Categories
гадаад мэдээ

Путиныг “Гол гаргав” DNN.mn

Энэтхэгийн ерөнхий сайд Нарендра Модигийн зохион байгуулсан эдийн засгаар тэргүүлэгч улсуудын “Их 20”-ийн цахим чуулганд Украинд эхлүүлсэн бүрэн хэмжээний дайнаас хойш анх удаа ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин оролцож үг хэлэв. Харин энэ чуулганд дэлхийн эдийн засгийг тэргүүлэгч АНУ-ын ерөнхийлөгч Жо Байден, БНХАУ-ын дарга Си Жиньпин нар оролцолгүй В.Путиныг “гол гарган”, дэлхий нийтэд хэрэгтэй хүн хэвээр байгаа гэдгээ харуулах гэсэн түүний оролдлогыг бусниулж орхив.

В.Путин уг виртуал дээд хэмжээний уулзалтад “Зарим үг хэлсэн хүмүүс Москваг Украинд түрэмгийллээ үргэлжлүүлсээр байна хэмээн шүүмжилж байна. Та бүхэн Майданы төрийн эргэлт болсон өчигдөр, Газын зурваст хүүхдүүд амь үрэгдэж байгаа өнөөдрийг яагаад ярихгүй байна вэ. Дайны ажиллагаа мэдээж хүн бүхэнд ялангуяа гэр бүлд тун ч таагүй явдал. Иймээс бид дайныг зогсоох гэрээ хийхэд хэзээд бэлэн байсан. Харин Украины удирдлага Москватай гэрээ хийхгүй гэсэн шийдвэр гаргасан” гэж хамаагүй зүйлсийг хооронд нь холбож, үнэнийг гуйвуулан Кремлийн хуурамч мэдээнээс өөр мэдээлэлгүй тосгоны оросууддаа хэлдэг зүйлийг ярьсан нь ардчилсан улсуудын удирдагчдын эгдүүцлийг төрүүлжээ. Учир нь Майданы бослого нь Украиныг Европын холбоонд элсүүлэхгүй гэсэн Кремлийн тавиул ерөнхийлөгчийнхөө шийдвэрийг эсэргүүцсэн украинчуудын хувьсгал байсан бол Москвагийн халдлага Газын зурвасаас хэдэн арав дахин олон украин хүүхдийн аминд хүрч буйг дэлхий нийтээр мэдэж байгаа билээ. Харин Украины ерөнхийлөгч Москватай бус В.Путинтэй энхийн гэрээ байгуулахгүй гэсэн зарлигт гарын үсэг зурсан юм.

Олон улсын шинжээчид дэлхийд тэргүүлэгч хоёр гүрний удирдагчид энэхүү уулзалтад оролцоогүй нь В.Путинд өгч буй том цохилт төдийгүй Жо Байден, Си Жиньпин нар саяхан АНУ-д биечлэн уулзахдаа том тохиролцоонд хүрснийг баталж буй явдал байж магадгүй хэмээн бичиж байна. Үнэхээр ч энэхүү цахим чуулганы дараа Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков “АНУ-ын засаг захиргаа Оросыг дэмжих Хятадын байр суурийг өөрчлөх шахалт үзүүлсэн нь тодорхой ч америкчуудын дарамт шахалт ямар ч утгагүй зүйл болохыг цаг хугацаа удаа дараа харуулсан. Дэлхийд дангаар ноёлохын эсрэг байр суурь биднийг стратегийн хувьд Хятадтай нэгдмэл байх баталгаа болдог” гэж хэлсэн юм.

Гэтэл Бээжин Оростой нэгдмэл байр суурьтай, холбоотон улс биш гэдгээ олон нийтэд ил тод мэдэгддэг бөгөөд Хятадын удирдагч Си Жиньпин энэ удаа Жо Байдентай уулзахдаа В.Путины байнга давтан хэлдэг дэлхий олон талт байх ёстой гэдгийн яг эсрэг “Бусдыгаа тэргүүлж буй хоёр гүрэнд зэрэгцэн орших орон зай дэлхийд хангалттай байна” хэмээн Путин “гол гарсан” гэж хэлсэн юм.

 

Г.Амарсанаа

Categories
гадаад мэдээ

Японы хамгийн өндөр барилга ашиглалтад оржээ DNN.mn

Токио хотын төвд өнөөдөр Японы хамгийн өндөр буюу 330 метр өндөр тэнгэр баганадсан барилга нээгдэж, хотын оршин суугчид ба жуулчид нийслэлийн шинэ дурсгалт газрын талаар сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлжээ.

Жил бүр 30 сая орчим хүн “Azabudai Hills Mori JP Tower” цамхаг болон түүний эргэн тойрон дахь байгууламжуудыг үзэж сонирхох төлөвтэй байна гэж “Mori Building” компани мэдээллээ. Тус компани 640 тэрбум иений /4.3 тэрбум ам.доллар/ өртгөөр уг цогцолборыг босгожээ.

5-52 давхарт нь оффисууд байрлах энэхүү 64 давхар цамхаг нь хамгийн өндөрт тооцогдож байсан Осака хот дахь “Abeno Harukas”-аас 30 метрээр өндөр бөгөөд 333 метр өндөр “Tokyo Tower” телевизийн цамхагтай бараг чацуу юм.

Энэхүү барилга нь “Azabudai Hills” цогцолборын гол байгууламж бөгөөд тус цогцолбор нь ногоон байгууламж ихтэй, “Aman Resorts” компанийн дээд зэрэглэлийн зочид буудлын 122 өрөө, мөн 1400 айлын орон сууц, өндөр зэрэглэлийн зоогийн газрууд, тансаг дэлгүүрүүд, “teamLab”-ийн дижитал урлагийн музей, Британийн сургууль байрладаг ажээ.

Осака мужаас уг цогцолборт зочилж ирсэн 50 гаруй насны нэгэн эмэгтэй сэтгэгдлээ хуваалцахдаа “Abeno Harukas”-аас өндөр байгаа нь онцгой сэтгэгдэл төрүүлж байгааг дурдаад жуулчдын сонирхлыг татахуйц газрууд нэмэгдэж байгаа нь сайн хэрэг гэсэн байна.

Энэхүү төслийн зорилго нь газар хөдлөлт зэрэг байгалийн гамшигт үзэгдэлд байнга өртдөг жижиг модон байшингууд ихтэй байсан газрыг шинэчлэн сэргээн босгох явдал юм. “Орчин үеийн хотын тосгон” гэгдэх 8.1 га талбай бүхий цогцолборын нийт талбайн 30 орчим хувийг ногоон байгууламж эзэлж байн

Categories
гадаад мэдээ

Газын метро DNN.mn

Өнгөрсөн сард хуурай замын ажиллагаа эхлүүлснээс хойш манай цэргүүд Газын зурваст палестинчуудын ухсан 400 орчим хонгил нүхийг илрүүлж устгасан гэж Израилийн батлан хамгаалах хүчин мэдэгдэв. Израилийн болон барууны улсуудын тагнуулын мэдээгээр уг Газын зурвас доорх хот болох хэдэн давхар хонгилын сүлжээг “Газын метро” гэдэг бөгөөд газар доорх энэхүү бэхлэлтийн нийт урт 450-500 км юм. Энэ нь Москва эсвэл Лондонгийн метроны шугамын уртаас ч их хэмжээ юм. Эдгээр хонгилын зарим нь машин, мотоцикль явахад зориулсан хангалттай өргөн байдаг.

ЦАХАЛ гэгддэг Израилийн зэвсэгт хүчний мэдээлснээр орон сууцны барилга, сургууль, эмнэлэг болон иргэний дэд бүтцийн бусад байгууламжуудын гадна, дотроос энэхүү хонгилын гарц олдсон байна. Иймд Израиль болон барууны орнууд ХАМАС бүлэглэл Газын зурвас дахь палестины энгийн иргэдийг “хүн бамбай” болгон ашиглаж, өөрийн байлдааны дэд бүтцээ иргэдэд үйлчилдэг байшинд зориудаар байршуулсан гэж буруутгаж байгаа билээ. Гэвч Исламын бүлэглэл бүхэнд ил болсон энэхүү зүйлийг няцаасаар байна. Тэр ч байтугай ХАМАС-ын дэд тэргүүн Израильд довтлон 1400 иргэнийг нь алж устгаж буй өөрсдийнх нь дайчдын бичлэг байсаар байхад “Израилийн иргэдийг өөрийнх нь зэвсэгт хүчин устгасан” гэж мэдэгдэж байсан юм. Энэ нь ОХУ-ын Гадаад хэргийн сайдын мэдэгдэл шиг зүйл болж тэднийг хэн бэ гэдгийг дэлхий нийтэд ойлгуулсан юм. Учир нь С.Лавров олон улсын сэтгүүлчид сууж байсан хэвлэлийн бага хурал дээр “ОХУ Украинд довтлоогүй” гэж хэлсэн нь бөөн инээдэм болж, үүнээс хойш тэрээр сэтгүүлчдийн дунд “ярьдаг морь” хочтой болсон билээ.

Ямар ч байсан Израиль ХАМАС бүлэглэлийн оршин тогтнох үндэс болж байсан газар доорх сүлжээг үндсэнд нь устгаж анх удаа тулалдааныг түр зогсоож, Газад барьцаалагдсан 240 орчим хүнээ палестин хоригдлуудаар солих ажиллагааг эхлүүлэв. ХАМАС-ын дайчид гудманд орос автомат барин гүйлдвэл Израилийн бөмбөгдөлт, дроны цохилтонд өртөн тэр дороо устгагдах учир тэдний газар доорх хонгил устгагдана гэдэг ХАМАС устсан гэсэн үг юм. Харин цаана нь армийн зохион байгууллалттай, ХАМАС -аас олон дахин хүчтэй Хезболлагийн дайчид, хамгийн гол нь Ираны арми гэх жинхэнэ дайсан үлдээд байна. Израилийн аз болоход энэхүү тэмцэлд хамтран оролцох АНУ тэргүүтэй барууны болон арабын хүчирхэг зарим улсын зэвсэгт хүчин бэлэн зогсож байгаа юм.

НҮБ, Европын холбоо, АНУ-ын ерөнхийлөгч Жо Байден, Францын ерөнхийлөгч Эммануэль Макрон, Их Британийн Гадаад хэргийн сайд Дэвид Камерон, Палестины засаг захиргааны тэргүүн Махмуд Аббас, Иордан, Орос, Хятад, Египет зэрэг улсууд болон Израиль, ХАМАС-ыг эвлэрүүлэн зуучлахад тусалсан Катарын Ерөнхий сайд Шейх Мохаммед бин Абдулрахман бин Жассим Аль Тани Израиль болон ХАМАС-ын хооронд байгуулсан хэлэлцээрийг сайшааж байгаагаа илэрхийлж, энэхүү хэлэлцээр нь Газын зурваст барьцаалагдсан хүмүүсийг суллах, Газын зурваст хүмүүнлэгийн тусламж үзүүлэхэд чухал алхам боллоо гэж мэдэгджээ.

 

Г.АМАРСАНАА

Categories
гадаад мэдээ

Газын зурвасаас 280 гаруй иргэнийг шилжүүлжээ DNN.mn

ХАМАС бүлэглэлийнхний дайралтын дараа Израилын тал Газын зурвас руу цохилт өгч эхэлснээс хойш гэмтэж шархадсан 284 хүнийг Египет рүү шилжүүлсэн гэж Египетийн Засгийн газрын хэвлэлийн албаны дарга Айман Валаш мэдэгджээ.

Рафах боомтоор нийт 2222 тонн эмнэлгийн тусламж, 6063 тонн хүнс, 4625 тонн ус, 1407 тонн бусад тусламжийг хүргэсэн байна. Мөн 11 дүгээр сарын 21-нээс хойш 378 тонн шатахуун нийлүүлжээ.

Categories
гадаад мэдээ

Либертари үзэл DNN.mn

Аргентины ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулаад буй Хавьер Милей “ Би либертари үзэлтэн, философийн хувьд би зах зээлийн анархист хүн” гэж өөрийгөө тодорхойлж байсан.

Либертари үзэл XVIII зууны дунд үеэс XIX зууны эхэн үе хүртэл Европод явагдсан Сэргэн мандалтын үед бий болжээ. Энэхүү үзлийн онолыг боловсруулагчид нь франц зохиолч, философич барон деМонтескью, англи багш, философич Жон Локк, шотланд эдийн засагч , философич-ёсзүйч Адам Смит зэрэг сэтгэгчид байв. АНУ тусгаар тогтносноор Либертари үзэлд ши н э түлхэц болсон гэж үздэг байна. Либертаричууд ардчилал бол Засгийн газрын эрх мэдлийг хязгаарлах явдал гэж үздэг.

Тухайлбал, Америкийн философич Жейсон Бреннан “Либертаричууд хувь хүний эрх чөлөөг хүндэтгэх явдал нь шударга ёсны гол шаардлага. Иймээс хүмүүсийн харилцаа харилцан зөвшилцөл дээр тогтож байх ёстой гэж үздэг. Либертари үзэлтнүүд хамтын ажиллагаа, хүлээцтэй байдал, харилцан хүндэтгэлийн чөлөөт нийгэм байгуулахыг эрмэлздэг” гэжээ. Иймд либертари үзэлтнүүд өнөөгийн төрийг түрэмгий, хэрэггүй зүйл гэж хардаг байна. Bri-tannica нэвтэрхий толь бичигт тайлбарласнаар “Либертаричууд нийгмийн дэг журмын зарим хэлбэр төвлөрсөн удирдлагагүйгээр аяндаа үүсдэг гэж үздэг” гэжээ. Иймээс Аргентины ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулсан Хавьер Милей “Би төрийг дайсан гэж үздэг. Либерализм нь хүмүүсийг хаад, ноёдын дарлалаас чөлөөлөхийн тулд бий болсон үзэл. Тэгвэл өнөөдөр хаад , ноёдын дарлалыг манай төр, засаг гүйцэтгэж байна” гэж хэлсэн бөгөөд үүнийг нь ч олонх аргентинчууд дэмжсэн гэдэг нь тодорхой байна. Милей олон яам, агентлаг төдийгүй Төв банкийг шууд татан буулгаж төр, засгийг цомхотгоно гэж амласан бөгөөд Аргентинд сонгогчдын олонх нь либертари үзлийн энэхүү үндсэн зарчмыг дэмжээд байна. Ямар ч л байсан хөгжлөөрөө тэргүүлж байсан Аргентин улсын иргэдэд халамжийн мөнгө сул тараан энэ улсыг хагас зуун жил хог, шороотой хутгасан зүүнтнүүд, үе дамжин төрд шурган шимэгчид болж хувирсан улстөрчдөөсөө залхсан иргэд бас баруун төвийн үзэлтнүүдийн дэмжлэгээр энэ улс барууны үзэлтэй ерөнхийлөгчтэй болж чадав. Тухайлбал, Хавьер Милейн Гадаад бодлогын зөвлөх Диана Мондино Оросын “Спутник” агентлагт ярилцлага өгч “Аргентин улс BRICS байгууллагад элсэхгүй” гэж мэдэгдэв. Улс төрийн зарим удирдагчид тухайлбал , ерөнхийлөгч асан Рональд Рейган либертари үзэлтэй нэгэн байсан бөгөөд тэрбээр АНУ-ын эди й н засгийг цэцэглүүлж чадсан билээ. Харин Хавьер Милей либертари үзэлтэн эсвэл байдаг л нэг улсаа хорлогч популист эсэхийг ирж яваа цаг хугацаа харуулна.

 

Г.АМАРСАНАА

Categories
гадаад мэдээ

Аргентинд барууны үзэлтэн ерөнхийлөгч болов DNN.mn

Аргентины улс төрд “гаднын хүн” болох либерал эдийн засагч Хавьер Милей тус улсын ерөнхийлөгчийн сонгуульд ялав. Албан ёсны дүнгээр сонгогчдын 56 орчим хувийн саналыг авч, одоогийн Засгийн газрын эдийн засгийн сайд, Перонист намын улстөрч Сержио Массаг ялсан байна. Түүний өрсөлдөгч эдийн засгийн сайд, зүүний үзэлт Сержио Масса ялагдлаа хүлээн зөвшөөрч “Мэдээж сонгуулийн дүн бидний хүлээлтээс өөр гарлаа. Би Хавьер Майлид баяр хүргэж, сайн сайхныг хүсэн ерөөсөн. Учир нь тэр аргентинчуудын дийлэнх олонхын саналаар сонгогдсон, ирэх дөрвөн жилийн турш ажиллах ерөнхийлөгч шүү дээ” гэж хэлсэн байна.

Энэ хоёр хүн олон арван жилийн өр, санхүүгийн муу менежмент, валютын ханшийн савлагааны улмаас инфляцийн үзүүлэлт нь 142 хувьд хүрээд байгаа Латин Америкийн гурав дахь том эдийн засаг бүхий тус улсын ирээдүйг тэс

өөрөөр төсөөлж байсан юм.

Х.Майли ялалтаа тэмдэглэн улс орныхоо эдийн засгийн уналтыг зогсоохоо дахин амлаж “Өнөөдрөөс Аргентиныг сэргээн босгох ажил эхэлж байна. Өнөөдөр Аргентины уналт төгсөж байна. Өнөөдөр түгээмэл болоод байгаа загвар буюу төр нь иргэдийнхээ олонхыг ядууруулдаг загвар дуусгавар болж байна” гэж хэт барууны үзэлт Х.Майли хэлжээ. Буэнос-Айрес хотын гудамж талбайд Милейг дэмжигчид олноор цугларч, улс төрийг элитүүдээс цэвэрлэх түүний сонгуулийн уриаг давтацгааж байна.

Милей улс орныхоо гүн хямарсан эдийн засгийг цочир аргаар эмчлэхийг амлаж байгаа бөгөөд түүний төлөвлөгөөнд төв банкийг татан буулгах, песог халж, ам.долларыг албан ёсны төлбөрийн хэрэгсэл болгох, зардлыг танах зэрэг эрс шийдэмгий алхмууд багтаж байна.

Аргентины Засгийн газрын данс улайж, Олон улсын Валютын сантай 44 тэрбум ам.долларын өрөө хэрхэх талаар хэлэлцэж, инфляцийн хэмжээ нь 142 хувьд хүрээд байгаа юм.

Милейн ялалт Аргентины улс төрөөс гадна олон улсын харилцаанд ч бас нөлөөлж болзошгүй юм. Тэрбээр Хятад, Бразил улсуудыг байнга шүүмжилж, тэднийг “коммунистууд” хэмээн муулдаг байв. Харин АНУ-ыг гол холбоотноо гэж үзэж байна. Милей нь бас үр хөндөлтийг тууштай эсэргүүцэгч, галт зэвсгийн хэрэглээг чөлөөтэй болгохыг дэмжигч, нутаг нэгт Ромын Папыг шүүмжлэгч нэгэн юм.

Өдгөөгөөс 100 жилийн өмнө Аргентин дэлхийн хамгийн баян орнуудын нэг байсан. Хүмүүс тэнд Франц, Германаас илүү сайхан амьдарч, европчууд хөгжил цэцэглэлт, эд баялгийн төлөө энэ улсад цагаачилж ирдэг байв. Харин хэт зүүний үзлээс болж Аргентин нь хагас зуун жилийн турш хямралд ээлж дараалан ордог ядуу орон болсон юм.

Categories
гадаад мэдээ

Аль-Шифа эмнэлгийн доорх туннел DNN.mn

Израилийн эрх баригчид  Газын зурваст палестинчуудад зориулан өөрсдийн барьж өгсөн хамгийн том  Аль-Шифа эмнэлгийн доор ХАМАС-ын ухсан 55 метр урт туннелийг харуулсан дүрс бичлэгийг олон нийтийн сүлжээнд тавьж,  үүнийг нь барууны  хэвлэл, мэдээллийн хэрэгслүүд дэлхий нийтэд шууд мэдээлсэн юм. Гэтэл ХАМАС-ын удирдлагууд энэ бүхнийг няцаан мэдэгдэл хийсэн юм. Иймээс  Израилийн батлан ​​хамгаалах хүчний Аюулгүй байдлын албаны дарга Шин Бет “Аль-Шифа эмнэлгийн доор байрлах алан хядагчдын туннелийн бусад фото зургууд болон  дүрс бичлэгийг олон нийтийн сүлжээнд нэж тавьж байна” гэж мэдэгджээ. Энэхүү    мэдээг оросоор интернетийн  https://nv.ua/world/countries/cahal-pokazal-odin-iz-tonneley-hamas-pod-bolnicey-al-shifa-video-novosti-izrailya-50369544.html хаягаар,  бичлэгийг англиар https://twitter.com/i/status/1726284807351472556гэсэнхаягаар Х сүлжээнд  орж үзэж  болох аж.

Израилийн зэвсэгт хүчин ХАМАС-ын олон  дайчдыг устгаж байгаа ч тэдний амь үрэгдсэн  зургийг нийтлэлгүй, НҮБ-ын холбогдох конвенцийн заалтыг  баримталж байгаа бол ХАМАС-ын дайчид үүнийг нь Изриаль манай дайчдыг устгаж чадахгүй байна хэмээн сурталдсаар байгаа юм.

 

Г.АМАРСАНАА

Categories
гадаад мэдээ

Үнэнч нохой DNN.mn

АНУ-ын Колорадо мужийн уулын Блэкхедоргилд гарахаар  71 настайРич Мур хэмээх эр наймдугаар  сарын 19-нд Финни хэмээх нохойгоо дагуулан гарсан ч  гэртээ эргэж ирсэнгүй.Аврагчид  Мурын машин тавьсан газраас  далайн түвшнээс дээш 3800 метрийн өндөрт орших оргилын   энгэрээр удаан хугацаанд хайсан ч олсонгүй.Ингээд тэд  бусад ууландавирагчдын замд  Рич Мурынзурагтай зар байршуулсан байна.Үүний үр дүнд аравдугаар сарын 30-нд сураггүй болсон эрийн ​​цогцсыг анчин олжээ. Тэрээр замаасаа төөрөн Блэкхедоргилоос зүүн тийш 2.5 км зайд орших Сан Хуан үндэсний цэцэрлэгт хүрээлэнд очиж нас барсан байсныг олжээ. Харин түүний шарилыг  Финни хэмээх бяцхан нохой нь үнэнчээр манаж байсан байна. Нохой бараг сар хагасын хугацаад эзнийхээ шарилыг манаж жингийнхээ тал орчим хувийг алдсан байв. Аврагчид Финниг малын эмчид үзүүлж, дараа нь  талийгаачийн  гэр бүлд буцаан өгчээ.“Энэ бол маш гайхалтай түүх. Бяцхан нохой амьд үлдэж чадсан төдийгүй эзэндээ үнэнч хэвээр байсан” гэж орон нутгийн сайн дурын аврах багийн ажилтан Делинда Ванн-Брайтин хэлжээ.Аврагчдын хэлж буйгаар бяцхан нохой уулын пума ирвэс, чоно, баавгай зэрэг махчин амьтдын золиос болохоос зайлсхийж эзнийхээ шарилыг манаж чадсан нь гайхамшиг  аж. Тэр бяцхан нохой энэ хугацаанд жижиг мэрэгч амьтдыг агнаж гол зогоож байжээ.

Орон нутгийн эрх баригчид“Рич Мурыг хэт даарснаас  болж чиг баримжаагаа алдан төөрч нас барсан  бололтой” гэсэн байна.

Мурын эхнэр Дана Холби “Би нөхрөө энэ аялалд явуулахгүй гэж оролдсон ч чадаагүй юм.Би зэрлэг байгальд Финниг бараг сар хагасын дараа  амьд үлдсэнийг мэдээд  ихэд гайхсан. Бид хайртай хүнээ алдсан ч үнэнч нохой Финнигээ гэртээ буцаж ирсэнд маш их баяртай байна. Би хүүтэйгээ хамт нохойгоо малын эмчээс авахдаа уйлсан”  гэж хэвлэлд  ярьжээ.

Г.АМАРСАНАА

Categories
гадаад мэдээ цаг-үе

Төлбөрийн тэнцэл 791 сая ам.долларын ашигтай гарчээ DNN.mn

Үндэсний статистикийн хорооноос нийгэм, эдийн засгийн зарим үзүүлэлтүүдийг хүргэлээ. Тухайлбал, төлбөрийн тэнцэл 791 сая ам.долларын ашигтай гарч, өмнөх жилүүдээс ашиг эрс өслөө. Үүнийг ЗГ-аас экспортыг нэмэгдүүлэх, боомтын сэргэлтийг эрчимжүүлэх, хулгайтай тэмцэх арга хэмжээ авсны үр дүн хэмээн харах эдийн засагчид олон байна.

Categories
гадаад мэдээ

Хоёр их гүрний тэргүүн уулзав DNN.mn

Саяхныг хүртэл америкчууд Хятад улс дэлхийн хамгийн том эдийн засагтай болох нь гэж айж байсан бол одоо гаднын хөрөнгө оруулагчид энэ улсаас нүүр буруулж буйгаас үүдэн олон шинжээч ийм зүйл болно г э д э г т и т г э х г ү й б о л с о н үед АНУ-ын Ерөнхийлөгч Жо . Б а й д е н , Б Н Х А У – ы н дарга Си Жиньпин нар Сан Франциско хотын ойролцоо биечлэн уулзаж хоёр гүрний а р м и х о о р о н д ы н ш у у д харилцаа холбооны сувгийг сэргээхээр тохиролцов. АНУ- ын Төлөөлөгчдийн танхимын д а р г а Н э н с и П е л о с и Тайваньд гэнэтийн айлчлал хийсний дараа Хятад улс шууд харилцаа холбооны сувгаа таслаад байсан юм. Зэвсэгт хүчний хоорондын х а р и л ц а а х о л б о о н ы хэлэлцээрээс гадна Байден, Си нар хиймэл оюун ухаан, хар тамхины наймаатай тэмцэх чиглэлээр хамтран ажиллах ажлын хэсгүүдийг байгуулахаар тохиролцсон гэж Хятадын төрийн CCTV агентлаг мэдээлэв. Учир нь АНУ Хятадаас нийлүүлж буй хиймэл хар тамхи хийдэг фентанилын сувгийг хаахыг хүсч байгаа билээ. Байден, Си нар гадаад бодлого, тээврийн аюулгүй байдлын асуудлаар “яриа хэлэлцээний механизм” бий болгох, хоёр улсын х о о р о н д н и с л э г б о л о н оюутан солилцооны тоог нэмэгдүүлэх боловсрол, соёл, спорт, бизнесийн харилцааг өргөжүүлэхээр т о х и р о л ц с о н г э ж C C T V мэдэгдэв. Байден Хятадын түнштэй у у л з а х д а а “ Б и д ү р г э л ж санал нийлээд байдаггүй, энэ нь гайхмаар зүйл биш бөгөөд бидний уулзалтууд ү р г э л ж и л э н д а л а н г ү й бас тустай байдаг. Миний б о д л о о р у д и р д а г ч и й н хувьд та бид бие биенээ ямар ч буруу ойлголт, үл ойлголцолгүйгээр тодорхой ойлгох нь туйлын чухал учраас бидний яриа хэлэлцээ чухал ач холбогдолтой. Бид өрсөлдөөнөө зөрчилдөөн б о л г о х г ү й б а й х ё с т о й бөгөөд энэ өрсөлдөөнийг хариуцлагатай удирдах ёстой” гэж хэлсэн байна. Хариуд нь Си Жиньпин “Хятад, АНУ шиг хоёр том улс бие биенээсээ нүүр буруулж чадахгүй. Энэ хоёр улс хамтран амжилттай ажиллахад дэлхий дээр хангалттай орон зай бий” гэж мэдэгджээ. BBC-ийн Хятад дахь сурвалжлагч Стивен Макдонелл “Хятадын ерөнхийлөгч улс төрийн хувьд сүүлийн 1 2 с а р ы н х у г а ц а а н д бүтэлгүйтсэн тул Байдентай хийх уулзалт Вашингтон, Бээжингийн харилцааг ямар нэгэн байдлаар хэвийн болгоно гэдгийг батлан харуулж чадвал энэ нь Си Жиньпиний хувьд дотооддоо нэр төрөө өсгөх маш сайхан боломж байх болно. Энэ жил тэрбээр өөрийн томилсон Батлан хамгаалах, гадаад харилцааны хоёр том сайдыг ямар ч тайлбаргүйгээр огцруулан цөмийн зэвсэг хариуцаж байсан генералуудыг цэвэрлэх ажиллагаа явуулсан нь ард иргэдэд намын у д и р д л а г ы н ч а д а в х а д эргэлзэх бодол төрүүлсэн. Түүнчлэн Хятадын зогсох боломжгүй мэт санагдаж байсан эдийн засгийн машин гэнэт удааширч, залуучуудын ажилгүйдлийн түвшин түүхэн дээд хэмжээнд хүрч, технологийн салбарыг цомхотголд оруулж, үл хөдлөх хөрөнгө болон орон сууцны хямрал дэгдсэн. Иймээс Америктай хийх худалдааны х э м ж э э г э э н э м э г д ү ү л ж чадвал түүний хувьд том амжилт болох болно” гэж онцолжээ BBC-ийн Хойд Америк хариуцсан редактор Сара Смит “Маш чухал уулзалт мөн боловч та бүхэн энэ уулзалтаас том мэдэгдэл э с в э л т о м о о х о н г э р э э хэлэлцээр хүлээх хэрэггүй. Ерөнхийлөгч Байден Хятад улсыг Иранд улам бүр өсөн нэмэгдэж буй нөлөөгөө ашиглаж, Ойрхи Дорнод дахь бүс нутгийн томоохон дайн өдөөх үйлдлээс нь Тегераныг холдуулахыг хүсэх байх. Бас Хятадыг Украинтай дайн хийж, зэвсэг, сумны асар их хэрэгцээтэй байгаа Орост цэргийн тусламж үзүүлэхээс татгалзуулахыг оролдох б а й х . Г э х д э э м э д э э ж хамгийн маргаантай асуудал Тайвань хэвээр байх болно. Гадаад бодлогын салбарт хуримтлуулсан олон жилийн туршлагадаа тулгуурлан о л о н у л с ы н х у р ц а д м а л байдлын голомтод дүрэлзэж э х э л с э н г а л ы г у н т р а а х чадвартай гэдгээ Жо Байден дэлхий нийтэд харуулахыг х и ч э э х н ь м э д э э ж ” г э ж бичжээ. Х а р ь ц а н г у й д о т н о нөхцөлд болж өнгөрсөн х о ё р у д и р д а г ч и й н уулзалтын дараа сэтгүүлч Жо Байденаас “Та Хятадын тэргүүнийг дарангуйлагч гэж үзсээр байгаа юу?” гэж асуухад “Коммунистууд у д и р д а ж б а й г а а у л с ы н тэргүүн дарангуйлагч шүү дээ” гэж хариулсан бөгөөд Кремлийн цөмийн бөмбөгөөр бусдыг айлгадаг хоосон дөвчигнөлөөс үүдэн бүс нутгийн сөргөлдөгчид болох Я п о н , Өм н ө д С о л о н г о с цөмийн бөмбөгтэй болчих гээд байгаа учир Хятадын удирдагч Си Жиньпин ямар ч мөргөлдөөнд цөмийн зэвсэг ашиглахгүй байх гэрээг Жо Байдентай үзэглэж магадгүй байгаа юм.