Categories
гадаад мэдээ

ХДХВ/ДОХ-ын эсрэг вакцины туршилт амжилтгүй болжээ DNN.mn

ХДХВ буюу ДОХ-ын эсрэг урьдчилан сэргийлэх тарилга гаргаж авах туршилт 2020 ны 12 дугаар сард Африкт эхэлсэн бөгөөд клиникийн туршилтын дүнг 2024 оны сүүлээр олон нийтэд танилцуулахаар бэлдэж байжээ.

Туршилтыг Уганда, Танзани, Өмнөд Африкийн 18-40 насны 1,500 орчим хүн дээр явуулсан ч уг туршилт амжилтгүй болсон тул зогсоожээ.

Африкт явуулсан эхний шатны туршилтаар хоёр тун вакциныг туршсан ч амжилтгүй боллоо

Categories
гадаад мэдээ

 НҮБ үүргээ биелүүлж чадахгүй болсон DNN.mn

Герман, Бразилийн засгийн газар хоорондын зөвлөлдөх уулзалтын дараа Берлинд болсон хэвлэлийн бага хурлын үеэр Бразилийн ерөнхийлөгч Луис Инасио Лула да Силва НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн таван улс болох АНУ, Хятад, Орос, Франц, Их Британи зэрэг байнгын гишүүдийн хуучирсан тогтолцоог эрс шүүмжилж “НҮБ дэлхий дахинд үүргээ биелүүлж чадахгүй болсон” гэж мэдэгдэв. Тэрээр “Германчууд НҮБ-ын Аюулгүйн зөвлөлд элсэх ёстой, Япон нэгдэх ёстой, Энэтхэг нэгдэх ёстой” гэж санал болгоод Бразил болон эдгээр улсууд НҮБ-ын дээд байгууллагыг шинэчлэхийг дэмжиж байгаа “G4 бүлэг” гэж нэрлэгддэг гэдгийг онцлон тэмдэглэв.

Бразилийн ерөнхийлөгч мөн Африк тивээс хоёр, гурван байнгын гишүүн улсыг Аюулгүйн зөвлөлд оруулахыг дэмжиж байна гээд “Дэлхийн аюулгүй байдал бол НҮБ-ыг үүсгэн байгуулагчдын эрх мэдлийн асуудал биш” хэмээн “1945 оны газарзүй, геополитик бол 2023 оны геополитик биш” хэмээн онцолжээ.

Германы канцлер Олаф Шольц уг шүүмжлэлийг хүлээн зөвшөөрч, НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийг шинэчлэх уриалгад Герман улс нэгддэг гэдгийг тэмдэглэн хэлжээ.

Луис Инасио Лула да Силва НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийг шинэчлэх санааг олон жилийн турш дэвшүүлж ирсэн юм. Тэрээр 2003-2011 оны ерөнхийлөгчийн анхны бүрэн эрхийн хугацаанд Герман, Япон, Бразил, Энэтхэгийг энэ байгууллагын байнгын гишүүнээр элсүүлэх ёстой гэж мэдэгдэж байв.

НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн гишүүн орнуудын нэг болох Орос улс хөрш Украины эсрэг түрэмгий дайн эхлүүлсний дараа энэ асуудал дахин хурцаар тавигдах болоод байгаа юм. Учир нь НҮБ нь татвар төлөгчдийн маш их мөнгийг үрдэг хэт том бүтэцтэй ч тусгаар улсуудын аюулгүй байдлыг хангах асуудлыг шийдвэрлэх чадваргүй байгууллага болчихоод байгаа билээ.

Categories
гадаад мэдээ

Газын зурвасын эргэн тойронд DNN.mn

Израйлийн зэвсэгт хүчин Газын зурвасын өмнөд хэсэгт ХАМАС-ын эсрэг хуурай замын цэргийн ажиллагаагаа эхлүүлсэн болохыг Израйлийн цэргийн хүчний хэвлэлийн төлөөлөгч контр-адмирал Даниел Хагари мэдэгдэв. Мөн “Израйлийн тусгай хүчин Ливан, Турк, Катар дахь ХАМАС бүлэглэлийн гишүүдийн араас хөөцөлдөх ажлыг цаг хугацаа, элдэв бэрхшээлээс хамаарахгүйгээр явуулж тэднийг устгах болно” гэж Израйлийн Дотоод аюулгүй байдлын агентлагийн тэргүүн Шин Бет мэдэгдэв. Тэрээр “Бидний зорилго энгийнээр хэлбэл, ХАМАС-ыг устгах. Энэ ажиллагаа манай Мюнхен байх болно. Бид Газын зурвас, Баруун эрэг, Ливан, Турк, Катар гээд хаа сайгүй энэ зорилгоо хэрэгжүүлэх болно. Хэдэн жил шаардагдах ч бид энэ ажлыг хийж дуусгана” гэж хэлжээ.

АНУ-ын Батлан хамгаалахын сайд Ллойд Остин “ХАМАС-ыг устган тактикийн ялалтад хүрч чадах ч, хэрэв палестиний энгийн иргэдийг хөнөөх аваас Израйль стратегийн ялагдал хүлээх болно” гэж анхааруулсан байна. Мөн Олон улсын эрүүгийн шүүхийн ахлах прокурор

Карим Хан ХАМАС-ын дайчдын халдлагад өртсөн газрууд болон Баруун эррэгт дөрөв хоногийн айлчлал хийснийхээ дараа “Израйль, ХАМАС хоёр дайны ажиллагаа явуулах олон улсын хууль, дүрмийг хүндэтгэж, Газын зурваст хүмүүнлэгийн тусламж хүргэх нөхцөл бүрдүүлэх ёстой. Хүмүүнлэгийн тусламжийн тухай хууль хоёрдмол утгатай зүйл биш. Энгийн иргэд үндсэн хоол хүнс, ус, нэн шаардлагатай эмнэлгийн хэрэгслийг цаг алдалгүй, хурдан бөгөөд хангалттай хэмжээгээр авах ёстой. ХАМАС хүмүүнлэгийн тусламжийг урвуулан ашиглах ёсгүй. Бүх талууд олон улсын хуулийг хүндэтгэх ёстой. Хэрэв тэд үүнийг хийхгүй бол дараа нь бидний үйлдлийн талаар гомдоллох хэрэггүй” гэж мэдэгдэв. Катарын Ерөнхий сайд Мохаммед бин Абдулрахман бин Жассим Аль Тани “Израилийн Газын зурвас дахь “гэмт хэрэг”-ийн талаар нэн даруй, иж бүрэн, шударга олон улсын мөрдөн байцаалт явуулахыг Катар шаардаж байна” гэж мэдэгдэв. Тэрээр мөн Катар улс шинэ эвлэрэл байгуулж, бүрэн бөгөөд эцсийн гал зогсооход хүргэхийн тулд чадах бүхнээ хийсээр байх болно гэсэн байна.

Израиль НҮБ-ын Гаагийн шүүхийн гишүүн биш бөгөөд түүний харьяаллыг хүлээн зөвшөөрдөггүй учир уг шүүхээс ХАМАС бүлэглэлийн үйлдсэн гэмт хэргийг мөрдөн шалгахад Израильд туслалцаа үзүүлэх боломжгүй байгаа юм.

Дайн эхэлснээс хойш Израйлийн цэргийн хүчин ХАМАС-ын газар доорхи 800 хонгилын гарцуудыг илрүүлж, 500-г устган мөн энгийн иргэдийн барилгуудын доорх олон км хонгилын сүлжээг устгаад байгаа бөгөөд НҮБ-ын дүрвэгсдийн агентлагийн тооцоолсноор Газын зурваст 1.8 сая хүн орон гэрээсээ дүрвэхээс өөр аргагүйд хүрээд байгаа аж.

НҮБ-ын Гаагийн шүүх ХАМАС нь Газын зурвас дахь албан ёсны засаг захиргаа бөгөөд өөрийн мөрийн хөтөлбөрт “Израилийг устгаж, еврей хүн бүрийг ална” гэж тусган үүнийгээ хэрэгжүүлж эхэлсэн тул Израиль өөрийгөө хамгаалж ХАМАС-ыг устгахаас өөр аргагүй болсон гэдэг бодит үнэнийг авч үзэх болно. Харин байлдааны явцад энгийн иргэд амь үрэгдсэн явдалд холбогдох тодорхой хувь хүмүүс хариуцлага хүлээж, оногдох ялаа эдлэх нь тодорхой юм.

Г.АМАРСАНАА

Categories
гадаад мэдээ

“Нэг ард түмэн, нэг “ертөнц”, нэг удирдагч” DNN.mn

ОХУ-ын Хууль зүйн яамны “гадаадын агент” бүртгэлд орсон, ОХУ-ын Засгийн газрын Хэвлэл мэдээллийн салбарын 2013 оны шагналт, “Коммерсант” FM радио станц, “Дождь” телевизийн нэвтрүүлгийн хөтлөгч, нэрт сэтгүүлч Константин Эггерт Дэлхийн Оросын ард түмний Зөвлөлийн чуулган дээр Путины хэлсэн үгийн товч хураангуй бол “Нэг ард түмэн, нэг “ертөнц”, нэг удирдагч” юм. “Тэр хэзээ ч өөрийн сайн дураар Кремлийг орхихгүй, түүний удирдлага дор байгаа цагт Орос үргэлж дайтах болно” гэж DW-д хэвлүүлсэн өөрийн нийтлэлдээ онцолж, энэ чуулган дээр Путины хэлсэн зарим ишлэлүүдийг “орчуулсан” байна.

Дэлхийн Оросын ард түмний Зөвлөлийн чуулганд оролцогчдын өмнө Путин виртуал дүр төрхөөр гарч ирсэн явдал Кремлийн эрх баригчдын боловсруулсан “Путинизм” бол бүрэн гүйцэд, мөнхийн тогтолцоо гэдгийг танилцуулж, ойлгуулах оролдлого байв. Путин 2018 оноос хойш энэхүү чуулганд үг хэлээгүй бөгөөд. зөвхөн мэндчилгээ илгээж байсан билээ. Энэхүү ухуулга, сурталчилгаа нь зөвхөн Кремлийн үнэнч үйлчлэгч, Москвагийн шашны патриарх руу чиглэсэн эелдэг дохио зангаа биш болох нь ойлгомжтой зүйл байлаа.

Кремлийн патриархын сүм энэ жил гучин нас хүрсэн. Энэхүү сүмийн дээд удирдлагад уг сүмийн тэргүүн патриарх Кириллээс гадна Санкт-Петербургийн захирагч Беглов, Ерөнхий сайдын орлогч Жуков зэрэг албан тушаалтнууд, Константин Малофеев гэх мэт ортодокс бизнесменүүд, үзэл сурталч Александр Дугин, Александр Щипковаас гадна Никита Михалков, Николай Бурляев болон бусад соёлын зүтгэлтнүүд багтдаг гэдгийг мартаж болохгүй. Эд нар бол ЗСБНХУ-ын Дээд Зөвлөлийг дууриасан аналог, гоёж чимэглэсэн Зөвлөлт маягийн “парламент” бөгөөд тэд бол нэгдсэн орос үндэстний мэргэжлийн хүмүүсийн нэгдлийн бэлгэ, тэмдэг буюу “коммунист болон нам бусчуудын хэзээ ч эвдэршгүй бат бөх эвсэл” учир Путинд маш чухал зүйл юм. Учир нь Путин Оросын ард түмний “зөв” төлөөлөл буюу энэхүү зөвлөлийн тэргүүн болох сүмийн патриархад хандаж байна гэдэг иргэдтэйгээ шууд холбогдож байна гэсэн үг. Энэ бол бас персонал гэгддэг мэргэшсэн дарангуйллын ердийн шинж тэмдэг. Путин Франко, Тито, Пиночет, Энвер Хожа нар шиг иргэдийг өөртөө хайртай байгаа гэдэгт итгэхийг хүсдэг. Төсвийн мөнгөөр угжигдаж буй энэхүү чуулганы танхимд суух үнэнч зүтгэгчид нь түүнд хайртай гэдгээ тун ч чадмаг бас маш амжилттай харуулж чаддаг билээ.

ЗХУ задран унасны үр дүнд л Путинизм үүсч байгаа бөгөөд Зөвлөлт Холбоот Улсаас ялгарах өнөөгийн Орос улсын гол онцлог нь орос угсаатан энэ улсын дийлэнх хувийг бүрдүүлж буй явдал. Нэг ёсондоо энэ бол “Оросын ертөнц” хэмээх Оросын үндсэрхэг үзлийн шинэ хувилбар. Путин болон патриархын хэлж буйгаар энэ улсад зөвхөн оросууд амьдардаггүй, харин юм ойлгодоггүй хүмүүст сануулахад орос хэлтэй Орос “угсаатан” амьдардаг аж. Иймээс Путины хэлсэн зарим ишлэлийг зөв орчуулах аваас:

Путин: “Чөлөөт ард түмэн бол төр, засгийн эрх мэдлийн цорын ганц эх үүсвэр бөгөөд бүрэн эрхт төр нь бүх ард түмэнд үйлчлэх ёстой бөгөөд мэдээжийн хэрэг хэн нэгний хувийн, ялангуяа гадаадын ашиг сонирхолд үйлчлэх ёсгүй”

Орчуулга: Путин болон ард түмэн бол нэгдмэл нэг зүйл. Ингэж боддоггүй хүмүүс нь сайнаар “гадаадын төлөөлөгч”, муугаар бол урвагчид. “Оросын ертөнц” бол улс төрийн ямарваа тогтолцооноос ангид оршин байгаа зүйл.

Путин: “Эртний Орос, Москвагийн хаант улс, Оросын эзэнт гүрэн, Зөвлөлт Холбоот Улс бол дэлхийн хүчирхэг гүрэн болон бүрэн эрхт байдлаа эргүүлэн авч, бэхжүүлж, буй орчин үеийн Орос улс юм. Оросын ертөнц нь түүнтэй оюун санааны холбоотой, үндэстэн, шашин шүтлэгээс үл хамааран өөрсдийгөө орос хэл, түүх, соёлыг тээгч гэж үздэг хүн бүрийг нэгтгэдэг бидний эх орон юм”

Орчуулга: Орост ямар ч төр байсан Хаант засгийн цөллөг, ЗХУ-ын ГУЛАГ эсвэл ОХУ-ын Донецкийн эрүүдэн шүүх зоорь гэх мэтээр “цэцэглэн хөгжих” замаар “Оросын ертөнц”-ийг үргэлж хамгаалж байдаг. Орос хэлээр ярьдаг хүмүүс хаана ч амьдарч байсан Оростой ямар нэгэн ид шидийн “холбоо”-той учир “Оросын ертөнц” хил хязгааргүй. Иймээс Украины эзлэн авсан газар нутаг бол “Оросын ертөнц”-д “буцаж ирсэн түүхэн газар нутаг” юм. Дайн бол “энх тайван” тогтоох зайлшгүй нөхцөл. Товчхондоо “Нэг ард түмэн, нэг “ертөнц”, нэг удирдагч”.

Путин: “Бидний бүрэн эрхт байдал, шударга ёсны төлөөх тэмцэл нь ямар ч хэтрүүлэлгүйгээр үндэсний эрх чөлөөний төлөө тэмцэл юм”

Орчуулга: ОХУ дотор урьдын адил маш олон дайснууд байсаар байгаа бөгөөд тэднийг даран сөнөөх зайлшгүй шаардлагатай.

Путин: “Бид өнөөдөр зөвхөн Оросын төдийгүй дэлхий дахины эрх чөлөөний төлөө тэмцэж байна. Нэг ноёрхогчийн дарангуйлал хуучирч, муудсан гэдгийг бид илэн далангүй хэлж ярьдаг. Бид төдийгүй хүн бүр үүнийг харж байна.”

Орчуулга: “Оросын ертөнц” буюу өөрөөр хэлбэл зөвхөн Путин л ХАМАС, неонацистууд, коммунистууд, Ираны төр, Си Жиньпин, Бирмийн хунт, Кимийн гэр бүл гэх мэт АНУ болон түүний холбоотнуудад дургүй бүхний нэрийн өмнөөс ярьдаг гэдгийг бүгд мэддэг.

Оросын дарангуйлагч өөрийгөө түүхэн хүн гэж үздэг учир өөрийн хэлэх үгэнд маш нухацтай ханддаг гэж би нэг бус удаа бичиж байсан. Иймээс тэрээр “Оросын ертөнц хил хязгааргүй” хэмээн баруунтай дайн хийнэ гэж буй нь хийрхэл биш, харин жинхэнээсээ дайтна гэж бодож байгаа хэрэг. Учир нь Украинд үзүүлэх тусламжийг багасгахыг дэмжигч зүүнийхэн Словакт, барууныхан Нидерланд зэрэг Европын холбооны орнуудын сонгуульд ялалт байгуулсан явдал, АНУ дахь тусдаа байх үзлийн өсөлт, Израилийн ХАМАС-тай хийж буй дайн зэрэг нь Путинд урам зориг өгч, түүнийг зөв замаар явж байгаа бөгөөд бага зэрэг тэвчиж гэмээ нь Вашингтон, Берлин түүнд Украиныг өөрсдөө “бэлэглэх” болно. Ерөнхийлөгч Трамп хоёр дахь бүрэн эрхийнхээ эхний жилд АНУ-ын НАТО-гийн гишүүнчлэлийг цуцлах болно. Ингэснээр Путин Нарва, Даугавпилс дахь “Оросын ертөнц”-ийн “зовж шаналж” буй иргэдэд зэвсэгт дэмжлэг үзүүлэх боломжтой болох бөгөөд үүний дараа 1920 онд олзлогдсон Улаан армийн цэргүүдийн өшөөг Польшуудаас авах төдийгүй Финляндыг дахин “Финляндчилах” болно гэдэгтээ итгэлтэй байна.

Путин өөрөө болох зүйлийг илэн далангүй урьдчилан анхааруулдаг гэдгээрээ байнга бахархдаг. Барууныханд логикгүй, үнэмшилгүй мэт санагдах зүйл Путины хувьд бол ирээдүйн төлөвлөгөө бөгөөд зөвхөн Путиныг эсэргүүцэх чин хүсэл эрмэлзэл бүхий хангалттай илүү хүчтэй тулах хүртлээ тэр үүнийгээ хэрэгжүүлэх гэж зүтгэсээр байх болно.

Нэрт сэтгүүлч Константин Эггертийн энэхүү нийтлэл нь “Националь социализм” буюу герман үндэстэн бусдаасаа илүү учир бид дэлхийд ноёрхох ёстой хэмээн дайн эхлүүлсэн А.Гитлертэй адил В.Путин “Орос ертөнц” бусдаасаа онцлог бас хил хязгааргүй гэсэн үндсэрхэх үзэл сурталдаж дэлхийн дайн эхлүүлэх хүсэлтэй байна.

“Орос ертөнц” гэгчийг нэгдсэн хүчээр одоо л дарахгүй бол В.Путин бусад үндэстэнг дарангуйлан, дээрэлхэж эс зөвшөөрвөл дайн хийх болно гэдгийг ардчилсан улсуудад өгч буй анхааруулга юм. Харин “Үндэсний үзэл” нь өөрийнхөө үндэстний хүн төрөлхтөнд тус болсон, Шинжлэх ухаанаар нэгэнт батлагдсан зүйлсийн бахархал бол “Үндсэрхэх үзэл” нь Шинжлэх ухаанд огт хамаагүй хий хоосон, худал хуурмаг суртал ухуулга билээ.

 

Г.Амарсанаа

Categories
гадаад мэдээ

Санамж бичигт гарын үсэг зурав DNN.mn

Европын парламент ил санал хураалт явуулж Европын Холбоонд гишүүнээр элсэх нэр дэвшигчийн статусыг Украин улсад олгох тухай Европын Зөвлөлийн шийдвэрийг дэмжих шийдвэр гаргав.

Европын парламентын Ерөнхийлөгчдийн гэгддэг Удирдагчдын бага хурал энэ шийдвэрийг дэмжих шийдвэр бас гаргажээ.Ийнхүү Европын парламент, Украины Дээд Радын хооронд Харилцан ойлголцлын шинэчилсэн санамж бичигт гарын үсэг зурах боломж бүрдэв. Брюссельд болсон уг Санамж бичигт гарын үсэг зурсан ёслолын дараа Европын парламентын ерөнхийлөгч Роберта Мецола болон Украины Дээд Радын дарга Руслан Стефанчук нар хамтран хэвлэлийн бага хурал хийж Мецола “Украиныг Европын энх тайвны сангаар дамжуулан үргэлжлүүлэн дэмжих шаардлагатай байна. Бид Украинд зориулсан тавин тэрбум еврогийн шинэ сангийн талаар аль болох хурдан тохиролцох ёстой” гэж мэдэгдсэн бол Руслан Стефанчук уг гарын үсэг зурсан ёслолыг “түүхэн үйл явдал” гэж онцолжээ.
Олон улсын хэвлэлүүд “Дараагийн алхмыг Европын зөвлөл ирэх сард болох хурлаараа шийдвэрлэх байх. Ингэснээр Украины Европын Холбоонд гишүүнээр элсэх явдал шуударна” гэж онцлон тэмдэглэжээ.

 

Г.Амарсанаа

Categories
гадаад мэдээ

Уурхайчдаа аварч чадав DNN.mn

Энэтхэгийн хойд хэсгийн Уттаракханд мужид хонгил нурсны улмаас газрын гүнд боогдсон 41 ажилчныг аврах ажиллагаа амжилттай явагдаж дуусав. Газар дор 4,5 км-ийн гүнд орших хонгил 17 хоногийн өмнө нурсан бөгөөд ажилчид аз болоход нурангид дарагдаж гэмтэж бэртээгүй боловч гарах гарцгүй болсон байна. Мөн уртаашаа 2 км орчим, өндрөөшөө 8.5 м том орон зай дотор хүчилтөрөгчийн тодорхой хэмжээний нөөц байжээ.

Аврагчид нурангин дундуур өрөмдөн нүх гаргаж, түүгээр хоол хүнс, ус, хүчилтөрөгчийг ажилчдад дамжуулан өгч байжээ. Гэхдээ хүчилтөрөгч дуусаж ажилчдын биеийн байдал муудах вий гэсэн болгоомжлол байсаар байв. Уг аврах ажиллагаанд 100 гаруй хүн оролцсон бөгөөд тэдний гол зорилго нь нурангин дундуур бетон хоолой тавих явдал байжээ. Даваа гаригт эхэлсэн ажиллагааны сүүлчийн үе шатанд “уурхайчин-хархнууд” гэгддэг аврагчдын тусгай багийнхан оролцсон аж. Тэд уурхайн маш давчуу орон зайд ажиллах тал дээр мэргэшсэн хүмүүс юм байна.Ийнхүү тэдний ухсан нарийхан хонгилыг ашиглан бүх уурхайчдыг эсэн мэнд аварч чадсан байна.

Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди аврах ажиллагаанд оролцсон бүх хүнд баяр хүргээд, өөрсдийг нь аврах хүртэл тэсвэр хатуужилтай байсан ажилчдын эр зоригийг онцлов. “Удаан хүлээсний эцэст найз нөхөд маань ойр дотныхоо хүмүүстэй уулзаж буйд би маш их баяртай байна” гэж тэрбээр “Х” нийгмийн сүлжээний хуудсандаа бичжээ.

 

Г.Амарсанаа

Categories
гадаад мэдээ

Украинд үзүүлэх тусламжийг батална DNN.mn

АНУ-ын Төлөөлөгчдийн танхимын дарга Майк Жонсон “Вашингтон удахгүй Израиль, Украинд үзүүлэх нэмэлт тусламжийг батална” гэж мэдэгдээд “Ойрын өдрүүдэд бүх зүйл шийдэгдэнэ. Бид үүнийг хийж чадна гэдэгтээ итгэлтэй байна. Бид энэ асуудлыг яаралтай шийдвэрлэх ёстой гэдгийг ойлгож байгаа бөгөөд одоо Конгрессын гишүүдийн дунд энэ сэдвээр нухацтай яриа, хэлцэл өрнөж байна. Украинд үзүүлэх тусламж нь нэн тэргүүний зорилтуудын жагсаалтад байгаа хэдий ч яг одоо АНУ-ын хувьд Израильд үзүүлэх тусламж нэгдүгээрт байна. Мэдээж бид Владимир Путиныг Европын гудамж, талбайгаар чөлөөтэй алхахыг зөвшөөрөхгүй. Иймээс бид Украин улсад туслах хэрэгтэй гэдгийг бүрэн ойлгож байна” гэж хэлжээ.

АНУ-ын Төрийн нарийн бичгийн даргын туслах Жеймс О’Брайен “Конгресс Израиль, Тайваньд цэргийн тусламж үзүүлэхийн зэрэгцээ Украйны батлан хамгаалахын санхүүжилтийг нэмэгдүүлэх хүсэлтийг хэлэлцэж байгаа бөгөөд энэ асуудал хоёр намын дэмжлэгтэй явагдаж байгаа” гээд Германы “Bild” сонинд “АНУ, Герман Киевийг Москватай хэлэлцээ хийхээр чимээгүйхэн шахаж байна” гэсэн мэдээний талаар асуусан сэтгүүлчид О’Брайен “Вашингтонд ийм бодлого байхгүй” гэж хариулсан байна.

 

Г.АМАРСАНАА

Categories
гадаад мэдээ

Путиныг эсэргүүцсэн иргэдийн уриалга нийтлэгдэв DNN.mn

Фронтоос буцаж ирэх хугацаа нь аль хэдийнэ өнгөрчихсөн дайнд дайчлагдсан орос цэргүүдийн төрөл төрөгсөд, найз нөхөд “Оросын олон үндэстний ард түмэнд” хандан тусламж хүсч буйгаа илэрхийлсэн уриалга, гарын үсэг цуглуулах өргөдлийг цэрэгт дайчлагдагсдын төрөл төрөгсдийн “Гэртээ харих зам” буюу “Путь домой” телеграмм сувагт нийтэлжээ.

“Энэ бол орос хүн бүрд хандсан уриалга гэхээсээ тэдэнд мөргөн байж тусламж гуйж буй хүсэлт юм. Бидний эмгэнэлт явдал та бүхний нүдэн дээр өрнөж, бид энэ бүхнийг дангаараа тээн явж чадахгүй болоод байна! Бид дарга нарын хаалга болгоныг тогшиж үзлээ. Манай төр, засаг өөрсдийнхөө уриалгыг хамгийн түрүүнд дэмжсэн хүмүүсээс нүүрээ буруулаад байна. Тэд юуны өмнө цэрэгт сайн дураар явсан хүмүүс болон тэдний ойр дотны хүмүүсээс нүүрээ буруулчихаад байна. Бидэнд найдвар бараг үлдсэнгүй. Бидний хэнд нь ч итгэл гэх зүйл алга боллоо. Олонх маань ирээдүйгүй болсон. Бид сонгогчид, иргэд биш, магадгүй бид хүн байхаа больсон… Биднээс өөрийн талынхан маань урваж бас тэд биднийг устгаж байна” гэж уг уриалгын эхэнд дурджээ.

Төр, засгийнхан Москвад бус Оросын хэд хэдэн бүс нутагт жагсаал зохион байгуулахыг хүлээн зөвшөөрсөн ч энэ нь зүгээр л хууран мэхлэлт байсныг цэрэгт дайчлагдсан хүмүүсийн төрөл төрөгсөд бид ойлгосон. “Төр засгийнхан биднийг хулхидсан. Та нарыг ч тэд хулхидна. Учир нь тэд энэ бүх хугацаанд та бидэнд зөвхөн үг хэлээрээ л тогтвортой байдал, найдвартай байдал, аюулгүй байдлыг харуулж байсан” гэж цөхрөнгөө барсан гэдгээ илэрхийлжээ.

Уг уриалгад “Ерөнхийлөгч дайчлагдсан цэргүүдийг фронтод явуулахгүй нөөцөд байлгах болно. Цэргийн тусгай ажиллагааг зөвхөн мэргэжлийн сайн дурынхан гүйцэтгэдэг гэж ярьж, амлаж байсныг бид мартаагүй. Гэтэл бидний ойр дотны хүмүүсийг шууд Украинд аваачсан байна” гэжээ.

Тэд Путины амлалтууд хоосон зүйл болж хувирсан. Олон хүн хэзээ ч эргэж ирэхгүй болсон. Дайчилгааны ажиллагаа аймшигтай алдаа болсон. Учир нь бид хуулийг дуугүй дагаж мөрдсөнийхөө төлөө шийтгэгдэж байна. Манай эрчүүд дайнд ялагдахгүй байх төлбөрийг цус, амь насаараа харин бид эрүүл мэнд, нулимсаараа төлж байна. “Манай улсад болж байгаа зүйлд ямар ч утга учир алга. Ерөнхийлөгч ирж буй 2024 оныг гэр бүлийн жил болгон зарласан. Хачирхалтай нь, эхнэрүүд нөхөргүй уйлж, хүүхдүүд эцэггүй өсөж, олонхи нь аль хэдийнэ өнчирчихөөд байна. Шоронд хоригдож байсан, цуврал аллага хийж, хүний мах идэгч-сатанист Цэргийн тусгай ажиллагааны явцад олон аллага хийсэн гэж зургаан сарын дараа эрх чөлөөтэй болж, цагаатгагдлаа. Манай Ерөнхийлөгчийн хошин шогийн мэдрэмж хэтэрч байна! Эх орон нь хэзээ ч төлж дийлэхгүй их зүйлийг эх орондоо хэдийнээ хийчихсэн манай залуус яагаад 15 сарын турш завсаргүй байлдаж байна вэ?

Учир нь Таны, Бидний эх орон маньякууд, архичид, цагаачид, хэт баяжсан түшмэдүүд болон тэдний үр хүүхдүүдийг л зөвхөн харж үздэг улс болжээ. Энэ бол манай нийгэмд буруу сонгон шалгаруулалт явагдаж байна гэсэн үг. Бид Орос ертөнцөө юу гээч юм болгочихов оо? Бид хаа нэгтээ буруу зам руу эргэсэн бололтой. Бидэнд үүнээс гарах гарц байна уу? гэсэн асуултыг дайчлагдсан цэргүүдийн төрөл төрөгсөд бид та бүхэнд тавьж, бидний шаардлагыг дэмжиж гарын үсэг зурахыг Оросын хүн бүрээс хүсэж байна” гэжээ.

Украины дайн эхэлснээс хойш Оросын энгийн иргэд ийнхүү анх удаа зохион байгуулалттайгаар төр, засаг ялангуяа В.Путиныг албан ёсоор эсэргүүцэж буй нь үнэхээр онцлох үйл явдал юм.

 

Г.АМАРСАНАА

Categories
гадаад мэдээ

Ральф Фюкс: Улстөрчид Оросыг сүйрэхээс сэргийлж байна DNN.mn

Берлин хотноо “Улс орон ба эх дэлхий: Оросын бодит байдал 2023” нэрийн дор олон улсын эрдэм шинжилгээний бага хурал хоёр өдөр хуралдаж өндөрлөв. Уг хуралд улс төр судлаач, “Re:Russia” судалгааны төслийн тэргүүн Кирилл Рогов илтгэл тавьж “Путин огцрох нь одоогийн Кремлийн дэглэмийг Путины үүрч явсан хэрэггүй ачаа болон алдааны дарамтуудаас ангижруулах учир энэ дэглэм хэвээрээ үлдэх маш тохиромжтой гарцболно” гэдгийг онцолж “Путины оронд өөр нэгэн гарах ч үнэндээ тэрээр мөн чанартааПутин л байх болно. Иймээс Оросын сөрөг хүчний хувьд хамгийн оновчтой арга хэмжээ бол Путиныг явахаас өмнө ирээдүйн Оросын бүтцийг бий болгох явдал” гэж хэлжээ.

Софи дахь Либерал стратегийн төвийн дарга, Венийн Хүмүүнлэгийн хүрээлэнгийн судлаач Иван Крастев “Одоогийн Оросын дэглэмийн гол зорилго нь ялалт биш, харин дайныг хэвийн байдаг л зүйл гэж өөрийн иргэдэд ойлгуулах явдалгээд “Энэ бол эцэс төгсгөлгүй дайн, энэ бол Украинтай бусНАТО-той, Баруунтай хийх дайн байхыг Кремль хүсэж байна. Путин энэ дайныг хүйтэн дайнтай адил удаан үргэлжилнэ гэж бодож байна. Учир нь дайн болж байвал улс дотор нь ноцтой үймээн самуун гарахгүй гэж тэр тооцож байна“ гэж хэлсэн байна. Түүний хэлснийг баталгаажуулж Берлиний Карнегийн нэрэмжит Орос, Еврази судлалын төвийн судлаач Екатерина Шульман Путин өөрийниргэддээ хандан “Тийм ээ, бид дайн хийж байна. Тийм ээ, энэ бол

амаргүй зүйл. Гэхдээ энэ нь танд ашигтай. Та бүхэн өмнөхөөсөө илүү их ашиг олох болно. Бизнесийн шинэ боломжууд нээгдэж байна … Мөн иргэд ч гэсэн илүү сайнболомжтойболно. Таны нийгмийн баталгаа, цалин нэмэгдэх учир тулалдах нь бас ашигтай… Тиймээс бид бүхэн өөрийн эрх ашгийн төлөө дайтаж байна” гэж хэлснийг сануулсан байна. Шульман “Орос улс хориг арга хэмжээг тойрч гарахын зэрэгцээ иргэд бие биенээ хооллож, хувцаслаж, зугаацуулж, бусад улсаас хууль ёсны, хагас хууль ёсны болон хууль бус аргаар бараа импортлох замаар бараа бүтээгдэхүүний элбэг дэлбэг байдлыг хадгалах гэж хичээж байна. Кремлийн эрх баригчид ямар ч тохиолдолд иргэддээ хоосон тавиур эсвэл бараа бүтээгдэхүүний хомсдол үзүүлж болохгүй гэдгийг сайн ойлгосон” гэж онцолжээ.

Берлиний Шинжлэх ухаан, улс төрийн сангийн судлаач, Улс төр-Газарзүйн судалгааны төвийн тэргүүн Николай Петров “Дайны өмнө Путинд тулгарч байсан гол асуудал бол тэрээр Сталинд байсан бараг бүх зүйлийг сэргээж чадсан ч улсын бүх удирдлагын төвшинд өөрийн хяналтыг бүрэн хэрэгжүүлэх боломжгүй байсан явдал. Тэрээр дайн эхлүүлснээр энэ хяналтыг хэрэгжүүлж дуусгах боломжтой болсон. Өөрөөр хэлбэл В.Путин бүх хуурай газрын 1/7 хувийг эзэлсэн хэмжээгүй эрхт хаан болсон. Гэхдээ түүний байгуулсан төмөр бетон мэт бат бөх харагдах энэ дэглэм гадны ямар нэг хүчтэй цохилтонд өртмөгц маш амархан нуран унахмагадлалтай” гэж хэлсэн байна.

Орчин үеийн либерал төвийн захирал Ральф Фюкс барууныхны Орост үзүүлж буй хариу үйлдэл одоо ч хангалттай шийдэмгий бус байнагээд барууны орнуудыг гурван төрөлд ангилсан байна.Нэгд нь, “Путиныг Украинд зогсоохгүй бол тэр улам цаашилна” гэсэн итгэлтэй Украины цэргийн ялалтыг дэмжиж буй Балтийн болон Скандинавын орнууд, Их Британи зэрэг Төв ба Зүүн Европын ихэнх улсууд. Хоёр дахьнь,Кремлийн “тав дахь цуваа” болсон Орбантай Унгар, түүнчлэн Европын баруун ба зүүний популист намууд, АНУ-ынТрампын фракц, Голландын сонгуульд дөнгөж ялалт байгуулаад буй Гирт Вилдерсын нам болон Германдахь “Германы альтернатив” намууд. Эдгээр хүчин Оросын нөхцөлөөр энх тайван тогтоож, Украинд цэргийн тусламж үзүүлэхийг зогсоохыг хүсэж байна. Гурав дахь нь,Вашингтон, Берлин, Парисын улс төрчид Украиныг зэвсгээр дэмжиж байгаа ч тэднийг цэргийн ялалтанд хүргэх бус Киевийн талд Оростой хэлэлцээр хийх хамгийн таатай нөхцөл бий болгож, Оросыг сүйрэхээс сэргийлж байна гээд Фюкс хуралд оролцогсдод Канцлер Олаф Шольцийн “Украиныг ялагдуулж болохгүй, Орос ялахыг зөвшөөрч болохгүй” гэж хэлснийг сануулав.Ральф Фюкс үүний шалтгааныг нэгдүгээрт, улс төрчид дайн даамжран Орос цөмийн зэвсэг хэрэглэнэ гэхээс эмээж байгаа явдал, хоёрдугаарт,улс төрчид олон мянган цөмийн цэнэгт хошуутай улсадПутины дэглэм нуран унаж эмх замбараагүй байдал бий болохоос эмээж байгаа явдал. Гурав дахь шалтгаан нь улст төрчид Украинд илүү их хэмжээний цэргийн дэмжлэг үзүүлэх шаардлагатай гэдэгт сонгогчдыгитгүүлж чадахөөрсдийн чадварт эргэлзэж байгаа явдал гэж хэлсэн байна. Харин цэргийн зарим шинжээчид “Орос задран байгалийн баялгаа булаацалдан хоорондоо байлдан замбараагүй байдал үүсэхээс сэргийлж, хэдийгээр украинчууд амь үрэгдэж байгаа ч, төрийн телевизээс өөр мэдээлэлгүй аль болох олон орос эрчүүдэд барууны зэвсгийн хүчин чадлыг үзүүлэхээс өөр аргагүй учир туйлдуулах дайн явагдсаар байна” гэж үздэг билээ.

 

Г.АМАРСАНАА

Categories
гадаад мэдээ

Хятад албан ёсны мэдээлэл өгөв DNN.mn

Хятадын хойд нутагт хүүхдүүдийн дунд уушгины хатгааны өвчлөл нэмэгдэж байгаа талаар хэвлэл, мэдээллийн хэрэгслүүд мэдээлсэн. Иймээс энэхүү амьсгалын замын өвчний талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөхийг ДЭМБ Хятадын талаас хүссэн юм байна. Тэгвэл Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын албан ёсны хүсэлтэд Хятадын холбогдох албаныхан хариу өгчээ.

ДЭМБ “Хятадын эрүүл мэндийн байгууллагаас ирүүлсэн уг өвчний тухай танилцуулгад ямар нэгэн нэмэлт мэдээлэл байгаагүй” гээд Хятадын албаны хүмүүс өөрийн улсын эмнэлгүүдэд өвчтөнүүдийн тоо нэмэгдэж буйтай холбоотой хэт ачаалал үүсээгүй гэж мэдээлсэн гэжээ. Хятадын талаас ямар нэгэн шинэ вирус илрээгүй гэж мэдээлсэн бөгөөд мэргэжлийн судлаачид ч хэрэв шинэ вирус гарсан бол хүүхдүүдээс гадна насанд хүрэгчид өвдөх байсан гэж мэдэгдэж байна.