Categories
гадаад мэдээ

АНЭУ-ын Ерөнхийлөгч таалал төгссөнд НҮБ-ын тэргүүн эмгэнэл илэрхийлэв DNN.mn

НҮБ-ын ЕНБД Антониу Гутерриш Арабын Нэгдсэн Эмират улсын Ерөнхийлөгч шейх Халифа бин Заид Аль Нахайян 73 насандаа таалал төгссөнд харамсаж байгаагаа илэрхийллээ.

А.Гутерриш АНЭУ-ын хааны гэр бүл, Засгийн газар, ард түмэнд эмгэнэл илэрхийлсэн талаар НҮБ-ын ЕНБД-ын орлогч Фархан Хак мэдэгдлээ.

Шейх Халифа бин Заид Аль Нахайян нь 2004 онд АНЭУ-ын Ерөнхийлөгчөөр томилогдож, тус улсыг үндэслэгч өөрийн эцэг шейх Заид бин Султан Аль Нахайянын халааг авсан юм. Түүнийг төрийн тэргүүнээр ажиллах хугацаанд тус улс эдийн засаг томоохон ололт амжилтыг олж, АНЭУ бүс нутагтаа төдийгүй дэлхийн хэмжээнд эерэг чиг хандлага руу хөтөлж, хөгжлийн чухал үеийг туулсан хэмээн хэвлэлүүд онцолжээ.

Categories
гадаад мэдээ

​ Финландын ерөнхийлөгч НАТО-д элсэх болсон шалтгаанаа тайлбарлав DNN.mn

зураг

Бямба гаригт Финланд улсын ерөнхийлөгч Саули Ниинисто ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путинтэй утсаар ярихдаа тус улс НАТО-д гишүүнээр элсэх болсныг мэдэгджээ.

Финланд улс удахгүй гишүүнээр элсэх албан ёсны хүсэлтээ гаргах гэж байгаа юм. Тус улс ОХУ-тай 1,300 орчим километр урт шугамаар хиллэдэг.

Финланд улсын эрх баригчид шийдвэрээ зарласны дараа ОХУ-ын гадаад хэргийн яам сүрдүүлсэн агуулгатай мэдэгдэл гаргаж, цахилгаан эрчим хүчний нийлүүлэлтээ зогсоож байв.

ОХУ-ын зэвсэгт хүчин Украины газар нутагт халдан довтолсон явдал Финландын аюулгүй байдалд заналхийлсэн тул НАТО-д гишүүнээр элсэх болсноо Ниинисто Путинд тайлбарласан байна.

“Яриа шулуун, илэн далангүй, хурцадмал байдалд хүрэлгүй болж өнгөрлөө” гэж Ниинисто сүүлд мэдэгджээ.

“Тусгаар тогтносон улс бүр аюулгүй байдлаа дээд зэргээр хангах ёстой. Одоо ч ийм үйл явдал өрнөж байна. Финланд улсын хувьд НАТО-д элссэнээр аюулгүй байдлаа улам бэхжүүлэх юм. Энэ бол бусад улс орнуудад өрнөж буй үйл явдалтай ижил зүйл” гэж тэр Путинд тайлбарласан байна.

Ниинисто бас Оросын зүгээс Украинд явуулж буй дайны улмаас энгийн иргэд зовж, хэлмэгдэж буйд маш их санаа зовж байгаагаа Путинд илэрхийлжээ.

Харин Путиний хувьд Финланд улсын ерөнхийлөгчид ямар нэг сүрдүүлсэн агуулгатай зүйл хэлээгүй байна.

“Финланд улсад бодитой аюул занал учраагүй байхад төвийг сахих уламжлалт бодлогоо өөрчилж буй нь алдаа юм” гэж Путин Ниинистод хэлснийг Кремлийн хэвлэлийн алба мэдээлжээ.

Ийм өөрчлөлт нь “Орос-Финландын хооронд олон жилийн турш хөгжиж ирсэн сайн хөршийн харилцаа, хамтын ажиллагаанд сөргөөр нөлөөлнө” гэж үзэж байгаагаа Путин илэрхийлсэн тухай Кремлийн мэдэгдэлд бас өгүүлсэн байна.

Categories
гадаад мэдээ

​ Хятад улс иргэдээ гадагшаа аялахыг хориглов DNN.mn

Хятад улс иргэдээ гадагшаа аялахыг хориглов

Хятадын засгийн газраас иргэддээ олон улсад аялахыг хориглосон “де-факто” хориг тавьжээ. Тодруулбал, цар тахлыг тэглэх бодлогын хүрээнд “зайлшгүй шалтгаантай” биш бол Хятад улсын иргэдийг гадаадад аялахыг нь хориглох гэнэ.

Хятадын үндэсний цагаачлалын удирдах газраас гадаад руу явах хүмүүсийг хязгаарлаж, пасспорт зэрэг бичиг баримтын хяналтыг чангатгаж буйгаа өнгөрсөн Пүрэв гаригт мэдэгджээ. Энэхүү шийдвэр нь гадаадын орон руу явах болон ирэхэд халдвар тараах эрсдэлийг бууруулах зорилготой гэдгийг тус газраас мэдэгдсэн байна. Гадаадад зорчих иргэдийн хувьд зайлшгүй шалгаан гэдэг нь ажилдаа буцаж орох, суралцах, бизнес, шинжлэх ухааны судалгаа хийх, эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авах зэрэг аж.

Үүний зэрэгцээ халдварын тархалт өндөр байгаагаас шалтгаалан хатуу хөл хорио тогтоосон Бээжин, Шанхай зэрэг хотуудаас иргэд “зугтах” оролдлого хийж буйн эсрэг арга хэмжээ авч байна гэж харж байна. Өнөөдрийн байдлаар Хятадын 32 хотод бүтэн болон хэсэгчилсэн хөл хориотой байгаа бөгөөд 220 сая хүн хөл хоригджээ.

Хятадын иргэдийн хувьд гадаад руу аялах нь 2000-аад оны эхэн үе хүртэл маш хязгаарлагдмал байсан. Харин цар тахал гарахаас өмнө 2019 онд Хятадын 670 сая иргэн гадаадад аялсан судалгаа гарчээ.

Categories
гадаад мэдээ

Энэтхэгт агаарын хэт халалтын улмаас шувууд тэнгэрээс олноороо унах болжээ DNN.mn

зураг

Энэтхэгт үргэлжилж буй агаарын хэт халалтын улмаас усны дутагдалд орж, тамирдсан шувууд тэнгэрээс газарт олноороо унах болжээ.

Тухайлбал тус улсын баруун бүсийн Гужарат мужид сүүлийн өдрүүдэд агаарын температур Цельсийн 43 хэмээс буухгүй байгаа бөгөөд өдөр бүр олон тооны шувууд газарт унадаг болсон байна.

Сүүлийн сар хүрэхгүй хугацаанд Ахмедабад хотын малын эмнэлэг ингэж унасан олон мянган шувууг эмчилжээ.

“Энэ жилийн хувьд онцгой хүнд байна. Тусламж үзүүлэх шаардлагатай шувууны тоо өмнөх жилээсээ 10 хувиар өслөө” хэмээн сүүлийн арав гаруй жил энэ чиглэлд ажиллаж буй эмч Манож Бхавсар ярьж байна.

Эмч нар унасан шувуудын аманд тариураар ус шахаж, хүч чадлыг нь сэлбэх амин дэм уулгадаг гэнэ.

Шувуудаас гадна муур зэрэг амьтад бас шингэн алдсаны улмаас эмнэлэгт ирэх болжээ.

Гуравдугаар сараас хойш Энэтхэг, Пакистаны нутагт асар хүчтэй агаарын халалт үргэлжилж байна. Дэлхийн Цаг уурын Байгууллага өнгөрсөн гуравдугаар сарыг Энэтхэгийн түүхэнд хамгийн халуун гуравдугаар сар болсныг тогтоосон юм.

Энэ сард Энэтхэг-Пакистаны хилийн бүс нутагт агаарын температур Цельсийн 50 хэм хүрэх урьдчилсан таамаг гарчээ.

Ган гачгийн улмаас ургац алдах нь тодорхой болсон тул Энэтхэгийн засгийн газар саяхан үр тарианы экспортыг хориглосон байна.

Гуравдугаар сараас хойш агаарын хэт халалтын улмаас тус улсад 25 хүн амиа алджээ.

Categories
гадаад мэдээ

​ Хонконг хилээ нээж, гадаадын иргэдийг хүлээн авч эхэллээ DNN.mn

Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засаг захиргааны онцгой бүс Хонконгийн Засгийн газар 2022 оны 5 дугаар сарын 1-ний өдрөөс гадаадын иргэдийг хүлээн авч эхэлсэн бөгөөд тус бүс нутаг руу зорчих гадаадын иргэдэд дараах шаардлагыг тавьж байна. Үүнд:

  • Насанд хүрсэн гадаадын иргэд хамгийн багадаа 14 хоногийн өмнө коронавируст халдвар /Ковид-19/-ын эсрэг дархлаажуулалтын вакцины бүрэн тунд хамрагдсаныг нотлох вакцины гэрчилгээтэй байна. Коронавируст халдвар /Ковид-19/ авч эдгэрсэн иргэд хамгийн багадаа 14 хоногийн өмнө вакцины нэг тунд хамрагдах шаардлагатай бөгөөд вакцинд хамрагдсан болон халдвар авч эдгэрснээ нотлох бичгийг англи хэлээр орчуулсан байх шаардлагатай.
  • 12-17 насны хүүхдүүд коронавируст халдвар /Ковид-19/-ын эсрэг дархлаажуулалтын вакцины бүрэн тунд хамрагдсаныг нотлох гэрчилгээ, баримт бичигтэй байна. 11 болон түүнээс доош насны хүүхдүүдэд вакцинд хамрагдсан байх шаардлага тавихгүй боловч хамт зорчиж буй асран хамгаалагч нь вакцины бүрэн тунд хамрагдсан байна.
  • Дамжин өнгөрөх болон Хонконг руу нэвтрэх иргэд нислэгт хамрагдахаас 48 цагийн өмнө хийлгэсэн бх-ПГУ шинжилгээний “сөрөг” хариутай байна. Шинжилгээний хариуг үндэслэн Хонконгийн Эрүүл мэндийн газрын www.chp.gov.hk/hdf/ цахим хуудсанд хандан эрүүл мэндийн асуумж бөглөж, QR код авах шаардлагатай бөгөөд энэхүү кодыг нисэх онгоцонд суух болон Хонконгийн хилээр нэвтрэх үед ашиглана.
  • Бүх зорчигчдыг тусгайлан бэлдсэн зочид буудалд 7 хоног тусгаарлах бөгөөд дараах холбоосоор орж, тусгаарлах байрны захиалгыг урьдчилж хийх шаардлагатай. https://www.coronavirus.gov.hk/pdf/designated-hotel-list-v7_en.pdf?fbclid=IwAR0xtF_Y-s5LdMONha3jXCpH25bSRrcHjnLvN2bta_YZxt5CrN_45sjl128
  • Хонконгийн олон улсын нисэх онгоцны буудал дээр бх-ПГУ шинжилгээнд хамрагдах бөгөөд шинжилгээний хариу 2-3 цагийн дараа гарна.
  • -Хонконгт ирсэн иргэд Хонконгоос БНХАУ болон Макао руу зорчих боломжгүйг анхаарна уу.
Categories
гадаад мэдээ

​ Украины арми энэ оны эцсээр бүх газар нутгаа чөлөөлж дуусах гэнэ DNN.mn

Украины цэргийн тагнуулын газрын дарга, хошууч генерал Кирило Буданов зэвсэгт хүчин нь энэ оны сүүлээр ялалт байгуулж, Крым, Донбасс зэрэг алдагдсан газар нутгаа бүрэн чөлөөлж дуусна гэдэгт итгэлтэй байгаагаа ярьжээ.

“Дайны эргэлтийн үе наймдугаар сарын дундуур тохиох байх. Оны сүүлээр байлдааны ихэнх ажиллагаа дууссан байх болно” гэж Sky News сувагт өгсөн ярилцлагадаа Буданов ярьсан байна.

Тэрбээр Европ тив айж болгоомжилсоор ирсэн Оросын хүчирхэг армийн талаарх “домог” худал болохыг ярилцлагадаа онцолжээ.

“Төсөөлж байсан шиг тийм ч хүчтэй биш. Зэвсэглэсэн хүн сүрэг төдий юм” гэж тэр Оросын армийг тодорхойлсон байна.

Буданов өмнө нь ОХУ-ын зүгээс Украинд халдан довтлох хугацааг урьдчилан хэлсэн нь сүүлд батлагдаж байжээ.

Энэ долоо хоногт Украины дорнод хэсэгт болсон гурван өдрийн ширүүн тулааны дараа Оросын арми томоохон хохирол хүлээснийг эх сурвалжууд мэдээлж байгаа.

Северский Донец голыг хөвөгч гүүрээр гаталж байсан Оросын их хэмжээний зэвсэгт техникийг Украины арми устгасныг Их Британийн тагнуулын алба баталсан юм.

Мөн Украины хоёр дахь том хот Харьковын орчмоос Оросын цэрэг ухарсан тухай мэдээ өнөөдөр ирж байна.

Украинчууд Харьковоос зүүн зүгт 40 км хүртэл газар нутагт хяналтаа тогтоож чадсан гэнэ. Харьков нь Украины зүүн хойд бүсэд, Оросын хилээс 50 км зайд оршдог хот юм.

Дайны эхний өдрөөс бөмбөгдүүлж эхэлсэн Харьков аажмаар тайван амьдралд шилжиж, орон гэрээсээ дүрвэсэн иргэд буцан ирж буйг тус хотын захирагч Игорь Терехов өнөөдөр мэдээлжээ.

Categories
гадаад мэдээ

Гүржээс салан тусгаарласан бүс нутаг ОХУ-д нэгдэх санал хураалтын товоо зарлалаа DNN.mn

Гүрж улсаас салан тусгаарласан Өмнөд Осетийн засгийн тэргүүн энэ оны долдугаар сарын 17-ны өдөр ОХУ-д нэгдэх эсэх асуудлаар бүх нийтийн санал хураалт зохион байгуулахаар болсноо өчигдөр зарлажээ.

2008 онд болсон Орос-Гүржийн таван өдрийн дайны гол шалтгаан нь Өмнөд Оссет болон Абхазын газар нутаг байсан юм. Уг дайны дараа ОХУ тэргүүтэй цөөн улс орнууд Өмнөд Оссетийн тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрч байв. Гэхдээ дэлхийн ихэнх улс орнууд уг бүс нутгийг Гүржийн нэг хэсэг гэж үздэг.

“Бид хууль ёсны томоохон алхам хийж чадлаа. Энгийн үгээр хэлбэл бид амьдралаа өөрчлөх алхам хийж, Орос эх орондоо нэгдэхээр боллоо. Өмнөд Оссет, Орос хоёр хамтдаа хөгжих болно. Энэ бол шинэ түүхийн эхлэл юм” гэж тус бүс нутгийн тэргүүн Анатолий Бибилов сошиал хуудсандаа бичжээ.

Энэ сарын эхээр болсон ерөнхийлөгчийн сонгуульд Бибилов ялагдаж, Алан Гаглоев ялалт байгуулсан юм. Сонгуулийн дараа шинэ ерөнхийлөгч Москватай харилцаагаа хэвийн үргэлжлүүлнэ гэдэгт итгэлтэй байгаагаа ОХУ-ын тал илэрхийлж байв.

Өмнөд Оссетийн нутагт болох санал хураалтыг Гүржийн засгийн газар хүчтэй эсэргүүцэж буйгаа мэдэгджээ.

Өмнөд Оссетоос өмнө ижил санал хураалтын үр дүн дээр үндэслэн Крымийн хойгийг 2014 онд ОХУ өөртөө нэгтгэж байв. Одоо Украинаас салан тусгаарласан Донецк, Луганск мужуудад бас ОХУ-тай нэгдэх асуудлаар бүх нийтийн санал хураалт зохион байгуулах тухай яригдаж байгаа юм.

Categories
гадаад мэдээ

Израилийн цагдаа нар Палестин сэтгүүлчийн оршуулгын жагсаал руу дайрчээ DNN.mn

Израилийн цагдаа нар Палестин гаралтай америк сэтгүүлчийн оршуулгын жагсаал руу дайрч, жагсаалд оролцогчдын биед халдсан байна.

Ойрх Дорнодын хэвлэл мэдээллийн томоохон байгууллага болох AlJazeera-ын сурвалжлагч Ширийн Абу Аклех Женин хотод болсон зэвсэгт мөргөлдөөний үеэр амь үрэгдсэн. Израил-Палестины зөрчлийн талаар олон жил мэдээлж буй алдартай сэтгүүлчийг толгойд нь буудан хөнөөсөн бөгөөд Израилын цэргүүд буруутай гэж үзэж байгаа юм.

Абу Аклех хэвлэлийн тэмдэг бүхий хантааз, дуулгатай байсан бөгөөд Палестины Фатах хөдөлгөөний түшиц газар болох Женин хот дахь дүрвэгсдийн нөхцөл байдлыг сурвалжилж байв.

Түүний оршуулга өчигдөр Зүүн Йерусалимд болоход олон мянган энгийн иргэд жагсаж Палестины далбааг мандуулан, төрийн дууллыг нь дуулж байв. Энэ үеэр цагдаа нар жагсагчид руу дайрч, ухаан алдуулах гранат шидсэн байна.

Уг явдлын дараа Палестины эрх баригч болон Европын холбооноос цагдаа нарын үйлдлийг “шаардлагагүй” байсан хэмээгээд санаа зовниж буйгаа илэрхийлэв.

Categories
гадаад мэдээ цаг-үе

Украинд дайны гэмт хэрэг үйлдсэн орос цэргүүдийг шүүх ажиллагаа эхэлжээ DNN.mn

Украины газар нутагт Оросын зэвсэгт хүчин халдан довтолсноос хойш анх удаа Киевийн эрх баригчид орос цэргүүдийн үйлдсэн дайны гэмт хэргийг шүүх ажлыг эхлүүлжээ.

Өчигдөр Оросын армийн 21 настай цэргийн алба хаагч Вадим Шишимарины хэргийг шүүх хурлын эхний сонсгол Киев хотод болсон байна.

Хэрвээ шүүх түүнийг буруутай гэж үзвэл бүх насаар хоригдох ял сонсох юм.

Украины эрх баригчдын мэдээлснээр Оросын цэргүүдийн энгийн иргэдийн эсрэг үйлдсэн олон мянган хэргийг шалгаж байгаагаас 41 хэргийг шүүхэд бэлэн болжээ.

Шишимарин нь Украины зүүн хойд бүсийн Сумы хотын ойролцоо өөр нэг цэргийн хамт хулгайлсан автомашинаар зорчиж явахдаа зам дээр дугуйтай явж байсан 62 настай эрэгтэйг буудаж, амийг нь хөнөөсөн юм байна.

Украины армид өөрсдийнх нь байрлалын талаар мэдээлэл өгөхөөс сэргийлэх зорилгоор энгийн иргэнийг буудах тушаалыг Шишимарин өгсөн гэнэ.

Эхний сонсгол сэжигтнээс ерөнхий мэдээлэл аваад өндөрлөсөн байна. Шүүх хурал ирэх долоо хоногт үргэлжлэхээр болжээ.

“Энэ бол анхны хэргийн шүүх хурал. Удахгүй маш олон хэргийг шүүнэ” гэж Украины прокурор Андрий Синик сонсголын дараа сэтгүүлчдэд ярьжээ.

Эх сурвалж: BBC

Categories
гадаад мэдээ

Энэтхэг улсад эрчим хүч, цэвэр усны хомсдол үүсчээ DNN.mn

Хэт халууны улмаас Энэтхэгт цэвэр ус болон эрчим хүчний хомсдол үүсээд байна. Тодруулбал, энэтхэгийн хойд нутгаар хэт халж байгаа учир цэвэр ус, эрчим хүчний хэрэглээ эрс өсөж хомсдол бий болжээ. Тус улсын нийслэл Шинэ Дэли хотод цаг агаарын хэм сүүлийн хэдэн долоо хоногт цельсийн 45 хэм давж, аюултай түвшинд хүрчээ.

Тус улсын иргэд хэт халуунд цохиулахгүйн тулд цэвэр ус авахаар өдөр бүр урт дараалалд зогсдог байна. Энэтхэг улсад сүүлийн 100 гаруй жилийн хугацаанд тохиосон хамгийн халуун зун өнгөрсөн гуравдугаар сард болж өнгөрсөн бол дөрөвдүгээр сараас хойш ихэнх өдрүүдэд тус улсын хэд хэдэн газарт цаг агаар цельсийн 40 хэм давж халж байгаа аж.