Categories
гадаад мэдээ

БНСУ Азийн хөлбөмбөгийн АШТ зохион байгуулах эрхийн төлөө өрсөлдөнө DNN.mn

БНСУ ирэх онд болох Азийн хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээнийг /АШТ/ зохион байгуулах эрхийн төлөө өрсөлдөнө гэж Солонгосын хөлбөмбөгийн холбоо /KFA/ даваа гарагт мэдэгджээ.

Тус холбоо Азийн хөлбөмбөгийн холбооны /AFC/ 2023 оны Азийн аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулах хүсэлтээ зургаадугаар сарын 30-наас өмнө гаргах бөгөөд тэмцээнүүдийг зохион байгуулах хүсэлтэй хотуудаас холбогдох хүсэлтийг даваа гаргаас хүлээн авч эхэлсэн байна.

Дөрвөн жил тутам зохион байгууллагддаг энэхүү тэмцээн БНХАУ-д болох байсан боловч тавдугаар сард Азийн хөлбөмбөгийн холбоо Хятад улс “COVID-19” цар тахлын улмаас тэмцээнийг зохион байгуулах боломжгүй болсныг зарласан юм. Солонгосын хөлбөмбөгийн холбооны мэдээлснээр, Япон, Катар, Австрали, АНЭУ мөн Азийн аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулах хүсэлтэй байгаа ажээ.

Энэхүү тэмцээн нь 1956 оноос зохион байгуулагдаж эхэлсэн бөгөөд 1960 оны тэмцээн БНСУ-д болж байсан түүхтэй. БНСУ-ын “Taeguk Warriors” баг нь Азийн шилдэг багуудын нэг хэмээх статусаа удаан хугацааны турш хадгалсаар ирсэн боловч зөвхөн 1956, 1960 оны тэмцээнүүдэд л түрүүлж байжээ. Тухайлбал, 2019 онд АНЭУ-д болсон тэмцээнд БНСУ шөвгийн наймын тоглолтод аваргаар шалгарсан Катарын багт хожигдсон байна.

2023 оны зургаадугаар сард болох тэмцээнд 24 орны баг тамирчид оролцоно. Азийн хөлбөмбөгийн холбоо тэмцээнийг зохион байгуулах хүсэлт гаргах орнуудад тодорхой шалгуурыг тавьжээ. Үүнд, шөвгийн наймын тоглолтыг 20 мянгаас доошгүй хүний суудалтай цэнгэлдэх хүрээлэнд, хагас шигшээ тоглолтыг 40 мянгаас дээш хүний суудалтай цэнгэлдэх хүрээлэнд, нээлтийн болон шувтаргын тоглолтыг 50 мянгаас доошгүй хүний суудалтай цэнгэлдэх хүрээлэнд явуулах шаардлага багтсан байна.

Categories
гадаад мэдээ эдийн-засаг

ОХУ Хятад руу нийлүүлэх газрын тосны хэмжээ эрс нэмэгджээ DNN.mn

Тавдугаар сарын дүнгээр Хятад руу нийлүүлэх Оросын газрын тосны экспорт 8,42 сая тоннд хүрсэн талаар БНХАУ-ын Гаалийн ерөнхий газраас авсан мэдээлэлтэйгээр Ройтерс агентлаг дамжуулжээ.

Эх сурвалжийн мэдээлснээр, тавдугаар сард Орос улс Хятад руу хоногт 1,98 сая баррель газрын тос нийлүүлсэн нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 55 хувиар өссөн үзүүлэлт аж. Ингээд Орос улс Хятад руу газрын тос нийлүүлдэг орнууд дундаас нэгдүгээр байранд бичигдэх болсон бөгөөд өмнө нь газрын тос нийлүүлэлтээрээ нэгдүгээрт бичигддэг байсан Саудын Араб хоёрт бичигдэх болжээ.

Эндээс харахад барууны орнууд хориг тавьсан ч Орос худалдан авагч олж чадсан, үнээ бууруулахаас аргагүй болсон ч ашигтай ажиллаж байна гэж Ройтерс агентлаг онцолсон байна.

Categories
гадаад мэдээ нийгэм

Европын орны удирдагчид Укриантай эв санааны нэгдэлтэй байгаагаа илэрхийлэв DNN.mn

Дайн эхэлснээс хойш анхны айлчлал хийж буй баруун Европын хүчирхэг гүрнүүд болох Герман, Франц, Италийн удирдагчдаас гадна Украины хөрш Румын улсын ерөнхийлөгч энэ сарын 16-нд Киев хотод очиж Украины Засгийн газар, ард түмэнтэй эв санааны нэгдэлтэй байгаагаа албан ёсоор илэрхийлэв.

ХБНГУ-ын канцлер Олаф Шольц“Украины газар нутгийн нэг хэсгийг харгис хэрцгий аргаар булаан авч “дарангуйллын ертөнц” тогтоох гэсэн Москвагийн өнөөдрийн “хий хоосон” хүсэл эрмэлзлийг хэзээ ч хүлээн зөвшөөрч болохгүй, Оросын энэ империалист үзэл баримтлалыг эцэс болтол нь эсэргүүцэн тэмцэх явдлыг бүх талаар дэмжих болно” гэж онцлон мэдэгдэв. Харин Францын ерөнхийлөгч Эммануэль Макрон энэхүү айлчлалын үеэр “Украиныг ялах хүртэл Киевийг дэмжих болно. Украин Донбасс төдийгүй Крымыг буцаан авч газар нутгаа бүрэн бүтэн болгох ёстой ” гэсэн бол “Бид түүхийн эргэлтийн цэг дээр зогсож байна. Украины ард түмэн ардчилал, эрх чөлөөнийхөө үнэ цэнийг өдөр бүр хамгаалж байна” гэж Италийн ерөнхий сайд Марио Драги онцлон мэдэгджээ.Харин Румын улсын ерөнхийлөгч Клаус Иоханнис Орос улс “үр тариаг зэвсэг болгон ашиглаж байгааг” зэмлэн буруушаагаад, энэ нь дэлхийн хэмжээнд сөрөг нөлөө үзүүлж байгааг анхааруулсан байна. Энэхүү айлчалын гол үр дүн нь эдгээр улсууд Украин улсыг Европын Холбооны гишүүнээр элсэх албан ёсны нэр дэвшигчийн статустай болоход дэмжлэг үзүүлнэ гэдгээ дэлхий нийтийн өмнө амласан явдал байв. Нэр дэвшигчийн статус нь гишүүнчлэлээс ялгаатай бөгөөд Европын Холбоонд элсэх урт хугацааны үйл явц эхэлж буйг илтгэдэг юм байна.

Мөн энэ өдөр эхэлсэн Санкт-Петербургийн эдийн засгийн форумын үеэр ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров “ВВС” агентлагийн Москва дахь сурвалжлагч Стив Розенбергт ярилцлага өгч “Бид Украин руу довтлоогүй гэдгийг та бүхэн мэдэж байгаа. Барууны улсууд гэмт үйл ажиллагаа явуулан Украиныг НАТО-д татан оруулахыг болиулах гэж л бид цэргийн тусгай ажиллагаа явуулсан… НҮБ барууны улсуудын нөлөөнд орж бидний эсрэг байгаа нь харамсалтай… Бусад улс биднийг юу гэж харах нь бидэнд огт хамаагүй. Бидний байж байгаа маань л энэ. Бид үүнээсээ ичдэггүй” гэж хариулсан байна. Мөн Орос,Их Британийн харилцааны талаар Лавров “Миний бодлоор бидний харилцаанд ямар нэгэн гарц гаргах орон зай үлдээгүй. Учир нь энэ улсын ерөнхий сайд Борис Жонсон, Гадаад хэргийн сайд ЛизТрасс нар дэлхий нийтэд “Бид Оросыг ялах ёстой, бид Оросыг сөхрүүлэх ёстой. Иймээс бид Украинд бүх талаар туслах ёстой” гэж зарлаж байна. Яахав, Англи Украинд тусалж л байг…” гэж хариулсан байна.

Ийнхүү өнгөрсөн долоо хоногт болж өнгөрсөн Украины батлан хамгаалах чадварыг сайжруулах зорилго бүхий, Оросын эсрэг олон улсын цэргийн шинэ эвсэл болох “Рамштейны формат”-ын чуулганд эдийн засгаар тэргүүлэгч 39 бус бараг 50 улс оролцсон, Санкт-Петербургийн эдийн засгийн форумд оролцогч улсуудын тоо хэд дахин эрс багассан төдийгүй гол оролцогчдын нэг Казахстаны ерөнхийлөгч Токаев “Донецк, Луганск Ард Улс гэгч нь хагас, хугас улсанцрууд учир тусгаар тогтнолыг нь Казахстан улс хэзээ ч хүлээн зөвшөөрөхгүй, ЗХУ-ын жилүүдэд Украин нь ЗХУ-ын талхны сагс, аж үйлдвэржсэн бүгд найрамдах улс байсан төдийгүй Кремлийн боловсон хүчний гол нийлүүлэгч байсныг бид санаж байна” гэж Путины нүүрэн дээр мэдэгдэв.НАТО-гийн гишүүн Турктэй Казакстан цэргийн гэрээ байгуулж Сирид гарах хаалга нь хаагдсан тул Путин өөрөө хууль бус гэж зарласан талибуудыг уг форумд урьж яаж арчаагаа алдсанаа нотлов. Европын Холбооны голлох том улсуудын тэргүүнүүдийн Киевт хийсэн дээрх айлчлал өндөрлөнгүүт Английн ерөнхий сайд Борис Жонсон гэнэт Киевт айлчилж Украины цэргүүдийг арав, арван мянгаар нь өөрийн улсад орчин үеийн зэвсэг эзэмшүүлж, байлдаанд сургах болсноо ил тод зарлав. Европын Холбоо Украин, Молдов, Гүрж улсын гишүүнээр элсэх нэр дэвшигчийн статусыг авч хэлэлцэн шийдвэрлэхээр болов. Энэ бүхэн ОХУ стратегийн хувьд иж бүрэн ялагдал хүлээснийг дэлхий нийтэд тод томруунаар батлан харуулав. Стратегийн ялагдал хүлээсэн тал хэдэн сарын дараа бүрэн ялагддаг нь нэгэнт хууль болсон зүйл. Үүнийгээ ч путинчүүд маш сайн мэдэж байгаа нь бас батлагдав. Учир нь “ГРУ” гэгддэг Оросын цэргийн тагнуулын байгууллагын нууц ажилтан 36 настай Сергей Владимирович Черкасов 33 настай Бразилын иргэн Виктор Мюллер Феррейрын дүрээр Олон Улсын Эрүүгийн Шүүхэд дадлагажигчаар орох гэж байхдаа баривчлагдан олон улсад шуугиан тарив. Хэрэв Черкасов шүүхэд ажиллаж эхэлсэн бол Оростой холбоотой дайны гэмт хэргийн бодит баримтуудыг устгах байсан гэж энэ явдалтай холбогдуулан хийсэн хэвлэлийн бага хурал дээр Нидерландын албаныхан онцлон мэдэгдэв.

Г.АМАРСАНАА

Categories
гадаад мэдээ

“Kinross Gold” компани ОХУ дахь үйл ажиллагаагаа зогсоожээ DNN.mn

Канадын “Kinross Gold” компани ОХУ-д байрлах “Kupol” алтны уурхай, мөн Удинскийн хайгуулын төслөө “Highland Gold Mining” компанид 340 сая ам.доллароор худалдсанаа мэдээллээ.

Энэ нь дөрөвдүгээр сард санал болгож байсан анхны үнээс хоёр дахин бага дүн ажээ. Барууны орнууд ОХУ-ын эсрэг хориг тавьсны улмаас Канадын уул уурхайн компани гуравдугаар сард ОХУ дахь үйл ажиллагаагаа зогсоосон байна.

Саяхан байгуулагдсан ОХУ-ын гадаадын хөрөнгө оруулалтыг хянах дэд комисс тус хэлцлийг хянаж, үнийг тохируулсан гэж “Kinross Gold” мэдээллээ.

Эх сурвалж: BloombergTV О.Цэнгэг

Categories
гадаад мэдээ

Дэлхийн элсний II наадам Балид болно DNN.mn

“Дэлхийн элсний II наадам 2023 оны наймдугаар сарын 5-12-ны өдрүүдэд дэлхийн шилдэг наран шарлагын газар болох Балид зохиогдоно” хэмээн Индонезийн ҮОХ-ноос мэдээллээ.

2021 оны аравдугаар сард болсон Үндэсний олимпын хороодын холбооны (ANOC) Ерөнхий ассамблейгаар наадам зохион байгуулах эрхийг Индонезид өгсөн.

Улмаар Индонезийн ҮОХ Засгийн газартайгаа зөвшилцсөний үндсэн дээр Бали аралд зохион байгуулахаар шийдсэн байна. Наадмыг залгуулаад, наймдугаар сарын 13-15-ны өдрүүдэд ANOC-ийн XXVII Ерөнхий ассамблей явагдах юм.

2019 онд Катарын Дохад болсон Дэлхийн элсний анхдугаар наадамд 97 орны 1200 гаруй тамирчин өрсөлдсөн бөгөөд манай улсаас 3х3 сагсан бөмбөгийн эрэгтэй баг хүрэл медаль хүртэж байв. Харин энэ удаагийн наадмын хөтөлбөрт акуатлон, элсний гандбол, элсний хөлбөмбөг, элсний теннис, элсний волейбол (4х4), элсний усан поло, элсний бөх, каратэ, китборд, задгай усны сэлэлт зэрэг 10 спортын төрөл багтжээ.

Нэмэлтээр ямар спортын төрөл орохыг Индонезийн ҮОХ ANOC-той зөвшилцсөний үндсэн дээр шийдэх юм. Тамирчид наадамд оролцохын тулд эрхийн тэмцээнээс эрхээ авах ёстой.

Categories
гадаад мэдээ

Дайнаас үүдсэн 10 өөрчлөлт DNN.mn

“BBC News-д” 2022 оны зургадугаар сарын 12-нд хэвлэгдсэн Алексей Калмыковын “ОХУ-ын Украины эсрэг хийсэн дайн дэлхийг ядууруулж буй 10 баримт, таамаглал” нийтлэлийг товчлон хүргэж байна.


“Оросууд Украин руу довтолсон нь дэлхийн эдийн засгийг сүйтгэж, эрчим хүчний зах зээлийг тогтворгүй болгож, хөгжиж буй олон оронд хүнсний хомсдол, ядуурлыг даамжруулсан” гэж Дэлхийн банкны эдийн засагчид бичжээ. Зөвхөн энэ онд алдагдсан боломжууд нэг их наяд ам.доллараар хэмжигдэж байна.

1. Дайны зардал: Дэлхийн банк 2022 онд дэлхийн эдийн засаг өмнө нь 4,1 хувиар өснө гэж таамаглаж байснаас ердөө 2,9 хувиар өсөхөөр байна. Дэлхийн эдийн засгийн өсөлтийн таамаг 3 хувь болон буурчээ. Энэ жил дэлхийн ДНБанх удаа жилд 100 их наяд доллараас давах ёстойг харгалзан үзвэл энэ алдагдал нь асар их мөнгө юм. Дайнаас гадна Хятад дахь эцэс төгсгөлгүй “ковид хорио цээр”, хөгжингүй улсуудад инфляци, зээлийн хүүгийн өсөлт зэргээр маш том саад болж байна.

2. Ядуу нь баячуудаасаа илүү зовно: Хөгжиж буй улсууд дэлхийн эдийн засгийн аливаа хямралын үр дүнд хөгжингүй орнуудаас илүү ядуурдаг. Учир нь тэд эрчим хүчний үнэ, түүнчлэн хүнсний бүтээгдэхүүн, түлш, технологи, тоног төхөөрөмж, гадаад валютын зээлийн хүүгээс илүү хамааралтай байдаг. Орос, Украины дайнаас болж дэлхийн ядуу улсууд өлсгөлөнтэй нүүр тулж байна.

3. Орос, Украины дайнд хөрш зэргэлдээ улсууд хамгийн их хохирно: Учир нь Европ болон Төв Азийн орнууд 2022 оны эхээр ковидоос өмнөх хөгжил цэцэглэлтийн зам руугаа бараг буцаж байсан боловч Оросын түрэмгийлэл энэ сэргэлтийг эргүүлж, 2022 онд бүс нутгийн эдийн засаг 3 орчим хувиар хумигдах болно гэж өнгөрсөн нэгдүгээр сард эдийн засгийн уналт биш, харин 3 хувийн өсөлт хүлээж байсан Дэлхийн банк мэдэгдэв.

4. Украины дүрвэгсэд: Европт дүрвэгсдэд маш их зардал буюу зөвхөн 2022 онд 26 тэрбум евро зарцуулна. Үүний гуравны хоёр нь хүлээн авах буюу байрны шууд зардал юм. Боловсрол, эрүүл мэндийн салбарын нэмэлт санхүүжилтэд ойролцоогоор 9 тэрбум евро шаардлагатай болно.

5. Украинаас болон Оросоос дүрвэгсэд Европын эдийн засгийг сэргээх гол нөхцөл болдог ажиллах хүчний дутагдлыг өндөр хөгжилтэй улсуудад нөхөх сайн талтай ч дүрвэгсдийн дийлэнх нь эмэгтэйчүүд, хүүхдүүд юм.

6. Дайн газрын тос, байгалийн хийн үнийг өсгөв: Оросын эрчим хүчний шантаажаас болж нефтийн үнэ ханшийн уналттай харьцуулахад нэрлэсэн үнээр бараг 4.5 дахин өссөн байна. 1970-аад оны нефтийн хамгийн том хямралаас хойш ийм огцом үсрэлтийг дэлхий нийт үзээгүй. Гэхдээ зөвхөн Европын хийн үнэ түүхэн дээд амжилтыг эвдэж, нүүрсний үнэ 2008 оны оргил цэгт ойртож байгаа бөгөөд харин газрын тосны бодит үнэ энэ зуунд тохиосон санхүүгийн их хямралын өмнөхөөс ч хамаагүй хямд байна.

7. Дэлхийн худалдаа эрсдэлтэй хэвээр байна: Хориг арга хэмжээ зөвхөн газрын тос, байгалийн хий төдийгүй бусад бүх зүйлийг импортлох, экспортлоход нөлөөлж байна. Дэлхийд худалдаалагдаж буй 4500 гол барааны дотроос Орос, Украины дэлхийн зах зээлд эзэлдэг нийт 15 гаруй хувьд дайны үед тасалдалд өртсөн чухал хэрэгцээт 100 бараа багтаж байна.

8. Долларын ханш чангарав: Энэ нь юуны өмнө ядуу буурай улсуудад заналхийлж байна. Долларын ханшийн чангаралт нь АНУ-ын зээлийн хүүгийн өсөлтөөс ихээхэн шалтгаалж байгаа боловч зарим талаараа тивд нь дайн дэгдсэнээс болж еврогийн ханш суларсантай холбоотой байна.

9. Уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг тэмцэл түр зуур мартагдав: Дэлхийн дулаарал эрчимжин 2021 он түүхэн дэх хамгийн халуун жил болов. Оросын эрчим хүчнээс татгалзсан хямрал нүүрс нийлүүлэгчийн эрэл хайгуул болж хувирав.

10. Дайн хэр удаан үргэлжилж, хориг хэзээ цуцлагдах вэ? Дайн нэг жил орчим үргэлжлээд дуусах ч Орос, Беларусийн эсрэг хориг арга хэмжээ хэвээр байх болно. Дайн дуусч түүхий эд, металлын үнэ өсөхөө больсон ч ложистикийн асуудал, дэлхийн зах зээл дэх зээлийн хүү зэрэг шалтгаанаар үнийн өсөлт өндөр хэвээр байх болно.

Г.АМАРСАНАА

Categories
гадаад мэдээ цаг-үе

Канадын төв банк бодлогын хүүгээ 0.5 нэгж хувиар огцом өсгөв DNN.mn

Канадын төв банк зургаадугаар сарын 1-ний өдөр бодлогын хүүгээ 1.0 хувиас 0.5 нэгж хувиар огцом өсгөж, 1.5 хувьд хүргэсэн байна.

Төв банкны мэдэгдэлд: “Дэлхий даяар өрнөж буй эрчим хүч болон хүнсний үнийн өсөлт нь Канадын инфляцад нөлөөлсөөр байна. Дөрөвдүгээр сарын эцсийн байдлаар нийт инфляц 6.8 хувьд хүрсэн нь Төв банкны төсөөллөөс хавьгүй өндөр байсан бөгөөд цаашид ч өсөх хандлагатай байна. Хэрэглээний сагсан дахь бүтээгдэхүүнүүдийн бараг 70 хувь нь 3-аас илүү хувийн өсөлттэй байгаа бөгөөд Төв банкны зүгээс инфляцыг зорилтот түвшинд хүргэхийн тулд шаардлагатай арга хэмжээг авах болно. Дэлхий даяар инфляц өсөж, эдийн засаг удааширч байна.

Орос, Украины дайн болон БНХАУ-ын тэг ковид бодлоготой холбоотой нийлүүлэлтийн сүлжээний доголдол зэрэг нь эдийн засагт тодорхой бус байдлыг нэмэгдүүлж байна. Үүний зэрэгцээ Канадын эдийн засаг идэвхжиж, эрэлт нэмэгдэж байгаагаас шалтгаалан инфляц ужгирах төлөвтэй байгаа тул бодлогын илүү хүчтэй арга хэмжээг авч ажиллахад бэлэн байна” гэжээ.

Канадын Төв банк инфляцыг 2 хувийн орчимд барихыг зорьдог бөгөөд дөрөвдүгээр сарын байдлаарх 6.8 хувийн инфляц нь сүүлийн 31 жилд тохиогоогүй өндөр өсөлт болоод байгаа юм.

Эх сурвалж: Reuters

Categories
гадаад мэдээ цаг-үе

Шри-Ланкын төрийн албан хаагчдад хоол хүнсээ бэлдэхэд нь зориулан нэг өдрийн чөлөө олгохоор болжээ DNN.mn

Эдийн засгийн гүн хямралтай байгаа Шри-Ланка улсын засгийн газар төрийн алба хаагчдаа долоо хоног бүр нэг өдөр чөлөөлөхөөр болсон байна.

Энэ өдрийг тэд хашаандаа ногоо тариалж, хүнсний асуудлаа шийдэхэд зориулах юм.

“Төрийн албан хаагчдад долоо хоногийн нэг ажлын өдрийг хашаандаа хөдөө аж ахуйн үйл ажиллагаа явуулахад нь зориулан чөлөөлж өгөхийг зохистой гэж үзэж байна” гэж засгийн газрын мэдэгдэлд өгүүлжээ.

Нэг өдөр ажлаас чөлөөлөгдөх нь ирээдүйд тохиолдож болзошгүй хүнсний хомстлоос сэргийлэх шийдэл болохоос гадна ажилдаа ирэх, явах зорилгоор шатахуун үрэлгүй, хэмнэлт хийхэд чухал нөлөөтэй гэж тайлбарласан байна.

Өнгөрсөн долоо хоногт НҮБ тус улсын 22 сая хүн амын таван хүн тутмын дөрөв нь хоол хүнсний хямралд өртөхөөр байгааг анхааруулж байв.

Ирэх гурван сарын турш төрийн албан хаагчид долоо хоног бүрийн Баасан гарагийг хүнсээ бэлтгэхэд зориулахаар болж байна.

Шри-Ланка улсад 1.5 сая төрийн албан хаагч байдаг. Төрийн албан хаагчид гадаадад ажил хөдөлмөр эрхлэх бол таван жил хүртэл хугацаанд чөлөө олгох шийдвэрийг засгийн газар бас гаргажээ.

Ингэхдээ уг чөлөөтэй байсан хугацаанд нийгмийн даатгалын шимтгэлийн төлөлт тасалдаж, тэтгэвэрт нь нөлөөлөхгүй байхаар зохицуулсан байна.

Энэ бодлого нь иргэдээ аль болох олноор гадаадад ажиллуулж, эх орон руугаа валютын урсгал үүсгэх зорилготой юм.

Шри-Ланка улс валютын нөөцгүй болсноос $51 тэрбумын гадаад өрөө төлж чадалгүй дефолт зарлаж байв.

Одоо тус улсын засгийн газар Олон Улсын Валютын Сангаас тусламж авах талаар хэлэлцэж байгаа.

Цар тахал, түүнийг дагасан аялал жуулчлалын салбарын уналт, гадаадад ажилладаг иргэдийн эх орондоо илгээдэг мөнгөний хэмжээ багассан зэрэг нь хямралын үндсэн шалтгаан болж байгаа. Бас эрх баригчид татварыг бууруулах цагаа олоогүй популист шийдвэр гаргасан нь үүнд гол нөлөө үзүүлжээ.

Эх сурвалж: AFP

Categories
гадаад мэдээ

АНУ-д зорчих иргэдээс ковидын шинжилгээний сөрөг хариу шаардахгүй DNN.mn

АНУ-ын Засгийн газар болон Өвчнийг хянах, урьдчилан сэргийлэх төвөөс энэ сарын 12-ны өдрөөс эхлэн АНУ-д зорчих иргэдээс Ковид-19 вирусний шинжилгээний сөрөг хариу болон уг вирусээр өвдсөн бол эдгэрсэн тухай нотолгоог шаардахгүй болж байгаагаа зарлав. Тус шинэ журам нь бүх агаарын тээвэрлэгчдэд хамааралтай юм.

Харин иргэний харъяаллаас үл хамааран вакцинд хамрагдсан тухай нотлох баримтыг шаардсан Өвчнийг хянах, урьдчилан сэргийлэх төвийн тушаал хүчин төгөлдөр хэвээр үйлчилж байна.

Categories
гадаад мэдээ

Бээжин хотод мөндөр оржээ DNN.mn

Ням гарагт өмнөд хөршийн нийслэл Бээжин хотод ширүүн аадар бороо орж, мөндөр буужээ. Ням гарагийн үдээс хойш Бээжингийн зүүн хойд хэсэгт орших Миюн дүүрэгт, 2 см орчим хэмжээтэй мөндөр орсон аж.

Харин ням гарагийн шөнө хотын төв хэсгээр нь мөндөр буужээ. Ширүүн салхи шуурга, мөндөр зэрэгцсэн аадрын улмаас замын хөдөлгөөнд саад учирч, зарим оршин суугчдын аюулгүй байдал эрсдэлд орсон байна.

Даваа гарагт Бээжин хотод өдөртөө дуу цахилгаантай бороо орж, хотын зарим газраар түр зуурын аадар бороо, хүчтэй салхи, мөндөр орох төлөвтэй байна гэж тус улсын цаг агаарын урьдчилсан сэргийлэх газраас мэдээлжээ.