Categories
гадаад мэдээ

Шведийн Хаант Улсын Цог Жавхлант Хаан Карл XVI Густаф монголчуудад мэндчилгээ дэвшүүллээ DNN.mn

carll

Тулгар төрийн 2230, 2231, Их Монгол Улс байгуулагдсаны 815, 816, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110, 111, Ардын хувьсгалын 100, 101 жилийн ой, Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхэд Шведийн Хаант Улсын Цог Жавхлант Хаан Карл XVI Густаф мэндчилгээ дэвшүүлэв.

Уг мэндчилгээнд:

“Монгол Улсын Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан Эрхэмсэг ноён Танд чин сэтгэлийн баяр хүргэе.

Танд эрүүл энх, аз жаргал, Монголын ард түмэнд хөгжил цэцэглэлтийг хүсэн ерөөе” гэжээ.

Categories
гадаад мэдээ цаг-үе

АНУ дуунаас хурдан зэвсэг амжилттай туршжээ DNN.mn

ОХУ шинэ зэвсгээ амжилттай туршсаныг Владимир Путин зарлалаа

АНУ-ын агаарын зэвсэгт хүчин Lockheed Martin Corp компанийн зохион бүтээсэн дуунаас хурдан пуужинг энэ долоо хоногт амжилттай туршсан тухай албаны эх сурвалж өчигдөр мэдээлжээ.

ARRW (Air-Launched Rapid Response Weapon) нэртэй зэвсгийн туршилт Мягмар гарагт Калифорни мужийн эрэгт зохион байгуулагдсан байна.

ARRW зэвсгийг нисэх онгоцны далавчин дор тээвэрлэж, нислэгийн явц дунд харвадаг ажээ.

Ийм төрлийн зэвсгүүд агаар мандлын дээд хэсэгт дууны хурднаас тав дахин өндөр хурдтай буюу 6,200 км/цаг хурдтай нисдэг.

Сүүлийн жилүүдэд дуунаас хурдан зэвсгийн өрсөлдөөнд АНУ бусад улс орнуудаас хоцорч байж болзошгүй гэсэн болгоомжлол яригдах болсон юм.

Ялангуяа Орос, Хятад улсууд ийм төрлийн зэвсэг бүтээсэн гэх мэдээлэл цацагдсаны дараа уг яриа улам нэмэгдэж байв.

Lockheed Martin компани нисэх онгоцноос харвадгаас гадна одоо зэвсэглэлд ашиглагдаж байгаа HIMARS (High Mobility Artillery Rocket System) пуужин харвагчийг ашигладаг дуунаас хурдан зэвсэг бүтээж байгаа гэгддэг.

HIMARS системийг одоо Украины дайнд ашиглаж байгаа.

Lockheed Martin Corp компаниас гадна Northrop Grumman Corp, Raytheon Technologies Corp зэрэг Америкийн зэвсэг үйлдвэрлэгчид тус тусдаа өөрийн дуунаас хурдан зэвсгийн технологийг хөгжүүлж байгаа юм.

Эх сурвалж: Reutersc

Categories
гадаад мэдээ

Герман улс ирэх сарын 1-нээс Оросоос нүүрс худалдан авахаа зогсооно DNN.mn

ХБНГУ наймдугаар сарын 1-нээс ОХУ-аас нүүрс худалдан авахаа бүрмөсөн зогсоож, 12 дугаар сарын 31-нээс Оросын газрын тосноос татгалзана гэж тус улсын Канцлер Олаф Шольцын эдийн засгийн асуудал эрхэлсэн туслах Йорг Кукис мэдэгдлээ.

“Зүүн Европ дахь Зөвлөлтийн эзэнт гүрний хэрэгсэл болж байсан газрын тос дамжуулах “Дружба” хоолойн түүхийг мэддэг хүн бүр энэ хараат байдлаас ангижрах нь тийм ч энгийн зүйл биш гэдгийг мэднэ, гэхдээ энэ бол бидний хэдхэн сарын дараа хүрэх зүйл юм” гэж Кукис өнөөдөр Сиднейн эрчим хүчний чуулга уулзалтад үг хэлэхдээ мэдэгдсэн байна.

Тэрбээр мөн ирээдүйд Оросын хийг орлох шийдлийг олох асуудал одоо улс орных нь хувьд гол бөгөөд маш хэцүү ажил гэдгийг тэмдэглэжээ. Үүнийг хийхийн тулд Герман улс байгалийн шингэрүүлсэн хий хүлээн авах терминалуудыг хурдацтай хөгжүүлж байгааг Кукис онцолсон байна. Үүний сацуу тэрбээр “АНУ, Катар улсууд хамтран 30 орчим тэрбум шоо метр шингэрүүлсэн хий Европт нийлүүлэх боломжтой” боловч ОХУ-ын хийг орлоход одоогоор хангалтгүй гэдгийг хүлээн зөвшөөрчээ.

Австралийн Засгийн газар болон Олон улсын эрчим хүчний агентлагаас хамтран зохион байгуулж буй Олон улсын эрчим хүчний чуулга уулзалт долоодугаар 12-13-ны өдрүүдэд Сидней хотноо болж байна.

Чуулга уулзалтад Австрали, Энэтхэг, Индонез, Самоа, АНУ, Япон улсын Эрчим хүчний сайд нар, бизнесийн салбарын төлөөлөл, ногоон технологийг хөгжүүлэгч томоохон компаниудын удирдлагууд оролцож, Энэтхэг-Номхон далайн бүс нутгийг цэвэр эрчим хүч рүү шилжүүлж, нүүрстөрөгчөөс ангижруулах, олон улсын болон бүс нутгийн цэвэр эрчим хүчний нийлүүлэлтийн шинэ аюулгүй сүлжээг бий болгох, сэргээгдэх эх үүсвэрүүдийг нэвтрүүлэх, нөөцийг бий болгох, түүнчлэн санхүүжилт, хөрөнгө оруулалтын тэгш хүртээмжийг хангах асуудлуудыг хэлэлцэж байна.

Categories
гадаад мэдээ

“Twitter” компани Илон Маскийг шүүхэд өгчээ DNN.mn

Apps van de week: Een alternatief voor Twitter | NU - Het laatste nieuws  het eerst op NU.nl

“Twitter” компанийн удирдлагууд тэрбумтан Илон Маскийг шүүхэд өгчээ. Тэрбумтан тус компанийн хувьцааны хяналтыг багцыг 44 тэрбум ам.доллараар худалдан авах наймаанаасаа буцсан тул ийнхүү шүүхэд хандсан байна.

Илон Маск “Twitter” компанийн хувьцааны хяналтын багцыг 44 тэрбум ам.доллараар худалдаж авах болсноо өнгөрсөн сард зарласан. Гэхдээ дараа нь “Компанийн удирдлагууд надад шаардлагатай мэдээлүүдийг гаргаж өгөхгүй байна, наймаагаа буцаана” хэмээн гомдол мэдүүлэх болсон билээ. Тэрээр хуурамч хаяг буюу спам нийт бүртгэлтэй хаягны хэдэн хувийг эзэлдгийг мэдэх гэсэн ч компанийн зүгээс мэдээлэл гаргаж өгөөгүй байдаг.

“Twitter”-ийн удирдлагууд “Илон Маск компанийн хувьцаа нэг бүрийг 54.20 ам.доллараар худалдаж авах хэлэлцээрээ дагаж мөрдөх ёстой” гэсэн шийдвэр гаргуулахаар Делавэр мужийн шүүхэд ханджээ.

Categories
гадаад мэдээ

Шри Ланка улсын ерөнхийлөгч эх орноосоо дүрвэжээ DNN.mn

Шри Ланка улсын ерөнхийлөгч эх орноосоо дүрвэлээ

Эдийн засгийн хямралаас үүдсэн эсэргүүцлийн жагсаалын улмаас Шри Ланка улсын Ерөнхийлөгч Готабаяа Ражапакса цэргийн нисдэг тэргэнд суун эх орноосоо дүрвэлээ.

Өдгөө 73 настай тэрээр Мальдив улсын нийслэл Мале хотод орон нутгийн цагаар ням гаргийн 22:00 цагт очсон байна. Ингэснээр Шри Ланка улсыг удирдсан язгууртны гэр бүлийн ноёрхол дуусаж байгаа аж.

Ерөнхийлөгч өнгөрсөн лхагва гарагт огцрох болсноо мэдэгдсэн бөгөөд иргэдийн эсэргүүцлийн улмаас бямба гаргаас эхлэн олны хөдөлгөөнөөс нуугдаад байсан юм.

Түүний ах, Сангийн сайд Басил Ражапакса мөн дүрвэж АНУ-ыг зорьсон гэж BBC мэдээллээ.

Categories
гадаад мэдээ цаг-үе

ОХУ-д сармагчны цэцэг өвчний анхны тохиолдол бүртгэгджээ DNN.mn

ОХУ-д сармагчны цэцэг өвчний анхны тохиолдол бүртгэгдсэн талаар “Роспотребнадзор” мэдээлэв. Тус агентлагийн мэдээлснээр, Европ руу аялаад ирсэн орос иргэнээс өвчний халдвар илэрсэн байна. Тэрбээр эмч нарт эх орондоо ирснийхээ дараа биеэр нь тууралт гарсан талаар хэлжээ.

“Роспотребнадзор” халдвар авсан өвчтөнтэй харьцсан хүн бүрийг анхааралтай ажиглаж, хатуу хянаж буйгаа тэмдэглэсэн байна. Өвчтөнд тус өвчний хөнгөн хэлбэрийн шинж тэмдэг илэрч, амь насанд нь аюул занал учруулахааргүй байгаа аж. Эмч нар цаг алдалгүй шинжилгээ хийж, халдварын тархалтыг зогсоож чаджээ.

Шинжлэх ухааны “Вектор” төвийн шинжилгээний үр дүнд өвчнийг илрүүлсэн байна. Өмнө нь Оросын ШУА-ийн академич, анагаахын шинжлэх ухааны доктор, тархвар судлаач Вадим Покровский 7, 8 дугаар сард оросуудын дундаас, ялангуяа гадаадаас ирэх хүмүүсээс сармагчны цэцэг өвчний халдварын тохиолдол илэрч болзошгүй талаар мэдэгдэж байжээ.

Сармагчны цэцэг өвчний үндсэн шинж тэмдгүүд нь халуурах, толгой хүчтэй өвдөх, булчин хөндүүрлэх, нуруугаар өвдөх, лимфийн зангилаа хавдах, жихүүдэс хүрэх, ядрах зэрэг бөгөөд өвчин хоёроос дөрвөн долоо хоног ч үргэлжилж болох аж. Энэ өвчний тохиолдол хэдийнэ дэлхийн 59 улсад илэрч, нийт тохиолдлын тоо 9000 давжээ.

Categories
гадаад мэдээ

Шинзо Абэгийн дурсгалыг хүндэтгэн Энэтхэг, Бразил улс гашуудлын өдөр зарлав DNN.mn

Японы Ерөнхий сайд агсан Шинзо Абэгийн гэгээн дурсгалыг хүндэтгэн Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди долоодугаар сарын 9-ний өдөр үндэсний гашуудал зарлажээ.

Нарендра Моди “Миний эрхэм нөхдийн нэг эмгэнэлтэйгээр хорвоог орхисонд цочирдон, гашуудаж байна. Тэр дэлхийн гайхамшигтай төрийн зүтгэлтэн, чадамгай удирдагч байсан” гээд Абэ бүх амьдралаа Япон улс болон дэлхий дахиныг илүү сайн, сайхан болгоход зориулсан гэж мэдэгджээ.

Гашуудлын өдрөөр Энэтхэгийн Парламентын ордон, “Rashtrapati Bhavan” Ерөнхийлөгчийн ордон болон Энэтхэгийн нэрийн хуудасны нэг болсон Улаан цайз дээрх төрийн далбааг бөхийлгөжээ. Бразилын улс мөн гурван өдрийн гашуудал зарлав.

Ерөнхийлөгч Жаир Болсонару Шинзо Абэ Бразилын дотнын анд, гайхалтай удирдагч байсан гэдгийг мөн онцолжээ.

Categories
гадаад мэдээ

Сармагчны цэцэг өвчний 6000 гаруй тохиолдол илэрчээ DNN.mn

Дэлхийн 58 улс оронд сармагчны цэцэг өвчний 6000 гаруй тохиолдол илрээд байгаагаас 80 гаруй хувь нь Европт бүртгэгдсэн талаар Дэлхийн эрүүл мэндийн байгууллага /ДЭМБ/ мэдээллээ.

ДЭМБ сармагчны цэцэг өвний тархалттай холбогдуулан олон улсын хэмжээнд онцгой байдал зарлах эсэх асуудлыг энэ сарын сүүлээр хэлэлцэх төлөвтэй байна гэж тус байгууллагын тэргүүн Тедрос Адханом Гебрейесус цахим хэвлэлийн бага хурлын үеэр хэлжээ.

Дэлхий даяарх халдварын цар хүрээ, тархалтад миний бие санаа зовнисоор байна гэж тэрбээр хэлээд, тандалт судалгааны ажил хангалтгүй явагдаж байгаагийн улмаас олон тохиолдол албан ёсны тоон мэдээлэлд тусгагдахгүй байгааг сануулсан байна.

“Африкт эндемик болсон уг вирусээр халдварласан тохиолдолд ихэвчлэн хөнгөн, томуутай төстэй байдлаар өвчилдөг боловч арьс салст гэмтдэг. Халдвар энэ оны тавдугаар сараас эндемик бус улс орнуудад бүртгэгдэж эхэлсэн юм.

ДЭМБ-ын Европын бүсийн асуудал хариуцсан дарга, доктор Ханс Клюгийн мэдээлснээр, халдварын тохиолдлуудын дийлэнх нь 21-40 насны эрэгтэйчүүд байгаагийн дийлэнх нь ижил хүйстэн эрчүүд байна.

Гэхдээ гэр бүлийн гишүүд, эсрэг хүйстэндээ татагддаг хүмүүсийн дунд, мөн бэлгийн бус хавьтлын замаар, хүүхдүүдийн дунд халдвар дамжсан цөөн тооны тохиолдол байгааг тэрбээр нэмж хэлжээ.

Categories
гадаад мэдээ

Японд хуучин автомашины үнэ өсчээ DNN.mn

Дэлхий нийтийг хамарч буй чипний хомсдолын улмаас автомашины үйлдвэрлэл буурч байгаа нь Японд хуучин автомашины үнэ өсөхөд нөлөөлж байна. Тодруулбал, Японд хуучин автомашины арилжааны дундаж үнэ түүхэн дээд үзүүлэлтэд хүрчээ.

Хуучин автомашины дуудлага худалдааны “USS” фирмийн мэдээлснээр, зургаадугаар сард гэрээний үнэ дунджаар нэг сая иен давж, ойролцоогоор 8000 орчим ам.долларт хүрсэн байна. Энэ нь өмнөх оны мөн үеийнхээс 25 хувиар өссөн үзүүлэлт болсон бөгөөд энэ үнийн дүн хоёрдугаар сар анх удаагаа нэг сая иений босгыг даваад байжээ.

Дэлхий даяар чип хомсдож, Шанхай хотод коронавирусний халдварын улмаас хөл хорио тогтоосон нь өнгөрсөн сард автомашин үйлдвэрлэлийн салбарт хүнд цохилт болсон байна. Тухайлбал, зарим загварын автомашины захиалгаас нийлүүлэгдэх хугацаа зургаан сараас хэтрээд байгаа бол зарим загварын захиалгыг авах боломжгүй болжээ. Энэ нь хуучин автомашины эрэлтийг нэмэгдүүлсэн байна.

Нэгэн шинжээчийн хэлснээр, шинэ автомашины нийлүүлэлт хилийн чанадад ч мөн адил хойшлох болоод байгаа бөгөөд улмаар Японоос хуучин автомашин импортлох эрэлт өндөр хэвээр байна. Мөн тэрбээр зарим хуучин автомашины чанар шинэтэйгээ ойролцоо байдгийг онцлоод, хуучин автомашины үнэ тодорхойгүй хугацаанд өндөр байна гэж урьдчилан таамаглажээ.

Categories
гадаад мэдээ

Шинзо Абэ нас барлаа DNN.mn

Японы Ерөнхий сайд асан Шинзо Абэ өнөөдөр буюу баасан гаригийн өглөө Нара мужид үг хэлж байхдаа халдлагад өртөж, буудуулсан талаар “NHK” мэдээлсэн. Түүнийг Нара их сургуулийн эмнэлэгт хүргэж яаралтай арга хэмжээ авч байсан ч түүний амийг аварч чадсангүй. Энэ талаар “NHK” агентлаг албан ёсоор мэдээллээ.

Тэрээр 1954 оны 9 сарын 21-нд Ямагүчи аймгийн Нагато хотод төржээ. Сэйкэй их сургуулийн Хууль зүйн факультет, Улс төр судлалын тэнхимийг 1977 онд төгссөн. Улс төр судлалын магистр.

Их сургууль төгссөнийхөө дараа “Кообэ Сэймоо” компанид орсон бөгөөд дараа нь Гадаад хэргийн яамны төрийн нарийн бичгийн дарга байгаад, улс төрд орон парламентын гишүүнээр сонгогдсон. Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дэд дарга, Либерал ардчилсан намын ерөнхий нарийн бичгийн дарга, орлогч, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын даргын алба хашиж байгаад ерөнхий сайд болсон.

Ерөнхий сайд болоод жил орчим ажиллахдаа тэргүүлсэн танхимын нь гишүүд нь мөнгө төгрөгний асуудалтай хутгалдсан, хариуцлагагүй мэдэгдэл хийсэн зэргээсээ болж огцорч, сөрөг хүчний зүгээс сайд нарыг томилсон хүнийхээ хувьд хариуцлага хүлээх ёстой хэмээн шүүмжлүүлж байсан. Либерал Ардчилсан Нам удаан хугацаанд засгийн эрхийг барьснаас болоод Тэтгэвэрийн сангийн хөрөнгө буруу гараар орсон нь түүнийг засаг тэргүүлж байх үед илэрсэн нь нэрмээс болж, 2007 оны зун явагдсан парламентийн дээд танхимын сонгуульд ялагдал хүлээн, анх удаа цөөнх болов. Хэдийгээр доод танхимд Либерал Ардчилсан Нам үнэмлэхүй олонх хэдий ч иймэрхүү томоохон ялагдал хүлээсэн үед намын дарга хариуцлага хүлээж, албан тушаалаа өгдөг жишгийг тэр дагасангүй, ард түмэндээ амласан амлалтаа хэрэгжүүлнэ хэмээн мэдэгдэж байв.