Categories
гадаад мэдээ

ОУВС: Дэлхийн эдийн засаг шинэ хямрал руу шилжиж байна DNN.mn

Дэлхийн эдийн засгийн өсөлт 4.9% агших хүлээлттэй байна.

Цар тахлын үр дагавар, инфляц, мөнгөний бодлогын чангаралт, түүнчлэн Украины дайн зэрэг нь Олон улсын валютын санг /ОУВС/ энэ оны дэлхийн эдийн засгийн өсөлтийн талаарх таамаглалаа 3.2 хувь, ирэх жилийнхийг 2.9 хувь болгон бууруулахад хүргэжээ. ОХУ-аас Европ руу хийн нийлүүлэлт бүрэн зогсож болзошгүй байгааг шинжээчид эрсдэлийн нэмэлт хүчин зүйлээр нэрлэж байна.

ОУВС-гийн судалгааны газрын захирал Пьер-Оливье Гуринча Вашингтон хотноо сэтгүүлчдэд тайлангаа танилцуулахдаа, “Дөрөвдүгээр сард бидний ярьж байсан аюул биеллээ олж байгааг бид харж байна” гэж мэдэгдлээ.

Түүний хэлснээр, цар тахлын үр дагавраас сэргэж амжаагүй байгаа дэлхийн эдийн засаг өндөр инфляц, ялангуяа АНУ болон Европын тэргүүлэх орнуудын мөнгөний бодлогын чангаралт, Хятадын эдийн засгийн удаашрал, түүнчлэн Украины дайн зэрэг хэд хэдэн цочролыг нэг дор мэдэрч байна.

“ОХУ Европ руу хий нийлүүлэхээ бүрэн зогсоож болзошгүй байгаа нь эрсдэлийн нэмэлт хүчин зүйл болж байна. Өнөөдрийн таамаг дөрөвдүгээр сарынхаас илүү бүрхэг харагдаж байна” гэж Гуринча мэдэгджээ.

“Дэлхий дахин удахгүй дэлхий нийтийг хамарсан эдийн засгийн хямралын ирмэгт ирж магадгүй. Энэ оны хоёрдугаар улиралд дэлхийн үйлдвэрлэл буурсан нь юуны түрүүнд Хятад, Оросын уналттай холбоотой. АНУ-д хэрэглэгчдийн идэвхжил хүлээгдэж байснаас доогуур байв” гэж тэрбээр хэлсэн байна.

Categories
гадаад мэдээ

Шинзо Абэгийн эхнэр Акиэ Абэ автомашины осолд оржээ DNN.mn

Акиэ Абэ, жена премьер-министра Японии, расплакалась во время визита в "Яд  ва-Шем" - NEWSru.co.il

Японы ерөнхий сайд асан Шинзо Абэгийн гэргий Акиэ Абэ автомашины осолд оржээ.

Тодруулбал, өчигдөр буюу долдугаар сарын 25-ны өдөр Токио хотын Чиёода тойрогт өглөөний 8 цагийн орчимд Акиэ Абэг хамгаалж явсан цагдаагийн машин түүний машины араас мөргөжээ.

Тэгвэл Акиэ Абэгийн автомашиныг мөргөсөн цагдаагийн түрүүч мэдээлэл өгөхдөө “Ямар нэгэн зорилготой мөргөөгүй. Тойргоор эргэх гэж байгаад гаргасан санамсаргүй алдаа” хэмээжээ. Нийслэл Токио хотын цагдаагийн газраас энэ төрлийн осол дахин гарахаас сэргийлж, сургалт, судалгаа хийж, урьдчилан сэргийлэхэд анхаарч ажиллах талаараа мэдэгдээд байна.

Categories
гадаад мэдээ

НҮБ-ын Аюулгүйн Зөвлөл Украины байдлыг хэлэлцэнэ DNN.mn

НҮБ-ын төв байранд коронавирусний халдварын анхны тохиолдол илэрчээ

НҮБ-ын Аюулгүйн Зөвлөл /АЗ/ долоодугаар сарын 29-нд Украины асуудлаар хуралдана гэж АЗ-ийн долоодугаар сарын өргөтгөсөн нэмэлт ажлын хөтөлбөрт дурджээ.

Энэ удаагийн хурлаар долоодугаар сарын 22-нд Истанбул хотноо хүрсэн Украины үр тариа, мөн Оросын хүнсний бүтээгдэхүүн, бордооны экспортын талаарх хэлэлцээрийн хэрэгжилтийг хэлэлцэх төлөвтэй байна.

Долоодугаар сарын 22-нд Истанбулд Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган, НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антониу Гутерриш нарыг байлцуулан Украины боомтуудаас үр тариаг аюулгүй тээвэрлэх тухай хэлэлцээрт гарын үсэг зурсан билээ. Уг баримт бичигт Украин, ОХУ, НҮБ, Туркийн төлөөлөгчид гарын үсэг зурсан юм.

Categories
гадаад мэдээ цаг-үе

Нидерланд улсад сармагчны цэцэг өвчний вакцинжуулалт эхэлжээ DNN.mn

ДЭМБ: Томуугийн вакцин нь өвчлөлийг бууруулахад чиглэсэн хамгийн шилдэг  арга | News.MN

712 тохиолдол илрээд буй Нидерланд улс иргэдэдээ өчигдрөөс сармагчны цэцэг өвчний вакцин хийж эхэлжээ.

Хамгийн олон тохиолдол бүртгэгдсэн Амстердам, Хаага хотод эхний ээлжинд 32 000 хүнийг вакцинжуулахаар болсон байна.

Вакцинжуулалтад хамрагдаж буй 32 000 хүний дотор бэлгийн замын өвчний улмаас эмнэлгийн бүртгэлд орсон хүмүүс тодорхой хувийг эзэлж байгаа юм байна. Гэхдээ уг вакциныг ДОХ-ын вирус тээгчид болон PrEP эмийг тогтмол хэрэглэдэг хүмүүст хориглож байгаа аж. PrEP нь хамтрагчаасаа ДОХ авах магадлалыг бууруулах зориулалттай эм юм байна.

“Bavarian Nordic” компанийн “Imvanex” хэмээх уг вакцин нь одоогоор энэ өвчний цорын ганц вакцин бөгөөд эрсдэлт бүлгийн иргэд 28-аас илүүгүй хоногийн зайтай хоёр тун тариулах юм байна. .

Categories
булангууд гадаад мэдээ шинжлэх-ухаан-технологи

Хятад улс сансрын станцынхаа лабораторийн модулийг хөөргөлөө DNN.mn

Хятадын сансрын станцаа амжилттай хөөргөж, Ши Жиньпин баяр хүргэжээ

Хятад улс “Вэньтянь” лабораторийн модулийг дэлхий орчмын тойрог замд байгуулж буй сансрын станц руугаа ням гарагт хөөргөлөө.

Тус улсын жолоодлогот нислэгийн хөтөлбөрийн газраас (CMSA) мэдээлснээр, лабораторийн модулийг Вэньчан сансрын буудлаас (Өмнөд Хятадын Хайнань муж) “Long March-5B Y3” зөөгч пуужингаар хөөргөсөн байна.

Уг модуль хөөргөснөөс хойш 8 минутын дараа дэлхийгээс 400 км-ийн өндөрт нам тойрог замд орж, станцтай залгагджээ.

20.5 метр урттай энэхүү модуль нь Хятад улсын урьд өмнө сансарт хөөргөсөн төхөөрөмжүүдээс хамгийн том нь бөгөөд тойрог замд байгуулж буй тус улсын станцын хоёр лабораторийн модулийн эхнийх нь юм.

Categories
гадаад мэдээ

Ган гачгийн улмаас Францын 88 мужид усны хэрэглээг хязгаарлажээ DNN.mn

Усны хэрэглээ Archives - Eguur.MN

Францад ган гачиг улам бүр газар авч байгаа бөгөөд ням гаригт тус улсын 88 мужид усны хэрэглээнд хязгаарлалт тогтоожээ.

“BFMTV” сувгаар мэдээлснээр, өдрийн цагаар цэцэрлэг, зүлэг услахыг хориглож, хүн амд боломжтой бол усаа хэмнэхийг, ялангуяа усан сангаа дүүргэхгүй байхыг уриалж байна.

Хэдийгээр улс орон үндсэндээ бүхэлдээ ган гачигт өртсөн ч Пеи-де-ла-Луар, Пуату-Шаранта бүс нутгууд илүү их нэрвэгдээд байна гэж тус суваг онцолжээ.

Хэдэн долоо хоног үргэлжилсэн ер бусын хуурай, халуун цаг агаар болон өнгөрсөн өвөл хур тунадас бага унасны улмаас усны нөөцийг нөхөж гүйцээх боломжгүй болсон гэж “BFMTV” тайлбарлав.

Ойрын өдрүүдэд нөхцөл байдал сайжрах найдвар бага байгаа бөгөөд цаг уурын мэдээгээр Пиреней, Альпийн нуруунаас бусад газруудад ирэх долоо хоногт бороо орох төлөвгүй байна гэж тус суваг мэдээлжээ.

Францын эх газрын нутаг дэвсгэр 96 мужид хуваагддаг байна.

Categories
гадаад мэдээ цаг-үе

Японд галт уул дэлбэрч, иргэдийг нүүлгэн шилжүүлжээ DNN.mn

Японд галт уул дэлбэрч, иргэдийг нүүлгэн шилжүүлжээ

Японы өмнөд бүсийн Кагошима мужийн нутаг дэвсгэрт оршдог галт уул Ням гарагт дэлбэрсний улмаас тухайн орон нутгийн хэмжээнд онц байдлын зэрэглэлийг хамгийн өндөр түвшинд шилжүүлжээ.

Орон нутгийн цагаар оройн 8:00 цаг өнгөрч байхад Сакуражима галт уул хүчтэй дэлбэрсэн байна.

Япон улсын ерөнхий сайд Фүмио Кишида хохирлоос сэргийлэх чиглэлд орон нутгийн захиргаатай нягт хамтран ажиллахыг засгийн газартаа даалгажээ.

Онц байдлын зэрэглэлийг хамгийн өндөр буюу тавдугаар түвшинд шилжүүлснээр галт уулын тогооноос гурван километрийн радиус дотор оршдог Аримура, Фүрүсато тосгодын 51 оршин суугчийг нүүлгэн шилжүүлэх шийдвэр гарсан байна.

Сакуражима уул Бямба гарагт дэлбэрэхэд аюулын зэрэглэлийг гурав дахь түвшинд шилжүүлж, ууланд авирахыг хориглож байжээ.

Гэвч Ням гарагийн дэлбэрэлтийн үеэр хад чулуу уулын тогооноос 2.5 км зайд шидэгдэж, утаа нь 300 метрийн өндөрт хүрсэн тул Японы цаг уурын хүрээлэн аюулын зэрэглэлийг ахиулсан байна.

Японы арлууд нь Номхон далайг тойрон хүрээлсэн “Галт цагариг” гэгддэг галт уул, газар хөдлөлтийн дэлхийн хамгийн идэвхтэй бүсэд оршдог. Сакуражима өмнө нь арал байсан боловч галт уулын дараалсан дэлбэрэлтүүдийн улмаас ойролцоох том арлын нэг хэсэг болж залгагдсан юм.

Япон улс хамгийн сүүлд 2015 онд мөн Кагошима мужийн Күчиноэрабу арал дээр галт уул дэлбэрэхэд онц байдлын зэрэглэлийг хамгийн өндөр түвшинд шилжүүлж, нутгийн иргэдийг нүүлгэн шилжүүлж байжээ.

Эх сурвалж: AFP

Categories
гадаад мэдээ

Ариун голын уснаас уусан улстөрч эмнэлэгт хүргэгджээ DNN.mn

Энэтхэгийн Пунжаб мужийн захирагч Багвант Манн бусдадаа ариун голыг усыг цэвэр гэдгийг харуулахын тулд уснаас нь уусан ч хордож, эмнэлэгт хүргэгджээ. Тус улсын дөрвөн муж 80 гаруй тосгон, зургаан хот дамжин урсдаг, ариун гэгддэг Кали Бейн гол нь 100 гаруй миль урсдаг аж.

Энэ сарын эхээр Багвант Манн тус голын усыг цэвэршүүлж эхэлсний 22 жилийн ойг тохиолдуулан голын уснаас нэг аягыг уусан аж. Гэвч ердөө хоёр хоногийн дараа түүний гэдэс хүчтэй өвдөж, гэрээсээ шууд эмнэлэг рүү хүргэгджээ. Манн онгоцоор Дели хотын Индрапраста Аполло эмнэлэгт хүргэсэн бөгөөд өнгөрөгч Пүрэв гаригт шинжилгээ өгч, эмнэлгээс гарчээ.

Categories
гадаад мэдээ

Калифорнийн ойн түймрийн улмаас 1700 орчим оршин суугчийг нүүлгэн шилжүүлжээ DNN.mn

Баасан гаригийн үдээс хойш Калифорнийн Йосемит үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн ойролцоо хээрийн түймэр гарсны улмаас ойролцоох оршин суугчдыг нүүлгэн шилжүүлж эхэлжээ. Гал сөнөөгчид хурдацтай газар авч байгаа ойн түймрийг унтраахаар шаргуу ажиллаж байна.

Калифорнийн Ойн аж ахуй, гал түймрээс хамгаалах газраас мэдээлснээр Марипоза мужийн Мидпинсийн ойролцоох цэцэрлэгт хүрээлэнгийн баруун өмнөд хэсэгт 1600 акр газар тархжээ. Одоогоор 1700 орчим оршин суугчийг Лушмеадоуз дүүргээс нүүлгэн шилжүүлээд байна.

Categories
гадаад мэдээ цаг-үе

ДЭМБ: Сармагчны цэцэг өвчнийг олон улсын хэмжээнд онц байдал зарлав DNN.mn

Олон улс оронд халдвар нь бүртгэгдээд байгаа сармагчны цэцэг өвчнийг дэлхий нийтийг хамарсан эрүүл мэндийн гамшигт тооцох шийдвэрийг Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага (ДЭМБ) өчигдөр гаргалаа.

Тус байгууллагын экспертүүд аливаа халдварт өвчнийг аюулын төвшнөөр нь үнэлж, ямар ангилалд оруулахаа шийдвэрлэдэг. Сармагчны цэцэг өвчин одоо Covid-19-тэй цуг хамгийн аюултай өвчний ангилалд багтаж байна. Энэ хоёроос гадна полиомиелит (халдварт саа) өвчин бас энэ ангилалд багтаж байгаа юм.

Сармагчны цэцэг өвчний халдварын тохиолдол дэлхийн 75 улсад 16,000 гаруй хүнээс илрээд байна.

Энэ удаагийн дэгдэлтийн улмаас амиа алдсан хүний тоо тав хүрчээ.

Хэдийгээр халдварын тохиолдол, нас баралтын тоо харьцангуй цөөн, хүндрэх эрсдэл бага байгаа ч вирусийн тархалтын хурд өндөр байгаа нь хамгийн аюултай өвчний ангилалд оруулах үндэслэл болсныг ДЭМБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Тедрос Адханом Гебрейесус хэлсэн байна.

Ийм шийдвэр гарснаар сармагчны цэцэг өвчний эсрэг вакцин бүтээх ажил эрчимжиж, халдвар тархалтыг зогсоох хариу арга хэмжээнд улс орнууд анхаарлаа илүү хандуулах ач холбогдолтойг тэр онцолжээ.

“Зөв бүлгийн хүмүүст хандсан зөв стратеги хэрэгжүүлж чадвал энэ удаагийн дэгдэлтийг зогсоох боломжтой” гэж доктор Гебрейесус өчигдөр болсон хэвлэлийн хурлын үеэр хэлсэн байна.