Categories
гадаад мэдээ

76 сая жилийн настай үлэг гүрвэлийн араг ясыг дуудлагаар худалджээ DNN.mn

“Sotheby’s” ордонд пүрэв гарагт болсон дуудлага худалдаагаар 76 сая жилийн настай Горгозаврын чулуужсан араг яс 6.07 сая ам.долларын үнэ хүрч зарагджээ.

Дуудлага худалдааны ордноос мэдээлснээр, Горгозаврын энэхүү араг яс нь хувийн эзэмшилд байдаг цорын ганц олдвор юм.

2018 онд Монтана муж улсад (АНУ) хувийн эзэмшлийн газраас олсон уг олдвор 3 орчим метр өндөр, 6.5 гаруй мет урт ажээ.

Горгозаврууд бол (Gorgosaurus, “аймшигт гүрвэл”) 76 сая орчим жилийн өмнө Цэрдийн галавын сүүл үед одоогийн Хойд Америкийн баруун нутагт амьдарч байсан махчин үлэг гүрвэл юм. Тираннозаврын ойрын төрөл боловч энэ төрлөөс 10 сая жилийн өмнө амьдарч байжээ. Эрдэмтэд энэ төрлийн үлэг гүрвэлүүдийг цагт 48 км хүртэл хурдалж чаддаг байсан гэж үздэг.

Одоогоор 20 орчим Горгозаврын араг яс олдсоны ихэнх нь Канадад байдаг ба одоогийн хууль тогтоомжийн дагуу тус улсаас гаргах боломжгүй байна.

Categories
гадаад мэдээ

“Apple” компанийн цэвэр ашиг өнгөрсөн улиралд буурчээ DNN.mn

Apple" компани гар утасны үйлдвэрлэлээ бууруулна ~ Toim.mn: Tодорхой  тоймлоно

Америкийн “Apple” компанийн цэвэр ашиг хоёрдугаар улиралд өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 2.3 тэрбум ам.доллароор буурсан талаар пүрэв гарагт нийтэлсэн компанийн санхүүгийн тайланд дурдсан байна.

Зургаадугаар сарын 25-нд дуусгавар болсон гурван сарын тайлант хугацаанд компани 19 тэрбум 442 сая ам.долларын цэвэр ашигтай ажилласан бол 2021 оны мөн үед энэ үзүүлэлт 21 тэрбум 744 сая ам.доллар байжээ.

“Apple”-ийн төхөөрөмжүүдийн худалдаанаас олсон орлого 0.5 тэрбум ам.доллароор буурч, харин төрөл бүрийн үйлчилгээ үзүүлж олсон орлого өмнөх оныхоос хоёр тэрбум ам.доллароор нэмэгджээ. Уламжлал ёсоор “iPhone” ухаалаг гар утаснууд борлуулалтаар тэргүүлэгч хэвээр байна. Гурван сарын хугацаанд дэлхий даяар 40 665 ийм төхөөрөмж зарагдсан нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 1 095-аар илүү байна. Харин компанийн бусад төхөөрөмжийн борлуулалт буурчээ.

Categories
гадаад мэдээ

Германы инфляц энэ сард 8.5 хувьд хүрчээ DNN.mn

Германы инфляцын үзүүлэлт 1949 оноос хойших хамгийн дээд түвшинд хүрчээ

Германд Европын Холбооны стандартаар тооцсон хэрэглээний үнэ долоодугаар сард өмнөх оны мөн үеийнхээс 8.5 хувиар өссөн гэж тус улсын Статистикийн газраас (Destatis) гаргасан урьдчилсан мэдээлэлд дурджээ.

Энэ сард инфляц зургаадугаар сарын үзүүлэлттэй харьцуулахад хурдацтай өссөн байна. Өнгөрсөн сард Германы инфляц 8.2 хувьтай байжээ.

“Bloomberg” агентлагийн санал асуулгад оролцсон шинжээчид энэ сард инфляц 8.1 хувьд хүрч удааширна гэж таамаглаж байсан байна.

Өнгөрсөн сартай харьцуулахад хэрэглээний үнэ зургаадугаар сард 0.1 хувиар буурсны дараа долоодугаар сард 0.8 хувиар нэмэгдсэн бөгөөд шинжээчид дунджаар 0.4 хувиар өснө гэж таамаглаж байжээ.

Герман стандартаар тооцсон хэрэглээний үнэ энэ сард өнгөрсөн оны долоодугаар сарынхаас 7.5 хувиар, сарын дундаж үзүүлэлтээс 0.9 хувиар өсжээ. Шинжээчдийн таамаглаж байснаар эдгээр үзүүлэлт 7.4 болон 0.6 хувиар тус тус өсөх ёстой байв. Зургаадугаар сард энэ үзүүлэлтүүд 7.6 болон 0.1 хувь байжээ.

Урьдчилсан мэдээлэлд дурдсанаар, Германд эрчим хүчний эх үүсвэрийн /газрын тос, байгалийн хий, нүүрс/ үнэ долоодугаар сард өнгөрсөн оны мөн үеийнхээс 35.7 хувиар (зургаадугаар сард 38 хувиар), хүнсний бүтээгдэхүүний үнэ 14.8 хувиар (зургаадугаар сард 12.7 хувь), үйлчилгээ 2 хувиар (зургаадугаар сард 2.1 хувь) өссөн байна.

Categories
гадаад мэдээ

АНУ-ын Төв банк бодлогын хүүгээ нэмлээ DNN.mn

АНУ-ын Төв банк бодлогын хүүгээ хэвээр үлдээлээ

АНУ-ын Төв банкны үүргийг гүйцэтгэдэг Холбооны нөөцийн сан /ХНС/ бодлогын хүүгээ хоёр дахь удаагаа 75 суурь нэгжээр нэмэгдүүлж, 2.25-2.5 хувь болголоо. Энэ тухай тус сангийн долоодугаар сарын хуралдааны дараа гаргасан мэдээлэлд дурджээ.

Бодлогын хүүг ийн нэмнэ гэж шинжээчдийн дийлэнх нь таамаглаж байв.

Цаашид хүүгийн зорилтот хязгаарыг нэмэгдүүлэх нь зохистой гэж ХНС тэмдэглэжээ. Үүнээс гадна, тавдугаар сард танилцуулсан төлөвлөгөөнийхөө дагуу балансад байгаа хөрөнгийг үргэлжлүүлэн бууруулна гэж мэдэгдсэн байна.

АНУ-ын ХНС бодлогын хүүгээ дөрөв дэх удаагаа нэмж байгаа бөгөөд зургаадугаар сард 75 суурь нэгжээр өсгөх шийдвэрийг 1994 оны 11 дүгээр сараас хойш анх удаа гаргасан юм.

Categories
гадаад мэдээ

Бээжин хот олон улсын нислэгүүдээ сэргээж эхэлжээ DNN.mn

Дэлхийн агаарын тээврийн томоохон чиглэлүүдийн нэг Хятадын нийслэл Бээжин хот энэ долоо хоногоос олон улсын нислэгүүдээ сэргээж эхэлжээ.

Хоёр жил гаруй хугацааны өмнө дэлхийг хамарсан цар тахлын улмаас Бээжин хот гадаад ертөнцөөс таслагдаж байсан юм. Тус хотыг зорих гадаадын зорчигчид өнгөрсөн хугацаанд Хятадын зөвшөөрөгдсөн бусад хотуудаар дамжих, тэндээ урьдчилж тусгаарлагдах журам үйлчилж байв.

Зөвхөн Бээжин хот биш, Хятадын бусад хотууд руу агаарын тээврээр зорчиход маш хэцүү болоод байлаа.

Долдугаар сарын 26-ны өдрийн байдлаар Хятадаас гарах, орох чиглэлийн 100 хүрэхгүй олон улсын нислэг үйлдэгдсэн байна.

Харьцуулбал 2019 оны энэ өдөр 2,883 олон улсын нислэг үйлдэгдэж байжээ.

Японы All Nippon Airways компани Токио-Бээжин чиглэлийн долоо хоног тутмын нислэгээ сэргээснээ зарласан бол Францын Air France, Арабын Нэгдсэн Эмират Улсын Etihad компаниуд бас Парис, Абу-Даби чиглэлийн тогтмол нислэгүүдээ сэргээхээр болсон байна.

Коронавирусийн цар тахлын улмаас уналтад орсон дэлхийн агаарын тээврийн салбар сэргэх замдаа орсон ч тахлын өмнөх хэвийн үеийн хэмжээндээ хүрэх болоогүй байгаа.

Бээжин хот олон улсын нислэгүүдээ сэргээхээр болсон нь энэхүү сэргэлтийг түргэсгэхэд чухал түлхэц болно гэж зах зээл судлаачид үзэж байна.

Эх сурвалж: Bloomberg

Categories
гадаад мэдээ

Ухань хотод коронавирусийн 4 тохиолдол илэрсэн тул хөл хорио тогтоожээ DNN.mn

БНХАУ-д өдөрт бүртгэгдэх COVID-19-ийн тохиолдол сүүлийн гурван сарын доод  цэгт хүрэв

Хятадын Ухань хотын ковидын шинж тэмдэггүй дөрвөн тохиолдол илэрсний дараа бараг сая хүн амтай дүүргийн орц, гарцыг хаажээ. Ингэснээр Хятадын коронавируст халдварын тохиолдлыг тэглэх хатуу бодлогын дагуу цар тахлын анхны голомт бүхий газарт дахин дэгдэлт гарахаас урьдчилан сэргийлж байгаа юм.

Нийтийн тээвэр, метро зэрэг бүх хөдөлгөөнийг түр зогсоож, иргэдийг онц шаардлагагүй бол дүүргээс гарахгүй байхыг уриалжээ.

970 мянга гаруй хүн амтай Ухань хотын Зяншиа дүүргийн эрх баригчид лхагва гарагт гол суурин газрууддаа гурван өдрийн хяналтын түр арга хэмжээ хэрэгжүүлж, хөл хориог тогтоохоо мэдэгдэв.

Ингэхдээ баар, кино театр, интернет кафе зэрэг үзвэр үйлчилгээний газрууд, жижиг эмнэлгүүд, хүнсний захууд, ресторан, зоогийн газар, томоохон цугларалт, тоглолт, хурал цуглаан зохион байгуулах, мөргөлийн газруудыг хааж, шашны үйл ажиллагааг хориглоод байна.

Мөн засгийн газрын мэдэгдэлд заасны дагуу сургалтын байгууллагууд болон аялал жуулчлалын газруудын үйл ажиллагааг зогсоожээ.

Categories
гадаад мэдээ

АНУ: Сармагчны цэцэг өвчний эсрэг вакцинжуулалтыг эрчимжүүлнэ DNN.mn

Өнөөдөр нийслэлийн 21 цэгт 9,140 иргэнийг дархлаажуулахаар төлөвлөжээ

АНУ болон Европын орнууд сармагчны цэцэг өвчний дэгдэлтийг зогсоохын тулд үүний эсрэг вакцин гаргаж байна. Данийн биотехнологийн компанийн салхин цэцэг өвчний эсрэг бүтээсэн, 3 дугаар үеийн Имванекс вакциныг 2013 оноос хойш Европын холбооны орнуудад ашиглаж байгаа юм. Европын холбооны зөвшөөрлөөс өмнө, АНУ болон Канад улсад сармагчны цэцэг өвчнөөс урьдчилан сэргийлэх зорилгоор аль хэдийн зөвшөөрч, ашиглаж эхэлжээ.

Европын комисс, Данийн биотехнологийн Баварийн Нордик компанийн бүтээсэн салхин цэцэг өвчний вакциныг, одоо дэлхий нийтэд тархаад байгаа, сармагчны цэцэг өвчний эсрэг дархлаажуулах зөвшөөрөл олгосон байна. Тус компанийн бүтээсэн, Имванекс вакцин нь, сармагчны цэцэг өвчний вирусээс насанд хүрсэн хүнийг хамгаалах чадвар 90-ээс дээш хувьтай гэсэн шинжлэх ухааны дүгнэлтийг Европын эмийн агентлагаас гаргажээ.

АНУ-ын Өвчний хяналт, урьдчилан сэргийлэх төвийн мэдээлснээр даваа гарагийн байдлаар дэлхийн 75 улс, нутаг дэвсгэрт 18,100 орчим тохиолдол бүртгэгджээ. АНУ-д хамгийн их тохиолдол буюу 3,846 тохиолдол бүртгэгдсэн бол үүний араас Испани, Герман, Их Британи, Франц удаалжээ. Парист мягмар гарагт вакцинжуулалтын төв нээгдсэн байна.

Тус төвийн ажилчид халдвар авсан байж болзошгүй хүмүүст тариа хийж, зөвлөгөө өгч ажиллаж байгаа аж. Мөн Францын засгийн газар 100 гаруй ийм төв нээж, 6000 гаруй хүнд тарилга хийсэн гэж мэдэгдлээ. Францад бүртгэгдсэн тохиолдлын тал орчим хувь нь нийслэл Парист илэрсэн ба ийм вакцинжуулалтын төв нээгдсэнээр вакцин нэвтрүүлэх ажил эрчимжих төлөвтэй байна.

Categories
гадаад мэдээ

Турк, Оросын удирдагчид Сочид хэлэлцээ хийнэ DNN.mn

Орос-Украины хэлэлцээг Турк зохион байгуулна | News.MN

Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган наймдугаар сарын 5-нд ОХУ-ын Сочи хотод нэг өдрийн айлчлал хийж, тус улсын Ерөнхийлөгч Владимир Путинтэй хэлэлцээ хийнэ.

Удахгүй хийх айлчлалын үеэр Орос, Украины дайн, бүс нутгийн бусад үйл явц зэрэг асуудлуудыг хэлэлцэнэ.

Төрийн тэргүүн нар мөн “Үр тарианы экспортын коридор”-ын талаарх гэрээний хэрэгжилтэд үнэлэлт дүгнэлт өгөх төлөвтэй байна.

Р.Эдоган, В.Путин нар хамгийн сүүлд долоодугаар сарын 19-нд Техран хотод уулзсан билээ.

Categories
гадаад мэдээ

Европын холбоо байгалийн хийн хэмнэлтийн горимд шилжинэ DNN.mn

Европын холбоо Азербайжанаас авдаг байгалийн хий нийлүүлэлтийг  нэмэгдүүлэхээр зорьж байна

ОХУ техникийн шалтгаанаар байгалийн хийн нийлүүлэлтээ огцом багасгасан нь Европын холбоог илүү алсыг харсан хариу үйлдэл үзүүлэхэд хүргэжээ.

Тодруулбал, гишүүн орнууд нь зөвлөлдөөд энэ оны наймдугаар сараас ирэх оны гуравдугаар сар хүртэл 15 хувиар бууруулах шийдэлд хүрсэн байна. Санал нь өнгөрсөн долоо хоногт гарсан ч ярилцсаар сая тохиролцсон нь энэ аж.

Тохиролцоонд хүрсний дараа Европын зөвлөлд суух Чехийн төлөөлөгч “Энэ бол биелэгдэшгүй даалгавар биш байлаа” хэмээн бичжээ.

Европын зөвлөлөөс хэмнэлтийн горимд шилжих болсон шалтгаанаа “ОХУ байгалийн хийгээ “зэвсэг” болгож ашиглаж байгаа учир өвлөөс өмнө нөөцөө нэмэх зорилготой” хэмээн тайлбарласан байна. Хэрвээ ОХУ үнэхээр байгалийн хийн “дайн” эхлүүлсэн нь үнэн байгаад, нийлүүлэлт ноцтой тасалдвал урьтаж хийсэн энэ мэт алхам аврал болно гэсэн байр суурийг Европын зөвлөл илэрхийлж байгаа юм.

Өөрөөр хэлбэл, хэмнэлт хийх тохиролцоо одоохондоо сайн дурынх ч байдал илүү ноцтой болбол албан ёсных болно.

Харин эрчим хүчний өөр эх үүсвэр олох боломжгүй Ирланд, Мальт, Кипр, Европын эрчим хүчний системд холбогдоогүй Балти орчмын улсууд сайн дурын хэмнэлтэд хамаарахгүй аж.

Categories
гадаад мэдээ

ОУВС: Дэлхийн эдийн засаг шинэ хямрал руу шилжиж байна DNN.mn

Дэлхийн эдийн засгийн өсөлт 4.9% агших хүлээлттэй байна.

Цар тахлын үр дагавар, инфляц, мөнгөний бодлогын чангаралт, түүнчлэн Украины дайн зэрэг нь Олон улсын валютын санг /ОУВС/ энэ оны дэлхийн эдийн засгийн өсөлтийн талаарх таамаглалаа 3.2 хувь, ирэх жилийнхийг 2.9 хувь болгон бууруулахад хүргэжээ. ОХУ-аас Европ руу хийн нийлүүлэлт бүрэн зогсож болзошгүй байгааг шинжээчид эрсдэлийн нэмэлт хүчин зүйлээр нэрлэж байна.

ОУВС-гийн судалгааны газрын захирал Пьер-Оливье Гуринча Вашингтон хотноо сэтгүүлчдэд тайлангаа танилцуулахдаа, “Дөрөвдүгээр сард бидний ярьж байсан аюул биеллээ олж байгааг бид харж байна” гэж мэдэгдлээ.

Түүний хэлснээр, цар тахлын үр дагавраас сэргэж амжаагүй байгаа дэлхийн эдийн засаг өндөр инфляц, ялангуяа АНУ болон Европын тэргүүлэх орнуудын мөнгөний бодлогын чангаралт, Хятадын эдийн засгийн удаашрал, түүнчлэн Украины дайн зэрэг хэд хэдэн цочролыг нэг дор мэдэрч байна.

“ОХУ Европ руу хий нийлүүлэхээ бүрэн зогсоож болзошгүй байгаа нь эрсдэлийн нэмэлт хүчин зүйл болж байна. Өнөөдрийн таамаг дөрөвдүгээр сарынхаас илүү бүрхэг харагдаж байна” гэж Гуринча мэдэгджээ.

“Дэлхий дахин удахгүй дэлхий нийтийг хамарсан эдийн засгийн хямралын ирмэгт ирж магадгүй. Энэ оны хоёрдугаар улиралд дэлхийн үйлдвэрлэл буурсан нь юуны түрүүнд Хятад, Оросын уналттай холбоотой. АНУ-д хэрэглэгчдийн идэвхжил хүлээгдэж байснаас доогуур байв” гэж тэрбээр хэлсэн байна.