Categories
гадаад мэдээ

Профессор Фэн Юйцзюнь: Орос ялагдах дөрвөн хүчин зүйл бий DNN.mn

Бээжингийн их сургуулийн профессор, Фуданийн их сургуулийн Орос ба Төв Ази судлалын төвийн захирал Фэн Юйцзюнь “The Economist” сэтгүүлд өгсөн ярилцлагадаа “Орос, Украины дайн хоёр орны хувьд гамшиг болж хувирсан. Аль аль тал нь дийлэх давуу талгүй, улс төрийн байр суурь нь бүрэн зөрчилдөөнд орсон тул энэ тулаан удах бололтой. Гэсэн ч нэг зүйл тодорхой байна. Энэхүү мөргөлдөөн нь Хүйтэн дайны дараахь үе шат бөгөөд дэлхийд гүн гүнзгий, урт хугацааны үр дагавар авчрах болно” гэжээ. Тэрээр энэ дайны явцад дөрвөн үндсэн хүчин зүйл нөлөөлнө. Нэгдүгээрт, украинчуудын үзүүлж буй эсэргүүцэл.

Тэдний үндэсний эв нэгдлийн түвшин ер бусын өндөр хэвээр үргэлжилсээр байна. Хоёр дахь нь Украинд үзүүлж буй олон улсын дэмжлэг сүүлийн үед тус улсын хүлээлтийг хангахгүй байгаа ч шийдвэрлэх үүргээ гүйцэтгэсэн хэвээр байна. Фэн Южүнь гуравдугаарт аж үйлдвэрийн хүчин чадал, удирдлага, хяналт, харилцаа холбоо, тагнуулын системтэй хослон явагдаж буй орчин үеийн дайны мөн чанарыг дурдаад харин өнөөгийн Орос улс үүнийг хангаж

чадахгүй байгааг онцолсон байна. Зөвлөлт Холбоот Улс задарсны дараа уналтад орсон аж үйлдвэржилтийн хүчин чадлыг Орос улс хараахан сэргээж чадаагүйтэй тэр үүнийг холбон тайлбарлажээ.

Сүүлчийн хүчин зүйлийг Фэн Юйцзюнь мэдээлэл гэж дүгнэсэн байна. Удаан хугацааны дарангуйллын үр дүнд Путин бодит ертөнцөөс тасарч, мэдээллийн вакумд орсон, Кремлийн эрх баригчид найдвартай үнэн зөв тагнуулын мэдээллээр дутагдаж, алдаагаа засах үр дүнтэй механизмгүй болсон нь үүнд нөлөөлж байна гэж тэр дүгнэжээ. Эдгээр хүчин зүйлүүдийн улмаас Орос улс дайнд ялагдах нь тодорхой бөгөөд эцэстээ Москвагийн эрх баригчид Крымийг оролцуулаад Украины бүх эзлэгдсэн газар нутгаас цэргээ гаргах магадлалтай байна гэж Фэн Юйцзюнь хэлсэн байна. Цөмийн зэвсэг нь ч Оросын ялалтад тус болохгүй гэж профессор дүгнэжээ. Үүнд тэрээр Оростой адилхан цөмийн зэвсэгтэй байсан АНУ-ын цэрэг Солонгос, Вьетнам, Афганистанаас гарсан жишээг дурдсан байна.

Украины дайн ОХУ-ын хувьд эргэлтийн цэг болж болзошгүйг Фэн Южүнь бас анхааруулжээ.Тухайлбал, Украины дайны улмаас Путины дэглэм олон улсад ганцаардах тусам дотоодын бэрхшээл сорилтуудтай тулгарах нь улам бүр нэмэгдэх болно. Үүний жишээнд Вагнерын бослого, саяхан Москвад гарсан террорист халдлага, үндэстэн хоорондын зөрчил мөргөлдөөн зэргийг профессор дурджээ. Бас Украины дайн хуучин Зөвлөлт Холбоот Улсын бүрэлдэхүүнд байсан улс орнуудын тусгаар тогтнол, газар нутгийн бүрэн бүтэн байдалдаа санаа зовох явдлыг нэмэгдүүлж, Москвагаас хамаарлаа бууруулж, тэнцвэртэй гадаад бодлого явуулахыг эрмэлзэхэд хүргэхийг анхааруулсан байна.

Оросын аюулыг мэдэрсэн Европын орнууд, НАТО батлан хамгаалах хүчин чадлаа нэмэгдүүлэх ба энэ үйл явц хэдийнэ эхэлснийг Финланд, Швед улсууд харуулж буйг Фэн Юйцзюнь бас дурджээ.Харин Украины дайн “Оросын улс төрийн систем, үзэл баримтлал”-ыг үндсээр нь өөрчилж чадалгүй мухардвал энэ нь Кремлийн эрх баригчдад дахин хүчирхэгжиж, шинэ дайн дэгдээх боломж олгож болзошгүй гэдгийг профессор онцолсон байна.

Categories
гадаад мэдээ

“Халз тулаан” болно DNN.mn

АНУ-ын одоогийн Ерөнхийлөгч Жо Байден болон Бүгд найрамдах намын өрсөлдөгч Дональд Трамп нарын сонгуулийн өмнөх анхны телевизийн “халз тулаан” зургадугаар сарын сүүлээр болох аж. Ерөнхийлөгч Байден өөрийн “X” микроблог дээр “Би CNN-ээс зургадугаар сарын 27-нд мэтгэлцээн явуулах урилгыг хүлээн авлаа.

Одоо таны ээлж ирлээ” гэж бичжээ. Харин Трампын багийнхан энэ огноотой санал нийлж байгаагаа илэрхийлсэн ч хоёроос илүү телевизийн сувгаар нэвтрүүлэх боломжийг олгох хэрэгтэй гэжээ.

Харин суддаачид “Байден, Трамп нар долоо, наймдугаар сард болох Ардчилсан болон Бүгд найрамдах намын их хурлаар аль аль нь АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших төлөвгүй байна”

Categories
гадаад мэдээ

Словак улсын Ерөнхий сайдын амь насанд халджээ DNN.mn

Словак улсын Ерөнхий сайд Роберт Фикогийн амь насанд халджээ. Тэрээр хүнд шархадсан бөгөөд биеийн байдал нь маш хүнд байгаа аж.

Эмч нар түүний амийг аврах гэж тэмцэж байгаа бөгөөд тус улсын хэвлэлүүд Фиког засгийн газрын ордноос гарч ирэхэд хэд хэдэн удаа буудаж гэдэс, гар нь шархадсаны дараа нисдэг тэргээр Банска Бистрица хотын эмнэлэгт хүргэсэн гэж мэдээлж байна. Роберт Фикогийн албан ёсны фэйсбүүк хуудсанд “Нэгэн зэрэг хэд хэдэн удаа буудуулсан учир амь насанд нь аюул заналхийлж байна” гэж бичсэн байна.

Categories
гадаад мэдээ

ОХУ-ын тэргүүн БНХАУ-д айлчлав DNN.mn

ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин, БНХАУ-ын дарга Си Жиньпин нар тавдугаар сарын 16-ны пүрэв гаригт Бээжингийн Ардын их хурлын ордонд “нарийн” хэлэлцээ хийжээ.

Олон улсын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд Си Жиньпин тав дахь удаагаа ОХУ-ын төрийн тэргүүнээр сонгогдсонд нь баяр хүргэж, “Хятад, Оросын харилцаа тогтвортой байж хөгжих нь бидний улс, ард түмний язгуур ашиг сонирхолд нийцэх төдийгүй, хоёр орны төрийн тэргүүний албан тушаалд дахин томилогдсонд нь баяр хүргэв. Хятадад хийсэн айлчлал нь Путины тав дахь Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацаанд хийж буй анхны гадаад айлчлал юм. Тэрээр хамгийн сүүлд 2023 оны аравдугаар сард Хятадад очжээ. Си Жиньпин “Путин бид хоёр дор хаяж 40 удаа уулзсан” гэжээ. Хятадын төрийн мэдээллийн Синьхуа агентлаг “Ийм ойр дотно харилцаа нь Орос-Хятадын харилцааны тогтвортой, хурдацтай өсөлтийн эрчмийг хадгалах стратегийг тодорхойлох боломжийг бидэнд олгодог. Энэ үр дүн тийм ч амар байгаагүй, тиймээс эмзэг хандах ёстой” гэсэн байна.

Харин Путин “Хятад улс бол Оросын худалдаа, эдийн засгийн салбарын гол түнш бөгөөд өнгөрсөн онд хоёр талын худалдааны эргэлт бараг дөрөвний нэгээр нэмэгдэж, 227 тэрбум ам.долларт хүрсэн. Барууны орнууд Оросын эргийн ажиллагаа Украинд нэвтэрч эхэлсний дараа Бээжин Москва барууны улсуудын тавьсан эдийн засгийн хориг арга хэмжээг тойрч гарахад тусалж байгаа” гэжээ.

Харин энэхүү санаа нь энэ сарын 17 хүртэл үргэлжлэх Путины айлчлал Хятадын эдийн засгийг “шороотой хутгаж” магадгүй болов. Учир нь Хятад улс Орост дрон болон бусад цэргийн бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд шаардагдах бараа нийлүүлж байгаа нь батлагдаж магадгүй болов.

Categories
гадаад мэдээ

Хойд хөршийн тэргүүн урд хөршид айлчилна DNN.mn

ОХУ-ын тэргүүн Путин энэ сарын 16-17-ны өдрүүдэд Хятад улсад төрийн айлчлал хийнэ гэж Хятадын Гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Хуа Чуньин мэдэгдэв. Хятадын Гадаад хэргийн яамны өөр нэгэн төлөөлөгч Ван Вэньбинь уг хэвлэлийн бага хурлын үеэр “В.Путин ОХУ-ын ерөнхийлөгчийн тангараг өргөсний дараа хийж буй анхны айлчлал нь энэ болох юм” гэж онцолжээ.

Энэ онд Хятад, Оросын хооронд дипломат харилцаа тогтоосны 75 жилийн ой тохиож байгаатай холбогдуулан Си Жиньпин, В.Путин нар айлчлалын үеэр хоёр орны харилцаа, олон салбарын хамтын ажиллагаа, харилцан сонирхож буй олон улсын болон бүс нутгийн асуудлуудаар санал бодлоо солилцоно гэдгийг Ван Вэньбинь дурджээ.

Мөн Хятад улс энэхүү айлчлалын талаарх мэдээллийг тухайн үед нь танилцуулна гэдгийг тэрбээр нэмж хэлжээ.

Categories
гадаад мэдээ

Худалдааны дайн дахин уугьж эхлэв DNN.mn

АНУ-ын ерөнхийлөгч Жо Байден өмнөх ерөнхийлөгч Дональд Трампын Хятадтай эхлүүлсэн худалдааны дайныг дахин сэргээж буй нь тодорхой болов.

Энэ онд нийт 18 тэрбум ам.долларын татвар урд хөршөөс авахаар болж байгаа бөгөөд үүнд Хятадын цахилгаан автомашины татварыг дөрөв дахин нэмэгдүүлж буюу 102.5 хувь болгож, цахилгаан автомашины батерей болон түүхий эд, хагас дамжуулагч, ган, хөнгөн цагаан, боомтын кран, эмнэлгийн маск гэх мэт урд хөршийн импортын бараа бүтээгдэхүүнд нэмэлт өндөр татвар ногдуулсан байна. Харин Хятад улс хариу үйлдэл үзүүлнэ гэж сүрдүүлсэн ч Цагаан ордон болон бусад эдийн засгийн шинжээчид аль аль тал энэ удаа худалдааны дайн даамжрахаас зайлсхийх болно гэж найдаж байна.

АНУ энэхүү шийдвэрээ Хятад улс өөрийн экспортын үйлдвэрлэгчиддээ улсаас татаас өгч давуу байдал бий болгож, Коммунист намын эдийн засагтаа хөндлөнгөөс оролцдогоос шалтгаалж үнэ доогуур байгаа Хятадын бараа бүтээгдэхүүний урсгалыг хязгаарлах явдал гэж мэдэгджээ.

АНУ-ын Ерөнхийлөгчийн дэргэдэх Үндэсний эдийн засгийн зөвлөлийн тэргүүн Лаел Брайнард “Хятад улс хуучин хэв маягаараа ажиллаж үйлдвэрлэлдээ нөхөн төлбөр хийж, дэлхийн зах зээлд шударга бус өрсөлдөөн бий болгон хэт доогуур үнэ бий болгож байна. Хятадууд Америкийн оюуны өмч, ноу-хауг хулгайлсаар байна “ гэж шүүмжлэв.

Categories
гадаад мэдээ

 АНУ-аас Украинд үзүүлэх тусламж замдаа гарлаа DNN.mn

АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен өчигдөр Украины ерөнхийлөгч Володимир Зеленскийтэй уулзлаа. Уулзалтын үеэр Блинкен хэлэхдээ “Удаан хүлээгдсэн АНУ-ын цэргийн тусламж хэдэн сар хойшилсны эцэст Украинд хүрч эхэллээ” гэв. 61 тэрбум ам.долларын багцад АНУ-аас зэвсэг, их бууны сум, цэргийн армийн байгууламжийг нөхөхөд шаардагдах 23 тэрбум ам.доллар багтаж байгаа юм. Украинд дэвшилтэт зэвсэг, зэвсгэлэлийн систем болон бусад дайралтаас хамгаалах төхөөрөмж авахад шаардагдах 14 тэрбум орчим ам.доллар багтаж байна.

11 тэрбум ам.доллараас илүү дүнгээр өргөн хүрээнд АНУ-ын одоогийн цэргийн ажиллагааг санхүүжүүлэх аж. Мягмар гаригт Украины ерөнхийлөгч Владимир Зеленскийтэй уулзах үеэрээ Блинкен “Тусламж замдаа гарлаа” гэж мэдэгдэв. Түүнчлэн “Тусламжийн зарим хэсэг аль хэдийнэ ирсэн, үүнээс илүү их тусламж замдаа гарсан. Энэ нь дайны талбар дахь Оросын түрэмгийллийн эсрэг бодит өөрчлөлтийг авчрах болно. Украины олон түншүүдийн хамт та бүхнийг тулалдааны талбарт амжилтад хүрэхийн тулд бид шийдэмгий байна” гэв.

 

Categories
гадаад мэдээ

Мишустины танхим DNN.mn

Михаил Мишустин Оросын Засгийн газрыг 2020 оны эхнээс удирдаж байгаа билээ. Тэгвэл Владимир Путин Ерөнхий сайдаа “голын гарам” дээр сольсонгүй. Энэ тухай Москвагийн цагаар өглөөний таван цагт Төрийн Думын дарга Вячеслав Володин өөрийн Telegram сувагтаа “Владимир Путин Ерөнхий сайд Михаил Мишустиныг нэр дэвшүүлэх хүсэлтийг парламентад өргөн мэдүүлсэн”гэж мэдэгдэв.

Ихэвчлэн ийм мэдээг Кремль өөрөө албан ёсны вэб сайтдаа ажлын цагаар мэдээлдэг байсан билээ. Харин үдээс хойш Төрийн Дум Ерөнхий сайдыг батлав. Парламент дахь таван бүлгийн дөрвийнх нь депутатууд 375 саналаар Мишустиныг дахин томилохыг зөвшөөрөв. Харин Коммунист намын бүлгийн 57 депутат санал хураалтад түдгэлзсэн санал өгсөн байна. Үүний дараа Путин Мишустиныг томилох тухай зарлигт гарын үсэг зурав. Хуулиар Ерөнхий сайд хоёр долоо хоногийн дотор Холбооны зөвлөлтэй зөвшилцөж Тусгай хамгаалалтын алба, Гадаад хэргийн яам, Хууль зүйн яамнаас бусад яамдын сайдад нэр дэвшигчдийг Төрийн Думд санал болгох ёстой юм. Харин Тусгай хамгаалалтын алба, Гадаад хэргийн яам, Хууль зүйн яамны сайдыг Путин өөрөө сонгоно.

Мишустины Засгийн газар хүн ам, бизнесийг дэмжих

өргөн хүрээтэй хөтөлбөрийг санал болгож, түүнийгээ байнга өөрчилж ирсэн байдаг. Гэвч түүний энэ хөтөлбөрүүд Оросын олон компанийн үйл ажиллагааг зогсоосон бөгөөд хүн амын санхүүгийн байдалд орохоос сэргийлж чадаагүй юм. Мөн цар тахлын үеийн Оросын “спутник” вакциныг долоон удаа тариулсан гэж мэдэгдэж байсан улстөрч Жириновскийгоос авахуулаад зарим тооцоогоор сая орчим хүний аминд хүрсэн Оросын хэт их нас баралтыг бий болгосон билээ. Коронавирусийн дараа дайн эхлүүлж 2022 оны хоёрдугаар сард Орос Украин руу дайрсан.

Бүрэн хэмжээний энэ дайн барууны хориг арга хэмжээ бий болгож, Орост эдийн засгийн хямрал үүсгэсэн. Мишустин дайнтай холбоотой сэдвүүдээр цэргийн асуудал хэмээн эдийн засгийн мэдээлэл өгөхөөс тойрч ирсэн. Энэ нь ч түүний нэр хүндийг аварсан. Үүнийг Орост “хүсээгүй байгууллага”, “гадаадын агент” гэж хүлээн зөвшөөрөгдсөн ”Медуза” агентлаг “Тэр нэр хүнддээ хэт их санаа зовдог бөгөөд өөрийн имиждээ Путинд “гай” болохгүй байхаар маш болгоомжтой ханддаг” гэж бичиж байв. Мөн Орост “гадаадын агент” гэгддэг “The Bell”-ийн тэмдэглэснээр бусад албаны хүмүүсээс ялгаатай нь Мишустин Украины эзлэгдсэн нутаг дэвсгэрт хэзээ ч очиж байгаагүй аж.

Мишустины кабинет дайны үед бизнесийг дэмжих хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж Оросын эдийн засгийг цэрэгжүүлэх бодлого баримтлан дайн, цэргийн аж үйлдвэрийн цогцолбортой холбоотой эдийн засгийн салбаруудад их хэмжээний мөнгө зарцуулсан. Үүнтэй холбоотойгоор өмч хөрөнгийн дахин хуваарилалт явагдаж Мишустиний танхим Оросоос гарсан компаниуд болон зарим “үнэнч бус” бизнесмэнүүдийн бизнесийг булаан авсан билээ.Үүнийг нь Путин“Орос улс Европын хамгийн хурдан өсөлттэй эдийн засаг болсон” гэж мэдэгдсэн. Харин эдийн засагчид “Оросын эдийн засаг “хэт халалт/стагнац/” руу буюу мөхөл рүүгээ явж байна” гэж дүгнэсэн.

Мишустины Засгийн газар зэрэгцээ буюу далд гэгдэх зарим нь иргэний бараа, зарим нь цэргийн хэрэгцээний бараа нийлүүлдэг импортын сүлжээ бий болгосон. Мишустин бол яах аргагүй дайны үеийн Ерөнхий сайд мөн бөгөөд түүнгүйгээр Оросын эдийн засаг барууны хориг арга хэмжээтэй ийм үр дүнтэй тэмцэж, дайны үеийг тэсэж гарах боломжгүй байсан. Гэвч энэ амжилтын гол шалтгаан нь улсын төсвийн мөнгийг эдийн засагт асар их хэмжээгээр цутгасан явдал байв.

Харин энэ нь хөгжлийн эдийн засаг биш юм. Учир нь бүх нэр хүндтэй эдийн засагчид Орос улсын эдийн засгийн бүтэц аль хэдийнэ ноцтой гажуудсан бөгөөд барууны хориг арга хэмжээ урт хугацаандаа Оросын эдийн засгийг ихээхэн удаашруулж, технологийн хоцрогдолд хүргэнэ гэдэгт санал нэг байгаа билээ

Categories
гадаад мэдээ

Кирби: Орос Харьков руу довтолж магадгүй DNN.mn

Цагаан ордны Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн стратегийн харилцаа холбооны зохицуулагч Жон Кирби “Вашингтон Украиныг Оросын Харьков руу хийх шинэ довтолгооноос бүрэн хамгаалах чадварыг бий болгохоор цаг наргүй ажиллаж байна” гэж мэдэгдэв. Жон Кирби үүнийг “АНУ Украин улсын хоёр дахь том хот болох нэг сая хагас хүн амтай Харьков руу цохилт өгч магадгүй гэж үзэж байна.Орос улс тус хотыг ойрын зайнаас буудахаар бэлтгэж байна”гэж тайлбарлав.

Мөн Украины Батлан хамгаалах яам мэдэгдэл гаргаж, Харьков мужийн хил дээр Оросын армийн ажиллагаа эрчимжиж байгаа тухай мэдээлсэн байна. Фронтын энэ салбарт хамгаалалтыг бэхжүүлэхийн тулд нөөцийн ангиудыг тийш нь илгээсэн гэж Батлан хамгаалах яам мэдээлээд “Сүүлийн 24 цагийн турш, Волчанскийн чиглэлд дайснууд чиглүүлэгчтэй агаарын бөмбөг, их буугаар буудан өглөөний 5 цагийн үед манай хамгаалалтын шугам руу хуягт техникээр халхавчлан довтолгоон  хийсэн” гэжээ. Мөн Оросын цэргийн Telegram сувгууд “Оросын арми ОХУ-тай хиллэдэг хилээс Харьковыг чиглэн урагшилж, хил орчмын Украины Гоптовка, Красное, Пыльная, Стрелечя, Волчанск, Борисовка зэрэг суурингуудыг их хэмжээгээр буудсан” гэж мэдээлжээ.

Иймээс энэ сарын 10-нд АНУ-ын ерөнхийлөгч Жо Байден Украинд яаралтай нөхцөлөөр батлан хамгаалах бараа бүтээгдэхүүн, Батлан хамгаалах яамны үйлчилгээ, цэргийн бэлтгэлд зориулж 400 сая ам.долларын цэргийн тусламж олгох зарлигт гарын үсэг зуржээ. “Politico” цэргийн тусламжийн энэхүү багцад Америкийн цэргийн агуулахаас агаарын довтолгооноос хамгаалах “Patriot” пуужин, зенитийн пуужин, явган цэргийн байлдааны машин, “MRAP” хуягт машин, танк эсэргүүцэх “Javelin” систем болоних буу, NASAMS зенит-пуужингийн системийн сум, танк эсэргүүцэх сум, байлдааны талбарт нэн даруй ашиглах боломжтой жижиг зэвсгийг өгч байна” гэж мэдээлжээ.

Categories
гадаад мэдээ

Оросын орлогыг Украинд шилжүүлнэ DNN.mn

Энэ оны гуравдугаар сард Брюссельд болсон Европын Холбооны дээд хэмжээний уулзалтын үеэр удирдагчид Оросын битүүмжилсэн хөрөнгөөс олсон ашгийг Украинд туслах зорилгоор хэрхэн ашиглах талаар нэгдсэн тохиролцоонд хүрч чадаагүй юм.

Тэгвэл Европын Холбооны улсуудын Элчин сайд нар Бельгид энэ асуудлаар нэгдсэн тохиролцоонд хүрсэн байна. Хэрэв тэдний энэ тохиролцоо Европын парламентаар батлагдвал Киев жил бүр гурван тэрбум евро буюу 3.3 тэрбум ам.доллар авдаг болох юм байна. Энэ орлогын 90 хувийг Украины Зэвсэгт хүчний хэрэгцээнд зориулж зэвсэг худалдан авахад, үлдсэнийг нь улс орноо сэргээхэд нь зарцуулахыг Европын комисс өмнө нь санал болгож байсан билээ.

ОХУ-ын Төв банкны 210 тэрбум орчим еврогийн битүүмжилсэн хөрөнгө Европын Холбооны гишүүн улсуудад өөр өөр орны дансанд янз бүрийн валютаар хадгалагдаж байгаа тул орлогын хэмжээ нь жил бүр бага зэрэг өөр гардаг юм байна.