Categories
мэдээ энтертаймент-ертөнц

ЗӨВЛӨГӨӨ: Зуны улиралд ямар вино уух вэ?

Цаг агаарын нөхцөлд тохируулан виногоо зөв сонгоогүйгээс үүдэн шартаж толгой өвддөг. Тэгвэл ямар виног хэзээ сонгох хэрэгтэй талаар зөвлөе.

Зуны улиралд цагаан болон rose вино хэрэглэх нь зөв сонголт. Цагаан виног мөстэй усанд 20 минут амрааж байгаад хүйтнээр нь хэрэглэх нь илүү тохиромжтой. Цагаан винонд танилины хүчлийн хэмжээ бага байдаг учир зуны халуунд дотроос сэрүүцүүлдэг онцлогтой. Тиймээс зуны улиралд хөнгөн төрлийн цагаан вино сонгон хэрэглээрэй.

Харин улаан вино нь халуун чанартай тул сэрүүний улиралд хэрэглэхэд илүү тохиромжтой. Учир нь улаан виног тасалгааны хэмд буюу цагаан виноноос илүү дулаан нөхцөлд хадгалж хэрэглэдэг байна. Мөн улаан виног ханиад хүрсэн үедээ халааж уухад эм болдгоороо онцлог билээ.

Categories
мэдээ энтертаймент-ертөнц

Монгол тэргүүтэй Азийн 12 орны домгийн тухай кино гарна

БНСУ-ын “EBS” телевиз энэ сарын 20-ноос эхлэн Азийн 12 орны домгуудын талаар дүрсэлсэн “Beasts of Asia” буюу “Азийн лус савдгууд” хэмээх Өмнөд Солонгосын олон ангит кино олны хүртээл болгохоор зарлажээ.

Уг олон ангит кинонд Азийн 12 орны үлгэр домгууд, лус савдгийн амьтдын тухай гарах бөгөөд эхний бүлэгт БНСУ, Энэтхэг, Монгол, Бутан, Вьетнам таван улсын талаар өгүүлэх аж. Эхний бүлэгт эдгээр таван орны үлгэр домгуудын далд санааг орчин үед нийцүүлэн тайлбарлах зорилготой гэнэ. Тэгэхдээ БНСУ-аас Дангуны домог, Энэтхэгээс сайн ба муугийн тухай домог, Монголоос монголчуудын үүсэл гарлын домог, Бутанаас хар хүзүүт тогорууны домог, Вьетнамаас бах мэлхийн домгийг тус тус онцлон сонгож кинонд тусгах гэнэ.

“EBS” телевизийн мэдээлснээр киноны үйл явдал өсвөр насны хоёр хүүхдийн танин мэдэж буй адал явдал хэлбэрээр өрнөх гэнэ. Түүнчлэн энэ олон ангит киноны зорилго нь барууныхтай харьцуулахад олон улсад харьцангуй бага танигдсан Азийн орнуудын домгуудыг дэлхийд таниулж, Ази хүний ондоошил зэргийг тодотгоход чиглэж буй аж.

Азийн ихэнх оронд өнө эртнээс хүн ба амьтад, байгалийг ялгаагүй, нэгэн ижил сүнстэй, хүйн холбоотой гэх мэтээр нийтлэг зүйл олонтой байдгийг мэргэжилтнүүд онцолдог. Тэр тусмаа зарим үндэстнүүдэд амьтантай ярилцсан, нэг хэлээр ойлголцсон, амьтан хүн болж хувираад үр удмаа үлдээсэн талаар яг адилхан домгууд олон байдаг билээ.

Кинонд эрт дээр цагийн бүдэг бадаг дурсамж, зөнтэй хэсэг бүлэг хүмүүс байдаг тухай өгүүлэх аж. Харин гол дүр болох Соль, Мин, Тэ У нар бол чухам тийм зөнтэй бөгөөд түүх домог сайн мэддэг уугуул ард иргэдийг олж уулзан, ярилцаж буй тухай дүрслэх гэнэ.

Эхний бүлэгт Мьянмарын домгуудын тухай өгүүлэх төлөвлөгөө байсан ч хунтын дэглэмээс шалтгаалан зураг авалтаа хойшлуулжээ. Киноны хоёрдугаар бүлэгт Филиппин, Малайз, Тайланд, Лаос, Камбож, Индонезийн домгуудтай цуг гаргахаар болжээ. Олон ангит кино энэ сарын 20-ноос эхлээд долоо хоног бүрийн сүүлд 15:50 цагаас цацагдах гэнэ.

Categories
мэдээ энтертаймент-ертөнц

“101 гөлөг” хүүхэлдэйн киноноос сэдэвлэсэн “Cruella” бүтээлийн дараагийн ангийг хийнэ

“Disney” кино компани 63 дахь удаагийн Грэмми шагнал гардуулах ёслолын үеэр “Cruella” киноны шинэ трэйлэрээ олон нийтэд цацсан.

Тодруулбал, тус кино компанийн “101 гөлөг” хүүхэлдэйн киноны эсрэг дүр Круэллагаас сэдэвлэсэн бүтээсэн бүрэн хэмжээний кинонд гол дүрийг Оскарын шагналт жүжигчин Эмма Стоун бүтээсэн. Мөн түүнээс гадна Эмили Бичем, Марк Стронг, Пол Уолтер Хаузер нарын жүжигчин дээрх бүтээлд тогложээ.

Түүнчлэн .

Categories
мэдээ цаг-үе энтертаймент-ертөнц

Э.Төрбат: Шаргуу зүтгэсний үр дүнд анхны гол дүрээ бүтээгээд байна


Х-ТҮЦ продакшны залуу уран бүтээлч Энхтөрийн Төрбаттай ярилцлаа. Тэрээр саяхан үзэгчдийн хүртээл болоод буй “Гэнэтийн зочид” олон ангит кинонд гол дүр бүтээгээд байгаа билээ.



-“Гэнэтийн зочид” кино таны хэд дэх уран бүтээл вэ?

-Энэ миний анхны гол дүр бүтээсэн кино. Харин туслах дүрд гэх юм бол зургаан кино бий.

-Хүний амьдрал гэнэтийн зүйлээр дүүрэн. Тэр хэрээр амьдрал баялаг байдаг болов уу?

-Хүний амьдал гэдэг гэнэтийн зочин, гэнэтийн үйл явдлаар арвин байдаг. Энэ бүхэн бий болсноор шинэ түүх эхэлж байдаг. Жишээлбэл, хоёр хос ямар нэгэн шалтгаанаар саллаа гэхэд дараа нь өөрийн жинхэнэ хайртайгаа учирч, амьдралаа шинээр эхлүүлэх боломж ч бий болно. Тиймээс гэнэтийн үйл явдал бүхэн сайн ч бай муу ч бай ямар нэгэн түүх бүтээдэг гэж боддог.

-Ер нь та гэнэтийн зүйлд хэр бэлэн байдаг вэ?

-Ямар нэгэн зүйл болох эсэхийг төсөөлдөггүй учир бэлэн байдаггүй. Дараа нь надад эерэгээр эргэнэ гэдэгт итгэдэг болохоор тэр бүхэнд дасан зохицохыг хичээдэг дээ.

-Гэр бүл, залуу хосуудад салж, нийлэх олон шалтгаан бий. “Гэнэтийн зочид” киноны Ууганхүүгийн хувьд аавыгаа шууд л олоод ирсэн. Та дүрийнхээ тухай яриач?

-Ер нь аавыгаа олж, аавтайгаа хамт байна гэж Монголд ирээгүй. Харин ганцаараа бие дааж амьдаръя, шинэ чалленж эхлүүлж төрсөн улсынхаа талаар судалж, илүү их зүйлийг олж мэдэх эрмэлзлэлтэй ирдэг. Тэгээд аавтайгаа уулзаж, ямархуу хүн байдгийг сонирхох хүсэл нь ингээд хамт амьдрах үндэс болж байгаа юм.
-Чухалхүү, Ууганхүү хоёр эцэг хүү тогтоолгох шинжилгээ өгдөг шүү дээ. Энэ хариу яаж гарах бол?
-Киноны маань ангиуд DDISH, IPTV кино багцад эхлээд орно. Дараа нь амралтын өдрүүдэд Боловсрол телевизээр гарч байгаа. 7,8 дугаар анги дээр үйл явдлын зангилаа ил болно доо. Тэр үед нь үзвэл илүү сонирхолтой байх болов уу.

-Таныг тэр гэр бүл их халуун дотноор хүлээж авдаг. Хэрэв бодит амьдал дээр ийм зүйл тохиолдвол яах байсан бол?

-Мэдээж хэрэг ийм үйл явдал болвол шоконд орох байх. Хүн хүний аливаа зүйлийг хүлээж авах хандлага өөр байдаг. Миний хувьд бодит амьдрал дээр энэ хэрэг явдал тохиолдсон бол тайвнаар хүлээж авна. Киноны тухайд Чухалхүүгийн анхны хүүхэд гэж гарч байгаа шүү дээ. Гэхдээ энэ түүх эхнэртэй болохоос өмнө болсон болохоор эхнэр нь харьцангуй гайгүй хүлээж авсан. Хэрвээ эхнэртэй байж байгаад өөр хүнээс хүүхэдтэй болсон бол уур амьсгал өөрчлөгдөнө.

“Хөгжилтэй, алиа зангийн хувьд Ууганхүүгээс хавь илүү”

-Залуу жүжигчний хувьд хамт тоглож буй уран бүтээлчдээсээ суралцах зүйл их. Ялангуяа таны аавын дүрд тоглож буй П.Эрдэнэзаан гавьяатаас эхлээд кино баг хамт олноосоо их зүйл сурдаг байх?

-Тэгэлгүй яахав. Туршлагатай, олон жил ажилласан ах, эгч нараасаа суралцаж л явна. Анх 2015 онд Х-ТҮЦ продакшнд ороод киноны арын албанд гээд л алхам тутамдаа тэднээс суралцаж, үлгэр жишээ авдаг. П.Эрдэнэзаан ах, Н.Цэнд-Аюуш эгч, найруулагч, зураглаач гээд л ганцхан жүжигчний ур чадвараас гадна биеэ хэрхэн авч явахаас эхлүүлээд их л зүйл суралцдаг.

Киноны явцад П.Эрдэнэзаан ахаас эр хүнд байх тэр сайхан чанаруудыг олж харсан. Тэр л сайхан чанарыг өөртөө цогцлоохыг битүүхэндээ хүссэн.

-“Гэнэтийн зочид” киноны Ууганхүүгийн зан чанар Э.Төрбатын дотоод хүнтэй хэр төстэй вэ. Эсвэл эсрэгээрээ юу?

No description available.

-Зан характерийн хувьд гэвэл 50:50 хувь гэж бодож байна. Ууганхүүг одоо харахаар их уйтгартай хүн байгаа биз (инээв). Хөгжилтэй, алиа зангийн хувьд Ууганхүүгээс хавь илүү шүү. Бусдыг хөгжөөх, тэдэнд сайхан дурсамж үлдээж, инээлгэхийг хүсдэг.

-Кино нь гараад нэлээд удлаа. Таныг “крашладаг” хүмүүсийн тоо өссөн байх даа?

-Өмнө нь тийм зүйл олж харж байгаагүй. Одоо бол арван жилийн хүүхдүүд, оюутнууд гээд дүү нар маань их дэмждэг. Тэр мэдрэмж их гоё юм билээ. Цаашид улам хичээх урам ордог. Дүү нартаа маш их баярлалаа гэж хэлмээр байна.

-Та өмнө нь “Төлөөс” кинонд зургийн даргаар ажиллаж байсан. Хосолсон мэргэжилтэй юу?

-Үгүй ээ. Ер нь гол дүрд тоглохоосоо өмнө зургийн дарга гээд арын албанд их ажилладаг байсан.

-Киноны нэг хэсэгт ажлын ярилцлагад орох үеэр шаргуу, шургуу зангийн тухай ярилцдаг. Амьдрал дээр та яг аль нь вэ?

-Би өөрийгөө шаргуу гэж бодож байна. Учир нь 2015 онд Х-ТҮЦ продакшнд орсноос хойш кинонд тоглох боломж олддоггүй байсан. Киноны арын албаны хүмүүс юу хийдэг тэр бүгдийг хийдэг байсан. Арын албанд ажиллаж байхдаа жүжиглэж байгаа хүмүүсийг хараад ямар гоё юм бэ гэж боддог байсан.
Тэгээд хэзээ нэг өдөр би киноны гол дүрд тоглоно, надад тийм том боломж олдоно гэж бодож шаргуу зүтгэсний үр дүнд анхныхаа гол дүрийг бүтээгээд байна. Жүжигчин мэргэжилдээ хайртай болохоор аль ч албанд ажилласан дуртай. Бас шантардаггүй.

-Ер нь залуу хүн ажил голохгүй хийх ёстой гэдэг. Та үүнтэй хэр санал нийлдэг вэ?

-Үүнтэй 100 хувь санал нийлнэ. Аливаа зүйлийг шантрахгүй, ямар ч ажлыг гололгүй хийх нь цаашлаад олон танилтай болно. Алдаа, онооноосоо суралцана. Томоос эхэлнэ гээд суугаад л байвал нэг л байрандаа байна.
-Та киноны үйл явдал эхлэхэд гадаадаас ирдэг. Тэгвэл Э.Төрбатын хувьд гадаадын орноор аялж байв уу?
-Одоохондоо гадаадын орноор аялж амжаагүй л байна. Харин 21 аймгаараа аялан тоглолт хийгээд явж байсан. Мөн гэрийнхэн, найз нөхөдтэйгээ аялал зугаалгаар их явдаг. Залуучууддаа хандаж хэлэхэд өөрийнхөөө чаддаг, дуртай зүйлээ 100 хувь илүү хөдөлмөрлөж хийгээрэй. Хүнийг дагаж, өөрийгөө бүү алдаарай. Үеийнхээ болон мэргэжил нэгт дүү нараасаа суралцахаас хэзээ ч бүү ичээрэй гэж хэлмээр байна.

Categories
мэдээ энтертаймент-ертөнц

Батга гарахаас урьдчилан сэргийлэх аргуудаас хүргэж байна

Батга бол төрөл бүрийн бактериас үүдэн бий болдог арьсны түгээмэл эмгэгүүдийн нэг билээ. Эдгээр бактериуд нь амьдралын буруу хэв маяг, дааврын өөрчлөлт зэрэг олон хүчин зүйлээс үүдэн арьсны нүх сүв бөглөрч тос хуримтлагдах үед үржиж эхэлдэг байна.

Хэдийгээр батга гарах шалтгаан харилцан адилгүй боловч дараах зөвлөгөөг хэрэгжүүлснээр батга гарахаас урьдчилан сэргийлэх боломжтой аж.

1. ДАСГАЛ ХИЙСНИЙ ДАРАА НҮҮРЭЭ ЗААВАЛ УГААХ

Таны нүүрэн дээр батга гардаггүй байсан ч дасгал хөдөлгөөн хийснийхээ дараа нүүрээ заавал угааж хэвшээрэй. Хөлс нь таны нүүрэнд батга үүсгэгч бактерийг үржүүлэх магадлалтай тул ингэх шаардлагатай гэнэ.

Харин энгийн үед бол нүүрээ өдөрт хоёр удаа хэрэгтэй. Хэтэрхий олон удаа угаах нь эргээд л асуудал дагуулна. Мэдээж нүүрээ зөв угааж байгаа эсэх нь ч эрүүл арьсны үндэс суурь болдог. Тиймээс арьсаа үрж гуужуулахаас татгалзаарай. Харин үүний оронд зөөлөн бүтэцтэй цэвэрлэгч хөөс сонгосон нь дээр.

2. ҮСЭЭ НҮҮРНЭЭСЭЭ ХОЛ БАЙЛГАХ

Таны хуйхны онцлог тослог төрөлд хамаарах бол үсээ долоо хоногт 2-3 удаа угааж хэвшээрэй. Үсэн дээрх тослог нь арьсанд наалдвал батгыг улам ихэсгэнэ. Үүнээс гадна үсний шампунь дахь зарим бодис арьсны нүх сүвийг бөглөх эрсдэл дагуулдаг. Тиймээс зөөлөн, байгалийн гаралтай шампунь болон ангижруулагч сонгон хэрэглээрэй.

Мөн үсний даруулгыг дух болон нүүрэндээ аль болох хүргэхгүй байх хэрэгтэй.

3. БАТГА ХАТААГЧ ХЭРЭГЛЭХ

Нүүрэн дээр гарсан батгаа шахна гэдэг бол хамгийн буруу алхам. Тиймээс оронд нь батга хатаагч тос, чийгшүүлэгч серум сайн хэрэглээрэй. Мөн арьсны эмчид хандаж юуг хэрхэн хэрэглэх ёстой талаар зөвлөгөө авах хэрэгтэй.

Хуурай арьсанд зориулсан бүтээгдэхүүн ихэвчлэн тосон суурьтай байдаг учраас арьсны нүх сүв бөглөрч батга гарах эрсдэлтэй тул ийм төрлийн бүтээгдэхүүнээс татгалзаарай. Тос агуулаагүй бүтээгдэхүүн нь “noncomedogenic” гэсэн тэмдэглэгээтэй байдаг.

4. ХООЛ ХҮНСЭНДЭЭ АНХААРАХ

Эрүүл хоол хүнс хэрэглэх нь гэрэлтсэн арьсны салшгүй нэг хэсэг юм. Тиймээс бялуу, жигнэмэг, нарийн боов зэрэг элсэн чихрийн өндөр агууламжтай бүтээгдэхүүнээс аль болох татгалзаарай. Мөн тослог ихтэй сүү нь батга гарахад нөлөөлдөг учраас сүүнийхээ тослогийг зөв тооцож сураарай.

Хүн бүрийн бие махбодын онцлог харилцан адилгүй учраас зарим хүнд тохироогүй хүнсний бүтээгдэхүүн нь батга гарах шалтгаан болж болно. Тиймээс өдөр бүр идэж буй зүйлээ бичиж, тэмдэглэл хөтлөөрэй. Ингэснээр таны биед ямар бүтээгдэхүүн хэрхэн нөлөөлж буйг мэдэж авах боломжтой.

5. НАРНЫ ТОС ТҮРХЭХ

Нарны хэт ягаан туяа нь арьсны улайлт, үрэвслийг нэмэгдүүлдэг. Хэрвээ таны арьс наранд түлэгдвэл тос их хэмжээгээр ялгарч батгаших боломжтой. Мөн батганы эсрэг зарим бүтээгдэхүүн нь арьсыг хэт мэдрэг болгодог. Тиймээс нарны тос түрхэж хэвшээрэй.

Наранд гарахаас 20 минутын өмнө нарны тос түрхээрэй. Нарны тос нь хамгийн багадаа SPF 30 хамгаалалттай байх хэрэгтэй. Мөн нарны тос худалдаж авахдаа “noncomedogenic” гэсэн тэмдэглэгээтэйг сонгож аваарай.

6. ДАСГАЛ ХӨДӨЛГӨӨН ТОГТМОЛ ХИЙХ

Стресс нь үрэвслийн эхлэл болдог. Өөрөөр хэлбэл, та стресс ихтэй байх тусам арьс чинь өнгөө алдаж, батга гарах магадлал нэмэгдэнэ. Иймээс өдөр бүр дасгал хөдөлгөөн хийх, иогоор хичээллэх, бясалгал хийх зэргээр идэвхтэй, эрүүл амьдралын хэв маягийг бий болгоорой.

.

Categories
их-уншсан мэдээ туслах-ангилал энтертаймент-ертөнц

ФОТО: Тэрхийн цагаан нуур

Галт уулын дэлбэрэлтээс үүссэн Хангайн нурууны үзэсгэлэнт нууруудын нэг.

Хорго уулаас баруун тийш 2-3 км-ийн зайд байрладаг энэ нуурын урт нь 16 км, өргөн нь 6 км, 20 метр гүн цэнгэг устай урсгал нуур юм. Далайн түвшнээс 2060м өндөрт байдаг. Хойд, урд Тэрхийн гол нийлж Тэрхийн цагаан нуурын баруун өмнөөс цутгадаг юм.

Энэ нуурт 10 гаруй гол цутгадгаас хамгийн том нь Тэрхийн гол юм. Харин ганц гол эх аван гадагш урсдаг бас тэр нь Суман гол юм. Тэрхүү гол нь цаашлаад 50 орчим километр урсаад Чулуутын голд цутгадаг.

Тус нуурыг 2011 онд CNN мэдээллийн төв аялах шилдэг газруудын нэгт багтаажээ

Тэрхийн цагаан нуур байгаа газар нь урьд өвс бэлчээр сайтай уужим тал нутаг байсан тухай домог бий. Тал дунд нэг худаг байсан бөгөөд эрт цагт эмгэн өвгөн хоёр тэр худгаас ус аваад худгаа тагладаг байжээ. Гэтэл эмгэн нэг удаа ус аваад худгаа таглахаа мартчихжээ. Тэр шөнө худаг нь оргилж алтан дэлхий усны үерт автах аюул нөмөрсөн байна. Энэ үед Бөх Мандал гэгч нэгэн хүчтэн Уран Мандал уулын оройг таслан аваад хутгийн таг руу шидэж хаасан гэдэг. Ингэж хаахад нь хальж асгарсан ус Тэрхийн цагаан нуур болон үлджээ. Ийнхүү гэнэт нуур тогтсоныг нутгийн хүн хараад “Тэр их нуурыг хараач” гэж дуу алдсанаар уг нуурын нэрийг “Тэр их” гэж нэрлэх болж, хожим “Тэрх” болон хураагдсан гэдэг.
Газар дахь цэлмэг хөх тэнгэрийг харах шиг л цэнгэг устай Тэрхийн цагаан нуурын өглөөг та хэзээд санагалзан дурсах болно.







Categories
гадаад мэдээ энтертаймент-ертөнц

Япончууд “иддэг” тэмдэглэлийн дэвтэр зохион бүтээжээ

Васаби, цуу, ногоон цай болон шоколадны хачирхалтай хоршил бүхий KitKat-ийг бид зөвхөн Япон улсаас л амтлах боломжтой. Ер нь Япон улс тэр чигтээ сонин хачин зүйлээр дэлхийн бусад улс орныг гайхшруулсаар ирсэн билээ. Тэгвэл тэд энэ удаад бидний амыг мөн л ангайлгаж чадсан юм.

Японы бичиг хэрэг, хэвлэлийн “EINS” компани камихимэ нэртэй тэмдэглэлийн дэвтрийн цуглуулгыг худалдаанд гаргажээ. Хачирхалтай нь энэ дэвтрийн цаасыг идэж болдог гэнэ. Тус компанийн зүгээс ийм бүтээгдэхүүн худалдаанд гаргасан тухайгаа “Тэмдэглэлийн дэвтрийн цаасыг төмсний цардуул, оливийн тос болон усаар хийсэн. Тиймээс ажил, хичээлийнхээ дундуур өлсөөд гэдэс чинь дуугарах гээд байвал цаасыг нь идэж өлссөн ходоодоо түр тайвшруулах боломжтой. Тэмдэглэлийн дэвтэртэй дагалдаж ирэх үзгийн бэхийг мөн ус, нимбэгний хүчил болон хүнсний хүнсний өнгө оруулагчаар хийсэн учраас идэхэд ямар ч асуудалгүй” гэжээ.

Зохион бүтээгчид энэ санаагаа отохимэгээс авсан гэдэг. Отохимэг Японы ариун цэврийн өрөөнүүдэд суурилуулсан байдаг бөгөөд бие засаж буй чимээг дарахын тулд дуу, аялгуу эгшиглүүлдэг төхөөрөмж юм.

Иддэг тэмдэглэлийн дэвтрийн цаас үнэрийн хувьд жүрж, гүзээлзгэнэ, ванил, карри гэсэн дөрвөн сонголттой байна. Дэвтэр нь 20 хуудас цаас болон зориулалтын үзэгтэйгээ дагалдаж ирэх бөгөөд үнийн хувьд 2.000 иен буюу монгол мөнгөөр 52.000 төгрөгтэй тэнцэхүйц байх аж.

Categories
мэдээ энтертаймент-ертөнц

Энэ зуны гол хоёр өнгөөр улбар шар болон тод ягааныг нэрлэлээ

Францын Jacquemus брэнд зуны улирал албан ёсоор эхэлснийг тэмдэглэн цөөн тоогоор үйлдвэрлэгдэх капсул цуглуулга гаргалаа.

Цуглуулгад нийт 13 төрлийн загвар багтсан бөгөөд бүгд зөвхөн тод ягаан болон улбар шар гэх хоёр өнгөөр хийгджээ. Коктейль даашинз, нимгэн пиджак, шоорт болон туфлинээс бүрдсэн уг цуглуулгад мөн Le Chiquito болон Bambino бестселлер цүнхнүүдийн тод өнгө бүхий шинэ хувилбарууд багтсан байна.

Jacquemus-ийн шинэ цуглуулга брэндийн вебсайт дээр худалдаалагдаж эхэлсэн байна.

Jacquemus энэ зуны гол хоёр өнгөөр улбар шар болон тод ягааныг нэрлэлээ (фото 3)

Jacquemus энэ зуны гол хоёр өнгөөр улбар шар болон тод ягааныг нэрлэлээ (фото 2)

Jacquemus энэ зуны гол хоёр өнгөөр улбар шар болон тод ягааныг нэрлэлээ (фото 8)

Jacquemus энэ зуны гол хоёр өнгөөр улбар шар болон тод ягааныг нэрлэлээ (фото 11)

Jacquemus энэ зуны гол хоёр өнгөөр улбар шар болон тод ягааныг нэрлэлээ (фото 12)

Jacquemus introduces a summer capsule | HIGHXTAR.




Categories
мэдээ энтертаймент-ертөнц

ФОТО: “Мишээл байгаль орчин, танин мэдэхүйн хүрээлэн”-гийн нээлт боллоо

Мишээл байгаль орчин, танин мэдэхүйн хүрээлэнгийн үндсэн зорилго нь Монгол Улсад нэн ховордсон ургамлыг нутагшуулах, тарих, дахин сэргээх үндсэн зорилготой.

мод болон гадаа гэх мэтийн зураг байж болно

гүүр болон мод гэх мэтийн зураг байж болно

гадаа гэх мэтийн зураг байж болно

нэг буюу түүнээс олон хүн, зогсож буй хүмүүс, цэцэрлэгт хүрээлэн болон мод гэх мэтийн зураг байж болно

гадаа гэх мэтийн зураг байж болно

мод, гүүр болон байгаль гэх мэтийн зураг байж болно

нэг буюу түүнээс олон хүн, зогсож буй хүмүүс, гадаа болон мод гэх мэтийн зураг байж болно

нэг буюу түүнээс олон хүн, зогсож буй хүмүүс болон гадаа гэх мэтийн зураг байж болно

нэг буюу түүнээс олон хүн болон гадаа гэх мэтийн зураг байж болно

мод болон ус гэх мэтийн зураг байж болно

адуу, зүлэг болон байгаль гэх мэтийн зураг байж болно

шувуу болон гадаа гэх мэтийн зураг байж болно

нэг буюу түүнээс олон хүн, мод болон гадаа гэх мэтийн зураг байж болно

гадаа болон мод гэх мэтийн зураг байж болно

нэг буюу түүнээс олон хүн, зогсож буй хүмүүс болон гадаа гэх мэтийн зураг байж болно

Categories
мэдээ энтертаймент-ертөнц

ЗӨВЛӨГӨӨ: 3-5 насны хүүхдүүд хоногт 10-13 цаг унтаж амрах ёстой

Хүүхдийн дархлааг дэмжиж, коронавируст халдвараас сэргийлэх гол аргуудын нэг нь сайн унтуулж амраах юм.
Эцэг эх, асран хамгаалагч та
  • 3-5 насны хүүхдээ хоногт 10-13 цаг
  • 6-12 насныхныг 9-12 цаг
  • 12-оос дээш насны хүүхэдтэй бол хоногт 8-10 цагийн хугацаанд унтуулж амрааж хэрэгтэйг Эрүүл мэндийн яамнаас зөвлөж байна.
Түүнчлэн хүүхдүүддээ насанд нь тохирох дасгал хийлгэж, хөдөлгөөний дутагдлаас сэргийлэх нь зүйтэй. Хэрэв хүүхдүүдээ тоглоомын талбайд тоглуулах гэж буй бол амны хаалтыг нь тогтмол зүүж буй эсэхийг анхаарч, хоорондын зайгаа баримтлах шаардлагатайг хэлж сануулж байхыг эрүүл мэндийн байгууллагаас зөвлөлөө.