Categories
мэдээ энтертаймент-ертөнц

Жүжигчин Г.Алтаншагайг “Монгол цагдаа” одонгоор шагнажээ || DNN.mn

ЦЕГ-ын даргын тушаалаар жүжигчин Г.Алтаншагайг “Монгол цагдаа” одонгоор шагнаж, урамшуулжээ.

Г.Алтаншагай дэлгэцийн шинэхэн уран бүтээл болох “Хавтаст хэрэг” УСК-нд цагдаагийн дүрд тоглосон. Үүнийг нь үнэлж, ийн “Монгол цагдаа” одонгоор шагнасан байна.

Тэр өөрөө энэ талаар “Цагдаа хүний амьдралыг өөрөөрөө дамжуулж, багахан ч гэсэн илэрхийлснийг маань үнэлжээ. Баярлалаа. Монгол Улсын төлөө зүтгэе” гэжээ.

Categories
гадаад мэдээ нийгэм энтертаймент-ертөнц

“BTS” хамтлаг Лас Вегаст тоглоно

“BTS” хамтлаг Лас Вегаст тоглоно

Орчин цагийн “K-Pop”-ын томоохон төлөөлөгч “BTS” хамтлаг АНУ-ын Лас Вегас хотын цэнгэлдэх хүрээлэнд тоглолтоо хийх боллоо. Тоглолт ирэх дөрөвдүгээр сард болно гэж тус хамтлагийн менежментийн агентлагаас мэдэгдэв.
Тодруулбал, “BTS Permission to Dance on Stage – Las Vegas” нэртэй тоглолт нь дөрөвдүгээр сарын 8-9-нд болох бол дөрөвдүгээр сарын 15-16-нд “Allegiant” цэнгэлдэх хүрээлэнд болох гэнэ. Тэд өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын 27-ноос арванхоёрдугаар сарын 1-ний хооронд Лос Анжелес хотод 210 мянга гаруй үзэгчтэй тоглолтоо хийж байжээ.

Лас Вегаст болох тоглолтын тасалбарыг худалдаж авч чадаагүй хүмүүсийн хувьд ойролцоох “MGM Grand Garden Arena”-д том дэлгэцээр шууд үзэх боломжтой гэв.

Алдартай хамтлагийнхан Лас Вегаст болох тоглолтдоо бэлдэхийн
зэрэгцээ гуравдугаар сард Сөүлд тоглолтоо хийнэ. Мөн есдүгээр сарын 3-нд 64 дэх
удаагийн Грэммийн шагнал гардуулах ёслолд оролцохоор АНУ-г зорих юм. Учир нь
“BTS”хамтлаг 2021 оны мегахит “Butter” дуугаараа Грэммийн шагнал
гардуулах ёслолын шилдэг поп дуэт төрөлд нэр дэвшсэн байна.

Categories
мэдээ энтертаймент-ертөнц

“Хотулун гүнж” кино Berlinale EFM-д амжилттай оролцов

Жүжигчин Цэдогийн шандасыг сорьсон ХОТУЛУН гүнж кино нээлтээ хийлээ –  Мэдээллийн хөтөч

“Шүүдэр” продакшн, VОО-н хамтын бүтээл Хотулун гүнж түүхэн, тулаант уран сайхны кино ХБНГУ-д зохион байгуулагдсан 72 дахь удаагийн Berlinale олон улсын кино наадмын “Eвропын кино зах зээл” хөтөлбөрт амжилттай оролцов. Кино наадам энэ сарын 10-20-нд Берлин хотод болжээ.

“Berlinale” нь жил бүрийн хоёрдугаар сард Берлид болдог, дэлхийн гурван том, А зэрэглэлийн кино наадмын нэг юм. Энэ жил нийт 62 орны 600 орчим оролцогч Berlinale-EFM платформыг ашиглан үйл ажиллагаагаа танилцуулж, 1.300 орчим зах зээлийн үзүүлбэр, 827 кино үзүүлжээ. Эдгээрээс 600 гаруй нь зах зээлийн нээлтээ хийж, үүнд Монголоос Хотулун гүнж кино багтсан байна.

Berlinale-EFM нь дэлхийн кино, контентын салбар, түүний эдийн засгийн хөгжилд чухал түлхэц үзүүлдэг. Энэ удаа “Хөгжлийн өөрчлөлт” сэдвээр олон улсын кино, бүтээлч үйлдвэрлэлийн салбарын мэргэжилтнүүд хэлэлцүүлэг зохион байгуулав. Тус байгууллагын захирал Деннис Руу уг үйл ажиллагаа шинэ кино, контент олж авах хүсэл эрмэлзэл, лиценз эрхийн арилжааны эрэлт өссөн нь хүчтэй мэдрэгдэж байсныг дурдав. Улмаар Монгол, Коста Рика, Малайз, Уругвай зэрэг улсын төлөөлөл, компаниуд анх удаа оролцож буйг онцлов.

“Шүүдэр” продакшн үзэсгэлэн худалдааны виртуал орон зай авч, үйл ажиллагаа, шинэ бүтээлээ танилцуулан, энэ сарын 11, 14, 16-нд киногоо толилуулав. Монгол Улсын ГХЯ, Соёлын яамны дэмжлэгтэйгээр зохион байгуулах багт “Шүүдэр” продакшны продюсер, зохиолч Б.Шүүдэрцэцэг, VOO-гийн контент продюсер доктор Д.Цэнгэл, Соёл, урлаг, хэвлэл, мэдээллийн төслийн менежмент зөвлөгөө ТББ /AMPMC NGO/, Монгол Улсын Соёлын Элч О.Оюунтуяа нар амжилттай хамтран ажиллав гэж ГХЯ-наас мэдээлэв.

Categories
мэдээ нийгэм энтертаймент-ертөнц

“Гэм зэм” постдрамын жүжиг нээхэд ес хоног үлдлээ

Гэм зэм” постдрамын жүжиг нээхэд зургаа хоног үлдлээ - Eguur.MN

Оросын нэрт зохиолч Фёдор Михайлович Достоевскийн “Гэм зэм” романаас сэдэвлэсэн ижил нэрт жүжиг тайзнаа тоглогдоход ес хоног үлдлээ.

Суут зохиолч Ф.Достоевскийн алдартай романыг “Орфей театр”-ын хамт олон постдрамын жүжиг болгон дэглэж буй. Найруулагчаар М.Батболд, зохиолчоор Я.Баяраа ажилласан юм.

Жүжгийн тасалбарыг Ticket.mn сайтаас худалдан авах боломжтой. Мөн “Орфей” касс руу 80025742, 90025742 дугаарт холбогдож захиалах боломжтой.

Жүжгийн уран бүтээлчид

Дүрүүдэд:

  • Раскольников – Д. Лхагва
  • Разумихин – Э. Ууганбаяр
  • Алена Ивановна – Д. Ганцэцэг
  • Соня – Г. Золзаяа
  • Дуня – Х. Баярмаа
  • Пульхерия Александровна – Б. Нармандах
  • Мармеладов – П. Эрдэнэзаан
  • Свидригайлов – Ц. Төмөрбаатар
  • Лужин – Ш. Доржсүрэн
  • Порфирий Петрович – Б. Одгэрэл, Т.Ариунчимэг, П. Дайриймаа, Д. Өсгүүнбилэг, Д.Солонго
  • Зосимов – Л. Дөлгөөн
  • Заметов – У. Эрдэнэбаяр
  • Офицер – Б. Цогбаяр
  • Оюутан – Ж. Тэмүүлэн
Categories
мэдээ энтертаймент-ертөнц

Дональд Трампын сошиал платформын ажиллагаа нээгдсэн өдрөө тасалджээ

АНУ-ын ерөнхийлөгч асан Дональд Трампын үүсгэн байгуулсан сошиал платформ Truth Social өнгөрсөн Ням гарагт нээлтээ хийжээ.

Гэвч нээлтийнхээ өдөр ажиллагаа нь доголдож, нийтдээ долоон цаг, 40 минут холболтгүй болсон байна.

Truth Social-ийн вэбсайтад мэдээлснээр тус үйлчилгээ ачааллаа зохицуулахын тулд шинэ хэрэглэгч бүртгэх үйл явцад хязгаарлалт тогтоосон гэнэ.

Шинэ үйлчилгээний гар утсанд зориулсан аппликэйшн Ням гарагт Apple-ийн App Store-т орсон ч Google-ийн Play Store-д нэмэгдээгүй байв.

Аппликэйшнийг гар утсандаа татаж суулгасан ч бүртгүүлэх явцад алдаа гарч, олон удаа оролдож байж бүртгүүлснээ зарим хүмүүс мэдээлжээ.

Truth Social үйлчилгээг хөгжүүлсэн Trump Media and Technology Group (TMTG) компанийн гүйцэтгэх захирал Дэвин Нунез “Бид үйлчилгээгээ энэ долоо хоногоос App Store-оор эхлүүллээ. Үйлчилгээгээ алхам алхмаар сайжруулж, гуравдугаар сарын сүүлч гэхэд ядаж АНУ-ын зах зээлд бүрэн ажилладаг болгохыг зорьж байна” гэж Fox News сувагт ярьсан байна.

2021 оны нэгдүгээр сарын 6-нд Капитолын ордонд үймээн самуун дэгдсэний дараа Twitter, Facebook, YouTube зэрэг гол сошиал платформууд Дональд Трампын эрхийг хааж байсан юм.

Өнгөрсөн оны аравдугаар сард Трамп өөрийн сошиал платформыг нээж, технологийн том компаниудын тогтоосон дарангуйлалтай тэмцэхээ мэдэгдэж байжээ.

Categories
мэдээ энтертаймент-ертөнц

​“Сэтгэлд харвасан туяа” уран сайхны кино энэ сарын 18-нд нээлтээ хийнэ

Монголын кастингийн “Chance” агентлаг 20 жилийн ойгоо тохиолдуулан Киргизийн зохиолчийн бүтээлээр уран сайхны кино хийжээ.

Тодруулбал, Алдарт Мар Ташимович Байжиевийн “Дуэль” зохиолыг урлаг судлаач нэрт орчуулагч Хо.Нацагдорж хөрвүүлэн олон түмний хүртээл болгосон бөгөөд 1973, 1985 онд Хүүхэд залуучуудын театрт хоёр удаа тоглогдсон аж. Тэгвэл “Chance” агентлаг “Дуэль” бүтээлийн албан ёсны эрхийг авч “Сэтгэлд харвасан туяа” уран сайхны кино бүтээсэн бөгөөд ерөнхий найруулагчаар нь тус агентлагийн захирал Б.Нарантуяа ажилласан юм.

Сонирхуулахад, .

No description available.

Тэгвэл “Chance” агентлаг “Дуэль” бүтээлийн албан ёсны эрхийг авч “Сэтгэлд харвасан туяа” уран сайхны кино бүтээсэн бөгөөд ерөнхий найруулагчаар нь тус агентлагийн захирал Б.Нарантуяа ажиллаж, гол дүрүүдэд жүжигчин Г.Дөлгөөн-Аюуш, П.Анхбаяр, мисс, загвар өмсөгч Н.Ану нар тоглосон юм.

Сонирхуулахад, Хүний амьдралын нандин чанар, хайр дурлал, сэтгэл хөдөлгөм түүхийг өгүүлсэн “Сэтгэлд харвасан туяа” уран сайхны кино энэ сарын 18-нд буюу нөгөөдөр нээлтээ хийх юм байна.

Categories
мэдээ энтертаймент-ертөнц

“Монгол цуйван хэр вэ” дуугаараа алдартай “Chaka land” хамтлаг маргааш Монголд ирнэ

Монгол хэлээр уран бүтээл туурвидаг Японы “Chaka land” хамтлагийнхан маргааш буюу хоёрдугаар сарын 16-нд Монгол Улсад ирэх аж.

Уг хамтлагийн “Монгол цуйван хэр вэ” дуу цацагдсанаасаа хойш монголчуудын танил болсон билээ.

Тэд нэг сарын хугацаанд Монголд хөгжмийн 2-3 том фестивальд оролцох аж. Түүнчлэн реппер Г.Энэрэлтэй хамтарч дуу хийх юм байна.

Хөгжмийн наадмуудад оролцохоос гадна “Chaka land” хамтлаг өөрсдийн тоглолтоо хийхээр төлөвлөжээ. Хамтлагийн япон гишүүд монгол цуйванг, Монголд иднэ гэхээс догдлон хүлээж буй аж.

Categories
мэдээ цаг-үе энтертаймент-ертөнц

Залуусын сэтгэлзүйн асуудлыг хөндсөн “Гар+дор” үзэсгэлэн нээгдэнэ

Нидерландын хунтайж Клаусын нэрэмжит соёл урлагийн сангийн шагналт, залуу уран бүтээлч Ц.Анударийн “Гар+Дор” контемпорэри урлагийн анхны бие даасан үзэсгэлэн энэ сарын 22-ноос үзэгчдэд хүрнэ.

Энэхүү үзэсгэлэн нь залуу хүний сэтгэлзүйн эрүүл мэндийн асуудлыг хөндсөн, нийгэмд нөлөөлөх зорилготой анхны төсөл нь юм. Түүнчлэн Монголд анх удаа 2100м2 талбайд нэг уран бүтээлчийн үзэсгэлэн гарч буй ховор тохиолдол бөгөөд үзэсгэлэнгийн үндсэн төрөл нь орон зай дахь инстолляц байх агаад холимог техник, видео бүтээлүүдийг мөн агуулах аж.

Залуу уран бүтээлч Ц.Анударь нь “China Academy of Art”-ийг загвар зохион бүтээгчээр төгссөн, суралцах хугацаандаа ZheJiang Government Scholarship-д 5 жил дараалан шалгарч байжээ. Мөн 2018 онд “China Graduation Fashion Week”-д уригдан оролцсон байна. Мөн тэрээр 2020 оны 9-р сараас “Ванжил арт” институтын ганцаарчилсан жилийн хөтөлбөрт хамрагдаж, “Контемпорэри урлагийн онол, бүтээлч судалгаа, дадлага” чиглэлээр суралцжээ.

2021 оны эхээр анх удаа зарлагдсан, Нидерландын хунтайж Клаусын нэрэмжит соёл урлагийн сангийн “Seed Awards 2021” нь карьерийн эхний 5 жилдээ явж буй, дүрслэх урлаг, гэрэл зураг, сэтгүүл зүй, хөгжим, бүжиг, медиа, театр, бүтээлч судалгаа зэрэг нийт 15 салбарт ажиллаж байгаа, дэлхийн 100 шилдэг залуу уран бүтээлчдийг шалгаруулж, анхны бүтээлийн төслийг нь дэмжих зорилготой, олон улсын чанартай шагнал юм. 2021 оны 10-р сард Ц.Анударийн боловсруулсан төсөл шалгарч, энэ нэр хүндтэй шагналын эздийн нэгээр тодорчээ.

Гудамж талбай, олон нийтийн газарт залуу хүнд бусдаас ирдэг хүсээгүй анхаарал, зөвшөөрөлгүй биед хүрэх, үг хэлээр гадуурхах зэрэг таагүй үйлдлүүдийг тэсэх, ойр дотныхондоо хэлэхгүй байх, мэргэжлийн хүнд хандахгүй байх зэрэг залуу хүний сэтгэлзүйн эрүүл мэндийн буруу хандлагыг өөрчилж, энэ гинжин хэлхээг таслахад хувь нэмрээ оруулахыг анхныхаа үзэсгэлэндээ хөнджээ.

Үзэсгэлэн Мишээл Экспо ОУҮХТ-ийн үзэсгэлэнгийн төв танхимд энэ сарын 22-27-ны хооронд үзэгчдэд хүрнэ.

Categories
мэдээ нийгэм энтертаймент-ертөнц

“Оскар”-ын шагналд нэр дэвшигчид тодорчээ

Америкийн кино урлагийн академи “Оскар”-ын шагналд нэр дэвшигчдийг зарлалаа. “Оскар”-ын шагнал гардуулах 94 дэх удаагийн ёслол гуравдугаар сарын 27-нд уламжлал ёсоор Лос-Анжелес хотын Долби театрт болно. Өнгөрсөн жил ёслолын гол хэсгийг цар тахлын улмаас тогтоосон хязгаарлалттай холбогдуулан “Union Station” төмөр замын буудлын амфитеатрт камерын хэлбэрээр зохион байгуулсан билээ.

Ингээд Америкийн кино урлагийн академийн цахим хуудаст нийтэлсэн “Оскар”-ын шагналд нэр дэвшигчдийг танилцуулъя.


Шилдэг кино төрөлд

Dune: Part One, (2021) Дени Вильнев;

“The Power of the Dog” (2021) Жейн Кэмпион;

“West Side Story” (2021) Стивен Спилберг;

“Belfast” (2021) Кеннет Брана;

“Doraibu mai ka” (2021) Рюсүкэ Хамагүчи;

“CODA” (2020) Сиан Хедер;

“Don’t Look Up” (2021) Адам Маккей;

“Licorice Pizza” (2021) Пол Томас Андерсон;

“Nightmare Alley” (2021) Гильермо дель Торо;

“King Richard” (2021) Рейнальдо Маркус Грин.

Шилдэг хүүхэлдэйн кино

“Encanto” (2021) Disney студи;

“The Mitchells vs the Machines” (2020) Майкл Рианда;

“Flugt” (2021) Йонас Поэр Расмуссен;

“Raya and the Last Dragon” (2021) Disney студи, Дон Холл, Карлос Лопес Эстрада, Жон Рип;

“Luca” (2021) Энрико Касароса.

Шилдэг богино хэмжээний хүүхэлдэйн кино

“Боксбалет” (2019) Антон Дьяков;

“Affairs of the Art” (2020) Жоанн Куинн;

“Bestia” (2021) Хьюго Коваррубиас;

“Robin” (2021) Дэн Ожари, Майкл Плиз;

“The Windshield Wiper” (2021) Альберто Мьельго.

Гадаадын шилдэг уран сайхны кино

“Flugt” (2021) Йонас Поэр Расмуссен;

“È stata la mano di Dio/Бурханы гар” (2021) Паоло Соррентино;

“Lunana: A Yak in the Classroom” (2019) Паво Чойнинг Дорж;

” Verdens verste menneske” (2021) Йоаким Триер.

“Doraibu mai ka” (2021) Рюсүкэ Хамагүчи;

Шилдэг эмэгтэй жүжигчин

Николь Кидман (Being the Ricardos, 2021);

Пенелопа Крус (Madres paralelas, 2021);

Оливия Колман (The Lost Daughter, 2020);

Жессика Честейн (The Eyes of Tammy Faye, 2021);

Кристен Стюарт (Spencer, 2021).

Шилдэг эрэгтэй жүжигчин

Хавьер Бардем (Being the Ricardos);

Бенедикт Камбербэтч (The Power of the Dog);

Уилл Смит (King Richard, 2021);

Дензел Вашингтон (The Tragedy of Macbeth, 2021);

Эндрю Гарфилд ( Tick, tick… BOOM!, 2021).

Шилдэг найруулагч

Стивен Спилберг (West Side Story);

Жейн Кэмпион (The Power of the Dog);

Рюсүкэ Хамагүчи (Doraibu mai ka);

Пол Томас Андерсон (Licorice Pizza);

Кеннет Брана (Belfast).

Categories
мэдээ энтертаймент-ертөнц

“Apple” компани хямд үнэтэй iPhone хувилбарыг танилцуулна

АНУ-ын “Apple” компани ухаалаг утасны “iPhone SE” болон “iPad Air” таблетын шинэ хувилбарыг танилцуулахаар бэлдэж буй тухай Блүмберг агентлаг мэдээлжээ.

Шинэ бүтээгдэхүүний танилцуулгыг ирэх гуравдугаар сард онлайн хийхээр төлөвлөж байна.

Шинэ ухаалаг утас нь хямд өртөгтэй “iPhone SE” загварын шинэчилсэн хувилбар байх аж. Хямд үнэтэй энэхүү загварыг анх 2016 онд гаргаж байсан бол дөрвөн жилийн дараа буюу 2020 онд энэ загварын хоёр дахь үеийг гаргасан юм. Харин гурав дахь үе нь 5G дэмжих ба камерыг нь илүү сайжруулсан байна. Загварын хувьд томоохон өөрчлөлт гарахгүй гэнэ. 2013 онд анх гарсан “Pad Air” таблетын шинэ загвар мөн л 5G дэмжих гэнэ.