Categories
гадаад мэдээ энтертаймент-ертөнц

Канье Уэстийн инстаграм хуудсыг 24 цаг түдгэлзүүлэв || DNN.mn

Канье Уэстийн инстаграм хуудсыг 24 цаг түдгэлзүүлэвХууль ёсоор нэрээ Йе болгон өөрчилсөн Канье Уэст Лхагва гаригт Пит Дэвидсон найз бүсгүй болох Ким Кардашианыг хар тамхинд донтуулах вий гэж санаа зовж буйгаа илтгэжээ. Мөн Канье Пит Дэвидсонг гэр бүлийнхээ гишүүн байгаад уучлалт гуй гэж шаарджээ.

Канье Уэст дан ганц Пит Дэвидсон руу дайрахаас гадна Ким Канье хоёрын амьдралыг хөндсөн бүх хүмүүс рүү цахим орчинд үг хаяж, хэрэлдэх болжээ. Канье Уэстийн өөрийн инстаграм хуудаснаа илт давуу бусдыг муулсан, доог тохуу хийсэн постууд нь инстаграмын ёс зүйн дүрмийг зөрчсөн тул 24 цагийн турш түдгэлзүүлсэн байна. Ингэснээр Канье Уэст зураг нийтлэх, сэтгэгдэл бичих болон хүмүүстэй хувийн журмаар мессеж бичих боломжгүй болж байна. Цаашид тэрбээр инстаграмын дүрмийг зөрчсөөр байвал улам хүчтэй арга хэмжээ авна гэж инстаграмын удирдах алба мэдэгджээ.

Канье Уэст өнгөрсөн хоёр сарын хугацаанд Ким болон найз залуу Пит Дэвидсоныг цахим орчноор дарамтлах болсон. Ким Канье хууль ёсоор салсан ч Канье зүгээр суухгүй байх бололтой. Алдарт реппер илт давуу Пит Дэвидсонг интернет орчинд шүүмжилж доромжилсоор байгаа юм.

Categories
мэдээ энтертаймент-ертөнц

“BTS” хамтлаг “Grammy” наадмын тайзнаа гурав дахь жилдээ үзүүлбэрээ толилуулна || DNN.mn

БНСУ-ын “K-pop” урсгалаар уран бүтээлээ туурвидаг “BTS” хамтлаг “Grammy” хөгжмийн наадмын тайзнаа гурав дахь жилдээ дараалан үзүүлбэрээ толилуулна гэж тус наадмыг зохион байгуулагчид мэдээлжээ.

Мягмар гарагт Америкийн “Recording Academy” академийн мэдээлснээр, тус хамтлаг ирэх дөрөвдүгээр сарын 3-ны өдөр болох 64 дэх удаагийн шагнал гардуулах ёслолын үеэр уран бүтээлээ толилуулах уран бүтээлчдийн тоонд Оливиа Родриго, Билли Айлиш, Лил Нас Икс, Брэнди Карлайл нарын хамт багтжээ.

“BTS” хамтлаг хоёр жилийн өмнө болсон “Grammy” наадмын 62 дахь удаагийн шагнал гардуулах ёслолд Лил Нас Иксийн хамт үзүүлбэр үзүүлсэн бол өнгөрсөн оны гуравдугаар сард наадмын тайзнаа “Dynamite” хит дуугаа толилуулсан юм. Тэд энэ удаагийн наадамд “Шилдэг поп хоршил/хамтлаг” шагналд нэр дэвшжээ.

“Grammy-2022” наадам Лас-Вегас хотын “MGM Grand” аренад болох бөгөөд “CBS” телевизээр шууд дамжуулж, “Paramount+” стриминг үйлчилгээгээр үзүүлнэ. “BTS” хамтлаг “Grammy” наадамд оролцсоныхоо дараа Лас-Вегас хотын “Allegiant” цэнгэлдэх хүрээлэнд дөрөвдүгээр сарын 8-9, 15-16-нд дөрвөн тоглолт хийх ажээ.

Categories
мэдээ энтертаймент-ертөнц

Украин болон ОХУ-ын маргааныг он цагийн дарааллаар тайлбарлав || DNN.mn

2022 оны хоёрдугаар сарын 24-ны өдөр ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин “цэргийн тусгай ажиллагааг” Украинд эхлүүлэхээ мэдэгдсэн. Улмаар Украины зүүн хойд хэсэгт орших Харьков хотод дэлбэрэлт болж эхэлсэн бөгөөд дайн одоог хүртэл үргэлжилж байна.

Дэлхийг цочроосон энэ үйл явдлын шалтгааныг тайлбарлаж байна


Хар тэнгисийн усан флот /1992 – 2004/

Украин болон ОХУ: Маргааны үүслийг он цагийн дарааллаар тайлбарлав (фото 1)

1991 оны арванхоёрдугаар сарын 26-ны өдөр болсон ЗХУ-ын бутралын дараа Орос болон Украин улсууд найрамдлын харилцааныхаа хүрээнд ЗХУ-ын үед үүссэн эдийн засгийн харилцаагаа хадгалах үүднээс хамтын ажиллагааны маш олон гэрээ, хэлцлүүдийг хийж байв.

Улмаар эдгээр улсын хооронд Крым болон тэнд байрлах усан боомттой холбоотой маргаанууд гарч эхэлсэн. Тодруулбал, ЗХУ-ын бутралын дараа Хар далайд гарцтай, хүн амын хувьд орос үндэстэн давамгайлдаг Крым нь Украины бүрэлдэхүүнд хэвээр үлдэж автономит эрхтэй бүгд найрамдах улс болсон юм. Ийнхүү Крым автономит эрхтэй болсноор Украин улсаас тусгаарлагдах асуудал ихээр яригдаж эхэлсэн билээ. Тухайлбал, Крымийн улс төрийн зүтгэлтэн Юрий Мешков тэргүүтэй “Россия” блок нь Украинаас салан тусгаарлагдаж, Оростой нэгдэх үйл ажиллагааг явуулж байжээ. Харин Украины эрх баригчид Крымд явагдаж байсан тус хөдөлгөөнийг таслан зогсоож автономит эрхээс нь түдгэлзүүлсэн байдаг. Тухайн үед энэхүү асуудалд Оросын талын оролцоо маш бага байжээ. Харин Орос улсыг хамгийн ихээр зовоож байсан асуудал нь Крымд байрлах Хар тэнгисийн усан флот хэмээн үздэг байна. Учир нь ЗХУ бутарсны дараа Хар тэнгисийн усан флотын эрх зүйн байдлыг тодорхойлох асуудал хурцаар тавигдаж эхэлсэн бөгөөд Украины талаас өөрсдийн газар нутаг дэвсгэр дээр ОХУ-ын цэргийн хүчийг байршуулахаас татгалзаж, харин ОХУ өөрсдийн хувьд стратегийн өндөр ач холбогдолтой бөгөөд хуучин ЗХУ-ын үед хамтын мэдэлд байсан усан флотыг дан ганц Украины мэдэлд оруулахыг эсэргүүцэж байв. Энэхүү асуудал нь тав гаруй жилийн турш үргэлжлэхдээ төрийн эрхийг барьж байсан Украины ерөнхийлөгч Леонид Кравчук болон ОХУ-ын ерөнхийлөгч Борис Ельцин нар Хар тэнгисийн усан флотын эрх зүйн байдлыг өөрсдийнхөөрөө тодорхойлсон зарлигийг нэгэн зэрэг гаргаж байсан. Ийнхүү тодорхой зөвшилцөлд хүрэхгүй удсаар асуудал 1997 оны тавдугаар сард баталсан “Найрамдал, хамтын ажиллагаа, түншлэлийн гэрээгээр” намжсан юм. Тус гэрээний дагуу ОХУ-ын Тэнгисийн цэргийн флот 2017 он хүртэл (талууд эсэргүүцээгүй тохиолдолд гэрээ сунгагдах заалттай) байрших эрхтэй болов. Харин 2005 оноос Украины төрийн эрх барууны үзэл баримтлагч Виктор Ющенкод шилжсэнээр Хар тэнгисийн флотын асуудал дахин хөндөгдөж эхэлсэн юм. Тэрээр 1997 онд хийсэн тус флотын гэрээ нь Украины үндэсний эрх ашигт харшилж байна гэх үндэслэлээр гэрээг 2017 оноос хойш сунгахгүй болохоо мэдэгдсэн билээ. Харин Ющенкогийн дараагийн ерөнхийлөгч болох Виктор Янукович нь Европын улсуудтай хамтын ажиллагааг өргөжүүлэхийн зэрэгцээ ОХУ-тай найрамдлын харилцаагаа авч үлдэх ажлуудыг нэгэн зэрэг явуулах бодлогыг баримталж Хар тэнгисийн усан флотын гэрээг сунгасан байдаг.


“Оранжевая революция” буюу “Улбар шар хувьсгал” (Өнгөт хувьсгал) /2005 – 2009/

Украин болон ОХУ: Маргааны үүслийг он цагийн дарааллаар тайлбарлав (фото 2)

Евразийн Эдийн Засгийн Холбооноос хүн, бараа, үйлчилгээ болон хөрөнгийн чөлөөт урсгалыг хангах нэгдсэн зах зээлийг байгуулах зорилготой “Эдийн засгийн нэгдсэн орон зайны” тухай гэрээг баталсан бөгөөд Украин улс тус гэрээнд нэгдэн орох асуудал парламент, иргэдийн дунд шүүмжлэл дагуулсан юм.

Тэдний зүгээс энэхүү гэрээнд нэгдэн орсноор үндсэндээ хуучны ЗХУ-ын систем дахин биеллээ олно гэх дүгнэлтийг дэвшүүлж байжээ. Энэ үеэр Украины ерөнхийлөгчийн сонгуульд Оросын үзлийг баримтлагч Янукович болон барууны үзэлтэй Ющенко нар өрсөлдөж байсан ба сонгуулийн үр дүнд Янукович ялалт байгуулсан билээ. Харин Украины хагас сая гаруй ард иргэд уг сонгуулийг будлиантай явагдсан хэмээн эсэргүүцэж, хариуг хүчингүйд тооцон дахин сонгууль явуулахыг шаардаж, хоёр гаруй сарын турш Киевийн төв талбайд жагссан ба энэ үйл явдлыг “Улбар шар хувьсгал” хэмээн нэрлэсэн юм. Улмаар Украины Дээд шүүхээс холбогдох хуулийн заалтыг зөрчсөн үндэслэлээр сонгуулийн ялагчийг тогтоох боломжгүй хэмээн үзэж сонгуулийн гуравдугаар шатыг товлосон байна. Дахин сонгуулийн үр дүнд Януковичийн өрсөлдөгч Ющенко 8% зөрүүгээр ялсан байдаг. Виктор Ющенко төрийн эрх барьж байх хугацаандаа асуудал дагуулаад байсан “Эдийн засгийн нэгдсэн орон зайны” тухай гэрээний зөвхөн чөлөөт худалдаа явуулах хэсгийг хүлээн зөвшөөрч, Евро-Атлантын вектор луу чиглэсэн олон улсын бодлогыг голчлон хэрэгжүүлж байсан юм. Тухайлбал, 2007 оноос Европын холбоотой хамтын ажиллагааны гэрээг байгуулах хэлцлийг эхлүүлж, Умард Атлантын Гэрээний Байгууллагад (НАТО) элсэхтэй холбоотой ажлуудыг (Бухарестэд зохион байгуулагдсан Саммитаар Герман, Франц улсууд Украиныг нэгдэхэд зөвшөөрөөгүй) хэрэгжүүлэв. ОХУ-ын талаас “Улбар шар хувьсгал”, Умард Атлантын Гэрээний байгууллагад элсэн орох болон ерөнхийлөгч Ющенкогийн баримталж буй бодлого дээр эсрэг байр суурь илэрхийлсэн юм.


Януковичийн эрх барьсан үе /2010 – 2011/

Украин болон ОХУ: Маргааны үүслийг он цагийн дарааллаар тайлбарлав (фото 3)

Виктор Янукович

2010 оны Украины ерөнхийлөгчийн сонгуульд Виктор Янукович ялалт байгуулж ОХУ-тай эдийн засаг, хамтын ажиллагааны шинэ гэрээнүүдийг байгуулснаар улс хоорондын зөрчилдөөнүүд намжиж эхэлсэн.

Тухайн үед Янукович Европын Холбоотой хамтын ажиллагааны гэрээ байгуулах болон ОХУ-ын зүгээс тавьсан Евразийн Эдийн Засгийн холбооны Гаалийн Холбоонд нэгдэн орох чухал хоёр асуудлыг шийдвэрлэх хэрэгтэй байв. Тэрээр Европын Холбоотой интеграцчилах ажлаа тэргүүний ач холбогдолтой хэмээн үзсэний сацуу Евразийн Эдийн Засгийн холбооны Гаалийн Холбоонд нэгдэн орох тохиромжтой загварыг хайж дундыг баримталж байв. Харин В.Путины зүгээс Украин улс Европын холбоотой хамтын ажиллагааны гэрээ байгуулсан тохиолдолд Гаалийн Холбоонд нэгдэн орох боломжгүй гэдгээ мэдэгдсэн юм. Үүнтэй зэрэгцэн Украины алт, гадаад валютын нөөц буурч, Олон Улсын Валютын Фонд, “Газпром”-оос авсан зээлээ төлөх боломжгүйд хүрч байсан. Тэгвэл тухайн үед “Коммерсант” хэвлэлийн мэдээллэснээр Украинд тохиосон эдийн засгийн хямралын үед ОХУ-аас 15 тэрбум ам.долларын тусламж олгохоор санал болгосон бол Европын Холбоо 600 сая еврог Хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурсан тохиолдолд олгохоор амлажээ. Ийнхүү Янукович Оросын саналыг хүлээн авч 2007 оноос хойш бэлдсэн Европын Холбоотой байгуулах гэрээг түдгэлзүүлэх шийдвэр гаргасан байдаг. Тус үйлдэл нь 2013 оны нийтийг хамарсан эсэргүүцэл буюу “Евромайдан” жагсаалын эхлэлийг тавьж үр дүнд нь Януковичийг ерөнхийлөгчийн албан тушаалаас нь түдгэлзүүлсэн юм.

ОХУ-ын ерөнхийлөгч энэхүү шийдвэрийг хууль ёсны эсэхэд эргэлзэж байгаагаа илэрхийлсэн билээ.


Донецк, Луганск болон Крым /2014-2019/

Украин болон ОХУ: Маргааны үүслийг он цагийн дарааллаар тайлбарлав (фото 4)

Крым


ОХУ-ын зүгээс Крымийг улсдаа нэгтгэх ажиллагааг эхлүүлж, Украины нутаг дэвсгэр дээр цэргийн хүч ашиглах тухай тогтоолыг баталсан. ОХУ тус үйлдлээ Украинд суугаа Орос үндэстнээ хамгаалах зорилготой хэмээн тайлбарладаг бөгөөд ОХУ-ын үйлдлийг Крымийн дийлэнх иргэд дэмжиж, Крымийн статусыг тодорхойлох референдум (Украинаас салан тусгаарлагдаж, Орос улсад нэгдэх тухай) буюу бүх нийтийн санал асуулгыг явуулдаг билээ. Энэхүү санал асуулгын үр дүнд Бүгд Найрамдах Крым улс гэдгээ тунхаглаж, улмаар ОХУ-тай Бүгд Найрамдах Крым улсыг элсүүлэх тухай хэлэлцээрт гарын үзэг зурдаг. Украины талаас тус үйлдлийг Оросын гаргасан түрэмгийллийн нэг хэлбэр гэж үзсэн ба Крымийг ОХУ-д нэгдсэнийг хүлээн зөвшөөрөөгүй, харин түр эзлэгдсэн нутаг дэвсгэр хэмээн тодорхойлсон юм. Харин Нэгдсэн Үндэсний Байгууллагын 193 орноос 100 нь Крымд болсон бүх нийтийн санал асуулгыг эрх зүйн хувьд хүчингүй гэж үзэж Украины нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлын тухай тогтоолд гарын үсгээ зурсан бол НАТО, Европын Холбоо, Европын Аюулгүй Байдал Хамтын Ажиллагааны Байгууллагаас ОХУ-ын үйлдлийг түрэмгийллийн нэг хэлбэр, Украины бүрэн бүтэн байдалд халдсан хэмээн мэдэгдсэн юм. Түүнчлэн Олон улсын эрүүгийн шүүхээс үйл явдлыг ОХУ болон Украины дунд үүссэн маргаан хэмээн үзсэн.

Евромайданы жагсаалтай зэрэгцэн Украины зүүн өмнөд хэсгийн иргэд Засгийн Газрын баримталж буй хэт барууны үзлийн эсрэг, орос хэлээ хамгаалан үлдэх зорилгоор дуу хоолойгоо нэгтгэв. Донецк, Луганск хотуудад энх тайван байдалтай эхэлсэн тус жагсаалд нэгдэх хүмүүсийн тоо нэмэгдэх хэрээр үйл явдал зэвсэгт мөргөлдөөн төлөвт шилжиж байв. Тэд тусгаар тогтнолыг шаардаад зогсохгүй Бүгд Найрамдах Улс хэмээн өөрсдийгөө тунхаглажээ. Улмаар Украины Засгийн Газар үүсээд буй салан тусгаарлагдах нөхцөл байдлын эсрэг тусгай ажиллагаа (терроризмын эсрэг) явуулахаар шийдвэрлэдэг. Тэгвэл Украин, АНУ, НАТО, Европын Холбоо нь ОХУ-г салан тусгаарлагдахаар зорьж буй иргэдэд зэвсэг, санхүүгийн дэмжлэг үзүүлж, Оросын цэргийн хүчийг ашиглаж байгаа гэх шалтгаанаар нөхцөл байдлыг хурцадмал түвшинд авчирсан гэж буруутгадаг. Харин ОХУ дүгнэлтийг няцааж, сөргөлдөөний аль нэг тал биш гэдгээ мэдэгдсэн юм. Улмаар 2014 оны хавар ОХУ-ын цэргийн хүч Украины халдлагад өртсөний дараа ОХУ Донецк, Луганскд шууд цэргийн туслалцаа үзүүлэхээр цэргүүдээ илгээдэг. Украины Аюулгүй Байдлын Зөвлөл ОХУ-ын шийдвэрийг “Крымд болсон явдал дахин давтагдах гэж байна” хэмээн дүгнэсэн юм. ОХУ-ын албан ёсны эрх баригчид, тэр дундаа ерөнхийлөгч Владимир Путин ОХУ-ын цэргийн хүч тогтмол, суурьшилтайгаар байршсаныг эсэргүүцсэний зэрэгцээ “Тус газар нутагт манай улсын тусгай цагдаагийн ангиуд байршсан. Бид анхнаасаа л Украинд асуудлыг шийдвэрлэх зорилготой ОХУ-ын албатууд байршаагүй гэж мэдэгдээгүй. Гэвч энэ нь Оросын тогтмол, суурьшилтай цэргийн хүч байршсан гэсэн үг биш” хэмээн хэлсэн билээ.

НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын төлөөлөгч Стефан Дюжаррик “одоогийн байдлаар аль улсын цэргийн хүч ямар хил дээр байршсаныг тогтоох боломжгүй байна” хэмээн мэдэгдсэн бол НҮБ-ын Хүний эрхийн дээд комиссарын газрын ажиглалтын баг Украины зүүн хэсэгт болж буй зэвсэгт мөргөлдөөнд Оросын цэргийн албан хаагчид оролцсон тухай өөрсдийн тайландаа тусгасан билээ. Мөн Олон улсын эрүүгийн шүүх тус хэргийг олон улсын шинжтэй гэж үзсэн бөгөөд нөхцөл байдал хурцадсан нь Оросын Холбооны Улсаас Донецк болон Луганскд цэрэг, санхүүгийн дэмжлэг үзүүлсэнтэй холбоотой гэж урьдчилсан байдлаар дүгнэсэн юм.


Ерөнхийлөгч В.Зеленский болон В.Путин /2019 – Одоо цаг/

Украин болон ОХУ: Маргааны үүслийг он цагийн дарааллаар тайлбарлав (фото 5)

Владимир Зеленский


2019 оны Украины Ерөнхийлөгчийн сонгуулиар барууны үзэлтэй Владимир Зеленский ялалт байгуулж өмнөх ерөнхийлөгч Порошенкогийн адил ОХУ-ын эсрэг хатуу бодлогыг баримталж эхэлсэн юм. Тэрээр АНУ болон Европын Холбоонд хандан Оросын түрэмгийллийн эсрэг хориг арга хэмжээг чангатгаж, Европын Зөвлөлийн ерөнхийлөгч Шарль Мишельд хандан Оросын эсрэг хоригоо хадгалан үлдэхийг хүссэн бөгөөд гадаад бодлогын хүрээнд тус хүсэлтээ тавьсаар байсан билээ. 2021 оны эхэн үед Владимир Зеленский Крымийг Украинд нэгтгэх ажиллагааг идэвхтэй өрнүүлж “Түр эзлэгдсэн Автономит Бүгд Найрамдах Крым улсыг Украинтай дахин интеграцчилах стратегийг” боловсруулан, тус төлөвлөгөөг биелүүлэх зорилгоор Киевийн зүгээс дипломат, цэргийн, эдийн засгийн, мэдээллийн, хүмүүнлэгийн болон бусад шинжтэй арга хэмжээг авахаа мэдэгдсэн юм. Түүнчлэн ерөнхийлөгч Зеленский “ОХУ нь Крым, Донецк болон Луганскийн нутаг дэвсгэрийг эзэлж, цэргийн, улс төрийн, эдийн засгийн, мэдээлэл ухуулгын, кибер болон бусад арга хэрэгслээр дамжуулан Украины тусгаар тогтнол, бүрэн эрхт байдалд заналхийлсэн зэвсэгт түрэмгийллийг хэрэгжүүлж буй үндэсний хэмжээний дайсан хэвээр үлдэнэ” хэмээн мэдэгдсэн байдаг. Улмаар 2021 оны хавар мөргөлдөөний бүс болох Украины зүүн хэсэгт байдал улам хурцдаж, Украины талаас ОХУ-г цэргийн хүчээ хоёр улсын хил дээр төвлөрүүлсэн шалтгаанаар нөхцөл байдалд буруутгаж байсан юм. Улмаар НАТО болон бусад олон улсын байгууллагууд ОХУ Украины хил дээр цэргийн хүчээ төвлөрүүлсэн эсэх талаар хэлэлцсэн байдаг. Харин ОХУ-ын зүгээс тус мөргөлдөөнийг Украин өөрсдөө эхлүүлсэн бөгөөд АНУ болон НАТО-ийн Украины үйлдлийг дэмжиж байгаа нь нөхцөл байдлыг улам хүндрүүлж байгаа хэмээн мэдэгдсэн билээ. Үүний дараа ОХУ Крым дахь цэргийн хүчээ чангатгаж, ОХУ-аар дамжин өнгөрөх цэргийн хүчний тухай хуулиа түр түдгэлзүүлсэн. ОХУ-ын энэхүү үйлдэл нь түрэмгийллээ зогсоох сэдэлгүй байгааг баталж байна хэмээн Украин үзсэн юм.

Украин болон ОХУ: Маргааны үүслийг он цагийн дарааллаар тайлбарлав (фото 6)

В.Путин


2021 оны арваннэгдүгээр сарын 2,3 өдрүүдэд АНУ-ын Тагнуулын Төв газрын дарга Уильям Бёрнс ОХУ-д айлчилж Украины хил дээр болж буй мөргөлдөөний талаар санаа зовниж байгаагаа ерөнхийлөгч Жо Байдены нэрийн өмнөөс илэрхийлсэн билээ. Мөн НАТО-ийн ерөнхий нарийн бичгийн дарга Йенс Столтенберг Украины эргэн тойрон дахь хурцадмал байдлыг бууруулахыг барууны орнуудад уриалсан байдаг. Улмаар Герман болон Францын зүгээс асуудалд хязгаартай хандахыг зөвлөж, санаа зовниж буйгаа илэрхийлсэн юм.

Тухайн үед В.Путин Украин улс НАТО-д албан ёсоор элсээгүй ч барууны орнуудтай цэргийн болон техникийн хамтын ажиллагаагаа эрчимжүүлж байгаа дээр ихэд анхаарлаа хандуулж, Оросын эсрэг довтолгоо ирэхгүй байх баталгаа байхгүйг мэдэгдэж байв. Мөн ОХУ-ын Батлан хамгаалахын сайд Сергей Шойгу “АНУ болон бусад орнууд нисдэг тэрэг, нисгэгчгүй нисдэг төхөөрөмж, танк эсэргүүцэгч пуужинг Украинд нийлүүлж байгаа нь нөхцөл байдлыг хүндрүүлж байна” хэмээн мэдэгдсэн юм. Харин В.Путин “Тэдний Украины нутаг дэвсгэр дээр хийж байгаа болон хийхээр төлөвлөж байгаа ажиллагаа нь манай улсын хилээс олон мянган километрийн зайд биш, харин манай гэрийн босгонд тулж ирээд байна. Бидэнд цаашид ухрах газар байхгүй гэдгийг тэд ойлгох ёстой” хэмээжээ. Ийнхүү ОХУ НАТО-оос урт хугацааны аюулгүй байдлын баталгаа гаргуулах хүсэлтийг тавьсан ч 2022 оны нэгдүгээр сарын 26-нд АНУ ОХУ-ын шаардлагыг хүлээж авахаас татгалзсанаар нөхцөл байдал улам ширүүссэн билээ. АНУ татгалзсан шалтгаанаа “Украин улс хараат бус байдал, хилийн аюулгүй байдлаа хадгалан үлдэхийн төлөө аюулгүй байдал, хамгаалалтын зохицуулалт болон ямар эвсэлд нэгдэн орохоо өөрсдөө шийдэх бүрэн эрхтэй. Бид олон улсын хуулиа дагах болно” хэмээн тайлбарласан юм.

Эх сурвалж: Buro247

Categories
мэдээ энтертаймент-ертөнц

Украины ерөнхийлөгчийн инстаграм хаяг 15.8 сая дагагчтай болжээ || DNN.mn

Украины Ерөнхийлөгч Владимир Зеленскийгийн инстаграм дагагчдын тоо 15.8 саяд хүрчээ.

Сүүлийн үед улс оронд нь үүсээд буй нөхцөл байдлын улмаас түүнийг дэмжигчдийн тоо өдрөөс өдөрт нэмэгдсээр байгаа аж.

Мөн Америкийн алдарт дуучин, реппер Канье Уэстийг дагагчдынхаа тоогоор тэргүүлээд байгаа юм. Канье Унстийг дадагчдын тоо 15.5 сая.

М.САЙНЗАЯА

Categories
мэдээ нийгэм энтертаймент-ертөнц

Зөвлөгөө: Хаврын улиралд арьсаа хэрхэн арчлах вэ || DNN.mn

Хаврын улирал ирж буй энэ үед хавсарга салхитай, шороон шуургатай, хуурайшилт ихтэй байдаг учир арьсандаа илүү анхаарал тавих шаардлагатай болдог.

Ингээд хавар хэрхэн арьсаа арчлах талаар зөвлөгөөг хүргэе.


Хавар хүмүүсийн биеийн шинэ хуучин арьсны солилцоо аажмаар дээшилж, арьсны өөхөн булчирхайн ялгарал өдрөөс өдөрт нэмэгддэг. Хавар, зуны үед арьсаа сайтар хамгаалж сувилахгүй бол цаг агаарын нөлөөгөөр өнгө нь ганддаг.

Арьсаа дотроосоо хамгаалахын тулд яах хэрэгтэй вэ?

Арьсаа сайхан болгох гээд янз бүрийн бүтээгдэхүүн хэрэглэдэг боловч асуудал нь шийдэгдэхгүй тохиолдол хүн бүрд тулгардаг. Энэ нь дотоод гоо сайхны арчилгаатай холбоотой. Гадна болон дотоод арчилгаа зөв, тэнцвэртэй байх шаардлагатай. Тэнцвэртэй байлгахад эрүүл амьдралын хэв маягийг баримтлах хэрэгтэй. Магадгүй удаан хугацаанд хадгалсан агуулахын, шим тэжээллэг чанараа алдсан хүнс түлхүү хэрэглэдэг, чанартай хоол хүнс хэрэглэж буйдаа эргэлзэж байгаа бол нэмэлт амин дэмүүд хэрэглэж болно. Чанартай, эрүүл хүнс, амин дэм дотроосоо хэрэглэж байж арьс тэжээлээ авдаг.

Тослог арьс

Тослог арьсыг хэрхэн зөв арчилах вэ? - Cloud Nine

Хавар, зун, намрын улиралд тослог арьсны батгашилт нэмэгддэг байна. Ялангуяа хаврын улиралд. Хаврын шороо тоос нүүрний арьсанд нэвчин орсноор батга улам идэвхэждэг байх юм. Тийм учраас тослог арьсны хамгийн гол анхаарах зvйл бол цэвэрлэгээг маш сайн, зөв хийх. Буруу цэвэрлэх юм бол батгажилтыг улам идэвхжүүлнэ. Тослог арьсыг савангаар угаах нь буруу. Үүний оронд долоо хоногт хоёр удаа гуужуулагч, дөрвөн удаа хөөс хэрэглэж заншаарай. Тэгээд өөрт тохирсон тослог арьсны эсрэг шөнийн тосыг зөв сонгон хэрэглээрэй

Хуурай арьс

Grooming Ideas to Help You Get Through Isolation

Хуурай арьс
Хаврын уртад хvний биеийн дархлаа эрс сулардаг. Дээр нь ядрахын хэрээр элдэв төрлийн зvйл идэх нь нэмэгддэг. Тиймээс ямар ч хvн өөрийнхөө хооллолтод онцгой анхаарах хэрэгтэй. Мөн ганц тослог гэлтгvй бvх төрлийн арьсанд хаврын улиралд нүүрнийхээ арьс цэвэрлэгээг сайн хийх нь чухал. Хаврын улиралд хуурай арьстай хvний арьсанд хөгшрөлт хурдан явагддаг байна. Тиймээс тэжээлийг маш сайн өгөх хэрэгтэй. Ингэхдээ хуурайшилтын эсрэг тэжээлийн бүтээгдэхүүн хэрэглэх нь зөв. Долоо хоног бvр арьсаа сайн цэвэрлэсний дараа сальфеткан маскийг тавина. Мэдээж өөрт тохирсон тос чухал үүрэгтэй.

Холимог арьс:
Арчлахад хамгийн тvвэгтэй нь холимог арьс. Тийм учраас зарим бүсгvйчүйдэд энэ нь төвөгтэй санагддаг. Гэрийн нөхцөлд нэг биш хоёр төрлийн маск тавина. Тослог хэсгээрээ тослог арьсны эсрэг маск хэрэглэнэ. Мөн тослог хэсэгтээ хөөс, гуужуулагчийг хэрэглэдэг байна. Бусад хуурай хэсгээрээ хуурайшилтын эсрэг тос, маск хэрэглэх жишээтэй.

The 7-Day Challenge Your Skin Will Love You For – SheKnows

Ердийн арьс:
Тослог хуурай нь тэнцvv арьсыг ердийн гэдэг. Номер нэг арьс ч гэж ярьдаг. Гэхдээ ийм төрлийн арьстай хvн Монголын нөхцөлд дийлэнх биш. Монголчуудын тухайд хуурай арьс давамгайлдаг. Ердийн арьсны тухайд сайн тэжээл өгөөд байхад болдог байна. Долоо хоногт хоёр удаа маск тавина. Бүсгүйчvvдийн тухайд маскийг зөв хэрэглэж сурах хэрэгтэй. Маск гэхлээр нүүрэндээ л тавиад байдаг. Гэтэл зовхи ч бас тэжээл шаарддаг. Тийм учраас зовхины маскийг нүүрний масктай хамт тавьж байгаарай. Хуулдаг маскаас илүү сальфеткан маск арьсанд сайн. Учир нь хуулдаг маск арьсыг ихээр гэмтээдэг байна.

ЗӨВЛӨГӨӨ 1
Хэвийн арьстай бол та өглөө халуун бүлээн усаар хөнгөхөн шавшиж дараа нь цэв хүйтэн усаар /гэхдээ мөстэй биш/ шавш. Тослог арьстай хүмүүст өдөрт нэг удаа ялангуяа орой нүүрээ савантай бүлээн усаар угаахыг зөвлөж байна. Харин тослог арьсыг арчлахдаа тусгайлан өвсний хандтай усыг хэсэгчлэн хөлдөөж, бэлтгэсэн мөсөөр арчих нь зүйтэй. Гэхдээ энэ онцгой арчилгаа нь унжиж хавагнасан арьсанд илүү тохиромжтой. Харин хуурай арьстай хүмүүс 7 хоногт 1 удаа ингэж угаахад гэмгүй. Бүлээн сүүнд зүсэм цагаан талх дүрж дэвтээгээд дээр нь буцалгасан, тасалгааны хэмтэй ижил бүлээн ус нэмээд угаах жор нь бүх төрлийн арьстай хүмүүст тохирно.

Sun Protection | Good skin, Glowing skin, Skin care

ЗӨВЛӨГӨӨ 2
Угааж цэвэрлэсэн нүүрэнд багахан хэмжээний сүүн шингэн, тослог багатай тос түрхээд шингэтэл нь арчилгүй байлгах нь мөн л тустай. Хэвийн болон хуурай арьстай хүмүүс өдөрт хэд хэдэн удаа нүүрээ усаар норгож тос нимгэн түрхэх нь арьсанд тэжээл өгч, залуужуулан, чангаруулж, хуурайшиж сулрахаас сэргийлдэг байна.

ЗӨВЛӨГӨӨ 3

Өглөө нүүрэндээ энгэсэг тавихдаа тослог багатай тос түрх, үүнд нүүрээ угаасны дараа шавшдаг тослог сүүн шингэн маш тохиромжтой. Тосыг арьсны шугамын дагуу духнаас чамархай, хамрын угалзнаас чамархай, амны өнцгөөс чихний дэлбэн, эрүүнээс чихний гэдэс хүртэл чиглэлтэйгээр түрхдэг. Нунтаг энгэсэг нь таны нүүрний өө сэвийг дарна гоо сайхныг тодотгоод зогсохгүй цаг агаарын элдэв үйлчлэлээс нүүрний арьсыг хамгаалах давхарга болж өгдөг.

Д.БАТТОГТОХ

Categories
мэдээ нийгэм энтертаймент-ертөнц

ЗӨВЛӨГӨӨ: Хавар яагаад ядардаг вэ || DNN.mn

Хаврын улиралд нойр ханахгүй байх, нозоорох, ажлын идэвхгүй болох, сэтгэл санаа хямрах, тогтворгүй болох, ханиад томуунд амархан өртөх асуудал тулгардаг. Үүнийг бид хаврын ядаргаа, хаврын синдром хэмээн нэрлэдэг. Угтаа бол дээрх шинж тэмдэг илрэх нь жам ёсны зүйл аж.

Учир нь хүний бие хүйтний улиралд дасан зохицож өвлийг өнгөрөөдөг. Гэтэл нарны гэрлийн эрч нэмэгдэн, өдөр уртсаж шөнө богиносох үед өвлийн улиралд дассан бие сэргэх ажиллагаандаа ордог байна. Хүйтний улирлаас дулааны улиралд шилжихэд хүний бие махбод орчиндоо дасах гэж ийнхүү хямардаг аж.

Хаврын ядаргаанд хамгийн эрчимтэй хурдан хугацаанд хүргэдэг зүйл бол –  Иргэд.КОМ

Өвлийн улиралд хүний бие дэх мелатонин дааврын хэмжээ ихсэж, сэтгэлийн хөөрөлд хүргэдэг серотонин дааврын хэмжээ багасдаг. Харин хаврын улиралд нарны гэрлийн нөлөөгөөр серотонин даавар эргэж сэргэдэг байна. Тиймээс хүмүүсийн дурлах нь ихэсдэг аж. Үүнийг ихэнх нь хаврын синдром хэмээдэг.

Хүйтний улиралд жимс, ногоо дутмаг, хэрэглээ бага байснаас хүний биеийн нөөц витамин дуусдаг. Үүнээс үүдэн дархлаа суларч элдэв халдварт өвчин тусахдаа амархан болдог. Иймд хаврын улирал хүний биед витамин болон уураг дутагдаж эхэлдэг байна.

UNSICK PODCAST #27: Дархлааг сэргээх гол хүчин зүйл бол идэвхтэй ДАСГАЛ  ХӨДӨЛГӨӨН

Хаврын хямралыг давахын тулд хамгийн түрүүнд зөв хооллож, хийх хэрэгтэй.

Хаврын ядаргааны шинж тэмдгүүд:

-Хэчнээн унтсан ч нойр хүрэх

-Эсвэл нойргүйдэх

-Эрч хүч дутагдах, амархан ядрах

-Анхаарал төвлөрөх чадвар буурах

-Толгой эргэх

-Мартамхай болох

-Аман дотор юм гарах, нүдэн дээр өвдөг гарах, шөрмөс татах, хумс хугарах, үс унах гэх мэт ядарч сульдах, эсэргүүцэл сулрах, амин дэм дутагдах үед илэрдэг нийтлэг шинжүүд

-Хуучин өвчнүүд сэдрэх

Хэрвээ дээрх шинж тэмдгүүдээс 2 болон түүнээс дээш илэрч байвал “хаврын ядаргаа”-нд орж байгаагаа хүлээн зөвшөөрөх хэрэгтэй.

Хооллолт

-Шингэний хэрэглээгээ нэмэгдүүлж, биеэс хорт бодисыг гадагшлуул

Хавар биеийн хий хямардаг тул хонины мах, шар тос, хайлмаг түлхүү хэрэглэ -  UBinfo.mn

-Аль болох хөнгөн хооллох. Гэхдээ илчлэг ихтэй хоолноос огцом татгалзах хэрэггүй, хэмжээг нь алгуур багасгаж жимс, ногоо, цагаан идээ түлхүү хэрэглэ

-Хар шоколад бага багаар ид

-Өөрт шаардлагатай витамин, поливитаминыг хэрэглэ

-Долоо хоногт нэг өдөр махан хоолноос татгалз

Хэрэгжүүлвэл зохих хэвшил

-Дасгал хөдөлгөөн хийх (хэт ачаалал бүхий дасгалыг огцом хийхгүй байх)

-Бүлээн шүршүүрт ор (хүйтэн ус эсийг цочоон сэргээдэг тул энэ нь хавар тохиромжгүй)

Өглөөний йог бол эрч хүчтэй дасгалын багц юм.

-Тогтмол цагт унтаж амрах (орой эрт унтаж, өглөө эртлэн босох)

-Бясалгал, иогоор хичээллэ

-Өглөө босоод аяга бүлээн ус уу

-Тод өнгийн хувцас, эдлэл хэрэглэ

Гэхдээ ядаргааны ноцтой шинж тэмдэг илэрвэл хаврын ядаргаа хэмээн тайвшралгүй эмчид хандахыг зөвлөж байна.

Д.Баттогтох

Categories
мэдээ энтертаймент-ертөнц

Интерьер дизайнд гаргадаг түгээмэл алдаа || DNN.mn

Байраа тохижуулахад тохиолддог хамгийн түгээмэл алдаануудыг хэрхэн шийдэх талаарх зөвлөгөөг хүргэж байна.

Сэтгэлд нийцсэн интерьер дизайныг гаргахын тулд юунд анхаарах ёстой вэ?


Гэрэлтүүлгийн ач холбогдлыг дутуу үнэлэхгүй байх

Тухайн орчинг хэрхэн хүлээж авах нь өрөөний гэрэлтүүлгээс ихээхэн хамаардаг. Гэрлээс шалтгаалан хана, тавилгын өнгө хувирдаг бөгөөд энэ нь хүний сэтгэл санаанд нөлөөлдөг билээ. Тус сэдвийн дагуу “Nicole Hollis Inc” компанийн дизайнер Николь Холлис “Гэрлийг мэргэжлийн хүний тусламжтай байршуулах хэрэгтэй. Харин таазны гэрэл, босоо гэрэл болон ширээний гэрэл гэсэн гурван гэрэлтүүлгийг байршуулаарай” гэж зөвлөжээ.

Интерьер дизайнд гаргадаг түгээмэл алдаанууд: Хэрхэн гэрээ зөв тохижуулах вэ? (фото 1)

Хэт том эсвэл хэт жижиг тавилга сонгохгүй байх


Тавилга эсвэл декорын хэмжээ тухайн орон зайн гоо зүй болон зориулалтыг эвдэхгүй байх шаардлагатай юм. Жишээлбэл, том буйдан авсан ч доор нь тавих хивс стандарт 200×300 хэмжээтэй бол энэ нь яг л захидал дээр наасан шуудангийн марк шиг хэмжээний хувьд зохимжгүй харагдах болно. Тиймээс буйдан тавьсан ч дөрвөн талдаа дор хаяж 30см илүү зай гарах хивсийг сонгоорой.

Интерьер дизайнд гаргадаг түгээмэл алдаанууд: Хэрхэн гэрээ зөв тохижуулах вэ? (фото 2)

Уран зургийг зөв байршуулах


Гэрийн орчинг илүү амьд, үзэсгэлэнтэй болгодог декоруудын нэг болох уран зургийг хэт өндөрт биш, харин харааны түвшинтэй ижил өндөрт байршуулах нь тохиромжтой. Ингэснээр уран зураг дан ганц гэрийн тань ханыг чимээд зогсохгүй сэтгэл санааг дээшлүүлэх дулаан хэсэг нь болдог. Үүнээс гадна интерьерийг хэт энгийн, уйтгартай болгохгүйн тулд уран зургийг нэг хананд хэт олноор нь өлгөхгүй байхыг мэргэжилтнүүд анхааруулдаг аж.

Интерьер дизайнд гаргадаг түгээмэл алдаанууд: Хэрхэн гэрээ зөв тохижуулах вэ? (фото 3)

Нэг газарт хэт их декор байршуулахгүй байх


Аливаа декор, тавилгыг их хэмжээгээр эсвэл зай, завсаргүй шахаж байршуулах нь интерьер дизайныг нураадаг бас нэгэн хүчин зүйл юм. Тухайлбал, нэг том ширээний оронд гурван жижиг ширээ тавьж эсвэл тавиур дээр хэт их жаазтай зураг байршуулахаас зайлсхийгээрэй.

Интерьер дизайнд гаргадаг түгээмэл алдаанууд: Хэрхэн гэрээ зөв тохижуулах вэ? (фото 4)

Бүх тавилгуудаа хананд нааж тавихгүй байх


Бүх тавилгуудаа ханатай ойрхон байршуулах нь гэрийн уур амьсгалыг маш уйтгартай болгодог. Иймээс илүү сонирхолтой орчныг бүрдүүлэхийн тулд гэрийнхээ орон зайг боломжоороо ашиглах шаардлагатай. “Young Huh Interior Design” компанийн захирал Янг Ха “Тавилгуудаа шууд байршуулж эхлэхээсээ өмнө цаасан дээр санаануудаа буулгаад ерөнхий төсөөллөө бий болго. Хэрэв та юу ч бодож олж чадаагүй бол өрөөний төв хэсэгт хэд хэдэн сандал тавих арга байдаг” хэмээн зөвлөжээ.

Интерьер дизайнд гаргадаг түгээмэл алдаанууд: Хэрхэн гэрээ зөв тохижуулах вэ? (фото 5)


Эх сурвалж: Buro247

Categories
мэдээ энтертаймент-ертөнц

Лондон хотын загварын долоо хоног || DNN.mn

Лондон хотын загварын долоо хоног

Мөндөр, салхи, шуурга ч Лондонгийн загварын долоо хоногийн эрч хүчийг зогсоож чадсангүй. Лондонгийн загварын долоо хоног 80 миль/цаг хурдтай ширүүн салхитай, бороо орж байсан хэдий ч “LVMH” шагналын эзэн Ненси Дожака, Молли Годдард, Эрдэм, Симон Роча болон бусад хүмүүсийн шинэ цуглуулгуудыг авахаар олон улсын редактор, зочид цугларчээ. “Vogue” сэтгүүлийн Фил О зурагчин долоо хоногийн турш Британийн нийслэлд айлчлан, шоуны гадна хамгийн гоё хувцасладаг хүмүүсийн зургийг авчээ. Тэгвэл орчин цагийн британчуудын загварын чиг хандлагыг харцгаая.

63F9C8E9-EC8B-448A-BF22-8AF36B4B2625
1FB18EB9-4ADE-4020-84B5-30F8844F815E
406261E8-F2CA-4095-B7E3-3ED4CD6330F9
8312FEA1-F83F-410E-85A5-C31A368FC896
9323CE21-DD49-44CF-8390-2E98D09AB2A2
0300DBD4-42F8-4D0F-8000-021E61CD5BE5
3D5633D4-4391-4A19-BC7D-9AE0A7BCDBF8
6F5218ED-015A-4A6D-9D14-56570A3F3FDE

М.САЙНЗАЯА

Categories
мэдээ энтертаймент-ертөнц

“Гремикс” буюу М.Ганбаяр: Контент бүтээхэд хамгийн эхэнд санаагаа олох нь чухал || DNN.mn

Контент бүтээгч “Гремикс” буюу М.Ганбаяртай ярилцлаа.


-Ямар учраас, Youtube-д контент бүтээх болсон бэ?

-Бага наснаасаа вэб сайт хөтлөх, блог, видео эдитлэх хоббитой байсан. Оюутан болоод хоёрдугаар курсээсээ үүнийг яаж өргөжүүлж, гоёор хийж болох вэ гэж бодож байгаад you­tube дээр видео хийдэг хүн болъё гэж шийдсэн. Эхлээд юу хийхээ сайн мэдэхгүй you­tube үзэж байгаад тоглоом тоглож, видео хийдэг гурван суваг олсон. Тухайн үедээ мянга гаруй хүн үзэж байхаар нь монголчууд бас тоглоомын видео үздэг юм байна гэж бодсон. гадаадын контент бүтээгчид видео яаж хийдгийг харах гээд “PewDiePie” бичлэгийг үзээд хөгжилтэй санагдан ингэж хийж болох юм байна гэж урам зориг авснаар хийж эхэлсэн.

-Та видео тоглоомуудыг ашиглан төрөл бүрийн контент хийдэг. Хэзээнээс эхэлж хийж эхлэв?

-Youtube сувгаа 2014 онд нээж хоёр видео хийгээд орхичихсон байсан. 2016 оны зунаас эхлэн одоо бичлэгүүдээ хийж эхлье гэж огцом шийдсэн. Одоогоор видео, контент хийгээд зургаан жил болж байна.

-Нэг контент бүтээхэд хэр хугацаа зарцуулдаг вэ?

-Тухайн контентын хийц загвараас л хамаарна. Контентдоо хэр их эдит хийх зэрэг болон ямар агуулгатай бичлэг хийхээс хамаардаг. Эхний үед энгийн тоглолтын gameplay видеоны дундаж хугацаа 1-2 хонодог байсан. Видеогоо сайжруулах гээд хийх аргачлал нь өөрчлөгдөхөд хэцүү болоод хичээлийнхээ завсраар 2-3 хоног эвлүүлдэг байсан. Хийж эхэлснээсээ 2-3 сарын дараа яаж хийх аргаа олсны дараа өдөрт л хийдэг болсон. Нэг юмыг олон дахин давтаж хийж, заримдаа хичээлээ тарж ирсэн даруйдаа эдитлэн youtube сувагтаа оруулдаг байсан. Хийц өндөртэй эдит их видеог одоо ч гэсэн олон хоног сууж эдитэлдэг дээ.

-Гремикс “Орк” кино болон “Мөнх тунх” анимэйшнд тоглож байсан шүү дээ. Одоо кино, рекламд тоглох санал ирж байна уу?

-Хааяа ирдэг. Тоглох бодол нэг их төрөхөө больсон. Өмнө нь кино гэхэд их дуртай тоглодог байсан бол одоо бага зэрэг цааргалдаг болсон. Манай оронд кино хийхэд цаг наргүй их шахуу цагийн хуваарьтай ажилладаг. Хүмүүсийн төсөөлснөөс хэцүү ажил болохоор тэр. Реклам, сурталчилгаа бол харж байгаад ямар байгууллагын, ямар бүтээгдэхүүн рекламдах гэдгээс хамааран улиралдаа нэг ордог.

-“Хүйтэн байна”, “Сангимсаал” зэрэг дуу дуулж байсан шүү дээ. гэдгийг Ер нь яагаад дуу бүтээх болсон бэ?

-“Хүйтэн байна” дуун дээр хөгжилтэй, дуутай контент гаргана гэж бодоод хийсэн. Хүмүүс дуу гэдгээр нь ойлгож хүлээж авсан. Тэгээд дараагийнх дээр нь жинхнээсээ дуу хийх гэж оролдсон.

Ойрын хугацаанд бол дуу хийх бодол байхгүй. Гэхдээ ер нь жилдээ нэгээс хоёр удаа дуу хийх байх.

-Youtube сувагт видео хийж эхэлснээсээ хойш 732 мянган дагагчтай боллоо. Ар гэрийхэн нь анх бичлэг хийхэд хэрхэн хүлээж авдаг байв?

-Анх гэрийхэн өрөөндөө ганцаараа яриад суухаар гайхдаг байсан. Ээжтэйгээ хоёулаа амьдардаг байсан болохоор ээжийг ажилдаа явсан хойгуур хийдэг байсан. Жилийн дараа хийж байгаа зүйлийг маань ээж мэдээд эхэлсэн. Анх хүндрэл тулгарах нь гайгүй байсан.

-Youtube дээр контент бүтээхэд юу хамгийн хэцүү байдаг вэ?

-Үнэхээр Youtube хийх нь дуртай хүнд бол нэг их хэцүү зүйл байхгүй, бүх асуудлуудыг шийдэж болохоор санагддаг. Гэхдээ заримдаа онцгүй коммент, хүмүүсийн хандлага зэргийг хараад сэтгэлээр унах үе гардаг ч эргээд хэвийн болчихдог.

-Ямар Youtube суваг үзэж, туршлага хуримтлуулдаг вэ?

-Монголоос ихэнх контент бүтээгчдийг үздэг. Гадаад контент бүтээгчээс “Mrbeast”, “PewDiePie”, “Sinzar” зэрэг сувгуудыг их үздэг. Youtube дээр үзэхийг санал болгосон видеонуудыг л их үздэг болсон.

-Youtuber болсноос хойш амьдралд нь ямар өөрчлөлтүүд гарсан бэ?

-Youtuber болсноос хойш гарсан өөрчлөлт гэвэл хүмүүс гадуур явж байхад их таньдаг болсон. Харин олон жил өнгөрөх тусам намайг танихаас илүү дотноор хүлээж авч буй юм шиг санагддаг болсонд баяртай байдаг.

-Бичлэг хийж эхэлж байхдаа өөрийн нэрийн бараагаа гаргана гэж боддог байсан гэсэн. Одоо бараануудаа гаргасан уу?

-Анх видео хийж эхэлж байхдаа нэрийн барааг гаргая гэж боддог байсан. Ганцаараа бие дааж хийхэд хэцүү асуудал байна лээ. Өнгөрсөн жил анхны бараагаа гаргасан. Тухайн үед хүмүүс сонирхож тодорхой хэмжээнд авсан. Үйлдвэрлэгч их цөөхөн, ихэнх зүйлээ импортоор оруулж ирдэг болохоор хэцүү юм байна лээ. Сүүлд шинэ жилээр аягатай жижиг бэлгийн багц гаргасан.

-Хүмүүс өөрөөр тань дамжуулж хайртай дотны хүмүүстээ төрсөн өдрийн мэндчилгээ видеогоор хүргүүлдэг гэсэн үү?

-Тийм “Fomi” гэдэг Монгол аппликэйшн байдаг. Энэ нь видеогоор хүмүүст мэндчилгээ зэргийг хүргэдэг. Энэ аппликэйшнээр дамжуулан сүүлийн үед хүмүүс хүүхдүүддээ, дүү нартаа мэндчилгээ хүргүүлж авч байгаа.

-Нэг бичлэг хийх үйл явцаас хуваалцвал?

-Хамгийн эхэнд ямар видео хийх санаагаа олох нь чухал. Иймэрхүү видео хийвэл сонирхолтой байх гэж санаагаа олно. Хэрвээ санаа байхгүй бол видеогоо хийж чадахгүй. Санаагаа олчихвол видеогоо төсөөлөөд, иймэрхүү видео хийж болох юм байна гээд компьютер, камераа асаагаад рекордоо хийж эхэлнэ. Рекорд хйиж байхдаа төсөөлсөн зүйлээ бодож хийнэ. Дараа нь рекорд хийсэн видеогоо эдит хийнэ. Аль болох сонирхолтой байдлаар эдит хийх гэж үздэг. Эдитэлж байхдаа видеогоо хэр зэрэг болж байгааг харж сайн болвол гаргадаг. Видео муу болчихвол гаргахгүй устгадаг.

-Та бичлэгтээ ямар тоглоом ихэвчлэн тоглодог вэ?

-Бүх тоглоомнуудыг судалж байгаад бичлэг хийвэл аль нь илүү хөгжилтэй, сонирхолтой болох бол гэж бодож байгаад нэгийг нь сонгоод тоглодог доо.

-Таны бодлоор Монголын хамгийн сайн Youtuber хэн бэ?

-Одоогоор бүгд л нэгэн жигд байх шиг санагддаг. Яг мундаг гэж боддог хүн гарч ирээгүй л байна.

-Одоогоор ямар ажилд төвлөрч ажиллаж байна?

-Би одоогоор видео хийхийн зэрэгцээ хүмүүстэй хамтран төсөл дээр ажиллаж байна. Төсөл маань хүмүүст ил болоогүй байгаа. Төсөл дээрээ их цаг зарцуулж буй учраас видеоны давтамж нь бага зэрэг буурчихсан байгаа. Хийж байгаа ажлаа жигдрүүлчихвэл буцаагаад видеогоо сайн хийж эхэлнэ дээ.

-Youtube сувагт видео контент бүтээх хүсэлтэй залууст юуг зөвлөх вэ?

-Хийгээд л үз гэж хэлнэ. Шантралгүй хийгээд бай. Гэхдээ дургүй байвал заавал хүчээр хийх гээд байх хэрэггүй, гол нь хийх гэж буй зүйлдээ дуртай байх хэрэгтэй. Урам зориг авдаг хүнээ үзэж байгаад видеогоо хийгээд л үз гэж хэлнэ.

-Цаашид юуг хийхээр төлөвлөж байна вэ?

-Одоогоор олон жилээр төлөвлөсөн зүйл алга. Одоо хийж байгаа хоёр зүйлүүдээ ойрын хугацаанд сайн хийнэ л гэж бодож байна даа.

Ц.УЯНГА


Categories
мэдээ энтертаймент-ертөнц

Дэлхийн 12 улсын циркчид Монголд тоглолтоо хийнэ || DNN.mn

Цар тахлын давлагаа намжиж хөл хорио цуцлагдсан. Үүнтэй холбоотой урлагийн салбар эргэн сэргэх, тоглолт үзвэрүүдээ олон нийтэд толилуулаад буй. Тэгвэл ирэх сард буюу дөрөвдүгээр сарын 2-3-ны өдрүүдэд “Дэлхийн цирк Монголд” тоглолт Буянт-Ухаа спорт цогцолборт болох гэж байна.

Уг тоглолтод Монгол, Япон, Герман, Орос, Вьетнам, Казакстан, Испани, Колумбия, Латвия зэрэг улс оролцох юм.