Categories
мэдээ энтертаймент-ертөнц

“PlayTime” наадам долдугаар сарын 7-10-ны өдөр болно DNN.mn

Амьд хөгжмийн “PlayTime” олон улсын наадмын тов зарлагджээ. Тодруулбал, “PlayTime” амьд хөгжмийн наадмыг ирэх долдугаар сарын 7-10-ны өдөр зохион байгуулахаар болсон байна. Мөн “PlayTime” наадам энэ онд 21 дэх жилийнхээ ойгоор дөрвөн өдөр үргэлжлэх юм. Уншигч та бүхэнд 21 дэх удаагийн “PlayTime” наадамд оролцох хамтлаг, уран бүтээлчдийг танилцуулж байна.

Categories
мэдээ энтертаймент-ертөнц

ЦДБЭЧ-ын түүхт 90 жилийн ойдоо зориулж “Үнэ цэн” мюзикл тоглоно DNN.mn

Энэ онд Монгол Улс энхийг дэмжих ажиллагаанд оролцож эхэлсний 20 жилийн ой, Байлдааны гавьяаны улаан тугийн болон Байлдааны гавьяаны одонт ЦДБЭЧ-ын түүхт 90 жилийн ой тохиож байгаа билээ.

Монголын мэргэжлийн урлагийн анхдагч байгууллагуудын нэг, 1945 оны Чөлөөлөх дайнд бүрэн бүрэлдэхүүнээрээ оролцсон цорын ганц урлагийн байгууллага болох ЦДБЭЧ-ын хамт олон түүхт ойдоо зориулан энхийг сахиулагчдын сэдэвт “ҮНЭ ЦЭН” мюзиклийг үзэгчдийн хүртээл болгохоор бэлтгэл ажлаа хангаж байна.

Тус мюзиклийн цомнолыг МЗЭ-ийн гишүүн яруу найрагч МУСТА, дэд хурандаа Р.Өнөржаргал бичиж, хөгжмийн зохиолчооор МУСТА Ш.Өлзийбаяр, найруулагчаар МУСТА М.Түвшинхүү нар ажиллаж байгаа бөгөөд ЦДБЭЧ-ын уран бүтээлчид бүрэн бүрэлдэхүүнээрээ оролцоно.

Монгол цэрэг эх дэлхийн энхийн төлөө үүрэг гүйцэтгэж, цэнхэр дуулгатнуудын алдрыг мөнхлөж эхэлсний ойд зориулан бүтээж байгаа “ҮНЭ ЦЭН” мюзикл нь эх орон, эр цэрэг, эрчүүдийн нөхөрлөл, гэр бүлийн үнэ цэнийг мэдрүүлэх зорилготой хийгээд Монгол цэргүүдийн эр зориг, тэсвэр хатуужил, өргөсөн тангарагаасаа үл няцах үнэн сэтгэлийг тайз дэлгэцээр дамжуулан үзэгчдийн сэтгэл зүрхэнд мэдрүүлэх юм.

Цэрэг эх орны сэдэвт бүтээлүүдийн дундаршгүй урын сантай тус чуулгын хувьд Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүний шандас, тэвчээрийг сорьсон бахдалтай алба болох энхийг дэмжих ажиллагаа, эх орон, гэр бүл, нөхөрлөл, хүн байхын ҮНЭ ЦЭНийг мэдрүүлэх нэгэн шинэ өнгө төрх, найруулга, орчин цагийн хэв маяг бүхий мюзиклийг үзэгчдийн хүртээл болгох гэж буйдаа баяртай байна.

Монгол цэргүүд бол дэлхийн цэрэг хэмээх их бахархалыг гавьяат үйлс, эр зоригоороо мөнхлөн байгаа олон мянган алба хаагчид, тэдний ар гэрийнхний нандин итгэлийн тухай тодотгон харуулах “ҮНЭ ЦЭН” мюзикл 2022 оны 05 дугаар сарын 28-наас 06 дугаар сарын 08-ны өдрүүдэд Офицеруудын ордонд тоглогдоно.

Categories
мэдээ энтертаймент-ертөнц

“Nokia” компани 6G үйлчилгээ нэвтрүүлнэ DNN.mn

“Nokia” компанийн гүйцэтгэх захирал Пекка Лундмарк 2030 он гэхэд гар утасны 6G сүлжээ нэвтрүүлнэ гэж найдаж буйгаа мэдэгдэв. Гэхдээ тэр үед ухаалаг гар утас хамгийн оновчтой шийдэл болно гэж бодохгүй байгаа аж. Финландад төвтэй “Nokia” компани утас болон интернэтэд холбогдсон бусад төхөөрөмжүүдийг өөр хоорондоо харилцах боломж олгодог харилцаа холбооны сүлжээ оператор юм.

Швейцарын Давост өчигдөр /2022.05.24/ болсон Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалтын үеэр Лундмарк энэ талаар ярьжээ. “Huawei” компани мөн зах зээлд 6G технологи гаргахаар төлөвлөж буй бөгөөд хоёр компанийн хугацаа давхцаж магадгүй аж.

Дэлхий нийт хэзээ ухаалаг гар утаснаас татгалзаж, нүүрэндээ зүүдэг ухаалаг шил болон бусад төхөөрөмж ашиглах вэ гэж Лундмаркаас асуухад тэрбээр “6G нэвтрүүлэхээс өмнө ийм боломж нээгдэнэ. Тэр үед бидний хэрэглэдэг ухаалаг утас хамгийн түгээмэл төхөөрөмж байхаа болино” гэж онцолжээ.

Элон Маскийн “Neuralink” гэх мэт зарим компаниуд хүний тархинд суулгаж, машин болон бусад хүмүүстэй харилцахад ашиглаж болох электрон төхөөрөмж үйлдвэрлэхээр ажиллаж буй. Түүнчлэн хүний хуруунд чип суулгаж болно гэж үзжээ. Эдгээр нь харилцаа холбооны технологийн шинэ эрин үеийн илэрхийлэл болох юм байна.

6G гэж яг юу болох нь тодорхойгүй байгаа бөгөөд дэлхий нийт одоогоор дөнгөж 5G-тэй танилцаж байна. 5G технологи гэж жолоочгүй машин, виртуал бодит байдал зэрэг технологиудыг дэмждэг, өндөр хурдтай шинэ үеийн гар утасны сүлжээ юм.

Өдгөө АНУ-ын технологийн томоохон компаниуд болох “Meta”, “Google”, “Microsoft” нар хэзээ нэгэн цагт ухаалаг гар утсыг орлох шинэ чихэвч бүтээнэ хэмээн ажиллаж байгаа ажээ.

Чуулга уулзалтын үеэр технологийн компанийн удирдагчид метаверсийн боломж, сорилтуудын талаар ярилцсан байна. Метаверсэд шаардлагатай бүх өгөгдлийг дамжуулахын тулд сүлжээнүүд одоогийнхоос дор хаяж 100 дахин, эсвэл бүр 1000 дахин хурдан байх ёстой гэж Лундмарк хэлжээ.

Categories
мэдээ энтертаймент-ертөнц

Сургуулийн багш тасралтгүй 39 цаг рэп хийж, Гиннесийн номд орлоо DNN.mn

Испанид сургуулийн багшаар ажилладаг Британи эр “Гиннес”-ийн номонд бичигдлээ. Тэрбээр тасралтгүй 39 цаг 37 минут 54 секундын турш рэп хийсэн байна. Энэ талаар “United Press International” мэдээлжээ.

Даниэль Алкон буюу уран бүтээлийн нэр нь Dalcon гэх багш залуу өдгөө 35 настай ба Испанийн Валенси хотод болсон хамгийн урт бие даасан рэп марафонд оролцож ийнхүү “Гиннес”-ийн дээд амжилт тогтоолоо.

Тэрбээр 2021 оныхоо оролдлогоор дэлхийн дээд амжилтад хүрэхэд нэг цагийн зөрүүгээр хожигдож байжээ.

Өмнөх амжилтыг 33 цаг 33 минут 16 секундын амжилтаар 2020 онд Америкийн рэппер Ватски /Watsky/ тогтоож байжээ.

Алкон рэп марафоныхоо шууд дамжуулалтыг “YouTube” сувагт оруулжээ. “YouTube”-д түүний үглэсэн рэпийг 11 цаг үзэх боломжтой.

Categories
мэдээ энтертаймент-ертөнц

“The Hu” хамтлагийг Канадын сайт онцолжээ DNN.mn

“The Hu” хамтлагийнхан дөрөвдүгээр сарын 15-наас Европын орнуудаар “Хар аянга” нэртэй тоглолт хийж буй. Тэднийг Канадын “Global News” сайт онцолжээ. Тодруулбал, тус сайтаас энэ долоо хоногт сонсогчдоос хамгийн олон санал авсан таван шилдэг уран бүтээлийн жагсаалтыг гаргасан байна. Тус жагсаалтын нэгдүгээрт “The Hu” хамтлагийн “This is Mongol” уран бүтээл оржээ.

Хамтлагийн залуус ирэх аравдугаар сарын 5-нд “Five Finger Death Punch”, “Megadeth”, “Fire From The Gods” зэрэг алдартай хамтлагуудтай хамт тоглох товтой байгаа аж.

Тэд АНУ-д болсон “Coachella-2022” хөгжмийн наадамд Монголоос анх удаа оролцсон. Одоо хамтлагийн залуус тавдугаар сарын 22-нд “Welcome To Rockville -2022″ фестивальд оролцсон юм.

Хамтлагийн залуус “Хүн” нэртэй аялан тоглолтоо 2021 оны есдүгээр сарын 1-нээс аравдугаар сарыг дуустал тоглолт хийж, гуравдугаар сард Герман, Дани, Чех, Швед зэрэг улсад 15-50 мянган үзэгчтэй битүү стадионд тоглолт хийсэн.

Тэд 2019 онд амжилт, бүтээлээр арвин жил байсан. Хамтлаг дэлхийд гарч, Европыг байлдан дагуулсан. Нийтдээ 13 оронд 23 тоглолтоо хийсэн бол Хойд Америкийн нутгаар 90 хоногийн турш аялан, 56 хотоор 60 гаруй тоглолт хийсэн билээ.

Categories
мэдээ энтертаймент-ертөнц

Укагийн “Dance with me” амьд шоу тоглолт ирэх сарын 10, 11-нд болно DNN.mn

СТА, дуучин Д.Уламбаяр /Ука/-ын

Тус тоглолт “Steppe arena” буюу “Мөсөн өргөө”-д зохион байгуулагдах бөгөөд тоглолтын ерөнхий ивээн тэтгэгчээр “Store pay” ажиллаж байгаа бол ерөнхий зохион байгуулагчаар “ВЭП энтертайнмент продакшнс”, хамтрагчаар “Brainstorm branding agency”, “Steppe arena”, “MMP”, “Steppe amusement” зэрэг газар хамтран ажиллаж байна.

May be an image of 1 person and text that says 'epeHxий иB33H T3Tr3r4 storepay LIVE SHOW CONCERT STEPPEARENA STEPPE 10 10&11 JUNE 2022 UKA â DANCE WITH ME'

Тоглолтод урилгаар “Киви”, “Татар” хамтлаг, дуучин Наагий, Оргил, Оки, Б.Алтанжаргал, Э.Дашням, реппэр Цэцэ, AM C, Nene, Don Dior нар оролцож, хамтран дуулна. Түүнчлэн өөрийн “Хайр хөгжим юм уу”, “Маргаашийн нар луу хамт аялах уу” “Don’t stop”, “Цагааруулна” гээд олон хит дуунаасаа дуулахаас гадна цоо шинэхэн уран бүтээлүүдээ ч үзэгч сонсогчиддоо хүргэхээр болжээ.

Тэрбээр “Урт удаан хүлээсэн шоу тоглолтоо хүргэх өдрүүд ойртож байна. Олон жилийн хөдөлмөр, өөрийн сэтгэл зүрхээрээ оролцон бүтээлцсэн дуу, хөгжмөө сонсож шилдэг хөгжимчид, шилдэг бүжигчид, мэргэшсэн баг бүрэлдэхүүнтэй, шинэ орчинд сонсогч, үзэгчидтэйгээ жаргах өдрөө тэсэн ядан хүлээж, догдолж бэлдсээр байна.

2020 онд “Буянт-Ухаа” спорт цогцолборт тоглолтоо хийхээр төлөвлөж байсан ч, цар тахлын улмаас тоглолтоо цуцлалгүй, тохиромжтой цагийг тэсэн ядан хүлээлээ. Энэ удаа “Steppe arena”-д болох тоглолтыг минь тэвчээртэй хүлээж байсан та бүхнийгээ хүндэтгэн, талархаж байна. 6 дугаар сарын 10, 11-ний өдөр жаргаж, дуулж, бүжиглэж, хайр цацарсан үдшийг хамт өнгөрөөхийг тэсэн ядан хүлээж байна” гэв.

Categories
мэдээ энтертаймент-ертөнц

“Троллууд циркийн гайхамшигт ертөнцөөр” шоу тоглолт болно DNN.mn

“Мөрөөдлийн театр”, “Эмоци” продакшны залуус “Даймонд” циркийн уран бүтээлчидтэй хамтран “Троллууд циркийн гайхамшигт ертөнцөөр” шоу тоглолтыг зохион байгуулахаар болжээ.

Тоглолтын бэлтгэл ажлын талаар “Эмоци” продакшны жүжигчин Жерри буюу Т.Бадамжав “Дүү нартаа хэзээ ч үзэж, харж байгаагүй олон гайхалтай зүйлийг үзүүлэхээр өдөр шөнөгүй бид бэлтгэж байна. Дэлхийд уран бүтээлээ толилуулдаг циркийн уран бүтээлчид энэ тоглолтод оролцож, та бүхэнд тоглолтоо сонирхуулна. Мөн гурван гэр бүлийг азтанаар шалгаруулан тоглолтын билетээ гардуулахаар манай хамт олон шийдсэн. Хүүхдийн баяраар сүүлийн хоёр жил багачууд маань тоглолт үзээгүй. Тиймээс маш сонирхолтой байна гэдгийг амлая. Аав ээжүүдийнхээ хүсэлтийг ч харгалзаж, тоглолтоо зохион байгуулахаар бэлтгэлээ” гэв.

Тоглолт Монгол бөхийн өргөөнд тавдугаар сарын 31-ны 17.00 цагт, зургадугаар сарын 01-ний 12.00, 15.00 цагт гуравхан удаа тоглогдох бөгөөд билетийг 1900-1950, ticket.mn сайтаар үнэгүй хүргэнэ.

Тоглолтод, дэлхийд Монгол Улсынхаа нэрийг гаргаж, монгол уран нугараачийн ур чадвар авьяасыг гайхуулж яваа “Монгол Aquaman” буюу Э.Лхагва-Очир, авьяаслаг, эгдүүтэй уран бүтээлч Жерри буюу Т.Бадамжав нар “Хүн аалз” ба хөөрхөн тролл бүсгүйн дүрийг бүтээж, гайхамшигт циркийн үзүүлбэр үзүүлэх бол хөгжилтэй Бээгий мөн этгээд донжтой троллын дүрийг бүтээжээ.

Дэлгэрэнгүй мэдээллийг уншигч та 91936767, 94945000, 89699910 дугаараас лавлаарай. Энхрий бяцхан үрсээ дагуулаад эргэлзээгүйгээр 13 дугаар хороолол “Монгол бөхийн өргөө”-г зориорой. Таныг болон таны бяцхан үрсийг нэг ч хором уйдаахгүйгээр троллын ертөнцөд аялуулж, гайхамшигт циркийн үзүүлбэрээр ангайтал гайхшруулах ажлыг нь харин шижигнэсэн залууст даатгаарай. Троллуудтай хамтдаа циркийн гайхамшигт ертөнцөөр аялахад бэлэн үү.

Categories
мэдээ энтертаймент-ертөнц

BTS хамтлаг Billboard Music Awards-аас гурван шагнал хүртлээ DNN.mn


Өмнөд Солонгосын хөвгүүдийн хамтлаг BTS 2022 оны АНУ-ын поп хөгжмийн гурван том шагналын нэг Billboard Music Awards хүртсэн талаар Billboard мэдээллээ.

Тодруулбал, шилдэг хамтлаг, шилдэг борлуулалттай уран бүтээлч, шилдэг борлуулалттай дуугаар шалгарч, зургаа дахь жилдээ шагнал хүртэж буй энэ юм.

Тус хамтлаг нь энэ ангилалд гурван цом хүртсэн амжилтаараа Их Британи-Ирландын эрэгтэй дууны хамтлаг болох “One Direction”-тэй зэрэгцэж байгаа юм.

“BTS” хамтлагийн гишүүд ирэх сард гарах шинэ цомгийнхоо ажлаас үүдэн ёслолд оролцож чадаагүй байна. Тус хамтлаг албан ёсны твиттер хуудсандаа “Зургаан жил дараалан #BBMA хүртсэн! Бидний дууг сонсож, дэмжсэнд баярлалаа” хэмээн бичжээ.

Categories
мэдээ энтертаймент-ертөнц

“Гэм зэм” жүжиг “Гэгээн муза-16” олон улсын наадамд өрсөлдөнө DNN.mn


“Гэм зэм” постдрамын жүжгийг үзэгчдийн хүсэлтээр дахин тоглохоор болжээ. Тодруулбал, зургадугаар сарын 9, 10-ны өдрүүдэд “Соёлын төв өргөө”-нд 19:00 цагаас тоглохоор болсон байна.

Суут зохиолч Ф.Достоевскийн алдартай романыг зохиолч Я.Баяраа жүжгийн зохиол болгож, М.Батболд найруулсан юм.

Та бүхэн жүжгийн тасалбарыг Ticket.mn сайтаас худалдан авах боломжтой. Мөн “Орфей” касс руу 80025742, 90025742 дугаарт холбогдож захиалах боломжтой.

“Гэм зэм” постдрамын жүжиг “ГЭГЭЭН МУЗА 16” олон улсын наадмын хоёрдугаар шатны шалгаруултанд өрсөлдөх эрхтэй болж, 10 гэрчилгээ гардан авсан юм. Тус наадмын хоёрдугаар шатны шалгаруулалт зургадугаар сарын 4-10-ны өдрүүдэд болно.

Хоёрдугаар шатны шалгаруулалтад тэнцсэн “Гэм зэм” жүжгийн уран бүтээлчдийг танилцуулж байна.

  • “Шилдэг найруулагч” номинацид М.БАТБОЛД
  • “Шилдэг зохиолч” номинацид Я.БАЯРАА
  • “Шилдэг тайзны зураач” Л.БАТБИЛЭГ
  • “Шилдэг эрэгтэй гол дүр” номинацид Д.ЛХАГВА
  • “Шилдэг эмэгтэй гол дүр” номинацид Д.ГАНЦЭЦЭГ
  • “Шилдэг эрэгтэй туслах дүр” номинацид Ц.ТӨМӨРБААТАР
  • “Шилдэг эрэгтэй туслах дүр” номинацид Ш.ДОРЖСҮРЭН
  • “Шилдэг эрэгтэй туслах дүр” номинацид П.ЭРДЭНЭЗААН
  • “Шилдэг эрэгтэй туслах дүр” номинацид Э.УУГАНБАЯР
  • “Шилдэг эмэгтэй туслах дүр” номинацид Г.ЗОЛЗАЯА
Categories
мэдээ нийгэм энтертаймент-ертөнц

“Doctor Strange 2” шилдэг кинонуудын жагсаалтыг дахин тэргүүллээ DNN.mn

Америкийн “Marvel Studios”, “Walt Disney Studios” компанийн уран бүтээл “Doctor Strange in the Multiverse of Madness” уран сайхны кино нээлтээ хийсэн хоёр дахь долоо хоногтоо 61 сая ам.долларын орлого олсноор Хойд Америкийн шилдэг кинонуудын жагсаалтыг тэргүүлжээ.

Энэхүү кино нь кинотеатруудын дэлгэцнээ нээлтээ хийснээсээ хойших 10 хоногийн дараах байдлаар нийт 688 сая ам.долларын орлого олсноор цар тахлын үеэр нээлтээ хийсэн хамгийн амжилттай кинонуудын нэгээр шалгараад байгаагаас гадна 2022 он гарснаас хойших хоёр дахь шилдэг кино болоод байна.

2016 онд үзэгчдийн хүртээл болсон “Doctor Strange” киноны үргэлжлэлийг Америкийн найруулагч Сэм Рэйми найруулж, гол дүрийг Бенедикт Камбербэтч бүтээсэн бол бусад дүрд Элизабет Олсен, Бенедикт Вонг, Рэйчел МакАдамс, Чиветель Эжиофор, Сочиль Гомез нарын жүжигчид тогложээ.

Хойд Америкийн шилдэг кинонуудын жагсаалтын хоёрдугаар байрт “DreamWorks Animation”, “Universal Pictures” компанийн бүтээл “The Bad Guys” 6.9 сая ам.долларын орлоготойгоор бичигдсэн бол “Paramount Pictures” компанийн “Sonic The Hedgehog 2” кино /4.55 сая/ удаалсан байна.