Categories
мэдээ нийгэм энтертаймент-ертөнц

Тоонот 21X21 хаалтын тоглолт Сүхбаатарын талбайд болно DNN.mn

“Тоонот 21” тоглолтоор Монгол орны өнцөг булан бүрд буй сонсогчдынхоо сонорыг мялааж, 300,000 гаруй хүнд тоглолтоо үнэ төлбөргүйгээр амжилттай толилуулжээ.

Хаалтын тоглолт 9-р сарын 9-нд Сүхбаатарын талбайд зохион байгуулагдах гэж байгаа ба Капитрон банк нь тоглолтын ивээн тэтгэгчээр хамтран ажиллаж байна.

Тоглолтын үеэр цугларсан бүх орлого 100% сайн үйлсэд хандивлагдана.

Хандивын гүйлгээг Капитрон банкны “Шилэн данс”-аар ил тод харах боломжтой.

Та бүхэн хүрэлцэн ирж цагийг хөгжилтэй өнгөрүүлэн, сайн үйлсэд нэгдээрэй.

Хандивын данс: 3055053102

Шилэн данс: https://bit.ly/3erk8ed линкээр орж харна уу.

Ухаалаг ирээдүйн зүгт-Капитрон банк

Categories
мэдээ нийгэм энтертаймент-ертөнц

Хүүхдээ дэлгэцийн хэрэглээнээс холдуулах энгийн аргууд DNN.mn

Дэлгэцийн хамааралтай болсноо мэдмээр байна уу? | News.MN

Дэлгэцийн донтолтоос урьдчилан сэргийлэх зөвлөмжийг Эрүүл Мэндийн Яамнаас хүргэж байна.

Эцэг, эхчүүдэд өгөх зөвлөгөө:

  • Хүүхдэдээ өдөр бүр тодорхой цагийг зарцуулах
  • Эцэг эх, асран хамгаалагчид хүүхдүүдтэйгээ ярилцах, ном уншиж өгөх, хамт таавар, эвлүүлдэг тоглоом тоглох, гадуур алхахыг чухалчлаарай
  • Аливаа нэг зүйлийг барьцаалсан шаардлага тавихгүй байх
  • Гар утас болон зурагт нэг удаад 30 минут, өдөрт хоёр цагаас хэтрүүлэхгүй үзүүлэх
  • Гэр бүлийн дүрэм, цагийн хуваарь зохиож хүүхэдтэйгээ хамтран биелүүлдэг байх
  • Эцэг эх өөрийн биеэр үлгэр дуурайлал үзүүлэх (өөрсдөө гар утсаа гэртээ үзэхгүй)
  • Хүүхдийнхээ сонирхол, хэрэгцээг судлан хэрэгцээт зүйлсээр хангаж өгөх
  • Тогтмол цагт унтуулж сургах (22:00 цагаас өмнө заавал унтуулах, чихэрлэг зүйл бага идүүлэх)

Сүүлийн үед дэлгэцийн хараат байдал, тэр дундаа фэйсбүүк, инстаграм, твиттерийн зэрэг донтолтын эмгэг элбэг байгаа талаар Сэтгэцийн эрүүл мэндийн нийгэмлэгээс мэдээлж байв.

Харин дэлгэцийн хамааралтай болсон үед дараах шинж тэмдгүүд илрэх аж.

  • Гар хуруу өвдөх
  • Нүд хуурайших
  • Дархлаа муудах
  • Биеийн жин буурах
  • Өсөлт удаашрах
  • Уур уцаартай болох
  • Нийгмээс тусгаарлагдах

3-6 хүртэлх насны хүүхдүүд өдөрт 30-45 минут дэлгэц үзэж болно. Дэлгэц гэдэгт компьютер, гар утас, таблет, зурагт бүгд орно. Хүүхдэд 30 минут гар утас үзүүлсэн бол өөр дэлгэц битгий үзүүл. Эсвэл ганцхан зурагтаар нь өөрийнх насанд нь тохирсон хүүхэлдэйн кино, нэвтрүүлгийг нь үзүүлэхэд л болно. Бусад үед нь хүүхдийн сэтгэхүйг хөгжүүлэх өөр зүйлийг эрэлхийлж, хэрэгжүүлж, амьдралынхаа хэвшил болгох хэрэгтэй.

Харин 6-12 насны хүүхдүүд өдөрт 90-120 минутыг дэлгэцэд зарцуулж болно гэж зөвлөдөг. Энэ хугацаагаа өдөрт хоёр, гурав хувааж дэлгэц ашиглана. Ер нь аль ч насанд хүүхдүүдээ дэлгэцийн зохистой хэрэглээнд сургах нь чухал. Дээрээс нь хүүхдээ тушаах бус, тэдэнтэйгээ хамтарч ярилцаж, дэлгэц хэрэглэх цагийн хуваарийг нь гаргах нь илүү үр дүнтэй талаар сэтгэл засалч эмч Л.Цэрэндолгор зөвлөж байв.

Categories
мэдээ нийгэм энтертаймент-ертөнц

“Худалдагч охин” кино Бусаны олон улсын наадамд шалгарчээ DNN.mn

Худалдагч охин" шилдэг кино шагнал хүртжээ | News.MN

Найруулагч Ж.Сэнгэдоржийн “Худалдагч охин” уран сайхны кино Бусаны 27 дахь удаагийн кино наадамд шалгарчээ. Уг наадмын “A Window on Asian Cinema” хэсэгт албан ёсоор шалгарч, 40 гаруй орны бүтээл 30 кинотой өрсөлдөх эрхээ авсан байна. Бусаны кино наадам нь Азийн орнуудад зохион байгуулдаг наадмууд дундаа хамгийн нэр хүндтэйд тооцогддог, А зэрэглэлийн арга хэмжээ юм. Энэхүү наадам нь аравдугаар сарын 5-14-ний өдрүүдэд болох бөгөөд нийт 70 гаруй орны 200 орчим кино бүтээлийг сонгон шалгаруулж, 14 уралдаант хэсэгт нэр дэвшүүлдэг аж.

Categories
мэдээ нийгэм энтертаймент-ертөнц

Хүүхэлдэйн театрын энэ сарын жүжгийн хуваарь DNN.mn

бичвэр нарын зураг байж магад

Монгол Улсын Хүүхэлдэйн театрын хамт олон 2022 оны 9 дүгээр сарын 17, 18-ны өдрүүдэд “Могжоохон даагатай Жогжоохон хүү”, “Алтан залаат азарган тахиа” хүүхдийн жүжгий тус тус тоглохоор болжээ.

Тоглолтын хуваарь

2022.09.17-ны өдөр

11:00 цагаас “Могжоохон даагатай Жогжоохон хүү” хүүхэлдэйн жүжиг

Танилцуулга: Нэгэн өдөр Жогжоохон хүү зурамны нүх рүү ус хийж байтал ноёны түшмэл ирээд зам зайл гэсэнд хүү ийш тийш харж байгаад замаа чамайг зайл гэнээ гэсэнд түшмэл уурлана. Жүжиг цааш үргэлжлээд дээрэлхүү зальхай түшмэл ухаан сэргэлэн Жогжоохон хүүд үгээр дийлдэнэ. Ноён, хатан нарт зарга мэдүүлж шүүлгэх гэсэн боловч хүүгийн цэцэн цэлмэг ухааныг Хаан сайшаан тавьж явуулах бөгөөд зальхай уурт түшмэлийг цээрлүүлнэ.

Найруулагч: М.Ариунтуяа /МУСТА/

Хөгжмийн найруулга: Э.Базарханд /МУСТА/

Ерөнхий зураач: В.Энх-Амгалан /МУСТА/

Үргэлжлэх хугацаа: 30 мин

Насны ангилал: 5+

13:00, 15:00 цагуудаас “Алтан залаат азарган тахиа” хүүхдийн жүжиг

пицца нарын зураг байж магад

Танилцуулга: Ойн чөлөөнд муур, Хөөндий шувуу, Алтан залаат азарган тахиа гурав амьдран суудаг ажээ. Намар сэрүүн орж мод түлээгээ бэлтгэх цаг ирж муур Хөөндий найзаа дагуулан ой руу явах болжээ. Харин Алтан залаат азарган тахиаг гэрээ сайн сахиж байгаарай хаалгаа нээж, болохгүй шүү зальт үнэг чамайг идчихнэ шүү гэж захиад явжээ. Харин муур, Хөөндий хоёр ой руу явсан хойгуур зальт шар үнэг Алтан залаат азарган тахиаг пизза, кока кола, гар утасны тоглоомонд бүр од болгоно хэмээн хуурна. Энэ бүгдэд хууртан үнэгний хоол болох шахсан Алтан залаатыг муур, Хөөндий хоёр найз нь авардаг.

Зохиолч: А.Н.Толстой

Найруулагч: М.Ариунтуяа

Зураач: Э. Бямбацэрэн

Дууны найруулагч: Э.Базарханд

Гэрлийн найруулагч: Х.Камесхан

Тавигдсан он: 2010 он

Насны ангилал: 3+

2022.09.18-ний өдөр

11:00, 13:00 цагуудаас “Могжоохон даагатай Жогжоохон хүү” хүүхэлдэйн жүжиг

15:00 цагаас “Алтан залаат азарган тахиа” хүүхдийн жүжгийг тус тус толилуулах юм.

Categories
мэдээ нийгэм энтертаймент-ертөнц

“The Hu” хамтлагийн 2 дахь цомог худалдаанд гарчээ DNN.mn

Steppe change: how Mongolian rock band the Hu conquered the world | Metal |  The Guardian

Монголын хүннү рок “The Hu” хамтлагийнхан хоёр дахь цомгоо худалдаанд гаргажээ. Тэдний шинэ цомог “Rumble of Thunder” нэртэй бөгөөд “Учиртай гурав”, “Шихихутаг”, “Татар дайчин”, “Хар аянга”, “Байгаль эх” гэх мэт нийт 13 дуутай ажээ.

Хамтлагийн залуус Европ дахь аялан тоглолтоо ирэх аравдугаар сард эхлүүлэхээр болжээ. Хамтлагийн тоглолтын хуваарь энэ оныг дуустал гарсан байна.

Тодруулбал, хамтлагийн тоглолт Норвеги улсад аравдугаар сарын 26-нд эхэлж, арванхоёрдугаар сарын 9-нд Английн Лондон хотноо болсноор өндөрлөх аж. Хамтлаг 2019, 2021 онуудад Европ, Хойд Америкийн орнуудаар аялан тоглосон. Түүнчлэн өнгөрсөн дөрөвдүгээр сард “Coachella” хөгжмийн наадамд оролцсон.

“The Hu” хамтлаг 2016 онд байгуулагдсанаасаа хойш богино хугацаанд олон улсад танигдаж чадсан Монголын амжилттай хамтлаг. Хамтлагийн гаргасан дуу бүхэн “Youtube”-д өндөр хандалт авч, дэлхийд эх орныхоо нэрийг цуурайтуулж явна.

Categories
мэдээ энтертаймент-ертөнц

“Twitter” жиргээг засдаг тохиргоог удахгүй нэвтрүүлнэ DNN.mn

“Twitter” нийгмийн сүлжээний хэрэглэгчид удахгүй жиргээгээ засах боломжтой болно гэж тус нийгмийн сүлжээний компани пүрэв гарагт мэдээлжээ.

Тодруулбал, “Edit Tweet” тохиргоог ойрын долоо хоногт зарим төлбөртэй хэрэглэгчид ашиглах боломжтой болох бөгөөд тэдэнд жиргээгээ нийтэлснээс 30 минутын дотор өөрчлөх боломжийг олгох ажээ.

Гэхдээ уг тохиргоог буруугаар ашиглах вий гэсэн болгоомжлол олон нийтийн дунд байсаар байгаа юм.

Харин “Twitter” жиргээг зассаныг илтгэх тэмдэг байрлуулснаар энэ асуудлыг шийдвэрлэж байгаа бөгөөд уншигчид тухайн жиргээ өмнө нь ямар байсныг, хэрхэн засаж өөрчилснийг харах боломжтой байна.

“Twitter”-ийн мэдээлснээр, жиргээг засах тохиргоог бусад хэрэглэгчдэд шат дараатайгаар нэвтрүүлэх ажээ. “Tesla” компанийн гүйцэтгэх захирал Илон Маскийн хувьд ийм тохиргоог бий болгохыг уриалсаар иржээ.

Categories
гадаад мэдээ энтертаймент-ертөнц

“BLACKPINK” хамтлагийн цомгийн урьдчилсан захиалгын тоо 2 сая давжээ DNN.mn

Binance, BLACKPINK's K-pop agency to develop NFTs

БНСУ-ын “K-pop” урсгалаар уран бүтээлээ туурвидаг “BLACKPINK” охидын хамтлагийн удахгүй худалдаанд гаргах хоёр дахь бүрэн хэмжээний цомог болох “Born Pink”-ийн урьдчилсан захиалгын тоо хоёр сая давсан талаар тус хамтлагийн менежментийг хариуцдаг агентлаг өнөөдөр мэдээлжээ.

“Ингэснээр “K-pop” охидын хамтлагийн хувьд түүхэн дээд амжилт тогтоолоо. Цомог худалдаанд гарахад цаашид гурван долоо хоног орчмын хугацаа үлдээд байгаа тул урьдчилсан захиалгын тоо гурван саяд хүрнэ хэмээн таамаглаж байна” гэж “YG” энтертайнмент мэдээлсэн байна.

“BLACKPINK” 2020 онд “The Album” нэртэй анхны бүрэн хэмжээний цомгоо гаргаснаар цомгийнх нь борлуулалт нэг саяын босгыг давсан анхны “K-pop” охидын хамтлаг болж байжээ.

Харин есдүгээр сарын 16-нд худалдаанд гаргахаар товлоод байгаа “Born Pink” цомгийн хувьд урьдчилсан захиалга авч эхэлснээс долоо хүрэхгүй хоногийн дотор 1.5 сая хувь урьдчилан захиалагдсан тул борлуулалтын өмнөх амжилтыг эвдэх төлөвтэй байна.

Өнөө өглөө хамтлагийн дөрвөн гишүүн АНУ-ын Нью-Жерси муж улсын Ньюарк хотноо наймдугаар сарын 28-нд болох “MTV Video Music Awards-2022” наадамд үзүүлбэрээ толилуулахаар Инчеоны олон улсын нисэх буудлаас хөдөлжээ. Энэхүү наадамд тэд “Оны шилдэг хамтлаг” зэрэг гурван шагналд нэр дэвшсэн байна.

Categories
мэдээ энтертаймент-ертөнц

The Weeknd-ийн тоглосон “The Idol” цувралын шинэ трейлэр цацагдлаа DNN.mn

Өнгөрөгч оны зургадугаар сард HBO суваг “The Idol” нэртэй шинэ цуврал дээр ажиллаж буйгаа зарласан билээ. Мөн өмнө нь хэвлэлүүдийн мэдээлж байснаар тус бүтээлд нэгэн эмэгтэй поп дуучин тахин шүтэгчдийн удирдагч, Лос Анжелесын шөнийн клуб эзэмшигч залуутай хайр дурлалын харилцаатай болсноор түүх өрнөх байсан бол цувралын продюсерууд үйл явцад нь хэд хэдэн томоохон өөрчлөлтүүдийг оруулжээ. Зохиол дээр гол дүрийг бүтээсэн дуучин The Weeknd, “Euphoria” цувралын зохиолч Сэм Левинсон болон продюсер Реза Фахим нар ажилласан байна. Харин гол дүрүүдэд The Weeknd-с гадна Лили Роуз Депп, Трой Сиван, BLACKPINK-ийн Jennie, Мозес Самни зэрэг одууд тоглосон юм.

Одоогоор цувралын нээлтийн тов тодорхойгүй байгаа ч HBO суваг саяхан цувралын шинэ трейлэрийг цацаж, цахим ертөнцөөр багагүй шуугиан дэгдээлээ.

Categories
мэдээ энтертаймент-ертөнц

“Facebook” болон “Instagram”-ын сурталчилгааг хоёр дахин нэмнэ DNN.mn

Технологийн салбарын тэргүүлэгч “Meta” компани энэ долоо хоногт 2022 оны хоёрдугаар улирлын санхүү, үйл ажиллагааны тайлангаа танилцуулсан.

Хэдий “VR” техник болон программ хангамжийн борлуулалт өссөн хэвээр байгаа ч “Meta”-гийн хөгжүүлж буй “Metaverse” төслийн алдагдал оны хоёрдугаар улиралд 2.8 тэрбум ам.долларт хүрсэн. “Metaverse”-ийн алдагдал оны эхний улиралд 2.98 тэрбум ам.доллар, 2021 оны хоёрдугаар улиралд 2.4 тэрбум ам.долларт хүрч байв. Өөрөөр хэлбэл, “Meta” виртуал бодит байдал хөгжүүлэх төсөл сар бүр нэг тэрбум ам.долларын алдагдалтай ажиллаж байгаа юм.

Тэгвэл “Meta”-гийн гүйцэтгэх захирал Марк Зукерберг лхагва гаригт хөрөнгө оруулагчидтай уулзах үеэрээ компанийн алдагдлыг бууруулж, ашгийг нэмэгдүүлэхийн тулд “Facebook” болон “Instagram”-ын сурталчилгааг хоёр дахин нэмэгдүүлнэ гэж мэдэгдсэн байна. Уг өөрчлөлтийг ирэх оны эцэс гэхэд хийх аж. Ингэснээр сошиал медиа хэрэглэгчдийн “Feed” дээр өөрсдийнх нь огт дагаагүй хаяг болон сурталчилгаа одоогийнхоос хоёр дахин их харагддаг болох аж.

“Meta”-гийн мэдээлснээр одоогоор “Facebook” болон “Instagram” хэрэглэгчдийн “Feed” дээр харагдаж буй контентын 15 хувь нь алгоритмаас чиглүүлсэн “Sponsered” буюу төлбөртэй сурталчилгаа байдаг аж.

Эх сурвалж: Insider, TechCrunch

Categories
мэдээ энтертаймент-ертөнц

Андройд утас ашигладаг бол дараах 32 аппликэйшныг яаралтай устгаарай DNN.mn

Андройд үйлдлийн системтэй утаснуудад маш хортой, батарейг хурдан дуусгадаг, ашиглаагүй үед ч зар харуулдаг, олон нийтийн сүлжээний нэвтрэх мэдээллийг хулгайлдаг шинэ төрлийн вирустэй 32 аппликэйшныг Dr Web зарлалаа.

Хэдийгээр Play Store байршуулж буй аппликэйшнуудынхаа кодыг шалгаж, төрөл бүрийн вирус агуулсан эсэхийг хянадаг ч энэхүү шинэ төрлийн вирус одоогоор 10 сая гаруй таталттай 30 гаруй аппликэйшнд агуулагдаж байгаа аж.

Аппуудын ихэнх нь зураг янзлах, дэлгэцийн зураг өөрчлөх, гарыг (keyboard) хувиргах зэрэг төрлийнх бөгөөд эдгээр аппликэйшнууд анх суулгах үед “run in background” буюу ашиглаагүй үед ч гэсэн ажиллаж байх зөвшөөрлийг авдаг. Ингэснээр байнга ажиллаж, наад зах нь утасны батарейг хурдан дуусгах, хэт халах зэрэг асуудлуудыг дагуулдаг байна.

Түүнчлэн эдгээр аппуудын зарим нь “SIM Toolkit” зэргээр нэр, нүүр зургаа солих, цаашлаад олон нийтийн сүлжээний хаягуудын нэвтрэх мэдээллийг аваад дамлаж зарах боломжтой хортой кодуудыг агуулж байгаа аж.

Одоогийн байдлаар уг вирусийг агуулж буй 32 аппликэйшны жагсаалт:

  • Photo Editor: Beauty Filter
  • Photo Editor: Retouch & Cutout
  • Photo Editor: Art Filters
  • Photo Editor – Design Maker
  • Photo Editor & Background Eraser
  • Photo & Exif Editor
  • Photo Editor – Filters Effects
  • Photo Filters & Effects
  • Photo Editor : Blur Image
  • Photo Editor : Cut, Paste
  • Emoji Keyboard: Stickers & GIF
  • Neon Theme Keyboard
  • Neon Theme – Android Keyboard
  • Cashe Cleaner
  • FastCleaner: Cashe Cleaner
  • Call Skins – Caller Themes
  • Funny Caller
  • CallMe Phone Themes
  • InCall: Contact Background
  • MyCall – Call Personalization
  • Caller Theme
  • Funny Wallpapers – Live Screen
  • 4K Wallpapers Auto Changer
  • NewScrean: 4D Wallpapers
  • Stock Wallpapers & Backgrounds
  • Notes – reminders and lists

Д.Түшигт-Эрдэнэ