Categories
мэдээ нийгэм энтертаймент-ертөнц

“The Hu” хамтлаг ирэх сард Европ дахь аялан тоглолтоо эхлүүлнэ DNN.mn

Монголын хүннү рок “The Hu” хамтлагийнхан Европ дахь аялан тоглолтоо ирэх аравдугаар сард эхлүүлэхээр болжээ. Хамтлагийн тоглолтын хуваарь энэ оныг дуустал гарсан байна.

Тэд энэ сард “Rumble of Thunder” нэртэй хоёр дахь цомгоо худалдаанд гаргаад буй. Шинэ цомогт “Учиртай гурав”, “Шихихутаг”, “Татар дайчин”, “Хар аянга”, “Байгаль эх” гэх мэт нийт 13 дуу багтжээ.

Хамтлагийн залуус тоглолтоо Норвеги улсад аравдугаар сарын 26-нд эхэлж, арванхоёрдугаар сарын 9-нд Английн Лондон хотноо болсноор өндөрлөх аж. Хамтлаг 2019, 2021 онуудад Европ, Хойд Америкийн орнуудаар аялан тоглосон. Түүнчлэн өнгөрсөн дөрөвдүгээр сард “Coachella” хөгжмийн наадамд оролцсон.

“The Hu” хамтлаг 2016 онд байгуулагдсанаасаа хойш богино хугацаанд олон улсад танигдаж чадсан Монголын амжилттай хамтлаг. Хамтлагийн гаргасан дуу бүхэн “Youtube”-д өндөр хандалт авч, дэлхийд эх орныхоо нэрийг цуурайтуулж явна.

304910879_498075978990912_8469519846947185029_n
304920583_498075012324342_3167876615660056063_n
304963590_498075305657646_1253110569508986106_n
304967307_498075515657625_1098918422450489083_n
305040200_498075195657657_5574195678828266605_n
Categories
мэдээ нийгэм энтертаймент-ертөнц

“Парис-2024” олимпийн нээлт, хаалтын ёслолыг Томас Жолли найруулна DNN.mn

Парис 2024” олимпын уриа оросуудыг эмзэглүүлэв - Eguur.MN

Түүний бүтээлч, зоримог зан чанарыг харгалзан энэхүү хариуцлагатай албанд томилсон болохыг зохион байгуулагчид онцолжээ.

Францчууд нутагт нь зохиогдох олимпын нээлтийг цэнгэлдэхэд хийх уламжлалт арга барилаас татгалзаж, Сена мөрний эрэг дээр, 600 мянган үзэгчийн өмнө зохион байгуулахаар шийдсэн. Орон орны тамирчид цагаан толгойн дарааллаар завьтай жагсан орж ирнэ гээд урьд өмнөхөөс тэс өөр, өвөрмөц нээлтийн ёслолыг хийхээр зохион байгуулагчид төлөвлөөд буй.

“Нээлт, хаалтын ёслолын ерөнхий төлөвлөгөөг анх сонсоод маш их сэтгэл хөдөлж байлаа. Харин одоо би өөрөө энэ агуу арга хэмжээг найруулахаар боллоо. Парисын олимп, нээлт гайхамшигтай сайхан болно гэсэн хүлээлт олон хүнд бий. Бид дахин давтагдашгүй, ер бусын нээлт, хаалтын ёслолыг дэлхий дахинд толилуулж чадна гэдэгтээ итгэлтэй байна” хэмээн Жолли ярьжээ.

Өдгөө 40 настай Жолли 2007 онд хувийн театр болох “La Piccola Familia”-г үүсгэн байгуулсан. Түүний анхны жүжиг “Arlequin Poli par l’Amour de Marivaux” олны анхаарлыг маш их татаж, шинэ залуу авьяастанд олгодог тусгай шагналын эзэн болж байв.

Улмаар Шекспирийн сонгодог жүжгүүдийг амжилттай найруулсан нь түүнийг олимпын найруулагчаар сонгох үндэс болсныг “Парис-2024” олимпын Зохион байгуулах хорооны дарга Тони Эстанге хэлсэн байна.

Categories
мэдээ нийгэм энтертаймент-ертөнц

“Улаанбаатар” олон улсын кино наадам ирэх сард болно DNN.mn

Улаанбаатар” олон улсын кино наадам болно | News.MN

Монголын кино урлагийн салбарын хөгжилд бодитой хувь нэмрээ оруулж ирсэн 14 дэх удаагийн “Улаанбаатар” Олон Улсын Кино Наадам (УБОУКН) 2022 оны 10-р сарын 17-23-ний өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулагдах гэж байна.

Монголын Урлагийн Зөвлөл (МУЗ) нь Нийслэлийн Засаг Даргын Тамгын Газар, Нийслэлийн Соёл, Урлагийн Газар, Кино Урлагийн Зөвлөл, Швейцарын Хөгжлийн Агентлаг, Номадиа Пикчерс ХХК-тай хамтран БНФУ-ын Элчин Сайдын Яам, БНСУ Элчин сайдын яамны дэмжлэгтэйгээр Монголын кино урлагийн салбарыг хөгжүүлэхэд хувь нэмэр оруулах, кино уран бүтээлчдийн олон улсын хамтын ажиллагааг нэмэгдүүлэх зорилготой аж.

Энэ жилийн наадмын онцлох орноор Бүгд Найрамдах Солонгос Улс сонгогдсон ба зохион байгуулагчид Канн, Берлин, Венец, Торонто зэрэг дэлхийн А зэрэглэлийн кино наадмын шагналт, 2021-2022 онд бүтээгдсэн Солонгос, Франц, Герман, Турк, Швед, Финланд, Иран, Испани, Исланд, Итали, Польш, Румын, Швейцар болон Монголын 17 бүрэн хэмжээний уран сайхны киног үзүүлэхээр бэлтгэж байна.

Наадмын уламжлал ёсоор “Хангарьд” Монгол киноны уралдаан нь УБОУКН-ын “Шилдэг кино”, “Шилдэг найруулагч”, “Шилдэг зохиол”, “Шилдэг продюсер”-ыг шалгаруулна. Шалгарсан бүтээлүүд надмын албан ёсны Монгол кино хөтөлбөрт багтан үзэгчдэд хүрэх юм.

“Үзэхийн хязгаар” хэсгийг Б.Сумхүү найруулагчийн “Хань” (1975) киног англи орчуулгатайгаар нээж, 79-р Венецийн олон улсын кино наадмын “Orizzonti” уралдаант хэсгээс “Шилдэг богино хэмжээний кино” шагналыг авсан П.Лхагвадулам найруулагчийн “Есдүгээр сарын цас” богино хэмжээний киноны Монгол дахь нээлтээр үргэлжилнэ.

Кино үзвэрээс гадна наадмын хүрээнд кино уран бүтээлчдийн чадавхыг дээшлүүлж, бүсийн хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилготой “Ирж яваа цаг” олон улсын кино форум, “Авдраа уудал” киноны туслах найруулагчийн ур чадварыг дээшлүүлэх сургалтыг 2022 оны 10-р сарын 20-21-ний өдрүүдэд Тэнгис кино театрт болох ба кино уран бүтээлчид, кино урлагийг сонирхогчид, олон нийтэд нээлттэйгээр зохиогдоно.

Categories
энтертаймент-ертөнц

“Тамгагүй төр” Монгол драм 2023 онд Английн “West End”-ийн театрт тоглогдоно DNN.mn

Монгол Улсын хөдөлмөрийн баатар, ардын уран зохиолч Б.Лхагвасүрэн агсны зохиол “Тамгагүй төр” жүжгийг “Херо энтертайнмент”-ийн ерөнхий найруулагч Б.Баатар физикл драмын хэлбэрт оруулан найруулсан. УДЭТ-ын тайзнаа 117 удаа тоглож, үзэгчдээс өндөр үнэлгээ авсан “Тамгагүй төр” жүжгийг 2023 онд Английн театрын төв West End-д тоглох бэлтгэл ажил амжилттай явагдаж байна. Энэхүү жүжгийг 2023 онд тохиох Монгол Улс, ИБУИНХУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ойн хүрээнд Лондон хотноо толилуулах юм.

“Херо энтертайнмент” нь Монгол Улсаас ИБУИНХУ-д суугаа ЭСЯ, жүжигчин, продюсер А.Баярцэцэг, Монгол Улсын Соёлын элч Ж.Өнөрмаа нарын үүсгэн байгуулсан “Мактуб” продакшн, Британийн “Wild Yak” продакшнтай хамтран уран бүтээлийн төлөвлөгөө, маркетингийн стратегийг боловсруулахаар ажиллаж байна. “Wild Yak” продакшн нь Лондонгийн West End болон бусад хотын алдартай театруудад олон улсын уран бүтээлчдийн бүтээлийг толилуулдаг туршлагатай продакшн юм.
“Wild Yak” продакшны продюсер Оливер Кинг, Гай Чапмен, Пол Годфрий нар 2022 оны 8 дугаар сард Монгол Улсад ажиллаж, “Тамгагүй төр” жүжгийг үзэж, найруулагч Б.Баатар, продюсер М.Есөнмөнх болон жүжигчидтэй уулзсан бөгөөд уран бүтээлийн чанар чансааг өндрөөр үнэлсэн. Найруулагч Б.Баатар энэ оны 9 дүгээр сард Лондон хотноо ажиллаж, “Тамгагүй төр” жүжгийг тавих боломжит театруудаар зочлон “Wild Yak” продакшнтай ажлын төлөвлөгөөгөө ярилцлаа. “Тамгагүй төр” жүжгийг англи хэлээр найруулахаар ажиллаж буй судлаач Жон Мэн, жүжгийн зохиолч Тимберлик Уэртенбэйкер нартай уулзаж, уран бүтээлийн яриа өрнүүлэв. Судлаач Жон Мэн нь Монголын түүх, Монголын эзэнт гүрний хаадын талаар олон арван ном бичсэн зохиолч юм.
Найруулагч Б.Баатартай уулзсан британийн продюсерүүд, зохиолчид, театрын мэргэжилтнүүд “Тамгагүй төр” жүжгийг өндрөөр үнэлж, Лондонгийн West End-д амжилттай тавигдана гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлж байлаа.

Categories
мэдээ нийгэм энтертаймент-ертөнц

Хөгжмийн зохиолч Б.Энхбаяр олон улсын уралдаанаас 4 дэх шагналаа хүртжээ DNN.mn

Монголын хөгжмийн зохиолч Б.Энхбаярын бүтээл олон улсын мэргэжлийн хөгжмийн зохиолчдын уралдааны том хэлбэрийн бүтээлийн төрөлд дэд байрын шагнал хүртжээ. Түүний “Их хааны галын тахилга” симфони сьют Оросын алдарт хөгжмийн зохиолч И.Дунаевскийн нэрэмжит есдүгээр уралдааны хоёрдугаар байр эзэлсэн байна. Уралдааны шагналыг Москва хотноо аравдугаар сарын 9-нд их тайзнаа гардуулах аж.

Categories
мэдээ нийгэм энтертаймент-ертөнц

“Ноён эмэгтэй” УСК рекорд тогтоолоо DNN.mn

Саяхан нээлтээ хийсэн “Хувьсал” продакшны бүтээл “Ноён эмэгтэй” УСК энэ жилийн хамгийн анхны 100.000 давсан үзэгчтэй Монгол киногоор шалгарлаа.

Кино театруудын дунд явуулсан менежментийн компанийн гаргасан судалгаагаар энэ жилийн хамгийн олон үзэгчтэй киногоор “Ноён эмэгтэй” УСК тодорчээ.

Нээлтээ хийгээд удаагүй байгаа ч ийнхүү танхим дүүрэн үзэгчийг цуглуулж чадсан тус киноноос эмэгтэй хүний амьдралын олон өнгийг харж болно. Эмзэг нандин хэрнээ эр хүн шиг хүчирхэгжсэн бүсгүйчүүдийн түүхийг сонирхолтойгоор өгүүлэх тус кино цаашид ч энэхүү амжилтаа бататгасаар байх биз ээ.

Categories
мэдээ нийгэм энтертаймент-ертөнц

“Squid Game” цуврал “Emmy” наадмаас шагнал хүртлээ DNN.mn

Squid Game'de en büyük kazanan Netflix – DW – 18.10.2021

НСУ-ын “Squid Game” цуврал Америкийн телевизийн урлагийн шилдгүүдийг шалгаруулах “Primetime Emmy Awards” наадмаас драм цувралын шилдэг эрэгтэй жүжигчин, шилдэг найруулагч шагнал хүртсэн анхны гадаад хэлээрх телевизийн цуврал боллоо.

Даваа гарагт АНУ-ын Лос-Анжелес хотын “Microsoft” театрт болсон 74 дэх удаагийн шагнал гардуулах ёслолоос “Squid Game” цувралын продюсер, зохиолч, найруулагч Хван Дон Хюк “Драм цувралын шилдэг найруулагч” шагналын эзэн болжээ.

Тэрбээр энэхүү шагналын төлөө “Succession” цувралын найруулагч Марк Майлод, Кэти Ян, Лорен Скафариа, “Severance” цувралын найруулагч Бен Стиллер, “Ozark” цувралын найруулагч Жейсон Бейтман, “Yellowjackets” цувралын найруулагч Карин Кусама нартай өрсөлджээ.

Америкийн телевизийн салбарынхны хүсэн хүлээдэг “Emmy” шагналын эзнээр гадаад хэлээрх телевизийн цувралын найруулагч тодорсон анхны тохиолдол энэ болж байна. Хван Дон Хюк шагналаа гардан авах үеэрээ, олон улсын үзэгчдэд уран бүтээлээ хүргэх боломжийг олгосон “Netflix” платформд талархал илэрхийлжээ.

“Бид бүгд түүх бүтээж чадсан гэдгийг хэлэх хэрэгтэй гэж бодож байна. “Squid Game” гадаад хэлээрх цувралууд цаашид “Emmy” шагнал хүртэх эхлэлийг тавьж байна гэдэгт итгэлтэй байна. Энэхүү нэр хүндтэй шагналын эзнээр дахин тодорно хэмээн найдаж байна” гэж тэрбээр хэлжээ. Мөн цувралын хоёрдугаар бүлгээр үзэгчидтэйгээ эргэн уулзана гэсэн байна.

“Squid Game” цувралын гол дүрийн жүжигчин Ли Жон Жэгийн хувьд “Драм цувралын шилдэг эрэгтэй жүжигчин” шагналын төлөө “Ozark” цувралын Жейсон Бейтмэн, “Succession” цувралын Брайан Кокс, Жереми Стронг, “Better Call Saul” цувралын Боб Оденкирк, “Severance” цувралын Адам Скотт нартай өрсөлдөн шилдгээр шалгарчээ.

Ингэснээр Ли Жон Жэ Америкийн соёл урлаг, энтертайнментын салбарын дөрвөн томоохон наадмын нэг болох “Emmy”-гийн шагнал хүртсэн анхны БНСУ-ын жүжигчин болжээ. Энэхүү цувралд тэрбээр 45.6 тэрбум воны төлөө Солонгос хүүхдүүдийн уламжлалт тоглоомоор өөр хоорондоо өрсөлдөх нууцлаг тэмцээнд оролцож буй дунд эргэм насны эрэгтэйн дүрд тогложээ.

Шагналаа гардан авах үеэрээ Ли Жон Жэ дэлхий дахины үзэгчдэд хүлээн зөвшөөрөгдсөн цуврал бүтээсэн найруулагч Хван Дон Хюкт талархал илэрхийлжээ. Тэрбээр, “Бид бүгдийн амьдралдаа тулгардаг бодит асуудлуудыг гайхалтай зохиол, дүрслэлээр дэлгэцэн дээр бүтээлчээр амилуулсан найруулагчдаа баярлалаа” гэж хэлсэн байна.

“Squid Game” цуврал “Emmy” наадмаас нийтдээ зургаан шагнал хүртсэнээс хоёрыг нь даваа гарагт болсон наадмаас, дөрвийг нь өнгөрсөн долоо хоногт болсон “Creative Arts Emmys” наадмаас хүртжээ. Тус цуврал энэ оны “Emmy” наадмуудын 14 шагналд нэр дэвшсэн байна.

“Netflix”-ийн хамгийн шилдэг цувралаар шалгарсан “Squid Game” цуврал үзэгчдийн хүртээл болсноос хойших эхний дөрвөн долоо хоногт 1.65 тэрбум цаг үзсэн амжилт үзүүлжээ. Энэхүү цувралын хоёрдугаар бүлгийг бүтээх ажил үргэлжилж байгаа юм.

Categories
мэдээ энтертаймент-ертөнц

М.Дашбалжид: Эх орныхоо түүхийг харуулсан хувцас сонгож авч явахыг хичээсэн DNN.mn

Мисс М.Дашбалжидтай ярилцлаа.


-“Mrs Glam World 2022″ тэмцээнд амжилттай оролцож нэгдүгээр байр эзэлсэнд баяр хүргэе?

-Тэргүүн байраа тэмцээний нэрээр нэрлэсэн. “Mrs Glam World 2022″ тэмцээний “First runner up” гэдэг нь тэргүүн байр биш, монголчилбол хоёрдугаар байр гэсэн үг. Юун түрүүнд үүнийг залруулах хэрэгтэй байх. Энэхүү шагналыг хүртсэндээ маш их баяртай байна. Амжилттай оролцохын төлөө өөрийгөө дайчилж, маш их тэвчээр хатуужил гаргасан. Мөн олон зүйлийг богино хугацаанд сурах шаардлагатай болсон. Ямартаа ч хүсэн хүлээсэн тэмцээнээ амжилттай дуусгаж олон улсын тавцанд эх орноо сурталчилсандаа үнэхээр баяртай байна. Миний амьдралын дахин нэг мартагдашгүй шинэ хуудас нээгдэж байна.

-Тэмцээний онцлог, зорилго юу вэ?

-Тэмцээн Энэтхэг улсад жил бүр уламжлагдан зохион байгуулагддаг. Энэ жил Энэтхэг улсын Кочин хотод хоёр ангилалд найм хоног үргэлжиллээ. Бусад тэмцээнээс ялгаатай тал нь зөвхөн гадаад төрх бус бүхий л зүйлийг ижил тэнцүү харж шүүдэг.

Тэмцээний онцлогийг орчуулбал “Хараа, сэтгэл булаам эмэгтэй” гэсэн утгатай. Тэмцээн олон улсын эв нэгдлийг бататгах, Энэтхэг улсын өв соёлыг олон улсад сурталчлах, таниулах зорилготой.

-Таны хувьд мөн “Шилдэг тайзны алхаа” төрөлд түрүүлсэн. Тэмцээндээ хэдий хугацаанд бэлтгэсэн бэ?

-“Шилдэг тайзны алхаа” төрөлд олон жил судалж, хуримтлуулсан туршлага маань их хэрэг болсон. Тэмцээний санал тавдугаар сард ирсэн. Бэлдэх хугацаа хангалттай байсан учраас яаралгүй тайван байж байгаад долдугаар сараас даашинзаа бэлтгэж, визнийхээ ажлыг бүтээгээд явсан.

-Таны тайзны алхааны анхны багш хэн бэ?

-Топ модель О.Уянга багш. Намайг анх 2017 онд “Gloria” загварын агентлагт элсэхэд багш маань инээгээд маш гоё угтаж байсан. Тэгээд л шинэ үсгийн багш гэдэг шиг А-Я хүртэл бүхнийг зааж сургасан.

Мөн юмсыг өөрөө үлгэрлэн харуулж бидэнд заадаг, маш мундаг эмэгтэй. Одоог хүртэл би багшаасаа үлгэр дуурайл авдаг. Зөвхөн загварын салбар гэлтгүй хувь хүн, амьдралын амжилт, биеэ авч яваа байдал зэрэг нь үнэхээр гайхалтай.

-Тэмцээндээ юуг илүү чухалчилж бэлтгэв?

-Миссийн тэмцээн бол зөвхөн гадаад гоо үзэмж биш хүнээс олон зүйл шаарддаг. Тайзан дээр гараад нэг минутын дотор шүүгчдэд, бусдадаа өөрийгөө бүрэн ойлгуулах, өөрийнхөө тухай аугаа ойлголтыг өгнө гэдэг маш хэцүү. Шүүгчдийн асуултад нэг минутад багтаж хариулна. Олон зүйлийн талаар товчхон хариулж сурна.

Би одоогоор дөнгөж сурч эхэлж байгаа учраас энэ чадвараа төгс болгохоор хичээж байгаа. Энэхүү тэмцээнд эх орноо сурталчлахаар очиж байгаа учраас өдөр тутмын үйл ажиллагаандаа орчин үеийн шийдэлтэй монгол загварын хувцас өмсөхийг хичээсэн.

Үндэсний хувцас өөрөө Монгол Улсыг маань олон улсад сурталчлах зүйл. Тиймээс аль болох эх орныхоо түүхийг харуулсан хувцас сонгож авч явахыг хичээсэн.

-Та “Mongolia’s Next Top Model” шоунд оролцож байсан. Тухайн үед хамт оролцож байсан охидтой холбоотой байдаг уу?

-Загвар өмсөж эхлээд удаагүй байхдаа “Mongo­lia’s Next Top Model” шоунд оролцсон. Миний амьдралын хамгийн үнэ цэнэтэй дурсамжуудын нэг хэсэг. Карьерийн минь хамгийн том эхлэл, гайхалтай үр өгөөжтэй тэмцээн болсон. Шоунд оролцсон охид бүгдээрээ нэг байшинд байрлаад нэг гэр бүл шиг байсан учраас бид бие биедээ дассан байсан. Одоо Ю.Балжидмаа, Б.Жагзмаа хоёртой холбоотой байдаг. Ихэнх нь сураг алдарсан (инээв). Мөн Оюука бид хоёр хоёулаа ээж болоод удаагүй болохоор ээжийн зөвлөгөө солилцдог.

-Өөр телевизийн шоу, кинонд тоглох бодол байдаг уу?

-Ажлын саналууд ирвэл хүлээн авна гэж бодож байна. Би кинонд тоглох сонирхолтой. Дүрийн сонгон шалгаруулалт зарлагдвал үзээд алдана аа. Кинонд тоглох миний дотроо хадгалдаг нууцхан мөрөөдлүүдийн нэг. Хүний амьдрал богинохон, бид ирээд л буцна. Хөгшрөөд эргээд үзэхэд хүний хийж бүтээсэн зүйл, тэр тусмаа дэлгэцийн уран бүтээл хэдэн зуун дамнаад архивлагдаж байдаг учраас таалагддаг.

-Дараагийн зорилго, оролцохоор бэлтгэж буй ямар тэмцээн байна вэ?

-Монголд ирээд охинтойгоо нэг сар амраад дараагийнхаа зорилго руу биеэ бэлтгэхээр төлөвлөж байна.

Цаашдаа нэг том үйл ажиллагаанд оролцохоор зорьж байгаа. Сарын дараа гэхэд олон нийтэд ил болох байх, бусад хүмүүсийнхээ ажлыг хүндэтгээд одоохондоо нууцалъя.

Categories
мэдээ энтертаймент-ертөнц

Венецийн наадмын “Богино хэмжээний кино” төрөлд Монгол кино шалгарчээ DNN.mn

79 дэх удаагийн Венецийн Олон улсын кино наадмын “ORIZZONTI” уралдаант хэсгийн “Best Short film” киногоор найруулагч П.Лхагвадуламын “Есдүгээр сарын цас” богино хэмжээний кино шалгарчээ.

Тус бүтээлийг Франц улсын “Аврора Фильм” компани, Монгол улсын “Гуру Медиа” компанитай хамтран бүтээсэн бөгөөд Катя Казак, Ц.Ариунаа нар продюсерээр ажиллаж, М.Сүхбат, А.Номин-Эрдэнэ, Б.Энхгэрэл, Б.Одгэрэл нарын жүжигчид тоглосон юм.

“Есдүгээр сарын цас” кинонд өсвөр насны эрэгтэй хүүхдэд өнөөгийн нийгмээс үзүүлж буй нөлөөллийн тухай өгүүлдэг ажээ.

79 дэх удаагийн Венецийн олон улсын кино наадамд 18 бүрэн хэмжээний кино, 12 богино хэмжээний кино өрсөлдсөн бөгөөд наймдугаар сарын 31-нээс есдүгээр сарын 10-ны өдрүүдэд үргэлжилсэн юм.

Categories
мэдээ нийгэм энтертаймент-ертөнц

Их Британийн хатан хаан II Элизабетийн намтар DNN.mn

Их Британийн Хатан хаан Елизабет 96 насандаа таалал төгслөө. 70 жилийн турш хаан ширээнд суусан түүний суудлыг ханхүү Чарльз өвлөн авлаа.

НАМТАР: Элизабет (гэрийнхэн өхөөрдөж «Лилибэт» гэж дууддаг байжээ) охин Йоркийн гүн ба гүнгийн авхай нарын гэр бүлд төржээ (дараа нь хаан VI Жорж, хатан хаан Элизабет болсон).

No description available.

1930 оны 8 дугаар сарын 21-нд түүний цорын ганц охин дүү гүнж Маргарет төржээ. Түүний эцэг 1936 онд өөрийн дүү VIII Эдвардыг хаан ширээнээс буусны дараа хаан ширээг залгамжласан байна.

Елизабет бага насандаа багш хөлсөлж гэртээ боловсрол эзэмшсэн ажээ. Лилибэт охин багаасаа Морь сонирхож, морь унах дуртай болсон байна.

Дэлхийн 2 дугаар дайны үед эмэгтэйчүүдийн нутаг дэвсгэрийн туслах албанд эмнэлэгийн машины жолооч болж 5 сар цэргийн алба хааж нийгмийн ажилд оролцож байжээ.

1948 оны 5 дугаар сард Элизабет гүнж, хунтайж Филипп нар анхны албан ёсны гадаад айлчлалаа эхлүүлж Парис хот оржээ.

1951 онд эцэг хаан VI Жоржийн эрүүл мэнд муудаж эхэлсэн тул Элизабет олон нийтийн арга хэмжээнд эцгээ орлож оролцож эхэлсэн байна. 1951 оны 10 дугаар сард нөхөр хунтайж Филиппын хамт Төрийн айлчлалаар Канад, АНУ-д зочилж Вашингтон хотноо АНУ-ын Ерөнхийлөгч Харри Трумэнтэй уулзсан байна.

Эцэг VI Жорж хаан 1952 оны 2 дугаар сарын 6-нд нас барахад II Элизабет амарч байсан Кени Улсаас яаралтай Лондонд ирж 1952 оны хоёрдугаар сарын 8-нд хорин таван настайдаа тангараг өргөж хаан ширээнд суужээ. Хатан хаанд өргөмжлөх албан ёсны арга хэмжээ Вестминстерын эдлэнд 1953 оны 6 дугаар сарын 2-нд болсон байна. Анх удаа энэхүү томоохон ёслолын үйл ажиллагааг телевизээр шууд дамжуулж байсан байна.

Тэр үед тэрбээр Хамтын нөхөрлөлийн тэргүүн, Их Британи, Канад, Австрали, Шинэ Зеланд, Өмнөд Африк, Пакистан, Цейлон гэсэн долоон улсын хатан хаан болсон.

Бага залуу наснаасаа эхлэн хаан ширээнд өргөмжлөгдсөн түүний амьдралыг гэрэл зургаар ийн өгүүлжээ.

Хатан хаан эцэг, эх болох VI Жорж, хатан Элизабет нарын хамт 1926 он

1926 оны 12-р сар

1930 он. Дөрвөн настай Элизабет

1937 он. Тагтан дээрээс гараа даллаж буй гүнж Элизабет

1940 он

1940 он. 2002 онд нас барсан дүү Маргаретийн хамт

1941 он. Ээж болон дүүгийн хамт

Дайны үед түргэн тусламжийн машин жолоодож буй гүнж Элизабет

1942 он. Дайнд алба хаахаар бүртгүүлж буй Элизабет

HMS Vanguard усан онгоц дээр ахмадуудтай хөгжилдөж буй гүнж

1947 он. Ханхүү Филиптэй хуримлав

Хуримын ёслолын дараа Букингемийн ордны тагтан дээр гарч ирж буй нь

1953 он. Хаан ширээнд өргөмжлөгдөв

1960 он. Гэр бүлийн хамт

1969 оны 10-р сард Аполло 11-ийн сансрын нисэгчдийг угтан авахаас өмнө

1975 он. Хатан хаан Элизабетийг Дондонд Маргарет Тетчер угтан авч буй нь

1977 он. Мөнгөн ойгоо тэмдэглэж буй хатан

1981 онд хунтайж Чарльз, гүнж Диана нарын хуримын үеэр

1981 он. Гэрлэлтээ батлуулсан залуу хосуудын хамт

Хунтайж Уилльям, Харри нарын хамт

1997 он. Диана гүнжийн хөвгүүд болох Уилльям, Харри нарын хамт гашуудаж буй нь

2008 оны 11-р сарын 20-нд хуримынхаа Diamond ойг тэмдэглэхээр Бродландад дахин айлчилж буй нь

2018 оны 7-р сар. Ханхүү Харри, гүнгийн авхай Меган Маркл нарын хамт агаарын нисэх хүчний 100 жилийн ойд зориулсан үзүүлбэр үзэж буй нь

2021 он. Нөхрийнхөө оршуулах ёслолын үеэр

2022 оны дөрөвдүгээр сар

2022 оны тавдугаар сар

2022 6-р сар