Categories
мэдээ энтертаймент-ертөнц

С.Нандин: “Эх Дэлхийн Мисс-2022” тэмцээнд амжилттай оролцож улсдаа миссийн титмийг авч ирэх зорилготой DNN.mn

Арваннэгдүгээр сарын 12-29 өдрүүдэд Филиппин улсын Манила хотод зохион байгуулагдах олон улсын миссийн дөрвөн том тэмцээний нэг “Эх дэлхийн мисс-2022” тэмцээнд эх орноо төлөөлөн оролцох гэж буй мисс С.Нандинтай ярилцлаа.


-“Эх дэлхийн мисс” тэмцээний үндэсний ялагчаар тодорч, эх орноо төлөөлөн өрсөлдөх эрхийг авсанд баяр хүргэе. Тэмцээний бэлтгэл хангагдаж байна уу?

-Юуны өмнө намайг сэтгэл зүрхээрээ дэмжиж байгаа нийт монголчууддаа чин сэтгэлээсээ талархаж байгаагаа илэрхийлье. Намайг Сэргэлэнгийн Нандин гэдэг. Би 18 настай. Миний хувьд өнгөрсөн тавдугаар сард Гүрж улсын Тбилиси хотод зохиогдсон Дэлхийн өсвөр үеийн загвар өмсөгчдийн тэмцээнээс “Шилдэг үндэсний хувцас” болон Гран При шагнал хүртсэнээр “Эх дэлхийн Мисс-2022” тэмцээнд оролцох эрх авсан. Тайзнаа Монгол Улсынхаа нэрийг дуудуулахад маш их сэтгэл хөдөлж, бахархалтай гоё мэдрэмж төрдөг юм байна лээ. Мөн намайг энэ тэмцээнд оролцоход тусалж дэмжсэн ойр дотныхон, богино хугацаанд дээл хувцсыг минь оёж урласан хумүүсийн нөр их хөдөлмөрийг бодохоор огшоод тайзнаас буугаад би уйлж байлаа. “Эх Дэлхийн Мисс-2022” тэмцээнд Монгол Улсаа төлөөлөн оролцох болсондоо туйлын баяртай байна. Эх дэлхий, байгаль орчноо хайрлан хамгаалахад чиглэсэн энэхүү тэмцээнд оролцож эх орныхоо дуу хоолойг дэлхийд таниулан авьяас чадвар, ухаанаа уралдуулах хариуцлагатай үүрэг ирж байгаад талархалтай хүлээж авсан. “Эх дэлхийн мисс-2022” тэмцээн аравдугаар сарын 24-ний өдрөөс цахим хэлбэрээр эхэлсэн. Арваннэгдүгээр сарын 12–29-ний өдрүүдэд Филиппин улсад хүрэлцэн очиж тэмцээндээ үргэлжлүүлэн оролцоно. Тэмцээний бэлтгэл ажил нэлээд ихтэй байсан, одоо үндсэндээ хангадаж дуусч байна.

-Тэмцээнд үндэсний ялагчийг шалгаруулахад төсөл их чухал үүрэгтэй байдаг шүү дээ. Өөрийнх нь хувьд ямар төсөл танилцуулсан бэ?

-Байгаль эх бол хүний бие организмтай адил өөрөө өөрийгөө хамгаалж тэнцвэржүүлж байдаг гайхамшигтай зүй тогтолцоотой. Энэ гайхамшигт амьдралын тогтолцоог хүн төрөлхтөн бид хөндлөнгөөс хүчээр өөрчилснөөс үүдэн маш их сөрөг нөлөө үүсээд байгаа нь нууц биш юм. Сүүлийн жилүүдэд эрчимтэй хотжилт, үйлдвэржүүлэлтийн улмаас манай эх орон төдийгүй дэлхий нийтээрээ экологийн тэнцвэрт байдлыг эвдэхэд хүргэж буй нь харамсалтай. Тиймээс нийтээрээ байгаль орчноо аварцгаая. Үүний тулд бид дуу хоолойгоо нэгтгэж, сайн үйлсийн төлөө улс үндэстнээрээ гар нийлэх ёстой.

-Өөрийнхөө гэр бүлийн гишүүдээ танилцуулахгүй юу?

-Миний аавыг П.Сэргэлэн гэдэг. Монгол Улсаас Кувейт улсад суугаа Элчин сайд, эдийн засагч, багш мэргэжилтэй, дипломатч. Монгол Улсын манлай уяач. ОУХСМастер. Ээжийг минь Б.Байгалмаа гэдэг. Хувцас загварын “Гоёл-94”, Хаврын “Гоёл-95” тэмцээнүүдэд Шилдэг загвар өмсөгчөөр шалгарч байсан топ модель. Багш, орчуулагч мэргэжилтэй. Би гурван эгч, нэг ах, нэг эрэгтэй дүүтэй. Мөн Лео нэртэй 10 настай нохойтой.

-“Эх дэлхийн мисс” тэмцээний үндэсний ялагчаар шалгарахад өөрт нь ямар зан чанар тус болсон гэж бодож байна вэ?

-Би зорилгодоо хүрэхийн тулд биеэ дайчилж чаддаг тууштай зан чанартай. Ямар нэг зүйл хийхээсээ өмнө тал бүрээс нь судалж байж хийхийг эрмэлздэг, хийж бүтээж байгаа бүхэндээ чин сэтгэлээсээ ханддаг.

-Анх хэдэн настайдаа загварын тайзан дээр гарч байсан бэ. Хамгийн дурсамжтай, сэтгэлд тод үлдсэн загварын тайз, шоу гэвэл ямар тайзыг хэлэх вэ?

-2022 оны хавар “Queen model Agency”-н Х.Энхмаа багшийн удирдлага дор загвар өмсөгчийн сургалтаа дүүргээд Гүрж улсын Тбилиси хотод зохион байгуулагдсан Дэлхийн өсвөр үеийн загвар өмсөгчдийн тэмцээн болох “World Teen Model of the Planet” тэмцээний тайзнаа гараагаа эхэлсэн. Миний оролцсон загварын шоу болгон тус бүртээ өөрийн гэсэн онцлогтой бөгөөд бүгд л сэтгэлд минь сайхан дурсамжуудыг үлдээсэн. Хамгийн сүүлд дэлхийд алдартай Филиппиний загвар зохион бүтээгч Майкл Синкогийн загваруудаас Арабын загварын долоо хоногийн үеэр толилуулснаар тус шоунд оролцсон анхны монгол загвар өмсөгч болсоноо онцолмоор байна. Майкл Синко загвараа толилуулахдаа орчноо төгс бүрдүүлсэн байсан нь үзэгч олонд төдийгүй оролцож байгаа хүмүүстээ сэтгэл хөдлөм байсан. Тийм гоё шоунд оролцож Монголынхоо нэрийг гаргасандаа баяртай байна. Энэ дашрамд загвар өмсөгч болох гарааг минь эхлүүлж өгсөн Х.Энхмаа багшдаа болон “Miss Mon­golia Tourism Association”- ний Б.Гантогоо захиралдаа чин сэтгэлийн талархал илэрхийлье.

-Одоо аль сургуульд ямар мэргэжлээр суралцдаг вэ?

-Би энэ хичээлийн жилээс Кувейт улсын BSK дунд сургуулийн 12 дугаар ангид суралцаж эхэлсэн. Монголдоо Сант сургуульд 11 дүгээр ангиа дүүргээд гэр бүлээрээ Кувейт улсад нүүж ирсэн. Ирээдүйд Биохимич мэргэжлээр сонгон суралцах сонирхолтой.

-Загварыг ямар учраас сонирхож хичээллэхээр болсон бэ?

-Би бүр бага байхаасаа л загвар өмсөгч болох хүсэлтэй байсан. Ээж минь загвар өмсөгч болохоор надад үлгэрлэж, зааж зөвлөдөг. Мөн чөлөөт цагаараа хуучин хувцас болон даавуу ашиглан гараараа хувцас урлах дуртай, өөрөө моделио хийдэг байсан маань алсдаа загвар өмсөгч болоход нөлөөлсөн гэж бодож байна.

-Амжилтуудаасаа хуваалцахгүй юу?

-Гүрж улсад зохион байгуулагдсан “World Teen Model of The Planet” тэмцээний “Шилдэг Үндэсний Хувцас“ болон Гран При шагнал хүртсэн. Мөн Каннын Кино Фестивалийн хүрээнд зохиогддог улаан хивст загварын шоунд урилгаар оролцсон. Мөн Парисийн загварын долоо хоног, Арабын загварын долоо хоногт урилгаар оролцсон анхны монгол загвар өмсөгч болсон.

-Төгөлдөр хуур дарж, балетаар хичээллэдэг гэсэн үү?

-Тийм ээ, би чөлөөт цагаараа балетаар хичээллэж, төгөлдөр хуур дардаг. Анх таван настайгаасаа төгөлдөр хуур заалгаж сурч эхэлсэн. Энэ ярилцлагаараа дамжуулан Д.Долгоржав, МУГЖ С.Саянцэцэг багш нартаа баярлаж явдгаа илэрхийлье. Балетаар сүүлийн дөрвөн жил хичээллэж байна. Энэхүү урлагт намайг дурлуулсан МУГЖ Х.Манлай багшдаа болон СТА Х.Ганбат багшдаа баярлаж явдгаа илэрхийлье. Мөн волейболын спортоор тавдугаар ангиасаа эхлэн Ирээдүй клубт Б.Уранчимэг багшийн удирдлага дор хичээллэсэн.

-Таны өндөр, биеийн жинг тодруулж болох уу?

-Миний биеийн өндөр 182 см, жин 54 кг.

-Амьдралдаа ямар зан чанарыг, юуг чухалчилдаг вэ?

-Үнэнч зан чанарыг эрхэмлэдэг. Мөн хүнлэг, нинжин сэтгэлтэй байж аливаад зөв хандлагатай байх нь чухал гэж боддог.

-Цаашдын зорилго төлөвлөгөө, мөрөөдлөөсөө хуваалцаач?

-“Эх дэлхийн мисс-2022” тэмцээндээ амжилттай оролцож Монгол Улсдаа миссийн титмийг авч ирэхээр зорьж байна. Би дэлхийн дулаарал болон байгаль экологид тулгарч буй асуудлыг шийдвэрлэхэд хүн бүр өөрийн зүгээс чадах бүхнээ хийж байгаасай гэж хүсдэг. Загвар өмсөгчийнхөө карьерыг өсгөж дэлхийн загварын ертөнцийн тайзнаа алхахыг зорьж байгаа. Дунд сургуулиа амжилттай төгсөөд хүссэн мэргэжлээрээ үргэлжлүүлэн суралцаж, ирээдүйд эх орондоо ихийг хийж бүтээхийг хүсдэг дээ.

Categories
мэдээ энтертаймент-ертөнц

“Latte” кофены эрэлт өссөнөөр “Starbucks”-ийн борлуулалт шинжээчдийн таамгийг давав DNN.mn

“Starbucks”-ийн борлуулалт энэ онд 9 хувиар, ашиг нь 20 орчим хувиар өсөх төлөвтэй байна

АНУ-д инфляц өндөр байгаа ч хэрэглэгчдийн дунд “Latte” кофены эрэлт нэмэгдсэнээр “Starbucks” компанийн борлуулалт шинжээчдийн таамгаас давлаа.

Тус компанийн борлуулалт аравдугаар сарын хоёрны өдөр хүртэлх санхүүгийн улиралд өнгөрсөн оны мөн үеэс долоон хувиар өссөн нь “Bloomberg”-ийн шинжээчдийн таамаглаж байсан 4.1 хувиас давсан үзүүлэлт болжээ. Олон улсын зах зээлд бүтээгдэхүүний борлуулалт нь буурсан ч шинжээчдийн таамаглаж байсанчлан тийм ч тааруу байгаагүй аж. Үүнтэй холбоотойгоор тус компани ирэх 12 сарын төсөөллөө илүү өөдрөг гаргасан гэдгээ мэдэгдээд байна. “Starbucks”-ийн борлуулалт энэ онд есөн хувиар, ашиг нь 20 орчим хувиар өсөх төлөвтэй байгааг мөн мэдээлжээ.

“Starbucks” компанийн нэрийн хуудас болсон “Latte” болон “Frappuccino”-ийн үнэ нэмэгдсэн ч хэрэглэгчдийн дунд эрэлт өндөртэй хэвээр байсан бөгөөд Хойд Америк дахь борлуулалтын орлогынх нь 11 хувийг эдгээр бүтээгдэхүүний захиалгын нэмэгдсэн үнэ бүрдүүлсэн байна.

Үүнээс гадна тайлант хугацаанд хийгдсэн гүйлгээний тоо бага зэрэг нэмэгдсэн нь кофе шопын хэрэглэгчдийн тоо тогтвортой, харин хэрэглэгчид бүтээгдэхүүнд илүү үнэ төлж байгаа гэдгийг илтгэжээ.

Хэдий тийм боловч “Бид цаашид бүтээдэгдэхүүний үнийг дахин нэмэгдүүлэхгүй” хэмээн тус компанийн Гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч Ховард Шульц мэргэжилтнүүдэд хандан онцоллоо. Мөн үнэ нэмэгдсэн ч байнгын хэрэглэгчид болон захиалгын тоонд ноцтой өөрчлөлт гараагүй гэдгийг тэрбээр мөн онцолжээ.

Түүнчлэн хэрэглэгчдийн нас улам бүр залуужиж байгаа бөгөөд залуу хэрэглэгчид кофенд зарцуулах нэмэлт орлого харьцангуй өндөртэй байдаг гэдгийг “Starbucks” тодотгосон байна.

Он гарсаар нийтдээ 28 хувиар өсөөд байгаа “Starbucks”-ийн хувьцааны ханш дээрх мэдээллийн дараа 1.3 хувиар өсөж, 85.81 ам.доллар хүрчээ.

Тайлант хугацаанд тус компанийн үйл ажиллагааны алдагдал өмнөх жилийн мөн үеэс буурсан байна. Энэ нь баристануудын цалин болон сургалтыг дэмжиж, тэдний ажлыг хөнгөвчлөх тоног төхөөрөмжүүдээ сайжруулсантай холбоотой аж.

Эх сурвалж: bloombergtv.mn

Categories
мэдээ энтертаймент-ертөнц

“КИВИ“ хамтлаг тоглолтоо хийнэ DNN.mn

2004 онд албан ёсоор байгуулагдаж байсан КИВИ хамтлаг энэ сарын 18-нд ганцхан удаа тоглолтоо хийхээр болжээ. Тоглолтод Tsetse, AM-C, Uka /solo/ нар оролцоно. Тоглолт Зайсан хиллийн Эвэнт халлд 20.00 цагаас болох юм байна. Тасалбарын үнэ 79-319 мянган төгрөгийн хооронд байна.

Продюсер Б.Ангирмаа нь 2004 онд анх KIWI нэртэйгээр продюсер охидын содон хамтлагийг Д.Уламбаяр Ц.Намуун Б.Халиун нарын бүрэлдэхүүнтэй байгуулж улмаар Dashka studio дэргэд уран бүтээлээ гаргаж эхэлсэн түүхтэй.

KIWI хамтлаг нь энэхүү хугацаанд 60 гаруй клип 9 цомог world tour 2 удаа хийж байсан Монголын рок попд нэгэн тод өнгө болсон охидын хамтлаг билээ.

Categories
мэдээ энтертаймент-ертөнц

Google компани зураг хайх үйлдлийг үндсэн хайлтын системдээ нэмжээ DNN.mn

Google компани зургаар хайх технологио хэд хэдэн бүтээгдэхүүндээ нэвтрүүлээд байсан бол өнөөдрөөс үндсэн хайлтын системдээ нэмжээ.

Үндсэн хайлтын вэб хуудасны цонхны баруун гар талд камерын дүрс бүхий товч шинээр нэмэгдсэн байна.

Тус компанийн хайлтын системийн хөгжүүлэлтийг хариуцсан захирал Ражан Пател энэ тухай мэдээлэхдээ “Тэр бүр өөрчлөгдөөд байдаггүй Google-ийн нүүр хуудас өнөөдөр өөрчлөгдлөө. Бид таны асууж болох асуултуудын төрлийг өргөжүүлж, хариултыг нь сайжруулахаар тасралтгүй ажилладаг. Одоо та дэсктоп компьютер дээрээсээ дүрсээр асуулт асуухад хялбар боллоо” гэж твиттер хуудсандаа бичжээ.

Ингэснээр хүмүүс сонирхсон зургаа оруулж, зураг дээр дүрслэгдсэн зүйлийн талаар мэдээллийг олох боломжтой болж байна.

Тухайлбал ямар нэг бүтээгдэхүүний зураг оруулбал тухайн бүтээгдэхүүний талаар дэлгэрэнгүй мэдээллийг өгөх юм. Бас зурагт агуулагдсан текстийг хуулж авах, орчуулах боломж олгож байна.

Мөн уг зургийн эх сурвалжийг вэб холбоос хэлбэрээр олж өгөх юм.

Categories
мэдээ энтертаймент-ертөнц

Твиттерийн хөх тэмдэглэгээнд сар бүр 8 доллар төлнө DNN.mn

Илон Маск “Твиттер хаягаа хөх тэмдэглэгээгээр баталгаажуулсан хэрэглэгчдэд уг тэмдэглэгээг сар бүр 8 доллараар ашиглуулах болно” гэж мэдэгджээ. Энэ нь Твиттер платформыг худалдан авсны дараа хийж буй өөрчлөлтүүдийн нэг хэсэг юм. Ингэснээр спам болон скамыг багасгахад чухал нөлөөтэй гэж үзсэн.

Ихэвчлэн олны танил хүмүүсийн нэрний хажууд байх цэнхэр тэмдэглэгээ нь үнэ төлбөргүй байдаг. Энэ нь найдвартай эх сурвалжийг тогтооход хүндрэл учруулах боломжтой гэж шүүмжлэгчид үзсэн.

Илон Маск “Төлбөр төлсөн хэрэглэгчид хариу илгээх, хайлт хийхдээ давуу эрхтэй байх ба хоёр дахин бага зар сурталчилгаа явуулах болно. Цаашлаад Твиттерийн сурталчилгаанаас хамааралтай байдлыг багасгана” гэж нэмж хэлэв.

Тэрбумтан Илон Маск өөрийн Твиттер хуудсандаа хаяг баталгаажуулах хуучин аргыг “ноёд ба тариачдын систем” гэж шүүмжлэн жиргэсэн байна.

2009 онд хуурамч хаягаас урьдчилан сэргийлэх талаар хангалттай ажиллаагүй хэмээн шүүхэд нэхэмжлэл гаргасны дараа Твиттер уг системийг нэвтрүүлсэн. Твиттерийн хэрэглэгчдийн хаягийг баталгаажуулах хуучин арга нь энгийн богино хэмжээний онлайн өргөдлийн маягт байдаг.

Илон Маскийн Тесла компанийн өрсөлдөгч Женерал Моторс өнгөрсөн долоо хоногт Твиттер дээрх сурталчилгаагаа түр зогсоож байгаагаа мэдэгдсэн.

Үүний зэрэгцээ, даваа гарагт дэлхийн хамгийн том зар сурталчилгааны компаниудын нэг IPG платформ “итгэлцэл, аюулгүй байдлыг” хангах Твиттерийн төлөвлөгөөг илүү тодорхой болгох шаардлагатай гэж үзэн Твиттерийн сурталчилгааг долоо хоногоор зогсоохыг үйлчлүүлэгчдэдээ зөвлөжээ.

Categories
мэдээ энтертаймент-ертөнц

“Эргэж ирэхгүй намар” кино Оскарт нэр дэвшжээ DNN.mn

Оскарын шагнал гардуулах ёслол 2023 оны гуравдугаар сарын 12-нд Лос Анжелес хотын Долби театрт болох юм. Тэгвэл Шилдэг олон улсын уран сайхны кино 2023 номинацад улс орон бүрээс бүтээлээ явуулсан билээ.

Академид материал хүлээн авах эцсийн хугацаа нь аравдугаар сарын 3-нд дууссан ажээ. Тэгвэл манай улсаас нэг бүтээл энэхүү номинацад өрсөлдөж байгаа юм. Тодруулбал, жүжигчин Б.Амарсайханы “Эргэж ирэхгүй намар” буюу “Harvest Moon” уран сайхны кино Оскарын урьдчилсан шалгаруулалт буюу хяналтын үзлэгт орж байгаа ажээ. Ингэснээр манай улсаас Оскарын наадмын урьдчилсан шалгаруулалтад оруулж байгаа долоо дахь бүтээл юм.

Энэхүү бүтээл нь Ванкуверын олон улсын кино наадмын “Vanguard award” хэсэгт шалгаран дэлнхийн нээлтээ хийхээр болсон. “Эргэж ирэхгүй намар” бүтээлийг зохиолч Т.Бум-Эрдэнийн “Түнтүүлэй” өгүүллэгээс сэдэвлэн кино зохиолыг бичиж, найруулжээ.

Шилдэг олон улсын уран сайхны кино номинацад явуулсан бүтээлүүд нь 2022 оны нэгдүгээр сарын 1-нээс арваннэгдүгээр сарын 30-ны хооронд өөрийн улсынхаа театрт гарсан байх ётой ажээ. Энэ төрлийн бүтээлд АНУ-аас гадуур бүтээсэн, харилцан ярианы 50-аас дээш хувь нь англи хэлээр бус харилцан ярианы бичлэгтэй, хүүхэлдэйн болон баримтат киног багтаасан бүрэн хэмжээний киног хэлдэг байна.

Categories
мэдээ энтертаймент-ертөнц

Илон Маск “Twitter” компанийг худалдан авав DNN.mn

Дэлхийн хамгийн чинээлэг эрхэм Илон Маск “Twitter” компанийг 44 тэрбум ам.доллароор худалдан авах гэрээг эцэслэн байгуулсан талаар Америкийн мэдээллийн хэрэгслүүд мэдээлжээ.

И.Маск өөрийн “Twitter” хуудсандаа “шувуу чөлөөлөгдлөө” хэмээн жиргэж гэрээг байгуулсныг илэрхийлсэн байна. Үүнээс гадна, “Twitter”-ийн захирал Параг Агравал тэргүүтэй өндөр албан тушаалтнууд халагдсан гэж хэвлэлүүд мэдээлсэн байна. Ингэснээр “Twitter” И.Маскийг худалдан авах гэрээнээсээ буцсан хэмээн шүүхэд хандсан дуулиан намжиж байна. “Twitter” компанийн зүгээс гэрээний талаар албан ёсоор мэдээлээгүй байгаа ч тус компанийн нэгэн хөрөнгө оруулагч гэрээ байгуулсан болохыг “BBC” телевизэд мэдээлжээ.

Categories
мэдээ энтертаймент-ертөнц

IHC Esports баг Рио Мажорын эхний тоглолтоо маргааш хийнэ DNN.mn

CSGO-ын 2022 оны хоёр дахь мажор “Intel Extreme Masters Rio Major 2022” Бразилын Рио де Жанейро хотод маргааш эхэлнэ.

250 мянган ам.долларын шагналын сантай тэмцээний Challenger шатанд Монголын IHC Esports баг оролцох бөгөөд эхний тоглолтоо арваннэгдүгээр сарын 1-ний 00:30 цагаас Хойд Америкийн Evil Geniuses багтай хийнэ.

bLitz (Б.Гарьдмагнай), Techno4K (М.Содбаяр), Bart4k (Б.Баатархүү), kabal (Б.Бат-Энх), sk0R (Б.Тэнгис), ANNIHILATION (Н.Түвшинтөгс) нараас бүрдэх Монголын баг өчигдөр Бразилыг зорьсон юм. Багийн дасгалжуулагчаар maaRaa (Б.Эрдэнэдалай) ажиллаж байна.

Тэдний эсрэг тоглох АНУ-ын Brehze (Винсент Каёонте), Болгарын CeRq (Цветелин Димитров), АНУ-ын autimatic (Тимоти Та), Канадын HexT (Жадан Постма), Казахстаны neaLaN (Санжар Ишаков) нарын бүрэлдэхүүнтэй Evil Geniuses баг хамгийн сүүлд “BLAST Premier: Fall American Showdown 2022” тэмцээний хүрээнд Бразилын “Fluxo” багт хожигдоод буй.

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал энтертаймент-ертөнц

​Я.Эгшиглэн: K-pop хүсэл мөрөөдлийг минь илүү гэрэл гэгээтэй болгодог DNN.mn


“K-pop world festi­val 2022” олон улсын тэмцээний дууны төрөлд тэргүүн байр эзэлсэн Я.Эгшиглэнтэй ярилцлаа.


-“The Changwon K-Pop World Festival 2022” тэмцээний дууны төрөлд тэргүүн байр эзэлсэнд баяр хүргэе. Тайзан дээр шагнал хүртэж байсан тэр үеийн мэдрэмжээсээ хуваалцахгүй юу?

-Баярлалаа. Шагнал авах үед мэдээж маш их баярлаж догдолсон. Тайзан дээр ялагчийг зарлахын өмнө надтай өрсөлдөж байсан найз маань “Чи ялах нь тодорхой, солонгосчууд чиний сонгосон дуу, хоолойнд чинь үнэхээр дуртай” гэж хэлж байсан. Тэр үедээ өөртөө тийм ч итгэлтэй биш байсан л даа. Ялагч болох нь гол биш үзүүлбэрээ алдаагүй сайн үзүүлэх нь бид бүгдийн хувьд хамгийн чухал байсан даа.

-Сонгосон дуунд нь солонгосчууд их дуртай гэж найз нь хэлсэн байна. Тэмцээндээ ямар дуу дуулж оролцсон бэ?

-Тэмцээнд Солонгосын алдарт дуучин IU-гийн “You and I” дууг дуулсан. Энэ дуу нь IU дуучны анх нэр алдарт хүрч олонд танигдаж байх үеийнх нь дуу бөгөөд өсвөр насны үерхэл, анхны хайрын сэдэвтэй дуу юм. Үлгэрийн оронд буй мэт сэтгэгдэл төрүүлэм хөгжилтэй, уянгалаг аятай дуучны дээд өнгө, хоолойны чадлыг харуулсан дуу. Би IU-гийн бүх дуунд нь дуртай. Гэртээ ганцаараа байхдаа тоглолтоо хийж байна гэж төсөөлж дуунуудыг нь их дуулдаг байсан. Миний дуулсан “You and I” дуу бусад орны оролцогчдын үзүүлбэрийг бодвол эмэгтэйлэг эгдүүтэй зохиомжтой байсан. Тус тэмцээн нь “Alice in wonder­land” шиг үлгэрийн орон мэт зохиомжтой байсан учраас үүндээ ч нийцсэн дуу сонгож дуулсан гэж бодож байна.

-“The Changwon K-Pop World Festival 2022” тэмцээний талаар тодруулаач. Оролцоход бэрхшээлтэй зүйл нь юу байсан бол?

-Тус тэмцээнд жил бүр нийт 100 гаруй улсаас хүүхдүүд бичлэгээ илгээж, шалгарсан улсын хүүхдүүд өрсөлддөг. Энэ жилийн тэмцээнд найман улс шалгарсан. Миний хувьд NTV телевизийн “K-pop festi­val in Mongolia 2022” тэмцээнд дууны төрлийн ялагч болсноор Монгол Улс дахь Солонгосын элчин сайдын яамнаас холбогдон уг тэмцээнд бүртгүүлж оролцох эрхтэй болсон. Жил бүр улс улсдаа тэргүүн байрт шалгарсан хүүхдүүд бичлэгээ илгээж тэр дундаас шилдэг нь шалгардаг юм билээ. Анх 2014 онд Монголоос н.Очирбат гэдэг ах тэмцээнд явж оролцож дууны төрөлд хоёрдугаар байр эзэлсэн байдаг. Солонгосын Элчин сайдын яамнаас намайг анх дуудаж ярилцлага, бичлэг авч, энд түрүүлсэн дууныхаа бичлэгээ илгээн бүртгүүлж байсан. Тэмцээний эхний шатанд тэнцсэн гэдгээ сарын дараа мэдсэн. Дараагаар нь ковер дууны бичлэг, дуртай дуучин, зорилго, K-pop чиний хувьд юу вэ зэрэг асуулт и-мэйлээр ирсэн. Түүнд би K-pop бол миний ертөнцөд гэрэл гэгээ юм, k-pop-оор дамжуулж мөрөөдөл минь илүү өнгөлөг, гэрэл гэгээтэй болдог. Үргэлж зөв замд минь хөтөлдөг гэж хариулсан. Энэ асуулт нь тэмцээнд их чухал нөлөө үзүүлсэн байх гэж бодож байна.

May be an image of 3 people

Энэ жилийн тэмцээний өнгөрсөн жилүүдээс ялгаатай зүйл нь оролцогчиддоо түлхүү анхаарал хандуулж, тусад нь интро бичлэг хийж өгч, Idol-той цуг үзүүлбэр үзүүлэх боломжтой болсон байсан. Биднийг хоёр долоо хоногийн турш хэрхэн бэлтгэлээ хийж байсан, ямар хэмжээнд ахиц дэвшил гаргасан болон хөгжилтэй тоглоом зэргийг зохион байгуулж зураг авалтыг хийж байсан. Тэмцээний үеэр нэвтрүүлэг, баримтат кино шиг зүйл давхар хийгдсэн байгаа. Энэ нь аравдугаар сарын 28-ны өдөр KBS телевизээр гарах болно.

-Анх урлагт хэрхэн дурлах болсон бэ, дурлах болсон шалтгаан түүхээсээ хуваалцаач?

-Аавынхаа студид багаасаа л олон хамтлаг дуучдыг харж, сонсож үлгэр дуурайллыг авдаг байсан. Тийм ч учраас урлагт дурлах гол шалтгаан аав маань байсан юм болов уу. Багаасаа л ямар нэгэн байдлаар үргэлж урлагтай холбоотой дугуйланд их хамрагдаж, хичээллэдэг байсан даа. Ээж маань ч латин америк болон Монгол бүжиг их сайхан бүжиглэдэг, урлагт хайртай хүн л дээ. Магадгүй гендээ байдаг юм болов уу.

-Солонгосын онгоцны буудалд буусан цагаас нэвтрүүлгийн багийнхан яриа авч, дүрс бичлэг хийж байсан гэсэн?

-Очсон цагаас эхлээд л дандаа зураг авалт явагдсанд нь анх жаахан гайхаж байсан. Гэхдээ өмнө нь аяллын нэвтрүүлэгт орж үзсэн туршлагатай учраас миний хувьд харьцангуй гайгүй байсан. Нэг хэцүү зүйл нь сэтгэл хөдлөлөө жирийн үеийнхээсээ хэтрүүлэгтэйгээр илэрхийлэх хэрэгтэй болдог юм билээ. Миний хувьд тийм зүйлдээ жаахан тааруу. Гэсэн хэдий ч зурагтаар л үздэг байсан тийм том телевизээр гарах боломж олдсонд баяртай байсан.

-Дууг нь сонсож, үздэг алдартай уран бүтээлчдээ ойроос харах мэдрэмж ямар байсан бэ?

-Дуучидтай нэг тайзан дээр гарах нь маш сонирхолтой байсан. Ялангуяа “Kard” хамтлагийнхантай нэг тайзан дээр зогссон нь нэр төрийн хэрэг байсан. Мөн тайз руу гарах үед өөр дуучид хажуугаар зөрөх үеийн догдлол одоо ч мэдрэгдэж байна.

-Дэлхийд алдартай “YG” энтертайнментийн дууны багш хичээл заасан гэж сонссон. Хичээл, сургалтууд нь ямар байсан бэ?

-Дууны төрлийн оролцогчдод нийт дөрвөн багш ирж хичээл заасан. Бид хоёрыг дуулуулж үзээд өөрсдийнх нь хоолойны онцлог сул талуудад тааруулж хоолойны дасгалуудыг заасан. Бүх багш нар өөр өөрийн арга барилаар өөр өөр дасгал зааж байсан. Их зүйл сурч авсан.

-Өөр олон улсын оролцогчидтой тэмцээний бэлтгэл хийх ямар байсан бэ?

-Тэмцээнд тив тивээс хүүхдүүд ирж оролцсон. Япон, Монгол Чили улсаас бусад нь бүгд унаган англи хэлтэй орны хүүхдүүд байсан. Би өөрийнхөө хэмжээнд хүүхдүүдтэй ойлголцон англи хэлний ярианы чадвар маань ч тодорхой хэмжээгээр сайжирсан гэж бодож байна. Тэд бүгд маш найрсаг харилцаатай байсан. Би Монголоос авчирсан “Зөв аарцны ундаа”-наас хүүхдүүдэд амсуулахад эхлээд жаахан гашуун мөртлөө чихэрлэг юм байна гэцгээж байсан.

-“Cherry Bomb” бүжгийн хамтлагтай байсан гэсэн. Энэ талаар тодруулаач?

-“Cherry bomb” хамтлаг миний мэдэхийн анх 2020 онд үүсгэн байгуулагдсан байх. Би сүүлд 2021 онд хамтлагийн ахлагч н.Ариунзаяа эгчтэй танилцан дуулж буй бичлэгээ явуулснаар намайг хамтлагтаа авч байлаа. Дандаа дуулдаг байсан хүүхэд бүжгийн хамтлагт анх ороод чадвараараа гологдсон. Гэвч Ариунзаяа эгч маань намайг хурцалж өгснөөр илүү хичээх ёстойгоо мэдэж авсан. Тэр хэрээрээ ковер бүжиг гарах болгонд чадвар минь бага багаар сайжирч байсан. Хамтлагтаа байхдаа К-попд дуртай авьяас чадвартай олон хүүхдүүдтэй найзууд болж их ч зүйлийг сурсан

Categories
мэдээ нийгэм энтертаймент-ертөнц

“Японы кино өдрүүд 2022” үргэлжилж байна DNN.mn

Японы кино өдрүүд эхэлнэ

Монгол Улс, Япон Улс дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойг тохиолдуулан зохион байгуулж буй “Японы кино өдрүүд 2022”-ийн нээлт “Тэнгис” кино театрт 10 дугаар сарын 25-нд болов.

Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Х.Кобаяши хэлсэн үгэндээ, “Би киног том дэлгэцээр нүргэлэх сүрлэг дуу чимээг мэдрэнгээ бүтээл бүрийн хүнд хүргэх гэсэн санааг Та бүхэнтэй хамт ойлгон мэдэрч, япон киногоор дамжуулан монголчууд Япон орон болоод япончуудын тухай илүү их ойлголттой болно хэмээн найдаж байна” хэмээв.

Энэ үеэр Корээда Хироказү найруулагчийн “Миний хүсэл” киног толилуулсан бөгөөд 100 орчим хүн үзэж сонирхов.

“Японы кино өдрүүд 2022”-ийн хүрээнд япон дуу оруулгатай, англи, монгол хэлний хадмал орчуулгатай, үнэ төлбөргүй гарч буй киноны хуваарийг танилцуулж байна.

1.“Миний хүсэл”

10 дугаар сарын 29 /Бямба/ 14.00 цагт

2. “RECALL”

10 дугаар сарын 29 /Бямба/ 18.00 цагт

3.”Пекоросийн ээж ба түүний өдрүүд”

10 дугаар сарын 30 /Ням/ 14.00 цагт

4. “Дураараа л чичир”

10 дугаар сарын 28 /Баасан/ 18.00, 10 дугаар сарын 30 /Ням/ 18.00 цагт