Categories
мэдээ энтертаймент-ертөнц

Шинэ жилээ дурсамж дүүрэн өнгөрүүлэхэд туслах шилдэг зөвлөгөө DNN.mn


Хамт олны баяраараа юу дагаж мөрдөх, хэрхэн сэтгэл хангалуун баярлаж болох талаар бяцхан зөвлөгөөг хүргэж байна.


1.Хоолны чанар хамгийн чухал

-Аливаа шинэ жилийн баярын үйл ажиллагаанд хоолны амт, чанар маш чухал. Тэр тусмаа шингэц сайтай, хэтэрхий шарсан хуурсан биш хоол сонгох нь нэн чухал. Мөн нэг төрлийн хүнд хоол сонгохоос аль болох зайлсхийх ёстой бөгөөд үхрийн мах, гахайн мах сонгох нь зохимжгүй. Стейк сонгосон бол нөгөө хоол нь маш шингэцтэй хоол байх хэрэгтэй. Тухайлбал, шингэц сайтай тахианы махыг хоолныхоо аль нэг сонголтдоо оруулахаа мартав.

2.Рестораны зохион байгуулалт

-Олон хүн, цөөн хүнтэй баяр тэмдэглэхээс үл хамааран баярын үйл ажиллагааг урамгүй болгодог зүйл бол том хана. Баганы ойр орчимд харагдах орчин муутай газар суусан хүмүүс сэтгэл дундуур гардаг учраас хүн нэг бүрийн хүсэл таашаалын төлөө том цэлгэр, үзэгдэх орчин сайтай ресторан сонгох нь чухал.

3.Шартах вий, согтох вий

-Хэдэн зуун хүнийг мэдээж хянаж суух ямар ч боломжгүй. Тэр дунд уух хүн байна, уухгүй хүн ч байна. Тиймээс чи заавал уух ёстой, ширээн дээр байгаа бүх зүйлийг амсах ёстой гэсэн бүдүүлэг хандлага хоцрогджээ. Уух нь өөрөө маш том соёл болсон учраас хэрэглээндээ тохируулж хэрэглэж сурахыг зөвлөе. Тэр тусмаа “Уухын өмнө нэг. Уусны дараа нэг” уриатай кондишн хэрэглэж сурахыг зөвлөж байна. Шинэ жил зохион байгуулагч нар ч ширээн дээр 1-2 ширхэгийг тавьчихад гэмгүй. Хамт олны уур амьсгалыг ч эерүүлнэ гээд л бод. БНСУ-ын шарталт эмчлэх бэлдмэл нь 2014 оноос хойш дэлхийн зах зээлд борлуулагдаж байгаа бөгөөд Монгол Улсад 2018 онд орж ирснээс хойш хэдийнэ хэрэглэгчдийн таашаалд нийцсэн, шилдэг бүтээгдэхүүн болон хувирчээ. Архинаас үүссэн хордлогыг бүрэн тайлж чаддаг шидэт ундааг уухын өмнө, уусныхаа дараа дахин хэрэглэсэн тохиолдолд тэр өдрийн нандин дурсамжаа бүрэн санахаас гадна, маргааш нь ч ажлаа алдахгүй, хордлогод орохгүйгээр ажилдаа очиж чадах билээ.

4.Уусан бол жолоо бүү барь

-Хэрвээ та шинэ жилдээ очоод ууна гэж бодож байгаа бол машинаа яг одоо гэртээ эсвэл ажлынхаа гадна орхи. Уугаагүй нэгнийхээ машинд дайгдах, эсвэл дуудлагын такси дуудаж үйлчлүүлээрэй. Та утсандаа ердөө UBcab аппликейшн суулгахад л болчихно. Ганц товчлуур дараад л таны хаана байгаа газар найдвартай, дулаан, тохиолог цэвэрхэн машин очих учраас уучихаад машин барьж өөрийгөө болон өрөөлийг битгий эрсдэлд оруулаарай. Зайлшгүй шаардлагаар машин бариад очоод уучихсан бол эрүүл бас жолооч хүнд түлхүүрээ шилжүүлэх, эсвэл дуудлагын жолоочоор үйлчлүүлээрэй.

5.Хэт олон төрлийн зүйл идэж, уухаас зайлсхийх

-Мэдээж шинэ жилийн баярын ширээ учраас чихэр, жимс, хоол, салат, ус ундаа гээд маш олон төрлийн зүйл бий. Тэр тусмаа архи согтууруулах ундаа олон төрлөөр байгаа. Тэглээ гээд тэр бүхнийг хэрэглэх ёстой гэсэн үг биш. Та зөвхөн өөрөө хэрэглэдэг зүйлээ дагнаж хэрэглэснээр хоолны болон архины хордлого гэх мэт олон эрсдэлээс өөрийгөө хамгаална. Тиймээс архи уусан бол түүнийгээ дагнах. Пиво бол пивогоо л уух нь нэн чухал. Дахиад сануулахад кондишн цүнхлэхээ мартав аа.

6.Хэтэрхий олон үзүүлбэр, эсвэл хэт үзэх зүйлгүй шинэ жил уйтгартай

-Хамт олны уур амьсгалыг халуун дулаан болгох хамгийн шилдэг арга бол хөгжөөнт тоглоом болон ажилчин, албан хаагчид өөрсдөө шинэ жилийнхээ нэг хэсэг байх явдал. Ширээ дүүрэн суулгачихаад л таних, танихгүй олон дуучин дуулуулсаар тараачихвал хэтэрхий уйтгартай. Тиймээс гоёлын даашинзтай, костьюм өмссөн хүмүүст ямар тоглоом тоглуулахаа бодох л ёстой. Хэт олон дарга нар ээлжлээд үг хэлээд дуучид байхгүй бол мөн л уйтгартай. Ерөөс хүн өөрөө амьд харилцааг хүсэж байдаг учраас нас, насны онцлогт нь тохируулан дуу сонгохоос гадна амьд хөгжмийн хамтлаг бол хамгийн бээст байх болно шүү.

7.Стори, бичлэг хэзээ хаана хийх мэдрэмж маш чухал

-Бүжгийн талбайд хөлөрчихсөн, яг өөрийнхөөрөө доргиж байсан стори, бичлэгээ маргааш хэн нэгний утас, эсвэл олон нийтийн сүлжээнээс олж харах тийм ч таатай зүйл биш байдаг. Тиймээс хэрвээ стори хийх бол зөвхөн өөрийгөө оруулах, мөн бусад хүний эрхэнд бүү халдаарай. Танд зөвшөөрөл өгсөн бол зургаа олон нийтийн сүлжээнд оруулж сурах нь маш том соёл шүү.

…Ингээд бяцхан зөвлөгөөгөө өндөрлөе. Уншигч танд таалагдсан гэж найдаж байна. Шинэ жилээ хэзээ ч мартагдахгүй, дурсамжтай өнгөрүүлээрэй.

Categories
мэдээ энтертаймент-ертөнц

“Twitter” идэвхгүй 1.5 тэрбум хаягийг устгана DNN.mn

“Twitter” компанийг эзэмшигч Илон Маск тогтмол ашиглагддаггүй буюу идэвхгүй 1.5 тэрбум хаягийг ойрын хугацаанд устгана гэж мэдэгдлээ. Хэдэн жил ашиглаагүй, эс бөгөөс нээгдсэнээсээ хойш нэг ч удаа “жиргээгүй” хаягууд үүнд багтаж, устгалд орох аж.

Илон Маск компанийг 44 тэрбум ам.доллараар худалдан авч, өнгөрсөн аравдугаар сард захирал нь болсон юм. Тэрбээр захирал болсноосоо хойш компанид бодлогын чанартай олон өөрчлөлтүүдийг хийнэ гэж амалсны нэг нь энэ, хаягуудыг идэвхитэй байлгах, хуурамч хаягуудтай тэмцэх явдал байсан юм.

Categories
мэдээ нийгэм энтертаймент-ертөнц

“Аватар” киноны хоёрдугаар ангийн зураг авалтуудыг усан дотор хийжээ DNN.mn

Avatar: The Way Of Water Trailer Sees The Na'vi Go Into Battle | Movies |  Empire

Найруулагч Жэймс Камероyны бүтээл, шинжлэх ухааны уран зөгнөлт “Аватар” киноны хоёрдугаар анги “Avatar: The Way of water” энэ сарын 16-нд нээлтээ хийхээр болсон. Уг ангийн ихэнх хэсгийн зураг авалт усан дотор хийгдсэн бөгөөд жүжигчдээс маш их тэсвэр тэвчээр, ур чадвар шаарджээ. Тодруулбал, гол дүрийн жүжигчид 3.406.870 литр багтаамжтай торхонд зураг авалтад орохын тулд Хавайд усанд шумбах хоёр сарын тусгай сургалтад хамрагджээ. Түүнчлэн Аватар киноны гол дүрд тоглож буй жүжигчин Кэйт Уинслет 7 минут 14 секундийн турш усан дотор амьсгалаа барьж, зураг авалтад оржээ.

Сонирхуулахад, .

Categories
мэдээ нийгэм энтертаймент-ертөнц

Шинэ жилийн баярын өдрүүдэд сонсоход тохиромжтой дуунууд DNN.mn

Шинэ жилийн баярын тухай дуунуудыг тоолоод баршгүй. Бидний чихэнд хоногшсон маш олон уран бүтээл байдаг. Гэхдээ энэ удаад хүн бүрийн мэддэгээс арай өөр уран бүтээлүүдийг онцолж байна. Цас хаялсан өвлийн өдрүүд тэр тусмаа, шинэ жилийн баяр дөхөж буй эдгээр өдрүүдэд сонсохгүй өнгөрч болохгүй дуунуудыг онцоллоо.

  1. Хамгийн түрүүнд онцлох дуу бол “Let it snow”.
    Учир нь аль ч цаг үед хуучирдаггүй уран бүтээл гэж үүнийг л хэлэх байх. Сонсох төдийд л олон дурсамж сэргээдэг энэ уран бүтээлийг цас хаялсан шинэ жилийн өдрүүдэд сонсохгүй өнгөрөөж боломгүй.
  2. Mariah Carey All I want for Christmas is you Энэ дуу сүүлийн 30 жилд бүтээгдсэн хамгийн алдартай зул сарын дуу ч байж мэднэ. Энэ дууг Мерайя Кэри, Уолтер Афанасьефф нар зохиожээ. Энэ дуу 1994 оны намар бичигдсэн ба дууг зохиоход 15 минут л зарцуулсан гэдэг.
  3. Энэ дууг сонсоход таны нүдэнд “Coca Cola” харагдаж байна уу. Сонсоод бүжиглээрэй. Дууны клип таныг өөрийн мэдэлгүй инээхэд хүргэнэ гэдэгт итгэлтэй байна.

4.Abba – Happy New year

Жил болгоны баярын үдэш дэлхийн өнцөг булан бүрт эгшиглэдэг энэхүү дуу 1980 оны нэгдүгээр сард бичигдсэн “Happy new year” дуу нь анх мьюзиклд зориулж бичигдэж байжээ. Уг дууг анх “Ааваа шинэ жилийн өдөр бүү уугаарай” хэмээн хөгжилтэй, баярын шинжтэйгээр нэрлэж 1980 онд бичүүлж байв. Харин Англи хэл дээрх хувилбар нь сүүлд 1999 онд бичигдсэн ба энэхүү хувилбараараа хит болжээ.

5. Энэ дууг халуун шоколад уунгаа цонхоор цас хаялахыг харангаа сонсоод үзээрэй. Болоод өнгөрсөн олон зүйлийг бодон ирэх жилдээ ямар шинэ дурсамжийг бүтээх талаар эргэцүүлээрэй.

6.Шинэ жилийн өдрүүдэд найз нөхөдтэйгөө уулзан элдвийг ярилцан хөгжилдөх ч сайхан шүү. Хамтдаа хөгжилдөнгөө сонсоорой.

7.Жил жилийн шинэ жилээр уламжлал юм шиг хаа сайгүй сонсогддог тоотой хэдэн дуу байдгийн нэг бол яах аргагүй “Jingle bell rock” юм. Гэхдээ энэ удаад арай өөрөөр сонсоод үзэх үү.

8.Мэдээж шинэ жилээр заавал сонсох дууны жагсаалтанд монгол дуу орохгүй байж болохгүй тийм үү. Чихэнд хоногшсон олон бүтээлүүдийг онцлохын оронд өвөрмөц хоолойтой дуучин бүсгүйн “Зул сарын бэлэг” хэмээх дууг онцоллоо.

9.Гадуур алхангаа сонсоорой.

10.

11.

12.

Categories
мэдээ цаг-үе энтертаймент-ертөнц

Шинэ жилээр заавал үзэх 10 кино DNN.mn

Бид бүхний хүсэн хүлээдэг, сэтгэл догдлуулам шинэ жилийн баяр айсуй. Баярын өдрүүдийг шинэ жилийн киногүйгээр төсөөлөх аргагүй. Тэгвэл бид энэ удаад шинэ жилийн тухай шилдэг кинонуудыг хүргэж байна.

“Last Christmas”

Emilia Clarke: 'Last Christmas' review: Great on-screen chemistry; the end  will take you by surprise - The Economic Times

Кет бол буруу сонголтын байнгын үйлчлүүлэгч болсон залуу эмэгтэй. Дуучин болох мөрөөдөлтэй түүний хувьд зул сарын дэлгүүрийн анахай худалдагчийн ажлыг жилийн туршид хийж байгаа нь тийм ч таатай биш байгаа нь ойлгомжтой. Гэсэн ч тэнд Том гэдэг залуутай учрах болно. Ингэснээр түүний амьдрал орвонгоороо өөрчлөгдөнө. Энэ бүхэн Кетийн хувьд яг л мөрөөдөл шиг байх болно.

kino1-1024x576 Шинэ жилээр заавал үзэх 10 кино

Home Alone (1990)

Та шинэ жилийн баярыг “Гэртээ ганцаараа” киногүйгээр төсөөлж чадна гэж үү? Гэртээ ганцаараа үлдэж хоцорсон хүү гэрийг нь ухах гэсэн дээрэмчдийг хэрхэн хашрааж, гэр орноо хамгаалах бол? Хамгийн хөгжилтэй, дурсамжтай киногоо энэ жил ч бас заавал үзээрэй!

kino2 Шинэ жилээр заавал үзэх 10 кино

Home Alone 2: Lost in New York (1992)

Энэ удаад тэр гэртээ ганцаараа үлдсэнгүй. Харин дэлхийн хамгийн хөл хөдөлгөөнтэй, том хот болох Нью-Йорк-д ганцаараа үлджээ. Өмнө нь чадуулсан хоёр дээрэмчин энэ удаад хүүгээс өшөө авах болов уу? Эсвэл хүү дахиад л тэднийг чадаж орхих болов уу?

kino3-1024x576 Шинэ жилээр заавал үзэх 10 кино

The Polar Express (2004)

Зул сарын тухай хүүхэлдэйн кинонууд дундаас хамгийн өвөрмөц, сонирхолтой, гайхалтай дүрслэлтэй гэвэл үүнийг хэлэх биз ээ. Хойд туйл руу хийх зүүдний юм шиг мартагдашгүй аялал, замдаа олон саад бэрхшээлтэй тулгарах ч тэр тусмаа хамгийн гайхалтай мэдрэмжийг төрүүлэх болно.

kino4 Шинэ жилээр заавал үзэх 10 кино

How The Grinch Stole a Christmas (2000)

Царай муутай, зул сарыг бүхнээс илүү үзэн яддаг, ногоон өнгөтэй тэр хэн бэ? Мэдээж тэр Гринч шүү дээ. Тэр энэ зул сарын баярыг хулгайлж, бусниулахыг хүссэн ч юу түүнд саад болж, аз жаргал, сэтгэл хөдлөлөөр дүүрэн жижигхэн хотын хэн гэгч баатар түүнд ухаарал хайрлан, зул сарыг аврах бол?

kino5 Шинэ жилээр заавал үзэх 10 кино

The Santa Clause 2 (2002)

Скот найман жилийн турш Сантагийн “үүрэг гүйцэтгэж”, үнэнч одой нар нь түүнийг хамгийн сайн өвлийн өвгөн гэж итгэнэ. Гэнэт Зул сарын ертөнцөд санаанд оромгүй өөрчлөлтүүд гарч, Скот өвөөд олон бэрхшээл тулгарна. Түүний хүү муу хүүхдүүдийн жагсаалтад орж, Санта Клаусын үүргээ хүлээлгэж өгөх шаардлатай болдог байна.

kino6-1024x768 Шинэ жилээр заавал үзэх 10 кино

Elf (2003)

Нялх балчир байхаасаа Хойд туйлд өссөн Бадди өөрийгөө анаахай гэж итгэдэг. Гэвч өсөж томрох тусам бяцхан одой нараас биеийн өсөлт, биеэ авч яваа байдал гээд бүх зүйлээр ялгарч эхэлдэг. Тэр Хойд туйлыг өөрийнхөө байх ёстой газар биш гэдгийг хүлээн зөвшөөрч жинхэнэ гэрээ олохоор Нью-Йорк хотыг зорьсноор киноны үйл явдал өрнөдөг.

kino7 Шинэ жилээр заавал үзэх 10 кино

“A Very Murray Christmas”

2015 онд дэлгэцнээ гарсан инээдмийн мюзикл кино.

kino8-1024x576 Шинэ жилээр заавал үзэх 10 кино

A Christmas carol

Бидний жагсаалтанд зүй ёсоор орсон цорын ганц хүүхэлдэйн кино. Шинэ жилийн уур амьсгалыг үнэртүүлсэн, үлгэрийн гэмээр энэхүү хүүхэлдэйн кино нь Чарьз Диккенсийн зохиолоос сэдэвлэн бүтээгдсэн юм. Гол дүр болох санхүүч Скружа энэ дэлхийд хамгийн их гутаж гунихарсан, итгэл алдсан хүнийг ч шинэ жил дахин сэргээж, баярлуулж чаддаг гэдэгт итгүүлнэ.

kino9 Шинэ жилээр заавал үзэх 10 кино

Charlie And The Chocolate Factory

Тим Бертоны энэхүү кино бүх л зүйлээрээ гайхамшигтай. Тайз засал, тусгай эффект, алиа хошин, гүн ухаан, тун буурьтай бодож хийсэн шоколадны үйлдвэр гээд л… Тийм ч учраас энэ кино хүнд жинхэнэ баяр, хөөр, сайхан сэтгэгдэл бэлэглэдэг бизээ.

kino10 Шинэ жилээр заавал үзэх 10 кино

Lost Christmas

Бидний урьд өмнө үзээгүй шинэ жилийн үдшийн тухай түүх. Энд ид шид, эмгэнэлт явдал холилдох ба кинонд тийм ч их шинэ жилийн тайз засал, улаан хацарласан Санта Клаус гараад байхгүй ч… та энэ киног үнэн сэтгэлээсээ үзэж , кинондоо сүлэлдэн уусч байж тэрхүү гүн гүнзгий, агуу чухал зүйлийг мэдрэх болно.

Categories
мэдээ нийгэм энтертаймент-ертөнц

“Гуталт муур” киноны шинэ анги энэ сарын 29-нд нээлтээ хийнэ DNN.mn

Reporter

Тус киноны хоёрдугаар анги 11 жилийн дараа үзэгчдэд хүрэхээр болсон бөгөөд энэ сарын 29-нд нээлтээ хийнэ.

“The Croods: A New аge” киноны найруулагч Жоэл Кроуфордын найруулсан уг бүтээлийн гол дүр Гуталт муурт Антонио Бандерас дахин дуу оруулсан бол Гуталт муурын хамтрагч Киттигийн дүрд жүжигчин Сальма Хайек дуу оруулжээ.

Categories
мэдээ цаг-үе энтертаймент-ертөнц

“Гоёл 2023” наадмын топ моделиор Б.Баярцацрал шалгарлаа DNN.mn

Тайлбар байхгүй.

33 дахь удаагийн “Гоёл 2023” наадам өнөөдөр Шангри Ла зочид буудалд болж, шилдгийн шилдэг топ моделиор загвар өмсөгч Б.Баярцацрал шалгарлаа.Мөн тус наадмын шилдэг эмэгтэй загвар өмсөгчөөр М.Нармандах, шилдэг эрэгтэй загвар өмсөгчөөр н.Ачтай нар тодорсон юм.Жил бүрийн загварын чиг хандлагыг тодорхойлдог тус наадам өнгөрсөн хоёр жилийн хугацаанд цар тахлын улмаас хойшилсны эцэст ийнхүү зохион байгуулагдаж, шилдгүүдээ тодруулав.

Энэ удаагийн наадамд эрэгтэй, эмэгтэй нийт 60 гаруй загвар өмсөгч шалгаран оролцож, шилдэг дизайнеруудын урласан шинэ брэндүүдийг тайзнаа амилууллаа.

Categories
мэдээ нийгэм энтертаймент-ертөнц

“The Hu” хамтлаг ЮНЕСКО-гийн Энх тайвны төлөөх уран бүтээлч цолыг гардан авлаа DNN.mn

ЮНЕСКО-гийн Ерөнхий захирал Одри Азулей 11 дүгээр сарын 25-ны өдөр тус байгууллагын төв байранд Хүннү рок чиглэлээр бүтээл туурвидаг “The Hu” хамтлагт “ЮНЕСКО-гийн Энх тайвны төлөөх уран бүтээлч” цолыг гардуулан өгөв.

Монгол Улс ЮНЕСКО-гийн гишүүнээр элссэний 60 жилийн ойг тохиолдуулан ЮНЕСКО-гийн Ерөнхий захирал Одри Азулейн манай улсад ажлын айлчлал хийх үеэр яригдсан асуудал ийнхүү ажил хэрэг болж Монгол Улсын Соёлын Элч “The Hu” хамтлаг Нэгдсэн Үндэстний Байгууллагын боловсрол, шинжлэх ухаан, соёлын байгууллага /ЮНЕСКО/-ын нэр хүндтэй цолыг хүртлээ.

“The Hu” хамтлагийн хөгжмийн хэв маяг, илэрхийлж буй санаа нь ЮНЕСКО-гийн үнэт зүйл, үйл ажиллагаанд нийцэж буйгаас гадна өөрсдийн улсын бүрэн эрхт байдал, үндэсний эв нэгдлийг бататган бэхжүүлэх, түүх соёлынхоо уламжлалыг гүнзгий судалж, хойч үедээ өвлүүлэх, тэдгээрийг дэлхий дахинд сурталчлан таниулах үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулж буй тул энэхүү цолыг авч буй анхны Монгол урлаг соёлын төлөөлөгчид болж байна.

2016 онд үүсгэн байгуулагдсан тус хамтлаг нь үеэс үед уламжлагдан ирсэн Монголын соёлын биет бус өв, уламжлалт хөгжмийн хэв маяг ба элементүүдийг орчин үеийн рок, хүнд метал хөгжимтэй хослуулсан “Хүннү рок” хөгжмийн жанрыг бий болгосон билээ. Монголчууд бидний бахархал болсон хөөмий, цуур, лимбэ, морин хуур зэрэг нь ЮНЕСКО-ийн “Хүн төрөлхтний соёлын биет бус өвийн Төлөөллийн жагсаалт”-д бүртгэгдсэн байдаг.

Энхүү цолыг авснаар “The Hu” хамтлаг нь ЮНЕСКО-гийн үйл ажиллагаа, үнэт зүйлсийг дэлхий дахинд таниулан сурталчлах үүрэг хүлээх бөгөөд, ялангуяа хүн төрөлхтний “амьд өвийг” хамгаалахын ач холбогдлын талаарх мэдлэг, ойлголтыг олон нийтэд түгээн дэлгэрүүлэх үүргийг хүлээх соёлын элч, төлөөлөгчид болж байна.

Categories
мэдээ нийгэм соёл-урлаг энтертаймент-ертөнц

Б.Шаравын “Чингис хаан” сонгодог дуурь энэ сарын 26, 27-ны өдрүүдэд тоглогдоно DNN.mn

Хөгжмийн зохиолч Б.Шаравын “Чингис хаан” дуурь 11 дүгээр сарын 26, 27-ны өдрүүдэд Улсын Дуурь бүжгийн Эрдмийн театрт тоглогдохоор болжээ.

Чингис хааны тухай өгүүлсэн кино, зохиол, ном товхимол, хөгжмийн бүтээлүүд дэлхийд олон байдаг ч түүний талаар хийсэн анхны дуурь нь Монгол Төрийн дээд шагнал, тэргүүн зэргийн “Чингис хаан” одонт, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Төрийн шагналт, Урлагийн гавьяат зүтгэлтэн Б. Шаравын “Чингис хаан” дуурь юм. Уг дуурь нь 2 бүлэг, 6 үзэгдэлтэй, анх 2003 оны 5 дугаар сарын 3-ны өдөр Улсын Дуурь бүжгийн Эрдмийн театрт УГЗ Л.Эрдэнэбулганы найруулгаар үзэгчдийн хүртээл болж байжээ. Харин 2016 оноос найруулагч УГЗ Ч.Найдандорж уг дуурийг шинэчлэн тавьсан байна.

Дуурийн цомнолыг Ардын уран зохиолч П.Бадарч бичсэн бөгөөд Монголын эзэнт гүрний түүхийг бүхэлд нь ганц дуурьт багтаан өгүүлэх боломжгүй тул их эзэн хааны бага залуу наснаас Чингис хаанд өргөмжлөгдөх хүртэлх хугацаанд өрнөсөн гол гол үйл явдал, өрнөл, зөрчлийг оруулж өгчээ.

Харин хөгжмийн зохиолч Б.Шарав уг дуурь хэрхэн бүтсэн талаар “Монголчуудын түүхийн талаар өгүүлэхэд сүр хүч, түргэн хэмнэлтэй аялгуу зайлшгүй хэрэгтэй байсан. Үүнийг нөхөх гэж уг дуурийг бичсэн. Би олон хөгжмийн бүтээл бичсэн хүн. Гэхдээ ганцхан дуурь л бичсэн. Энэ нь “Чингис хаан” дуурь. Үүнийг бичихэд Монголын их түүх, нутаг ус, түүний эрч хүч, эрчим энерги надад нөлөөлсөн байх гэж боддог” хэмээн ярьжээ.

“Чингис хаан” дуурийн онцлог нь хүн төрөлхтний мөнхийн сэдэв болсон хайр сэтгэл, атаа хорсол, баатар эрсийн эрэлхэг тэмцэл гэхээсээ илүүтэйгээр XIII зууны үеийн монголчуудын ахуй амьдралын дүр зураг, нүүдэлчдийн ёс заншлыг шингээж өгсөн. Энэ утгаараа XIII зууны монголчуудын аж байдлыг өрнийн сонгодог урлагийн хэлнээ хөрвүүлсэн эл бүтээл Монголын соёл урлаг, оюун санааны үнэт өвд тооцогддог ажээ.

Categories
мэдээ нийгэм энтертаймент-ертөнц

“Цасангоо ба долоон одой” сонгодог бүжгэн жүжгийг энэ сарын 27-нд тоглоно DNN.mn

Nomadic ballet продакшнаас ах, дүү Гриммийн шидэт үлгэр “Цасангоо ба долоон одой” сонгодог бүжгэн жүжгийг тоглохоор товложээ. Тодруулбал, тус бүжгэн жүжгийг энэ сарын 27-нд Соёлын төв өргөөнд тоглохоор болжээ. Тоглолт тус өдрийн 14:00, 17:00 цагаас тоглогдох бөгөөд билет нь Соёлын төв өргөөний билетийн кассаар борлуулагдах аж.