Categories
мэдээ эдийн-засаг

​Гадаад валютын албан нөөц дөрөвдүгээр сард 3.7 тэрбум ам.доллар хүрч нэмэгджээ DNN.mn

“Гадаад валютын улсын нөөцийг нэмэгдүүлэх чиглэлээр авах зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын 2022 оны аравдугаар сарын 05-ны өдрийн 362 дугаар тогтоолын хэрэгжилтийн явцыг Монгол Улсын Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар танилцууллаа.

Гадаад валютын албан нөөц 2022 оны есдүгээр сард 2.5 тэрбум ам.доллар хүртэл буураад байсан бол 2023 оны дөрөвдүгээр сарын эцсийн байдлаар 3.7 тэрбум ам.доллар хүрч нэмэгдсэн байна. Улмаар эдийн засгийн бодит өсөлт Үндэсний статистикийн хорооны урьдчилсан тооцоогоор 2023 оны эхний улиралд 7.6 хувьд хүрсэн. Үүнд, уул уурхай болон үйлчилгээний салбар голлон нөлөөлжээ. Харин жилийн инфляц эхний улиралд 12.2 хувь байсан бол тавдугаар сарын 1-ний өдрийн байдлаар 10.3 хувь хүртэл буурсан байна.
Валютын нөөц нэмэгдэж, сүүлийн саруудад тогтвортой хадгалагдахад хилийн боомтуудын үйл ажиллагаа идэвхжиж, экспорт нэмэгдсэн нь нөлөөллөө. Тухайлбал, 2023 оны эхний 4 сарын байдлаар нүүрсний экспорт 19.0 сая тоннд хүрч, 2019 оны мөн үеэс 7.5 сая, өмнөх оны мөн үеэс 15.2 сая тонноор тус тус өссөн байна. Мөн бүх төрлийн ашигт малтмалын экспортын гэрээ гааль, татварын автомат бүрдүүлэлтийн системд бүртгэгдсэнээр мэдээллийн ил тод байдал хангагдаж, АМНАТ-ын тайлагналт, орлого нэмэгджээ.

Товч мэдээ
· Гадаадын хөрөнгө оруулалтын гомдлыг шийдвэрлэх талаар авах зарим арга хэмжээний тухай Засгийн газрын тогтоол гаргахаар тогтож гадаадын хөрөнгө оруулагчдаас ирүүлсэн өргөдөл, гомдлын шийдвэрлэлтийн талаарх тайлан мэдээг байгууллагын цахим хуудсанд нээлттэй байршуулах талаар арга хэмжээ авч ажиллахыг Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатарт даалгалаа.

Categories
мэдээ цаг-үе эдийн-засаг

Ч.Хүрэлбаатар: Инфляцын түвшинд уялдуулан цалин, тэтгэврийг жил бүр нэмнэ DNN.mn

Засгийн газрын хуралдааны шийдвэрийг танилцуулж байна.

Эдийн засгийн хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар “2024 оны жилийн төлөвлөгөөнд оруулж танилцуулсан. Үүнд Засгийн газар маш тодорхой байр суурь илэрхийлж байгаа.

Цалин, тэтгэврийг үнийн түвшин буюу инфляц холбогдуулж, жил бүр индексжүүлж нэмэх зарчмын байр сууриа танилцуулсан. Эдийн засгийн байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар ч мөн энэ талаар ярилцсан.

Цалин тэтгэврийг үнийн өсөлттэй уялдуулж, нэмэгдүүлж байхгүй бол бариад байхаар эдийн засагт сөрөг нөлөө авчирдаг. Мөн иргэдэд ч хүндрэл бэрхшээл дагуулдаг” гэлээ.

Categories
мэдээ эдийн-засаг

Монгол Улс 18780 ширхэг суудлын автомашин импортолжээ DNN.mn

ГЕГ-аас 2023 оны эхний дөрвөн сарын экспорт, импортын мэдээг нэгтгэн хүргэлээ.

Монгол Улсын хэмжээнд 2023 оны эхний дөрвөн сарын байдлаар нийт импорт 2.7 тэрбум ам.долларт хүрч 311 сая ам.доллар буюу 13.2 хувиар өссөн. Үүнд нөлөөлсөн гол зүйл нь нефтийн бүтээгдэхүүн бөгөөд 44 хувиар өссөн байна.

Мөн машин, тоног төхөөрөмж, тэдгээрийн эд ангийн импорт 31.5 хувиар өссөн нь импортын өсөлтөд голлон нөлөөлжээ. Импортын бүтцийг авч үзвэл нийт импортын:

  • 10.8 хувийг хүнсний бүтээгдэхүүн
  • 21.1 хувийг нефтийн бүтээгдэхүүн
  • 37.3 хувийг автомашин, машин механизм, техник тоног төхөөрөмж тэдгээрийн эд анги
  • 30.8 хувийг бусад бараа бүтээгдэхүүн эзэлж байна.

Энэ оны эхний дөрвөн сарын байдлаар Монгол Улсад 18780 ширхэг суудлын автомашин, 5712 ширхэг ачааны автомашин импортлогдсон байна.

Categories
мэдээ цаг-үе эдийн-засаг

Гадаад худалдааны нийт бараа эргэлт 2.6 тэрбум ам.доллараар өсчээ DNN.mn

Гадаад худалдааны нийт бараа эргэлт 2023 оны эхний 4 сарын гүйцэтгэлээр 7.7 тэрбум ам.долларт хүрч өнгөрсөн оны дүнгээс 50.4 хувиар буюу 2.6 тэрбум ам.доллараар өссөн байна. Үүнд экспортын 2.3 тэрбум ам.доллар импортын 0.3 тэрбум ам.доллар нөлөөлжээ.

Экспортын дүн импортын дүнгээс 2.4 тэрбум ам.доллараар давж, гадаад худалдааны баланс эерэг гарлаа.
Монгол Улс дээрх хугацаанд дэлхийн 125 улстай худалдаа хийснээс 54 улсад бараагаа экспортолж, 121 улсаас бараа импортолсон байна.

Экспорт:

Экспорт 5.1 тэрбум ам.долларт хүрч өнгөрсөн оны мөн үеийн гүйцэтгэлээс 2.3 тэрбум ам.доллараар буюу 81.6 хувиар өссөн байна. Үүнд эрдэс бүтээгдэхүүний экспортын 2,2 тэрбум ам доллар буюу 95,1 хувиар өссөн өсөлт шууд нөлөөлжээ.

Эрдэс бүтээгдэхүүний экспорт нь нийт экспортын 88,7 хувийг дангаараа эзэлж байна. Эрдэс бүтээгдэхүүний гол бүтээгдэхүүн бол чулуун нүүрс бөгөөд нийт эрдэс бүтээгдэхүүний экспортын үнийн дүнгээр 67,9 хувийг, нийт экспортын 60.2 хувийг дангаар эзэлсэн байна. 2022 онд чулуун нүүрс нь нийт экспортын 51.8 хувийг эзэлж байсан бол 2023 оны эхний 4 сарын урьдчилсан гүйцэтгэлээр 60.2 хувь болж 8.4 функтээр өссөн байна.

Чулуун нүүрсний хувьд эхний 4 сарын байдлаар 19.0 сая тонн экспортолсон нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 15.2 сая тонноор буюу 5.0 дахин өссөн байна. Тухайлбал Гашуунсухайт боомтоор 10.4 сая тонн экспортолсон байна энэ нь өмнөх оноос 8.3 сая тонноор буюу 5 дахин өссөн, Шивээхүрэн боомтоор 4.8 сая тонн, Ханги боомтоор 1.6 сая тонн экспортолсон өмнөх оноос 1.3 сая тонноор буюу 5,3 дахин өссөн, Булган боомтоор 809.1 мянган тонн экспортолсон өмнөх оноос 58.8 мянган тонноор буюу 7.8 хувиар тус тус өссөн байна.

Зэсийн баяжмалын хувьд эхний 4 сарын байдлаар 483,3 мянган тонныг экспортолсон нь 2022 оны мөн үеэс 14,1 мян.тн-оор буюу 3,0 хувиар өссөн байна.

Импорт:

Импортоор нийт 2,7 тэрбум ам.долларын бараа, түүхий эд оруулсан нь 2022 оны мөн үеийн гүйцэтгэлээс 311,0 сая ам.доллараар буюу 13,2 хувиар тус тус өссөн байна. Үүнд нефтийн бүтээгдэхүүний импорт 44.8 хувиар,

Машин, механик тоног төхөөрөмж ба эд анги, цахилгаан хэрэгсэл, тэдгээрийн сэлбэгийн импорт 31,5 хувиар өссөн нь шууд нөлөөлжээ.

Импортын бүтцийг авч үзвэл нийт импортын 10.8 хувийг хүнс, 21.1 хувийг нефтийн бүтээгдэхүүн, 37.3 хувийг автомашин, техник тэдгээрийн эд анги, үлдсэн 30,8 хувийг бусад бараа бүтээгдэхүүн эзэлж байна.
Импортын гол бараа бүтээгдэхүүний мэдээллийг хүргэе. 2023 оны эхний 4 сарын байдлаар 18781 ш суудлын автомашин, 5712 ш ачааны автомашин импортлогдсон байна.

Мөн 215,2 мянган тонн автобензин 394,0 мянган тонн дизель түлш импортлогдсон байна.

Categories
мэдээ эдийн-засаг

“Тавантолгой” ХК-ийн нүүрсний дуудлага арилжааны хуваарьт өөрчлөлт орлоо DNN.mn

БНХАУ-д Майн баярын өдөр тохиолдож байгаатай холбогдуулан “Тавантолгой” ХК-ийн 2023 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн 11:00 цагт болох 2 багц буюу 12,800 тонн, 5 дугаар сарын 02-ны өдрийн 11:00 цагт болох 5 багц буюу 32,000 тонн нүүрсний дуудлага арилжааны хуваарь, нөхцөлд өөрчлөлт орлоо.

2023 оны 05 дугаар сарын 03-ны өдөр 11:00 цагт 5 багц буюу 32,000 тонн, 2023 оны 5 дугаар сарын 04-ний өдөр 12:00 цагт 5 багц буюу 32,000 тонн нүүрсийг тонн бүрийг нь 139,2 ам.доллароор тус тус арилжаална.

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ

Categories
мэдээ эдийн-засаг

Авто тээврээр оны эхний улиралд 13.9 сая тонн ачаа тээвэрлэв DNN.mn

Авто тээврээр энэ оны эхний улиралд 13.9 сая тонн ачаа тээвэрлэсэн нь өмнөх оны мөн үеийнхээс тээсэн ачаа 10.5 (4.1 дахин) сая тонноор өсжээ.

Энэ өсөлтөд уул уурхайн бүтээгдэхүүний тээвэрлэлт 9.4 (3.9 дахин) сая тонноор өссөн нь нөлөөлснийг Үндэсний статистикийн хорооноос гаргасан нийгэм, эдийн засгийн мэдээлэлд тэмдэглэсэн байна.

Авто тээврээр энэ оны эхний улиралд давхардсан тоогоор 30.5 сая хүн тээвэрлэсэн нь өмнөх оны мөн үеийнхээс 9.2 (23 хувь) сая хүнээр буурлаа. Үүнд нийслэлийн нийтийн тээврээр зорчигч (давхардсан тоо) 8.3 (21.9 хувь) сая хүнээр буурсан нь нөлөөлжээ. Харин авто тээврээр тээсэн ачаа энэ оны эхний улиралд өмнөх улирлынхаас 1.4 (11.6 хувь) сая тонноор, зорчигч 1.4 (4.8 хувь) сая хүнээр нэмэгдсэн байна.

Авто тээврийн салбарын орлого энэ оны эхний улиралд 249.4 тэрбум төгрөг болж, өмнөх оны мөн үеийнхээс 149.6 (2.5 дахин) тэрбум төгрөгөөр өслөө. Үүнд ачаа тээврийн орлого өмнөх оны мөн үеийнхээс 140.5 (3.1 дахин) тэрбум, зорчигч тээврийн орлого 9.1 (29 хувь) тэрбум төгрөгөөр өссөн нь нөлөөлжээ. Харин авто тээврийн орлого энэ оны эхний улиралд өмнөх улирлынхаас 17.6 (6.6 хувь) тэрбум төгрөгөөр буурсан аж.

Categories
мэдээ цаг-үе эдийн-засаг

ЗГ: “Мазаалай”, “Чингис” , “Гэрэгэ” бондуудын төлбөрийг бүрэн төлж барагдуулав DNN.mn

Гэрэгэ бондын төлбөрийг бүрэн төлж барагдуулсан талаар Сангийн сайд Б.Жавхлан мэдээлэл хийлээ.

Тэрбээр, “Дөрөвдүгээр сарын 28-нд Гэрэгэ бондын үлдэгдэл болох 368.4 сая ам.долларыг Засгийн газар бүрэн төлж барагдууллаа. Гэрэгэ бондыг 2017 онд авч байсан. Сүүлийн гурван жилийн хугацаанд бид үндсэндээ 1.5 тэрбум ам.долларын гадаадын өрийн зохицуулалтыг амжилттай хийж, Мазаалай, Чингис, Гэрэгэ бондын нийт өр төлбөрийг бүрэн хийж дуусгаснаар Монгол Улсын Засгийн газар гадаад өрөөс хамааралтай дефолтоос бүрэн гарлаа” гэв.

Сүүлйн 3 жил Засгийн газар 1 тэрбум 650 сая ам.доллартай тэнцэх өрийн зохицуулалтыг амжилттай хэрэгжүүлж, хугацаа тулаад байсан “Мазаалай”, “Чингис” , “Гэрэгэ” бондуудын төлбөрийг бүрэн барагдуулснаар дефолтын эрсдлээс бүрэн гараад байна.

May be an image of text

May be an image of map and text

May be an image of text

Categories
мэдээ эдийн-засаг

Төмөр замаар 8.1 сая тонн ачаа тээвэрлэжээ DNN.mn

Төмөр замаар энэ оны эхний улиралд 8.1 сая тонн ачаа тээвэрлэсэн нь өмнөх оны мөн үеийнхээс 1.8 (29.8 хувь) сая тонноор өсжээ.

Төмөр замаар тээсэн ачааны өсөлтөд экспортын ачаа 1.4 (96.2 хувь) сая тонн, дотоод ачаа 267.4 (8.6 хувь) мянган тонноор өссөн нь нөлөөлсөн байна. Төмөр замаар тээсэн ачаа энэ оны 3 дугаар сард 2.7 сая тонн болж, өмнөх сарынхаас 157.9 (6.1 хувь) мянган тонноор өслөө. Үүнд барилгын материалын тээвэр 24.6 (37.2 хувь) мянган тонн, хар төмрийн тээвэр 20.3 (3.9 дахин) мянган тонн, төмрийн хүдрийн тээвэр 10.6 (2.5 хувь) мянган тонноор өссөн нь нөлөөлсөн аж.

Төмөр замаар энэ оны эхний улиралд тээсэн ачаа өмнөх оны мөн үеийнхээс уул уурхайн бүтээгдэхүүн 1.8 (44.9 хувь) сая тонн, хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүн 41.7 (2.7 дахин) мянган тонноор өсөж, барилгын материал 130.5 (35.3 хувь) мянган тонн, хар төмөр 18.9 (32.9 хувь) мянган тонноор буурсан байна. Төмөр замаар зорчигчид 2023 оны эхний улиралд 490.8 (давхардсан тоо) мянга болж, өмнөх оны мөн үеийнхээс 146.8 (42.7 хувь) мянган зорчигчоор нэмэгдсэн байна. Энэ өсөлтөд орон нутгийн зорчигч 142.9 (41.5 хувь) мянгаар өссөн нь нөлөөлсөн байна. Төмөр замын тээврээр зорчигчид энэ оны 3 дугаар сард 187.1 (давхардсан тоо) мянга болж, өмнөх сарынхаас 38.3 (25.7 хувь) мянган хүнээр нэмэгдсэнийг Үндэсний статистикийн хорооо мэдээлэв.

Төмөр замын тээврийн орлого энэ оны эхний улиралд 248.1 тэрбум төгрөг болж, өмнөх оны мөн үеийнхээс 103 (71 хувь) тэрбум төгрөгөөр өслөө. Үүнд нүүрс, төмрийн хүдэр, жонш, жоншны баяжмал, ХАА-н гаралтай бүтээгдэхүүний тээвэрлэлт өссөн нь нөлөөлөв. Төмөр замын тээврийн орлого 2022 оны 3 дугаар сард өмнөх сарынхаас 14.1 (18.5 хувь) тэрбум төгрөгөөр өсөж, 89.9 тэрбум төгрөг болжээ.

Categories
мэдээ нийгэм эдийн-засаг

Хөгжлийн банк аж ахуйн нэгжүүдээс 596.6 тэрбум төгрөгийг нэхэмжиллээ DNN.mn

Хөгжлийн Банкны гэх 80 хүн, дөрвөн хуулийн этгээдэд холбогдох эрүүгийн хэргийн гэм буруугийн шүүх хуралдаан арав дахь өдрөө үргэлжилж байна.

Өнөөдрийн хуралдаанаар хохирогч талын мэдүүлгийг сонсож байгаа юм.

Хөгжлийн банкны төлөөлөгч Д.Гүрбазар “Хөгжлийн Банк аж ахуйн нэгжүүдээс нийтдээ 596.6 тэрбум төгрөгийг нэхэмжилж байна. Эдгээр зээлүүдийн бүгдийнх нь зээлийн гэрээ дуусчихсан, чанаргүй зээлд ангилагдсан байгаа. Зарим зээлүүдийн хувьд шүүхийн явцад төлбөрөө барагдуулсан.

Тухайн аж ахуйн нэгжүүдэд олгосон санхүүжилтийг хохирол гэж үзэж байна. Жишээлбэл “Ган хүдэр орд” ХХК-нд 239,234,449 иэнийн санхүүжилтийг олгосон. Энэ бол хохирол. Өнөөдрийг хүртэл төлөгдөөгүй байгаа энэ зээлийг өөр эрүүл зээлд олгосон бол хэдий хэмжээний үр ашигтай байх ёстойг байсныг тооцох ёстой болж байна.

Хөгжлийн Банкнаас санхүүжүүлж байгаа эх үүсвэр болгон цаанаа бондын эх үүсвэр, бондод төлөх хүү, бондыг олж ирэхтэй холбоотой зардал, банкны үйл ажиллагааг явуулахтай холбоотой зардал энэ бүгдийг өдөр тутмаар хэмжигддэг өртгийг бий болгож байдаг. Нэг ёсондоо энэ санхүүжилтийн мөнгө ардаа дандаа өртөг, төлбөртэй байж байдаг.

Тухайн олгосон санхүүжилт зөв төлөгдсөн бол бидэнд эдийн засгийн ач холбогдолтой байх байтал төлөгдөөгүй байгаа нь хор уршиг буюу алдагдлыг бий болгож байна” гэлээ.

Categories
мэдээ эдийн-засаг

НӨАТ-ын буцаан олголтыг энэ долоо хоногт иргэдийн дансанд шилжүүлнэ DNN.mn

2023 оны нэгдүгээр улирлын НӨАТ-ын буцаан олголтоороо 54,363 иргэн хөрөнгийн татвараа төлжээ. Тодруулбал, эдгээр иргэн хөрөнгийн татварт 755 сая төгрөгийг төвлөрүүлжээ.

Харин буцаан олголтын мөнгөө авах иргэдийн хувьд энэ долоо хоногт буюу дөрөвдүгээр сарын 28, 29-ний өдрүүдэд данс руу нь шилжүүлэхээр төлөвлөж байгааг Татварын байгууллагаас мэдээллээ.

Энэ оны 1,2,3 дугаар сард хийсэн худалдан авалтад төлсөн албан татварын 20 хүртэл хувийг буцаан олгох юм.

Манай улс НӨАТ-ын буцаан олголтод жилдээ 200 гаруй тэрбум төгрөг зарцуулдаг байна.

“НӨАТ-ын баримт бүртгүүлж байгаа өрхүүдийн 70 орчим хувь нь сард 14-17 мянган төгрөгийн буцаан олголт авдаг. Хэрэв буцаан олголтын 2%-ийг 5% болгож нэмэгдүүлбэл нэг өрхөд очих мөнгө дунджаар 20,000 төгрөг болно” хэмээн Сангийн яамны Татварын бодлогын газрын дарга Б.Тэлмүүн мэдээлж байв.