Categories
мэдээ эдийн-засаг

Сургууль, цэцэрлэгийн хөл хориог сунгах эсэхийг хэлэлцэж байна

УЛСЫН ОНЦГОЙ КОМИССЫН ШИЙДВЭР

УОК хуралдаанаар сургууль, цэцэрлэгийн карантиныг сунгах эсэхийг хэлэлцэж байна. Сургууль, цэцэрлэгийн хөл хорио энэ сарын 30-ны өдөр дуусна. харин Ерөнхий сайд дээрх хугацааг IX сарын 1-н хүртэл сунгах саналыг УОК-т гаргасан юм.

Categories
мэдээ нийгэм эдийн-засаг

Инфографик: Дэлхийн аялал жуулчлалын байгууллагын дүрмийн 38 дугаар зүйлд оруулсан нэмэлтийг соёрхон батлах тухай хуулийн танилцуулга

Улсын Их Хурлын 2019 оны намрын ээлжитчуулганаар хэлэлцэж баталсан хууль тогтоомжийн талаарх танилцуулга, инфографикийг уншигч та бүхэнд цувралаар хүргэж байгаа билээ. Энэ удаа Дэлхийн аялал жуулчлалын байгууллагын дүрмийн 38 дугаар зүйлд оруулсан нэмэлтийг соёрхон батлах тухай хуулийн танилцуулга, инфографикийн хамт хүргэж байна.

Монгол Улсын Засгийн газраас 2019 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр өргөн мэдүүлсэн Дэлхийн аялал жуулчлалын байгууллагын дүрмийн 38 дугаар зүйлд оруулах нэмэлтийг соёрхон батлах хуулийн төслийг Улсын Их Хурлын 2019 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж баталлаа.

Нэгдсэн Үндэстний Байгууллагын Дэлхийн аялал жуулчлалын байгууллага нь 1974 онд байгуулагдсан дэлхийн 158 улсын гишүүнчлэлтэй, хариуцлагатай, тогтвортой, бүх нийтийг хамарсан аялал жуулчлалыг түгээн дэлгэрүүлэх чиг үүрэг бүхий байгууллага юм. Дэлхийн аялал жуулчлалын байгууллагын албан ёсны хэлд араб, англи, франц, орос, испани хэл багтдаг бөгөөд 2007 оны 11 дүгээр сард Колумби улсын Картаген ди Индиас хотноо хуралдсан Ерөнхий Ассамблейн 17 дугаар чуулганаар хятад хэлийг уг байгууллагын албан ёсны хэлний жагсаалтад оруулахаар тогтсон байна. Дүрмийн 38 дугаар зүйлд оруулах энэхүү нэмэлт нь гишүүн улсын гуравны хоёр нь соёрхон баталсан тухайгаа эх хадгалагчид мэдэгдсэнээр хүчин төгөлдөр болсонд тооцогддог.

Монгол Улс Дэлхийн аялал жуулчлалын байгууллагад 1990 онд гишүүнээр нэгдэн орсон ба сүүлийн жилүүдэд тус байгууллагатай харилцаагаа хөгжүүлж, мэргэжлийн сургалт явуулах, аялал жуулчлалын тандалтын төвийг байгуулах зэрэг үйл ажиллагааг тус байгууллагын дэмжлэгээр хамтран гүйцэтгэж байна.

Манай улс Дэлхийн аялал жуулчлалын байгууллагын дүрмийн 38 дугаар зүйлд оруулсан нэмэлтийг соёрхон баталснаар Дэлхийн аялал жуулчлалын байгууллагын гишүүн орнуудын аялал жуулчлалын хөгжилд дэмжлэг болох, Монгол Улсын аялал жуулчлалын салбарт Хятадаас оруулах хөрөнгө оруулалт нэмэгдэх, хөрш орны хувьд аялал жуулчлалын цаашдын хамтын ажиллагаа өргөжих ач холбогдолтой юм.

Categories
мэдээ нийгэм эдийн-засаг

Монголбанк: Бодлогын хүүг нэг нэгж хувиар бууруулж 9 хувьд хүргэх шийдвэр гаргажээ

Монголбанк: Бид 2020 онд багтаж саарал жагсаалтаас гарах ...

Монголбанкны Мөнгөний бодлогын хорооны 2020 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн ээлжит бус хурлаар 1) бодлогын хүүг 1 нэгж хувиар бууруулж 9 хувьд хүргэх, 2) эргэн төлөлт нь хүндрэлд орсон зээлдэгчийн хэрэглээний зээлийн хугацааг 12 хүртэлх сараар сунгах шийдвэр гаргалаа.

Жилийн инфляци 2020 оны 2 дугаар сард улсын хэмжээнд 6.4 хувь, Улаанбаатар хотын хэмжээнд 6.9 хувь байна. Эдийн засгийн өсөлт энэ онд саарч, эрэлтийн шалтгаантай инфляци нэмэгдэхээргүй байна. Импортын хүнсний зарим бүтээгдэхүүний хангалт доголдохгүй тохиолдолд нийлүүлэлтийн шалтгаантай инфляцийн хэлбэлзэл үүсэхгүйн дээр дэлхийн зах зээл дээр газрын тосны үнийг даган дотоодын шатахууны үнэ буурч байна.

Шинэ корона вирусын дэгдэлт үргэлжилж, эдийн засгийн гадаад, дотоод нөхцлийг богино хугацаанд өөрчилж, тодорхой бус байдлыг нэмэгдүүлэхийн зэрэгцээ эдийн засгийн идэвхжлийг бууруулах, бизнессийн үйл ажиллагааг хумих, улмаар зээлдэгчдийн эргэн төлөлт хүндрэх зэрэг нөлөөг үзүүлж байна. Иймээс вирусээс үүдэлтэй эдгээр хүндрэлийг бууруулах, цаашид эдийн засгийн идэвхжлийг дэмжихэд чиглэсэн мөнгөний болон макро зохистой бодлогын шаардлагатай арга хэмжээг авч хэрэгжүүлж байна.

Эдийн засаг, санхүүгийн зах зээлийн өнөөгийн байдал, ирээдүйн төлөв болон гадаад, дотоод орчны тодорхой бус байдал, эрсдэлийг харгалзан үзээд эдийн засгийн идэвхижлийг дэмжих зорилгоор бодлогын хүүг бууруулахын зэрэгцээ хүндрэлд орсон зээлдэгчийн хэрэглээний зээлийн хугацааг 12 сар хүртэлх хугацаагаар 1 удаа сунгаж зээлийн сарын эргэн төлөлтийн хэмжээг бууруулах бодлогын багц шийдвэрийг гаргаж байна.

Мөнгөний бодлогын хорооны энэ удаагийн шийдвэр нь инфляцийн зорилтыг алдагдуулахгүйгээр эдийн засгийн болон санхүүгийн тогтвортой байдлыг хадгалахад дэмжлэг болно. Хорооны хуралдааны хураангуй тэмдэглэлийг хоёр долоо хоногийн дараа Монголбанкны цахим хуудаст байршуулна.

Categories
мэдээ нийгэм эдийн-засаг

Худалдааны салбарын нийт борлуулалт өмнөх оны мөн үеэс 4.2 хувиар өсчээ

Худалдааны салбарын нийт борлуулалт 2020 оны хоёрдугаар сард 1.6 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 63.4 (4.2%) тэрбум төгрөгөөр өслөө. Жижиглэн худалдааны борлуулалтын орлого 698.2 тэрбум төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 11.6 (1.7%) тэрбум төгрөгөөр, бөөний худалдааны борлуулалтын орлого 891.5 тэрбум төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 51.8 (6.2%) тэрбум төгрөгөөр тус тус өссөн байна.

Худалдааны салбарын борлуулалтын 56.1 хувь нь бөөний худалдаа, 43.9 хувь нь жижиглэн худалдааны салбарт ногдож байна.

Categories
мэдээ нийгэм эдийн-засаг

​Санхүүжилтийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг баталлаа

УИХ өчигдөрийн хуралдааны төгсгөлд “Мал аж ахуйн эдийн засгийн эргэлтийг нэмэгдүүлэх төсөл”-ийн санхүүжилтийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцсэн. Хуулийн төслийн талаар Засгийн газрын гишүүн, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Н.Оюундарь тус тус танилцуулав.

Мал аж ахуйн салбарын өрсөлдөх чадвар, бүтээмжийг нэмэгдүүлэх, экспортыг нэмэгдүүлэх, мал эмнэлгийн тогтолцоог чадавхжуулах, малын эрүүл мэндийн чиглэлээр тулгамдаж байгаа томоохон асуудлыг шийдвэрлэх, Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийг хэрэгжилтийг хангахад тодорхой хувь нэмэр оруулахад ач холбогдолтой Мал аж ахуйн эдийн засгийн эргэлтийг нэмэгдүүлэх төсөл”-ийг Дэлхийн банкны 30.0 сая ам.долларын хөнгөлөлттэй эээлийн хөрөнгөөр санхүүжүүлэхээр тохирсныг Сангийн сайд танилцуулгадаа тэмдэглэсэн. Санхүүжилтийн эргэн төлөгдөх хугацаа 30 жил, үндсэн зээлийн төлбөрөөс чөлөөлөгдөх хугацаа эхний 5 жил, зээлийн хүү 1.25, хөрөнгө нөөцлөн баталгаажуулсны хураамж, 0.5, үйлчилгээний хураамж0,75 хувь байх аж.

Монгол Улсын Засгийн газраас 2020 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр өргөн мэдүүлсэн уг хуулийн төслийг Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо 2020 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн хуралдаанаараа хэлэлцжээ. Хуулийн төслийг хэлэлцэх үед Улсын Их Хурлын гишүүн Б.Бат-Эрдэнэ, Ж.Энхбаяр нар төслийн зориулалтын талаар асууж, хөдөө аж ахуйн салбарын мэргэжилтнийг чадавхжуулахад анхаарах шаардлагатай гэсэн бөгөөд хуралдаанд оролцсон гишүүдийн олонххуулийн төслийг дэмжиж, соёрхон батлах нь зүйтэй гэж үзсэн аж.

Хуулийн төсөл болон Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Д.Тэрбишдагва, С.Батболд, М.Билэгт нар асуулт асууж, хариулт авсан. Ингээд “Мал аж ахуйн эдийн засгийн эргэлтийг нэмэгдүүлэх төсөл”-ийн санхүүжилтийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг батлахыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн байна.

Categories
мэдээ нийгэм эдийн-засаг

Санхүүгийн зохицуулах хороо цахим үйлчилгээнд шилжлээ

Санхүүгийн зохицуулах хороо 13 байгууллагын тусгай зөвшөөрлийг ...

Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлж буй “Дижитал шилжилт” хөтөлбөрийн хүрээнд төрийн байгууллагын үйлчилгээг цахимжуулах бодлого, стратегийг боловсруулж, шат дараалсан арга хэмжээнүүдийг хэрэгжүүлж байна. Санхүүгийн зохицуулах хороо энэ ажилд өндөр ач холбогдол өгч, манлайлан хэрэгжүүлж, төрийн үйлчилгээг хялбаршуулах, иргэд үйлчлүүлэгчдэд шуурхай хүргэх, үйлчилгээний ил тод байдлыг хангах, улмаар төрийн үйлчилгээн дэх хүнд суртлыг арилгах, төвлөрлийг сааруулах зэрэг зорилтуудыг хэрэгжүүлэх зорилгоор цахимаар өргөдөл, гомдол хүлээн авах болон “Зөвшөөрлийн цахим систем”-ийг нэвтрүүллээ.

Эдгээр системүүдээр иргэн, хуулийн этгээд нь Санхүүгийн зохицуулах хороонд онлайн хэлбэрээр санхүүгийн байгууллагуудтай холбоотой өргөдөл, гомдол гаргах, тусгай зөвшөөрлийн хүсэлтээ мэдүүлэх, бусад зөвшөөрөл хүсэх, бүртгэл хийлгэх баримт бичгээ илгээж шийдвэрлүүлэх боломжтойн зэрэгцээ эдгээр өргөдөл, гомдол, хүсэлтийнхээ хяналтын шатны үйл явцыг хянах боломжтой юм.

Энэхүү системүүд нь өнөөдөр нийгэмд тулгараад буй шинэ төрлийн коронавируст (Covid-19) цар тахлын тархалттай холбоотойгоор үүсээд буй хорио цээрийн дэглэмийн үед ач холбогдолтой ажил боллоо.

Мөн цаг үеийн хорио цээрийн нөхцөл байдалтай холбоотойгоор Санхүүгийн зохицуулах хорооны хуралдаан болон бусад уулзалт, хэлэлцүүлэг, сургалтыг онлайн хэлбэрээр зохион байгуулан ажиллаж байна.

“Зөвшөөрлийн цахим систем”-ийг нэвтрүүлснээр тус Хорооны зохицуулалтад хамаарах бүхий л этгээд системд бүрэн хамрагдан бүх төрлийн зөвшөөрөл авах хүсэлтээ цахимаар ирүүлж, шийдвэрлүүлэх боломжтой болж байгаа бөгөөд мөн Хорооны зохицуулалтад шинээр нэмэгдсэн үнэт металл, үнэт чулууны, эсвэл тэдгээрээр хийсэн эдлэлийн арилжаа эрхлэгчид болон үл хөдлөх эд хөрөнгө зуучлалын үйл ажиллагаа эрхлэгчдэд тусгай зөвшөөрлийг олгох хэсгийг системд нэмж байршуулж, хүсэлтийг хүлээн авч эхлээд байна.

Тусгай зөвшөөрөл шинээр хүсэх этгээд нь “Зөвшөөрлийн цахим систем”-д/https://license.frc.mn/home/ хандан хэрэглэгчийн эрх шинээр авч үйлчлүүлэх бөгөөд энэхүү систем нь ашиглахад хялбар, тусгай зөвшөөрөл хүссэн холбогдох баримт, материалыг өндөр нууцлалтай тоон гарын үсгээр баталгаажуулан хүлээн авдгаараа онцлог юм.

Өргөдөл, гомдол гаргах, шинээр тусгай зөвшөөрөл, зөвшөөрөл хүсэгч этгээдээс болон зохицуулалтын байгууллагуудаас хүлээн авах хүсэлтүүдтэй холбоотой техникийн болон бусад дэлгэрэнгүй мэдээллийг 263425, 70117097 дугаарын утсаар тус тус лавлаж тодруулна уу гэж Санхүүгийн зохицуулах хорооноос мэдээллээ.

Categories
мэдээ эдийн-засаг

​Монголбанк: 5.3 тн үнэт металл худалдан авчээ

Монголбанкны худалдан авсан үнэт металл 4.9 тоннд хүрэв

Монголбанк 2020 оны эхний гурван сарын байдлаар өссөн дүнгээр нийт 5.3 тн үнэт металл худалдан авчээ. Үүнээс 2020 оны 3 дугаар сард 830 кг үнэт металл худалдан авсан байна. Энэ нь өмнөх оны мөн үед 540 кг үнэт металл худалдан авч байснаас 290 кг-аар өссөн үзүүлэлт юм. Мөн гуравдугаар сард Дархан-Уул аймаг дахь Монголбанкны хэлтэс 31 кг, Баянхонгор аймгийнх 36 кг үнэт металл тус тус худалдан авчээ.

Монголбанкны 1 грамм алт худалдан авах дундаж үнэ 2020 оны 3 дугаар сард 141,512.11 төгрөг байв. Оны эхний гурван сард авсан нийт 5.3 тн үнэт металлаас 3.6 тн алт, 1.7 тн цагаан мөнгө.

График 1. 2018-2020 онд Монголбанкны худалдан авсан үнэт металлын сарын мэдээ (кг)

График 2. 1990-2020 онд Монголбанкны худалдан авсан үнэт металлын хэмжээ (тонн)

График 3. 2020 оны 3 дугаар сард Монголбанкны алт худалдан авсан үнэ (төгрөг/грамм)

Categories
мэдээ нийгэм эдийн-засаг

Инфографик: Санхүүгийн хамтын ажиллагааны хэлэлцээр болон зээлийн гэрээ соёрхон батлах тухай хуулийн танилцуулга

Улсын Их Хурлын 2019 оны намрын ээлжитчуулганаар хэлэлцэж баталсан хууль тогтоомжийн талаарх танилцуулга, инфографикийг уншигч Та бүхэнд цувралаар хүргэж байгаа билээ.Энэ удаа “Монгол-германы хамтарсан ашигт малтмал, технологийн их сургууль” төслийн санхүүгийн хамтын ажиллагааны хэлэлцээр болон зээлийн гэрээ соёрхон батлах тухай хуулийн танилцуулга, инфографикийн хамт хүргэж байна.

Монгол Улсын Засгийн газраас 2019 оны 10 дугаар сарын 01-ний өдөр өргөн мэдүүлсэн “Монгол-Германы хамтарсан Ашигт малтмал, технологийн их сургууль” төслийн Санхүүгийн хамтын ажиллагааны хэлэлцээр болон Зээлийн гэрээг соёрхон батлах тухай хуулийн төслийг Улсын Их Хурлын 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн баталлаа.

Энэ хуулийн зорилт, хууль зүйн үндэслэл нь ашигт малтмалын салбарын болон боловсруулах үйлдвэрийн эрэлтэд нийцсэн олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн инженерүүдийг бэлтгэх, Монгол Улсын дээд боловсролын салбарын шинэчлэлд загвар институцийг байгуулах цогц шийдлийг дэмжихэд чиглэж байна. Хэлэлцээр соёрхон батлах тухай хууль нь 1 зүйлтэй.

Санхүүгийн хамтын ажиллагааны хэлэлцээр болон Зээлийн гэрээг соёрхон баталснаар “Ашигт малтмал, технологийн их сургууль” төслийн хүрээнд хэрэгжих томоохон хөрөнгө оруулалтын ажлуудыг санхүүжүүлэх 7 сая еврогийн санхүүжилтээр их сургуулийн хотхонд 7 төрлийн лаборатори бүхий 3,500 м.кв талбайтай сургалт, судалгааны барилга болон 800 м.кв талбайтай номын сангийн барилга барихаар төлөвлөсөн. Сургуулийн хотхонд Монголын талын 2.5 тэрбум төгрөгийн санхүүжилтээр оюутны байрыг барьж байгуулна.

Зээлийн жилийн хүү нь 2 хувь бөгөөд зээлийн эргэн төлөлтөөс 10 жилийн хугацаанд чөлөөлөгдөнө.

Categories
мэдээ нийгэм эдийн-засаг

Төрөөс хэрэгжүүлж буй орон сууцны ипотекийн хөнгөлөлттэй хүүтэй зээлийн эргэн төлөлтийг түр хугацаагаар хойшлууллаа

Монголбанк - Монгол Улсын Төв Банк.

Монголбанкнаас Ковид-19 цар тахлын үед эдийн засаг, банк, санхүүгийн салбарт үзүүлэх сөрөг нөлөөг бууруулах зорилгоор шаардлагатай боломжит арга хэмжээг бусад улс орнуудын туршлага болон холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн хэрэгжүүлж байна. Эдгээр арга хэмжээг зөвхөн мөнгөний бодлогын арга хэрэгслээр хязгаарлалгүй, макро-зохистой бодлого болон хяналт шалгалтын хүрээнд банкуудад мөрдүүлдэг зарим нэг шаардлага, шалгуур үзүүлэлтийг түр хугацаанд уян хатан байдлаар өөрчлөн тогтоох арга хэмжээг мөн багтаасан болно.

Зээлдэгчийн зээлийн эргэн төлөх нөхцөлийг дахин өөрчлөх, эргэн төлөлтийн доголдолтой зээлийн ангилал, зээлийн түүхийг түр хугацаанд бууруулахгүй байх асуудлыг бие даан шийдвэрлэх боломжийг банкуудад олгоод байгаа билээ. Ингэснээр зээлдэгчид зээлийн үндсэн болон хүүгийн төлбөрөө түр хугацаагаар эргүүлэн төлөх боломжгүй тохиолдолд тухайн зээлдэгчийн зээлийн ангиллыг хэвээр үлдээж, Зээлийн мэдээллийн санд ангилал бууруулж мэдээлэхгүй байх боломжийг бүрдүүлж байна.

Энэ арга хэмжээний хүрээнд Төрөөс хэрэгжүүлж буй орон сууцны ипотекийн хөнгөлөлттэй хүүтэй зээл авсан иргэдийг хамруулах зорилгоор Монголбанк, Сангийн яам, Монголын Ипотекийн Корпораци ОССК ХХК болон банкууд хамтран дараах шийдвэрийг гаргалаа. Үүнд:

  1. Орон сууцны ипотекийн 8 эсхүл 5 хувийн хүүтэй зээл авсан иргэн зээлийн эргэн төлөлтийн хуваарьт өөрчлөлт оруулах хүсэлт гаргасан тохиолдолд зээлийн үндсэн болон хүүгийн төлбөрийг нэг удаа 3 хүртэлх сараар хойшлуулж, тухайн хугацаагаар зээлийн эргэн төлөлтийн хуваарийг уртасгах;
  2. Зээлийн эргэн төлөлтөд нь 2020 оны 1 дүгээр сарын 31-ний өдрөөс хойш доголдол үүссэн зээлдэгчид энэхүү зохицуулалт үйлчлэх боломжтой бөгөөд доголдол үүссэн хуваарьт өдрөөс эхлэн эргэн төлөлтийг хойшлуулах хугацааг тооцох;
  3. Зээлдэгч зээлийн эргэн төлөлтөд өөрчлөлт оруулах хүсэлтээ 2020 оны 5 дугаар сарын 1-ний өдрөөс өмнө харилцагч банкиндаа гаргана.
Categories
мэдээ нийгэм улс-төр эдийн-засаг

Ч.Улаан: Ноолуураа зарсан малчны дансанд банкнаас шууд мөнгийг шилжүүлнэ

Шинэ төрлийн коронавирус ( Covid 19)-ийн халдвар олон улсад тархаж цар тахлын хэмжээнд хүрсэн онцгой нөхцөл байдал үүссэнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газар ноолуурын үнийн уналтаас хамгаалах, үндэсний үйлдвэрүүдийг чанартай түүхий эдээр хангах, ажлын байрыг бууруулахгүй байх, экспортыг дэмжих зорилгоор “Ноолуурын салбарт авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын 2020 оны 03 дугаар сарын 19-ны өдрийн 101 дүгээр тогтоолыг батлан гаргасан. Тогтоолын зорилго, хэрэгжүүлэх арга замын талаар ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан Хэвлэл мэдээллийн хэрэгсэлд мэдээлэл өглөө.

Тэрбээр, Тус тогтоолоор Монгол Улсын Хөгжлийн Банкнаас шууд болон арилжааны банкаар дамжуулан олгох үндсэн зээлийн хүү нь 12 хувь байсныг ноолуур бэлтгэх аж ахуйн нэгжид жилийн 3 хувийн хүүтэй 1 жилийн хугацаатай 300 тэрбум төгрөгийн зээлийг олгохоор шийдвэрлэсэн. ХХААХҮЯ нь нэг жилийн хугацаанд оногдох зээлийн хүүгийн зөрүү болох 9 хувь буюу 27 тэрбум төгрөгийг Банканд шилжүүлэх юм. Ноос, ноолуур бэлтгэх гүн боловсруулалт хийдэг 20 гаруй үйлдвэр, Ноос ноолуурын холбооноос ХХААХҮЯ-нд дунджаар 100 мянган төгрөгөөр ноолуур бэлдэнэ ингэхийн тулд хөнгөлөлттэй зээл шаардлагатай хэмээн хүсэлт ирүүлсэн. Тухайлбал, Говь, Кашмер холдинг, Богд кашмер, Сор кашмер, Монгол микра, Хатад интернэйшнл, Монгол нэхмэл, Сувд, Гоёл, Влю скай, Буян, Эрдэнэт ноолуур, Өгөөж шим ХХК, Баялаг-Өлзий ХХК, Жижиг сүлжих үйлдвэрүүд дээрх саналыг ирүүлсэн юм.

Энэхүү зээлд хамрагдах аж ахуйн нэгж нь тус яамтай “Бодлогын гэрээ” байгуулсны үндсэн дээр Хөгжлийн банк болон арилжааны банкнаас ноолуур бэлтгэлд зориулсан хөнгөлттэй зээлийг авна.

Бодлогын гэрээгээр ноолуур бэлтгэх хөнгөлөлттэй зээлд хамрагдах Аж ахуйн нэгж нь Малчдын орлогыг бууруулахгүй, стандартын шаардлага хангасан, сайн чанарын ноолуур бэлтгэх, “Бодлогын гэрээ”-нд тусгасан ноолуурын чанараас хамааран ноолуур худалдан авах доод үнээс доош худалдан авалт хийхгүй байх, Малчин, малчны хоршоо бусад бэлтгэн нийлүүлэгчдээс ноолуур худалдан авсан баримт, малчдын жагсаалтаа Сумын Хөдөө аж ахуйн тасгаар батгаалжуулж банкинд хүргүүлэх, Банк нь Сумын Хөдөө аж ахуйн тасгаас баталгаажуулсан малчдын жагсаалт болон холбогдох баримт бичгийг үндэслэн ноолуур худалдан авсан төлбөрийг зөвхөн малчны дансанд шилжүүлэх зэрэг үүргийг хүлээх юм гэв.

ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан, “Ноос, ноолуурын холбоо гуравдугаар сарын 12-ны өдөр төлөвлөгөөгөө гаргаад Засгийн газар, Ерөнхий сайдад хандаж хүсэлт ирүүлсэн. Тэдний хүсэлтийн дагуу их хэмжээний буюу 300 тэрбум төгрөгийн зээлийг Хөгжлийн банкнаас олгох гэж байна. Мөн нэлээд хэмжээний хөнгөлөлтийг өгч, нэг жилийн хугацаатай, 3 хувийн хүүтэй байхаар тооцсон. Ингээд өөрсдийнх нь хийсэн тооцоо судалгаан дээр үндэслэсэн онцгой нөхцөлөөр их хэмжээний зээл өгөх асуудлыг нь шийдсэн. Одоо харин журмын хувьд анхаарах ажил байна. Ноолуур худалдан авахад санал зөрүүтэй байгаа нэг асуудал нь дээрх 20 гаруй үйлдвэрүүд банкнаас зээл авах гэхээр зээлийн шалгуур хангадаг үйлдвэр гуравхан байна. Бусад нь их хэмжээний зээл авч чадахгүй. Мөн ноолуур бэлтгэх бүх үйлдвэрүүд өнгөрсөн жил авсан зээлээ төлж дуусгаагүй буюу банкинд муу түүхтэй байна гэсэн үг. Тийм учраас энэ жил онцгой нөхцөлд, тусгай журмаар хандаж байна. Ялангуяа зээлийн зарцуулалт үндсэн үүргээсээ гажих вий гэдэг болгоомжлол бий учраас зохион байгуулалтыг маш нарийн хийхээр ажиллаж байна. ХХААХҮ-ийн сайдын 2020 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн А/103 дугаар тогтоолоор байгуулагдсан Ажлын хэсэг нэгдсэн бодлого чиглэлээр, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн Хөнгөн үйлдвэрийн хөгжлийн бодлого зохицуулалтын газар мэргэжил арга зүйн зөвлөмжөөр хангаж, аймаг, нийслэлийн ХХААГ, сумдын ХАА-н тасгууд орон нутгийн түвшинд хэрэгжилтийг зохион байгуулна. “Бодлогын гэрээ”-гээр хөнгөлттэй зээлд хамрагдсан аж ахуйн нэгж нь орон нутгийн онцлогоос шалтгаалан ноолуур худалдан авах доод үнээс доош худалдан авалт хийхгүй байх, Малчин, малчны хоршоо бусад бэлтгэн нийлүүлэгчдээс ноолуур худалдан авсан баримт, малчдын жагсаалтаа Сумын Хөдөө аж ахуйн тасгаар батгаалжуулж банкинд хүргүүлэх, Банк нь Сумын Хөдөө аж ахуйн тасгаас баталгаажуулсан малчдын жагсаалт болон холбогдох баримт бичгийг үндэслэн ноолуур худалдан авсан төлбөрийг зөвхөн малчны дансанд шилжүүлэх зэрэг үүргийг хүлээнэ гэлээ.