Categories
мэдээ нийгэм эдийн-засаг

Нөөцийн махны худалдааг 2020 оны 7 дугаар сарын 01-ний өдөр хүртэл үргэлжлүүлнэ

Нөөцийн мах худалдаж буй хүнсний дэлгүүрийн жагсаалт

Олон нийтийн дунд цахим хуудас ашиглан өөрийн фэйсбүүк хуудсаар дамжуулан “үхсэн малын махыг өнгө оруулж байна” гэсэн тайлбар бүхий хэзээ хаана хийгдсэн нь тодорхой бус бичлэгийг байршуулан нөөцийн мах бэлтгэлтэй холбох зорилго бүхий мэдээлэл байршуулж, олон нийтийг төөрөгдүүлсэн худал мэдээллийг түгээсэн байна.

Энэхүү худал мэдээлэл нь өндөржүүлсэн бэлэн байдал зарласан энэ хариуцлагатай үед олон нийтийг бухимдуулж, төөрөгдүүлсэн, айдас түгшүүр төрүүлэх нөхцөл байдал үүсгэсэн байна. Худал мэдээлэл түгээсэн иргэнийг олж тогтоон, холбогдох хуулийн хариуцлага хүлээлгэхийг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Мал эмнэлгийн ерөнхий газар Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтэс, Эрүүгийн цагдаагийн албаны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газар хамтран ажиллаж байна.

Нийслэлийн хүн амын 2020 оны хаврын улирлын махны нийлүүлэлтийг нэмэгдүүлэх, үнийг тогтвортой хадгалах зорилгоор Нийслэлийн Засаг даргын 2019 оны А/899 дүгээр захирамжаар мал, мах бэлтгэх нөөцлөх, худалдан борлуулах, хяналт тавих үүрэг бүхий Ажлын хэсгийг Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны даргаар ахлуулан байгуулсан.

Тухайн ажлын хэсэгт Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Мал эмнэлгийн ерөнхий газар, дүүргүүдийн Засаг дарга нар, Нийслэлийн хүнс, хөдөө аж ахуйн газар, дүүргүүдийн үйлдвэр, худалдаа, үйлчилгээний хэлтэс, төрийн бус байгууллагын төлөөллийг оролцуулж байгуулсан.

Чанар, аюулгүй байдлын шаардлага хангасан мах нийлүүлж, худалдаалахын тулд Мэргэжлийн хяналтын байгууллага нь Төрийн хяналт шалгалтын тухай, Хүнсний тухай, Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлын тухай, Мал эмнэлгийн байгууллага нь Малын эрүүл мэндийн тухай болон бусад хууль тогтоомжийн дагуу махны үйлдвэр бүхий аж ахуйн нэгжүүдийн махны нөөц бүрдүүлэлт, хадгалалт, тээвэрлэлт, худалдаалалт, чанар, аюулгүй байдалд хяналт шалгалтыг тогтмол хийж байна.

Өндөржүүлсэн бэлэн байдал зарласан энэ хариуцлагатай үед энэхүү худал мэдээлэл нь олон нийтийг бухимдуулж, төөрөгдүүлсэн нөхцөл байдал үүсгэж байгааг албан ёсоор мэдэгдэж байна. Дотоодын махны хангамжийг тогтворжуулах зорилтын хүрээнд Нийслэлийн хүн амын хаврын улирлын хүнсний хэрэгцээнд зориулан Засгийн газрын 2019 оны 285, 329 дүгээр тогтоолын дагуу арилжааны банкны эх үүсвэрээр болон экспортлосон махны 10 хувьтай тэнцэх тоо хэмжээний махыг нийлүүлэх бодлогын гэрээ байгуулсан, Монгол Улсад албан ёсны бүртгэлтэй 40 орчим аж ахуйн нэгжийн, нийт 12.6 мянган тн махыг дотоодын зах зээлд нийлүүлэхээр бэлтгэсэн.

Бэлтгэж, нөөцөлсөн махыг хөнгөлөлттэй үнээр худалдан борлуулах ажлыг 2020 оны 3 дугаар сарын 11-ний өдрөөс эхлүүлсэн. Нөөцийн махыг Нийслэлийн 9 дүүргийн 169 хорооны хүнсний 413 дэлгүүрээр дамжуулан хонины ястай мах 6700 төг/кг, үхрийн ястай мах 7700 төг/кг, ямааны мах 6200 төг/кг үнээр худалдаалж байгаа нь зах зээл дэх үнээс 19.7-33.7 хувиар хямд байна.

Нөөцийн махны худалдаагаар 2020 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн байдлаар нийт 1904.8 тн махыг нийлүүлээд байна. Үүнээс: үхрийн ястай мах 806.2 тн, хонины ястай мах 921.3 тн, ямааны ястай мах 177.3 тн. байна

Нөөцийн махны худалдааг 2020 оны 7 дугаар сарын 01-ний өдөр хүртэл үргэлжлүүлнэ.

Categories
мэдээ нийгэм эдийн-засаг

ТҮЦ машинаар дамжуулан үнэт цаасны мэдээлэл авах үйлчилгээ нэвтэрлээ

ТҮЦ” машинаас 42 гаруй мянга иргэн лавлагаа авчээ

Үнэт Цаасны Төвлөрсөн Хадгаламжийн төв /ҮЦТХТ/-өөс мэдээлэл хийлээ. Тус төвөөс ТҮЦ машинаар дамжуулан үнэт цаасны мэдээлэл авах үйлчилгээг өнөөдрөөс эхлэн нэвтрүүлж байгаа аж. ТҮЦ машинд хурууны хээгээ уншуулаад, таны нэр дээр ногдол ашиг хуваарилсан эсэхийг мэдэх боломжтой болсон ба V сарын 1-нээс олгож эхлэх 1072 хувьцааны ногдол ашгийг Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төвөөр дамжуулан олгох аж. Тус төвд нийт 330 ХХК-ийн 33,3 тэрбум ширхэг хувьцаа хадгалагдаж байгаа ба 52 брокер диллерийн компанитай хамтран ажилладаг ажээ. 2.511 сая хүн “Эрдэнэс Тавантолгой” компанийн хувьцааны данстай байна.

Мөн аль өөрт ойрхон ТҮЦ машинд очин хувьцаа гэх цонхыг сонгон, иргэний үнэмлэх, хурууны хээгээрээ дамжуулан ямар үнэт цаасны компанид бүртгэлтэй, ямар компанийн хувьцааг эзэмшиж байна, ногдол ашиг нь мөнгөн дүнгээрээ гарч ирэх аж. Улс орон даяар нийт 110 ТҮЦ машин байдгаас 77 нь нийслэл хотод 33 нь хөдөө орон нутагт байрладаг. Харин иргэн дансаа нээлгээгүй бол нээлгэх шаардлагатай ба хоёр данстай хүмүүсийн асуудлаар удахгүй тодорхой мэдээлэл хүргэх юм байна.

Categories
мэдээ нийгэм эдийн-засаг

Статистикийн салбарын өнгөрсөн оны үйл ажиллагааны тайланг хэлэлцлээ

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны 2020 оны дөрөвдүгээр сарын 22-ны хуралдаанаар Үндэсний Статистикийн хорооны 2019 оны үйл ажиллагааны тайланг хэлэлцлээ. Үндэсний Статистикийн хорооны дарга А.Ариунзаяа тус хорооны үйл ажиллагааны талаарх дэлгэрэнгүй тайланг гишүүдэд урьдчилж хүргүүлсэн учир 2019 онд хийж хэрэгжүүлсэн ажлаасаа онцолж товчхон танилцуулсан юм. Тэрээр танилцуулгадаа, Үндэсний статистикийн хороо нь 2019 онд мэдээллийн технологийг ашиглан төрийн байгууллагуудын статистикийн мэдээллийн сангуудыг уялдуулах, сангуудын мэдээллийг тулгах ажлыг хийсэн. Үүний үр дүнд мэдээллийн зөрүүтэй байдал арилж, албан ёсны статистикийн мэдээллийн чанар, шуурхай байдал сайжирсан. Түүнчлэн статистикийн мэдээлэл цуглуулах шат дамжлага цөөрч, давхардалгүй болж, мэдээлэл боловсруулах хугацаа богиносож, хэрэглээ ашиглалт нэмэгдэж байна. Тооллого, судалгаа мэдээлэл цуглуулах үйл ажиллагаанд зориулж 17 программ шинээр бичиж, 22 программд нэмэлт засвар, өөрчлөлт хийсэн. Статистикийн байгууллагын дэд бүтэц болох “Хүн ам, өрхийн мэдээллийн сан” болон “Бизнес регистрийн мэдээллийн сан”-г төрийн бусад мэдээллийн сангуудтай тулган шалгаж, зөрүүг арилгаж шинэчиллээ.

Байнга өөрчлөгдөж буй мэдээллийн хэрэгцээг бүрэн хангах, олон улсын жишигт нийцсэн, чанартай статистикийг хөгжүүлэхэд анхаарч, олон улсад нийтлэг мөрдөгдөж буй статистикийн арга зүйг судалж, үндэсний онцлогт тохируулан боловсруулж байна.

Мэдээлэл тархаалтын систем буюу статистикийн мэдээллийн нэгдсэн сан, статистикийн аргачлал арга зүйн мэдээллийн сан, тооллого, судалгааны каталог, тооллогын мэдээллийн сан, хүн ам зүйн үндэсний атлас зэрэг системүүдийг ашиглан тархаалтын бүтээгдэхүүнийг бэлтгэн гаргаж, хэрэглэгчдэд сурталчлан таниулах үйл ажиллагааг хэрэгжүүлсэн. Статистикийн мэдээллийн нэгдсэн сан www.1212.mn, байгууллагын цахим хуудас www.nso.mn, 1900-1212 лавлах утас зэрэг харилцааны хэрэгслээр хэрэглэгчдэд үйлчилж байна. Түүнчлэн 2019 онд хоёр талт болон олон талт гадаад харилцаа, хамтын ажиллагааны үр өгөөжийг нэмэгдүүлэх, төсөл хөтөлбөрийг зохицуулах зэргээр гадаад харилцаагаа хөгжүүллээ. Мөн донор болон хөгжлийн байгууллагуудын дэмжлэг, туслалцааг статистикийн салбарын хүний нөөцийн чадавхийг бэхжүүлэхэд чиглүүлэн ажиллав. Статистикийн чиглэлээр гадаад, дотоодод зохион байгуулсан 113 сургалт, семинарт төв, орон нутгийн болон төрийн бусад байгууллагуудын давхардсан тоогоор 956 ажилтныг хандивлагч байгууллагуудын санхүүжилтээр хамруулж, мэдлэг, ур чадварыг нь дээшлүүлснийг онцоллоо.

Танилцуулгатай холбогдуулж УИХ-ын гишүүн Б.Баттөмөр, Д.Тэрбишдагва, М.Оюунчимэг, Б.Ундармаа, Б.Жавхлан, Ж.Ганбаатар нар асуулт асууж, хариулт авлаа. Гишүүдийн асуултад Үндэсний статистикийн хорооны дарга А.Ариунзаяа болон холбогдох албан тушаалтнууд хариулт өгөв.

Асуулт асууж, байр сууриа илэрхийлсэн гишүүд Үндэсний статистикийн хороог боломжийн түвшинд, сайн ажиллаж байгаа талаар тэмдэглэн хэллээ.

Categories
мэдээ нийгэм эдийн-засаг

Үл хөдлөх хөрөнгө зуучлал эрхлэх зөвшөөрөл олгож байна

Санхүүгийн зохицуулах хороо 13 байгууллагын тусгай зөвшөөрлийг ...

СЗХ-ны 2020 оны ээлжит VIII хуралдааныг цахим хэлбэрээр зохион байгуулж, нийт 33 асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Хуралдаанаар үнэт цаас, даатгал, банк бус санхүүгийн байгууллага, хадгаламж, зээлийн хоршоотой холбоотой тусгай зөвшөөрөл олгох, сунгах, түдгэлзүүлэх, хүчингүй болгох, оноосон нэр өөрчлөх, хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээ, хувьцаа эзэмшигчдийн бүтэц, бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах асуудлуудыг хэлэлцэж шийдвэрлэлээ.

Энэ хуралдаанаар үл хөдлөх хөрөнгө зуучлалын үйл ажиллагаа эрхлэгчид тусгай зөвшөөрөл олгох ажлыг эхлүүлж, шаардлага хангасан байгууллагуудад үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл олголоо.

Монгол Улсын Их Хурлын 2020 оны 1 дүгээр сарын 17-ны өдөр Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хууль болон Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуульд оруулсан нэмэлтээр үл хөдлөх хөрөнгө зуучлал, мөн үнэт металл, үнэт чулууны арилжааг тусгай зөвшөөрөлтэй үйл ажиллагаанд хамааруулж, зохицуулах, хяналт тавих үүргийг Санхүүгийн зохицуулах хороо хэрэгжүүлэхээр хуульчилсан юм.

Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулсантай холбогдуулан дээрх хуулиудад нэмж тодорхойлсон чиг үүргийн хүрээнд Санхүүгийн зохицуулах хорооны 2020 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн 120 дугаар тогтоолоор “Үл хөдлөх эд хөрөнгө зуучлалын байгууллагын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл, зөвшөөрөл, эрх олголт, бүртгэлийн журам”-ыг, 2020 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн 150 дугаар тогтоолоор “Үнэт металл, үнэт чулууны, эсхүл тэдгээрээр хийсэн эдлэлийн арилжаа эрхлэгчийн үйл ажиллагаанд тусгай зөвшөөрөл, зөвшөөрөл олголт, бүртгэлийн журам”-ыг тус тус баталснаар энэ төрлийн үйл ажиллагаа эрхэлэгчдийг бүртгэж, хүсэлтээ ирүүлсэн байгууллага, иргэдийн материалыг хүлээн авч, тусгай зөвшөөрөл олгож эхлээд байна.

Categories
мэдээ эдийн-засаг

СӨҮЛ, ФРАНКФУРТЫН ТУСГАЙ ҮҮРГИЙН НИСЛЭГТ ХАМРАГДАХ ИРГЭДИЙН АНХААРАЛД

89656212_146039886878047_1254369353692872704_o-6ua02ed3f7gho21xepvblv07slryfuhzamzxdytl8hs.jpg

Улсын онцгой комиссоос гарсан шийдвэрийн дагуу тусгай үүргийн нислэгээр 2020 оны 4 дүгээр сарын 30-нд БНСУ-ын Сөүл, 5 дугаар сарын 2-нд ХБНГУ-ын Франкфурт хотоос иргэдээ татан авах бэлтгэл ажил хийгдэж байна.

Энэ удаагийн тусгай үүргийн нислэгүүдээр ирэх иргэдийг шинээр бүртгэхгүй бөгөөд Монгол Улсаас гадаад улсад суугаа Элчин сайдын яамдаар дамжуулан Улсын онцгой комисст өнөөдрийг хүртэл ирүүлсэн нутаг буцах тухай 9412 өргөдөл, хүсэлтээс хүндэтгэн үзэх шалтгаантай иргэдийн өргөдөл, холбогдох нотлох материалыг хариуцаж буй ЭСЯ-даар дамжуулан хүлээн авч УОК-ын Шуурхай штаб шийдвэрлэнэ.

Зорчигчдын бүртгэлд УОК-ын зүгээс тавьж буй дараах шаардлагыг баримтална.

Үүнд:
– Эрүүл мэндийн шалтгаантай (хүнд өвчний улмаас эмнэлгийн магадлагаагаар гадаад улсад эмчилгээнд явсан)
– Жирэмсэн
– Бага насны /14 хүртэлх настай/ хүүхэдтэй гэр бүл
– Хөгжлийн бэрхшээлтэй
– Өндөр настан /60-аас дээш настай/ иргэдийг нэн түрүүнд хамруулна.

Бүртгэл нь баталгаажсан талаарх мэдээллийг Элчин сайдын яамаар нь дамжуулан тухайн иргэдэд хүргэх бөгөөд Эрүүл мэндийн яамнаас тавьж буй шаардлагын дагуу нутаг буцах иргэд сүүлийн 48 цагийн дотор коронавирусийн шинжилгээ заавал хийлгэсэн байна.

Дээрх шаардлагууд нь транзитаар ирэх иргэдэд ч мөн адил хамаатай болохыг анхаарна уу.

Categories
мэдээ нийгэм улс-төр эдийн-засаг

Чан Вэньрүй: Нүүрсний тээвэрлэлтийг нэмэгдүүлэхээ амлаж байна

Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Чан Вэньрүйг өнөөдөр хүлээн авч уулзлаа. онгол Улсын Ковид-19 халдвартай тэмцэх, урьдчилан сэргийлэхэд хөрш орны зүгээс тусламж дэмжлэг үзүүлж байгаад Монгол Улсын шадар сайд ноён Элчин сайдад талархал илэрхийллээ. Өмнө нь зарим боомтоор өдөртөө 1,500-1,700 машин бүтээгдэхүүн гаргаж байсан бол өнөөдрийн байдлаар өдөртөө 100 орчим машин гарч байна

Тэрбээр “Энэ цаг үед Ковид-19 халдвартай тэмцэх, урьдчилан сэргийлэх нь нэгдүгээрт тавигдах асуудал хэдий ч үүний зэрэгцээ эдийн засгийг эрчимжүүлэх ажлыг давхар явуулах нь манай хоёр улсад аль алинд нь чухал байна.

Тодруулбал БНХАУ-руу гаргаж буй уул уурхайн бүтээгдэхүүний экспортын хэмжээг нэмэгдүүлэх шаардлага байна. Өмнө нь зарим боомтоор өдөртөө 1,500-1,700 машин бүтээгдэхүүн гаргаж байсан бол яг өнөөдрийн байдлаар өдөртөө 100 орчим машин гарч байна. Тиймээс Элчин сайд таныг энэ асуудлыг анхааралдаа авахыг хүсье” гэлээ. эг дор 15 хүний биеийн халууныг хэмжиж, нэгэн зэрэг мэдээллийг гаргадаг камер хандивлав

Элчин сайд Чан Вэньрүй “Нүүрсний тээвэрлэлтийг нэмэгдүүлэхээ амлаж байна. Орон нутгийн түвшинд тодруулбал хоёр орны хилийн боомт хооронд зохицуулалт хийснээр тээвэрлэлтийн тоог нэмэгдүүлэх боломжтой” гэсэн юм. Ноён Элчин сайд мөн Монгол Улс нөхцөл байдалдаа тохируулан Ковид-19 халдварын эсрэг урьдчилан сэргийлэх хариу арга хэмжээг тухай бүр авч байгаад Хятадын тал өндрөөр үнэлж, сайшааж байгааг уламжиллаа.

Уулзалтын үеэр БНХАУ-ын “Дахуа Технологи” компанийн үйлдвэрлэсэн хүний биеийн дулаан мэдрэгч хоёр ширхэг камерыг Улсын Онцгой комисст хандивлалаа.

Энэхүү камер нь нэг дор 15 хүний биеийн халууныг хэмжиж, нэгэн зэрэг мэдээллийг гаргаж чаддаг байна. Тус камерыг дэлхийн 100 гаруй орны нисэх онгоцны буудал, эмнэлэг зэрэгт өргөн ашиглах болсон байна гэж Монгол Улсын Шадар сайдын Ажлын албанаас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм эдийн-засаг

ЖИЖИГ, ДУНД ҮЙЛДВЭРИЙГ ХӨГЖҮҮЛЭХ САНГААС 2020 ОНД ОЛГОХ ХӨНГӨЛӨЛТТЭЙ ЗЭЭЛИЙН ТӨСЛИЙГ ХҮЛЭЭН АВЧ ЭХЭЛЛЭЭ

Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 113 дугаар тогтоолоор батлагдсан “Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас хөнгөлөлттэй зээл олгох, сонгон шалгаруулах, дамжуулан зээлдүүлэх, эргэн төлүүлэх, хяналт тавих журам”-ын дагуу төсөл хүлээн авах үйл ажиллагааг орон даяар нэгэн зэрэг эхлүүллээ. Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас 2020 онд олгох зээлийг “Covid-19” халдварын улмаас үүсээд буй нөхцөл байдалтай уялдуулан хүн амын хүнсний хангамжийн тогтвортой байдал, стратегийн хүнсний хэрэгцээг хангах, эрүүл мэндийг хамгаалах, халдваргүйтгэл ариутгалын нөөцийг нэмэгдүүлэх чиглэлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг дэмжинэ.

Журмын хүрээнд жижиг, дунд бизнес эрхлэгчдийг шинэ хуулийн дагуу ангилж, ангилал тус бүрт зээлийн багцыг хуваарилан олгох бөгөөд, орон нутгаас шалгарсан бичил ангилалд хамаарах аж ахуйн нэгжүүдийн зээлийг банкаар дамжуулахгүй Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас шууд санхүүжүүлэхээр, олгох зээлийн хэмжээг төсөл ирүүлэгчийн борлуулалтын орлоготой уялдуулснаараа онцлог юм.

Иймд сангийн хөнгөлөлттэй зээлд хамрагдахыг хүссэн жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчид “Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих тухай” хуулинд заасны дагуу аль ангилалд хамаарах ЖДҮЭ болохоо тодорхойлуулж, гэрчилгээ авах шаардлагатай юм.

ЗЭЭЛИЙН ЕРӨНХИЙ НӨХЦӨЛ

ТӨСӨЛ ХҮЛЭЭН АВАХ ХУГАЦАА:

Эхлэх: 2020 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 08:30 цаг

Дуусах: 2020 оны 05 дугаар сарын 19-ны өдрийн 17:30 цаг

ТӨСӨЛ ХҮЛЭЭН АВАХ ХЭЛБЭР, БАЙРШИЛ

Улаанбаатар хотод:

Хөдөө, орон нутагт:

  • Тухайн аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын байранд төслийн материалыг битүүмжлэн цаасан хэлбэрээр хүлээн авна. /Аж ахуйн нэгжийн нэр, регистрийн дугаар, хүссэн зээлийн дүн, утасны дугаарыг дугтуйны гадна талд бичсэн байх/

Дэлгэрэнгүй мэдээллийг:

ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙ, ХӨНГӨН ҮЙЛДВЭРИЙН ЯАМ

ЖИЖИГ, ДУНД ҮЙЛДВЭРИЙГ ХӨГЖҮҮЛЭХ САН

Categories
мэдээ улс-төр эдийн-засаг

Автомашины зай хураагуурыг устгах, дахин боловсруулах үйлдвэр Монголд байгуулахад дэмжлэг үзүүлэхийг Японы Элчин сайдаас хүсэв

УИХ-ын гишүүн, Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Кобаяаши Хироюкиг хүлээн авч уулзлаа. .Энх-Амгалан сайд импортоор орж ирж буй хуучин автомашины 80 орчим хувь нь Япон Улсаас орж ирдгийг дурдаад энэ чиглэлд хамтран ажиллах хэд хэдэн санал байгааг онцлов. Тухайлбал, Япон Улсаас цахилгаан болон хосолмол /hybrid/ хөдөлгүүртэй машин нь импортлогдож буй автомашинуудын дийлэнх хувийг эзэлдэг бөгөөд эдгээр тээврийн хэрэгслийн ашиглалтаас гарсан зай хураагуур байгаль орчинд сөргөөр нөлөөлөх болсон. Иймд эдгээр автомашины зай хураагуурыг устгах, дахин боловсруулах үйлдвэрийг монголд байгуулах асуудалд дэмжлэг үзүүлэхийг Элчин сайдаас хүсэв.

Мөн Япон улсад ашиглагдаж байхдаа зам, тээврийн осолд орсон, байгалийн гамшигт өртсөн, цаашид ашиглах боломжгүйгээр эд ангийн эвдрэл үүссэн автомашинуудыг импортлон, манай улсад дахин засварлаж өндөр үнээр иргэдэд худалдаж байна. Энэхүү зохисгүй байдал нь хүрээгээ тэлж, хүний амь нас, эрүүл мэнд, эдийн засагт ноцтой хор хохирол учруулж байгааг онцлоод Монгол Улсын Зам, тээврийн хөгжлийн яам, Япон Улсын холбогдох төрийн байгууллагатай хамтран ажиллаж, тус улсаас монгол руу импортолж буй автомашины түүхийг үнэ төлбөргүй авч, иргэдийг мэдээллээр хангах шаардлага бий болсныг тэмдэглэв.

Түүнчлэн сүүлийн жилүүдэд манай улсын зам, тээврийн салбарт томоохон төсөл хөтөлбөрүүд эрчимтэй хэрэгжиж байгааг онцлоод салбарын хүний нөөцийг чадавхжуулах, Япон Улсад инженер техникийн нарийн мэргэжилтэн бэлтгэхэд хамтран ажиллах сонирхолтой байгаагаа илэрхийллээ.

Элчин сайд Кобаяаши Хироюки хүлээн авч уулзаж буйд талархал илэрхийлээд, ЗТХ-ийн сайдын тавьсан саналууд дээр онцгой анхаарч, Засгийн газартаа уламжлан, тодорхой шат дараатай арга хэмжээ авч ажиллахаа тэмдэглэв.

Монгол, Япон улсын найрамдалт хамтын ажиллагааны хүрээнд Хөшигийн хөндий дэх Олон улсын шинэ нисэх буудал баригдаж, одоогийн байдлаар Япон Улсын тал менежментийг хэрэгжүүлэх ажлын 51 хувийг гүйцэтгэж байгааг дурдаад энэхүү нисэх буудлыг төлөвлөгөөт хугацаанд нь үйл ажиллагааг эхлүүлэх талаар талууд санал солилцлоо.

Categories
мэдээ нийгэм эдийн-засаг

НӨАТ-ын I улирлын буцаан олголт иргэдийн дансанд орж эхэлжээ

НӨАТ-ын эхний улирлын буцаан олголт иргэдийн дансанд орж эхэллээ

НӨАТ-ын буцаан олголтыг өмнө нь жилд нэг удаа авдаг байсан бол энэ жилээс улирал тутамд олгох шийдвэр гарч хэрэгжиж байна. 2020 оны нэгдүгээр улирлын НӨАТ-ын буцаан олголтын урамшуулал иргэдийн дансанд шилжиж эхэлжээ. Нэгдүгээр улирлын буцаан олголтын урамшууллыг 870,143 иргэнд 35.6 тэрбум төгрөг олгох аж.


Categories
мэдээ нийгэм эдийн-засаг

Гурван сая төгрөгийн 23 азтан тодорчээ

80 сая төгрөгийн супер шагналтай НӨАТ -ын сугалааны тохирол энэ ...

НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирол журмын дагуу өчигдөр явагдаж, гурван сая төгрөгийн 23, нэг сая төгрөгийн 268, 100 мянган төгрөгийн 2391, 30 мянган төгрөгийн 23742 баримт тохиролд таарч азтан болжээ. Харин супер азтан энэ удаагийн тохирлоор тодорсонгүй.