Categories
мэдээ эдийн-засаг

Европын холбооноос Монгол Улсад Суух Онц Бөгөөд Бүрэн Эрхт Элчин Сайд Траян Лауренцю Христеаг хүлээн авч уулзлаа

Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн холбогдох албаны хүмүүсийн хамт өнөөдөр /2020.05.14/ Европын холбооноос Монгол улсад суух онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд ноён Траян Христеаг хүлээн авч уулзлаа.

Уулзалтын эхэнд Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн Монгол Улс ФАТФ-ын стратегийн дутагдалтай орнуудын жагсаалтаас гарах талаар төрийн бүхий л шатанд идэвх зүтгэл гарган ажиллаж байгаа дуулгаж, энэ ондоо багтан тус жагсаалтаас гарахаар зорьж байгаа талаар дурьдав. Мөн Монгол Улсын эдийн засаг, санхүүгийн салбар, Монголбанкнаас авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар товч мэдээлэл өглөө.

Ноён Траян Христеа энэ үеэр Европын холбоо нь гуравдагч орнуудыг өнгөөр ялгасан “хар, саарал жагсаалт” гаргадаггүй, харин мөнгө угаахтай тэмцэх стратегийн дутагдалтай орнуудын жагсаалт гэж гаргадаг болохыг онцолсон. Европын комисс Монгол Улсыг энэ жагсаалтад оруулах шийдвэр гаргасан хэдий ч, энэ нь Европын парламентаар хэлэлцэгдэх бөгөөд хэрэв батлагдах тохиолдолд ирэх 10 дугаар сараас эхлэн хэрэгжинэ. Гэхдээ энэ жагсаалтад орох тохиолдолд Европын холбооноос Монгол Улсын эсрэг ямар нэгэн санхүү, эдийн засгийн хориг арга хэмжээ авахгүй, зөвхөн мөнгөн гүйлгээнд харилцагчийг таньж мэдэх хяналт сайжрах талаар мэдээлэл солилцов. Цаашид Европын холбооноос Монгол Улсад хэрэгжүүлж буй хөгжлийн хамтын ажиллагааны хөтөлбөр, холбогдох санхүүжилт, тэдгээрийн хэрэгжилт цаашид хэвийн үргэлжлэх талаар ярилцлаа. Түүнчлэн мөнгө угаах үйл ажиллагаатай холбоотой хамтын ажиллагаагаа өргөжүүлж, энэ хүрээнд техник туслалцаа үзүүлэх тал дээр дэмжихээ илэрхийлэв.

Categories
мэдээ нийгэм эдийн-засаг

Хүүхдийн мөнгөний дөрөвдүгээр сарын зөрүүг олгож дуусчээ

4-р сарын 1-ээс 10-р сарын 1 хүртэл 0-18 насны хүүхэд бүрт 100,000 төгрөг олгох шийдвэрийг Засгийн газраас гаргасан. 4-р сард олгосон 30,000 төгрөгийн үлдэгдэл 70,000 төгрөгийг олгож дуусаад байна.

Categories
мэдээ улс-төр эдийн-засаг

“Тээврийн ухаалаг системийг хөгжүүлэх үндэсний хөтөлбөр”- ийг батлав

Гадаадад оршин суугаа хүүхдүүдэд  2020 оны 10 дугаар сарын нэгэн хүртэл хүүхдийн мөнгөн тэтгэмж олгоно

Засгийн газрын ээлжит хуралдаан 2020 оны 05 дугаар сарын 13-ны Лхагва гаригт болж дараах асуудлыг хэлэлцэн шийдвэр гаргалаа.

“Тээврийн ухаалаг системийг хөгжүүлэх үндэсний хөтөлбөр”- ийг батлав. Тээврийн ухаалаг системийг нэвтрүүлснээр тээврийн болон логистикийн зардлыг багасгах, тээврийн үр ашиг, аюулгүй байдлыг сайжруулах, хотын тээврийн зориулалт үйлчилгээг, сайжруулах замаар хот суурин газрын бүтээмжийг нэмэгдүүлнэ. Орон нутагт бага зардлаар тээврийн ухаалаг системийн үйлчилгээг нэвтрүүлэх байгууллагын бүтээмж, санхүүгийн зохицуулалтыг сайжруулах зэрэг олон боломжууд бий болно. Мөн шинэ үйлчилгээ, ажлын байр бий болгохоос гадна тээврийн болон мэдээллийн технологийн салбарт дэвшил авч ирэх юм. Хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд шаардагдах хөрөнгийг жил бүр Монгол Улсын эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэл, улсын болон орон нутгийн төсөвт тусгаж, ОУБ-ын зээл тусламж төр хувийн хэвшлийн түншлэл хувийн хөрөнгө оруулалтыг татан оролцуулах замаар санхүүжүүлэхээр төлөвлөөд байна гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ эдийн-засаг

​Эрчим хүчний салбарт хуримтлуурын төсөл хэрэгжүүлнэ

Эрчим хүчний салбарын өвлийн бэлтгэл 94 хувийн гүйцэтгэлтэй байна

Засгийн газраас АХБ-тай хамтран хэрэгжүүлэх “Эрчим хүчний сүлжээнд ашиглах том хэмжээний хуримтлуурын төсөл”-ийн зээлийн хэлэлцээрийн төслийг хэлэлцэн дэмжээд Зээлийн хэлэлцээрт гарын үсэг зурах эрхийг Сангийн сайд Ч.Хүрэлбаатарт Ерөнхий сайдын захирамжаар олгов. Монгол Улсын эрчим хүчний хангамжийн нэгдсэн системийн тогтвортой, найдвартай байдлыг бий болгох зорилгоор том хэмжээний хуримтлуурыг төвийн бүсийн нэгдсэн сүлжээнд барих төсөлд 100 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлийн эх үүсвэрийг АХБ-аас олгохоор шийдвэрлэсэн нь энэ билээ.

Монгол Улсын хэмжээнд оргил ачааллын үед цахилгаан эрчим хүчний хэрэгцээ жилд дунджаар 5 хувь буюу ойролцоогоор 50 мВт-аар нэмэгдэж, нөөцгүйгээр бүрэн хүчин чадлаа шавхаж ажилладаг билээ. Мөн ОХУ-аар эрчим хүчний системийн тохируулгаа хийлгэсээр иржээ.

Иймд дээрхи төслийг хэрэгжүүлж, цэнэг хураагуурын системийг барьснаар Монгол Улс дотооддоо эрчим хүчний тохируулгаа хийж, бие даасан байдал, эрчим хүчний системийн уян хатан байдлыг нэмэгдүүлэх, сэргээгдэх эрчим хүчний хэрэглээг дэмжих, эрчим хүч үйлдвэрлэлт, хэрэглээний балансыг тогтворжуулах, болон эрчим хүчний алдагдлыг бууруулах боломж бүрдэх юм.

Categories
мэдээ нийгэм эдийн-засаг

Гадаадад оршин суугаа Монгол Улсын иргэний хүүхдэд аравдугаар сарын 1-н хүртэл 100,000 төгрөг олгоно

Засгийн газрын ээлжит хуралдаан болж гадаадад оршин суугаа Монгол Улсын иргэний хүүхдэд 2020 оны аравдугаар сарын 1-н хүртэл хүүхдийн мөнгөн тэтгэмж олгох шийдвэр гаргажээ. Улсын хэмжээнд хүсэлт гаргасан хүүхэд бүрд Хүүхдийн мөнгөн тэтгэмжийг олгож байгаа билээ. 2020 оны дөрөвдүгээр сарын дүнгээр 1,122,400 гаруй хүүхэд хүүхдийн мөнгөн тэтгэмж авч байна. Цар тахлын тархалтын үед Засгийн газраас Нийгмийн халамжийн чиглэлээр авч хэрэгжүүлж буй арга хэмжээний хүрээнд аравдугаар сарын 1-нийг хүртэл хүүхэд бүрд 100,000 төгрөг олгохоор болсонтой холбогдуулан Хүүхдийн мөнгөн тэтгэмжид шинээр хамрагдах хүсэлт гаргасан хүүхдийн тоо 20 мянгаар нэмэгдсэн бөгөөд цаашид нэмэгдэх хандлагатай байна.

Мөн гадаадад оршин суугаа Монгол Улсын иргэд болон Монгол Улсад хууль ёсоор байнга оршин суудаг гадаадын иргэдээс хүүхдийн мөнгөн тэтгэмжид хамрагдах хүсэлтүүд хөдөлмөр халамж үйлчилгээний газарт олноор иржээ.

Иймд Коронавируст халдварын цар тахлын үед хүсэлт гаргасан гадаадад оршин суугаа Монгол Улсын иргэний болон Монгол Улсад хууль ёсоор байнга оршин суудаг гадаадын иргэний хүүхдэд Хүүхдийн мөнгөн тэтгэмжийн 100,000 төгрөгийг хүсэлт гаргасан сараас эхлэн 2020 оны аравдугаар сарын 1-ний өдрийг хүртэл олгохоор шийдвэрлэсэн байна.

Одоогоор 2020 оны дөрөвдүгээр сарын байдлаар гадаадад оршин суугаа Монгол Улсын иргэний 18 хүртэлх насны 27,000 хүүхдээс 12,000 нь Хүүхдийн мөнгөн тэтгэмжээ авдаг байна гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм эдийн-засаг

5.3 тэрбум төгрөгийн хөрөнгийг Нийслэлийн өмчид бүртгэн авлаа

Зөвшөөрөлтэй барилгуудын жагсаалтыг нийтэд ил болгожээ

Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжит хурлаар Нийслэлийн өмчтэй холбоотой хэд хэдэн асуудлыг хэлэлцлээ. Улс, Нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар барьж ашиглалтад оруулсан барилгуудыг шинээр өмч бүртгэлд оруулах, мөн ашиглалтын шаардлага хангахаа больж, акталсан барилгуудыг өмчөөс хасах зэрэг асуудлыг хэлэлцэн шийдвэрлэсэн юм. Тодруулбал, БЗД-ийн 88 дугаар сургуулийн спорт заал, БЗД-ийн лаборатори 142 дугаар сургуулийн барилга, СХД-ийн нутаг дэвсгэрт зургаан гүний худаг, БЗД-ийн нутагт гурван худаг зэрэг нийт таван тэрбум гаруй төгрөгийн үнэ өртөг бүхий 12 барилга байгууламжийг нийслэлийн өмчид шинээр бүртгэн авахыг Тэргүүлэгчид дэмжсэнээр тогтоолын төслийг баталлаа.

Түүнчлэн Тэргүүлэгчдийн хурлаар Нийслэлийн өмчөөс хөрөнгө хасах тухай асуудлыг хэлэлцэн дэмжсэн. Тодруулбал БЗД-ийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Бяцхан тэмүүлэл” клиник сувиллын барилга ашиглалтын шаардлага хангахгүй болсон тул акталж, нийслэлийн өмчөөс хасах, мөн “Урт цагаан” үйлчилгээний төвийн нэгдүгээр корпус болох 1.584.0 м2 талбай бүхий барилгыг акталж, нийслэлийн өмчөөс хасах, Баянгол дүүргийн прокурорын газрын ашиглалтын шаардлага хангахгүй болсон тул акталж, Нийслэлийн өмчөөс хасах саналыг тус тус дэмжлээ.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал эдийн-засаг

Ч.Хашчулуун: Хар жагсаалтад орсноор Монголд хэрэгжих ямар ч төсөл Европын холбооноос санхүүжилт авч чадахгүй

Ч.Хашчулуун: Төв банкийг шахаж, хэрэгтэй хэрэггүй төслүүдэд мөнгө ...

-“МҮҮДИС” МАНАЙ ЗЭЭЛЖИХ ЗЭРЭГЛЭЛИЙГ БУУЛГАСАН НЬ ТОДОРХОЙ ШАЛТГААНТАЙ. МОНГОЛЫН ЭДИЙН ЗАСАГ ХЯМРАХЫГ УРЬДЧИЛЖ САНУУЛСАН ХЭРЭГ-

Эдийн зaсагч Ч.Хашчулуунтай ярилцлаа.

-Саарал жагсаалтад орлоо гэж баахан шуугьсан, гэтэл хар жагсаалтад орчихлоо. Тэгэхээр саарал жагсаалтаас гарах нь битгий хэл хэцүү зүйл болчихов уу?

-Тэглээ. Европын холбооны хар жагсаалт ФАТФ-ын саарал жагсаалтаас ялгаатай. Хоёр байгууллага хоорондоо тодорхой хэмжээгээр холбоотой ч ФАТФ нь сайн дурын олон улсын байгууллага.

Хориг тавих чадваргүй, зөвлөмж маягийн жагсаалт гаргадаг. Европын комиссын хувьд Европын холбооны дэргэдэх санхүүгийн хяналтын зөвлөл. Тэд тодорхой, шууд нөлөө үзүүлэхүйц шийдвэр гаргадаг. АНУ, Япон улс Монголд хориг тавьж байгаагаас ялгаагүй гэсэн үг.

-Европ зүгийн хөрөнгө оруулалт, бизнесийн харилцаа асуудалтай болчихлоо гэсэн үг үү?

-Тийм. Дэлхий даяар ажилладаг компаниуд Монголд хөрөнгө оруулалт хийхдээ Европын холбооноос ямар ч санхүүжилт авч чадахгүй гэсэн үг. Европын холбооны шийдвэрийг харьцангуй гэнэтийн гэж хэлж болно.

-Герман улс саяхан Монголд хэрэгжүүлж буй зарим төслийнхөө санхүүжилтийг зогсоох мэдэгдэл хийлээ. Ийм шийдвэрүүд шил дараалаад байгаагийн цаад шалтгааныг хэрхэн харж байна?

-Европын холбооны санхүүгийн хяналтын зөвлөлийн баримтуудаас харахад энэ оны хоёрдугаар сарын 18-н хүртэл Монгол Улсын статус өөр байсан. Тодруулж хэлбэл, хамтран ажиллаж байна гэсэн статустай явсан. Яагаад ийм гэнэтийн шийдвэрүүд гараад байна вэ гэдэг асуултад хариулахад хэцүү.

Европын холбоо ганцхан Монголд биш, дэлхийн 92 орныг шалгаж дүнгээ тавьдаг. Хамтран ажиллахын тулд тодорхой шаардлагуудыг биелүүлэх ёстой гэсэн албан санал хүргэдэг.

Зарим улс тэр шаардлагыг нь хүлээж аваагүй бол зарим нь хүлээж авсан. Бидний сайн мэдэх Вьетнам гэхэд шаардлагыг нь хүлээж аваад биелүүлсэн. 2017 оны арванхоёрдугаар сард саналыг нь хүлээж аваад жилийн дотор шаардлагатай арга хэмжээнүүдийг авчих жишээний. Вьетнамыг сая хар жагсаалтаас бүрмөсөн гаргасан нь тийм учиртай. Турк том улс. Европын холбоотой хил залгаа гэсэн онцлог талтай.

Жишээ нь, Туркэд Европын комиссоос хар жагсаалтад орно шүү гээд мэдэгдчихсэн байгаа. Европын комисс жилд хоёр удаа үнэлгээ хийдэг. Хоёр дахь үнэлгээ нь ирэх намар болно. Тодорхой арга хэмжээ авахгүй бол Турк улс ирэх намраас хар жагсаалтад орно гэсэн үг.

-Европын хар жагсаалтад авлига хэр нөлөө үзүүлдэг вэ?

-Авлига тодорхой хэмжээнд яригдах ч гэлээ гол шаардлага нь татварын мэдээллийг автоматаар солилцдог байя гээд байгаа юм.

-Энэ шалгуурыг нь биелүүлэхийн тулд бид яах ёстой вэ?

-Манай хувьд энэ чиглэлээр хамтарч ажиллаж байгаа. Ер нь бол энэ асуудлыг хуульчлах шаардлага бий. Хуулиндаа тусгах хүртэл одоогийн байдал хэвээр үргэлжлэх байх.

-Манай улстай холбоотой бас нэг таагүй мэдээлэл өнөөдөр (өчигдөр) цацагдлаа. Мүүдис манай зээлжих зэрэглэлийг сөрөг ангилал руу уруудуулаад буулгачихлаа. Яг ямар үндэслэл шалтгаанаар ийм шийдвэр гаргачихав?

-Мүүдис агентлагийн хувьд дэлхийн зах зээл дээр хөрөнгө босгож байгаа бүх улс орныг шалгаж, үнэлж тухайн улс орны төлбөрийн чадвар хэр явааг тогтоодог газар.

Ер нь дэлхий даяар бүх улс орны байдал муудаж байгаа. Өндөр хөгжилтэй орнуудын хувьд байдал өөр л дөө. Валютын нөөц нь хүчтэй, мундаг технологи, аж үйлдвэртэй. Иймд давуу талуудтай учраас хямралаас гарчихна гэж бодож суугаа.

Харин манайх шиг харьцангуй сул, жижиг эдийн засагтай орнуудад хямрал хүндээр бууна. Хүндээр буухаар эргэн төлөх чадвар муудаж таарна. Тэр утгаараа эрсдэлтэй гэж хараад үнэлгээгээ буулгалаа гэж харж байна. Монголын эдийн засаг хямрах нь ээ гэдгийг урьдчилаад хэлж байна гэсэн үг.

-Коронавирусийн дэлхийн эдийн засагт үзүүлж буй нөлөө, манайд нөлөөлөх хугацаа, хүрээ царааг хэрхэн харж байна?

-Өмнө нь ийм том хямрал болсон түүх байхгүй. Испанийн ханиадтай зүйрлэж болох ч маш том ялгаатай. Одоогийн хямрал санхүүгийн ч биш аж үйлдвэрийн ч биш, тэс өөр шинэ төрлийн хямрал. Тийм учраас цар тахлаас үүдэх хямралын үр дагавар, цараа нөлөөг нь хэн ч тооцож чадахгүй байна.

Эдийн засгийн хувьд асар өндөр хохирол амсах нь тов тодорхой болчихлоо.

Бүхэл бүтэн салбаруудыг унагааж байна. Тухайн салбаруудад ажиллаж буй бүх хүнийг ажилгүй болгож байна. Хамгийн эрсдэлтэй нь яаж, хэр хугацаанд үргэлжлэх нь ойлгомжгүй байна л даа. Хэзээ дуусах вэ гэдгийг нь хэн ч мэдэх арга алга.

Европын холбоо ганцхан Монголд биш, дэлхийн 92 орныг шалгаж дүнгээ тавьдаг.

Цар тахлаас үүдсэн хямралын нөлөө манайх шиг жижиг улсад тэр дороо мэдрэгдэж байна. Оны эхээр нүүрсний экспорт зогссон, өнөө жил аялал жуулчлал гэж байхгүй нь тодорхой болсон, хүмүүсийн худалдан авалт эрс багассан, соёл спортын салбар тэр аяараа зогссон гэж ирээд яривал өчнөөн жишээ дурдаж болно.

Хямралын нөлөө энэ янзаараа хэр удаан үргэлжлэх вэ гэсэн асуултад хариулах аргагүй байгаа нь хамгийн том аюул. Европын холбоо хямралын нөлөөг зөөллөж, хямралын эсрэг бодлого гаргаж ажиллахыг хичээж байна.

Ганц зүйлийг онцлоход бидний мэддэг хорвоо өөрчлөгдсөн гэдэг нь л бодит үнэн болчихлоо. Дэлхий ертөнц эргээд хэвэндээ орно гэсэн ойлголт лав алга болсон.

-Цар тахлын үед Монголын хувьд макро эдийн засаг талаасаа ямар эрсдэлүүд ажиглагдаж байна вэ. Нөгөө талаас хямралыг боломж болгох гэдэг утгаараа ашиглаж болохоор давуу талууд гэвэл та юуг онцлох вэ?

-Давуу талаас нь эхэлье. Маш олон жилийн турш эдийн засгийн сөрөг тал, дутагдал гэж бодож явсан зүйлс маань одоо давуу тал болж хувирч байна.

Дэлхийн эдийн засаг сүүлийн тавин жилд маш хурдацтай өөрчлөгдсөн. Улс орнууд бие биетэйгээ үйлдвэрлэл, ложистик, худалдааны маш том сүлжээгээр холбогдсон. Өөрөөр хэлбэл дэлхийн аж үйлдвэрлэлд даяарчлал жинхэнэ утгаараа хэрэгжсэн.

Монголын тухайд өөрсдийгөө даяаршсан гэдэг ч сая онцолсон олон улсын үнэ цэнийн сүлжээнд бараг л ороогүй. Тэр утгаараа манайд дэлхийн том компаниудын үйлдвэрлэл бараг байхгүй. Гаднаас тоног төхөөрөмж авчраад их хэмжээний үйлдвэрлэл явуулж экспортолдог бараа бүтээгдэхүүн ер нь алга.

Товчхондоо үйлдвэрлэгч орон биш л дээ. Цөөн тооны экспортын бүтээгдэхүүнтэй, ихэнх зүйлсээ гаднаас авч хэрэглэдэг улс. Түрүүний хэлсэнчлэн олон улсын сүлжээнд орсон улсын хувьд маш хүчтэй хямарч байгаа. Хаа нэг газар, жишээ нь Азид ложистикийн асуудал үүсэхэд л үйлдвэрлэлийн сүлжээ тэр чигтээ зогсож байна.

Жишээлбэл, гар утасны үйлдвэрлэл гэхэд бүх л процесс нь ганц асуудлаас болоод хойшлогдоно гэсэн үг. Дэлхийн компьютерийн үйлдвэрлэл гацаанд орж байна. Сэлбэг, эд ангиуд нь олдохгүй байна. Засвараа хүртэл хийж чадахгүй асуудал ажиглагдаж эхэллээ. Америк, Европыг жишээлээд харъя.

Европын комиссын хувьд Европын холбооны дэргэдэх санхүүгийн хяналтын зөвлөл. Тэд тодорхой, шууд нөлөө үзүүлэхүйц шийдвэр гаргадаг.

Уг нь биотехнологи хөгжсөн улсууд. Энгийн маск ч юм уу, эм үйлдвэрлэх гэхээр түүхий эдийн асуудалтай нүүр тулчих жишээний. Түүхий эдээ Хятадаас авдаг учраас үйлдвэрлэл нь гацаж байна л даа.

Харин Монгол Улс ийм сүлжээнд ороогүй болохоор дэлхийн улсуудыг бодвол байдгаараа байгаа гэсэн үг. Дэлхийн зах зээлтэй шууд холбогдох салбар гэвэл аялал жуулчлал л байна.

Монголын экспортын гол салбар гэгдэх уул уурхай дэлхийн зах зээлтэй холбоотой боловч бүтээгдэхүүнийхээ ихэнхийг ганц улс руу гаргадаг онцлогтой. Хятадад байдал дажгүй бол уул уурхайн бүтээгдэхүүнээ яаж ийгээд борлуулаад аж төрөөд явна.

Эдийн засгийн голлох хоёр дахь салбар бол хөдөө аж ахуй. Корона байсан ч байгаагүй ч мал нь үржээд өсөөд байх давуу талтай.

Ямар эрсдэл байна вэ гээд харахаар тэгтлээ гутранги өнцөг бол алга. Манайх шиг хүн ам цөөн, тархмал суурьшилтай улсад корона дэгдлээ гэхэд тархац нь удаан байх магадлалтай. Харин жирийн хүмүүст гадагш явах, хуралд суух, сургалт судалгаанд оролцох гэх мэтээр хувь хүний хувьд дэлхийтэй харилцахад хэцүү болчихлоо.

-Хөрөнгө оруулалт тасарчихлаа. Оюу толгойгоос өөр гялайх төсөлгүй гучин жил боллоо гэчихэд хэтрүүлсэн болохгүй байх. Хөрөнгө оруулалт тасарсан гол шалтгаан нь улс төрийн тогтворгүй байдал. Ирэх сонгуулиар аль ч нам ялсан улс төрийн тогтворгүй байдал Монголын сул тал хэвээр үргэлжилнэ гэсэн таамаг, төсөөлөл бий. Энэ том эрсдэл биш үү?

-Оюу толгойгоос өмнө манай улсад гадаадын хөрөнгө оруулалт гэж ер нь байгаагүй.

Оюу толгой ганц том хөрөнгө оруулалт гэдэг үнэн л дээ. Улс төрийн тогтворгүй байдлын нөлөөгөөр энэ том төсөл зогсвол эргээд гадаадын ямар ч хөрөнгө оруулалтгүй гэсэн хэцүү байдал руугаа орно.

Энэ утгаараа улс төрийн тогтворгүй байдлаас болж гадаадын хөрөнгө оруулалтгүй орон болчихвол маш том эрсдэл.

Улс төрийн хүчнүүд Оюу толгойг шүүмжилдэг ч гэлээ бодит байдлыг ойлгодог байх гэж найдаж байна. Гэрээ хэлэлцээрийн үед янз бүрийн асуудал яригддаг боловч төсөл үргэлжлээд яваа онцлог бий.

-Өнгөрсөн гучин жил ганцхан том төсөлтэй явсаар өнөөг хүрлээ. Сая Таван толгой дээр IPO хийнэ гэж байснаа засаг ухралт хийчихлээ. Энэ янзаараа бол том төслүүд явахааргүй зураг харагдаж байна. Том төслүүдээ урагшлуулах бодитой гарц гэвэл танд санаа шийдэл байна уу?

-Том төслүүдийн тухайд маш олон яам тал талаасаа оролцдог. Ийм оролцоо байх нь зөв ч хоорондынх нь уялдааг сайжруулж зангидахгүй бол ажил урагшлахгүй. Уялдааг хангах гарц нээгдсэн.

Тавдугаар сарын 20-ноос хойш Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн яам гэж байгуулагдах ёстой. Үндсэн хуулиар ийм боломж нээгдэж байгаа. Энэ яамны хувьд харьцангуй том төслүүдийг хариуцах болов уу гэж харж байна.

Манай улсад яам нь нэг талаасаа салбарын бодлого тодорхойлж хэрэгжүүлдэг байгууллага юм шиг, нөгөө талаасаа улс төрийн нөлөөнд ажилладаг юм шиг харагддаг.

Тэр утгаараа нэг том төсөл дээр гэхэд л маш олон төрлийн улс төр, бизнесийн сонирхлууд холилдоод байдаг. Өнөөдүүл нь хэл амаа ололцохгүй бол төсөл урагшилдаггүй. Тэгэхээр аль нэг шатанд энэ сонирхлуудыг нэгтгэх, зохицуулах, аль нэгийг нь зөвшөөрөхгүй байх хатуу гар хэрэгтэй болчихоод байгаа юм.

-Хөгжилд нөлөөлөхүйц төслүүдийг хариуцсан намаас үл хамаарсан бүтэц бий болгох хэрэгтэй гэх мэт санаа оноо дуулддаг. Таныхаар ийм боломж бий юү?

-Байхгүй. Сүүлийн үед зөвхөн Монголд биш дэлхий даяар мега төслүүд хэцүү болсон л доо. Хэвлэл мэдээлэл, сошиалын хөгжлөө дагаад олон ашиг сонирхлууд ил тод гараад ирчихсэн. Өмнө нь ийм зүйлийг хүчээр дардаг, эсвэл мэддэггүй гэх мэт асуудал байсан.

-Аль аль талын ашиг сонирхлыг хангах гэсэн том асуудалтай нүүр тулсан гэж үү?

-Тэгж ойлгож болно. Сүүлийн үед мега төслийг хэрэгжүүлэхийн тулд бүх талын ашиг сонирхлыг нэгтгэх нь чухал гэж ярьдаг болсон.

-Сүүлийн асуулт. Саарал, хар жагсаалтаас гарах хугацааг хэзээ гэж харж байна вэ?

-Сонгуулиас өмнө бол амжихгүй.

Шинээр бүрдсэн УИХ тодорхой хуулиудад зохих өөрчлөлтийг оруулбал энэ жилдээ аль аль жагсаалтаас нь гарах боломж техникийн хувьд бололцоотой. Хар жагсаалтын тухайд гэхэд Европын комиссоос наймдугаар сарын 31-н гэхэд шийдвэрээ гаргаарай гэж мэдэгдсэн байна лээ. Тэгэхээр энэ хугацаанд нь амжиж шийдвэрээ гаргавал боломж байгаа гэсэн үг.

Categories
мэдээ нийгэм эдийн-засаг

Өнөөдрийн байдлаар 1.7 сая иргэн хувьцааны дансаа нээлгэж 425 мянган иргэн арилжааны банкны дансаа холбожээ

ТАНИЛЦ: 1072 хувьцаагаа шалгах боломжууд

“Эрдэнэс-Тавантолгой” ХК-иас ээлжит мэдээллээ хүргэж, тус компанийн Хэвлэл мэдээлэл, Олон нийттэй харилцах хэлтсийн дарга М.Амарбаяр мэдээлэл өгөв. Тэрээр, “Ногдол ашгийг V сарын 1-нээс олгохоор компанийн ТУЗ шийдвэрлэсэн. Өнөөдрийн байдлаар 1.7 сая иргэн хувьцааны дансаа нээлгэсэн байгаа ч 425 мянган иргэн арилжааны банкны дансаа холбосон байна. Тэдгээр иргэдийн болон дансаа нээлгэсэн ч ҮЦТХТ-д мэдээлэл нь хараахан ирээгүй байгаа 193 мянган иргэн зэрэг 1 сая орчим иргэний ногдол ашгийг өнгөрсөн долоо хоногт ҮЦТХТ-ийн дансанд байршуулсан. Нийт хувьцаа эзэмшигч 2 сая 512 мянган хүний бүртгэлийг хянаж цэгцлэх ажил хугацаа шаардаж байна. Ногдол ашиг тараах ажлыг “Эрдэнэс Тавантолгой” компаниас гадна хэд хэдэн байгууллага хамтран зохион байгуулж байгаа учир холбогдох байгууллагууд иргэдийн мэдээлэлд тулгалт хийж байна” гэв.

Categories
мэдээ нийгэм эдийн-засаг

Таны тээврийн хэрэгслийн улсын дугаар 5, 0-ээр төгссөн бол энэ сард татвараа төлнө үү

Таны тээврийн хэрэгсэлийн улсын дугаар 5 болон 0 гэсэн тоогоор төгссөн бол энэ сардаа багтаан татвар төлөх ёстой. Тээврийн хэрэгсэл эзэмшигч та иргэний үүргээ биелүүлж хугацаандаа амжиж татвараа төлнө үү.

Хэрвээ танд банк явах зав зай хомс буй бол санаа зоволтгүй. Авто тээврийн хэрэгсэл эзэмшигч иргэд ухаалаг утасны SMARTCAR аппликейшн болон тээврийн хэрэгслийн нэгдсэн цахим үйлчилгээний www.smartcar.mn, www.itax.mta.mn цахим хуудсанд хандаж, цаг хугацаагаа хэмнэн, авто тээврийн хэрэгслийн албан татвар, агаарын бохирдол, зам ашигласны төлбөрийг аль ч банкны онлайн гүйлгээний эрхтэй төлбөрийн карт, QPay үйлчилгээгээр дамжуулан төлбөрөө төлөх бүрэн боломжтой. Мөн ГЭРЭГЭ киоск машинаар дурын банкны картаар төлөх боломжтой.

Иргэн та цаг заваа хэмнэж www.itax.mta.mn, www.smartcar.mn цахим хуудсаар дамжуулан төлбөрөө төлөөрэй. Та авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар, агаар бохирдлын төлбөр, авто зам ашигласны төлбөрийг онлайнаар төлсөн бол төлбөрийн баримтаа хэвлэж, тээврийн хэрэгслийн гэрчилгээндээ хавсаргаарай.

Таны эзэмшиж буй автомашины улсын дугаар

  • 1,6 тоогоор төгссөн бол НЭГДҮГЭЭР сард
  • 2,7 тоогоор төгссөн бол ХОЁРДУГААР сард
  • 3,8 тоогоор төгссөн бол ГУРАВДУГААР сард
  • 4,9 тоогоор төгссөн бол ДӨРӨВДҮГЭЭР сард
  • 5,0 тоогоор төгссөн бол ТАВДУГААР сард тээврийн хэрэгслийн албан татвараа төлнө.

Та тээврийн хэрэгслийн албан татвар, төлбөр хураах цэгүүдэд биечлэн очихоор бол:

Таны тээврийн хэрэгслийн төлөх татварын дүн нэхэмжлэх үүссэн тохиолдолд Худалдаа хөгжлийн банк, Улаанбаатар Хотын Банк, ХААН банк, Голомт банк, Хас банк, Төрийн банкинд хандан төлж болохоос гадна дараах татварын цэгүүдээр үйлчлүүлж болно.

1.Татварын хэлтэс /БЗД, БГД, СХД, СБД, ЧД, ХУД, НД, БХД, БНД/

2.Авто Тээврийн Үндэсний Төв /цирк салбар, таван ган, нисдэг машин салбар/

3.Нийслэлийн Үйлчилгээний Нэгдсэн Төв /Дүнжингарав, Мишээл, Драгон төв, 6 буудлын Оргил төв/

Даваа ~ Баасан: 09:00 – 18:00

Бямба, Ням : Амарна

4.Техник хяналтын үзлэгийн төв /БЗД, БГД, СХД/

Даваа ~ Баасан: 08:30 – 20:30

Бямба, Ням: 09:00 – 19:00

5.Да хүрээ худалдааны төв

Мягмар ~ Ням: 08:30 – 17:30

Даваа : Амарна

Categories
мэдээ нийгэм эдийн-засаг

Нөөцийн махны өргөтгөсөн худалдааг энэ сарын 15-ныг дуустал зохион байгуулна

Нөөцийн мах худалдаанд гарлаа | News1.mn

Нөөцийн махны өргөтгөсөн худалдааг энэ сарын 15-ныг дуустал зохион байгуулах шийдвэр гарчээ. Иргэдийн дунд махны амт, чанарт сэтгэгдэл өндөр, эрэлт ихтэй байгаа тул Улаанбаатар хотын Ерөнхий менежерээр ахлуулсан ажлын хэсэг санал асуулга явуулж дахин долоо хоногийн хугацаагаар буюу энэ сарын 15-ныг дуустал нөөцийн махны өргөтгөсөн худалдааг явуулах шийдвэрийг гаргажээ. Өргөтгөсөн худалдаагаар хонины ястай мах 1 кг нь 6500, ямааны ястай мах 6000 төгрөгөөр тус, тус худалдаалагдаж буй юм.

Нөөцийн махны өргөтгөсөн худалдааг зохион байгуулах байршил, хяналт тавих хуваарь:

Аж ахуйн нэгж, зах, худалдааны төвийн нэр,

Хаяг, байршил

Бэлтгэн нийлүүлэгч, нийлүүлэх махны хэмжээ тн

Хяналт тавих

албан тушаалтан

Нэг. Баянгол дүүрэг /4/

1

БГД 2-р хороо КFC-ийн баруун талд

Монгол тогоруу трейд ХХК

БГД-ийн ХХҮХ-ийн дарга Э.Сансар

Дүүргийн Мэргэжлийн хяналтын хэлтэс

БГДЦХ-1,2

“Хархорин хүрээ” ХХК, Хар хорин худалдааны төв

БГД 20-р хороо Хархорин зах

Цэц манхан ХХК

“Баян тахилгат” худалдааны төв

БГД 12-р хороо 6-р бичил хороолол, “Баян тахилгат төвийн урд талбайд

Өлзийт тал ХХК

БГД 4-р хороо Арктай шар байшингийн хажуу талбайд

Цэц манхан ХХК

Хоёр. Баянзүрх дүүрэг /5/

2

“Тэнгэр” ХХК, Тэнгэр плаза худалдааны төв

БЗД 8-р хороо Тэнгэр худалдааны төвийн гадна талбайд

Баатаруудтэнгэр ХХК

Дархан меат фүүдс ХХК

БЗД-ийн ХХҮХ-ийн дарга Ю.Ариунхишиг

Дүүргийн Мэргэжлийн хяналтын хэлтэс

БЗДЦХ-1,2,3

“Скай хайпермаркет” ХХК

БЗД 1-р хороо Скай их дэлгүүрийн гадна талбай

Цамхаг констракшн ХХК

Цалуут импекс ХХК

Нүүдэлчин мах маркет ХХК

“Экомогул” ХХК

БЗД-н 10-р хороо, Амгалан захын гадна талбайд

Цалуут импекс ХХК

Нүүдэлчин мах маркет ХХК

“Нарантуул трейд” ХХК

БЗД-ийн 14-р хороо Нарантуул зах “Баялаг ундраа төв”-ийн гадна талбайд

Цалуут импекс ХХК

Нүүдэлчин мах маркет ХХК

БЗД 4-р хороо Жуковын талбайд

Баатаруудтэнгэр ХХК

Дархан меат фүүдс ХХК

Гурав. Чингэлтэй дүүрэг /5/

3

“Алтжин санаа” ХХК

ЧД 2-р хороо, их тойруу-27, Алтжин бөмбөгөр худалдааны төвийн гадна тадбайд

Эй Эн Ди Эм ХХК

ЧД-ийн ХХҮХ-ийн дарга Д.Булган

Дүүргийн Мэргэжлийн хяналтын хэлтэс

ЧДЦХ-1,2

Ванхүү ХХК

ЧД 14-р хороо, Хайлааст 1-1, Далайхүү худалдааны төвийн гадна талбайд

ХКҮ ХХК

“Амин хүнс” ХХК

ЧД 12-р хороо Хүчит шонхор захын баруун талд

Эй Эн Ди Эм ХХК

ЧД 16-р хорооо Хайлаастын хуучин эцсийн буудалд

Мах импекс ХХК

“Синго” ХХК

ЧД 8-р хорооо, хөтөлийн тойрог дээр

ХКҮ ХХК

Дөрөв. Сүхбаатар дүүрэг /3/

4

“Говь түшээ” ХХК

СБД 12-р хороо, Бүрд худалдааны төвийн гадна талбайд

Мах импекс ХХК

ХКҮ ХХК

СБД-ийн ХХҮХ-ийн дарга О.Амгалан

Дүүргийн Мэргэжлийн хяналтын хэлтэс

СБДЦХ-1,2

СБД 11-р хороо, Хангай хотхоны гадна талбайд

Мах импекс ХХК

ХКҮ ХХК

“ШАБ” ХХК

СБД 16-р хороо, Бэлхийн 52-251 тоот, Бэлх худалдааны төвийн гадна талбайд

Монгол эко мах ХХК

Тав. Сонгинохайрхан дүүрэг /4/

5

СХД 37-р хороо Содон хорооллын дунд талбайд

Эрүүл монгол мах эко ХХК

СХД-ийн ХХҮХ-ийн дарга Л.Тулгабаатар

Дүүргийн Мэргэжлийн хяналтын хэлтэс

СХДЦХ-1,2

СХД 14-р хороо, 1-р хороолол Цамбын урд талбайд

Эрүүл монгол мах эко ХХК

“Ингэнэ хөөвөр” ХХК, Орбит худалдааны төв

СХД 22-р хороолол, Хилчний 45-21 тоот, Орбит худалдааны төвд

Соотон ХХК

“Ариунгүнгэрваа” ХХК

СХД 1-р хороо Толгойт Гүнгэрваа төв

Баатаруудтэнгэр ХХК

Дархан меат фүүдс ХХК

Зургаа. Хан-Уул дүүрэг /3/

6

“Комит сервис” ХХК

Лавай худалдааны төвийн гадна талбайд

Комит сервис ХХК

ХУД-ийн ХХҮХ-ийн дарга Ц.Одонтунгалаг

Дүүргийн Мэргэжлийн хяналтын хэлтэс

ХУДЦХ-1,2

“Алтан жолоо” ХХК

ХУД 4-р хороо, Сансар худалдааны төвийн гадна талбайд

Баатаруудтэнгэр ХХК

Дархан меат фүүдс ХХК

ХУД 21-р хороо, Буянт-Ухаа-2 хороололд

Монгол Тогоруу Трейд ХХК