Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал эдийн-засаг

Олон улсын зээлжих зэрэглэл тогтоогч фитч агентлаг монгол улсын зээлжих зэрэглэлийн үнэлгээг хэвээр хадгаллаа

FITCH: Монгол Улсын зээлжих зэрэглэлийн хэтийн төлөвийг “эерэг ...

Фитч агентлагаас 2020 оны 5 дугаар сарын 29-ний өдөр гаргасан хэвлэлийн мэдээнд Монгол Улсын зээлжих зэрэглэлийг “B”, төлөвийг “Тогтвортой” хэвээр үнэлсэн талаар дурджээ. Коронавирусийн шокын нөлөөллөөр, түүхий эдээс өндөр хамааралтай улмаас ДНБ болон экспортын өсөлт огцом саарч, төсвийн санхүүжилт тасалдаж, гадаад буфер муудсан нь Зээлжих зэрэглэлийн үнэлгээнд сөргөөр нөлөөлж байна. Гэсэн хэдий ч үүсээд буй шокоос хамааралтай нөхцөл байдал түр хугацаанд үргэлжлэх төдийгүй 2021 оноос эдийн засаг огцом сэргэж засгийн газрын өр/ДНБ-ий харьцаа буурах тул Фитч агентлаг Монгол Улсын зээлжих зэрэглэлийн үнэлгээг хэвээр хадгалжээ.

Гадны хөрөнгө оруулагч донор байгууллагуудаас орж ирэх санхүүжилтийн урсгал нэмэгдэх хүлээлттэй байгаа нь үнэлгээнд эерэгээр нөлөөлж байна. Гэсэн хэдий ч эрсдэл өндөртэй нөхцөл байдлаас шалтгаалан үнэлгээг “В” хэвээр үлдээсэн тухай Фитч агентлаг онцолжээ.

Хүснэгт 1: “S&P” агентлагаас Монгол Улсад өгсөн зээлжих зэрэглэлийн одоогийн үнэлгээ:

Огноо

2020.05.29

Урт хугацаат

B stable

Богино хугацаат

B

Фитч агентлаг Монгол Улсын эдийн засгийн төлөв байдлыг 2021 онд 7.1 хувийн өсөлттэй байх боловч 2020 онд эдийн засгийн өсөлт -2 хувьд хүрнэ гэж таамаглаж байна. Монгол улсын экспортын 90 орчим хувийг дангаар эзэлж буй БНХАУ-ын аж үйлдвэрийн салбар болон хөрөнгө оруулалт 2020 оны 4 дүгээр сараас эхлэн сэргэж түүхий эдийн эрэлт нэмэгдэхээр байгаа тул энэ оны хоёрдугаар хагасаас эхлэн Монгол Улсын экспортын өсөлт сайжирна гэсэн хүлээлттэй байна. Гэсэн хэдий ч дэлхий даяар тархсан вирусийн халдвар МУ-ын сэргэж буй эдийн засагт сөргөөр нөлөөлөгч томоохон эрсдэл болсоор байна.

Бодит ДНБ-ий өсөлт эхний улирлын байдлаар 10.7% хувиар буурсан нь коронавирусийн халдварыг тархахаас урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч хэрэгжүүлсэнтэй холбоотой байв. Энэхүү арга хэмжээнд 2 болон 3-р саруудад БНХАУ руу нүүрс экспортлохыг түр хугацаагаар зогсоох шийдвэр гаргасан бөгөөд хил хаасантай холбогдуулан олон улсын нислэг болон төмөр замын үйл ажиллагаанд хязгаарлалт тавих зэрэг хөл хориотой холбоотойгоор авч хэрэгжүүлсэн арга хэмжээнүүд багтаж байна. Үүний зэрэгцээ Монгол Улсад корона вирусийн халдвараар өвчилсөн 141 тохиолдол албан ёсоор бүртгэгдсэн бөгөөд халдварыг эрт үед оношилж, эмчлэх үйл явц маш сайн байгаа тухай дурдав.

Фитч агентлаг төсвийн тэнцэл өнгөрсөн онд 1.4 хувийн ашигтай гарсан үзүүлэлттэй харьцуулахад энэ онд төсвийн алдагдлыг ДНБ-ий 7.1 хувьд хүрнэ гэж таамаглаж байна. 2020 оны 3 дугаар сард эрх баригчдын зүгээс цар тахлын үед эдийн засгийг идэвхжүүлэхээр хүлээгдэж буй ДНБ-ий 13 орчим хувьтай тэнцэхүйц багц арга хэмжээг зарласан юм. Үүнээс төсвийн алдагдлыг шууд өсгөх зардал нь ДНБ-ий 4 хувьтай тэнцэнэ гэж тооцоолж байна. Төсвийн гол тэргүүлэх чиглэлүүдэд дэд бүтцийн зарим төслүүд, татварын хөнгөлөлт үзүүлэх арга хэмжээ багтаж байна.

Төсвийн алдагдал нэмэгдэж, эдийн засгийн өсөлт хумигдсан нь 2019 оны эцэст нийт засгийн газрын өр ДНБ-ий харьцаа 2019 онд 65 хувьтай тэнцэж байсан бол 2020 оны эцэст 70 хувь болж өснө гэж таамаглаж байна. Фитчийн төсөөлж буйгаар засгийн газрын нийт өрийн хэмжээ 2021 онд буурах чиглэлд орж, 2024 онд ДНБ-ий 57 хувьд хүрэхээр байна. Энэ нь одоогийн “B” зэрэглэлийн медиан үзүүлэлт 60 хувиас доогуур байгаа юм. Сүүлийн жилүүдэд төсвийн орлого болон гадаад зах зээл дээрх түүхий эдийн үнэ нэмэгдсэнээр эдийн засгийн өсөлт сэргэж 2016 онд ДНБ-ий 93 хувьтай тэнцэж байсан гадаад өрийн хэмжээг бууруулахад томоохон түлхэц болсон юм.

Фитч агентлагийн төсөөлж байгаагаар ГВУН-ийн хэмжээ 2020 оны 1 дүгээр улирлын байдлаар 4.1 тэрбум ам.доллароос буурч 2020 оны эцэст 3.1 тэрбум ам.доллар хүрэхээр байна. Энэ нь нэг сарын гадаад төлбөр тооцоог 4.1 дахин төлж барагдуулах түвшин юм. Засгийн газрын баталгаагаар хувийн секторын (ХХБ) гаргасан 500 сая ам.долларын эргэн төлөлт хийгдсэний дараа Монгол Улсын ЗГ 2021 оны 4 дүгээр сар хүртэл гадаад үнэт цаасны үндсэн төлбөрийн төлбөр тооцоог хийхээргүй байна. Фитч агентлагийн таамгаар урсгал дансны алдагдал 2020 онд ДНБ-ий 14.7 хувьд (буюу 645 сая ам.доллар), 2021 онд ДНБ-ий 11.9 хувьд хүрэхээр байна. 2021-2023 онуудад гадаад өрийг аажмаар төлж, дахин санхүүжүүлэх оролдлого гаргах боловч ГВУН-ийн хэмжээ бага байхаар төсөөлөгдөж буй нь зээлжих зэрэглэлийн сул тал болж байна.

ОУВС-гаас шуурхай санхүүжилтийн хэрэгслийн хүрээнд төсвийн алдагдал болон төлбөрийн тэнцлийг дэмжих зорилгоор Монгол Улсад 99 сая ам.долларын зээл олгох хэлэлцээрт хүрсэн ба ОУВС-гийн Захирлуудын зөвлөл 6 дугаар сард батлах хүлээлттэй байна. Тус хэлэлцээрийг дүгнэхдээ 2020 оны 5 дугаар сарын 23-нд дуусгавар болж буй Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрийн хүрээнд Монгол Улс амжилттайгаар засгийн газрын өрийг бууруулах, валютын нөөцийг нэмэгдүүлэх арга хэмжээ авч ажилласан талаар ОУВС дурджээ. Мөн Азийн хөгжлийн банк төсвийн дэмжлэг үзүүлэх, төслийн санхүүжилт олгох зорилгоор 223 сая ам.долларын зээл, тусламжийн багцыг баталсан байна. Шуурхай санхүүжилтийн талаар мэдээлсэн ОУВС-гийн хэвлэлийн мэдэгдэлд Монгол Улсын эрх баригчид Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрийн дараагаар дахин хөтөлбөрт хамрагдах тухай сонирхож буй талаар дурдсан байна.

Categories
мэдээ нийгэм эдийн-засаг

Цахимаар бараа худалдан авдаг иргэдийг судалгаанд оролцохыг урьж байна

Монголбанкнаас тайлбар гаргажээ

“Монголбанк нь Монгол Улсын макро эдийн засгийн үндсэн үзүүлэлт болох Төлбөрийн тэнцлийн статистикийг боловсруулж, олон нийтэд мэдээлдэг. Энэхүү статистикийн чанарыг сайжруулах зорилгоор “Цахим худалдааны түүвэр судалгаа”-г зохион байгуулж байна.

Иргэн та 2019 онд гадаад орноос хувийн хэрэгцээндээ болон худалдан борлуулах зорилгоор цахим худалдан авалт (online shopping) хийсэн бол энд линкийг дарж судалгаанд оролцож, бидний ажилд дэмжлэг үзүүлэхийг хүсье.

Бид судалгаанд оролцогчдоос 40 хүнийг санамсаргүй байдлаар сонгон 50,000 төгрөгийн бүтээгдэхүүн худалдан авах эрхийн бичгээр урамшуулах бөгөөд таны мэдээллийг зөвхөн статистикийн зорилгоор ашиглан нууцлалыг хууль, тогтоомжийн дагуу хадгалах болно” гэжээ..

Categories
мэдээ нийгэм эдийн-засаг

“НЯГТЛАХ ТУСАМ АЮУЛГҮЙ” АЯН ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА

“Нягтлах тусам аюулгүй” аян үргэлжилж байна

Монголбанк, Цагдаагийн ерөнхий газар, арилжааны банкуудтай хамтран хэрэгжүүлсэн “Ятгах тусам нягтал” аяны үргэлжлэл болгон “Нягтлах тусам аюулгүй” аяныг 2020 оны 4 дүгээр сарын 20-оос эхлэн хоёр сарын хугацаатай зохион байгуулж байна.

Энэ удаагийн “Нягтлах тусам аюулгүй” аяныг Цагдаагийн ерөнхий газар, Монголбанк, ХААН Банк зэрэг байгууллагууд хамтран зохион байгуулж, олон нийтэд санхүүгийн гэмт хэрэгт өртөхөөс сэргийлэх чиглэлээр мэдлэг мэдээллийг түгээхийг зорьж байна.

Иргэд өөрсдийнхөө хийж байгаа үйлдэлдээ хариуцлагатай хандсанаар санхүүгийн залилах төрлийн гэмт хэргээс өөрийгөө болон гэр бүл, эд хөрөнгөө хамгаалах боломжтой гэдгийг цагдаагийн байгууллагаас сануулсаар байгаа.

Санхүүгийн залилах төрлийн гэмт хэргээс сүүлийн үед дэлгэрсэн нэг төрөл бол иргэдэд хамгийн их хохирол учруулдаг бидний нэрлэж заншсанаар сүлжээний бизнес. Сүлжээний бизнес нь олон шатлалт маркетингийн замаар хууран мэхэлж, ашиг хонжоо олох үйл ажиллагаа юм.

Амар хялбар аргаар мөнгө олох гэсэн сэдэл нь иргэдийг залилан мэхлэх гэмт хэргийн хохирогч болгосоор байна. Манай улсад гэрээ болон сүлжээний бизнесээр халхавчилсан залилах гэмт хэрэг цөөнгүй үйлдэгддэг.

Хамгийн харамсалтай нь, залилуулсан хүмүүс ихэвчлэн хохирлоо барагдуулж чадахгүй үлдэх нь бий. Иймд залилангийн гэмт хэргийн золиос болохгүйн тулд хэн нэгэн таныг ятгах тусам нягтлах ёстойг цагдаагийн байгууллагаас сануулав.

Ийм төрлийн мөнгө угаах эрүүгийн хүнд гэмт хэрэг илэрлээ ч цаг хугацаа, хөрөнгө их зарцуулдаг, олон хохирогчтой, хохирлын хэмжээ олон тэрбумаар яригддаг зэрэг нь шалгахад ихээхэн хүндрэл учруулдагийг учирлаж байна.

Тухайлбал, 2015 онд “Жи тайм” гэх улс дамнасан санхүүгийн пирамид монголчуудын гэнэн шунал дээр “тоглон” мөнгө босгож олон хүнийг хохироосноор өдгөө ч хэрэг нь шалгагдаж байна. Үүнээс өмнө ч монголчууд олон шатлалт маркетинг буюу хууран мэхлэх пирамид тогтолцооны золиос болж байсан. Хойшид ч ялангуяа дэлхий даяар тархаад буй COVID-19 цар тахалтай холбоотойгоор иргэдийн санхүүгийн байдал хүндэрснийг далимдуулан мөнгө тарааж байна, богино хугацаанд их хэмжээний ашиг олох боломжтой хэмээн сурталчилж буй санхүүгийн луйврын гэмт хэргийг хохирогчдын тоо улам нэмэгдэх хандлагатай байна гэдгийг албаныхан анхааруулж байна.

Тиймээс энэ төрлийн гэмт хэргийн хохирогч болохгүй байх боломж танд бүрэн байна.

Мөн иргэд та бүхэн санхүүгийн бусад луйвар, залиланд өртөхгүй байх үүднээс дараах зөвлөмжүүд дагаж хэвшээрэй. Үүнд: Ойр дотны хүнээс тань мөнгө гуйх зэргээр чат ирвэл сонор сэрэмжтэй байж тухайн хүнээс биечилж эсвэл утсаар асууж шалгаж байх, цахим хуудас тэр дундаа фэйсбүүк хаягынхаа нууц үгээ хэт амархнаар хийхгүй байх, ажлын компьютер болон гар утсан дээрээ фэйсбүүкээ нээлттэй орхихгүй байх, цахим хуудсаа ашиглаж дууссаны дараа хаах буюу log out хийж гарч байх, сонжоо, эх сурвалж нь тодорхойгүй мэдээлэлд нухацтай хандаж, аль болох нэвтэрч орохгүй байх, хувийн мэдээллээ оруулахгүйхэрэгтэй. Эдгээрийг мөрдсөнөөр иргэн та цахим гэмт хэргийн хохирогч болохоос өөрийгөө урьдчилан сэргийлж чадна.

Санхүүгийн луйвраас сэргийлье!

Categories
мэдээ эдийн-засаг

Өрхийн сарын дундаж зарлага өмнөх улирлаас 5.3%-аар өсжээ

Өрхийн нийгэм, эдийн засгийн судалгааны 2020 оны эхний улирлын дүнг Үндэсний статистикийн хорооноос танилцууллаа.

Тодруулбал,

  • Өрхийн сарын дундаж нийт орлого 1.5 сая төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 248.5 (19.7%) мянган төгрөгөөр, өмнөх улирлаас 133.6 (9.7%) мянган төгрөгөөр
  • Өрхийн сарын дундаж нийт зарлага 1.6 сая төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 228.2 (17.1%) мянган төгрөгөөр, өмнөх улирлаас 120.5 (8.3%) мянган төгрөгөөр тус тус өсжээ.

Зураг 1. Нэг өрхийн сарын дундаж нийт орлого, мянган төгрөгөөр, 2020 оны эхний улирлаар

Дээрх графикаас харвал, нэг өрхийн сарын дундаж (үнийн нөлөөллийг арилган тооцсон) бодит нийт орлогын хэмжээ энэ оны эхний улиралд 1.2 сая төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 134.1 мянган төгрөгөөр буюу 12.6%-аар, өмнөх улирлаас 74.6 мянган төгрөгөөр буюу 6.6%-аар мөн өсжээ.

Судалгааны 2020 оны эхний улирлын байдлаар өрхийн сарын дундаж нийт орлогын

  • 91.6 хувийг мөнгөн орлого,
  • 4.4 хувийг бусдаас үнэгүй авсан хүнсний болон хүнсний бус бүтээгдэхүүн,
  • 4 хувийг өөрийн аж ахуйгаас хэрэглэсэн хүнсний бүтээгдэхүүн эзэлж байна.

Харин өрхийн сарын дундаж мөнгөн орлогыг бүтцээр нь авч үзэхэд

  • цалин хөлсний орлого 54.9 хувь,
  • тэтгэвэр, тэтгэмжийн орлого 18.4 хувь,
  • хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн орлого 9.1 хувь,
  • хөдөө аж ахуйн бус үйлдвэрлэл, үйлчилгээний орлого 7 хувь,
  • бусад орлого 10.6 хувийг тус тус эзэлж байгаа юм.

Өөрөөр хэлбэл, өрхийн сарын дундаж мөнгөн орлого 2020 оны эхний улиралд 1.4 сая төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 235.3 (20.5%) мянган төгрөгөөр өссөн байна. Үүнд,

  • цалин хөлсний орлого 144.3 (23.4%) мянган төгрөгөөр,
  • тэтгэвэр, тэтгэмжийн орлого 38.2 (17.7%) мянган төгрөгөөр өссөн нь нөлөөлжээ.

Түүнчлэн өрхүүдийг мөнгөн орлогоор нь бүлэглэн авч үзэхэд 2020 оны эхний улиралд өмнөх оны мөн үеэс

  • 300.0 мянган төгрөгөөс доош орлоготой өрх 15.6 мянгаар,
  • 300.0-500.0 мянган төгрөгийн орлоготой өрх 13.0 мянгаар,
  • 500.0-700.0 мянган төгрөгийн орлоготой өрх 41.0 мянгаар,
  • 700.0-900.0 мянган төгрөгийн орлоготой өрх 29.3 мянгаар,
  • 900.0-1100.0 мянган төгрөгийн орлоготой өрх 6.7 мянгаар буурсан бол 1.6-2.1 сая төгрөгийн орлоготой өрх 24.8 мянгаар, 2.1-3 сая төгрөгийн орлоготой өрх 42.1 мянгаар, 3.0 сая төгрөгөөс дээш орлоготой өрх 34.9 мянгаар нэмэгджээ.

ЗАРЛАГА

Харин нэг өрхийн сарын дундаж (үнийн нөлөөллийг арилган тооцсон) бодит нийт зарлагын хэмжээ 2020 оны эхний улиралд 1.2 сая төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 114 мянган төгрөгөөр буюу 10.1%-аар, өмнөх улирлаас 62.6 мянган төгрөгөөр буюу 5.3%-аар өссөн гэдгийг мөн мэдээлэв.

Өрхийн нийт зарлагыг өрхийн мөнгөн зарлага, өрхийн өөрийн аж ахуйгаас бэлтгэж хэрэглэсэн болон бусдаас үнэгүй авч хэрэглэсэн зүйлийн мөнгөн дүнгүүдийн нийлбэрээр тодорхойлдог.

Судалгааны 2020 оны эхний улирлын байдлаар өрхийн сарын дундаж зарлагын

  • 91.9 хувийг мөнгөн зарлага,
  • 4.2 хувийг бусдаас үнэгүй авсан хүнсний болон хүнсний бус бүтээгдэхүүн,
  • 3.9 хувийг өөрийн аж ахуйгаас хэрэглэсэн хүнсний бүтээгдэхүүний зарлага эзэлж байгаа юм.

Өрхийн сарын дундаж мөнгөн зарлагыг бүтцээр нь авч үзвэл,

  • хүнсний бус бараа, үйлчилгээний зарлага 67.9 хувь,
  • хүнсний бүтээгдэхүүний зарлага 21.5 хувь,
  • бусад зарлага 8.2 хувь,
  • бусдад өгсөн бэлэг, тусламжийн зарлага 2.4 хувийг эзэлсэн байна.

Өрхийн хүнсний бүтээгдэхүүний сарын дундаж зарлагын

  • 32.2 хувийг мах, махан бүтээгдэхүүн,
  • 23.8 хувийг үр тариа, гурил, гурилан бүтээгдэхүүн,
  • 11.9 хувийг сүү, сүүн бүтээгдэхүүн, өндөг,
  • 7.6 хувийг хүнсний ногоо, булцуут, навчит ургамал,
  • 4.1 хувийг элсэн чихэр, чихэрлэг бүтээгдэхүүн, амттан тус тус эзэлжээ.

Зураг 8. Хүнсний бус бараа, үйлчилгээний зарлага, зарим нэр төрлөөр, төгрөгөөр, 2020 оны эхний улирлаар

Дээрх графикаас харвал хүнсний бус бараа, үйлчилгээний зарлагын 11.5 хувийг бэлэн хувцас, гутал эзэлж байгаа юм.

Categories
мэдээ эдийн-засаг

Алт олборлолт 2.1 дахин өсч, нүүрсний экспорт нэмэгдээд байна

Аж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэл энэ оны эхний дөрвөн сард урьдчилсан гүйцэтгэлээр 4.1 их наяд төгрөг болсон нь өмнөх жилийнхтэй харьцуулбал 1.3 их наяд төгрөгөөр буураад байгаа юм. Уул уурхай, олборлох аж үйлдвэрийн салбарын үйлдвэрлэл 1.3 их наяд төгрөгөөр, боловсруулах аж үйлдвэрийн салбарын үйлдвэрлэл 65.1 тэрбум төгрөгөөр тус тус буурсан нь голлон нөлөөлжээ. Өнгөрөгч сард Гашуунсухайт, Шивээхүрэнгийн боомтоор өдөрт дунджаар 400 машин нүүрс экспортолж байсан бол тавдугаар сар гарснаас хойш нүүрсний экспорт нэмэгдээд байна. Гашуунсухайт, Шивээхүрэнгийн боомтоор өдөрт 700 гаруй машин нүүрс экспортолж байна.

Оны эхнээс тавдугаар сарын 10-ны өдөр хүртэлх хугацаанд нийт 4.6 сая тонн чулуун нүүрсийг 374.5 сая ам.доллараар экспортлоод байна.

Энэ нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад биет хэмжээгээр 2.7 дахин бага, мөнгөн дүнгээр 2.8 дахин бага үзүүлэлт юм. Зөвхөн тавдугаар сар гарснаас хойш 482 мянган тонн чулуун нүүрс экспортолжээ.

БУРГАСТАЙ БООМТООР ЖИЛД ДУНДЖААР 1-1.16 САЯ ТОНН ТӨМРИЙН ХҮДЭР ЭКСПОРТОЛДОГ

Улсын Онцгой комиссоос гаргасан төмрийн хүдрийн экспортын тээвэрлэлтийг эхлүүлэх шийдвэрийн дагуу “Хилийн боомтыг түр хаах, нэвтрэх хөдөлгөөнийг хязгаарлах” тухай Засгийн газрын 39 дүгээр тогтоолд өөрчлөлт оруулж, Бургастай-Лаоемяо боомтыг нээгээд байна.

“Алтайн хүдэр” ХХК-ийн уурхай сар бүр Говь-Алтай, Ховд аймгийн 38 иргэн, аж ахуйн нэгжүүдээс 8.6 тонн мах, 560 литр сүү, сүүн бүтээгдэхүүн, 11.7 тонн хүнсний ногоо зэрэг ахуйн хангамжийн бараа материалын худалдан авалт хийж, уурхайчдын хоол хүнсэнд ашигладаг байна. Мөн дээрх орон нутгийн ханган нийлүүлэгч жижиг, дунд үйлдвэрлэгч иргэн, аж ахуйн нэгжүүдэд сард 152 сая төгрөгийн төлбөрийг шилжүүлдэг бөгөөд тус боомт нээгдсэнээр уурхай ажиллаж, улмаар экспорт сэргэн, орон нутгийн иргэдийн орлого нэмэгдэх зэрэг ач холбогдол ихтэй.

Говь-Алтай аймгийн Цээл сум дахь Бургастай боомтоор “Алтайн хүдэр” ХХК жилд дунджаар 1-1.16 сая тонн төмрийн хүдэр экспортолж, Улсын төсөвт 15.7 тэрбум төгрөг, орон нутгийн төсөвт нэг тэрбум төгрөг төвлөрүүлсэн байна.

МОНГОЛБАНКИНД ТУШААХ АЛТНЫ ХЭМЖЭЭ НЭМЭГДЖЭЭ

Монголбанкинд тушаасан алтны хэмжээ нэмэгджээ. Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 20 гаруй хувиар нэмэгдэхэд дараахь хоёр хүчин зүйл нөлөөлсөн гэж үзжээ. Нэгдүгээрт, коронавирусийн халдварын тархалттай холбоотойгоор алтны үнэ дэлхийн зах зээл дээр өссөнөөс аж ахуйн нэгжүүд үнэ өсөхийг нь хүлээн хадгалж байсан алтаа тушааж эхэлсэн байна. Хоёрдугаарт, коронавирусийн нөлөөгөөр хилийн хорио цээрийн хяналт сайжирч, зорчих хөдөлгөөн буурсан зэрэг нь алтыг хууль бусаар хил гаргах боломжийг хязгаарласан нь Монголбанкинд тушаах алтны хэмжээг нэмэгдүүлсэн байх талтай аж.

Улсын хэмжээнд оны эхний дөрвөн сард алт олборлолт өмнөх оны мөн үеэс 2.1 дахин өсөөд байна.

65 МЯНГАН ТОНН ГАЗРЫН ТОСОЛ БОРЛООД БАЙНА

Монгол Улсын хэмжээнд энэ онд 6.6 сая баррель буюу 890.000 тонн газрын тос олборлон экспортод гаргаж, газрын тосны орлогоос улсын төсөвт 335.6 тэрбум төгрөгийн орлого төвлөрүүлэхээр төлөвлөсөн.

Сүүлийн мэдээгээр улсын хэмжээнд 479311 баррель буюу 65463 тонн газрын тос олборлож, 359355 баррель буюу 46174 тонн газрын тос экспортолж 21.3 тэрбум төгрөгийн орлого хуримтлуулаад байна.

Categories
мэдээ нийгэм эдийн-засаг

Өнөөдөр НӨАТ-ын сугалааны тохиролтой

ИРГЭДИЙН АНХААРАЛД: НӨАТ-ын баримт бүртгүүлэхэд өөрчлөлт орлоо

2020 оны IV сарын НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирлын нэвтрүүлэг өнөөдөр 19:10 цагт “Боловсрол суваг” телевизээр орон даяар шууд явагдана. Энэ удаагийн супер шагналын эзэн 40 сая төгрөг хожих юм. “Үндэсний дата төв” УТҮГ-ын цахилгаан хангамжийн системийн төлөвлөгөөт их засварын ажил өчигдөр 19.00 цагт хийгдэхээр болсон тул иргэдийг НӨАТ-ын дөрөвдүгээр сарын 01-нээс 30-ны өдөр хүртэлх хугацаанд худалдан авалт хийсэн баримтаа энэ сарын 16-ны 17.00 цагаас өмнө Ebarimt аппликейшнд бүртгүүлж, сугалаандаа хамрагдах боломжтойг мэдэгдсэн. Энэ удаагийн тохирлоор өнгөрөгч дөрөвдүгээр сарын 1-нээс 30-ны өдрүүдэд бүртгүүлсэн баримт хамрагдана.

Categories
мэдээ нийгэм эдийн-засаг

5, 0-ээр төгссөн тээврийн хэрэгсэл эзэмшигчид энэ сард татвараа төлнө үү

Таны тээврийн хэрэгсэлийн улсын дугаар 5 болон 0 гэсэн тоогоор төгссөн бол энэ сардаа багтаан татвар төлөх ёстой. Тээврийн хэрэгсэл эзэмшигч та иргэний үүргээ биелүүлж хугацаандаа амжиж татвараа төлнө үү.

Хэрвээ танд банк явах зав зай хомс буй бол санаа зоволтгүй. Авто тээврийн хэрэгсэл эзэмшигч иргэд ухаалаг утасны SMARTCAR аппликейшн болон тээврийн хэрэгслийн нэгдсэн цахим үйлчилгээний www.smartcar.mn, www.itax.mta.mn цахим хуудсанд хандаж, цаг хугацаагаа хэмнэн, авто тээврийн хэрэгслийн албан татвар, агаарын бохирдол, зам ашигласны төлбөрийг аль ч банкны онлайн гүйлгээний эрхтэй төлбөрийн карт, QPay үйлчилгээгээр дамжуулан төлбөрөө төлөх бүрэн боломжтой. Мөн ГЭРЭГЭ киоск машинаар дурын банкны картаар төлөх боломжтой.

Иргэн та цаг заваа хэмнэж www.itax.mta.mn, www.smartcar.mn цахим хуудсаар дамжуулан төлбөрөө төлөөрэй. Та авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар, агаар бохирдлын төлбөр, авто зам ашигласны төлбөрийг онлайнаар төлсөн бол төлбөрийн баримтаа хэвлэж, тээврийн хэрэгслийн гэрчилгээндээ хавсаргаарай.

Таны эзэмшиж буй автомашины улсын дугаар

  • 1,6 тоогоор төгссөн бол НЭГДҮГЭЭР сард
  • 2,7 тоогоор төгссөн бол ХОЁРДУГААР сард
  • 3,8 тоогоор төгссөн бол ГУРАВДУГААР сард
  • 4,9 тоогоор төгссөн бол ДӨРӨВДҮГЭЭР сард
  • 5,0 тоогоор төгссөн бол ТАВДУГААР сард тээврийн хэрэгслийн албан татвараа төлнө.

Та тээврийн хэрэгслийн албан татвар, төлбөр хураах цэгүүдэд биечлэн очихоор бол:

Таны тээврийн хэрэгслийн төлөх татварын дүн нэхэмжлэх үүссэн тохиолдолд Худалдаа хөгжлийн банк, Улаанбаатар Хотын Банк, ХААН банк, Голомт банк, Хас банк, Төрийн банкинд хандан төлж болохоос гадна дараах татварын цэгүүдээр үйлчлүүлж болно.

1.Татварын хэлтэс /БЗД, БГД, СХД, СБД, ЧД, ХУД, НД, БХД, БНД/

2.Авто Тээврийн Үндэсний Төв /цирк салбар, таван ган, нисдэг машин салбар/

3.Нийслэлийн Үйлчилгээний Нэгдсэн Төв /Дүнжингарав, Мишээл, Драгон төв, 6 буудлын Оргил төв/

Даваа ~ Баасан: 09:00 – 18:00

Бямба, Ням : Амарна

4.Техник хяналтын үзлэгийн төв /БЗД, БГД, СХД/

Даваа ~ Баасан: 08:30 – 20:30

Бямба, Ням: 09:00 – 19:00

5.Да хүрээ худалдааны төв

Мягмар ~ Ням: 08:30 – 17:30

Даваа : Амарна

Categories
мэдээ нийгэм эдийн-засаг

СЗХ ногоон санхүүжилтийн зах зээлийг хөгжүүлэхэд ОУСК-тай хамтарна

Санхүүгийн зохицуулах хорооны дарга Д.Баярсайхан, Олон Улсын Санхүүгийн Корпораци (ОУСК)-аас Монгол Улсад суугаа суурин төлөөлөгч Руфат Алимарданов нар Ногоон санхүүжилтийн зах зээлийг хөгжүүлэх, Нийлүүлэлтийн сүлжээний санхүүжилтийн зах зээлийг хөгжүүлэх төслүүдийг хамтран хэрэгжүүлэхээр Харилцан ойлголцлын санамж бичгийг өнөөдөр цахим хэлбэрээр үзэглэлээ.

Ногоон санхүүжилтийг хөгжүүлэх энэхүү санамж бичгийн хүрээнд Монгол Улсад ногоон санхүүжилтийг хөгжүүлэх, ялангуяа ногоон бонд гаргахад чиглэсэн заавар, зөвлөмжийг боловсруулах, банк бус санхүүгийн байгууллага болон хөрөнгийн биржийн үйл ажиллагаанд байгаль орчин, нийгэм болон засаглалын шаардлагыг нэвтрүүлэх, байгаль орчинд ээлтэй төсөл, бизнесийн үйл ажиллагааг дэмжих санхүүжилтийг нэмэгдүүлэх, уур амьсгалтай холбоотой эрсдлийг үнэлэх, бодлого боловсруулах үйл ажиллагаанд техникийн туслалцаа үзүүлэх юм.

Нийлүүлэлтийн сүлжээний санхүүжилтийн зах зээлийг хөгжүүлэх санамж бичгийн тухайд Монгол Улсад өртгийн буюу нийлүүлэлтийн сүлжээний санхүүжилтийн бүтээгдэхүүн, үйлчилгээг нэвтрүүлэх замаар бичил, жижиг, дунд бизнес эрхлэгчдийн санхүүжилт авах боломжийг нэмэгдүүлэх, факторингийн бүтээгдэхүүн үйлчилгээг хөгжүүлэхэд шаардлагатай хууль эрх зүйн орчныг бүрдүүлэх, нийлүүлэлтийн сүлжээний санхүүжилтийн талаар мэдлэг, мэдээллийг түгээн дэлгэрүүлэх, нийлүүлэлтийн сүлжээнд оролцогч талуудын хамтын ажиллагааг сайжруулахад дэмжлэг үзүүлэх, хөдлөх хөрөнгө барьцаалсан зээл авах боломжийг нэмэгдүүлэх юм.

Эдгээр төслийг хэрэгжүүлснээр Монгол Улсын санхүүгийн салбарт байгаль орчинд ээлтэй, ногоон санхүүжилтийн зах зээлийг хөгжүүлэх, банк бус санхүүгийн байгууллагууд хөдлөх хөрөнгө барьцаалсан санхүүгийн шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээг хөгжүүлэх чадавх дээшилж, тэдгээрийн зээлийн багц төрөлжих, жижиг, дунд бизнес эрхлэгчдэд олгох санхүүжилт нэмэгдэх, санхүүгийн хүртээмжийг сайжирч, нийлүүлэлтийн сүлжээний үйл ажиллагаа хөгжих боломж бүрдэх юм.

Categories
мэдээ эдийн-засаг

НӨАТ: Супер азтан дөчин сая төгрөг хожино

Мэдээ.МН

НӨАТ-ын урамшууллын V сарын сугалааны тохирлын нэвтрүүлэг 17-ны ням гаригт “Боловсрол суваг” телевизээр 19:10 цагт орон даяар шууд явагдана. Энэ удаагийн супер шагналын эзэн 40 сая төгрөг хожих юм. “Үндэсний дата төв” УТҮГ-ын цахилгаан хангамжийн системийн төлөвлөгөөт их засварын ажил өнөөдөр 19:00 цагт хийгдэхээр болсон. Иймд иргэн та НӨАТ-ын дөрөвдүгээр сарын 01-нээс 30-ны өдөр хүртэлх хугацаанд худалдан авалт хийсэн баримтаа өнөөдөр 17:00 цагаас өмнө “Ebarimt” аппликейшнд бүртгүүлж, сугалаандаа хамрагдах боломжтой юм.

Categories
мэдээ нийгэм улс-төр эдийн-засаг

“Газрыг улсын тусгай хэрэгцээнд авах, тусгай хэрэгцээнээс гаргах тухай” тогтоолыг баталлаа

“Газрыг улсын тусгай хэрэгцээнд авах, тусгай хэрэгцээнээс гаргах тухай” тогтоолыг баталлаа

Улсын Их Хурлын 2020 оны хаврын ээлжит чуулганыөндөөрийн (2020.05.14)нэгдсэн хуралдаанаарарван хоёр асуудал хэлэлцэн шийдвэрлэв. Хуралдааны эхэнд “Газрыг улсын тусгай хэрэгцээнд авах, тусгай хэрэгцээнээс гаргах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.

Төслийн анхны хэлэлцүүлгийг Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо 2020 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн хуралдаанаараа хийсэн талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ц.Цогзолмаа танилцуулсан. Тогтоолын төслийн талаар зарчмын зөрүүтэй санал гараагүй тул Улсын Их Хурлын гишүүн Х.Баделхан Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 16.3-т заасны дагуу төслийг анхны хэлэлцүүлгээр нь батлах горимын санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн гэж байлаа.

Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан асуулт асууж, санал хэлэх гишүүн байгаагүй тул “Газрыг улсын тусгай хэрэгцээнд авах, тусгай хэрэгцээнээс гаргах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг анхны хэлэлцүүлгээр нь батлахыг хуралдаанд оролцсон гишүүдийн92,8 хувь ньдэмжив.

Санхүүжилтийн хэлэлцээр соёрхон батлах тухай хуулийн төслийг баталлаа

Дараа нь Засгийн газраас 2020 оны 04 дүгээр сарын 02-ны өдөрөргөн мэдүүлсэн, Монгол Улс болон Олон улсын хөгжлийн ассоциаци хоорондын санхүүжилтийн хэлэлцээр соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэв. Хууль санаачлагчийн илтгэлийг Засгийн газрын гишүүн, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар танилцуулсан.

Төслийн хүрээнд ДЦС-3-т үйлдвэрлэсэн дулааны эрчим хүчийг хотын сүлжээнд дамжуулдаг үндсэн гол шугам болох 5а, Зг магистралийг өргөтгөн шинэчлэх, гэр хорооллын дахин төлөвлөлтийн байршлууд руу дулааны шугам шинээр татах ажлуудыг эхний ээлжинд хэрэгжүүлэхээр төлөвлөж байна. Төсөл хэрэгжсэнээр дамжуулах сүлжээний нэвтрүүлэх чадвар 40-100 Гкал/ц-аар нэмэгдэж, ингэснээр ДЦС-4 ХК-ийн 10а магистраль, Ф1200мм-ийн сүлжээнээс хангагдаж байгаа Их тойрог, Бага тойрог орчмын 60 Гкал/ц ачааллыг ДЦС-З-ын ДДХ-т шилжүүлж, Сүхбаатар дүүргийн 9, 10, 11, 12 дугаар хороо, орон сууцны VII хороолол, Баянгол дүүргийн 11 дүгээр хороо Гандантэгчинлэн хийд, Чингэлтэй дүүргийн 7, 8, 9, 10, 11 дүгээр хороо Дэнжийн 1000, Баянгол дүүргийн 11 дүгээр МҮОНРТ орчмын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний дагуу баригдах 20 мянган айлын орон сууц, 30 мянган хүүхдийн сургууль, 7 мянган хүүхдийн цэцэрлэг, 10 мянган ажлын байрыг дулааны эрчим хүчээр хангах техникийн боломжийг бүрдүүлнэ гэж төсөл санаачлагчид үзжээ.


Дэлхийн банкны Олон улсын хөгжлийн ассоциациас нийт 41.0 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтийг олгох ба зээлийн хүү 1.25 хувь, хөрөнгө нөөцлөн баталгаажуулсны шимтгэл 0.5 хувь, үйлчилгээний хураамж 0.75 хувь, зээлийг эргэн төлөх хугацаа 30 жил, үүнээс эхний 5 жилд үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөнө гэж төслийн танилцуулгад дурдсан байна.

“Улаанбаатар хотын дулаан хангамжийн үр ашгийг нэмэгдүүлэх” төслийн Санхүүжилтийн хэлэлцээрийн төслийг Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо 2020 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн хуралдаанаараа хэлэлцсэн бөгөөд энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Т.Аюурсайхан танилцуулсан. Санхүүжилтийн хэлэлцээрийн төслийг Төсвийн болон Эдийн засгийн байнгын хороо хэлэлцэн дэмжиж, санал, дүгнэлтээ Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд ирүүлсэн. Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаанаар төслийг хэлэлцэх үед Монгол Улс болон Олон улсын хөгжлийн ассоциаци хооронд байгуулах “Улаанбаатар хотын дулаан хангамжийн үр ашгийг нэмэгдүүлэх” төслийн Санхүүжилтийн хэлэлцээрийн төслийг зөвшилцөж, хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжив гэж байлаа.

Төслийн танилцуулга болон Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн О.Баасанхүү, М.Оюунчимэг, Д.Эрдэнэбат нар асуулт асууж, үг хэллээ. Гишүүдийн зүгээснийслэлийн дулааны шугам сүлжээг өргөтгөн шинэчлэх, гэр хорооллын дахин төлөвлөлтийн байршлууд руу дулааны шугам шинээр татах ажлыг дэмжиж байгаа ч, Дэлхийн банкны зээлийг авснаар өрийн босго хэр нэмэгдэх эсэх, төслийг хариуцан хэрэгжүүлэгч нь аль яам байхыг тодруулав.

2016 оны УИХ-ын сонгуулийн дараа Монгол Улсын өрийн хэмжээөнөөгийн үнэ цэнээр дотоодын нийт бүтээгдэхүүний 79 хувьтай тэнцэхүйц байсан бол өнөөдөр 2019 оны төсвийн гүйцэтгэлээр авч үзвэл 55,6 хувь буюу 24 пунктээр өрийг бууруулсан. Өөрөөр хэлбэл, өнгөрсөн дөрвөн жилд 8,5 их наяд төгрөгийн өр төлсөн гэдгийг Сангийн сайд Ч.Хүрэлбаатар хариултдаа онцлоод уг төслийг хэрэгжүүлэгч ньЭрчим хүчний яам бөгөөд төслийн асуудлыг бүрэн хариуцна гэж байлаа.

Ингээд Байнгын хорооны саналаар “Санхүүжилтийн хэлэлцээрийг соёрхон батлах хуулийн төслийг батлая” гэсэн томьёоллоор санал хураахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжлээ.

Нэмэлт санхүүжилтийн хэлэлцээр соёрхон батлах тухай хуулийн төслийг баталлаа

Үргэлжлүүлэн Засгийн газраас 2020 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр зөвшилцөхөөр ирүүлсэн Монгол Улс болон Олон улсын хөгжлийн ассоциаци хоорондын санхүүжилтийн хэлэлцээр соёрхон батлах тухай хуулийн төслийгхэлэлцэв.

Хуулийн төслийн талаар Засгийн газрын гишүүн, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Л.Болд нар тус тус танилцуулсан.

Дэлхийн банкны Олон Улсын Хөгжлийн ассоциацитай хамтран 2002 оноос хойш хэрэгжүүлж буй “Тогтвортой амьжиргаа” төслийн 1, 2 дугаар шатны хүрээнд орон нутгийн иргэдийн амьжиргааг дээшлүүлэх, нийгмийн суурь үйлчилгээний чанарыг сайжруулахад нийт 65.7 сая ам.долларын төсөл хэрэгжжээ. “Тогтвортой амьжиргаа-3” төсөл нь 2014 оноос хэрэгжиж байгаа бөгөөд төслийн хүрээнд орон нутгийн хөгжлийн сангийн (ОНХС) үйл ажиллагааны журам, холбогдох хууль, эрх зүйн өөрчлөлтүүдийг сайжруулан боловсруулж, батлуулж, мөрдүүлэх, орон нутгийн иргэдийн идэвхтэй оролцоотойгоор ОНХС-ийн үйл ажиллагааг үр дүнтэй удирдан зохион байгуулахад аймаг, сумын төрийн албан хаагчдын чадавхыг бэхжүүлэх, төслийн хүрээнд хийгдэж буй жилийн гүйцэтгэлийн үнэлгээний үр дүнгээр сумдад гүйцэтгэлд суурилсан урамшууллыг нэмж санхүүжүүлэх үйл ажиллагааг дэмжиж ажиллаж байна. Төслийн үр дүнд ОНХС-ийн удирдлага, зохион байгуулалт сайжирч байгаа бөгөөд төслийг ийнхүү дэмжсэнээророн нутгийн хөгжлийг дэмжих, төсвийн төвлөрлийг сааруулах, уул уурхайн орлогоос ашиг хүртэх, Монгол орны бүс нутгийн хөгжлийг тогтворжуулахад үр дүнтэй байгаа тул -Тогтвортой амьжиргаа-3” төслийн хөгжлийн нөлөөллийг цаашид тогтвортой байлгахад туслах зорилгоор Дэлхийн банкнаас төслийг одоогийн дуусах огноо болох 2020 оны 10-р сарын 31-ний өдрөөс эхлэн хоёр жилээр сунгаж, нэмэлт 12 сая ам.доллар санхүүжилтийг Дэлхийн банкнаас олгохоор шийдвэрлээд байна. Зээлийн санхүүжилтийг Олон улсын хөгжпийн ассоциациас олгох бөгөөд зээлийн хүү 1.25, хөрөнгө нөөцлөн баталгаажуулсны шимтгэл 0.5, үйлчилгээний хураамж 0.75 байх ба зээлийг эргэн төлөх хугацаа 30 жил, үүнээс эхний 5 жилд үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөнө гэж танилцуулгад дурджээ.

Тогтвортой амжиргаа – 3 төслийн нэмэлт санхүүжилт хэлэлцээрийн төслийг Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо 2020 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн хуралдаанаараа хэлэлцсэн бөгөөд Нэмэлт санхүүжилтийн хэлэлцээрийн төслийг зөвшилцөхийг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн байна.

Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн О.Баасанхүү, Д.Эрдэнэбат нар асуулт асууж, үг хэлсний дараа Монгол Улс болон Олон улсын хөгжлийн ассоциаци хоорондын Санхүүжилтийн хэлэлцээр соёрхон батлах тухай хуулийн төслийгбатлахыг хуралдаанд оролцсон гишүүдийн 69.4 хувь нь дэмжлээ.

Үндсэн хуулийн цэцийн 03 дугаар дүгнэлттэй танилцлаа

Хуралдаан Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.8 дахь хэсэг,32 дугаар зүйлийн 32.2.9, 32.3.11 дэх заалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх маргааныг хянан шийдвэрлэсэн тухай Үндсэн хуулийн цэцийн 2020 оны 03 дугаар дүгнэлтийнхэлэлцүүлгээр үргэлжлэв.

Цэцийн дүгнэлтийн талаар Үндсэн хуулийн цэцийн гишүүн Б.Буяндэлгэр танилцуулсан.

Үндсэн хуулийнцэцийн дунд суудлын хуралдаанаар Монгол Улсын Их Хурлаас 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдөр баталсан Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.8 дахь хэсэгт “Авлига, албан тушаалын гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон бол нэр дэвшихийг хориглоно.” гэж заасан нь Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсгийн “… шударга ёс, … тэгш байдал … хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн.”, Гуравдугаар зүйлийн 1 дэх хэсгийн “Монгол Улсад засгийн бүх эрх ард түмний мэдэлд байна. Монголын ард түмэн төрийн үйл хэрэгт шууд оролцож, мөн сонгож байгуулсан төрийн эрх барих төлөөлөгчдийн байгууллагаараа уламжлан энэхүү эрхээ эдэлнэ.”, Арван дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн “Монгол Улсад хууль ёсоор оршин суугаа хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна.”, мөн зүйлийн 2 дахь хэсгийн “Хүнийг … эрхэлсэн ажил, албан тушаал, … үзэл бодол …-оор нь ялгаварлан гадуурхаж үл болно. ”, Арван зургадугаар зүйлийн 9 дэх заалтын “шууд буюу төлөөлөгчдийн байгууллагаараа уламжлан төрийг удирдах хэрэгт оролцох эрхтэй. Төрийн байгууллагад сонгох, сонгогдох эрхтэй. …”, мөн зүйлийн 10 дахь заалтын “… Аль нэгэн нам, олон нийтийн бусад байгууллагад эвлэлдэн нэгдсэний төлөө болон гишүүний нь хувьд хүнийг ялгаварлан гадуурхах, хэлмэгдүүлэхийг хориглоно. …”, Арван есдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн “Төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц эдийн засаг, нийгэм, хууль зүйн болон бусад баталгааг бүрдүүлэх, хүний эрх, эрх чөлөөг зөрчихтэй тэмцэх, хөндөгдсөн эрхийг сэргээн эдлүүлэх үүргийг иргэнийхээ өмнө хариуцна.”, Хорин нэгдүгээр зүйлийн 3 дахь хэсгийн “Улсын Их Хурлын гишүүнээр Монгол Улсын хорин таван нас хүрсэн, сонгуулийн эрх бүхий иргэнийг сонгоно.” гэж заасныг тус тус зөрчөөгүй байна гэж дүгнэжээ.


Мөн Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.2.9 дэх заалтад “авлига, албан тушаалын гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож байсан эсэх талаарх холбогдох байгууллагын лавлагаа.”, мөн зүйлийн 32.3.11 дэх заалтад “авлига, албан тушаалын гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож байсан эсэх талаарх холбогдох байгууллагын лавлагаа.” гэсэн нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 9 дэх заалтын “… Төрийн байгууллагад сонгох, сонгогдох эрхтэй. …”, Хорин нэгдүгээр зүйлийн 3 дахь хэсгийн “Улсын Их Хурлын гишүүнээр Монгол Улсын хорин таван нас хүрсэн, сонгуулийн эрх бүхий иргэнийг сонгоно.” гэж заасныг тус тус зөрчөөгүй гэж үзсэн байна.

Цэцийн дүгнэлттэй холбогдуулан асуулт асуух гишүүн байсангүй.

Үндсэн хуулийн цэцийн 2020 оны 04 дүгээр дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх нь зүйтэй гэж үзэв

Үргэлжлүүлэн Монгол Улсын Их Хурлын 2014 оны 64 дүгээр тогтоолыг батлахдаа Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх маргааныг хянан шийдвэрлэсэн тухай Үндсэн хуулийн цэцийн 2020 оны 04 дүгээр дүгнэлтийг хэлэлцэв.

Цэцийн дүгнэлтийг Үндсэн хуулийн цэцийн гишүүн Б.Буяндэлгэр, Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийгУлсын Их Хурлын гишүүн Ж.Батзандан, Эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Б.Ундармаа нар тус тус танилцуулсан.

Үндсэн хуулийн дунд суудлын хуралдаанаариргэнээс 2014 онд Улсын Их Хурлаас “Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлогын хэрэгжилтийг хангах зарим арга хэмжээний тухай” 64 дүгээр тогтоолыг Улсын Их Хурал батлахдаа Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэг “Ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн.” гэснийг зөрчсөн эсэхийг хянуулахаар Үндсэн хуулийн цэцэд хандсан байна. Үндсэн хуулийн цэц уг маргааныг хянан хэлэлцээд, Улсын Их Хурлаас 2014 оны 10 дугаар сарын 24-ний өдөр“Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлогын хэрэгжилтийг хангах зарим арга хэмжээний тухай” 64 дүгээр тогтоолыг батлахдаа Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн.” гэж заасныг зөрчсөн байна хэмээн дүгнэжээ.

Улсын Их Хурлын Эдийн засаг болон Хууль зүйн байнгын хороо Үндсэн хуулийн цэцийн 04 дүгээр дүгнэлтийг хэлэлцэж, хүлээн зөвшөөрөх нь зүйтэй гэж үзсэн байна. Цэцийн дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Х.Болорчулуун үг хэлсний дараа Үндсэн хуулийн цэцийн 04 дүгээр дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх нь зүйтэй гэжхуралдаанд оролцсон гишүүдийн 90.2хувь нь үзсэн тул энэ талаарх Улсын Их Хурлын тогтоолын төслийг баталлаа.

“Аэросити” гэснийг “Шинэ Зуун мод хот” гэж өөрчлөхөөр боллоо

Дараа нь Засгийн газраас 2020 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр өргөн мэдүүлсэн “Хот байгуулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, энэ талаарх Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ж.Батзандан танилцуулав.

Тэрбээр танилцуулгадаа, чуулганы нэгдсэн хуралдааны анхны хэлэлцүүлгээр олонхын дэмжлэг авсан саналуудыг төслийн холбогдох зүйл, хэсэг, заалтад нэмж тусган төслийн агуулга, бодлого, зарчмыг алдагдуулахгүйгээр үг хэллэг, дэс дараалал, бүтцийн шинжтэй засварыг хийж, эцсийн хувилбарыг бэлтгэсэн. Мөн Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.1 дэх хэсэгт заасны дагуу нэгдсэн хуралдаанаар анхны хэлэлцүүлэг явуулах үед төслийн зарим зүйл, заалтыг гүйцээн боловсруулах чиглэлийг хуралдаан даргалагчаас өгсний дагуу зарчмын зөрүүтэй саналын томьёолол бэлтгэснийг дурдав. Мөн Барилга, хот байгуулалтын яам тогтоолын төслийн “Аэросити” гэсэн нэршлийг өөрчлөх асуудлын талаар Төв аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг даргын Тамгын газрын саналыг авсны үндсэн дээр Засгийн газраас хотын оноосон нэрийг “Шинэ Зуунмод хот” гэж өөрчлөх саналаа Байнгын хороонд ирүүлснийг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн гэж байлаа.


Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Б.Баттөмөр төрийн зүгээс дагуул хот байгуулахадямар бодлого барьж байгааг тодруулахын зэрэгцээдагуул хотын талаар “Алсын хараа-2050” баримт бичигт хэрхэнтусгасныг лавласан.

Барилга, хот байгуулалтын Дэд сайд Б.Мөнхбаатар хариултдаа, Ирэх 20 жилд Монгол Улсын хүн ам механик өсөлтөөр 5 сая болно гэсэн тооцоолол байгаа тул хот суурингуудыг шинэчлэх, өргөтгөх асуудлыг судалж байна. Алсын хараа-25-д энэ бүхэн тусгагдсан гэдгийг онцлов. Цаашдаа шинээр хот байгуулах асуудлыг эдийн засгийн хувьд төрөлжүүлж, шинэ ажлын байртай уялдуулах бодлогыг барина гэж байлаа.

Ингээд Байнгын хорооноос гаргасан саналын дагуу “тогтоолын төслийн “Аэросити” гэснийг “Шинэ Зуунмод хот” гэж өөрчлөхөөр болсон тул уг тогтоолын төслийг бүхэлд нь батлахыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн.

Эрүүл мэндийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүлэв

Үргэлжлүүлэн Эрүүл мэндийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.

Хуралдаанд Засгийн газрын гишүүн, Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл болон холбогдох албан тушаалтнууд оролцсон.

Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг 2020 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн хуралдаанаараа явуулсан талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ц.Цогзолмаа танилцуулсан. Тус Байнгын хорооны 2020 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 01 дүгээр тогтоолоор хуулийн төслийг Байнгын хорооны болон нэгдсэн хуралдааны хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн Ц.Цогзолмаагаар ахлуулан байгуулж, бүрэлдэхүүнд нь Улсын Их Хурлын гишүүн О.Баасанхүү, М.Билэгт, Д.Ганболд, Г.Мөнхцэцэг, Б.Саранчимэг, С.Эрдэнэ нар орж ажилласан болно. Байнгын хорооны хуралдаанаар ажлын хэсэг болон Улсын Их Хурлын гишүүн С.Чинзориг, Ц.Цогзолмаа нарын гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёолол тус бүрээр санал хураалт явуулсан бөгөөд саналын томьёоллуудыг хуралдаанд оролцсон Улсын Их Хурлын гишүүдийн олонх дэмжсэн гэдгийг дурдлаа.


Улсын Их Хурлын гишүүн Г.Тэмүүлэн, М.Оюунчимэг, Н.Оюундарь нарын асуултад Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл хариултдаа, иргэдэд эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэх үүргээс төрийн ачаанаас хувийн хэвшлийнхэн сайн хуваалцаж байггааг онцлоод Эрүүл мэндийн даатгалын сангаас төр, хувийн хэвшлийн эмнэлгүүд ялгавартай санхүүжиж байсныг 2020 оны улсын төсвөөр эрс өөрчилсөн гэдгийг тодотгов. Тухайлбал, хэвтэн эмчлүүлэхэд төрийн эмнэлэгт 300 мянган төгрөг, хувийн эмнэлэгт 175 мянган төгрөг байсныг адилтган 400 мянган төгрөг болгосон. Мөн уламжлалт анагаах ухааны эмнэлгүүдээ дэмжиж 117 мянган төгрөгийн тарифыг 250 мянган төгрөг болгосон гэж байлаа. Мөн тэрбээр эмнэлгийн яаралтай тусламж үйлчилгээний асуудалд анхаарлаа хандуулж хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлсэн. Хөдөө орон нутагт яаралтай тусламж, үйлчилгээнд шаардлагатай парк шинэчлэлтийг 90 гаруй хувьд хүргэснийг тодотгохын зэрэгцээ хуулийн төсөлд иргэд эрүүл мэндийн яаралтай тусламж үйлчилгээ авсны дараах урт хугацаанд сэргээн засах, нөхөн сэргээх эмчилгээ хийх зардлыг эрүүл мэндийн даатгалаас санхүүжүүлэх чухал заалтыг тусгасан гэж байлаа.

Ингээд хуулийн төсөлтэй холбогдуулан зарчмын зөрүүтэй 9 санал гаргасныг хуралдаанд оролцсонгишүүдийн олонх дэмжсэн. Тухайлбал, Ажлын хэсгээс төслийн 1 дүгээр зүйлийн 3.1.24 дэх заалт болон 2 дугаар зүйлийн 16.10 дахь хэсгийн “хүн амын” гэсний дараа “эрүүл мэндийн” гэж, 1 дүгээр зүйлийн 44.1.7 дахь заалтын “мэдээлэл өгөхийг” гэсний дараа “эрүүл мэндийн байгууллага,” гэж тус тус нэмэхийг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжив. Мөн төслийн 1 дүгээр зүйлийн 8.1.25 дахь заалтын “өвчнийг эрт илрүүлэх үзлэгийг” гэснийг “өвчнөөс урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, шинжилгээ, оношилгоонд хамруулах үйл ажиллагааг’ гэж, 8.5 дахь хэсгийн “дахь хэсэгт заасан” гэснийг 19.3.3-д заасан” гэж тус тус өөрчлөхийг дэмжих нь зүйтэй гэж үзлээ. Түүнчлэн төслийн 1 дүгээр зүйлийн 16.19 дэх хэсгийг, 1 дүгээр зүйлийн “4/33 дугаар зүйлийн 33.3 дахь хэсэг’-ийг бүхэлд нь хасахаар боллоо. Түүнчлэн Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн 2 дугаар зүйлийн “батлагдсан өдрөөс нь” гэснийг “Эрүүл мэндийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс” гэж өөрчлөхөөр болов.

Ингээд Эрүүл мэндийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр холбогдох Байнгын хороонд шилжүүллээ.

Санхүүгийн хэлэлцээрийг соёрхон батлах хуулийн төслийг баталлаа

Хуралдаан Монгол Улсын засгийн газар Бүгд Найрамдах Франц Улсын Засгийн газар хоорондын санхүүгийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийн хэлэлцүүлгээр үргэлжлэв. Хуулийн төслийн талаар Засгийн газрын гишүүн, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ц.Цогзолмаа нар тус тус танилцуулсан.


Улаанбаатар хотын нийтийн тээврийн үйлчилгээнд шинэ төрөл нэвтрүүлэх, түгжрэл, агаарын бохирдлыг бууруулах зорилтын хүрээнд Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Франц Улсын “Пома” компанитай хамтран “Нийслэлийн агаарын тээвэрт дүүжин замын тээврийг нэвтрүүлэх төсөл”-ийг хэрэгжүүлэхээр 2019 оны 04 дүгээр сараас ажиллаж байгаа ба уг төслийг Бүгд Найрамдах Франц Улсын Засгийн газраас санхүүжүүлэх бөгөөд зээлийн хэмжээ 60 сая ам.доллар, нийт 40 жилийн хугацаатай, үүнээс 12 жилд нь үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх нэн хөнгөлөлттэй нөхцөлтэй байна.

Төслийн хүрээнд Улаанбаатар хотын Баянхошууны тойрог-Ханын материал-Гэмтлийн эмнэлгийг холбосон 4.9 км урт, 3 зогсоолтой дүүжин зам, мөн Долоон буудал-Дарь эх-Сансарын тойргийг холбосон 5.4 км урттай, 3 зогсоолтой дүүжин зам байгуулна. Төслийн гол зорилго нь нийслэлийн нийтийн тээврийн үйлчилгээний төрөл, хүртээмжийг нэмэгдүүлэх, аялал жуулчлалыг хөгжүүлэх, авто замын түгжрэлийг бууруулж, агаарын бохирдлыг багасгахад чиглэнэ гэж төслийн танилцуулгад дурджээ.

Энэхүү Санхүүгийн хэлэлцээрийн төслийг Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо 2020 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн хуралдаанаараа хэлэлцээд Санхүүгийн хэлэлцээрийн төслийг зөвшилцөж, гарын үсэг зурах эрх олгохыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн байна.

Хуулийн төсөлтэй холбогдуулан асуулт асууж, үг хэлэх гишүүн байсангүй тул Санхүүгийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийн батлахыг хуралдаанд оролцсон гишүүдийн 62,7 хувь нь дэмжив.

Төрийн тусгай хамгаалалтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг баталлаа

Дараа нь Төрийн тусгай хамгаалалтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийв.

Аюулгүй байдал, гадаад бодлогын Байнгын хорооны 2020 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн хуралдаанаар Төрийн тусгай хамгаалалтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийсэн талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ц.Цогзолмаа танилцуулав.Тэрбээр танилцуулгадаа, төслийн агуулга, зарчмыг алдагдуулахгүйгээр үг хэллэг, бүтцийн шинжтэй засварыг төсөлд тусгасан бөгөөд нэгдсэн хуралдааны анхны хэлэлцүүлгээр олонхын дэмжлэг авсан саналыг төсөлд нэмж тусган эцсийн хувилбарын төслийг бэлтгэлээ. Улсын Их Хурлын гишүүн Х.Нямбаатар төслийн 3 дугаар зүйлийн 4 дэх заалт буюу 18 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн “хангана” гэснийг “хангаж, шаардпагатай бусад дэмжлэг, туслалцаа үзүүлнэ” гэж өөрчлөх санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн дийлэнх олонх дэмжсэн гэж байлаа.

Байнгын хорооны санал,дүгнэлттэй холбогдуулан асуулт асууж, үг хэлэх гишүүн байгаагүй тул Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 23.2.3-д заасны дагуу“Төслийн 3 дугаар зүйлийн 4 дэх заалт буюу 18 дугаар зүйлийн 18.1 дэх хэсгийн “хангана” гэснийг “хангаж, шаардлагатай бусад дэмжлэг, туслалцаа үзүүлнэ” гэж өөрчлөхөөр болов.

Ингээд Төрийн тусгай хамгаалалтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Их Хурлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Төрийн албаны тухай хуульд нэмэлт оруулах тухай, Төрийн болон албаны нууцын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Гүйцэтгэх ажлын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Галт зэвсгийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Эрдэнэсийн сангийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Үй олноор хөнөөх зэвсэг дэлгэрүүлэх болон терроризмтой тэмцэх тухай хуульд нэмэлт оруулах тухай, Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай хуульд нэмэлт оруулахтухай, Төрийн тусгай хамгаалалтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төслүуд болон Тогтоолын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийн эцсийн хувилбарын төслүүдийг бүхэлд нь баталлаа.

Гамшгаас хамгаалах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг батлав

Үргэлжлүүлэн Гамшгаас хамгаалах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийв.


Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо 2020 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн хуралдаанаараа хуулийн төслийнанхны хэлэлцүүлгийг явуулсан талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ж.Энхбаяр танилцуулсан. Гамшгаас хамгаалах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн холбогдох бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт олонхын дэмжлэг авсан саналуудыг төслийн холбогдох зүйл, хэсэг, заалтад нэмж тусган, төслийн агуулга, бодлого, зарчмыг алдагдуулахгүйгээр үг хэллэг, дэс дараалал, бүтцийн шинжтэй засварыг хийсэн гэдгийг танилцуулгадаа дурдсан.

Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Н.Оюундарь асуулт асууж, хариулт авсны дараа Гамшгаас хамгаалах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Онц байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүдийг бүхэлд баталлаа.

Үргэлжлүүлэн Гамшгаас хамгаалах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг явуулав. Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо 2020 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн хуралдаанаараа хуулийн төслийнанхны хэлэлцүүлгийг явуулсан талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ж.Энхбаяр танилцуулсан. Хуралдааны үеэр хуулийн төслийн талаар зарчмын зөрүүтэй санал гараагүй тул Улсын Их Хурлын гишүүн Ж.Энхбаяр Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 16.3-т заасны дагуу төслийг анхны хэлэлцүүлгээр нь батлах горимын санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн гэж байлаа.

Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан асуулт асуух гишүүн байгаагүй тул Гамшгаас хамгаалах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлгээр нь батлах горимын саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжих нь зүйтэй гэж үзсэн. Уг санал дэмжигдсэн тул хуулийн төслийг бүхэлд нь баталлаа.

Зэвсэгт хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг батлав

Хуралдааны төгсгөлд Зэвсэгт хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ. Хуралдаанд Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Н.Энхболд болон холбогдох албан тушаалтнууд оролцсон.

Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо 2020 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн хуралдаанаараа хуулийн төслийнанхны хэлэлцүүлгийг явуулсан талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ж.Энхбаяр танилцуулсан. Тэрбээр танилцуулгадаа, анхны хэлэлцүүлгээр олонхын дэмжлэг авсан саналуудыг төслийн холбогдох зүйл, хэсэг, заалтад нэмж тусган, төслийн агуулга, бодпого, зарчмыг алдагдуулахгүйгээр үг хэллэг, дэс дарааллын шинжтэй засварыг хийж, эцсийн хувилбарт бэлтгэсэн гэдгийг онцлов.

Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан асуулт асууж, санал хэлэх гишүүн байгаагүй тул Зэвсэгт хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг бүхэлд нь баталснаар чуулгын нэгдсэн хуралдаан өндөрлөлөө гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.