Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал эдийн-засаг

Advisory Board of German-Mongolian Business Association

Advisory Board of German-Mongolian Business Association


Categories
мэдээ нийгэм эдийн-засаг

“Оюутолгой” төслийн хөрөнгө оруулагч талтай хийж буй яриа, хэлэлцээг эрчимжүүлэхээр боллоо

УИХ-ын 2019 оны 92 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газраас байгуулсан ажлын Багийн төлөөлөгч нар “Рио Тинто” компанийн шинээр томилогдсон гүйцэтгэх захирал Якоб Стаусхолмтай энэ сарын 18-нд цахимаар уулзав.

Цахим уулзалтад Монгол Улсын Засгийн газрын ажлын багийн дарга, Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон, ЗГХЭГ-ын Тэргүүн дэд дарга Б.Ганбат, дэд дарга Б.Солонгоо, Уул уурхай, хүнд үйлдвэрийн дэд сайд О.Батнайрамдал, Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Наранцогт, ЗГХЭГ-ын Хууль, эрх зүйн газрын дарга Н.Мягмар, Сангийн яамны Төсвийн орлогын хэлтсийн дарга Б.Тэлмүүн нар оролцлоо.

Энэ удаагийн цахим уулзалт нь “Рио Тинто” компанийн шинээр томилогдсон гүйцэтгэх захирал Якоб Стаусхолмын анхны уулзалт байсан бөгөөд тус компанийн Зэс, очир эрдэнийн группийн гүйцэтгэх захирал Арнауд Саурат, Санхүүгийн захирал Элиас Скарфидас, Бизнес хөгжил эрхэлсэн захирал Аршад Сайед, “Рио Тинто Монголиа” ХХК-ийн дэд захирал Х.Амаржаргал, зөвлөх Б.Өсөхбаяр нар байлцсан байна.

УИХ-ын 92 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд “Оюутолгой” төслийн Монгол Улсад ногдох үр ашгийг нэмэх, уг төслийн өмнө байгуулсан гэрээнүүдийг засаж сайжруулах тодорхой саналыг Засгийн газрын ажлын багаас гаргаж зохих яриа хэлэлцээг эхлүүлээд байв. Гэсэн ч Австрали дахь “Рио Тинто” компанийн төмрийн хүдрийн уурхайг өргөтгөх явцад 46 мянган жилийн түүхтэй соёлын өвийг сүйтгэсэн үйл явдалтай холбоотойгоор талуудын яриа хэлэлцээ зогсонги байдалд ороод байсан юм. “Рио Тинто” компанийн шинээр томилогдсон гүйцэтгэх захирал Якоб Стаусхолм нь ирэх оны 1 дүгээр сарын 1-нээс үүрэгт ажилдаа орох бөгөөд зогсонги байдалд ороод байсан яриа хэлэлцээг эрчимжүүлэх чин хүсэлтэй байгаагаа уулзалтын үеэр илэрхийлсэн юм.

“Оюутолгой” төслийн далд уурхайн бүтээн байгуулалтын зардал их хэмжээгээр нэмэгдэж, төслийн үр ашиг буурсанд сэтгэл зовниж байгаагаа Засгийн газрын ажлын багийн дарга Л.Оюун-Эрдэнэ илэрхийлж, төслөөс Монгол Улсад ногдох үр ашгийг эрс нэмэгдүүлэх, холбогдох гэрээнүүдийг засаж сайжруулах, шаардлагатай бол Дубайн гэрээ буюу Оюутолгой төслийн далд уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийн төлөвлөгөөг цуцлах зайлшгүй шаардлагатай байгааг “Рио Тинто” компанид мэдэгдлээ.

Засгийн газрын ажлын багаас өмнө нь “Оюутолгой” төслийн гэрээний хэрэгжилтийг дүгнэх саналыг хөрөнгө оруулагч талд тавьж үүний дагуу уг төслийн далд уурхайн бүтээн байгуулалтын зардал ихээхэн нэмэгдсэн асуудлыг судалж, тогтоох үүрэг бүхий хөндлөнгийн шинжээч томилж ажиллуулах тусгай хороог “Оюутолгой” ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлөөс байгуулахаар шийдвэрлэсэн.

Энэхүү цахим уулзалтын үр дүнд “Рио Тинто” компани аль болох зөвшилцөх замаар асуудлыг шийдвэрлэж, төслөөс Монгол Улсад ногдох үр өгөөжийг нэмэгдүүлэхэд чиглэсэн тодорхой саналыг гаргаж харилцан ашигтай хамтарч ажиллахад бэлэн байгаагаа илэрхийлэв.

Монгол Улсын Засгийн газрын Ажлын баг Оюутолгой төслийн яриаг хэлэлцээг улам эрчимжүүлэн ажиллаж байна.

Categories
мэдээ эдийн-засаг

Хасбанк тогтвортой санхүүжилтийн шилдэг банкаар шалгарлаа

Монголын тогтвортой санхүүжилтийн хөтөлбөр”-ийн хүрээнд Монголбанк, ТоС холбооноос жил бүр Тогтвортой санхүүжилт (ТоС)-ийн бодлогыг хэрэгжүүлэх, хөгжүүлэхэд ахиц дэвшил, амжилт гаргасан банкуудыг тодруулдаг уламжлалтай бөгөөд 2020 оны Шилдэг Тос Банкаар ХасБанкийг шалгарууллаа.

Энэ жилийн шалгаруулалтыг ТоС холбоо, Монголбанкнаас гадна Олон Улсын Санхүүгийн Корпораци (IFC) хамтран зохион байгуулснаараа онцлог байлаа.

Шалгаруулалтад арилжааны банкнуудын Байгаль орчин нийгмийн эрсдэлийн удирдлагын хэрэгжилт болон ногоон зээлийн бодлого, бүтээгдэхүүн үйлчилгээг чухалчлан авч үздэг бөгөөд энэ оны тухайд 9-р сард ОУСК-тай хамтран хийж гүйцэтгэсэн Тогтвортой санхүүжилтийн хэрэгжилтийн үнэлгээг гол шалгуур үзүүлэлтэд тооцон авч үзсэн байна. Тус үнэлгээгээр ХасБанк А+ буюу хамгийн өндөр үнэлгээ авсан нь шилдэгээр шалгарахад нөлөөлснийг зохион байгуулагчдын зүгээс хэлж байлаа. Үнэлгээнд дараах үзүүлэлтүүд багтсан:

  • Тогтвортой санхүүжилт, Нийгэм байгаль орчны удирдлагын цогц бодлого түүний хэрэгжилт
  • Банкны бүтэц зохион байгуулалт
  • Нийгэм байгаль орчины эрсдэлийн удирдлага
  • Ногоон зээл болон ногоон санхүүгийн бүтээгдэхүүн
  • Сургалт мэдээлэл
  • Хяналт тайлагналт
  • Үлгэрлэн манлайлал

ХасБанк санхүүгийн зах зээлд үйл ажиллагаа явуулж эхэлсэн цагаасаа ёс зүйтэй, ил тод, байгальд ээлтэй, зөв бизнес болон зөв харилцагчийг дэмжих зарчмыг нэн тэргүүнд тавьж ирсэн. Тиймээс банкны нийт үйл ажиллагаа, бодлого журам, процесст Нийгэм байгаль орчны удирдлагын зарчмууд болон ТоС-ын зарчмуудыг нийцүүлэн ажиллаж байна. Өнгөрсөн хугацаанд хийж гүйцэтгэсэн олон үе шаттай ажлын үр дүнд нийгэм байгаль орчны удирдлагын тогтолцоо нь банкны үйл ажиллагааны бүхий л процесст тусгалаа олж, салшгүй нэгэн эд эс болжээ.

Банк санхүүгийн салбар нь нийгэм, байгаль орчны тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэхэд харилцагчдаараа дамжуулан онцгой нөлөө үзүүлж чадахуйц, үүрэг оролцоо бүхий салбар юм. Энэ дагуу арилжааны банкуудын санаачилгаар “Монгол Улсын Тогтвортой Санхүүжилтийн хөтөлбөр”-ийг 2015 оноос хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд анхны Манлайлагч банкаар ХасБанк сонгогдон ажиллаж байсан билээ.

Амьдралд – ашид хамтдаа

Categories
мэдээ нийгэм эдийн-засаг

“Хөдөө аж ахуйн бирж” ТӨХХК-ийн захирлууд 5.1-36.5 сая төгрөгийн нэг удаагийн тэтгэмж авчээ

“Хөдөө аж ахуйн бирж” ТӨХХК-ийн захирлууд 2020 онд 5.1-36.5 сая төгрөгийн нэг удаагийн тэтгэмжийг авчээ. Тодруулбал, Төрийн өмчит тус компанийн зургаан гүйцэтгэх захирал 5.1-8.1 сая төгрөгийн тэтгэмж авсан бол гүйцэтгэх захирал Х.Баатар хамгийн өндөр буюу 36.5 сая төгрөгийн нэг удаагийн тэтгэмжийг 2020 оны есдүгээр сард авчээ. 2013 онд байгуулагдсан “Хөдөө аж ахуйн бирж” төрийн өмчит ХХК нь 43 ажилтантай байна. 2013 онд байгуулагдсан ч Шилэн дансаа 2020 онд л хөтөлж эхэлжээ.

Тус компанийн шилэн дансны мэдээллээс үзвэл 2020 оны хагас жилийн тайлангаар 2.7 тэрбум төгрөгийн орлого олохоор төлөвлөсөн ч 167.2 сая төгрөгийн орлого олсон байна. Үүнийг Цар тахлын үеийн эдийн засгийн горимын УИХ-ын тогтоолоор ноолуурын экспортыг дэмжих зорилгоор холбогдох хураамжийг “Тэг” болгох чиглэлийн дагуу ХААБиржийн зорилтот түвшний орлогын төлөвлөгөө биелэх боломжгүй болсон хэмээн тайлбарласан байна. Мөн хагас жилийн байдлаар 467 сая төгрөгийн өр төлбөртэй байна.

2020 оны арваннэгдүгээр сарын гүйцэтгэлээр 634.2 сая төгрөгийн орлого олсны дийлэнхийг арилжааны шимтгэл эзэлж байгаа бол 2.5 тэрбум төгрөгийн зарлага гаргажээ. Үүнээс ложистик төвийн барилгын ажилд 998 сая нь ложистикийн төвийн барилгын ажлын төсөвт шилжүүлсэн бол 92.4 сая төгрөгийг оффисын түрээсийн мөнгөнд буюу нийт зарлагын 50 орчим хувийг уг зардалд зарцуулсан байна. Тус компанийн борлуулалт маркетингийн зардал 21.4 сая байсан бол ерөнхий ба удирдлагын зардал 730 сая төгрөг байжээ.

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал эдийн-засаг

Рио Тинто: Гүний уурхайн бүтээн байгуулалтад нийтдээ 6.75 тэрбум ам.доллар зарцуулна

Дубайд үзэглэсэн Далд уурхайн санхүүжилтийн төлөвлөгөөнд Оюу толгойн гүний уурхайн бүтээн байгуулалтын зардлыг 5.3 тэрбум ам.доллар гэж тусгаж, 2021 оны эхний улиралд багтааж гүний уурхайн олборлолтыг эхлүүлнэ гэж төлөвлөсөн ч геологийн нөхцөл байдлаас болж энэ тооцоонд өөрчлөлт гарсан юм. Гүний уурхайн бүтээн байгуулалтын зардал геологийн нөхцөл байдлаас болж нэмэгдэхээс аргагүйд хүрсэн гэх мэдээллийг төслийн зүгээс өгч байв. Хөрөнгө оруулагч тал зардлыг 1.2-1.9 тэрбум ам.доллараар нэмэгдэж, ашиглалтад орох хугацааг 16-30 сараар хойшлох нөхцөл байдал үүссэн гэх мэдээллийг өгч байсан билээ. Бүр тодруулж хэлбэл, Оюу толгойн гүний уурхайн бүтээн байгуулалтад шаардлагатай нийт санхүүжилтийн хэмжээ 6.5-7.2 тэрбум ам.доллар болж, ашиглалтад орох хугацаа 2022 оны аравдугаар сараас 2023 оны долдугаар сар хүртэл хойшлохоор болоод байлаа. Сайн мэдээ дуулгахад тодорхойгүй байсан зардлын хэмжээ, гүний уурхайн тогтвортой үйлдвэрлэл явагдах хугацаа тодорхой болоод байна. Рио Тинто компани энэ долоо хоногийн лхагва гаригт Оюу толгойн гүний уурхайн бүтээн байгуулалтыг дуусгах нийт зардлын хэмжээг 6.75 тэрбум ам.доллар хэмээн тооцож, 2022 ны аравдугаар сард гүний уурхайн олборлолт эхэлнэ гэсэн мэдээ дуулгав. Өмнө нь тус компани хөрөнгө оруулалтын зардлыг 1.2-1.9 тэрбумаар нэмэгдэж магадгүй гэсэн таамаг хэлж байсан бол нарийвчилсан тооцоо хийсний эцэст зардал 1.45 тэрбум ам.доллараар нэмэгдэхээр болсон гэсэн үг. Оюу толгойн үнэ цэнийн 80 хувийг агуулж буй гүний уурхайн тогтвортой үйлдвэрлэл эхлэх хугацааг ийн товлохдоо цар тахлын нөлөөллийг ч бодолцжээ.

ОЮУ ТОЛГОЙ 2030 ОНД ДЭЛХИЙН ДӨРӨВ ДЭХ ТОМ ЗЭСИЙН УУРХАЙ БОЛНО

“Рио Тинто” компани “2021 онд Оюу толгойн гүний уурхайн төсөл блокчлон олборлох ажил эхлүүлэхийн тулд Рио Тинто болон Монгол Улсын Засгийн газар, Туркойс Хилл Ресурсез компани хамтран дараахь гурван асуудлыг шийдвэрлэхээр үргэлжлүүлэн ажиллах шаардлагатай байна. Үүнд, Засгийн газраас авахаар хүлээгдэж буй зөвшөөрлүүд, санхүүжилт, эрчим хүчний шийдэл багтаж байгаа. Ингэснээр Оюу толгойн үнэ цэнийн дийлэнх хэсгийг агуулж буй хэсгийг ашиглалтад оруулж, Оюу толгойн хувьцаа эзэмшигч талууд болон Монголын ард түмэнд томоохон үр өгөөжийг хүргэх боломж бүрдэнэ” хэмээн онцлоод байна. Төслийн гүний уурхайн бүтээн байгуулалт төлөвлөсөн ёсоор саадгүй үргэлжилбэл 2030 он гэхэд дэлхийн дөрөв дэх том зэсийн уурхай болно хэмээн тооцоолсноо ч дуулгав. Риогийн Зэс, очир эрдэнийн группийн гүйцэтгэх захирал Арнауд Суарат “Бид Оюу толгойн хамгийн үнэ цэнэтэй хэсэг болох гүний уурхайн үйлдвэрлэлийг эхлүүлэх арга замыг эцэслэн боловсрууллаа. Цаашид төслийг урагшлуулах чиглэлээр буюу шаардлагатай бүх зөвшөөрлийг авч дуусгах, эрчим хүч, санхүүжилтийн шийдлыг гаргах талаар Монгол Улсын Засгийн газар, Туркойс Хилл компанитай үргэлжлүүлэн ажиллах болно” хэмээв. Засгийн газрын өмнө Оюу толгойн Техник, эдийн засгийн үндэслэлийг батлах, Оюу толгой ХХК-ийн ТУЗ-ийн тухайд гүний уурхайн төслийн нарийвчилсан тооцоолол, уурхайн зураг төсөл, төсвийн өөрчлөлтийг батлах ажил байгаа юм.

Өнөөдрийн байдлаар хөрөнгө оруулагч тал ил уурхай, баяжуулах үйлдвэр, дагалдах бүтцийг оролцуулж тооцвол нийтдээ 11 гаруй тэрбум ам.долларын хөрөнгө оруулалтыг Оюу толгойд хийгээд буй. Үүний дөрвөн тэрбум ам.доллар нь гүний уурхайн төсөлд зарцуулагдсан юм. Монголын компани, ханган нийлүүлэгчдээс гурван тэрбум гаруй ам.долларын бараа, үйлчилгээ худалдан авсан гэсэн тооцоо гарчээ. Оюу толгой компани 2010 оноос хойш 2.8 гаруй тэрбум ам.долларыг татвар, хураамж бусад төлбөр хэлбэрээр Монгол Улсын Засгийн газарт төлсөн статистик байна. Дашрамд сонирхуулахад, Оюу толгойн хөрөнгө оруулалттай Хөгжлийг дэмжих сангаас жил бүр таван сая ам.долларын хөрөнгө оруулалтыг өмнийн говийн эдийн засаг, нийгмийн хөгжилд чиглэсэн төслүүдэд зориулж байгаа юм байна.

Өдөрт 95 мянган тонн хүдэр гаргахад шаардагдах гүнийуурхайн панел 1, 2-ын байгуулалт дээр нэмэлт судалгааны шат үргэлжилж байгаа аж. “Оюу толгой” төслийн хэмжээнд 2028-2036 онд жилдээ 480 мянган тонн зэс үйлдвэрлэх төсөөллийг “Рио Тинто” гаргажээ. Гүнийуурхайн олборлолтод шаардлагатай огтлох түвшний малталтын ажлыг 2021 онд эхлүүлэхээр төлөвлөсөн байна.

Шинжээчдийн хувьд Рио Тинтогийн мэдээлсэн нэмэлт санхүүжилтийн хэмжээ болон төслийг хэрэгжүүлж дуусгах хугацааны хувьд 2019 онд урьдчилан тооцож байснаас илүү сайн үр дүнд хүрсэн болохыг онцолжээ. Төслийн гүний уурхайн бүтээн байгуулалтын зардал хэтэрсэн гэх асуудлын тухайд бид хэд хэдэн эдийн засагчид хандаж бай суурийг нь сонирхсон юм. Ер нь ямар ч том төслийн зардал нэмэгддэг нь байх л үзэгдэл, наад захын жишээ гэхэд л Хөшигтийн хөндийн нисэх онгоцны буудлын бүтээн байгуулалтын зардал тодорхой хэмжээнд өссөн, аливаа төслийн зардал нэмэх, хасах хорин хувь дотор хэлбэлзэх нь хэвийн зүйл, Оюу толгойн гүний уурхайн бүтээн байгуулалтын зардал 25-30 хувьд хэлбэлзэх нь байх л жишиг гэх мэт үндэслэл тайлбарыг эдийн засагчид хэлж байна.

Ч.ОТГОЧУЛУУ: РИОТОЙ ОЙЛГОЛЦООД ТӨСЛӨӨ АМЖИЛТТАЙ ҮРГЭЛЖЛҮҮЛЭХ Л ХАМГИЙН ЗӨВ ГАРЦ

Эдийн засагч Ч.Отгочулуугаас зарим зүйлийг тодрууллаа.


-рио тинто гүний уурхайн олборлолтыг 2022 онд эхлүүлнэ гээд мэдэгдчихлээ. тэр үед зэсийн ханш өнөөгийнхөөс өснө гэх мэт эерэг мэдээлэл дуулдаж байна. манай эдийн засагт маш том эерэг нөлөө мэдрэгдэх байх тийм үү?

-Оюу толгойн далд уурхайн олборлолт 2022 онд эхэлнэ гэдэг бол их сайн мэдээ. Учир нь Оюу толгойн ордын хамгийн их баялагтай хэсэг нь газрын гүнд бий. Таны сая хэлсэнчлэн гүнийуурхайашиглалтад орох үед зэсийн үнэ өндөр байх хүлээлттэй байна. Ингээд харахаар Оюу толгойгоос Монголд экспортын орлого болж орох мөнгөн дүн дөрөв дахин өсөх боломж нээгдэж байна гэсэн үг. Өөрөөр хэлбэл, жилд 4-5 тэрбум ам.долларыг зөвхөн борлуулалтаас олно. Гүнийуурхайн бүтээн байгуулалт амжилттайгаар явснаас үүсэх өөр нэг давуу тал бол гадаадын хөрөнгө оруулалтад эерэгээр нөлөөлнө. Гадаадын хөрөнгө оруулагчдад Монголыг боломжтой улс гэж харагдуулахад маш том нөлөө үзүүлнэ. Ковидын дараа зэсийн хэрэглээ нэлээд өсөх шинжтэй байна. Зэсийн хэрэглээний өсөлтийн нөгөө талд зэсийн нийлүүлэлт унаж яваа гэх асуудал бий. Тодруулж хэлбэл, зэсийн зах зээл дээр томоохон хомсдол үүсч магадгүй. Мэдээж энэ бүхэн Оюу толгойд маш том боломжийг олгож таарна.

-Гүний уурхайн бүтээн байгуулалтын зардал хэтрэлтийн хувьд байр сууриа хэлээч?

-Зардал хэтрэлтийн тухайд яалт ч үгүйшалтгаан бий. Говийн эмзэг хөрс, геотехнологийн асуудалтай холбоотой гэж харж байна. Гэхдээ манай улсын өр нэмэгдэх ёсгүй. Яагаад гэвэл анхны хөрөнгө оруулалтыг хувьцаагаар санхүүжүүлсэн. Тэнд манай өр ойролцоогоор 1.5 тэрбум ам.доллар байгаа гэж ойлгосон. Хамгийн гол асуудал гэвэл цаашдаа зардлыг бага байлгах хэрэгтэй. Блокчлон олборлох аргын тухайд өөрийн өртөг маш багатай аргад тооцогддог. Тийм учраас зардлаа бага байлгаж, ашигаа өндөр байлгавал манай талын өр нэг улирлын орлоготойнь тэнцэхүйц байгаа. Тийм учраас зардлаа бага байлгаад ирээдүйд ногдол ашгаараа төлнө гэсэн өрөө урьдчилж төлөх арга хэмжээг авах нь зөв байх. Эсвэл 34 хувиасаа татгалзаад рояалтигаа өндөр болгох гарц бий. Тэгвэл ямар ч эрсдэлгүйгээр, зардлаас айлтгүйгээр их хэмжээний мөнгө эдийн засагт орох боломж бүрдэнэ.

-Та эдийн засагчийнхаа хувьд Засгийн газрыг юунд анхаарах ёстой гэж бодож байна вэ?

-Рио Тинтог жижиг хувьцаа эзэмшигчид нь шүүхэд өгч зарга мэдүүлж байгаа юм билээ. Хэрвээ гүний уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилт ямар нэг хэмжээгээр эрсдэлд орвол эцсийн хариуцлагыг Рио Тинто дангаараа үүрэхээр байгаа. Өөрөөр хэлбэл, Дубайн төлөвлөгөөгөөр Монголын Засгийн газрыг хариуцлагаас бүрэн чөлөөлсөн. Энэ нь жижиг хувьцаа эзэмшигчдэд нэлээд таагүй мэдрэмж төрүүлж байх шиг. Хэрвээ Монголын Засгийн газар тодорхой хэмжээгээр төслийн эрсдэлээс хуваалцаж байсан бол тэдэнд илүү найдвар төрөх нь тодорхой. Дахиад хэлэхэд, Дубайн төлөвлөгөөгөөр Рио Тинто эцсийн бүх хариуцлагыг дангаараа үүрсэн нь жижиг хувьцаа эзэмшигчдэд таагүйбайх шиг байна. Тэгэхээр засаг нэг зүйл дээр анхаарах хэрэгтэй. Жижиг хувьцаа эзэмшигчид богино хугацаанд хувьцаан дээр тоглох сонирхолтой байдаг. Жижиг хувьцаа эзэмшигчтэйгээ нэгдээд шүүхдээд явна гэдэг маш буруу стратеги. Эндээс хожих хүмүүс нь зөвхөн хятадууд. Үүнийоронд нэгэнт урт хугацааны эрсдэлээ дааж байгаа учраас том хөрөнгө оруулагч болох Рио Тинтотойгоо хэл амаа ололцоод төслөө амжилттайүргэлжлүүлэх нь Засгийн газрын хувьд илүү зөв, илүү үр дүнтэй, алсаа харсан прагматик шийд байх болов уу.

ОЮУ ТОЛГОЙН АЛТНЫ ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ХЭМЖЭЭ ӨСНӨ

Гүний уурхайн нэмэлт санхүүжилтийг шийдвэрлэх эцсийн хувилбар арбитрын шүүхийн маргааны дараа нэг тийш болох хүлээлттэй байна. Туркойз Хилл Ресурсын удирдлагуудын хувьд энэ сард арбитрын шүүх тэднийнэхэмжлэлийг хэлэлцэн шийдвэрлэхэд дор хаяж таван сарын хугацаа шаардлагатай, үүний дараа Оюу толгойн гүнийуурхайд шаардлагатайүлдэгдэл санхүүжилтийн асуудлыг шийдвэрлэх асуудлаар тодорхой шийдэл гарна хэмээн мэдэгдээд байгаа.

Оюу толгой төслийн өнөөгийн үйл ажиллагаа ямар байгаа тухайд товч мэдээлэл дуулгахад уулын ажил, үйлдвэрлэл эрчимжсэнээр 2019 оны мөн үетэй харьцуулахад ил уурхайгаас олборлосон зэсийн хэмжээ өнгөрсөн улиралд 28 хувиар өсчээ. Төслийн зүгээс гуравдугаар улирлын тайлангаа танилцуулахдаа ингэж онцолж байв. Баяжмал дахь зэс үйлдвэрлэлийн тухай 2020 оны төлөвлөгөө буюу 140.000 – 170.000 тонн, алтны үйлдвэрлэлийн төлөвлөгөө буюу 155.000-180.000 унцт үйлдвэрлэх зорилтоо биелүүлэхээр ажиллаж байгаа аж. Оны төгсгөлд алтны үйлдвэрлэлийн хэмжээ өсөх төлөвтэй гэсэн мэдээллийг Оюу толгой төслийн зүгээс өгсөн юм. Төслийн гуравдугаар улирлын тайланд “2020 онд ил уурхайн агуулга сайтайхэсэг рүү олборлолт шилжсэнтэйхолбоотойгоор үйлдвэр улирал дараалан тогтвортойбайдлаа хадгалж байна. 2020 оны үлдсэн хугацаанд зэс, алтны агуулга сайтайхэсгийг үргэлжлүүлэн олборлох төлөвлөгөөтэй байгаа. Эдгээр хэсгийг анхлан 2021 оны эхний хагаст олборлохоор төлөвлөж байсан юм” хэмээн онцолжээ.

Нэмж хэлэхэд Рио Тинто компанийн шинэ гүйцэтгэх захиралаар өчигдөр группын санхүү эрхэлсэн захиралын албан тушаалд ажиллаж байсан Якоб Страушом томилогдлоо. Тэрээр Оюу толгой уурхайтай ирж танилцаж байсан юм. Шинэ захирал 2021 оны нэгдүгээр сарын 1-нээс үүрэгт ажилдаа орно.

Categories
мэдээ эдийн-засаг

Монголбанк бодлогын хүүг хэвээр хадгалах шийдвэр гаргалаа

Монголбанкны Мөнгөний бодлогын хорооны 2020 оны арванхоёрдугаар сарын 18-ны өдрийн хурлаар Мөнгөний бодлогын хүүг хэвээр буюу зургаан хувьд хадгалах шийдвэр гаргажээ. Мөн жижиг дунд үйлдвэрлэл, уул уурхайн бус экспортыг дэмжихэд зориулсан урт хугацаат санхүүжилтийн хэрэгслээр 2021 оны нэгдүгээр улиралд 250 хүртэлх тэрбум төгрөг олгох шийдвэр гаргасныг Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн танилцуулж байна.Монголбанкны Мөнгөний бодлогын хорооны 2020 оны арванхоёрдугаар сарын 18-ны өдрийн хурлаар Мөнгөний бодлогын хүүг хэвээр буюу зургаан хувьд хадгалах шийдвэр гаргажээ. Мөн жижиг дунд үйлдвэрлэл, уул уурхайн бус экспортыг дэмжихэд зориулсан урт хугацаат санхүүжилтийн хэрэгслээр 2021 оны нэгдүгээр улиралд 250 хүртэлх тэрбум төгрөг олгох шийдвэр гаргасныг Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн танилцуулж байна.

Categories
мэдээ эдийн-засаг

Төсвийн тэнцвэржүүлсэн орлогын төлөвлөгөө 94.4 хувиар биелжээ

Монгол Улсын нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлогын төлөвлөгөө 2020 оны 11 дугаар сарын байдлаар 94.4 хувьтай, нийт зарлага ба цэвэр зээлийн төлөвлөгөө 83.1 хувиар биелжээ.

Харин төсвийн орлогын гүйцэтгэл төлөвлөснөөс 5.6 хувиар, төсвийн зарлага төлөвлөснөөс 6.9 хувиар бага байна.

2020 оны гуравдугаар улиралд эдийн засгийн өсөлт -7.3% буюу өнгөрсөн оны мөн үеийнхээс 3.0 их наяд төгрөгөөр буурсан хэмээн Төвбанкнаас мэдээлжээ.

Categories
мэдээ нийгэм эдийн-засаг

Хүнс, тэжээлийн дэмжлэгийн бараа, бүтээгдэхүүний үнийг зах зээлийн үнээс хэтрүүлэхгүй байх түр журам гаргалаа

Монгол Улсын Шадар сайдын 2020 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 45 дугаар тушаалаар “Зорилтот бүлэг, эрсдэлд нөхцөлд байгаа иргэн, өрхөд хүнс, тэжээлийн дэмжлэг үзүүлэх, түгээх, халдвар хамгааллын дэглэм мөрдөх түр журам”-ыг батлууллаа.

Журмаар хүнс, тэжээлийн дэмжлэгийн бараа, бүтээгдэхүүний үнийг тухайн орон нутгийн зах зээлийн үнээс хэтрүүлэхгүй байх, олон улсын хүмүүнлэгийн байгууллагын тусламжаар үзүүлэх хүнс тэжээлийн дэмжлэгийг зохицуулах юм.

Хүнс тэжээлийн шаардлагатай хүн амын зорилтот бүлэг, эрсдэлд нөхцөлд байгаа иргэн, өрхийг тодорхойлох шалгуурыг журамд заасны дагуу Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамнаас батална. Энэхүү журмыг аймаг, нийслэл, сум дүүргийн Онцгой комисс, нутгийн захиргааны байгууллага, эрүүл мэнд, Онцгой, Цагдаа, Мэргэжлийн хяналт, Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн байгууллага, МУЗН, Олон улсын хүмүүнлэгийн байгууллагууд хамтран хэрэгжүүлнэ хэмээн Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Categories
мэдээ эдийн-засаг

Татварын орлого 1.3 их наядаар буурав

Улсын хэмжээнд татварын нийт орлого энэ оны эхний 11 сард 7.5 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 1.3 (14.3 хувь) их наяд төгрөгөөр буурав. Үүнд:

  • Орлогын албан татвар 406.2 (17.7 хувь) тэрбум төгрөг,
  • нийгмийн даатгалын орлого 378.0 (21.7 хувь) тэрбум төгрөг,
  • НӨАТ 187.0 (8.4 хувь) тэрбум төгрөг,
  • бусад татвар, төлбөр хураамжийн орлого 167.2 (19.9 хувь) тэрбум төгрөг,
  • Онцгой албан татвар 84.6 (10.7 хувь) тэрбум төгрөг,
  • гадаад үйл ажиллагааны орлого 33.0 (4.6 хувь) тэрбум төгрөгөөр буурсан нь голлон нөлөөлжээ.

Улсын нэгдсэн төсвийн орлогын 82.7 хувийг татварын орлого, 8.3 хувийг татварын бус орлого, 8.5 хувийг ирээдүйн өв сангийн орлого, 0.5 хувийг тогтворжуулалтын сангийн орлого тус тус эзэлж байна.

Улсын нэгдсэн төсвийн нийт орлого, тусламжийн хэмжээ эхний 11 сарын урьдчилсан гүйцэтгэлээр 9.1 их наяд төгрөг, үүнээс нийт тэнцвэржүүлсэн орлого, тусламж нь 8.3 их наяд төгрөг байна. Нийт тэнцвэржүүлсэн орлого, тусламж нь нийт орлогын 91.0 хувийг эзэлж байна.

Зураг: Улсын нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлого, зарлага, тэнцэл, жил бүрийн эхний 11 сарын байдлаар.

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал эдийн-засаг

Эрдсийн зах тойрсон эерэг мэдээнүүд

Манай улсын экспортын 90 орчим хувийг дангаараа бүрдүүлдэг уул уурхайн бүтээгдэхүүнүүдийн үнийн таамаглал, судалгаа, тоймыг “Голомт капитал ҮЦК” ХХК-ийн Хөрөнгө оруулалтын хэлтсээс долоо хоног бүр шинэчлэн хүргэж эхэлжээ. Өнгөрсөн долоо хоногт таваарын зах зээл ямархуу өнгөтэй байсныг тоймлон хүргэе.


CITIGROUP: АЛТНЫ ХАНШ ИРЭХ ЖИЛ 2000 АМ.ДОЛЛАР ДАВНА

Өнгөрсөн долоо хоногт алтны ханш 1.789.14 ам.доллараас 1838.86 ам.долларт хүрч өсчээ. Ханш ингэж өсөхөд ам.долларын ханшийн уналт зонхилж нөлөөлсөн гэж “Голомт капитал”-ын шинжээчид дүгнэжээ. АНУ-ын эдийн засгийн үзүүлэлтүүд хүлээлтэд хүрээгүй, мөн эдийн засгийг идэвхжүүлэх сангийн тэлэх багцыг хэрэгжүүлэх яриа эргэн сэргэсэн зэрэг нь ам.доллар сулрахад нөлөөлж алтны ханш өсөхөд хүргэсэн аж. АНУ-ын ерөнхийлөгч Жо Байдены БНХАУ-тай байгуулсан ФАЗ1 хэлэлцээрээс гарч, асуудлыг илүү өргөн хүрээнд бүрэн хэмжээний бодлоготойгоор хэрэгжүүлнэ гэх мэдэгдлийг ч шинжээчид онцолжээ. Citigroup-ийн таамаглалыг ч тэд таваарын зах зээлийн долоо хоногийн тоймдоо тодотгосон байна. Алтны ханш 2021 онд эргээд 2000 ам.долларын босгыг давна гэсэн таамгийг Citigroup-ийн шинжээчид гаргажээ. Алтны ханш ингэж өсөхөд мөнгөний зөөлөн бодлого нөлөөлнө гэж тайлбарласан байна. Улсын өрийг санхүүжүүлэх үед ам.долларын ханш унах эрсдэлтэй гэнэ. Citigroup алтны ирэх гурван сарын хугацааны дундаж ханшийг 1850 гэж таамаглаж байгаа юм байна.

Харин ирэх оны 6-12 дугаар сарын ханшийг 2100 ам.доллар гэж тооцоолжээ. Мөн ирэх оны эхний хагаст ханшийн дундаж 1900 ам.доллар орчимд хэлбэлзэж, хоёрдугаар хагасаас буурах таамаглалыг дэвшүүлээд байгаа аж. Харин UBS-ийн хувьд алтны ирэх оны эхний улирлын ханшийн таамаглалыг 2000-аас 1950 ам.доллар болгон бууруулжээ.

КОРОНАВИРУСИЙН ЭСРЭГ ВАКЦИНЫ ЭЕРЭГ МЭДЭЭ ГАЗРЫН ТОСНЫ ХАНШИЙГ ӨСГӨВ

Өнгөрөгч долоо хоногт “West Texas Intermedi­ate (WTI)” газрын тосны ханш нэг баррель нь 45.24 ам.доллартaй эхлэн, оргил үедээ 46.66 ам. долларт хүрч, эцэстээ 45.10 ам. доллар дээр тогтжээ. “Brent” газрын тосны ханшийн хувьд нэг баррель нь 47.85 ам.доллараар эхлэн, оргил үедээ 49.75 ам.долларт хүрч эцэстээ 49.04 ам.доллар дээр тогтсон байна. Ханшийн хөдөлгөөнд хэд хэдэн компани коронавирусийн эсрэг вакцин бүтээсэн нь амжилттай байгаа талаар мэдэгдсэн нь нөлөөлжээ. Вакцин тойрсон эерэг мэдээний нөлөөгөөр худалдан авалт нэмэгдсэн гэнэ. Өнгөрсөн долоо хоногт, жилийн эцсээр нийлүүлэхээр төлөвлөж байсан вакцины хэмжээ хоёр дахин буурсан ч хөрөнгийн зах зээлийн голлох индексүүд өндөр хэвээр байгаа аж. Ханшийн өөрчлөлт нөлөөлсөн хоёр дахь шалтгаан нь ОПЕК болон бусад газрын тос олборлогч орнуудын 12 дахь сайд нарын уулзалт юм байна. Тус уулзалт арванхоёрдугаар сарын 3-нд онлайн хэлбэрээр зохион байгуулагдсан юм. Уг хурлаар нийлүүлэлт хязгаарлах гэрээний дагуу 2021 оны нэгдүгээр сараас өдрийн 8 сая баррелиас 6 сая баррель хүртэл бууруулах төлөвтэй байсан ч өөр шийдвэр гарсан билээ. Хурлын үеэр энэхүү шийдвэрийг цуцалж, нэгдүгээр сараас нийлүүлэлтийн хэмжээг өдрийн 500.000 баррелиар нэмэгдүүлэх, цаашид сар бүрийн хурлаар нэмэлт, өөрчлөлт оруулахаар тохиролцжээ. Энэ өөрчлөлтийг зах зээл эерэгээр хүлээн авч, газрын тосны ханш эргэн сэргэхэд чухал нөлөө үзүүлсэн гэж “Голомт капитал”-ын шинжээчид онцолсон байна. “Голомт капитал”-ын үнийн тоймд “Зах зээлд оролцогчдын дараагийн томоохон хүлээлт нь АНУ-ын Засгийн газраас батлах зах зээлийг дэмжих хөтөлбөрийн үр дүн. Шинжээчдийн таамаглалаар “West Tex­as Intermediate(WTI)” ханш оны эцэст нэг баррель 50 ам.доллар, “Brent” газрын тосны ханш өнгөрөгч долоо хоногийн түвшнээсээ улам бүр өсөх хандлагатай байна” хэмээн тодотгожээ.

ЗЭСИЙН ХАНШ СҮҮЛИЙН ЕСӨН САРЫН ТУРШ ТАСРАЛТГҮЙ ӨСЧ БАЙНА

Зэсийн ханш сүүлийн есөн сарын турш тасралтгүй өссөн нь сүүлийн 10 жилд тохиолдоогүй үзэгдэл гэж “Голомт капитал”-ын шинжээчид онцолжээ. Тэд таваарын зах зээлийн үнийн тоймдоо “Австрали болон Хятад улсуудын хооронд улс төрийн үл ойлголцлоос үүдсэн худалдааны дайн өрнөж, хориг тавигдсанаар асар их хэмжээний зэсийн хүдэр ачсан усан онгоцнууд Хятадын усан боомтууд дээр гацаад байна. Хэдийгээр Хятадын компаниуд нэгэнт төлбөрөө төлсөн ч хилээр нэвтрүүлэхгүй байгаа аж. Зэсийн номер нэг олборлогч Чили, номер хоёр олборлогч Перу улсуудад коронавирусын халдвар авч буй иргэдийн тоо нэмэгдсээр байна. Чили улс коронавирусийн халдвар авсан хүний тоогоор дэлхийд 22-т жагссан бол Перу улс дэлхийд 15-т жагсаад байна. Тухайн улсууд нь ядуу, буурай орон тул олон хүн халдвар авах, их, бага хэмжээгээр хөл хорио бүсчлэн тогтоож байгаа нь эдийн засагт нь маш хүнд цохилт болоод байна. Түүгээр ч зогсохгүй зэсийн олборлолт, тээвэрлэлт, экспортын үйл ажиллагааг асар ихээр удаашруулсаар байгаа юм” хэмээн онцолжээ. Goldman Sachs хөрөнгө оруулалтын банкны шинжээчид 2021 онд зэсийн ханш 1762 ам.доллараар өсч 9500 ам.долларт хүрнэ гэж таамагласныг “Голомт капитал”-ын шинжээчид онцолсон байна. Gold­man Sachs-ийн ханшийн таамаглалаа өсгөсөн шалтгаан нь Хятад, АНУ болон Европын холбооны улсууд ногоон эрчим хүчний чиглэл рүү ирэх жил асар их хөрөнгө оруулалт хийхээр төлөвлөж байгаатай холбоотой аж. Салхи, ус, нарны эрчим хүчний тоног төхөөрөмж, эд ангиудыг үйлдвэрлэхэд их хэмжээний зэс ордог юм. Зэсийн ханшид нөлөөлж болох хэд хэдэн хүчин зүйл байгаа гэнэ. Хятад, Австралийн улс төрийн үл ойлголцол дуусч, Хятад улс Австралиас импортолж эхэлбэл зэсийн ханшид сөргөөр нөлөөлөх магадлалтай гэнэ. Дараагийн нөлөөлөл нь Чили болон Перу улстай холбоотой юм байна. Эдгээр улс Хятадаас коронавирусийн эсрэг вакциныг худалдаж авах гэж байгаа. Ойрын хугацаанд ард түмнээ вакцинжуулалтад хамруулан, дотооддоо үүсээд байгаа нийгэм, эдийн засгийн хүндрэлээс гарвал зэсийн олборлолт, экспорт өсөж, ханшид сөргөөр нөлөөлөх магадлал бий гэж шинжээчид үзжээ.

КОКСЖИХ НҮҮРСНИЙ ХАНШ ӨНГӨРСӨН САРААС ХОЙШ ТОГТМОЛ ӨСЧЭЭ

Коксжих нүүрсний үнэ өнгөрсөн сарын сүүлээс хойш тогтмол өссөөр байгаа шалтгааны нэг нь нүүрсний зах зээлийн голлох тоглогч Австралитай холбоотой аж. “Голомт капитал”-ын шинжээчид “БНХАУ Австралийн нүүрсний импортод тавьсан хоригоо цуцлах талаар тодорхой мэдээлэл өгөөгүй хэвээр байна.

Харин Монгол Улсын хувьд коронавирусийн дотоодын халдвар ихэсч, хяналт чангарсантай холбоотой нүүрсний экспорт уналтад ороод байгаа. Тодруулбал, дунджаар 700-1000 гаруй автомашинаар нүүрс тээвэрлэдэг байсан бол арванхоёрдугаар сарын 2-ны өдрийн байдлаар 120 гаруй автомашин нүүрс тээвэрлэжээ. Энэ мэт шалтгаануудын улмаас БНХАУ-д коксжих нүүрсний ханш өсч, Далианы таваарын биржийн 12 сарын коксжих нүүрсний ханш арваннэгдүгээр сарын 20-ны сүүлийн уналтаас буюу 1310-аас тогтмол өсч 1564 юаньд хүрээд байна” хэмээн онцолжээ. БНХАУ-ын гангийн зах зээлийн PMI (Purchasing Managers Index) тавдугаар сараас хойш уналтад ороод байсан бол өнгөрсөн сараас 3.5 хувиар өсч 49.3-т хүрсэн аж. Тус индекс нь тавдугаар сард 50.9 байсан бол есдүгээр сард 43.9 хувь хүртэл унасан удаатай. Гангийн PMI индекс нь БНХАУ-ын гангийн салбарын нөхцөл байдлыг тодорхойлогч индекс юм. Уг индекс өсөлт үзүүлж байгаа нь гангийн салбар, цаашлаад коксжих нүүрсний эрэлт өсч буйг илэрхийлж байна гэж шинжээчид тодотгожээ.

VALE-Н МЭДЭЭЛЭЛ ТӨМРИЙН ХҮДРИЙН ЗАХ ЗЭЭЛД НӨЛӨӨЛЖЭЭ

Төмрийн хүдрийн зах зээл ч өнгөлөг байна. “Голомт капитал”-ын шинжээчид шалтгааныг нь “Дэлхийн хамгийн том төмрийн хүдэр үйлдвэрлэгч Vale тэргүүлэгч байр сууриа алдах төлөвтөй байна. Тодруулбал, тус байгууллага 2020 онд хамгийн багадаа 310 сая тонн төмрийн хүдэр боловсруулах төлөвлөгөөтөй байсан бол тэдний олборлолт нь 300-305 сая тоннд хүрэх төлөвтэй болчихлоо. Мөн 2021 онд төмрийн хүдрийн гарцаа 315-335 сая тоннд хүрэх төлөвтэйгөө мэдэгджээ. Харин Rio Tinto-ийн хувьд 2020 онд 324-334 сая тонн төмрийн хүдэр тээвэрлэхээр байна. Vale-н өгсөн мэдээлэл төмрийн хүдрийн нийлүүлэлт дэлхийн хамгийн том импортлогч орон болох БНХАУ-ын эрэлтийг хангаж чадах уу гэдэг асуултыг дахин тавихад хүргэж байна. Азийн захыг хаасны дараа мэдэгдсэн тус мэдээлэл нь ханшийг огцом өсгөхөд хүргэсэн.

Энэ өсөлт БНХАУ-ын эдийн засгийг тогтворжуулах хөтөлбөр болон Австралийн дараахь дэлхийн томоохон экспортлогч Бразил болон Өмнөд Африкийн олборлолт буурсантай холбоотой байгаа талаар mining.com сайтаас мэдээллээ” хэмээн тайлбарлажээ.