Categories
булангууд мэдээ шинжлэх-ухаан-технологи

Blue Origin” компани хиймэл хүнийг сансарт нисгэж, буцаан дэлхийд газардуулжээ

Өнгөрөгч мягмар гарагт Амазоны үүсгэн байгуулагч Жэйф Бэйзосын байгуулсан “Blue Origin” компани анх удаа “Mannequin Skywalker” хэмээн нэрлэгдэх хиймэл хүнийг сансарт нисгэж, буцаан дэлхийд газардуулжээ. Тус компаний зохион бүтээсэн New Shepard хөлөгт хиймэл хүн сууж агаар мандлаас гарч, нам орбитод хүрээд эргэж ирсэн юм. Энэхүү хиймэл хүний хувьд богино аялал байсан ч хүн төрөлхтний хувьд том дэвшил болсон юм. Удахгүй хүмүүс энэ маягаар сансар огторгуйн захад хүрч, жингүйдлийг мэдрэн, эх дэлхийгээ цонхоор тольдон хараад эргэж ирдэг болно гэсэн үг. Сансар огторгуй нь хүн бүрийн үзэх, мэдрэх боломжтой зүйл болох юм.


Categories
булангууд мэдээ шинжлэх-ухаан-технологи

Хагарсан ч гэсэн хэсэгхэн хугацааны дараа бүтцээ бүрэн сэргээх чадвартай шилийг бүтээжээ

Японы Токиогийн их сургуулийн мэргэжилтнүүдээс бүрдсэн баг хагарсан ч гэсэн хэсэгхэн хугацааны дараа бүтцээ бүрэн сэргээх чадвартай шилийг зохион бүтээжээ. Нийлэг полимер материалаар бүтээсэн уг шилийг эрдэмтэд хоёр тэнцүү хэсэг болгон зүсээд, дараа нь ямар ч бодис ашиглалгүйгээр тасалгааны хэмийн нөхцөлд буцаан нийлүүлж чадсан байна. Шилний хоёр хэсгийг нийлүүлэхэд хэдхэн минутын хугацаа хангалттай боловч бүтцийг нь бүрэн сэргээхэд 1-6 цаг шаардагдах бөгөөд үүний дараа шил эргэн хатуу болж, гаднаас өгсөн ачааллыг даах боломжтой болжээ. Устөрөгчийн холбоо гэгчийн нөлөөгөөр ийм үр дүнд хүрсэн гэдгийг эрдэмтэд онцлоод “полимер молекулууд хуваагдсан ч гэсэн анхны төлөвтөө эргэн ордог” гэж тайлбарласан байна. Токиогийн их сургуулийн профессор Юсүкэ Янагисава “Хатуу биетийн бүтцийг өөрчилсөн ч хэвийн температурт хэлбэрээ эргэн хадгалах боломжтой гэдгийг бид баталж чадлаа.Түүнээс гадна ийм шинж чанар нь байгальд орчинд ээлтэй шил гарган авах боломжийг нээж байна” гэж ярилаа.

Categories
булангууд гадаад мэдээ шинжлэх-ухаан-технологи

​АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп сансрын нисгэгчдээ сар руу илгээхийг НАСА агентлагт үүрэг болголоо

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп сансрын нисгэгчдээ сар руу илгээхийг НАСА агентлагт үүрэг болгосон тухай “Америкийн дуу хоолой” агентлаг мэдээллээ.

Тэрбээр 2011 онд зогсоосон сансрын хайгуул судалгааны хөтөлбөрийг сэргээж, сар руу хүнтэй сансрын хөлөг дахин илгээж, сарны гадаргууг урт хугацаанд судлах тухай зарлигт энэ долоо хоногийн даваа гарагт гарын үсэг зурсан байна. Үүний дараа Д.Трамп “1972 оноос хойш Америкийн сансрын нисгэгчид анх удаагаа саран дээр хөл тавих болно. Энэ бол маш чухал ажил. Энэ удаад америкчууд саран дээр хөл тавьж, улсынхаа төрийн далбааг мандуулаад зогсохгүй саран дээр урт хугацаанд хайгуул судалгаа хийснээр Ангараг руу аялах үндэс суурийг тавих болно. АНУ олон салбарт, тухайлбал сансар судлал болон цэрэг армийн салбарт дэлхийд тэргүүлэгч хэвээр байх болно” гэж хэлэв. Гэхдээ яг хэзээ сансрын нисгэгчдийг сар руу илгээх нь тодорхойгүй байна.

Тэрээр Ерөнхийлөгч асан Барак Обамагийн “2030 он гэхэд Ангараг гараг руу сансрын нисгэгчид илгээх тухай” төлөвлөгөөг хүчингүй болгосон байна. Жорж Бушийн засаг захиргааны сар руу сансрын нисгэгчид илгээх тухай хөтөлбөрийг Б.Обама “Саран дээр хүн төрөлхтөн хэдийн хөл тавьсан” гэх шалтгаанаар цуцалж, оронд нь 2030 он гэхэд Ангараг гараг руу сансрын нисгэгчид илгээх төлөвлөгөө гаргаж байсан юм.

Сар руу дахин сансрын нисгэгчид илгээх тухай Д.Трампын санаачилгыг “Конгресс дэмжих эсэх нь эргэлзээтэй байна. Учир нь сар руу сансрын нисгэгчдийг илгээж, хайгуул судалгаа хийхэд багагүй мөнгө хэрэгтэй болно.

Сансар судлалын салбарт Орос болон Хятад улстай өрсөлдөж буйг нотлон харуулахын тулд Д.Трамп НАСА агентлагт ийм удирдамж өглөө гэж ажиглагчид үзэж байна.

Categories
булангууд мэдээ шинжлэх-ухаан-технологи

Энэ өдрийн зурхай

Өнөөдөр аргын тооллын 2017 оны арванхоёрдугаар сарын 15, билгийн тооллын 28

-ӨВЛИЙН ТЭРГҮҮН ЦАГААГЧИН ГАХАЙ САРЫН ДӨРВӨН НОГООН МЭНГЭТЭЙ УЛААН ХУЛГАНА ӨДӨР-

Үс засуулбал: Хэрүүл тэмцэл ирнэ
Наран ургах, шингэх: 08.40-17.01
Барилдлага: Түлэх
Шүтэн барилдлага: Өтлөх үхэхүй
Суудал: Гал

Аргын тооллын 12 сарын 15, Сугар гараг. Билгийн тооллын 28, Хонгорцог одтой, улаан хулгана өдөр. Өдрийн наран 8 цаг 40 минутад мандан, 17 цаг 01 минутад жаргана. Тухайн өдөр луу, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр гэмтнийг шийтгэх, лусыг тахих, хүүхэд үрчлэн авах, урлан бүтээхэд сайн. Улааны үйл, төлөг тавих, морь уралдах, сэтгэлд сэвтэй газар очиход муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Хол газар яваар одогсод зүүн урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.

Өрнийн зурхай

Хонь

Тогтворгүй өдөр тохиох төлөвтэй. Ялангуяа санхүүтэй холбоотой асуудал таны санааг ихээр зовоож байгаа бол, сэтгэл санаа илэрхий тавгүйтнэ. Гэвч нөхцөл байдлыг хэтэрхий дэвэргээд байгаа юм биш биз? Шаардлагатай бичиг баримт, мэдээлэлд төвлөрч бүхнийг тодорхой болгоход анхаараарай. Тооцоолсны эцэст хэрхэхээ шийдвэрлэх нь хамгийн зөв алхам байх болно. Үйл хэрэгтээ ч тэр, гэр бүлийнхэнтэйгээ ч тэр бодолтой, хянамгай хандах өдөр. Эрүүл мэнддээ анхаарч, ажил болон оюуны ачааллаа тохируулахыг хичээгээрэй.

Үхэр

Сорилттой өдөр. Тиймээс ямар ч нөхцөл байдалд тэвчээртэй, бодолтой хандахыг хичээгээрэй. Гэнэтийн, санаанд оромгүй байдлаар үүсэх нөхцөл байдал гэрийн цахилгаан хэрэгсэл, ажил хэрэг эсвэл таны төлөвлөгөөтэй холбоотой юу ч байж болно. Тэр болгонд сандарч бухимдалгүй тайван хандаарай. Харин өөрийн зөв гэж бодсон зүйлдээ өөртөө итгэлтэйгээр хандах хэрэгтэй. Нөгөөтээгүүр, таны санаанд шинэ, сонирхолтой бүтээлч санаа цөөнгүй төрнө. Гэвч хэрэгжүүлэх гэж яарах хэрэггүй. Эхлэхийнхээ өмнө сайтар төлөвлөхийг зөвлөмөөр байна.

Ихэр

Бусдад дэмжлэг үзүүлэх өдөр. Ойр дотныхондоо эсвэл танихгүй ч гэсэн хэн нэгэнд туслахыг хичээгээрэй. Хүний орчлонд хүн хүндээ дэмтэй амьдрах шиг сайхан зүйл хаана байх вэ? Магадгүй таны сэтгэл тавгүй байгаа бол, итгэдэг хүнтэйгээ ярилцах цаг гаргаарай. Тэгснээр өөртөө болон түүнд үгүйлэгдэж байсан сэтгэлийн дэмийг харилцан өгч ч болох юм. Спортын арга хэмжээнд оролцох эсвэл агаар салхинд гарах санал авбал татгалзах хэрэггүй. Эрүүл мэнддээ байнга хөрөнгө оруулж, амьдралын идэвхтэй байгаарай. Хэнтэй ч харьцсан төлөв даруу, ухаалаг байх нь амжилтын үндэс болно.

Мэлхий

Тэнцвэртэй байх өдөр. Өнөөдөр зарим зүйлс таны санаснаар болохгүй бол, яаран сөрөг дүгнэлтэд хүрэх хэрэггүй. Жишээлбэл, таны залгасан хүн дуудлагад чинь хариу өгөхгүй байвал, тодорхой шалтгаантай байна уу л гэж бодохоос муугаар бодох шалтгаан танд байхгүй. Тохиох гэнэтийн үйл явдал бүхэнд тэвчээртэй, ухаалаг хандахыг хичээгээрэй. Зарим хүмүүс ажил хэрэг болон хувийн амьдралынхаа тэнцвэрийг хадгалахад анхаараарай. Хэрвээ хайрлаж байгаа л бол явуул гэдэг үг байдаг. Ямар ч харьцаанд мэдрэмж, бодолтой хандах чухал байна.

Арслан

Ярилцах өдөр. Сонирхлыг чинь юу татаж байна, түүнийхээ талаар танин мэдэхүй, үзэл бодлын сонирхолтой яриа, магадгүй мэтгэлцээн өрнүүлбэл өгөөж өндөртэй байх төлөвтэй. Ярилцсанаар таны чадвар ч сайжирч, аливааг харах өнцөг ч тэлнэ. Зарим хүмүүс томилолтоор явах магадлалтай бол, харин зарим нь ашигтай санал тавих хүнтэй уулзаж мэднэ. Шинэ ажил эхлүүлэх, орлогын эх үүсвэрээ хэрхэн нэмэгдүүлэх вэ гэдэгт төвлөрнө. Та өөртөө итгэж байвал, магадгүй түүнийхээ төлөө зоригтой, тууштай зүтгэвэл өмнө нь чадашгүй гэж бодож байсан бүхэн 100% боломжтой байна.

Охин

Урам зоригтой байх өдөр. Энэ өдөр ямар ч бэрхшээл сорилттой тулгарсан зориг мохож үл болно. Жишээлбэл, таны элсэн суралцахаар хүсэн хүлээж байсан сургалтын хөтөлбөр эхлэх магадлалтай. Хэрвээ онлайнаар бүртгүүлэх гэтэл вэбсайт нь ачааллахгүй байвал, эсвэл утсаар нь бүртгүүлэх гэтэл сүлжээний асуудалтай байвал урам хугаралгүй, хичээсээр л байгаарай. Тууштай байдал таны амжилтын үндэс юм. Ямартай ч эхлүүлсэн ажлаа заавал дуусгаарай. Хэн нэгнээс дэмжлэг эрвэл, амжилттай байна. Харин хэн нэгэнд итгэх итгэлээ үйлээр нь шинжихийг зөвлөе.

Жинлүүр

Эрч хүчтэй байх өдөр. Таны сэтгэл санаа өөдрөг, өмнөх өдрийн урам зоригтой хандлага үргэлжилнэ. Танд хийх зүйл ч ихтэй, бүтээмж ч өндөртэй байна. Зарим хүмүүс томилолтоор эсвэл гадаадын орон руу явах магадлалтай. Хэрвээ тэгвэл галт тэрэг эсвэл нисэх онгоцны буудал дээр гүн ухаан, нийгмийн гээд бүхий л сэдвээр ярилцах сонирхолтой нэгэнтэй танилцаж мэднэ. Ярилцсанаар таны ертөнцийг харах өнцөг ч тэлнэ. Орой бясалгах эсвэл өөртэйгөө ярилцах цаг гарган, өнгөрснөө эргэн дүгнэж ирэх өдрүүдээ төлөвлөөрэй. Тэгээд таалагддаг номоо уншиж, тархиа жаахан ч гэсэн амраагаарай.

Хилэнц

Ухаалаг хандах өдөр. Хэн нэгнийг, ялангуяа дотныхоо хүнд чухам юу тохиолдсоныг нь мэдэлгүйгээр яаран сөргөөр дүгнэхгүй байхыг хичээгээрэй. Тэр хүн ямар ч үйлдэл гаргасан бай, цаанаа шалтгаантай л байж таарна. Өөрөө хүсч түүнийхээ талаар ярилцахаас нааш түүнийг ойлгохыг хичээгээрэй. Ажил хэрэг амжилттай. Аливааг шинээр эхлүүлэхэд тохиромжтой цаг. Зарим хүмүүс аяллаар явах магадлалтай бол, харин зарим нь эрүүл мэнддээ анхаарах шаардлагатай болно. Тиймээс биеийн дархлаагаа сайжруулахад нөлөөлөх хүнс, хүнсний нэмэлтүүдийг судлаарай.

Нум

Хичээнгүй хандах өдөр. Өнөөдөр технологитой харьцахад түвэгтэй байх төлөвтэй. Магадгүй үүсэх асуудлыг нь өөрөө шийдвэрлэж чадахааргүй байвал, хамт олон эсвэл найз нараасаа тусламж авахыг хичээгээрэй. Байдал бишидвэл, мэргэжилтэнд хандсан дээр. Гэвч өөрийгөө зовоох хэрэггүй. Та өөртөө итгэлтэй байж, санаснаараа ихийг амжуулж чадна. Зарим хүмүүс орлого чинь зарлагаа давж байгаа эсэхийг хянах өдөр, харин зарим нь өөртэйгөө ярилцах цаг гарган бясалгах эсвэл буян хийвэл тохиромжтой. Зүүдээрээ дамжуулан нууцад нэвтэрч ч мэдэхээр байна.

Матар

Олонтой, ялангуяа гэр бүлийнхэнтэйгээ ойр байх өдөр. Таны тэдэнтэйгээ өнгөрүүлэх цаг хугацаа хамгийн нандин дурсамжийг бүтээдэг. Магадгүй тэднээсээ гэр бүлийнхээ сонирхолтой түүхийг сонсч ч болох юм. Эерэг сайхан бодлыг тээж, сайн сайхныг бүтээж амьдрахыг ямагт чармайх хэрэгтэй. Өнөөдөр шинэ содон, өвөрмөц зүйлийг бүтээх хандлага давамгай байна. Хөрөнгө оруулалт хийх, мөнгө, санхүүтэй холбоотой үйл хэрэг эхлүүлбэл амжилттай байна. Хэн нэгнийг, магадгүй хайртыгаа танд хангалттай анхаарал тавихгүй байна гэж хардах хэрэггүй. Тэдэнд ч гэсэн шийдвэрлэх асуудал бий.

Хумх

Хариуцлагатай байх өдөр. Та аливаад хэдий чинээ анхаарлаа төвлөрүүлж чадна, төдий чинээ хандах хандлага нямбай, төлөвлөсөн бүхэн ч бүтэмжтэй байна. Хэн нэгний зөвлөгөө, дэмжлэг үгүйлэгдэж байвал, санаа зоволтгүй асуугаарай. Магадгүй заримдаа шүүмжлэл нь эсрэгээрээ зөвлөмж болох нь бий. Зарим хүмүүс өөрийн хүч хөдөлмөрөөр олсон мөнгөнийхөө зарцуулалтад ухаалаг хандах шаардлагатай болох бол, харин зарим нь томилолтоор явах төлөвтэй. Өдрийн төлөв ямар байна, танд ямар дохиог өгч байгааг мэдэрч ойлгох нь чухал байна.

Загас

Хүлээцтэй, тайван хандах өдөр. Хэн нэгнээс хүлээн авах дуудлага эсвэл цахим шуудангийн нөлөөгөөр, таны хандлага нэг л тогтворгүй, түгшингүй болох төлөвтэй. Хүлээн авах мэдээлэл ямар ч байсан, яаран итгэл өгөлгүй, шаардлагатай бол өөрөө үнэн мөнийг нь хянаж үзэхийг хичээгээрэй. Тэгэх нь танд болон мэдээллээ түгээх хүмүүст ч баталгаа болно. Өнөөдөр зарим чухал асуудалд шийдвэр гаргах гэж яарах хэрэггүй. Харин ч сэтгэл санаагаа тайвширсан үед гаргах нь илүү дээр. Үйл явдал ямраар ч эргэсэн аливааг гэрэл гэгээтэйгээр хараарай. Өөртөө бясалгах цаг гарга, эсвэл спортоор хичээллэвэл үр дүнтэй байна.

Categories
булангууд мэдээ шинжлэх-ухаан-технологи

Интернэтийн хурдыг сайжруулах арга

Буруу тохиргоотой компьютероос болж интернэтийн холболтын хурд буурдаг. Хангалтгүй ой санамж , хэт ачаалалтай процессор, хугацаа нь хэтэрсэн хуучин браузер зэрэг нь холболт удаашрах шалтгаан болдог байна. Мөн хэрэглэгчийн компьютер вирустсэн үед ачаалал үүсгэж компьютерийг удаашруулдаг.

Таны үйлчлэгч оператор холболтын хурдыг хамгийн өндөр байлгах тохиргооны талаархи мэдээллээр таныг хангах эсвэл уг тохиргоог хийж өгөх үүрэгтэй.Бүх рүүтэр нь үйлдвэрийн тохиргоотой байдаг. Харин та хурд муутай рүүтэрийнхээ тохиргоог шинэчилж, илүү хурдан, хүчин чадал ихтэй болгож өөрчилж болно. Ингэхийн тулд танд “DD-WRT firmware” гэх сайт хэрэг болох бөгөөд үүнийг та комьпютертээ татаж, суулган, рүүтэрээ шинэчлээрэй. Мөн хуучин рүүтэрийг “wifi” дамжуулагч болгон ашиглах боломжтой байдаг. Дээр дурдсан “DD-WRT firmware” ашиглан, комьптердээ суулгаж, хоёр рүүтэрдээ залгаж уншуулна. Харин хоёр рүүтрээ гэрийнхээ хол зайтай тавьснаар маш өндөр хурдтай интернэт таныг хүрээлэх болно.

Хуучин рүүтэрийг ашиглах

Categories
булангууд мэдээ шинжлэх-ухаан-технологи

Приус машинтай хүн бүрт

Image result for PRIUS

Приус машиныг Тоёота корпораци 1997 оноос анх үйлдвэрлэсэн. Приус 10 гэж нэрлэдэг анхны загвараа 2001 он хүртэл үйлдвэрлэсэн. Прис 11-ийг 2001-2003 онуудад, хоёр дахь хувилбар болох Приус 20-ийг 2003-2009 онуудад үйлдвэрлээд. 2009 оноо гурав дахь үеийн Приус 30-ийг үйлдвэрлэж байна. Приус 20 загварыг 2005-2009 онуудад Хятадад үйлдвэрлэсэн байжээ.

Цахилгаан болон бензинээр давхар ажилладаг автомашиныг эрлийз машин гэж нэрлэдэг байна. Тухайлбал, Монголд хамгийн өргөн хэрэглэгдэж байгаа автомашин бол Toyota Prius юм. Prius-г өвөл асахдаа муу гэж мэтээр жолооч нар ярилцдаг. Энэ нь манай улсын эрс тэс уур амьсгалаас гадна эрлийз машиныг арчлах тал дээр жолооч нарын мэдлэг тааруу, мөн амжиргааны түвшинтэй холбоотой жолооч бүр дулаан гражид автомашинаа тавиад байх нөхцөл бололцоо муу зэрэг олон хүчин зүйлээс шалтгаалдаг нь тодорхой юм. Ингээд хамгийн өргөн хэрэглэгдэж байгаа Toyota Prius-г сонгон авч дэлгэрэнгүй мэдээлэл өгөхийг зорилоо.

– HYBRID машины тухай?

– Hybrid гэдэг бол Монголоор орчуулах аваас Эрлийз гэсэн үг юм. Яг энэ утгаараа машин дээр бууна. Өөрөөр хэлбэл та бидний сайн мэддэг дотоод шаталтат хөдөлгүүр болон цахилгаан моторыг хослуулан ажилладаг тээврийн хэрэгслийг Hybrid Vehicle гэж нэрлэдэг. Ингэснээр эдийн засгийн үр ашигтайгаас гадна байгаль орчинд хор хөнөөл багатай тээврийн хэрэгсэл бий болж байгаа юм. Мэдээж эрлийз учраас түлш бага хэрэглэдэг.

– PRIUS-ийг цахилгаанд залгах ёстой юу?

– Хэзээ ч залгах шаардлагагүй. Prius нь өөрийнхөө батарейг өөрөө цэнэглэж чаддаг. Тэрээр шаардлагатай үедээ бензин мотороороо ажиллах бөгөөд энэ үед генератор цахилгаан үүсгэн батарейгаа цэнэглэнэ. Тэгэхээр жолооч хүн батарейны маань цэнэг дуусах вий гэж санаа зовох хэрэггүй.

– PRIUS нь ямар түлш хэрэглэдэг вэ?

– Prius нь 91 болон 92 октантай бензинээр ажилладаг мотортой. Өөрөөр хэлбэл манай оронд элбэг байдаг АИ-92 бензинээр ажиллана.

– PRIUS хэрэглэснээр хэр их бензин хэмнэх вэ?

– Prius нь хамгийн их идлээ гэхэд л 100 км-т 5 литр бензин хэрэглэдэг. Хэмнэж явбал 4.4 литр хэрэглэдэг гэсэн тооцоо гарчээ. Энэ бол Prius-ийн хэмжээний машинд хангалттай үзүүлэлт юм. Тэгэхээр хот дотор явдаг хүмүүст бол 4.7 литр гэж ойлгоход буруудахгүй. Унаж заншсан бусад машинтай харьцуулахад явалт, жолоодлого хэр вэ? Prius нь автомат араатай таны унаж дадсан машинаас ялгагдах зүйл огт байхгүй. Тэр тусмаа явж байгаа үедээ ямар ч ялгаагүй. Харин онцгой зүйл нь зогсолтын горим болон удаан явж байгаа үед л анзаарагдана. Өөрөөр хэлбэл түгжрэлд орчихсон нормалдаад зогсож байхад дотоод шаталтын хөдөлгүүр унтрах бөгөөд цахилгаан мотор ажиллагаанд орно. Цахилгаан мотор ажиллаж байгаа үед машин тань ямар ч чичиргээ, моторын чимээ эргэлтгүй болох учир машин тань унтарчихсан юм шиг санагддаг. Энэ үед шинэхэн жолооч машинаа унтарчихлаа гэж санан асаах гэж оролддог юм. Улаанбаатар хот шиг түгжрэл ихтэй, богинохон замуудтай үед Prius үнэхээр тохирсон машин юм. Жижигхэн боловч боломжийн хүчтэй цахилгаан мотороор машин тань ажиллах нь байна шүү дээ. Түүнчлэн Pri¬us-ийн дотоод шаталтын мотор нь 1500cc багтаамжтай боловч цахилгаан моторын хүчийг нэмбэл 2.4 литрийн багтаамжтай мотортой тэнцэх хүч гаргах ажээ. Иймд хүч сайтай, хурдтай боловч хэмнэлттэй гэдэг нь ойлгомжтой болж байна.

– Механик кроптой PRIUS бий юу?

– Мэдээж механик кроптой бол бензин илүү хэмнэх нь ойлгомжтой. Харамсалтай нь Prius-ийн загваруудад механик кроп байхгүй. Тэр байтугай арааны алхамт систем ч байхгүй. Өөрөөр хэлбэл бидний ярьдаг шиг 1-р араа, 2-р араа байхгүй гэсэн үг. Түүнд ганцхан араа бий. Харин түүнийхээ эргэлтийг цахилгаан мотор зохицуулдаг. Гэвч жолоодох үед бидний унаж дадсан автомат кроптой машинаас юугаараа ч ялгагдаггүй байна.

– Бензин дуусчихвал PRIUS явж чадах уу?

– Үгүй. Ямар ч тохиолдолд бензин байх шаардлагатай. Гэхдээ шатахууны саванд бензин байхад Prius маань бензин хэрэглэхгүйгээр явж чадах боловч Prius маань эрлийз тэрэг гэдгийг санах хэрэгтэй. Тэгэхээр бензин заавал байх ёстой юм.
PRIUS-ийн аюулгүй байдал хэр вэ?Prius бол Toyota фирмийн сүүлийн жилүүдэд бүтээсэн тэрэг учраас орчин үеийн сонирхолтой системүүд бараг бүгд бий. Тоормосны ABS (Anti-Lock Brake System) системтэй. Бас жолоочийн болон зорчигчийн ослын дэртэй. Хамгийн гол нь хэлбэр нь их царай муутай гэж яригддаг. Гэвч Prius-ийн хэлбэр нь осолд ороход хамгийн аюул багатай загваруудын нэг юм. Бөгтөрдүү загвартай шүү дээ. Осолд орох үед цахилгаан мотор болоод батарей нь зорчигчдыг тогонд цохиулах аюултай байдаг учир батарейг сайтар тусгаарлаж өгсөн байна. Танд гэж хэлэхэд Toy¬ota Prius II хэмээх 2000-2003 онд гарсан загвар нь NCAP (New Car Assessment Program) буюу шинэ машинд олгодог үнэлгээнээс 4 од авсан нь тун өндөр үзүүлэлт юм. Тэгвэл саяхан гарсан Prius III цоо шинэ загвар нь 5 од авсан нь хичнээн их дээшилж, урагшилж байгааг харуулж байна. 5 од бол хамгийн өндөр оноо шүү дээ. Өөрөөр хэлбэл бараг л төгс машин болсон гэсэн үг.

– PRIUS-ийн арчилгаа үйлчилгээг хэн хийх вэ?

– Цахилгаан мотор болоод батарейнаас бусад механикийн бүхий л эд ангиуд нь жирийн машинтай яг адилхан засвар үйлчилгээ шаардана. Иймээс үүнийг дурын засварын газар хийж болно. Харин батарейны хэсэг нь элдэв засвар үйлчилгээ шаардахгүй. Яг л та бидний гар утасны батарей засвар үйлчилгээ хийлгэдэггүйтэй адил юм даа. Бас цахилгаан моторт ямар ч үйлчилгээ хэрэггүй. Яг л бидний хэрэглэдэг угаалгын машины цахилгаан мотор арчилгаа шаарддаггүйтэй адил юм.

– PRIUS хэдэн жил болох вэ?

– Toyota фирмийн машинууд ерөнхийдөө хамгийн эдэлгээ сайтай, бөх бат байдаг. Монголд орж ирсэн Prius-үүд буруу арчилж батерейнд нь асуудал үүсгэхгүй бол бусдаараа бусад Toyota-н машинуудтай ижил.

– PRIUS-ийн батарей хэр удаан ажиллах вэ? Түүнийг солиход хэр үнэтэй вэ?

– Мэдээж Prius нь батарейгүйгээр явах аргагүй болох тул энэ бол анхаарал хандуулах ёстой асуудал юм. Ер нь бол Prius нь Toyota-ийн анхны олон нийтэд зориулан үйлдвэрлэсэн эрлийз тэрэг гэхэд тун чанартай гэдэгт итгэж болно. Түүний батарей ч гэсэн сайн ажилладаг. Toyota-ийн лабораторийн үзүүлэлтээр бол Prius-ийн батарей нь 290,000 км замд хэвийн ажиллах нормтой юм байна. Гэхдээ аливаа автомашины хэр удаан ажиллах нь жолоочоос ихээхэн хамааралтай. Түүнчлэн дэлхий даяар Prius II ба III загварууд 500,000 хувь зарагдсан гэхэд батарейтай холбоотой гомдол огт ирээгүй юм байна. Гэхдээ батарей эвдэрвэл та нилээд хүнд байдалд орно. Батарей бол маш үнэтэй эд анги юм. Prius II ба Prius III загварын батарейг солиход 4000 гаруй доллар зарцуулж байгаа бол монголд элбэг байдаг Prius I нь дутахгүй үнэтэй ажээ. Гэхдээ энэ үнэ жил бүр хямдарч байгаа. Гуравхан жилийн өмнө батарейг бүр 7000 доллараар сольж байсан. Яваандаа 2000 хүртэл буурах байх гэсэн тооцоо байдаг.

– PRIUS-ээр юм чирж болох уу?

– Prius-ээр юм чирэх нь тун тохиромжгүй юм. Яагаад гэвэл түүний моторын бүтэц нь эдийн засгийн хэмнэлт гаргах явдал юм. Иймээс тэр илүү хүч гаргахдаа тааруу. Prius-ийг үйлдвэрлэсэн мэргэжилтэн хэлэхдээ “Prius-ээр юм чирэх хэрэггүй” гэж шуудхан хэлж байна. Гэхдээ гадаадад жижигхэн чиргүүл чирчихсэн явж байх тохиолдол хэд хэд гарсан гэсэн. Хэрвээ хүнд юм чирвэл цахилгаан болоод уламжлалт мотороо эвдэх аюултайг санагтун.

– Арын суудлыг эвхэж болох уу?

– Болно. Арын суудлыг 60/40 харьцаагаар бүтээсэн тул эвхэх үед арын хэсэгт чөлөөтэй зай гардаг.

– PRIUS-ийг холбож асааж болох уу?

– Болно. Танд 12 вольтын цахилгаан байхад л болно. Түүнийгээ Prius-ийнхээ jumper кабельд холбоод л түлхүүрээ дарахад болно.

– LEVs, ULEVs, SU¬LEVs, AT-PZEVs гэсэн хэллэгүүдийн учир?

– LEV гэдэг бол Low Emission Vehicle гэсэн үгүүдийн товчлол юм. Монголчилбол Хорт утаа бага ялгаруулдаг тээврийн хэрэгсэл гэж болно. Энэ нь Калифорни мужийн Агаарын Нөөцийг Удирдах Газраас гаргасан стандарт юм. Тэгвэл ULEV гэдэг нь Ultra-Low Emission Ve¬hicle буюу bаш бага хорт утаа ялгаруулдаг тээврийн хэрэгсэл юм. Энэ нь LEV-ийг бодвол илүү нарийн хэмжүүрээр тээврийн хэрэгслийг шалгаж үнэлгээ өгдөг. Харин SULEV бол Super Ultra буюу Супер бага гэсэн утгатай. Тэгвэл AT-PZEV бол Advanced Technol¬ogy Partial Zero Emission Veihcle гэсэн утгатай бөгөөд монголчилбол Сайжруулсан Технологи ашиглаж бараг л тэг /0/ хорт утаа ялгаруулдаг гэсэн үг. Сүүлийн ангилалд орсон автомашин их ховор бөгөөд Toyota Prius III-ийг энэ ангилалд оруулсан байна. Харин Prius II нь SULEV-д ордог байсан тул III загвар нь нэг шат ахиж байгаль орчинд ямар ч хор хөнөөлгүй болсон гэж ойлгож болно.

– TOYOTA болон HONDA-ийн эрлийзүүдийн ялгааг хэлж өгнө үү?

– Honda ч гэсэн эрлийз тэрэг үйлдвэрлэлтээр нилээд их ажил хийж байгаа. Тэгвэл Toyota нь тухайн явалтдаа дотоод шаталтат болон цахилгаан мотороо аль алийг хэрэглэх бөгөөд хэрхэн зохицуулж явахаа өөрөө шийддэг. Хамгийн тохиромжтой хувилбараа өөрөө сонгодог гэсэн үг. Жолооч хүн жирийн л машин жолоодож байгаа юм шиг явахад л болно. Тэгвэл Honda нь үргэлж дотоод шаталтат хөдөлгүүрээ ашиглах бөгөөд илүү их хүч шаардагдсан үед цахилгаан мотор ажиллагаанд орж тусалдаг байна.

Categories
булангууд мэдээ шинжлэх-ухаан-технологи

KOENIGSEGG AGERA RS 457 км/ц хурдлав

100 км/ц хурдтай давхихад ямар хурдан санагддаг билээ дээ. Тэгвэл түүнээс 4.5 дахин хурдтай явна гээд төсөөл дөө. Koenigsegg Agera RS загвар 1,360 морины хүчтэй. Түүгээр 457 км/ц хурдалж Бугатти Шийроны 400 км/ц хурдыг хол илүү хаялаа.

Салонд тавьсан камерийн тусламжтай, GPS трак хийж хурдыг давхар хэмжсэн бөгөөд Невадагийн тусгаарлагдсан замаар 2 саяын бөмбөгийг шидэж туршиж ээ.

Ийм өндөр хурдтай энгийн замаар давхина гэдэг мэдээж маш аюултай. Хэрвээ хүчтэй салхи тааралдсан бол хэрвээ замд ямар нэг юм гарч ирсэн бол ямар нэг зүйл хормын төдийд л болж өнгөрөх байлаа. Гэхдээ мэргэжлийн жолооч урьдчилсан бэлтгэлийн ачаар хурдны рекордыг ийнхүү амжилттай тогтоож ээ.

Categories
булангууд мэдээ шинжлэх-ухаан-технологи

2017-2018 онд худалдаанд гарах ухаалаг утаснууд

-IPHONE X ТУН АМЖИЛТТАЙ НЭЭЛТЭЭ ХИЙСЭН. МӨН ЭНЭ САРД УХААЛАГ УТАСНЫ ЗАХ ЗЭЭЛД MOTOROLA MOTO X4, LG V30 ГЭХ ХОЁР ШИНЭ ЗАГВАР ТАНИЛЦУУЛАГДАХ БИЛЭЭ-

HONOR-10

Лондон хотноо энэ оны 12 сарын 5-нд Hyuwei-гийн Honor-9 загварын дараагийн хувилбар болох Honor-10 нээлтээ хийнэ. Тус ухаалаг утас нь Kirin-970 чиптэй 18:9 HDR дэлгэц бүхий Al сурах чадвартай худалдаанд гарах юм. Энэхүү Hyuwei-гийн загвар нь хямд бөгөөд хурдан үйлдлийн системтэй хийгдснээрээ онцлогтой бөгөөд Христийн мэндэлсэн өдрөөс өмнө худалаанд гарч 400 фунтийн ханштай зарагдах юм.

NOKIA-9

2018 оны хоёр сард нээлтээ хийх Финландын тэргүүлэх компани NOKIA-гийн 9 загварын утаснаас хэрэглэгчид тэргүүлэх технологийг хүлээж байна. NOKIA 9 загвар нь хэрэглэгчдийн хүлээлтийг давуулан snapdragon 835 процессор, бүрэн метал unibody загвар, blistrengly fast QHD дэлгэц болон 13 мегапиксэлийн хос камертай, Android Nougat системтэй хийгдэж байгаа юм. Энэхүү ухаалаг утсыг 2017 оны зун нээлтээ хийнэ гэж Nokia мэдэгдэж байсан боловч он гарсны дараа худалдаанд гарахаар боллоо.

SAMSUNG GALAXY S9

Харин 2018 оны гуравдугаар сард нээлтээ хийх Samsung Galaxy S9 болон S9 Plus-ын талаар мэдээлэл тун дутмаг байгаа. Энэхүү шинэ ухаалаг утсыг салбартаа тэргүүлэх технологи болно гэж судлаачид үзэж байна. Яагаад гэвэл Samsung CORPORATION S8, S8 plus ухаалаг утаснуудаас ч их цагийг энэхүү утсыг хөгжүүлэхэд зориулсан аж. Хамгийн шилдэг нь болох Galaxy S9-гийн үзүүлэлт нь Snapdragon 845 порцессор, HDR дэлгэц, 12 мегапикселийн хоёр камер, 10x оптикийн томруулалттай, 64GB дотоод санах ой болон хойд талын хурууны хээ уншигч, түгжээг тайлагчтай байхаар таамаглагдаж байна.

Б.АМАРТҮВШИН

Categories
булангууд мэдээ шинжлэх-ухаан-технологи

Шинээр танилцуулагдах шилдэг 5 автомашин

Toyota Camry/Camry Hybrid

Ford Expedition

GMC Terrain

Kia Stringer

Audi Q5

Тоyota Camry нь америкт хамгийн их борлуулагддаг автомашин билээ. Тэгвэл энэхүү загварын шинэчлэгдсэн хувилбар нь ирэх онд нээлтээ хийнэ. Онцлох зүйл гэвэл хөдөлгүүр нь сайжирч шинэчлэгдсэн V6 хөдөлгүүртэй байх боломжтой бөгөөд 2,5 литрийн цилиндэртэй юм. Мөн стандарт аюулгүй ажиллагааны олон технологитой хийгдэж байгаагаас гадна дотор салон болон гаднах дизайнийг нь бага зэрэг өөрчилсөн ажээ. Энэхүү камрри нь сонгодог классик болон спортлог загваруудыг шингээж хийгдсэн. Дээрээс нь мэдээж Toyota Safety Sense-ийн дэвшилтэт цахим аюулгүй ажиллагааны аппарат, жолоодлогын тусламжийн технологи нь стандартын дагуу бүтээгдсэн аж.

Энэ намар худалдаанд гарч буй Форд экспидишн автомашин нь технологийн хүч чадал сайтай, аюулгүй ажиллагааны технологи, драйверийн тусламжийн бүхэл бүтэн хувилбарыг агуулсан. Мөн Apple CarPlay болон Android Auto-г дэмждэг хамгийн сүүлийн үеийн SYNC 3 infotainment системтэй. Зургаан USB портуудтай бүгд бүхээгт байрладаг бөгөөд зорчигчид нь тусгай зориулалтын 4G LTE холболтоор өгөгдлийг татаж авдаг мөн Wi-Fi-т холбогдож болох ажээ.

Энэхүү алдарт загвар нь дахин дизайн хийгдэж илүү зоримог харагдах болсон. Гэвч гол өөрчлөлт нь урд хөдөлгүүрийн таганд нуугдаж буй. Учир юу гэвэл түүний гурван хөдөлгүүртэй турбо нь 1.6 литрийн turbodiesel хэмнэх боломжтой. Мөн шинэ бензин хөдөлгүүртэй турбо нь nine-speed автомат хурдны хайрцагтай.

Киа магадгүй өндөр үзүүлэлттэй спорт тэрэг үйлдвэрлдэггүй байх. Гэвч Америкт худалдаанд гарах Kia stringer Дэтройтын авто шоунд өөрийгөө харуулсан. Учир нь тус загвар хоёр мотортой сонголтыг санал болгож байгаа бөгөөд үүнд хос турбо бүхий 3.3 литрийн V6 хөдөлгүүрийг санал болгож байна. Тус автомашиныг 5.1 секундэд 62 км / цаг хүртэлх хурдыг гаргах хангалттай хүчтэй гэж тооцоолж байгаа аж.

Энэхүү шинэчлэгдсэн Ауди Q5 загвар нь шинэ үеийн загваруудаас илүү хурдан бөгөөд хамгийн сүүлийн үеийн аюулгүй байдал, infotainment технологийг ашигладаг. Мөн дөрвөн цилиндртэй турбо, долоон шатлалт автомат хурдны хайрцаг, 5.9 секундэд 60 миль хүртэлх хурдыг авах чадамжтайг нь бишрэх хэрэгтэй. Мөн тус тэрэг хамгийн сүүлийн үеийн Ауди технологийг ашиглан, 12.3-инчийн тохиргооны видео дэлгэц бүхий уламжлалт багажны самбарыг орлуулдаг Виртуал Cockpit-ийг ашигладаг. Аудитын MMI нь бүхэлдээ мэдрэгчтэй ба интерфэйс нь дуу, цэс гүйлгэх хүрд оролтоос гадна, гар бичмэл таних технологи ашиглан infotainment системийг хянах боломжийг олгодог юм.

Б.АМАРТҮВШИН

Categories
булангууд мэдээ шинжлэх-ухаан-технологи

Орчуулга хийдэг ухаалаг чихэвч олныг гайхашрууллаа

Энэ долоо хоногт “Google” компанийн танилцуулсан хамгийн сонирхолтой төхөөрөмж бол Pixel Buds нэртэй ухаалаг чихэвч байлаа.

Энэ чихэвч нь зөвхөн хөгжим сонсох, утсаар ярих зориулалттай биш, бас асуултанд хариулж, мэдээлэл олж өгч туслах, 40 үндэстний хэл хооронд яриаг шууд орчуулдаг ид шидтэй юм байна.

Зөвхөн Android Nougat болон түүнээс хойшх систем бүхий утастай холбогдож ажилладаг Pixel Buds чихэвч нь $159-ийн үнэтэйгээр ирэх сард АНУ-д худалдаалагдаж эхэлнэ.

Танилцуулгын үеэр тайзан дээр Англи-Швед хэл хооронд яриаг шууд хөрвүүлж үзүүлсэн нь гайхалтай явдал байлаа.

Чихэвчийг удирдахдаа дээр нь хуруугаар дарах, гүйлгэх, эсвэл дуу хоолойгоор комманд хэлж болдог гэнэ.