Бараг хүн болгоны сонирхолыгтатдаг шинжлэх ухаанынэг нь Одон орон судлал билээ. Тэгвэл энэхүү шинжлэх ухаанаас өнөөдөрхамгийн их сонирхол татаж буй зүйл нь яах аргагүй “Хар нүх” юм.
Хар нүх гэдэг нь ямар ч гэрэл, цахилгаан болон соронзон долгион өөрөөс ньцааш нэвтэрдэггүй, хэт хүчтэй таталцал бүхий огторгуйн орон зай билээ. Гэрлийг хүртэл муруйтал нь татаж өөртөө оруулж аваад цааш нь явуулдаггүй гээд бод доо. Үзэгдэх гэрлийг өөртөө татан шингээдгээс хүрээлэн буй харанхуй огторгуйн дэвсгэрээс ялгаран харагддаггүй. Иймээс л хар нүх хэмээн нэрлэгдсэн аж. Хар нүх өөрөө шууд харагдах боломжгүй ч ойрлцоо байгаа бодис, биетүүдтэй харилцан үйлчилж байгаагаар нь түүнийг илрүүлж олдог байна. Тухайлбал, хар нүхэнд татагдан орж буй хий, тоосонцороор хар нүх байгааг баталдаг.Хий, тоосонцор нь хар нүхэнд татагдан орохдоо хуйларч, халан, их хэмжээний цацраг ялгаруулдгаас янз бүрийн өнгөтэй харагдан эрдэмтдэд өөрийгөө барьж өгдөг гэсэн үг. Иймээс хар нүхний ойр орчим заримдаа янз бүрийн өнгөөр гэрэлтдэг. Зарим эрдэмтэд хар нүх ертөнцийн бүх мэдээллийг сорж авдаг бөгөөд галлактик, дэлхий болон хүн төрөлхтөн гэдэг нь энэхүү мэдээллийн хувилбар өөрөөр хэлбэл хар нүх мэдээллээ яг л кино гаргаж байгаа юм шиг цацрааж байгаа учир бид хөдөлж, амьдарч, үхдэг гэнэ. Гэхдээ хар нүхэнд мэдээлэл сорогддог гэдэг нь өөрөө квантын соронзон орон гэсэн ойлголтгүйгээр биелэх боломжгүй юм байна. Гэтэл энэхүү квантын соронзон орныг квантын онол нь үгүйсгэдэг учир энэ ньэрдэмтдийн дунд маш их маргаан дагуулсан асуудал болоод байгаа аж. Иймээс хар нүхэнд мэдээлэл сорогддог гэдгийг шинжлэх ухааны таамаглал буюу одоохондоо худал зүйл гэж ойлгох хэрэгтэй. Учир нь аливаа зүйл баараггүй батлагдаж байж л сая шинжлэх ухаан буюуүнэн бодит зүйл болдог билээ. Мөн “Цагаан нүх” гэсэн ойлголт бас бий.Энэ нь биет байвал сүүдэр байна гэдэгтэй адил хар нүхнийэсрэг биет гэсэн үг аж. Хар нүх байгаа орон зайгаас цагаан нүхрүү орж болохгүй. Харин цагаан нүхнээс хар нүхний орон зайнд орж болно гэнэ. Өөрөөр хэлбэл цагаан нүхний тусламжтайгаар хар нүхний орон зайг буцаан бий болгож болно гэсэн үг. Энэ нь товчоор түүхэн үйл явдлыг буцаан бий болгож болно гэсэн үг ажээ. Гэхдээ энэ нь онол төдий зүйл бөгөөд өнөөдөр эрдэмтэд сансарт буй шинжлэх ухаанаар тайлагдахгүй байгаа биетүүдийг Цагаан нүх байх магадлалтай гэж үзэж байна. Мөн Хар нүхийг нүх биш хонгил юм байна гэсэн ойлголтонд ихэнх эрдэмтэд хүрээд байгааг дурдах хэрэгтэй. Тэд хар нүхний нэгээр нь орж нөгөөгөөр нь гарвал өгт өөр цаг хугацаа, хэмжигдэхүүнтэй бидэнтэй зэрэгцэн оршиж буй өөр ертөнцөд очно гэж үзэж байна. Учир нь хар нүхний хамгийн гайхамшигтай чанар нь энэ нүхний орчимд цаг хугацаа хүртэл өөрчлөгддөгт байгаа юм. Гэхдээ нэг нүхээр ороод нөгөө нүхээр гарч огт өөр ертөнцөд орно гэдэг нь бас л шинжлэх ухааны таамаглал гэдгийг мартаж болохгүй.
Гэрлийг өөрөөсөө холдуулахгүй барьж байх хүчирхэг татах хүчин бүхий биет байж болох тухай дүгнэлтийг 1783 онд анх Английн одон оронч Жон Мишел гаргаж байв. Удалгүй 1795 онд Францын физикч Пьер Симон Лаплас тооцооллындүнд мөнадил дүгнэлтэнд хүрчээ. Харин хар нүх гэсэн нэршлийг анх, америкийн физикч, онолч Жон Арчибальд Уилер1967 онд уншсан, алдарт “Манай орчлон ертөнц: Бидний мэдэхболон мэдэхгүй зүйлс”( Our Universe: the Known and Unknown) илтгэлдээ хэрэглэжээ. Үүнээс урьд хар нүхийг эрдэмтэд мөхмөл, сүйрсэн эсвэл хөлдүү од хэмээн нэрлэж байсан билээ. Шинэ Зеландын математикч Рой П.Керр1963 онд хар нүхний эргэлдэх явцын татах хүчийг хэрхэн тооцоолон гаргах аргыг нээсэн бөгөөд үүнийг шинжлэх ухаанд “Керрийн шийдэл” гэж нэрлэсэн байна. Хар нүх бүх зүйлийг сордог болохыг анх 1974 онд ОХУ-ын нэрт физикч, онолч эрдэмтэн А.А.Старобинский, Я.Б.Зельдович нар нээж байсан бол жилийн дараа хөгжлийн бэрхшээлдээ түүртдэггүй, АНУ-ын алдарт эрдэмтэн С.Хокингхар нүх орчмын квантын бүсийг судалж хар нүх орчлонд цацраг алдах замаар жин ньбуурдаг болохыг баталжээ. Энэ үзэгдлийг шинжлэх ухаанд “Хокингийн цацруулалт (ууршилт)” гэж нэрлэжээ.
Хар нүхний таталцлын талбайд орсон хийн үүл сорогдожбуй анхны зургийг Америкийн агаарын нислэг, сансрын уудмыг шинжлэн судлах үндэсний төв /NASA/-ийн сансрын тойрог замд байрлуулсан “Чандра” гэдэг рентген дуран авайгаар авчээ. Бидний хардаг одууд нь бүгд том, жижиг нар бөгөөд тэд агаар мандлаас болж бидэнд анивчиж харагддаг. Бас дэлхийгээс оддыг зөвхөн шөнө л харах боломжтой. Эдгээралдаанаас зайлахын тулд АНУ-ын эрдэмтэд энэхүү дуран авайг 1999 онд дэлхийн тойрог замд байрлуулсан юм. Чандра гэдэг нь Энэтхэг домогт гардаг сарны бурхны нэр аж. Тухайн үед энэхүү дурангаар авсан зураг хар нүхнүүд хэрхэн томордог болон тэдгээрийн татах хүч бусад биетэд хэрхэн нөлөөлдөг талаарх одон орон судлалын хоёр том асуултанд хариулахад туслах болно гэж NASA мэдээлж байв. Шинээр нээсэн олон хар нүхний нэг нь дэлхийгээс 32 сая орчим гэрлийн жилийн зайтай орших “NGC 3115” галактикийн төвд оршдог байна. Нэг гэрлийн жил гэдэг нь секундэд 300 мянган километрийн хурдтай тархдаг гэрлийн нэг жилийн хугацаанд туулах зай билээ. Хийн үүл хар нүхний соронзон орны “залгих” бүсэд орохдоо хэлбэрээ алдахтөдийгүй хөдөлгөөний хурд ихсэхийн хэрээр хий улайсч, рентген туяа цацруулж буй нь “Чандра” дуран авайгаар авсан зурагт тод харагдаж байсан билээ. Мөн хар нүхнээс 700 орчим гэрлийн жилийн зайтай ойртох үед хийн үүлний температур эрс нэмэгдсэн болохыг эрдэмтэд тогтоосон байна. Энэ хар нүхнийжин манай нарнаас хоёр тэрбумдахин их гэдгийг эрдэмтэд тооцоолжээ.
Зарим хар нүхсөнөж буй нарнаас бий болох бөгөөд үүнийг “Квантан хар нүх” гэдэг аж. Нар сөнөхдөө хүчтэй агшдаг учир асар их нягтралтай, үлэмж их масстай , маш их татах хүчтэй болох бөгөөд эндээс гэрэл ч гадагшилж чаддаггүй нь энэхүү татах хүчтэй нь холбоотой гэнэ. Сүүлийн үед хар нүх нь бүх зүйлийг сорох төдийгүй тодорхой хугацааны дараа анх байснаас нь сайжруулж буцаан гаргадаг гэж эрдэмтэд үзэж байгаа юм. Гэхдээ энэ нь маш удаан хугацаа шаардана гэнэ. Нарны аймаг нь зах хязгааргүй галлактикийн маш өчүүхэн хэсэг бөгөөд манай энэхүү галлактикт маш олон хар нүх байгаа аж. Эдгээрээс хоёр нь л дэлхийд аюул учруулж магадгүй юм байна. Гэхдээ бидний аз болоход эдгээр хар нүх биднээс 1600 гэрлийн жилийн зайд байгаа юм. Эрдэмтэд бараг давхцаж буй зэргэлдээ энэ хоёр хар нүхийг Энэтхэг домгийн сарны бурханы нэрээрмөн л “Чандра” гэж нэрлэжээ. Учир нь эрдэмтэд энэ хос нүх таталцлын улмаас удахгүй нэг хар нүх болно гэдэгт итгэлтэй байгаа гэнэ. Хар нүхний хэмжээ байнга өөрчлөгдөхөөс гадна сансрын хий,тоосонцор, дэлхий болоннарны аймаг тэр ч байтугай бүхэл бүтэн галлактикийг соржмөхөөх чадвартайюм байна. Одоогоор эрдэмтэд хар нүхийг ертөнц бий болох явцад бүгд адилхан бүтэцтэй байснаа бүтэц өөрчлөгдөх явцадбий болдог, бага жинтэй “Анхдагч хар нүх”, цөмийн урвалын явцад бий болдог жижиг хэмжээний “Квантан хар нүх”, галлактикийн цөмийн үүрэг гүйцэтгэдэг “Хэт аварга хар нүх” гэж ерөнхийд нь ангилж байна. Монголчууд “Сүүн зам” гэж нэрлэдэг манай галлактикийн төвд 300 жил гэрлийн хурдаар явж нэг захаас нь нөгөөд нь хүрэх “Хэтаварга хар нүх” байгааг эрдэмтэд тогтоогоод байгаа юм.
Эцсийн эцэст дотор нь орсон бүх зүйл гадагшилж хар нүхэнд зөвхөн цацраг идэвхи л үлдэх бөгөөд удалгүй сарнин бүр мөсөн алга болдог гэж олонхи эрдэмтэд үзэж байна.
Энэ бүхнээс дүгнэж үзэхэд оддын систем буюу галлактикт цөөнгүй, нүдэнд үл харагдах, маш их нягтшилтай, гэрлийг хүртэл цаашявуулахгүй өөртөө татаж аваад буцааж гаргадаггүй бүхнийг сорогч хэтэрхий гэмээр их татах хүчтэй орон зай байдаг юм байна. Үүнийг хар нүх гэнэ. Хар нүхний хэмжээ байнга өөрчлөгдөхөөс гадна сансрын хий, тоосонцор, дэлхий болоннарны аймаг тэр ч байтугай бүхэл бүтэн галлактикийг соржмөхөөх чадвартайюм байна. Харин үүнээс бусад нь одоохондоо зөвхөн эрдэмтдийн дэвшүүлж буй таамаг төдий зүйл гэдгийг санахад илүүдэхгүй.
Г.АМАРСАНАА