Categories
булангууд мэдээ шинжлэх-ухаан-технологи

Хамгийн найдвартай автомашинуудыг нэрлэжээ

Америкийн “Consumer Reports” сэтгүүлийн шинжээчид дэлхийн хамгийн найдвартай автомашинуудын жагсаалтыг гаргасан байна.

Тус сэтгүүлийн мэргэжилтнүүд судалгаа хийх явцдаа хагас сая гаруй жолоочийн дунд санал асуулга явуулжээ. Судалгаанаас харахад, Азийн компаниудын хувьд Японы “Lexus”, “Toyota”, “Mazda”, “Subaru”, Өмнөд Солонгосын “Kia” загварын автомашинуудыг илүү найдвартай гэж үздэг байна. Харин Европын зах зээлд “Audi”, “BMW”, “Mini Cooper”, “Porsche”“Volkswagen” загварын автомашинуудыг аюулгүй байдлын тал дээр илүү найдвартайд тооцдог аж. Тэгвэл Америкийн бүс нутагт “Ford”, “Buick”, “Lincoln”, “Dodge” болон “Jeep” загварын машиныг илүүд үзжээ.

Үүнээс гадна, шинжээчид автомашины хамгийн аюулгүй загваруудын талаар санал асуулга явуулахад, түүнд оролцогсод “Lexus GX”, “Toyota Prius C”, “Mazda MX-5 Miata” болон “Subaru Crosstrek” загварыг нэрлэсэн байна.

Categories
булангууд мэдээ шинжлэх-ухаан-технологи

5G сүлжээг дэмжин ажилладаг “Mi Mix 3” ухаалаг гар утсыг танилцууллаа

Ухаалаг гар утасны зах зээлд Хятадын үйлдвэрлэгч Шиаоми компани дахин тэсрэлт хийлээ. Тус компанийн ерөнхий захирал Лэй Цюань Бээжин хотноо болсон шинэ бүтээгдэхүүний сурталчилгааны үзэсгэлэнгийн үеэр 5G сүлжээг дэмжин ажилладаг дэлхийн хамгийн анхны “Mi Mix 3” нэртэй ухаалаг гар утсыг танилцуулсан байна.

Xiaomi компанийн ерөнхий захирал Лэй Цюань хэлэхдээ 4G сүлжээг түшиглэн ажилладаг ухаалаг гар утаснуудаа дотоодын зах зээлд худалдаалах болно, харин 5 жи сүлжээг дэмжигч шинэ загварын хүчирхэг ухаалаг гар утсаа ирэх оны 1 улиралдаа багтааж Европын зах зээлд гаргахаар болсон гэдгээ онцолжээ. Гар утасны 93,4 хувийн талбайг бүхэлдээ 6,39 инч хэмжээтэй Amoled дэлгэц эзэлж байгаа. Дэлгэц нь 2340-ыг харьцах нь 1080 пиксел дээрээс нь Full HD нягтшилтай.

Утасны хажуугийн ирмэг хэсэг нь л гэхэд 4,5 мм зузаантай болсон. Нүүрэн талынх нь камер нь 24 мп-ийн зураг, дүрс бичлэг авах чадалтай. Харин арын хэсгийн камер нь 12 мп юм. Санах ойн багтаамж нь 128/256 гб бол батарей нь Quick Charge технологийн 3,200 ампер цагийн багтаамжтай болж өгсөн. Үүнээс гадна 10 ваттын утасгүйгээр цэнэглэгч системтэй, хоёр хэсэгт GPS, Bluetooth 5.0 USB Type-c зэрэг оролтуудтай. Хурууны хээ мэдрэгч скайнер нь арын хэсэгт байрлаж байгаа. OC Android 9.0 Pie үйлдлийн системийн дэмжлэгтэйгээр ажилладаг.

Керамик материалтай гадаргуу нь цэнхэр, ногоон, хар гэсэн 3 өнгөний сонголтуудтай. Бусад төрлийн ухаалаг гар утаснуудтай харьцуулахад энэ утасны дэлгэцний нүүрэн хэсгийн доош буулгах үйлдлийг хийдэг. Ингэснээр нүүрэн талын камер арын хэсгээс гарч ирнэ. Энэ нь гар утасны бүтэн дэлгэцийг бүтнээр нь ашиглах боломжийг олгож байгаа юм. Mi Mix 3 загварын ухаалаг гар утас зах зээлд 475-575 ам.долларын үнэтэйгээр худалдаалагдана.


Categories
булангууд мэдээ шинжлэх-ухаан-технологи

Ухаалаг гар утсанд суурилагддаг роботжуулсан хурууг танилцуулна

“Мобилимб” нэртэй нэгэн стартап өвөрмөц сонирхолтой бүтээлээ танилцуулахаар төлөвлөж байна. Энэ бол ухаалаг гар утсанд суурилагддаг роботжуулсан хуруу юм. Энэхүү роботжуулсан хурууг энэ сарын сүүлээр Берлин хотноо болох үзэсгэлэнгийн үеэр албан ёсоор дэлгэрэнгүй танилцуулахаа мэдээлжээ.

Роботжуулсан хурууг ухаалаг гар утсанд PZ-15320 гэх холболтын тусламжтайгаар суурилуулдаг. Гаднах хийц нь 3D принтерээр хэвлэн гаргасан хуванцар материалаас бүтсэн. Ухаалаг гар утсаараа Андройд болон Юнайти Эй-Пи-Ай сүлжээгээр холбогдон ажиллуулдаг. Үүгээр дамжуулан өөрийн хүссэн үйл хөдөлгөөн бүрийг программчлан хөгжүүлэх боломжтой гэжээ. Гар утсаа барьж байхад роботжуулсан хуруу гаранд массаж хийдэг. Мөн аливаа нэгэн тавцан дээр хэвтэж байхдаа өөрөө өөрийгөө чирж явах эсвэл хөндлөн босоо болон байрлалаа сольдог.

Ухаалаг гар утасны ухаалаг суурь ч гэж ойлгож болох юм. Хөгжүүлэгчид нь энэхүү бүтээлээ улам сайжруулах тал дээр ажиллаж байгаа. Цаашид яг ямар зориулалттайгаар бүтээж ашиглах талаараа дэлгэрэнгүй мэдээлнэ хэмээн мэдээлсэн юм.


Categories
булангууд мэдээ шинжлэх-ухаан-технологи

Боломжгүй бүхнийг бичдэг камер худалдаанд гарлаа

Камерын зах зээлд маш олон төрлийн хэлбэр загвар хүчин чадалтай бүтээгдэхүүнүүд худалдаалагдсаар байна. Тэгвэл яг энэ зах зээлд нэгэн шинэ төрлийн дүрс бичлэгийн бяцхан камер мэндэлсэн байна. “Инста 360 Уан Икс” нэртэй тус экшин зориулалтын камераар боломжгүй гэж бодсон бүхнийг бичиж авах боломжтой хэмээн танилцуулсан юм.

Инста360 брендийг хөгжүүлэгчид энэхүү бүтээлээ “GoPro Hero 7” камерийн хамгийн гол шинэхэн төрсөн өрсөлдөгч хэмээн ам бардам мэдэгдсэн юм. 360 хэмийн дүрслэлийг бичихдээ гайхалтай шийдлийг агуулсан камерийн линзний тусламжтайгаар хийдэг. Мөн нэмж хэлэхэд өөртөө 5,7К 30 fps чанарын үзүүлэлттэй дүрс бичлэг хийх боломжтой дурантай. Харин удаашруулсан бичлэг хийх систем нь 4К 50 fps үзүүлэлттэй бол супер удаашруулсан бичлэг хийхдээ 3К 100 fps үзүүлэлттэй системээр хангагдсан. Хамгийн их анхаарал татсан нэг зүйл бол энэхүү камер өөрөө бяцхан цэцгэн сүүл холбогчтой. Тус цэцгэн сүүл холбогчоо хиймэгц хүссэн чигтээ агаарт шидэж болно.

Агаарт шидсэн үед хөдөлгөөн болон объект дагагч системийнхээ тусламжтайгаар гайхалтай хором, гайхамшигтай өнцөг тус камерын дуранд буудаг байна. Экшин төрлийн спортоор хичээллэх дур сонирхолтой охид залуус энэ камерийн өөрсдийн хүссэн арга барилаараа ашиглаж болно. Go Pro Hero 7 камер хэдийгээр энэ төрөлдөө хамгийн шилдэг нь хэмээн яригдаж байгаа ч, Insta360 One X – харьцуулахад нэг л чигт дүрс бичлэг хийдэг. Харин энэ харагдаж байгаа камер бүхэл 360 хэмийн дүрслэлийг хийдэг болохоор давуу талтай юм.

АНУ-ын зах зээлд аль хэдийнээ худалдаалагдаад эхэлчихсэн бүтээгдэхүүн. Цахим худалдааг дамжуулан 399 ам.доллараар захиалах боломжтой юм байна.


Categories
булангууд мэдээ шинжлэх-ухаан-технологи

Монгол залуу бодлоор удирддаг дрон камер бүтээжээ

Австрали улсын “Күйнсландын Их Сургууль”-д суралцдаг Б.Билгүүн бодлоор удирддаг дрон камер бүтээжээ. Тэрээр хүний тархинд байдаг цахилгаан сигналуудыг ашиглан дроныг удирддаг байхаар бүтээлээ хийсэн байна.

Дрон бүтээхээсээ илүү удирдах нь түүнд хүндрэлтэй байсан тухайгаа ярьсан аж. Удахгүй эх орондоо ирэх гэж буй бөгөөд тэтгэлэг авах үедээ “Надад нэг хүний тэтгэлэг өгснөөрөө би эргэж ирээд олон хүнд зааж өгч, тэтгэлгийн үр өгөөжийг түгээнэ” хэмээсэн үгэндээ хүрэхээр зорьж байгаа тухайгаа ярьжээ.

Дашрамд дуулгахад тэрээр тус улсад Монгол Улсын засгийн газрын тэтгэлгээр суралцдаг байна. Цахилгаан болон компьютерийн инженер чиглэлээр давхар суралцахын хажуугаар Австралийн арван жилийн хүүхдүүдэд компьютер программ болон роботокийн хичээл заадаг аж.

Categories
булангууд мэдээ шинжлэх-ухаан-технологи

2019 онд нисдэг машин худалдаанд гарна

“Terrafugia” компани нь нисдэг автомашиныхаа захиалгыг авч, 2019 онд гэхэд ашиглалтад оруулахаа албан ёсоор мэдэгдлээ. “Transition” маркийн энэхүү машиныг туршихын тулд тус компани Нью-Хэмпширт хувийн онгоцны буудал түрээслэн авсан байна. БНХАУ-ын “Geely” концернийн харъяа “Terrafugia” компани энэ оны аравдугаар сараас нисдэг машины захиалгаа авч эхэлсэн бөгөөд хоёр хүний суудалтай, залгаа далавчит, түлш болоод цахилгаанаар ажиллах боломжтой, агаарт цагт 160 км хурдлах чадвартай гэж бүтээгдэхүүнийхээ талаар мэдэгдэж буй.

Нисдэг машины үнийг эцэслэн тогтоогоогүй ч 300 мянга орчим ам.доллараар худалдах төлөвтэйг үйлдвэрлэгчид онцолсон байна. 2006 онд АНУ-ын Бостон хотод MIT-ийг төгссөн таван залуу хамтран үүсгэн байгуулсан тус компанийг БНХАУ-ын автомашин үйлдвэрлэгч “Geely” концерн хоёр жилийн өмнө худалдан авч, ажилтан ажиллагсад болоод инженерүүдийнх нь тоог нэмэн, нисдэг машин үйлдвэрлэхээр ажиллаж байгаа юм.

“Terrafugia” компани ирэх онд нисдэг машин худалдаанд гаргана

Categories
булангууд мэдээ шинжлэх-ухаан-технологи

“Spot Mini” нэртэй робот нохойг танилцууллаа

Амьтны хэлбэр загвартай роботын төхөөрөмжийн технологиороо АНУ-ын “Boston Dynamics” инженерийн компани салбартаа дээгүүрт тооцогддог. Тус компани дөрвөн хөл дээрээ явах чадвартай “Spot Mini” нэртэй робот нохойгоо танилцуулан зах зээлд нэвтрүүлэхэд бэлэн болчихсон байгаа юм. Тэгвэл энэхүү роботтой өрсөлдөхүйц чадвартай “Anymal” нэртэй робот нохойг Швейцарийн өндөр технологийг хөгжүүлэгч “Robotics Systems lab” нэртэй лаборатори сургуулийн инженерүүд зохион бүтээсэн байна.

Бостон Динамикс компанийн Спот Мини робот нохой өрөө тасалгаан дундуур чөлөөтэй мөлхөх, шатны өөд болон уруу өгсөж уруудах мөн хаалганы бариулнаас барин онгойлгох чадвартай. Энэ харагдаж байгаа Anymal нэртэй робот нохой ч гэсэн эдгээр үйлдлүүдийг дутахааргүй хийж гүйцэтгэж сурсан байна. Үүнийг Швейцарийн Цюрих хотноо орших өндөр технологийн судалгааны “Robotic Systems Lab” лабораторийн “Anybotics”-ийн инженерүүдийн баг зохион бүтээсэн юм. Анхны туршилтаа энэ сарын дундуур хийж эхлэн, олон нийтэд үзүүлсэн байна. Туршилтаар Anymal нэртэй робот нохой хаалганы бариулаас болгоомжтойхон атган онгойлгож байгааг харуулжээ. Мөн гадны нөлөөллийн эсэргүүцэх чадварыг нь шалгах үүднээс хөндлөнгөөс түлхэх, татах зэрэг үйлдлийг хийсэн байна. Робот эсэргүүцэх чадвар сайтай гэдгээ харуулж чадсан юм. Мөн ямар ч тохиолдолд тэнцвэрээ сайн олж чаддаг гэжээ.

Тусгай төхөөрөмж бүхий гараараа аяга усыг цалгиулахгүйгээр атган зөөх чадвартай. 3,3 кг жинтэй зүйлийг дааж чаддаг байна. Дөрвөн хөлтэй робот нохой ямар ч хүнд хэцүү үүрэг даалгаврыг биелүүлж чадна. Өөрөө 30 кг жинтэй юм. Тэнцвэржүүлэгч үүрэгтэй титан пурштэй мөн IP67 стандартын металл материал бүхий их биетэй. ALMA Articulated Locomotion and Manipulation загварын систем дээр тулгуурлагдсан технологитой. Худалдаа аж үйлдвэрийн салбарт болон хэрэглээний хүрээнд ашиглагдах боломжтой. Зах зээлд яг хэзээнээс нэвтрүүлэх нь одоогоор тодорхойгүй байгаа юм байна.

Categories
булангууд мэдээ шинжлэх-ухаан-технологи

​Монгол инженерүүд цахилгаанаар ажилладаг “Портер” бүтээжээ

Монгол инженерүүд цахилгаанаар ажилладаг “Портер” бүтээжээ. Уг машиныг бүтээсэн “Экон моторс” компанийн инженерүүдийн хэлснээр туршилт хийж байгаа аж. Одоогоор туршилтын явцад 220В хүчдэлд зургаан цаг цэнэглээд 1,500 км замыг туулахад 12 мянган төгрөгийн цахилгааны зардал гарчээ. Туршилт дуусаад амжилттай болох юм бол үйлдвэрлэлд шилжүүлнэ гэдгийг зохион бүтээгч инженерүүд хэлж байлаа.

Categories
булангууд мэдээ шинжлэх-ухаан-технологи

Сонин түгээгч дроныг туршжээ

Энэ сарын эхээр хүчтэй газар хөдлөлтөд өртсөн Японы Хоккайдо арлын оршин суугчдад мэдээ хүргэх зорилгоор тус арал дээр сонин түгээгч дроныг баасан гарагт туршиж үзжээ.

Энэхүү туршилтыг байгалийн гамшигт үзэгдэлд нэрвэгдэж, олон зам болон гүүр сүйдсэн Асахикава хотод явуулсан ба 10 ширхэг “Хоккайдо Шимбум” сонин тээсэн дроныг 200 орчим метрийн өндөрт хөөргөсөн байна.

“Бид сонингоо түгээх боломжтой болсондоо баяртай байна” гэж “Хоккайдо Шимбум” сонины Саппоро хот дахь хүргэлтийн төвийн дарга Такума Банно мэдэгдлээ.

Хүргэлтийн дрон турших хүсэлтийг өнгөрсөн тавдугаар сард буюу газар хөдлөлт болохоос өмнө дээрх туршилтыг явуулсан багийн гишүүн санал болгож байжээ. “Сонин хүргэлтийн ажлыг ирээдүйд бүрэн автомат болгох боломжтой” гэж уг багийнхан үзэж байгаа аж.

Categories
булангууд мэдээ шинжлэх-ухаан-технологи

Дэлхийн хамгийн том хөвдөг нарны цахилгаан станц

Дэлхийн хамгийн том хөвдөг нарны цахилгаан станц БНХАУ-д бий. Аньхуй мужид байдаг нууран дээр байрласан нарны станц нь 150 мегаватт эрчим хүч үйлдвэрлэж, орчин үеийн 93 000 өрхийн хэрэглээг хангах хүчин чадалтай. China Three Gorges Corp корпораци өнгөрсөн жилээс барьж эхлэн энэ онд ашиглалтад оруулжээ.

Дэлхийн хамгийн том хөвдөг нарны цахилгаан станц 93 000 өрхийг хангана

БНХАУ 2020 онд 213 гигаватт хүчин чадалтай нарны цахилгаан станцыг суурилуулах бөгөөд энэ нь АНУ-аас дав дахин их гэсэн үг юм. БНХАУ одоогоор эрчим хүчний нийт хэрэглээнийхээ 20 хувийг сэргээгдэх эх үүсвэрээс хангаж байна.

Дэлхийн хамгийн том хөвдөг нарны цахилгаан станц 93 000 өрхийг ханганаДэлхийн хамгийн том хөвдөг нарны цахилгаан станц 93 000 өрхийг хангана