Categories
булангууд мэдээ шинжлэх-ухаан-технологи

Хүрээлэн буй орчны шинжлэх ухаан, технологийн талаар олон улсын эрдэмтэд чуулж байна

“Хүрээлэн буй орчны шинжлэх ухаан ба технологи” сэдэвт олон улсын хоёрдугаар бага хурал өнөөдөр болж байна.

Уг хурлын үндсэн зорилго нь байгаль орчинд тулгамдаж буй асуудлыг хэлэлцэж шинжлэх ухааны ололт амжилт, нийгэм, эдийн засаг, бүс нутгийн хөгжлийг сайжруулах юм.

Дэлхий нийтэд тулгараад байгаа уур амьсгалын өөрчлөлт, эдийн засаг, хүн амын хурдацтай өсөлт, байгалийн нөөцийн хомсдол нь дэлхийн экосистемд эрсдэл учруулсаар байгаа өнөө үед байгалийн сөрөг хүчин зүйлсийг багасгах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох үндсэн гол арга зам нь байгалийн нөөцийг тогтвортойгоор ашиглах, хамгаалах, нөхөн сэргээх, экологид халгүй дэвшилтэт технологийг ашиглах явдал юм. Хүний сөрөг үйл ажиллагаа, дэлхийн дулаарал, уур амьсгалын өөрчлөлтөөс шалтгаалан улс орон, бүс нутагт олон сөрөг үр дагавар үүсч байна. Энэ бүхнийг зөвхөн нэг улсын хэмжээнд даван туулах стратеги шийдэл гаргах нь учир дутагдалтай юм. Үүсч буй асуудлыг улс орон, бүс нутгийн хэмжээнд шинжлэх ухаанчаар харж нэгдсэн ойлголцлоор судлан тогтоон тэдгээр асуудлыг шинэ технологи, инновацийг нэвтрүүлэх замаар даван туулах стратеги боловсруулах нь хамгийн үр дүнтэй байх боломжтой. Иймээс эдгээр сөрөг хүчин зүйлийг даван туулах шинжлэх ухаанч арга ухаан, технологийг хэлэлцэн, зөвлөлдөх боломжийг “Хүрээлэн буй орчны шинжлэх ухаан ба технологи” /EST2019/ сэдэвт олон улсын хоёрдугаар бага хурал олгож байгааг зохион байгуулагчид онцолж байна.

Энэ жилийн салбар хуралдааныг байгалийн шинжлэх ухаанаас гадна нийгэм эдийн засаг, бүс нутгийн хамтын ажиллагаа, хөгжлийн асуудлыг хөндсөн судалгааг хэлэлцүүлж байна. Түүнчлэн олон улсын эрдэм шинжилгээний байгууллагууд ололт, амжилт, туршлагаасаа хуваалцах, мэдлэгээ харилцан солилцох, хамтарсан төсөл, хөтөлбөрүүд эхлүүлэх нөхцөлийг бий болгож байгаагаар онцлог юм.

Тус Тус хуралд оролцлогчдийн төлөөлөл ийн ярьж байна.

ШУА-ийн тэргүүн дэд ерөнхийлөгч Г.Чулуунбаатар:

Хувьсан өөрчлөгдөж байгаа хүрээлэн буй орчны өнөөгийн нөхцөлд “Ногоон хөгжил”, “Тогтвортой хөгжил” гэсэн үзэл баримтлал, ойлголтын хүрээнд уур амьсгалын өөрчлөлт, дэлхийн дулаарлыг бууруулах арга хэмжээг авч хэрэгжүүлэх, байгалийн нөөцийн тогтвортой ашиглалтын талаар өрнөж буй өргөн агуулгатай хэлэлцүүлгийн дотор “Хүрээлэн буй орчны шинжлэх ухаан ба технологи” сэдвээр зохион байгууллагддаг энэхүү олон улсын эрдэм шинжилгээний бага хурал өөрийн гэсэн бодитой байр суурийг эзлэх болжээ. Эрдэмтэд бид бүхэн уур амьсгал, хүрээлэн буй орчны ихээхэн өөрчлөлттэй энэ эринд байгалийн нөөц баялгийг зүй зохистой ашиглах, байгальд ээлтэй дэвшилтэт технологийг хөгжүүлэх, түүнд хэрхэн хувь нэмрээ оруулах талаар иргэдэд шинжлэх ухааны мэдлэг, мэдээллийг түгээх үүрэгтэй. Энэ удаагийн олон улсын эрдэм шинжилгээний хурал, түүний бэлтгэл ажлын хүрээнд хийгдсэн ажил болон хурлын үр дүнгээр дараа нь зохион байгуулагдах арга хэмжээнүүд шинжлэх ухааны мэдлэг түгээх үйл хэрэгт бага биш хувь нэмэр оруулна гэдэгт эргэлзэхгүй байна.

БОАЖЯ-ын сайдын зөвлөх Ё.Нямдаваа:

Монгол орны хүрээлэн буй орчин байгалийн зүй тогтлоор өөрчлөгдөж байдаг учраас үүнийг бодлого болгож тодорхойлоход шинжлэх ухааны үндэслэлийг харгалзаж үзэх шаардлагатай. Иймээс энэхүү хурал нь хүрээлэн буй орчны асуудлыг төрийн бодлого болгон тодорхойлоход чухал нөлөөтэй юм. Монгол орны нийт газар нутгийн 76,8 хувь нь цөлжилтөт автсан. Нийт бэлчээрийн 57 хувь нь доройтсон зэрэг тулгамдсан асуудлууд бидэнд байна.

ШУА-ийн Газарзүй-Геоэкологийн хүрээлэнгийн захирал Д.Баттогтох:

НҮБ-ын тогтвортой хөгжлийн зорилтыг хэрэгжүүлэхийн тулд бүс нутгийн хэмжээнд хэрхэн хамтрах тухай хуралд хэлэлцэж байна. Хурлын оролцооноос харахад үр дүн нь маш сайн гарна гэж харж байна.

БНХАУ-ын Шинжлэх ухааны академийн профессор Ван Тао:

“Миний бие элсний салхин нүүдлийг зогсоох, цөлжилттэй тэмцэх аргын талаар илтгэл тавилаа. Энэ чиглэлээр манай хоёр орон хамтран туршилт судалгааны төв байгуулсан. Хамтран ажиллахад шинэ санаа, мэдлэг ур чадварын хувьд асуудал гараагүй ч төслийг үргэлжлүүлэн хийхэд хөрөнгө оруулалт, дэмжлэг дутмаг байна.

“Хүрээлэн буй орчны шинжлэх ухаан ба технологи” олон улсын анхдугаар бага хурал 2017 онд зохион байгуулсан бөгөөд тус хурлаас 2 жил тутам уг хурлыг зохион байгуулахаар тогтсон. Иймээс “Хүрээлэн буй орчны шинжлэх ухаан ба технологи” олон улсын II бага хурал 2019 онд зохион байгуулагдаж байна. Тус бага хуралд БНХАУ, ОХУ, Япон, Герман, БНСУ, Энэтхэг, Канад, Буриад, ӨМОЗО болон Монгол улсын эрдэмтэн судлаач, багш нар оролцохоос гадна БСШУСЯ, БОАЖЯ, ШУА-ийн удирдлага, ажилтан ОУ-ын байгууллагын төлөөлөл бүхий 200 гаруй эрдэмтэн судлаачид оролцож байна. Мөн түүнчлэн тус бага хуралд олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн эрдэмтэд болох БНХАУ-ын эрдэмтэн “Wang Tao”, “Dong Suocheng” Японы эрдэмтэн “Tsunekawa Atsushi”, БНСУын эрдэмтэн “Sung Gyu Kim” болон Энэтхэг улсын эрдэмтэн, ОУ-ын зөвлөх “Mahesh Patanker” нар уригдан ирж түлхүүр илтгэлийг танилцуулж байна.

“Хүрээлэн буй орчны шинжлэх ухаан ба технологи” (EST-2019) олон улсын бага хурал нь доорх үндсэн

сэдвүүдийн хүрээнд зохион байгуулагдаж байна. Үүнд:

• Байгалийн нөөц ба ашиглалт

• Хүрээлэн буй орчны төлөв байдал ба загварчлал

• Уур амьсгалын өөрчлөлт ба хүрээлэн буй орчны нөлөөлөл

• Экологи, хүрээлэн буй орчны судалгааны арга, аргачлал

Байгаль орчны бодлого ба тогтвортой байдал

• Эдийн засгийн корридор ба интеграци

• Улс хоорондын, салбар хоорондын судалгаа шинжилгээний хамтын ажиллагаа

• Шинжлэх ухаан, бизнесийн салбарын үр ашигтай хамтын ажиллагаа ба кластер хөгжлийн зарчим

• Нөхөн сэргээлт, хянах арга технологи

• Хаягдал бохир усыг цэвэрлэх технологи ба менежмент

Categories
булангууд гадаад мэдээ шинжлэх-ухаан-технологи

“Lenovo” нугардаг дэлгэцтэй компьютерын загварыг танилцуулав

Хятадын Lenovo компани дэлхийн анхны нугардаг, уян дэлгэцтэй зөөврийн компьютерын загварыг танилцууллаа.

Уг бүтээгдэхүүн 2020 онд ThnikPad X1 брэндийн нэг хэсэг болж зах зээлд хүрэх юм гэнэ. Тус зөөврийн компьютер нь 13.3 инчийн хэмжээтэй, 4:3 харьцаатай, 2K OLED дэлгэц нь нугалсны дараа хатуу хавтастай номны хэмжээтэй болдог байна. Хагас дэлгэсэн үедээ 13 инчийн зөөврийн компьютер болох бөгөөд дэлгэцний нэг хагас нь гарны товчнууд бүхий самбар болж хувирах юм. Харин бүрэн дэлгээд тусгай суурь дээр байрлуулж, гар, хулгана залгавал All-in-one загварын ширээний компьютер болж хувирна. Үүнээс гадна тусгай үзэг ашиглан таблет болгон ашиглаж боломжтой.

Туршилтын шатанд яваа уг компьютерын дэлгэрэнгүй үзүүлэлтүүдийг Lenovo компани одоогоор нууцалж байгаа юм. Уг бүтээгдэхүүнийг зах зээлд гаргах хугацаа, үнэ зэрэг мэдээлэл тодорхой болоогүй байна. Дизайн, хийцийн хувьд ч бэлэн болоогүй ба туршилтын загвараа тодорхой хүрээнийхэнд танилцуулжээ.

Б.САРУУЛ

Categories
булангууд гадаад мэдээ шинжлэх-ухаан-технологи

Хиймэл Ангараг гариг анхны зочдоо угтлаа

БНХАУ-ын Гансу мужийн Жинчан хотоос 40 километрийн зайд, элсэн цөлд хиймэл ангараг гаригийг бүтээж сансрын кэмп байгуулагдсан билээ. C-Space төслийн хүрээнд бүтсэн энэхүү байгууламж нь хиймэл хүлэмж, насосын өрөө, лаборатори, унтлагын болон хоолны өрөөнүүд гэх зэрэг үзүүлэнгүүдээс бүрдэнэ. Хэмжээгээрээ америк хөлбөмбөгийн талбайн тавны нэгтэй тэнцүү.

mars in the gobi desert зурган илэрцүүд

mars in the gobi desert зурган илэрцүүд

Хятадууд энэхүү төсөлдөө 2.5 тэрбум юань буюу 374 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийхээр төлөвлөж байгаа бөгөөд нийт талбайгаа 67 кв.км болгож томруулна. 2030 он гэхэд жилд хоёр сая жуулчин Улаан нүдэн гариг дээр ирсэн юм шиг мэдрэмж авах болно хэмээн үзэж байгаа гэнэ.

Тэгвэл өчигдөр орон нутгийн дунд сургуулийн 100 орчим сурагч Хиймэл бааз дээр зочилжээ. Энэ үеэр Рютерс агентлагийн зурагчин Томас Петер ажиллаж баазын дэлгэрэнгүй зургийг дэлхий нийтэд танилцуулсан байна.

Students leave a mock space capsule after a lesson at the C-Space Project Mars simulation base in the Gobi Desert, April 17. REUTERS/Thomas Peter

Students walk through Gobi Desert near the C-Space Project Mars simulation base, April 17. REUTERS/Thomas PeterСурагчид хиймэл баазтай танилцах аялал хийж буй нь

Students are seen from inside an installation representing a cave on Mars at the C-Space Project Mars simulation base in the Gobi Desert, April 17. REUTERS/Thomas Peter

Сурагчид хиймэл Ангараг гаригийн агуйн гадна

Сансрын хиймэл капсулын дотоод засал

Сансрын хиймэл капсул гадна талаасаа ингэж харагддаг

Баазын ажилтан дуураймал сансрын хувцас өмссөн байгаа нь

Сансрын баазын хооллох өрөө

A sleeping capsule is seen at the C-Space Project Mars simulation base in the Gobi Desert, April 17. REUTERS/Thomas PeterСансрын баазын унтлагын капсул

Хиймэл лаборатори

Fake vegetablesХиймэл хүлэмжин дэх хиймэл хүнсний ногоо

Potatoes are kept in jars at the C-Space Project Mars simulation base in the Gobi Desert, April 17. REUTERS/Thomas Peter

Хиймэл төмсийг хадгалсан байдал

Сансрын хиймэл капсул

А.МӨНХЗУЛ


Categories
булангууд мэдээ редакцийн-нийтлэл шинжлэх-ухаан-технологи

​Одон орны хураангуй цаг тоолол

Image may contain: sky and cloud

2019-оны 4-сард

( Улаанбаатарын цагаар )

4.2. Сар, 3°-аар Сугар гарагаас хойш байрлана. Үд дундад

4.3. Буд гараг, 0.4°-аар Далай ван гарагаас хойш байрлана. Үүр шөнөөр, 3 цагт

4.3. Сар, 3°-аар Далай ван гарагаас урагш байрлана. Өглөө 7 цагт

4.3. Сар, 4°-аар Буд гарагаас урагш байрлана. Өглөө 7 цагт.

4.5. Сар битүүрч, Шинэ сар гарна. Үдээс хойш 16:50′ цагт

4.5. Астероид Айрис ( Iris) – ийн Нарны ар талд дахь тохиолго буюу Нарны чанх цаад талд байрлана. Үдээс хойш 17 цагт

4.6. Сар, 5°-аар Тэнгэрийн ван гарагаас урагш байрлана. 21 цагт

4.9. Одой гараг Церера төлөв байдалдаа ирнэ. ( гарагийн тохиол). Үүрийн 5 цагт

4.10. Урлагын ван хэмээх бага гараг буюу астероид Паллас-ын Нарны цаад тал дахь тохиол буюу Нарны чанх цаад талд байрлана. Өглөө 9 цагт

4.10. Сугар гараг, 0.3°-аар Далай ван гарагаас хойш байрлана. Өдөр дундад

4.11. Бархасбадь гараг төлөв байдалдаа ирнэ. ( гарагийн тохиол) Өдөр 13 цагт

4.12. Буд гараг, Нарнаас Баруун их даялал өнцөг дээрээ ирнэ. (28°) Үүрээр 4 цагт

4.13. Сарны дээд хагас ( эхний тал сар) Үүр шөнөөр 3:06′ цагт

4.17. Ангараг гараг, 7°-аар Альдебаран буюу Үхэрийн ордны гялаан Дөлгөөн тэнгэрийн эх одноос хойш байрлана.

4.19. Сарны дөхлөг, ( 364208 км = 226,306 миль) Өглөө 6:05′ цагт

4.19. Бүтэн сар Тэргэл болно. Орой 19:12′ цагт

4.22-4.23. СОЛИРЫН БОРОО.

Лириды буюу Тэнгэрийн сангийн ордны солиронцын бөөгнөрлийн чигт дэх солирын бороо.

4.23. Тэнгэрийн ван гарагийн Нарны эсрэг талын тохиол ( Нар, Дэлхий, Тэнгэрийн ван гараг гэсэн дарааллаар хавтгайн нэг шугаманд байрлана.) Өглөө 7 цагт

4.23. Сар, 1.6°-аар Бархасбадь гарагаас хойш байрлана. Орой

4.25. Дэлхий ван одой гараг төлөв байдалдаа ирнэ ( гарагийн тохиол) орой 17 цагт

4.25. ТУСГАЙЛСАН АЖИГЛАЛТЫН ТОВ

Сар, 0.07°-аар Санчир гарагаас хойш байрлана. Үүр шөнөөр 4 цагт

4.27. Сарны доод хагас ( сүүлчийн тал сар) Өглөө 6:18′ цагт

4.29. Сар, холхи цэг дээрээ ирнэ. ( 404576 км = 251,396 миль) Өдөр 14:20′ цагт

4.30. Санчир гараг төлөв байдалдаа ирнэ ( гарагийн тохиол) Өглөө 10 цагт

4.30. Сар, 3°-аар Далай ван гарагаас хойш байрлана. Үдээс хойш 14 цагт

Эх сурвалж: https://www.facebook.com/groups/312063645592536/permalink/1663177073814513/

Categories
булангууд мэдээ шинжлэх-ухаан-технологи

“Facebook Live”-д өөрчлөлт орно

Манай компани аюултай, зохисгүй контентыг цаг тухайд нь олж илрүүлэх зорилгоор технологиудаа сайжруулах болно гэж “Facebook” компанийн үйл ажиллагаа хариуцсан захирал Шэрил Сэндберг мэдэгджээ.

“Крайстчерч хотын сүмд террорист халдлага болсон хэргийн дараа манай компани “Facebook Live” буюу шууд дамжуулалтын дүрэм журам, “Facebook”-ийн платформ дахь үзэн ядах үзэлтэй тэмцэх явдлыг чангатгах, Шинэ Зеландын нийгэмлэгэд үзүүлэх дэмжлэгийг нэмэгдүүлэх гэсэн гурван чиглэлд арга хэмжээ авч хэрэгжүүлэн ажиллаж байна. Түүнчлэн бид хүчирхийллийг харуулсан дүрс, бичлэг болон түүний засварласан хувилбарыг даруй олж илрүүлэх, тэдгээр дүрс, бичлэгийг дахин нийтлэх явдлыг таслан зогсоохын тулд илүү дэвшилтэт технологийг бий болгохыг зорьж, түүнд чиглэсэн судалгаа шинжилгээнд хөрөнгө оруулж байгаа” хэмээн Шэрил Сэндбергийн нээлттэй захидалд дурдсан байна.

Крайстчерч хотын сүмд халдлага үйлдсэн Австралийн 28 настай иргэн Брентон Таррант нь халдлагын үйл явцыг “Facebook” нийгмийн сүлжээгээр шууд дамжуулан үзүүлж байсан юм. “Associated Press” агентлагийн мэдээлснээр, “Facebook” компанийн зохисгүй контентыг таних автомат систем нь энэхүү халдлагын шууд дамжуулалтыг таньж, цацагдаж буй бичлэгийг шууд хааж чадаагүй байна. Хиймэл оюун ухааны систем хүчирхийллийг харуулсан дүрс бичлэгийг видео тоглоомны шууд дамжуулалтаас ялгаж чадахгүй байгаа учир халдлагын шууд дамжуулалтын утга агуулгыг автоматаар тодорхойлж, зогсоож чадаагүй байна гэж тус агентлаг мэдээлсэн байна.

Categories
булангууд мэдээ шинжлэх-ухаан-технологи

​Фэйсбүүкийн доголдлын үеэр Телеграмд 3 сая хэрэглэгч нэмэгджээ

Фэйсбүүк, Инстаграм, Ватсапп, Мессенжерийн хэвийн ажиллагаа өчигдөр дэлхий даяар доголдож компанийн нэр хүнд багагүй унасан билээ. Уг уналт Телеграм аппликейшн чатад ашигтайгаар эргэж, хэрэглэгчийн тоог 3 саяар нэмэгдүүлжээ. Хэрэглэгчдийнхээ чатыг гуравдагч этгээдэд харуулахгүй байхаар нууцалдаг уг чат аппыг өнгөрсөн жил ОХУ-д хориглож байсан түүхтэй. Телеграм дээр бичсэн чат сервертээ хадгалагддаггүй ажээ.Телеграмын Гүйцэтгэх захирал Павел Дуров өөрийн Твиттер хуудаснаа “Өнгөрсөн 24 цагт манайд шинээр 3 сая хэрэглэгч бүртгүүлжээ. Бид жинхэнээсээ аюулгүй байдлыг тань ханган ажилладаг” гэсэн утга бүхий жиргээг нийтэлсэн байна. Өнгөрсөн жилийн энэ үед Телеграм 200 сая идэвхтэй хэрэглэгчтэй байсан билээ.

Categories
булангууд мэдээ шинжлэх-ухаан-технологи

Долгион уу Бөөм үү?

No photo description available.

Пи тооны өдөр буюу жил бүрийн 3-р сарын 14 (3.14) энэ өдөр Альберт Эйнштейн мэндэлжээ.

Мөн Стивен Хокинг нас барсан…

Долгион уу Бөөм үү?

1921 оны физикийн салбар дахь Нобелийн шагналыг Эйнштейнд түүний Харьцангуйн онолд нь зориулж… Өгөөгүй.
Тухайн үед Харьцангуйн онол хэтэрхий абстракт, хийсвэр санагдаж байсан гэдэг. 1918 оны нар хиртэлтийг ажигласан Артур Эддингтоны ажиглалт Харьцангуйн онолын нэгэн баталгаа болсон гэж үздэг ч, ажиглалтын нарийвчлал хүлээн зөвшөөрөхүйц өндөр байгаагүй. Тиймээс бүгд л дотроо “бяцхаан” эргэлзээтэй хоцорсон… Харьцангуйн онолын таамаглалыг шалгаж болох нэг зүйл нь “гравитацийн долгион” байв. Харамсалтай нь технологи үүнийг шалгах хэмжээний өндөр хөгжөөгүй байжээ. Бүтэн зууны дараа… 2015 оны 9-р сарын 14-ны өдөр л хүн төрөлхтний түүхэн дэх анхны гравитацийн долгионыг бүртгэсэн юм. Ажиглалт үнэхээр “жинхэнэ” байсан гэдгийг Эйнштейний “140”-н насны ойгоор олон нийтэд мэдэгдэж түүнд бэлэг барьжээ.

Тэгвэл Эйнштейнд юуны төлөө нобелийн шагнал гардуулсан бэ? Фотоэффектийн үзэгдэл…Энэ нь Ньютоны үеэс эхлэн өнгөрдөг зууны хагас хүртэл үргэлжилсэн Гэрэл долгион уу эсвэл бөөм үү гэдэг маргаантай холбоотой. Ньютон “гэрэл бол бөөм” гэтэл Гюгюнс эсрэгээр “Үгүй ээ энэ чинь долгион” гэдэг байж. Маргаан үргэлжилсээр 20-р зууны эхэн үед ДОЛГИОН талынхан илт давуу ялалтыг байгуулав. Жеймс Клерк Максвелл-н цахилгаан соронзон орныг нэгтгэсэн тэгшитгэлүүдэд “гэрэл бол цахилгаан соронзон ДОЛГИОН юмаа” гэдгийг харуулав… Ингээд л бүх физикчид, эрдэмтэд гэрэл бол долгион, түүнийг зөвхөн хэр тод тусаж буй эрчмээр нь л ангилах хэрэгтэй гээд байж байтал БӨӨМ талынхны сүүлчийн итгэл найдвар Фотоэффектийн үзэгдэл нээгджээ.
Дамжуулагч утсыг дундуур нь таслачихсан байна гэж саная. Тасарсан үзүүрүүд хоорондоо маш бага зайтай бол нэг үзүүрээс сугарсан электрон нөгөө үзүүр рүү хүрч чадна. Хэрвээ бид нэг үзүүр дээр гэрэл тусгавал, гэрлийн эрчимээс шалтгаалж, үзүүрээс электрон сугараад нисчих боломжтой. Физикчдийн итгэж байсанчлан ингэж электроныг сугалахад тусаж буй гэрлийн эрчим л чухал. Хэр тод тусгана төдий чинээ их электрон нисгээд байх нь… Харамсалтай нь бодит байдал эсрэгээр… Хийгдсэн туршилт бүр гэрэл хэр их эрчимтэй тусахаас үл шалтгаалан харин тодорхой гэрлийн долгионы уртуудад өөр өөр үр дүнгүүдийг өгч эхлэх нь тэр. Үүнийг шийдвэрлэх хялбар аргыг Эйнштейн олжээ… Энерги хадгалагдах хууль…
Хөгшин эрдэмтэн Макс Планкийн Хар биеийн цацаргалтыг тайлбарлахад ашигласан өөрийнх нь хэлсэнээр “математик залийг” Эйнштейн фотоэффектийн үзэгдлийг тайлбарлахад амжилттай ашиглав. Маш энгийн санаа. Ертөнц дэх бүх биет өөрөөсөө төрөл бүрийн долгионы урттай гэрэл цацруулдаг ба, үүнийг бид дулааны цацаргалт гэдэг, энэхүү биетээс цацрах гэрэл тасралтгүй буюу долгионы бүх уртад жигд бол ертөнц бүхэлдээ дулааны цацаргалтаар дүүрч хөрөх байв. Гэтэл үгүй шүү дээ. Хэт улаан сүйрэл гэж нэрлэгдсэн энэхүү асуудлыг гэрэл төрөл бүрийн долгионы уртад жигд цацардаг бус тодорхой долгионы уртад хамаарагдах тодорхой “багц” хэлбэрээр буюу “квант, квантаар” цацаргадаг гэж үзвэл хялбархан шийдэж болно. Гэвч энэ нь байгальд гэрэл тасралтгүй үргэлжилсэн бус квант, квантаар тасралттай цацардаг долгион гэсэн таамаглалыг дэвшүүлнэ. Өөрөөр хэлбэл биетээс цацрах гэрэл тасралтгүй үргэлжилсэн бус тодорхой долгионы уртад ноогдсон тодорхой энергитэй л байна. Энэ хамгийн бага энергийн хэмжээг “нэг квант” гэнэ. Биетээс цацрах гэрлийн энерги түүний эрчмээр бус долгионы урт болон өдгөө Планкийн тогтмол гэж нэрлэгдсэн тогтмолын үржвэрээр шууд тодорхойлогдоно. Өндөр энергитэй гэрэл биетээс цацрахын тулд босго энергийн хэмжээ их байх ба Планкийн тогтмол болон долгионы уртаар тодорхойлогдох тул цацрах боломж бага. Зөвхөн боломжит долгионы уртын мужид л гэрэл багц, багцаар – квант квантаар цацрах боломжтой. Иймээс биет өөрөөсөө төрөл бүрийн долгионы урттай гэрэл цацруулсаар эцэст нь ямар ч энергигүй болон хөрөх аюулаас аврагдах юм. Эйнштейн Планкийн санааг фотоэффектийн үзэгдлийг тайлбарлахад ашиглажээ. Тэр энэхүү гэрлийн квантыг “фотон” гэж нэрлэсэн нь өдгөө бидний мэдэх гэрлийн бөөмийн нэршил юм.
Дамжуулагч утасны тасарсан үзүүр дээр тусаж буй гэрэл тасралтгүй үргэлжилсэн бус харин квант, квантаар тусах ба тусаж буй нэг квантын энерги (өөрөөр фотоны энерги) электроныг дамжуулагч утасны үзүүрээс сугалах хамгийн бага энергитэй тэнцсэн тохиолдолд электрон үзүүрээс сугаран нисэх боломжтой. Ингэснээр тусгаж буй гэрлийн эрчим бус түүний долгионы урт чухал. Гэрлийн долгионы урт богино байх тусам, эсрэгээр давтамж өндөр байх ба тухайн гэрлийн нэг квантын энерги ихсэнэ, богино долгионы урттай гэрлийн хувьд электроныг сугалахад хялбар. Учир нь тэр их энергитэй. Дүгнэж хэлвэл: Электроныг сугалахын тулд гэрэл хэр тод, хэр удаан тусах нь чухал бус харин ямар давтамжтай байх нь чухал. Зөв давтамжтай гэрлийг тусгавал удаан, хурдан-удаан, тод-бүдэг тусахаас үл шалтгаалан электроныг сугалах болно. Эйнштейн энэ бүгдийг маш энгийн энерги хадгалагдах хууль дээр суурилсан тэгшитгэлд нэгтгэн бичсэн юм: Туссан гэрлийн энерги болон электроныг сугалахад шаардагдах хамгийн бага энергийн зөрүү нь сугаран гарсан электроны энергитэй тэнцүү.
Эйнштейний тайлбар гэрэл цахилгаан соронзон долгионоос гадна фотон гэх материаллаг бөөм болохыг харуулсан юм. Хожим нь уг нээлт классик квант физикийн суурийг тавьж, орчин үеийн их энерги эгэл бөөмийн физикийн хөгжилд томоохон хувь нэмэр оруулсан. Гэрэл цахилгаан соронзон долгион мөн бөөм ч мөн. Үүнийг өдгөө долгион-бөөмийн дуализм гэдэг ба гэрэл зөвхөн аль нэг нь бус. Харин гэрэл долгион ч мөн, бөөм ч мөн. Ньютоны ч зөв, Гюгюнсийн ч зөв байсан. Квант физик хөгжиснөөр зөвхөн гэрэл ч бус, электрон, мюон, кварк зэрэг эгэл бөөмсүүд гэрэлтэй адил долгионлог – бөөмлөг хосолмол шинж чанартай болохыг нээжээ. Ертөнцийн хамгийн жижиг бүтцүүдийг судладаг квант физикийн шавыг хамтран тавилцсанаараа Альберт Эйнштейн орчин үеийн физикийн хоёр том баганыг босгосон юм. Эдгээр нь ертөнцийн үүсэл хөгжил ирээдүй, огторгуй-хугацаа болон түүн дэх материйн харилцан үйлчлэл, галактик одод эрхэс зэрэг аварга хэмжээсийг судладаг Харьцангуйн ерөнхий бол нөгөө нь атомын бүтэц, материйн бүтэц, тэдгээрийг бүтээгч эгэл бөөмсийн харилцан үйлчлэлийг судладаг Квант физик юм. Өдгөө орчин үеийн онолын физикийн нэгэн томоохон асуудал Харьцангуйн ерөнхий онол болон Квант физикийг хамтад нь багтаасан, нэгдсэн орны онолыг байгуулах асуудал юм. Байгаль ертөнцийг 1. Гравитацийн буюу Таталцалын 2. Цахилгаан соронзон 3. Цөмийн сул 4. Цөмийн хүчтэй гэсэн үндсэн дөрвөн харилцан үйлчлэл жолооддог. Гравитацийн харилцан үйлчлэлийг Харьцангуйн ерөнхий тайлбарладаг бол үлдсэн гурвыг нь Квант физик – Квант орны онолоор тайлбарлана. Гравитацийг тайлбарлах квант орны онолын оролдлогууд амжилт олоогүй ба нэгдсэн орны онолыг бүтээх нь квант гравитацийн онолыг байгуулах тухай асуудал юм. “Бүх зүйлсийн онол” хэмээн нэрлэгддэг үндсэн дөрвөн харилцан үйлчлэлийг нэгтгэсэн онолыг байгуулах санааг мөн л Альберт Эйнштейн сэдэж, өөрийн амьдралын сүүлийн 25 орчим жилийг цахилгаан соронзон онолыг гравитацийн онолтой нэгтгэхэд зориулсан билээ. Харамсалтай нь эдгээр оролдлогууд өдгөө ч түүний мөрөөдөл хэвээр байна…

Жич: Photoelectric effect – Фото эффект гэж орчуулсан болно.

Нийтлэлийг бичсэн:

Б. Билгүүн, Эгэл бөөм цөмийн физикийн салбар, ФТХ.

Image may contain: text

No photo description available.

Categories
булангууд мэдээ шинжлэх-ухаан-технологи

Фэйсбүүк мессенжерээр явуулсан зурвас автоматаар устдаг болно

Өчигдөр Фэйсбүүк компани өөрийн мессэнжэр үйлчилгээг өндөр нууцлалтай, мессэж нь автоматаар сервэр дээрээс устгагддаг болгон өөрчлөх гэж байгааг тус компанийн гүйцэтгэх захирал Марк Зукербэрг зарлажээ. Өөрийн блог хуудсанд нийтэлсэн мэдэгдэлдээ тэр Фэйсбүүкийг “хувийн нууцлалыг анхаарлын төвдөө тавьсан харилцааны платформ” болгоно хэмээн бичсэн байна. “Ирээдүйн харилцаа холбоо нь хувь хүмүүсийн хоорондоо дамжуулж байгаа мэдээлэл өндөр нууцлалтай, дундаас нь хэн нэгэн унших, чагнах боломжгүй, хуулбар нь хаа нэгтээ үүрд хадгалагддаггүй байх зарчим дээр суурилна гэдэгт би итгэлтэй байна. Ийм ирээгүйг бий болгохыг би хүсэж байна” гэж Марк Зукербэрг тайлбарлажээ. Өөрөөр хэлбэл Фэйсбүүк мессэнжэрээр илгээх мессэж нь нэг хүнээс нөгөө хүнд хүрэх хүртлээ кодлогдсон байх бөгөөд дунд нь ямар нэг сервер дээр хадгалагдаж үлдэхгүй байх ёстой гэнэ. Сүүлийн жилүүдэд хэрэглэгчийнхээ хувийн мэдээллийг бусдад санамсаргүй болон санаатайгаар ашиглуулсан тухай дуулиан Фэйсбүүк компаниас салахгүй байгаа. Тиймээс Марк Зукербэрг ийм эрс өөрчлөлтийг хийхээр санаа шулуудсан бололтой. “Бид түүхийнхээ туршид нээлттэй зарчмыг баримталж ирсэн учраас Фэйсбүүкийг хувийн нууцлалыг дээдэлсэн платформ болж чадна гэдэгт олон хүн итгэхгүй байгааг би ойлгож байна. Гэхдээ бид хүмүүсийн хүсэл сонирхлын дагуу өөрчлөгдөж чаддаг болохоо харуулсаар ирсэн билээ” гэж тэр бичсэн байна. Ингэж хүмүүсийн мессэжийг сервэр дээрээ хадгалахгүй болсноор дэлхийн зарим улс орнууд Фэйсбүүк үйлчилгээг газар нутаг дээрээ хаах арга хэмжээ авах эрсдэл байгааг Зукербэрг хүлээн зөвшөөрчээ. Тэрээр ойрын жилүүдэд Фэйсбүүк компани дээр дурдсан өөрчлөлтүүдийг нэвтрүүлнэ гэж мэдэгдсэн байна. Одоогоор тус компанийн эзэмшдэг WhatsApp мессэнжэр хэрэглэгчийнхээ мессэжийг нэг хүнээс нөгөө хүн хүртэл нь кодлон дамжуулдаг. Тэгвэл цаашдаа Фэйсбүүкийн бүх үйлчилгээнд ийм зарчим нэвтрэх ажээ.

Categories
булангууд мэдээ шинжлэх-ухаан-технологи

Хятадын Синхуа агентлаг хиймэл оюун ухаант нэвтрүүлэгчээ танилцууллаа

БНХАУ-ын төрийн өмчит Синхуа агентлаг өнгөрөгч арваннэгдүгээр сард мэдээгээ хиймэл оюунт робот-нэвтрүүлэгчээр уншуулахаар болж буйгаа зарлаж, анхны эрэгтэй хиймэл оюунт хөтлөгчдийг танилцуулаад байсан билээ.

Тэгвэл тэд хэдхэн хоногийн өмнө хиймэл оюунт эмэгтэй робот-диктороо танилцуулж, ирэх гуравдугаар сараас улс төрийн томоохон мэдээ мэдээллийг хөтлүүлэхээр болсноо зарлав.

Дэлхийн анхны хиймэл оюунт энэхүү эмэгтэй дикторыг Синхуа агентлаг Хятадын томоохон хайлтын систем болох “Sogou”-ийн технологийн багийнхантай хамтран бүтээсэн ба түүнийг Шин Шиаомэн хэмээн нэрлэсэн байна.

Хиймэл оюунт робот-диктор нь мэргэжлийн хүний хоолойг ашиглан текст уншиж, телевизийн хөтлөгчдийн оронд ажиллана гэсэн үг. Видео дүрсэнд бодит диктор сууж байгаа харагдавч түүний амны хөдөлгөөнийг дижитал аргаар үүсгэсэн бөгөөд хоолой нь роботынх ажээ.

Ийнхүү роботуудыг хэвлэл мэдээллийн салбарт ажиллуулах болсноор үйл ажиллагааны зардлыг ихээр хэмнэхээс гадна 24 цагийн турш мэдээлэл түгээх боломжтой болж байгаагаа Синхуа мэдэгдсэн. Түүнчлэн Хятад улс сүүлийн жилүүдэд хиймэл оюун ухаан /Artificial Intelligence/-ы салбарт маш амжилттай ажиллаж байгаагийн нэг илрэл нь энэ болж байна.

Categories
булангууд мэдээ шинжлэх-ухаан-технологи

“Nokia” брэндийн таван камертай утсыг танилцууллаа

Испанийн Барселона хотод болсон “Дэлхийн гар утасны конгресс”-ын /Mobile World Confress, MWC 2019/ үеэр таван камертай “Nokia 9 PureView” ухаалаг утас танилцуулсан байна.

“Nokia” брэндийн гар утас үйлдвэрлэгч “HMD Global” компанийн цахим хуудсанд гарсан хэвлэлийн мэдээлэлд дурдсанаар, таван камераас зөвхөн хоёр нь өнгөтөөр харин үлдсэн нь хар цагаанаар зураг авдаг байна. Бүх камер зургийг нэгэн зэрэг өөр өөр дүрслэлээр авдаг учир илүү нарийвчлалтай буух аж. Камер болгонд 12 мегапикселийн мэдрэгч суурилуулжээ.

Үүнээс гадна, ухаалаг утсаар “RAW” форматаар зураг авах боломжтой. Мөн зураг засварладаг “Lightroom” программ суурилахаар “Adobe” компанитай гэрээ байгуулсан байна.

“The Verge” цахим хуудсанд мэдээлснээр, уг ухаалаг утас нь 6 ГБ-ын санах ойтой бөгөөд “Snapdragon 845” процессор суурилсан байна. “Nokia 9 PureView” нь мөн хурууны хээ болон нүүр царайгаар таних системтэй, 5.9 инчийн OLED дэлгэцтэй юм.

“Nokia”-гийн шинэ загварын ухаалаг утсыг гуравдугаар сард худалдаанд гаргах бөгөөд 699 ам.долларын үнэтэй байх аж.