Categories
булангууд мэдээ сав-шимийн-ертөнц шинжлэх-ухаан-технологи

Ангараг гариг дээр байгуулагдах “Нюва” хотын анхны зургууд

Испанийн “ABIBOO” архитектурын компани “Ангараг” гараг дээр байгуулагдах нийслэл “Нюва” хотын анхны зургуудыг цацлаа.”Нюва” хот нь “Ангараг” гаригийн хамгийн их усны нөөцтэй хадан цохионд байрлах ба шууд нарны тусгалаас хамгаалах зорилгоор хадан цохиог нүхлэн байрлах юм.


ABIBOO компани АНУ-ын Ангараг гарагийн нийгэмлэг болон SONet байгууллагын эрдэмтэн судлаачид, одон орончидтой хамтран Марс дээр байгуулагдах нийт таван хотын зургийг гаргасан ба эхний ээлжид нийслэл Нюва хотыг дэлгэрэнгүй танилцуулсан нь энэ ажээ.

“Макро сууц” хэмээн нэрлэсэн хадан дотор байрлах барилгууд нь хоорондоо өндөр хурдны цахилгаан шатаар холбогдох ба хадан цохион өндөрлөг хэсэгт хүнс, эрчим хүчний үйлдвэрүүд байрлахаар болжээ.

Харин хадны бэл хэсэгт цацраг туяанаас хамгаалах дээвэр бүхий эмнэлэг, сургууль, дэлгүүр зэрэг олон нийтэд зориулсан аварга байгууламж байрлах гэнэ. “Нюва” болон зэргэлдээх хотуудын бүх барилга байгууламжууд нь агаар мандлын даралтыг зохицуулахын зэрэгцээ онцгой байдлын үед хоргодох бүсүүдтэй байхаар төлөвлөгдсөн байна. Харин ариун цэвэр, аюулгүй байдлыг хамгаалах зорилгоор ”Макро барилга” бүрийн үүдэнд агаарын шүршүүр байрлуулсан гэдгийг онцолжээ.

“Ирээдүйд ямар нөхцөл байдалтай тулгарахаа мэдэхийн тулд бид эрдэмтэдтэй хамтран маш олон тооны судалгаа, шинжилгээг хийсэн. Тэдгээрийн нэг бол таталцлын хүч юм. “Ангараг” гаригийн таталцлын хүч дэлхийгээс гурав дахин бага буюу 37 хувьтай байдаг. Түүнчлэн “Ангараг” гариг дээр ус хатуу төлөвт оршдог нь хамгийн том давуу тал бөгөөд үүний тусламжтайгаар хот байгуулалтад хэрэглэгдэх материалуудыг үйлдвэрлэх болно” хэмээн “ABIBOO” архитектурын компанийн үүсгэн байгуулагч Альфредо Муньоз ярьжээ. Тэрээр “Марс” дээр хот байгуулах ажил 2054 оноос эхэлж, 2100 онд анхны оршин суугчдаа хүлээн авна гэж үзэж байгаа юм.

Ангараг гариг дээр байгуулагдах Нюва хотын анхны зургууд цацагдлаа (фото 1)

Ангараг гариг дээр байгуулагдах Нюва хотын анхны зургууд цацагдлаа (фото 2)

Ангараг гариг дээр байгуулагдах Нюва хотын анхны зургууд цацагдлаа (фото 3)

Ангараг гариг дээр байгуулагдах Нюва хотын анхны зургууд цацагдлаа (фото 4)

Ангараг гариг дээр байгуулагдах Нюва хотын анхны зургууд цацагдлаа (фото 5)

Ангараг гариг дээр байгуулагдах Нюва хотын анхны зургууд цацагдлаа (фото 6)

Ангараг гариг дээр байгуулагдах Нюва хотын анхны зургууд цацагдлаа (фото 7)

Ангараг гариг дээр байгуулагдах Нюва хотын анхны зургууд цацагдлаа (фото 8)

Ангараг гариг дээр байгуулагдах Нюва хотын анхны зургууд цацагдлаа (фото 9)

Ангараг гариг дээр байгуулагдах Нюва хотын анхны зургууд цацагдлаа (фото 10)

Ангараг гариг дээр байгуулагдах Нюва хотын анхны зургууд цацагдлаа (фото 11)

Ангараг гариг дээр байгуулагдах Нюва хотын анхны зургууд цацагдлаа (фото 12)

Ангараг гариг дээр байгуулагдах Нюва хотын анхны зургууд цацагдлаа (фото 13)

Ангараг гариг дээр байгуулагдах Нюва хотын анхны зургууд цацагдлаа (фото 14)

Categories
булангууд мэдээ шинжлэх-ухаан-технологи

Хүйс толгойн бичээсийг тайлж, уншсан эрдэмтэн Л.Хурцбаатар: Уг бичээсийг аавынхаа гэрээс, багшийнхаа захиасыг санан санан байж тайлж уншсан

Хүйс толгойн бичээс (НТ)-ийг тайлж, уншсан эрдэмтэн, судлаач Солонгод овогт Л.Хурцбаатартай ярилцлаа. Тэрээр Герман улсад ажиллаж, амьдардаг бөгөөд Монголын хэвлэлд анх удаа ярилцлага өгч байгаа нь энэ юм.


-2019 оны арваннэгдүгээр сард Хүйс толгойн бичээсийг Төрийн ордонд залсан. Энэхүү бичээсийг тайлж уншсан нь Монголын түүхийг, монголчуудын бичиг үсгийн түүхийг урагшлуулсан чухал үйл явдал болсон шүү дээ. Юуны өмнө танд энэ бичээсийг тайлсанд нийт монголчуудын өмнөөс талархал илэрхийлье?

-Баярлалаа.

Та Өмнөд Монголын аль хошуунд төрсөн бэ. Монголын эрдэмтэн, судлаачидтай нэлээд ойр дотно байдаг байх?

-Би Өмнөд Монголын Ордос нутгийн Отог хошууны Мангатын Алаг толгой хэмээх газар малчин, бичгийн хүн Солонгод овгийн Лоосал, ээж Хэрэйдийн Лонтонгийн хоёрдугаар хөвгүүн болон мэндэлсэн. Аав минь нэртэй бичгийн хүн байсан бөгөөд би ааваасаа бичиг сурсан юм. Аав минь хэдэн тэмээн авдартай монгол, түвд судар, бичмэлтэй байсныг нь би өвлөж авсан түүхтэй. Ах Л.Чулуунбаатар маань бас маш алдартай яруу найрагч байсан. 1986 онд ертөнцийн мөнх бусыг үзүүлэхэд нь Ар Монголын алдартай яруу найрагч Б.Лхагвасүрэн “Их Хянганы өвөрт нэгэн дуу жаргав. Ухаант сэхээтэн, яруу найрагч, миний уран бүтээлийн эзэн, анд нөхөр агсан Л.Чулуунбаатарын гэгээн дурсгалд” хэмээх шүлэг бичиж, дурсгаж байсан. Дүү Л.Хасбаатар маань Ар Монголын цогтой найрагч Р.Чойномыг судалж, Монголд доктор хамгаалсан. Өдгөө Өмнөд Монголын их сургуулийн профессорын албатай. Бид ийм нэгэн эгэл жирийн бичиг номтой малчин ээж, аавын сургаал хүмүүжлийг хүртэж өссөн, монгол бичиг, түүхдээ хайртай ах дүүс билээ. Би аль эрт 1984 оноос Монгол Улсын эрдэмтэн Чой Лувсанжав багш, Ч.Жүгдэр багш нартай дотно нөхөрлөж хувийн харилцаатай байсан. 1986 онд Германы алдарт монголч эрдэмтэн В.Хайссиг багшид танигдаж, түүнээс номын ухаан сурсан. 1989 оноос В.Хайссиг багшийнхаа “Хурцбаатарт, сайн ном бичих болтугай” хэмээх гэрээс бичээсээр өдгөө хүртэл Германд ажил үйлс, амьдрал судлалаа хийж явна даа.


Монгол брахми бичиг бүхий Хүйс толгойн дурсгал нь 1400 жилийн тэртээд хамаардаг бөгөөд Эрмитаж дахьЧингисийн чулуу”-ны бичгээс даруй 600 жилийн өмнөх үеийнх гэдгийг тогтоосон?

-Төв Азийн хийгээд умардын нүүдэлчин үндэстний дотор манай монголчууд бол хамгийн анх өөрийн үг, хэлээ тэмдэглэсэн үсэг, бичигтэй байсан үндэстэн юм. МЭ V-VI зуунд одоогийн Таримын хотгорын тойронд эртний Энэтхэгийн санскрит бичгээс үүсэл нөлөөтэй хотон, тухаран, томцог, согд, уйгар хийгээд монгол брахми бичгүүд үүсэн бүрэлдсэн гэж үздэг. Эдгээр брахми бичгийн 6000 гаруй бичмэл Берлиний Турфаны цуглуулгад хадгалагдаж байна. Эдгээр зургаан зүйлийн брахми бичгээс монгол брахми бичиг нь бараг хамгийн эртнийх болж, хөшөө чулуун дээр бичигджээ. Бугатын хөшөөний бичээс, Хүйс толгойн хөшөөний бичээс зэрэг нь нийтэд танигдсан. Хүйс толгойн хөшөөний монгол брахми бичээс нь 1400 жилийн өмнө, МЭ 601 оны орчимд эдүгээ Монголын эх нутагт бичигджээ. Энэ жил уг хөшөөний бичээсийн яг 1400 жилийн ой болж байна. Ийм чухал жил “Өдрийн сонин”-д ярилцлага өгч буйдаа тун баяртай байна. Миний судалснаар монголчууд түүхэндээ хоорондоо адилгүй дөрвөн үсэг бичгийн системтэй байжээ. Эртний хадны сүг зургаас үүсэлтэй руни бичгийн систем, Энэтхэгийн санскрит брахми бичгээс үүсэл нөлөөтэй монгол брахми бичгийн систем, хятад үсэг бичгээс нөлөөтэй кидан бичгийн систем, согд, уйгар бичгээс нөлөөтэй уйгаржин монгол бичгийн систем зэрэг болно. Монгол брахми бичиг нь монгол брахми бичиг-Пагвын дөрвөлжин үсэг-Занабазарын дөрвөлжин хэмээн хөгжин уламжлагдсан түүхтэй билээ.

-1967 онд Монголын эрдэмтэд Булган аймгийн Могод сумын нутаг, Хүйс толгой хэмээх газраас үл мэдэгдэх бичээс бүхий гурван хөшөө олсон гэдэг. Дараа нь 1972 онд ШУАийн ажилтан М.Шинэхүү уг бичээсийгЭртний брахми бичиггэдгийг тогтоосон. Харин та энэ бичгийг 2019 онд тайлж уншжээ. Монголын ШУА зөвшөөрөл олгосны дагуу энэ ажлыг хийсэн байх аа?

-1967 онд Ц.Цэнд мэдээлж, 1972 онд М.Шинэхүү анх уул хөшөө бичээсийг хуулан буулгаж, тус ондоо мэдээлэл бичиж, 1974 онд “Түүхийн судлал”-д нийтэлсэн. 1976 онд Т.Наваан тус хөшөөг Улаанбаатарт авчирч, яаралтай хадгалуулсан байдаг. Сүүлийн үед хүмүүс М.Шинэхүү брахми бичиг мөн гэж батлан тогтоосон гэж мэдээлээд байна. Эрдэм шинжилгээний хувьд “Баталж тогтоов” гэсэн нь оновчгүй хэллэг болно. М.Шинэхүү бол уг бичээсийг хамгийн анх хуулж бичээд товч “Өгүүлэл мэдээлэл” бичсэн гавьяатай, ууган эрдэмтэн юм. Тэр мэдээлэлдээ “Зарим эрдэмтэн ажиглаж брахми бичиг болов уу хэмээн тааварлаж байгааг энд цохон тэмдэглэсүгэй…эл бичээсийг брахми бичиг хэмээн тааварлах үндэстэй мэт” хэмээн “Брахми бичиг болов уу” гэж хамгийн анх таамаглаж тэмдэглэсэн хүн юм. Харин тус бичээсийг “Брахми бичиг мөн” гэж хамгийн анх батлан нотолж, авиачлан галигласан эрдэмтэн бол Германы эрдэмтэн Д.Мауэ болно. “Эртний өвөг хэл болно” гэж баталсан хүн бол Францын эрдэмтэн А.Вовин. Би болвоос бичээсийн агуулгыг бүрэн зөв уншиж, Хүйс толгойн бичээсийг үндэслэн хэл зүй, жич үг, үсгийн бүтцийг анхлан судлан баталж, дэлхийд анх удаа 60 гаруй эрдэмтэнд “Өвөг монгол хэл-Монгол брахми бичиг”-ийг зааж сургасан хүн. Хүйс толгойн бичээсийн дээд ирмэгийн бичээс хийгээд Хүйс толгойн хоёр дахь хөшөөний бичээсийг миний бие анх удаа ганцаараа авиачлан, галиглан буулгасан юм.

Бас ХБНГУын Д.Мауэ тэргүүтэй эрдэмтэд уг бичгийг тайлж унших ажилд оролцсон гэдэг нь ямар учиртай юм. Монголын хэвлэлүүд тухайн үед таашаарсан гэж ойлгосон шүү?

-Монгол Улсын Шинжлэх ухааны академийн Түүхийн хүрээлэнгийн захирал, академич М.Чулуун 2018 оны дөрөвдүгээр сарын 27-нд уг бичээсийг Монгол Улсын зүгээс судлах зөвшөөрлийн бичиг хийгээд монгол хүн өөрөө судлах хэрэгтэй хэмээн итгэл хүлээлгэсэн л дээ. Энэ талаар маш сонирхолтой түүхээс товч дурдвал, 2016 онд Унгарт болсон PICA-гийн хурал дээр Д.Мауэ, А.Вовин зэрэг дөрвөн эрдэмтэн Хүйс толгойн бичээсийн тухай өгүүллээ нийтэлсэн юм билээ. Би 2018 оны нэгдүгээр сард Д.Мауэгаас брахми бичиг сурч, Д.Мауэ болон А.Вовин нартай адилгүй үзэлтэй байгаагаа дурдаж өөрийн аргаар судалж, тэдний “Эртний Түрэг, Уйгарын дайны тухай байж магад” гэсэн үзлийн эсрэг “Монгол хэлээр, брахми бичгээр бичсэн эртний Түрэгийн дээдсийн тахилгын тухай бичээс болно” хэмээн нотолсон юм. Д.Мауэ гуай хэдийгээр миний үзлийг сонирхолтой байна гэсэн ч тэдний судалгааны нийтлэл хэвлэгдэхээс өмнө намайг судалгаагаа нийтэлж болохгүй гэсэн шаардлага тавьж, ширүүн маргалдаан болж байлаа. Энэ үед академич С.Чулуун Монголын талаас монгол хүн судлах хэрэгтэй хэмээн тусгай бичиг өгч, тус хөшөөг сүүдэрлэн зураглах зөвшөөрөл өгсөн учир миний судлал амжилттай үргэлжилсэн юм. Д.Мауэ тэргүүтэй эрдэмтэд өгүүллээ “Journal Asiatique” сэтгүүлд нийтлэгдэхээс өмнө Д.Мауэгийн авиачлал, галигийг ямар нэгэн байдлаар ашиглахгүй гэж амлалт авсан. 2018 онд би Франц, Унгар, Польш, Казахстан, Хятад, Япон зэрэг улсад өөрийн судалж бэлтгэсэн номынхоо хүрээнд арваад удаагийн эрдэм шинжилгээний илтгэлийг монгол хэл, монгол бичгээр тавьсан юм.

Та Хүйс толгойн бичээсийг хэр удаан судалсны үндсэн дээр тайлж уншсан бэ. Монгол хүн, Монголынхоо бичээсийг уншихад мэдээж эрдэм боловсролоос гадна сэтгэл зүрхээ зориулсан байх гэж бодож байна?

-Би Хүйс толгойн бичээс (НТ)-ийг аавынхаа гэрээс, багшийнхаа захиасыг санан санан байж, “Зүүдэн цагаан бууц”-аар судлан туурвиж хэвлүүлсэн юм шүү. Энэ тухайгаа би монгол кирилл бичгээр хэвлүүлсэн “1400 жилийн өмнөх өвөг монгол хэл” номондоо дэлгэрэнгүй оруулсан. Тийм учраас энд дурдвал урт түүх болох болов уу. Харин би энэ судалгааны ажлыг хийхийн төлөө өндөр орлоготой хувийн том компаниа орхиж, ажилтан ажилчид, эхнэр хүүхдийнхээ гомдол, шүүмжлэлд өртсөн түүх надад бий. Хүйс толгойн бичээсийн судалгааны ажилд миний зүгээс зарцуулсан цаг хугацаа, хөрөнгө мөнгийг тоогоор жишиж хэлэхэд хэцүү юм билээ. Юу ч болсон бий “1400 жилийн өмнөх өвөг монгол хэл” хэмээн гарчигласан учир Хүйс толгойн бичээс бичигдсэн 1400 жилийн тэртээгээс эхэлж судалж, нэг хэмжээнд оруулна хэмээгээд “Эр хүн хэлсэндээ, эмээлт морь харайсандаа” гэдэгчлэн зорилгодоо хүрсэндээ, дам тусламж үзүүлсэн Д.Мауэ, С.Чулуун, Б.Напил нарт тун талархаж байна. 1400 жилийн ойг тохиолдуулан сурч судалсан арга онолоо бусдад зааснаар барахгүй, “Монгол брахми бичиг сураг бичиг”-ээ судалж дуусган бэлтгэлээ хийж байгаадаа нэн сэтгэл өндөр байна. Монголын тал монголчууд үсэг бичигтэй болсон 1400 жилийн ойгоо тохиолдуулан ямар нэгэн үйл ажиллагаа хийх байх хэмээн хүлээлттэй л байна.

Судалгааны ажлын явцад танд ямар сэтгэгдэл төрж эхэлсэн бэ. Бичгийг тайлж унших яг тэр мөчид танд юу бодогдсон бэ?

-Яг энэ судалгааны ажил дээр сууж байхдаа Хүйс толгойн бичээс (НТ)-ийн “Хаан”, “Нар” хэмээх хоёр брахми үгийг би зүүдэлж, зүүдэндээ олсон юм. Сонин байгаа биз. Хөшөөний бичээсээс нэг монгол брахми үг, үсгийг олон танин тайлбарлаж чадвал бараг нэг ач хөвгүүн (омболтой) болсон мэт маш их баярладаг байлаа. Монголчууд ямар гайхалтай бичгийн соёл, боловсролтой байсан юм бэ хэмээн гайхан биширч, маш их омогшдог байлаа. Харин монголчууд яагаад тэр бүгдийгээ судалдаггүйг бодоод маш харамсдаг.

Уг бичээст юуны тухай өгүүлсэн байдаг вэ. Түрэгийн хаант улсын эхэн үед хааны тахилгад зориулан босгосон хөшөө гэж үздэг юм билээ. Тэгэхээр тахилгын шүлэг юм болов уу. Бичээсийг нийтэд дэлгэх боломжгүй бол ерөнхий агуулга, утгыг нь товч ч болтугай өгүүлж болох уу?

-Бичээсийн агуулга бол манай эриний 600 оны орчмоор алагдсан эртний Түрэгийн Нири хааны хатад, дүүс “Нэгэн бодисадва шиг шинэ хаан” төрөхийг хүсэн даатгаж, мөргөл тахилгын явцыг тэмдэглэсэн “Тахилгын хөшөө бичээс” юм. Нири хааны тухай хоёр хөшөө байдаг. Шинжааны Ил голын савд байгаа согд бичээстэй Нири хааны онгон хөшөө юм. Энэ хөшөөг бараг 599 оны орчмоор босгосон байдаг. Хоёр дахь хөшөө нь Булган аймгийн Могод сумын нутаг дахь Хүйс толгойн хөшөө. Хүйс толгойн хөшөөний (НТ) бичээсийн гол утга санаа нь “Бид нар хаан дигиний сүнснээс нэгэн бодисадвагийн шиг шинэ хаан төрөх ба Бода хааны уг угсааг ухааран санаж, Хири, Анакаяа, …, Бидин, Жаха, Боди, Бигиеэ нар нийгмийн долоон гишүүд хуран цуглаж хөг дуу санал нэгдэв. Бид жолоо нар хар ная тувар нартай бөгтөг гэр, цэцэр майханаа босгон тахилга хийв. Нири хааны хатад дүү нар Нири хаан ба Түрэг хааны учирт ихсийн тайлга өргөв. Хири овгийн Хэрхин удган, Барга овгийн сүнс дуудаач хэвхэн бүжиглэж, ихсийн хишгийг даяар олонд түгээн тарааж, овгийн ахас ухаантан нараас их хаан бага ханд зул өргөн өчив. …бид Нири хаан Түрэг хааны сүнсийг хөжин сэргээн увдислан, зул өргөн өчиж, Дархад Жэеэби уг бичгийг… дархлан бичив, гэсэн байдаг.

-40-өөд жил огт судлагдаагүй, орхигдчихсон байсан хөшөөний бичээсийг тайлсан нь эрдэмтэн, судлаач гэлтгүй энгийн бидэнд ч сонирхолтой санагдсан шүү. Та үүгээрээ Монголын түүх, Монголын бичиг үсгийн түүхэнд үнэтэй хувь нэмэр оруулжээ?

-Хүйс толгойн бичээс (НТ) нь хэдийгээр монгол брахми бичгээр эртний монгол хэлээр эртний Түрэгийн тахилгын тухай бичсэн боловч энэ нь Монголын эртний үсэг, бичиг, үг, хэл, нүүдэлчин угсаатан, овогтны түүх, соёл, зан заншил, шашин шүтлэг хийгээд тайлга тахилгын соёлыг судлахад чухлаас чухал, ховроос нэн ховор баримтат хадны бичээс болно. Энэ нь манай монголчуудын түүхийг Хүннү гүрнээс үүсэлтэй хэмээх түүхийг судлан батлахад бас цөөн гурав, таван зуун жил алсалж байгаа юм. Би үг, хэл, үсэг бичиг, тахилга мөргөл, зан заншлын талаас нь Хүннү Монголыг эрдэм шинжилгээний талаар батлан нотлоход маш итгэлтэй байна.

Брахми бичгийг та тайлбарлаж болох уу. Хуучин монгол бичигтэй төстэй юү. Ямар онцлогтой, хэдүй үед хэрэглэгдэж байсан бичиг вэ?

-Монгол брахми бичиг бол авиа хийгээд үеэр бүтсэн үсэг бичиг. Хүйс толгойн бичээсэнд бичигдсэн монгол брахми бичиг нь хоёр дан эгшиг, гурван харьяат эгшиг хийгээд 24 гийгүүлэгч буюу эгшигт гийгүүлэгч үсэг тэмдгээс бүрэлдсэн. Монгол брахми, төвөд бичгийн үсэг үе бүтэх дүрэм нь адил. Би “Өвөг монгол хэл, монгол брахми бичиг, сурах бичиг” хэмээх номондоо Хүйс толгойн бичээс (НТ)-ээс монгол брахми бичгийн “авиа зүй”, “үг зүй”, “өгүүлбэр зүйг шинжлэх нь” хэмээн маш нарийн судалж дүрэмлэсэн. Хүйс толгойн бичээсийн 100 үг, 215 үсэг тэмдэгтэд эртний монгол хэл зүй зэрэг маш тодорхой бичигдэж үлдсэн. Үг зүйгээр жишээлбэл, нэр үг 32 удаа, тэмдэг нэр урван удаа, тооны нэр нэг удаа, үйл үг 15 удаа, төлөөний нэр дөрвөн удаа, сул үг дөрвөн удаа бичигджээ. Харьяалахын тийн ялгал, өгөх оршихын тийн ялгал, заахын тийн ялгал, хамаатуулахын тийн ялгал, үйлдэхийн тийн ялгал, олон тооны дагавар зэрэг нь бүрэн бичигдсэн. Иймээс энэ нь монгол үсэг бичгийн түүхийн аугаа их шинэ илрүүлэлт болох нь үгүйсгэхийн аргагүй батлагдаж байгаа юм.

Хэлний чиглэлийн хүнтэй ярилцаж буйнх Өмнөд Монголд өрнөж буй Эх хэлний төлөөх монголчуудын тэмцлийг хэрхэн дүгнэдэг вэ. Ар монголчууд энэ асуудалд нэлээд хүчтэй анхаарч, олон улсын хэмжээнд уг хөдөлгөөнийг дэмжээд байгаа шүү. Эх хэл гэдэг бол үндэстэн оршихын гол цөм шүү дээ?

-Монголчууд заавал өөр бусдаас ялгагдах өөрийн үсэг бичигтэй байх хэрэгтэй. Нэг үндэстний үсэг бичиг бол нэг үндэстний оршин тогтнохын үндсэн баримт, бат суурь болно. Энэ талаар Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга маш гайхалтай бишрүүштэй дуурайллыг биечлэн үзүүлж байгааг дэлхий нийтээр хүндэтгэн дуурайдаг билээ. Номын цагаан буян монголчууд биднийг ивээх болтугай.

Categories
булангууд мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал шинжлэх-ухаан-технологи

АНУ-д 14 жил мэргэжлээрээ ажилласан ахлах программист Ц.Тэмүүжин: McDonald’s-ийн дэлхий нийтийн нэгдсэн системийн аппликейшнийг гардан гүйцэтгэсэн

-ИРЭХ ДӨРӨВДҮГЭЭР САРЫН 1-ЭЭС ХОЁР САРЫН ХУГАЦААНД СУРГАЛТ ЯВУУЛНА. СУРГАЛТАД АМЖИЛТТАЙ ХАМРАГДСАН ХОЁР ПРОГРАММИСТЫГ АМЕРИКИЙН КОМПАНИД АЖИЛД ОРУУЛНА-

Америкт 14 жил мэргэжлээрээ ажиллаж шинэ цагийн монгол залуусын чадал чансаа, оюун ухаан ямар түвшинд байдгийг харуулж чадсан ахлах программист цогбаярын тэмүүжинтэй ярилцлаа. тэрээр 12 настайдаа Америкийг зорьж тэнд 20 жил болохдоо компьютерийн шинжлэх ухааны мэргэжил эзэмшиж Чикаго хотын Норт Ийстэрн Илной их дээд сургуульд амжилттай суралцан баклаврын зэрэг хамгаалсан байна. орчин цагийн шинжлэх ухааны хамгийн дээд мэргэжил болох программистаар америкчуудтай 14 жилийн туршид ажилласан түүхээс нь хуваалцвал Чикагод нэр хүнд бүхий Cligue Studios хэмээх Web Agancy-д таван жил, ану-ын байгууллагын вэб сайт болох колорада мужийн Денивер хотын төслийн вэб сайт болон 20-30 ecommerce цахим дэлгүүрүүд, мөн хүн бүхний сайн мэдэх McDonald’s-ийн дэлхий даяар байршсан салбар нэгжүүдийн нэгдсэн системийн аппликейшнийг гардан гүйцэтгэсэн. одоо мөн дэлхийн алдартай Playboy-ийн нэг салбарын вэб сайтыг хариуцан ажиллаж байна.

-АНУ-д 20 жил болоод эх орондоо ирлээ. Төгссөн сургууль эзэмшсэн мэргэжил, программистаар ажилласан 14 жилийнхээ түүхээс сонирхуулахгүй юу?

-Тийм ээ, 12 настайдаа гэр бүлийнхээ хамт АНУ-д очиж амьдарсан. 20 жил болоод өнгөрөгч онд эх орондоо ирлээ. Сургуулийн тухайд гэвэл эхлээд High school-аа advanced дипломтай төгссөн. Дараа нь Илной мужийн Чикаго хотын Норт Ийстэрн Илной их дээд сургуульд дөрвөн жил суралцаад Компьютерийн шинжлэх ухааны баклаврын зэрэг хамгаалсан. Компьютерийн шинжлэх ухааны мэргэжил эзэмшээд уг мэргэжлээрээ 14 ажиллаж байна. Тэгэхдээ интернэт, техник технологийн хөгжлийн хамгийн хурдацтай газар болох Америкт тэр дундаа жинхэнэ программистуудын мэдлэг чадварыг тогтоож өгдөг нэр хүндтэй газруудад нь ажиллаж их зүйлийг сурсан. Коллежид сурч байхдаа маркетингийн нэг компанид ихэнх ажлыг дагнан хийдэг программистаар ажилд орж байсан. Уул нь тэр ажилд наад зах нь 10 жилийн туршлагатай хүнийг авдаг. Харин би дадлагажихын тулд “Та нар надад итгэ, би чадна” гэж хэлээд орж байсан, тэр хүмүүстэйгээ одоо хэр нь харилцаатай байдаг. Хүмүүс компьютер программ, цахим ертөнц л гээд байдаг. Энэ чинь цаанаа маш том шинжлэх ухаан. Энгийнээр илэрхийлэхэд компьютерээ яаж янзлахаас аваад серверээ яаж үргэлжлүүлж явуулах уу гээд гурав, дөрвөн төрлийн ангилалт яригдана. Энэхүү төрөл бүрийнх нь мэргэжлээр мэргэшихийн тулд эхлээд 120 хүнтэй хуулийн фирмд Systems Administrator (pro­grammer) Tech Support гэсэн мэргэжилтнээр анх ажлын гараагаа эхэлсэн. Тэнд хоёр жил сурахдаа компьютерийн асар их мэдлэгтэй болсон. Хуулийн компанийн 100 гаруй хүн чинь бүгд нэгэн зэрэг утсаар ярина, тэр бүх утасны системийг гартаа оруулж мэргэшиж авна. Тэр үед бүх зүйл VOIP руу шилжиж байсан. Вэб сайтын дизайныг нэг нь гаргаад өгөхөд би түүнийг кодоор яг зураг шиг дүрсийг нь адилхан хийнэ. Программчлалд би найман жил ажилласан.

-Дэлхийн брэнд McDonald’s-ийн аппликейшнийг гардан гүйцэтгэж байсан, алдарт Playboy-ийн вэб сайтыг хариуцан ажиллаж байгаа зэргээс харахад өөрийн тань амжилт төвөггүй уншигдаж байна. Ингэхэд Google юм уу, Facеbook-т ажиллах боломж байсан уу?

-McDonald’s-ийн ажилчдаараа дамжуулж бүх дэлхий нийтийг хамарсан судалгаа явуулдаг үйл ажиллагаа болдог. Шинэ хоол, шинэ брэнд юу байх уу гээд л бүтэн хоёр долоо хоног үргэлжилдэг үйл ажиллагаа болно. Тэр том үйл ажиллагааных нь аппликейшнийг би бие дааж явуулж байсан. Миний хамгийн амжилттай гүйцэтгэсэн том ажлуудын нэг бол энэ. Одоо би Playboy-ийн нэг салбарын вэб сайтыг гардаж ажиллуулдаг. Над шиг мэргэжилтэй туршлагатай хүмүүсийг Amazon, Facebook, Google бүгдээрээ авахыг хүсдэг, ерөнхийдөө урилга их ирнэ. Тэр компаниуд хүний мэдээллийг авч цааш нь цацдаг, тухайлбал фэйсбүүкт бидний мэдээлэл орлоо гэхэд тэрхүү мэдээллийг цацаж байж тэд мөнгө олдог. Миний хувьд ёс зүйгээ баримталж эдгээр компаниудад ажиллах эрмэлзэлгүй байдаг. Дэлхийг хамарсан эдгээр компаниудад ажиллахын оронд орон нутагтаа, өөрийнхөө хотдоо байгаа компаниудад ажиллах нь цаашаагаа зиндаа ахих, хөгжих боломжийг нээж өгдөг. Google ч юмуу, Facebook-т ажилд орлоо гэж бодоход тэнд хичнээн мянган адилхан программчид байна, тэднээс ахиад дээшээ дэвшээд явах боломж бага. Мөн дээрээс нь тэнд бол ганцхан чиглэлээр л дагнана. Өсч дэвших боломжгүй учир Facebook, Google-д удаан хугацаагаар ажиллах программистууд ховор байдаг болов уу гэж боддог. Харин 200, 300 юм уу, эсвэл 30 хүнтэй вэб сайт хийдэг программын газарт би өөрийн хүссэнээрээ ажиллаж, суралцах боломжтой. Анх би IT-гийн мэргэжлийг сонгохдоо “Дэлхий нийт цахим эринд шилжих нь мэдээж. Тэгэхээр энэ чигийн бүх мэдлэгийг нь сайн сураад авъя, харин сурснаа хэрэгтэй хүмүүст нь өгье, гэхдээ ашгийн бусаар өгнө” гэж бодож байсан. Энэ бол миний эх орондоо ирсэн гол зорилго маань юм.

-Тэгэхээр өөрийн мэдсэн, сурсан бүх зүйлээ Монголынхоо ард түмэнд хуваалцахаар ирсэн гэж ойлгох болох уу?

-Америкт эзэмшсэн мэргэжил, тэнд ажилласан туршлага, олж авсан мэдлэгээ хүмүүст өгөх зорилгоор эх орондоо ирсэн гэж ойлгож болно. Ахлах программистаар би 10 гаруй жилийн хугацаанд ажилласан. Дороо олон программистуудыг удирдаж ажиллана. Ямар нэг асуудал гараад шийдэл олж чадахгүй бол тэд над дээр ирнэ, би тусална. Үндсэндээ багш шиг нь явж ирсэн. Америкт ажиллаж байсан энэ жишгээрээ би сургалт явуулахаар төлөвлөж ирсэн. Сургалтыг программистуудтайгаа ажиллаж байсан тэр аргачлалаар явуулна. Хий хоосон томъёо юм уу, ном заагаад байхгүй. Манайхны хэлдгээр номлосон сургалт бус бодит практик дээр явагдах сургалт. Үндсэндээ хоёр сарын хугацааны сургалт юм. Уг сургалтад хамрагдахыг хүссэн хүмүүс ирэх 4 сарын 1-ээс ажлын өдрүүдээрээ оройн 19-21 цагийн хооронд миний аpprentice.mn пэйжид бүртгүүлээд ороод ирнэ. Гар утастай хүн бүхэн энэ сургалт хөтөлбөрт хамрагдах боломжтой. Оройн 19-21 цаг гэдэг бол хүмүүс ажлаа тарж гэртээ ирээд цай хоолоо идчихээд байж байх тэр цаг гэж тооцсон. Хоёр цагийн хугацаанд суучихбал та болон таны хүүхэд интернэт орчны талаар, цахим мэдээлэл вэб сайтын талаар маш өргөн мэдлэгтэй болно. Америкийн коллежид яг ямар зүйлийг заадгийг би заана. Яг хэрэгтэй зүйлийг нь бодитойгоор заана.

Мэдээж хүн бүхэнд ойлгуулахын тулд энгийн үгээр хичээлээ явуулна. 14, 15-аас дээш насны бүх хүн хамрагдаасай гэж би хүсч байна. Өнөөдөр Монголд бүх хүн интернэт хэрэглэж байгаа, вэб сайтаар орж байгаа, бүгд Facebook хаягтай байгаа. Тэр бүгдэд мэдлэг олгоно. Энэ сургалтад хоёр сарын туршид хамрагдсан хүн вэб сайтыг хэрхэн яаж ажиллуулах, хэрхэн амжилтад хүрч болохыг мэдэж авах боломжтой. Программын хэлүүд жил бүр шинэчлэгддэг. Шинэ хэлүүд гарах бүрт шинэ алдаанууд гарч байдаг. Таван жилийн өмнө программ сурсан хүн одоогийн программтай ажиллахад хүндрэлтэй, учир нь маш хурдан шинэчлэгдэж байгаа. Программын хэл, алдаа бүгдийг сурсан байхад чадварлаг болж чадна, гадаад дотоодод амжилт үзүүлж чадна. Монголоос гаръя гэж бодож байгаа бол энэ хоёр сарын дотор надаас асуух хэрэгтэй. Дээрээс нь цахим эринд монголчууд маань яаж гаднаас мөнгө босгох вэ гэх гарц боломжийг зааж өгөх юм.

-Интернэтээс хамааралтай болсон энэ үед цагаа олсон чухал ажил гэж харж байна. Сургалтад хамрагдах хүмүүс таны пэйж хуудас руу нэвтрээд л болоо юм уу, ямар нэгэн төлбөр гэж байхгүй хэрэг үү?

-Дэлхий нийтийн хандлага өөрчлөлтийг дагаад Монголд хүссэн хүсээгүй бүх зүйл цахим болно. Тэр бол гарцаагүй. Бид интернэт ертөнцөд илүү гүнзгий нэвтэрч компьютерийн шинжлэх ухааныг ойлгож байж түвшин маань ахина. Түүнээс өнөөдөр шиг facebook-ээр хэн нэгнийхээ нэр төрийг гутаах юм уу, иймэрхүү байдалтай байвал ахиц гарахгүй. Миний заах гэж буй хичээлд хамрагдах бол танд ямар нэгэн хүндрэлгүй. Гар утсан дээрээ аппликейшн суулгаад программ хийгээд явчихад л болно. Тэр тухай би өөрийнхөө аpprentice.mn пэйж хуудсанд маш тодорхой зааврыг нь оруулсан байгаа. Сургалтын төлбөрийн үнэ 50 мянган төгрөг. Бусад сургалтын төлбөрүүд 3-4 сая гэдэг юм билээ. 10 мянган программист бэлдэж гаргана гэчихээд 3-4 сая төгрөгийн төлбөр тавьчихаар хэн ирж сурах билээ. Миний хувьд ашгийн төлөө бус гэдэг тэр зарчмаа л барьж байгаа. Уг сургалтыг хоёр сарын хугацаанд явуулахад вэб сайтын төлбөр өндөр гарна. Би Японд суурилж байгаа Amazon-ы серверийг хэрэглэж байгаа түүний төлбөрт л зориулж иргэддээ 50 мянгын босго тавьж байгаа. Хүмүүс хоёр сарын сургалтад суучихаад цаашид гүнзгийрүүлж сурахыг бодож магад. Миний хувьд ганцхан удаагийн сургалт явуулна. Харин гүнзгийрүүлж сурах хүсэлтэй хүмүүсийн утсанд нь мэдээллийн сан хийчихсэн байгаа. Энэ нь юу гэсэн үг вэ гэхээр нэг хүн ойлгохгүй зүйлээ асууна, би түүнийг нь хариулна, өөр мэддэг хүн нь бас хариулна. Тэр хүний асуусан асуулт мэдээллийн санд хадгалагдаад дараагийн мэдэхгүй хүмүүст мэдээлэл нь бэлэн байж байна. Энэ мэтчилэнгээр мэдээллийн санд гүнзгийрүүлсэн сургалтыг бэлдчихсэн.

-Интернэтээр дамжуулж монголчууд гаднаас мөнгө олох боломжтой гэж та хэд хэдэн удаа хэллээ. Энэ талаар сонирхоё?

-Монгол хоцорч яваа болохоос өнөөдөр дэлхийн ихэнх орнууд вэб сайтыг хөгжүүлээд иргэд нь бизнесээ өргөжүүлээд явж байгаа. Энэ тухай сургалтаараа дамжуулж ойлгуулна. Бид өнөөдөр дотроо л бие биенээ барьж идэх гэсэн уур бухимдалтай хүмүүс байх юм. Хэрвээ программын өндөр мэргэжилтнүүд гараад ирвэл гаднаас мөнгө оруулж ирэх боломж бүрэн байна. Программын мэргэжлээрээ Америкт юм уу, Герман, Европын орнуудад ажиллаж болно. Калифорнид интернэтийн суурь шинэ компаниуд байдаг. Тэгвэл Японд яг тийм компаниуд бий болчихоод байгаа. Гэтэл Японд ажиллах программистууд хангалттай байхгүй учир Монголоос авч таарна, ер нь монгол программистуудыг хайж байгааг ч би мэднэ. Монголоос олон хүн ийм мэргэжил эзэмшээд авбал ард түмний амьжиргаа дээшилж энэ их уур бухимдал, нэгнээ харлуулдаг зүйл багасах байх.

Миний хувьд гадны компанитай хувиараа гэрээ хийгээд ажиллаж байсан. Одоо бол гэрээт ажилчин, сар бүр тогтмол цалин авна. Ажлаа хийнэ үү, хийхгүй байна уу, хэдэн цаг ажиллах нь хамаагүй, гэрээний дагуу цалин тогтмол ордог. Гадны компаниудад цагаар ажилладаг хүмүүс байдаг. Тухайлбал, программ дээр лого хийдэг дизайнерууд байна, нэг хүний вэб сайт эвдэрчихлээ гэхэд янзлаад өгөх хүн байна уу гээд холбогддог. Таван цагийн дотор янзлаад өгье гэхэд цагийн 30 доллар төлнө, тэр нь монгол мөнгөөр 80 мянган төгрөг. Ингээд таван цагт ганцхан алдаа янзаллаа гэхэд тэр программистын дансанд 400 мянган төгрөг орох жишээний. Нэг вэб сайтыг бүр төслөөр нь авчихаж болно. Би энэ төслийг чинь 50 мянган доллараар хийгээд өгье өө гээд авлаа гэхэд 100 хэдэн сая төгрөг болно биз дээ. Ганц вэб сайт хийгээд ийм мөнгө авна гэдэг бол Монголд хичнээн жилийн цалин бэ. Ер нь гадны компаниуд ачааллаа дааж чадахгүй болохоор бидэн рүү явуулдаг. Америкт байгаа компаниудтай яаж ярихыг нь би хэлээд өгнө. Америкт нэг программистэд өгөх цалингаар Монголоос таван програмист авах боломжтой. Үндсэндээ манайх хангалттай цалинтай, Америкийн компани хангалттай хүчин чадалтай болно гэсэн үг. Ийм боломж гарцыг би монголчууддаа олгох төсөл боловсруулаад сургалтаа эхлэх гээд байж байна. Нэмээд хэлэхэд, Америкийн компаниудтай яаж харилцвал ажил олдохыг би хэлээд өгнө. Зөвхөн Америк гэлтгүй Герман, Итали, Франц, Япон гээд олон оронд ажилчид хэрэгтэй байгааг дахин хэлье.

-Өөрийн тань хувьд ийм өгөөмөр сэтгэл тээж, 10 гаруй жилийн туршлага болоод бодож боловсруулсан төслөө хэрэгжүүлэхээр, ард түмэндээ мэдлэг өгөөхөөр ирлээ. Гэвч таны санасан хэмжээнд хүмүүс хандахгүй, хоёр сарын сургалт хөтөлбөр бодож төлөвлөсөн үр дүнд хүрэхгүй бол яанаа?

– Сургалт хэрвээ амжилттай болбол цаашид би хиймэл оюун ухаан, мөн компьютерт үг хэлэнгүүт бичгээр уншигддаг тохнологийн маш нарийн зүйлүүдийг зааж өгөх юм. Дээрээс нь сургалт хөтөлбөртөө сайн хамрагдсан программистуудтайгаа нийлж компани байгуулаад өмнө нь ажиллаж байсан Польшийн компани, мөн Америкийн нөхдүүдтэйгээ холбоо тогтоож, вэб сайтын компаниудтай хамтын гэрээ байгуулна. Ингэж монголчуудаа туршлагажуулж, амьдралд нь бодит хөрөнгө оруулалтыг хийхийг эрмэлзэж байна. Сургалтаасаа хоёр хүнийг шууд АНУ-ын компанид ажилд оруулчих боломж байгаа нь гайхалтай. Энэ бүгдийг яагаад дахин дахин хэлээд байна вэ гэхээр энэ бол АНУ-д байхдаа миний бодож зорьж төлөвлөсөн ажил минь. Хамгийн том зорилго маань юм. Харин амжилтгүй болбол яах вэ гэж та асууж байна. Мэдээж урам хугарна. Гэхдээ би бол буддист хүн. Цаг нь болоогүй байж дээ гээд л бодоод өнгөрнө.

-Гадны энэ том компаниудад ажиллаад, Google, Facebook уригдаад ингэж яваадаа өөрөөрөө бахархах үе байдаг уу?

-Бахархах нь ч юу юм. Би буддын шашин судалсан. Миний хүслийн мэргэжил гэвэл философи. Коллежид сурч байхдаа философийн их сэтгэгчдийг судалсан. Өөрийн гэх өвөрмөц зан чанар уламжилж авсан. Тиймээс хэн нэгнийг магтаад байх хүсэл, мөн бардам явах зүйл байхгүй. Хүн төрөлхтөн бид бүгд адилхан хүмүүс. Өөр нэг хүн, миний биенд ороод явах юм бол яг л над шиг амьдарна. Миний хийсэн юм, үзүүлсэн амжилт гэвэл өнөөдөр бусад хүмүүсээс шалтгаалж байгаа. Бусад хүмүүст яг над шиг боломж олсон бас л тийм амжилт үзүүлж таарна. Тиймээс бахархаад байх юм алга. Мэдээж аав ээж хоёр минь хүүгээрээ бахархдаг байх. Харин энэ удаагийн сургалтаа явуулаад хэдэн мянган хүнд хүргэчих юм бол миний бахархал.

-Сонирхож асуухад, мэргэжлийн программистын хувьд Монголын цахим сайтууд технологийн талын хөгжлийг хэрхэн дүгнэх бэ?

-Монголд байгаа вэб сайтуутын хэрэглээ бага л даа. 50-100 мянган хүн минут тутамд ороод, хандаад байдаг вэб сайтууд биш. Монголоос гоё аппликейшн гаргадаг ч юм уу, түүнээ дэлхий рүү цацлаа гэхэд ачааллыг нь дийлж чадахгүй. Тэр ачааллыг дийлэх хэмжээний хүчин чадалтай серверийн систем ч манайд байхгүй. Хүмүүс сошиалаар бараа зарж байгаа харагддаг. Гэхдээ заавал ч үгүй Facebook-ээр явуулалгүй өөрийн вэб сайтыг нээгээд бараагаа зардаг, тэр мөнгө нь шууд данс руу ордог тийм программыг бий болгоод тохируулчих хэрэгтэй юм.

Монголд гурван сая Fa­cebook хэрэглэгчтэй болбол даацыг нь даах сервер байхгүй. Хамгийн ойр байгаа гэвэл Хонгконг, гэвч Хятад руу нэгдсэн учир Хонгконгт мэдээллээ тавибал Хятад шууд авч болно. Тэгэхээр Amazon-ы сервертэй орон бол Япон байгаа.

-Сүүлд асуухад, программист болоход орчин нөлөөлсөн үү. Мөн гадны нэртэй компанийн гэрээт ажилчин гэхээр өндөр цалин хөлс авдаг уу, хүмүүс сонирхож байгаа байх?

-Манай хоёр нагац ах тухайн үедээ программчин байсан. Гэхдээ одоогийн шинэ дэвшилттэй технологитой харьцуулахад өөр ойлголт. Аав ээж хоёр маань тухайн үедээ интернэт кафе гэх үү, юм принтерлэдэг, шивдэг, бичдэг тийм хувийн компанитай байсан. Би 10 настай байхаасаа принтер нь гацаад ажиллахгүй бол яаж ийж ноцолдож байгаад ажиллуулчихдаг байсан. Программист болоход тэр бүгд нөлөө үзүүлсэн байх. Америкт бол хамт ажиллаж байсан монгол программистууд байгаагүй, би ганцаараа л байсан. Цалин хөлсний тухай гэвэл жаахан хувийн чанартай юм уу. Монголд ажиллаж байгаа дундаж программистын цалингаас дор хаяж найм дахин илүү цалин авна гээд ойлгочиход болно. Миний ажлын хамгийн сайхан нь дуртай цагаараа, дуртай үедээ, хүссэн газраасаа хаанаас ч ажиллаж болдгоороо онцлог юм.

Categories
булангууд мэдээ шинжлэх-ухаан-технологи

300 орчим сая жилийн настай чулуужсан мод олжээ

БНХАУ-ын хойд нутгийн нүүрсний ордуудын нэгээс Хятад, Их Британи, АНУ-ын судлаач эрдэмтэд 300 орчим сая жилийн настай чулуужсан мод олжээ.

Ховор олдворыг ӨМӨЗО-ны нутгаас илрүүлсэн байна. Чулуужсан моднууд “Paratingia wuhaia” төрөлд хамаарах гэнэ.

Энэ төрлийн мод нь 5-6 метр өндөртэй, модны навч нахиа, үр жимс нь дээд хэсэгтээ төвлөрсөн байдаг аж. Эдгээр модны үр нь нарсны боргоцойтой ижил бол навч нь гацуурын шилмүүстэй төстэй аж.

Судалгааны багийн удирдагч Жюн Ванийн хэлснээр, 300 сая орчим жилийн тэртээ энэ газар намгархаг ойгоор бүрхэгдсэн байжээ. Галт уулын асар хүчтэй дэлбэрэлтийн дараа тус бүс нутагт тухайн үеийн олон төрлийн ургамал, амьтад чулуужин үлджээ.

Categories
булангууд мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал шинжлэх-ухаан-технологи

Монгол Улсын Баатар, сансрын нисэгч Ж.Гүррагчааг Төрийн тэргүүн зэргийн одон “Чингис хаан” одонгоор шагналаа

Монгол Улсад орчин цагийн зэвсэгт хүчин үүгсэн байгуулагдсаны 100 жилийн ой, Монгол хүн сансарт ниссэний 40 жилийн ойн түүхэн өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга зарлиг гаргаж, Монгол Улс, ЗХУ-ын баатар, Александр Невскийн одонт, сансрын нисгэгч Ж.Гүррагчаад “Чингис хаан одон” гардууллаа.

Жүгдэрдэмидийн Гүррагчаа (1947 оны 12 сарын 5-нд Булган аймгийн , Гурванбулаг сум) нь Монгол улсаас сансарт ниссэн цорын ганц, дэлхийн 101 дэх, Азийн хоёр дахь сансрын нисгэгч бөгөөд нислэгийн инженер, хошууч генерал хүн юм. Гүррагчаа 1947 онд Булган аймгийн Гурванбулаг суманд Жүгдэрдэмидийн том хүү болон төржээ.

Ж.Гүррагчаа 1966 онд цэргийн албанд татагдаж, 1971 онд ЗХУ-ын Фрунзе хотын нисэхийн дамжаанд нисэх онгоцны радиоэлектрон төхөөрөмжийн 8796 механикч мэргэжилтэй болж, 1973 онд Москва хотод Жуковскийн нэрэмжит Агаарын цэргийн академид суралцан төгсчээ. 1978 оноос тэрээр ЗХУ-д Юрий Гагарины нэрэмжит Сансрын нисгэгчдийг бэлтгэх Сургалтын төвд М.Ганзоригийн хамтаар бэлтгэгдэж эхэлсэн байна. Энэ үед тэрээр ардын армийн ахмад цолтой байв.

1981 оны 3 сарын 22-нд Байконурын сансрын буудлаас ЗХУ-ын сансрын нисгэгч Владимир Жанибековын хамт Союз-39 хөлгөөр сансарт хөөрч Салют-6 сансрын станцтай холбогджээ. В.Жанибеков, Ж.Гүррагчаа нар сансарт 7 хоног, 20 цаг 42 минутыг өнгөрүүлж, дэлхийг 124 удаа тойрсоны дараа эх дэлхийдээ амжилттай газардсан юм

Categories
булангууд мэдээ нийгэм шинжлэх-ухаан-технологи

Сансрын технологийг хөгжүүлэх зорилгоор Үндэсний зөвлөл байгуулна

Монгол хүн сансарт ниссэний 40 жилийн ойг тохиолдуулан Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНМАУ, ЗХУ-ын баатар, Алекандр Невскийн одонт, сансрын нисгэгч, хошууч генерал Ж.Гүррагчааг хүлээн авч уулзан хүндэтгэл үзүүлэв.

Тэртээ 40 жилийн өмнө “Союз-39” хөлгөөр нисч сансрын физик, технологи, байгаль орчин, эмнэлэг, биологийн 30 орчим туршилт хийн, эх орныхоо нэрийг дэлхийд дуурсгасанд баяр хүргэв.

Уулзалтын үеэр МУИС, ШУА, Монголын сансрын технологийн холбоо хамтран боловсруулсан сансрын технологийг хөгжүүлэх төслөө танилцууллаа. Төслийг 2020-2049 онд гурван үе шаттай хэрэгжүүлэхээр төлөвлөсөн байна.

Энэ салбарт 2020-2029 он буюу нэгдүгээр шатанд Эзэмших, 2030-2039 он буюу хоёрдугаар шатанд Өрсөлдөх, 2040-2049 он буюу гуравдугаар шатанд Тэргүүлэх гэж авч үзжээ.

Хэдийгээр сансар судлалын чиглэлээр чамгүй зүйл хийсэн ч алдсан боломжоо нөхөхийн тулд томоор харж ажиллах цаг болсныг Ерөнхий сайд тэмдэглэв. Энэ үүднээс сансрын технологийг хөгжүүлэх зорилгоор Үндэсний зөвлөл ажиллуулах, бодлогын баримт бичиг, төлөвлөгөө боловсруулах Ажлын хэсэг байгуулахаар шийдвэрлэснээ хэлэв. Сансрын технологийн цогцолбор төвийн зураг төсөл боловсруулах, хиймэл дагуул бүтээх болон хамтарсан төслүүдийг дэмжихэд бэлэн байгаагаа илэрхийлэв.

1981 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 14:58 минутад Байконуураас ЗХУ-ын сансрын нисгэгч В.А.Жанибеков, БНМАУ-ын сансрын нисгэгч Ж.Гүррагчаа нар “Союз-39” хөлгөөр сансарт хөөрсөн. Хөлгийн баг найман өдөр дэлхийг 124 удаа тойрч 03 дугаар сарын 30-нд эх дэлхийдээ газарджээ.

Ингэснээр Монгол Улс сансарт техникээ туршсан дэлхийн тав дахь, судалгааны төхөөрөмжөө ашигласан 20 дахь, иргэнээ нисгэсэн 10 дахь орон болсон юм гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах газраас мэдээллээ.

Categories
булангууд мэдээ шинжлэх-ухаан-технологи

2021 онд тэсрэлт хийх 10 технологи

Мэдээллийн технологи үсрэнгүй хөгжиж буй өнөө үед “оны шилдэг технологиуд” гэдэгт чухам ямар технологийг хамруулах вэ? Хайлтын алгоритмууд, цахим хяналтын систем, “ногоон” устөрөгч зэргийн аль нь вэ? Энэ тухай АНУ-ын Массачусетсийн Технологийн их сургуулиас /MIT/ эрхлэн гаргадаг MIT Technology Review сэтгүүлд 2021 онд тэсрэлт хийж магадгүй 10 чухал технологийн талаар онцлон бичсэн байна.

Хамгийн ирээдүйтэй чухал технологиудын талаар бид жил бүр түүвэрлэн танилцуулж эхэлснээс хойш даруй 20 жил өнгөрчээ. Өнөөдөр гэхэд, матрицын РНХ/рибонуклейн хүчил/ дээр суурилсан вакцинууд бидний амьдралыг өөрчлөөд нэгэнт эхэлчихсэн бол зарим технологиудыг ашиглаж эхлэх хүртэл хэдэн жил хүлээх хэрэгтэй болох нь. 2021 онд тэсрэлт хийх хамгийн чухал технологиудыг бид нэг бүрчлэн товч танилцуулахаар шийдлээ. Та бүхэн ирээдүй рүү нэг өнгийгөөд хараарай.

Матрицын РНХ дээр суурилсан вакцинууд

gene vaccine illoХүмүүс бид тун ч азтай юм даа. Коронавирусний эсрэг тэмцэхэд хамгийн үр дүнтэй гэдгээ харуулсан хоёр вакциныг матрицын РНХ дээр суурилан гаргаж авчээ. Энэ технологийг боловсруулж нэвтрүүлэхийн тулд эрдэмтэд 20 жилийн турш шаргуу хөдөлмөрлөж байгаа юм. Өнгөрсөн оны 1 дүгээр сард коронавирусний цар тахал дэгдэх үед хэд хэдэн биотехнологийн компанийн эрдэмтэд мРНХ-д суурилсан вакциныг гарган авах судалгаа шинжилгээний ажлыг эрс шуурхайлж эхэлсэн билээ. 2020 оны 12 дугаар сарын сүүлч буюу халдварын улмаас 1,5 сая хүн амиа алдаад байсан тэр үед АНУ-д уг вакциныг хэрэглэхийг зөвшөөрснөөр цар тахлын дэгдэлт саарч эхлэв.

Инновацийн технологид тулгуурласан коронавирусний эсрэг шинэ вакцинууд нь анагаах ухаанд өөрчлөлт авчирч, хумхаа зэрэг халдварт өвчнүүдийн эсрэг шинэ үеийн эм, вакциныг гарган авах замыг тавилаа. Коронавирус мутацид орж хувьссан тохиолдолд мРНХ-ийн вакцинуудыг маш хялбархнаар боловсронгуй болгох боломжтой. Түүнээс гадна, мРНХ нь хадуур хэлбэрт эсийн цус багадалт, ДОХ зэрэг өвчнийг анагаах хямд өртөгтэй эмийг гарган авах үндэс суурь болно.

GPT-3

Бичиж, ярихад өөрөө суралцдаг, хүний хэлийг ашигладаг компьютерийн их загварууд бол дэлхий ертөнцийг илүү сайн ойлгож, түүнтэй хамтран ажиллаж чадах хиймэл оюуныг бүтээхэд чухал алхам мөн. Өнөөдрийн байдлаар GPT-3 алгоритм нь хамгийн том бөгөөд хамгийн өргөн мэдлэгтэй нь болж байна. Олон мянган ширхэг номын агуулга, интернэт дэх мэдээллийн багагүй хэсгийг өөртөө хурааж төвлөрүүлсэн GPT-3 алгоритм нь тун этгээд хачирхам байдлаар, хүнтэй ижилхэн арга барилаар текстийг боловсруулж чадна. Ингэснээр уг алгоритм нь машин сургалтыг ашигласан хэлний гайхамшигтай загвар боллоо.

Гэвч GPT-3 юу бичиж байгаагаа ойлгодоггүй учраас зарим үед холион бантан хутгаж, ямар ч утга авцалдаагүй зүйлийг сэднэ. Түүнийг сургахын тулд тооцоолон бодох асар их хүчин чадал, өгөгдлүүд, мөнгө хөрөнгө шаардлагатай. Энэ бүхэн нь нүүрстөрөгчийн ялгаралтыг нэмэгдүүлэх учраас өөр эх үүсвэр олох шаардлагатай болсноор шинэ загваруудыг зохион бүтээх ажил саатна. GPT-3 нь хуурамч мэдээлэл, мухар сүсгээр дүүрсэн интернэтийн текстүүд дээр суралцсан учраас илт гажуу зүйлүүдийг гаргаж ирдэг.

ТикТок зөвлөмжийн алгоритм

2016 онд анх хэрэглээнд нэвтэрсэн Хятадын TikTok аппликейшн нь дэлхий дээрх хамгийн хурдтай өргөжиж буй нийгмийн сүлжээнүүдийн нэг болжээ. Уг аппликейшныг дэлхий даяар олон тэрбум удаа татаж авсан ба олон зуун сая хэрэглэгчид эгнээнд нь нэгджээ. Учир юунд вэ? TikTok-ийн хэрэглэгчийн туузны алгоритмууд нь интернэт сүлжээнд хүмүүсийг нэр алдартай болгодог үйл явцыг эрс өөрчилсөн юм.

Бусад алгоритм нь олон хүнд хүргэхээр тооцсон контентийг юуны түрүүнд онцгойлон шүүж гаргаж ирдэг бол TikTok алгоритм огт танигдаагүй хүнийг ч ил гаргаж ирснээр шинэ оддыг төрүүлдэг. Өөрийн гэсэн сонирхол, таашаал бүхий нийгмийн тодорхой хэсгийнхэнд таарч тохирсон контентуудыг тун эвлэгхэнээр хүргэж байгаа нь бүр ч гайхалтай.

Шинэ зохиогчдын хувьд аль болохоор олон үзэлтийг богино хугацаанд цуглуулах боломж, харин хэрэглэгчдийн хувьд өөртөө шинэ зүйлсийг олж нээхэд тун хялбархан болсноор уг аппликейшний цар хүрээ гайхалтай хурднаар тэлсээр. Нийгмийн сүлжээнд ажилладаг бусад компани эдгээр функцийг өөрсдийн аппликейшнд хуулбарлан суулгахыг бүх хүчээрээ чармайж байна.

Лити-металлын цэнэг хураагуур /аккумулятор/

Цахилгаан автомашиныг борлуулна гэдэг бол тун ярвигтай ажил. Өндөр үнэтэйгээс гадна цэнэглэхэд цаг их орно. Дутагдалтай талууд нь лити-ионы зай хураагуурын хязгаарлагдмал боломжоос шалтгаалдаг. Тэгвэл Цахиурын хөндийн санхүүжилт сайтай нэгэн старт-ап компани цахилгаан автомашиныг жирийн хэрэглэгчдэд хүртээмжтэй болгож чадах цэнэг хураагуур /аккумулятор/ зохион бүтээсэн гэдгээ мэдэгдлээ. QuantumScape компанийн зохион бүтээж буй энэхүү шинэ батарейг “лити-металлын” гэж нэрийдсэн аж.

Эхний шатны туршилтуудын дүнг үзвэл, уг аккумуляторыг ашигласнаар цахилгаан автомашины нэг цэнэглэлтээр явах зайг 80 хувиар уртасгахын зэрэгцээ хурдан цэнэглэх боломжтой гэдэг нь батлагджээ. 2025 он гэхэд шинэ төрлийн аккумулятортай цахилгаан автомашин үйлдвэрлэхээр төлөвлөж буй “Фольксваген”- тай Цахиурын хөндийн стартап компани хэлцэл байгуулсан байна.

Гэхдээ энэ нь одоохондоо жинхэнэ автомашинд хэрэгтэй эсэх нь тодорхойгүй загвар төдий зүйл байгаа юм. Хэрвээ QuantumScape болон тухайн чиглэлд ажиллаж буй бусад компани амжилтанд хүрэх аваас цахилгаан автомашиныг олон сая хүн унах боломжтой болно.


Өгөгдлүүдээ итгэж хадгалуулах

Технологийн компаниуд бидний хувийн мэдээллийг тун найдваргүй хадгалдаг нь илэрхий боллоо. Мэдээллийг хэдэн ч удаа задруулж, хэдэн ч удаа хакердаж, хэдэн ч удаа дамлан зарсан нь тоогоо алджээ. Асуудлын учир нь та бидэнд бус харин нууцлалын загварт байгаа бус уу? Нууцлалыг хадгалах хариуцлагыг хүн бүр хүлээдэг тийм загварт оршиж байгаа бус уу?

Ийм үед өгөгдлүүдээ бусдад итгэж хадгалуулах нь өөр нэгэн боломжит хувилбар бөгөөд үүнийг зарим улсын засгийн газар сонирхож эхлээд байна.

Өгөгдлийн трест /data trust/ гэдэг нь хүмүүсийн хувийн мэдээллүүдийг цуглуулж, тэдний өмнөөс мэдээллүүдийг удирдах ажлыг гүйцэтгэдэг хуулийн этгээд юм. Энэхүү итгэлцлийн харилцааны бүтэц, үйл ажиллагаа нь тодорхойгүй байгаа хэдий ч өгөгдлийг итгэн хариуцуулах нь нууцлал ба аюулгүй байдалтай холбоотой эртнээс бугшсан асуудлуудыг шийдэх давуу талтай.


“Ногоон” устөрөгч

Ашигт малтмалыг орлож чадах тун сонирхолтой зүйл бол устөрөгч. Энэ нь нүүрсхүчлийн хий ялгаруулахгүйгээр цэвэрхэн шатна, эрчим хүчний багтаамж ихтэй. Ийм учраас сэргээгдэх эрчим хүчнээс энерги хуримтлуулах сайн арга юм. Түүнээс гадна бензин, дизелийн түлшийг орлож чадахуйц шингэн нийлэг түлшийг гарган авч болно. Гэхдээ устөрөгчийг голдуу байгалийн хийнээс гарган авч байгаа бөгөөд энэ нь бохир, зардал ихтэй процесс юм.

Харин сүүлийн үед нарны болон салхины эрчим хүч улам хямдарсаар байгаа учраас ногоон устөрөгчийн хүртээмж сайжирч, ашигтай болох нь. Усыг цахилгаанд залгаад л устөрөгч бэлэн. Энэ тал дээр Европ тивийнхэн тэргүүлж яваа бөгөөд шаардлагатай дэд бүтцийг байгуулаад эхэлчихжээ. Эдгээр төсөл бол нар, салхины эрчим хүчнээс устөрөгч гарган авах электролизийн үйлдвэрүүдийн дэлхийг хамарсан сүлжээг байгуулах чиглэлд хийж буй ердөө эхний алхам юм.

Цар тахлын үеийн цахим хяналт

Коронавирус дөнгөж тархаж эхэлж байсан тэр үед өөр хоорондоо харилцсан хүмүүсийн утасны дугааруудыг /контакт/ цахим хэлбэрээр хянах боломжтой гэж таамаглаж байлаа. Ухаалаг утасны аппликэйшнүүд нь GPS эсвэл Bluetooth дээр суурилан уулзаж учирсан хүмүүсийн бүртгэлийг бий болгоно. Хэрвээ хэн нэгэн хүний шинжилгээ эерэг гарах аваас тухайн хүн уг мэдээллийг аппликейшндээ оруулснаар өөрөөс нь халдвар авах магадлалтай хүмүүст сэрэмжлүүлэг өгнө.

Харамсалтай нь, уулзаж учирсан хүмүүсийн мэдээллийг цахимаар хянах нь вирусийн тархалтыг огт зогсоож чадсангүй. Apple, Google хоёр сэрэмжлүүлэх функцийг ухаалаг утаснуудад тэр даруйд нь суулгасан боловч эрүүл мэндийн салбарын албан тушаалтнууд тэдгээрийг ашиглах нь зүйтэй гэдэгт иргэдийг ятган үнэмшүүлж чадсангүй. Энэ удаагийн цар тахлаас авсан сургамж нь дараагийн цар тахалд бэлтгэхэд бидэнд хэрэгтэй төдийгүй эрүүл мэндийн салбарын бусад чиглэлд ч хамаатай.

Байршлыг хэт нарийвчлалтайгаар тодорхойлох

Бид бүгдээрээ байршил тогтоох GPS системийг өдөр бүр хэрэглэдэг бөгөөд үүний ачаар бидний амьдрал, ажил төрөл өөрчлөгдсөн билээ. Гэхдээ орчин үеийн GPS нь 5-10 м-ийн нарийвчлалтайгаар байршлыг тогтоодог бол хэт нарийвчлалтай байршил тогтоох шинэ технологийн ачаар хэдхэн см, тэр ч бүү хэл хэдхэн мм-ийн хүрээнд нарийвчлах боломжтой болно. Энэ нь шинэ боломжуудыг нээж байна. Тухайлбал, хөрсний нуралтаас сэргийлэх анхааруулга өгөхөөс эхлээд хүргэлтийн роботууд, жолоочгүй автомашиныг удирдах гэх мэт олон талбарт хэрэгтэй.

Хятадын “Бэйдоу” гэдэг дэлхийг хамарсан навигацын системийг 2020 оны 6 дугаар сард ашиглалтанд оруулсан нь энэ чиглэлд шинэ боломжуудыг нээж өгч байна. Уг системийн нарийвчлал нь 1,5-2 м бөгөөд газар дээрх дифференциаль тохируулгын системийг ашигласнаар уг үзүүлэлтийг мм-ийн нарийвчлалтай болгох боломжтой. Үүний сацуу 1990-ээд оны эхэн үеэс хойш ажиллаж буй GPS систем ч шинэчлэгдэж байна. 11 дүгээр сард GPS III системд зориулан 4 хиймэл дагуулыг хөөргөх бол 2023 онд үүнээс илүү олон хиймэл дагуул тойрог замд орно. ашиглалтанд оруулсан нь энэ чиглэлд шинэ боломжуудыг нээж өгч байна. Уг системийн нарийвчлал нь 1,5-2 м бөгөөд газар дээрх дифференциаль тохируулгын системийг ашигласнаар уг үзүүлэлтийг мм-ийн нарийвчлалтай болгох боломжтой. Үүний сацуу 1990-ээд оны эхэн үеэс хойш ажиллаж буй GPS систем ч шинэчлэгдэж байна. 11 дүгээр сард GPS III системд зориулан 4 хиймэл дагуулыг хөөргөх бол 2023 онд үүнээс илүү олон хиймэл дагуул тойрог замд орно.

Бүхнийг зайнаас

Цар тахлын улмаас дэлхий даяараа зайнаас ажиллах горимд шилжлээ. Ийм шилжилт хийгдсэнээр эрүүл мэнд ба боловсролын салбарт алдаа гаргахгүй байх нь нэн чухал. Өнөөдрийн байдлаар, зайны сургалтаар дагнасан Snapask компани Азийн 9 улсад 3,5 сая хэрэглэгчтэй болсон бол Энэтхэгийн Byju’s гэдэг сургалтын аппликейшнийг 70 сая хүн ашиглаж байна.

Түүнээс гадна, теле анагаах ухааны салбарт гарсан ололт амжилтуудын ачаар Уганда болон Африкийн зарим улсад цар тахлын үеэр эмнэлгийн яаралтай тусламжийг олон сая хүн авч чадлаа. Эмч нар асар их дутагдалтай газар оронд зайнаас оношлох, анагаах үйлчилгээ /теле-медицин/нь олон хүний амийг аварч байна.

Олон үйлдэлт хиймэл оюун ухаан

Хэдийгээр сүүлийн жилүүдэд хиймэл оюун ухааны /ХОУ/ салбарт асар их дэвшил гарсан боловч ХОУ ба роботууд “тэнэгдүү” хэвээрээ л байна. Ялангуяа шинээр үүссэн асуудлуудыг шийдвэрлэх, танихгүй орон зайд чиг баримжаагаа олох зэрэг дээр. Бүр бяцхан хүүхдэд байдаг тэр чадварууд ч тэдгээрт алга. Дэлхий ертөнц хэрхэн бий болсныг тэд мэдэхгүй ба олж авсан ерөнхий мэдлэгээ шинэ нөхцөл байдалд ашиглаж чадахгүй байна.

Харин ХОУ-ыг боловсронгуй болгоход чиглэсэн, найдвар төрүүлж буй алхмуудын нэг бол түүний мэдрэмжийг сайжруулах явдал юм. Яг одоогийн байдлаар компьютерийн хараа, дуу авиаг таних систем бүхий ХОУ нь эд юмсыг тэмтэрч мэдэрч чадаж байгаа боловч юуг харж, сонсож байгаагаа хүний хэлний алгоритм ашиглаад илэрхийлж чадахгүй байгаа юм.

Тэгэхээр хэрвээ энэ бүх чадварыг ХОУ-ны нэгдсэн системд нэгтгээд оруулбал яах бол? Хүнтэй ижил оюуны чадавхитай болж чадах болов уу? Илүү уян хатан хиймэл оюун ухааны ачаар харж, мэдэрч, сонсож, харилцан ярилцаж чаддаг роботууд хүмүүсийн илүү сайн туслагч болж чадах болов уу?


Эх сурвалж: Монцамэ.мн

https://www.technologyreview.com/2021/02/24/101436…

https://inosmi.ru/science/20210228/249227924.html

Categories
булангууд мэдээ шинжлэх-ухаан-технологи

Өөрөөсөө 3000 дахин их жинтэй зүйлийг өргөх чадалтай оригами-робот

Английн алдарт “Бристолийн их сургууль”-ийн эрдэмтэд цахилгаан соронзон аппаратаар тусламжтайгаар бяцхан оригами-роботыг зохион бүтээжээ.

Цаасны хэмжээний зузаантай робот шувуу бүхий энэ төхөөрөмж нь өөрөөсөө даруй 3000 дахин илүү хүнд жинтэй зүйлийг төвөггүй даадаг аж.

Роботын тоног төхөөрөмжийн хэлбэр хэмжээ хэдийгээр жижгэрч байгаа ч хийж чадах боломжууд болон хүчин чадлын хэмжээ нь улам нэмэгдсээр байна. Эдгээрийн нэг бол энд харагдаж байгаа оригами цаасан шувуун дүрстэй роботын төхөөрөмж юм. Бристолийн их сургуулийн инженерүүд цахилгаан соронзон аппаратаар тус роботыг бүтээжээ. Энэ нь уламжлалт цахилгаан соронзон моторт төхөөрөмжүүдээс арай өөр зарчмаар ажилладаг гэнэ.

Эрдэмтэд анх энэ технологийг Хонгконгт туршиж эхэлжээ. Тухайлбал, аливаа зүйлийг өргөх зориулалтын хиймэл булчинг бүтээх төслийнхөө хүрээнд бүтээж байсан байна.

Categories
булангууд мэдээ нийгэм шинжлэх-ухаан-технологи

Э.Цог-Эрдэнэ: Хулхи хүмүүсийг шахах, сайн гүйцэтгэлтэй хүмүүсийг ялгахад анхаарч, шинэ систем зохиож эхэлсэн дээ

Ажлын хажуугаар цахимаар ажил гүйцэтгэж, нэмэлт орлого олох боломж олгодог www.task.mn системтэй хөл хорионы үеэр зарим хүмүүс танилцсан буй за. Ажилтан, ажил олгогчийг цахимд холбож, ажлаа хийлгэчихээд мөнгөө өгдөг болов уу, мөнгө авчихаад ажлаа бүрэн гүйцэтгэхгүй алга болчих вий дээ гэсэн айдас хүйдсийг арилган, хөдөлмөрийн зах зээлд цахим шинэчлэл хийсэн Э.ЦогЭрдэнэтэй ярилцлаа. Тэрбээр Японд Тохоку их сургуульд суралцаж, тэндээ олон төсөл дээр ажиллаж байсан ч нутагтаа гүйж ирсэн нэгэн. Өдгөө тэрбээр UNIT-Юу Эн Ай Ти ХХКийн гүйцэтгэх захирлаар ажилладаг.


Ингэхэд www.task.mn системийг хийх санаа хэзээ төрөв?

-Амьдралаас үүдэлтэй л дээ. Бараг гурван жилийн өмнө зуслангийн байр бариулахаар хүнд багагүй мөнгө өгөөд алдчихсан. Тэгээд л ийм эрсдэлээс сэргийлье гэж бодогдсон юм. Түүнээс ч өмнө 100 айлын “Би чадна”-ууд гадаа хүлээж зогсохоор гэрээсээ ажиллах нөхцөл бүрдүүлж яагаад болдоггүй юм бол гэж бодож байсан л даа. Хулхиддаг хүмүүсийг яаж зах зээлээс гаргах вэ, үнэхээр сайн гүйцэтгэлтэй хүмүүсийг хэрхэн ялгах вэ гэдэг дээр хамаг анхаарлаа төвлөрүүлж ийм систем зохиож эхэлсэн дээ.

Гадаадын ижил төстэй системүүдээс санаа авсан уу?

-Яг ийм систем байна уу гээд тухайн үедээ нэлээд судалсан. Freelancer гээд систем байсан. Тэрнээс нэлээд санаа авсан л даа. Чөлөөт, гэрээгээр ажилладаг хүмүүс гадаадад нэлээд байдаг. Орчин үед ийм хандлага түгээмэл болоод байгаа юм билээ. Өглөө ажилдаа ирээд, орой харьдаг хэв маяг ковидоос болоод өөрчлөгдөж эхэлсэн. Чадварлаг мэргэжилтнүүд гэртээ сууж байгаад, өдөрт хоёр, гурван цаг л ажилладаг. Зуслангаасаа ч юмуу аялж амрангаа ажилладаг хүмүүс ч бий. Манай Монголд бол ийм систем огт байгаагүй.

Ажил захиалагч, ажил гүйцэтгэгч хоёр цахимаар биенээ олоод, үнэ хөлсөө тохирч, гэрээ байгуулаад дараа нь ажил гүйцэтгэсэн хүндээ захиалагч нь үнэлгээ өгөх юм билээ. Тэгэхээр сайн ажилтнуудыг ялгаж таних боломж бүрдэх юм байна гэж бодогдсон?

-Хүнээс мөнгө луйварддаг хүмүүс маш гоё ярьдаг. Сайн ажил хийдэг мөртлөө нэг их сайн ярьж чаддаггүй хүмүүс ч байдаг. Хүн болгон үнэлгээтэй болчихвол сайн хүнийг ялгаж танихад тустай гээд ажил захиалсан хүмүүс сэтгэгдэл үлдээдэг болгосон. Дараагийн хүн үнэлгээ сайтай хүнээр ажлаа хийлгэхийг бодно. Тийм учраас гүйцэтгэгч нар ч сайн үнэлгээ авахыг хичээнэ. Task системээс хамгийн сайн ажилтныг үнэлгээгээр дамжуулж олох боломжтой. Зөвхөн гүйцэтгэгч үнэлгээтэй байхаас гадна ажил захиалагч нь бас үнэлгээтэй. Цагтаа мөнгөө өгөхгүй байх, магадгүй бүх ажлаа хийлгэсэн мөртлөө мөнгөө төлөх болохоор асуудалтай ч юм уу тохиолдол байдаг шүү дээ.

Ажилтан, ажил олгогч аль алийгаа үнэлэх юм байна шүү дээ. Энэ ер нь мөнгөө өгөхдөө гар татдаг уу гээд хамт ажиллаж байсан хүмүүсээс нь асууж сурах шаардлагагүй болох юм байна. Шинэ системийг таньж мэдтэлээ хандалт бага байдаг байх. Хөдөлмөрийн зах зээлийн онцлог байдаг уу?

-Шинэ систем танигдах хүртлээ хугацаа орно. Манайхан уламжлалт системээр олон жил явсан. Шинэ систем рүү шилжихэд аль ч улсад цаг орно. Ковидын үед цахимаар ажиллах шаардлага гарч ирж байна. Заавал 100 айл дээр очиж зогсох шаардлага байхгүй. Чадварлаг ажилтан заавал найман цаг ажиллах шаардлагагүй. Хүссэн газраасаа бага багаар ажил аваад явахад амьдралд нь хүрэлцээтэй мөнгө олох боломжтой гээд ойлгоод эхлэхээр бага багаар ороод эхэлж байгаа юм.

-Task ажиллаж эхлээд удаагүй. Одоогоор хэр олон хүн бие биенээ олж аваад байна?

-Одоогоор хэрэглэгчийн тоо 2300 орчим байна. 40 гаруй ажил гүйцэтгэж, мөнгө төгрөг нь шилжсэн. Одоогоор хамгийн өндөр дүнтэй ажлууд гэвэл хоёр, гурван сая төгрөгийн ажлууд хийгдсэн. Бага дүнтэй гэвэл 5000-10000 төгрөгийн үнэлгээтэй жижиг ажлууд ч бий.

Том компаниуд нэгдсэн үү?

-Том байгууллагууд нэгдэх боломжтой. Тэд цагийн ажилтан, тухайн нэг ажлыг гүйцэтгэх хүн хайдаг шүү дээ. Зөв чадварлаг хүн олж авахад дэмтэй. Энэ ажлыг хийлгэе гээд зар тавьдаг. Одоо бол Task дээр бичингүүт, Task өөрөө хүмүүст ийм ажил байна гээд зарлаад өгнө.

Танайд бүртгүүлсэн хүмүүс ямар төлбөр төлдөг вэ?

-Одоогоор онцгой нөхцөлийн үед ямар нэг төлбөр авахгүй байгаа. Яваандаа үйл ажиллагааны зардлаа нөхөх үүднээс бага хэмжээний төлбөр ажил гүйцэтгэсэн хувиас авч таарах байх.

Ажил захиалагч дундын дансанд төлбөр мөнгөө хийх юм байна гэж ойлгосон. Ажил захиалах гүйцэтгэх үйл ажиллагаа яаж өрнөдөг вэ?

-Эхлээд ажил захиалж байгаа хүн ажлын зараа манай системд байршуулна. Тэгэнгүүт энэ ажлыг хийх сонирхолтой хүмүүс саналаа өгнө. Санал өгсөн хүмүүсээс хамгийн боломжтойг нь сонгоод, ажил эхэлнэ. Ажил эхлэх үед ажил олгогч мөнгөө дундын дансанд байршуулах ёстой. Энэ нь хоёр талыг эрсдэлээс хамгаална. Мөнгийг нь урьдчилж аваад зугтах асуудал гарахгүй. Мөнгөгүй байж юм хийлгээд байдаг хүмүүс байдаг. Тэр эрсдэлээс хамгаалж байгаа юм. Мөнгө нь оронгуут ажил эхэлнэ. Ажлын даалгаврыг хувааж бас болдог. 100 мянган төгрөгийн ажил байлаа гэхэд 10000 төгрөгийг ажил эхлэх бэлтгэл дээр өгнө. Явцын дунд 40-ийг өгнө. Дуусахаар нь үлдсэнийг нь өгнө гээж хувааж болдог. Даалгавар биелэхэд гүйцэтгэгч захиалагч ажил дууссан гэж хоёулаа зөвшөөрвөл мөнгө нь гүйцэтгэгчийн дансанд шилждэг.

Бас ажиглагч гэж хүн байсан. Тэр ямар учиртай вэ?

-Тухайн захиалагч мэргэжлийн бус тохиолдолд мэргэжлийн хүнийг хянагчаар тавиад, ажлын явцыг хянуулах боломжтой. Магадгүй би байшин бариулах гэтэл өөрөө барилгын мэдлэггүй учраас барилгын инженер хянагчаар тавина гэсэн үг. Хянагч даалгавар болгоны үе шатууд дээр орж ирээд хяналт тавьж зөвшөөрөл өгнө.

Хөдөлмөрийн цахим систем бий болоход Хөдөлмөрийн бирж, Хөдөлмөрийн яамнаас яаж хүлээж авсан бэ, ямар нэгэн дэмжлэг байдаг уу?

-Бид өөрсдөө бор зүрхээрээ гэдэг шиг яваад байна л даа. Хөдөлмөрийн бирж тогтмол ажлын байранд зуучилдаг шүү дээ. Манайх жижиг ажлууд, магадгүй нэг хаалга солих ч байдаг юм уу, таван хуудас материал шивүүлье, хэдэн хуудас орчуулга хийлгэе гэх жишээтэй. Нэг удаагийн ажлууд ихэнхдээ орж ирдэг.

Танай систем хэр их хүчээр ажилладаг вэ?

-Одоогоор долоо, найман программист тогтмол сууж ажилладаг. Сая вэбийн систем нь дууссан. Одоо аппликэйшнээ энэ сардаа дуусгахаар ажиллаж байна. Тэгэхээр бүр олон хүн хамрагдах боломжтой болно.

Программистууд хүмүүсийн асуудлыг шийдэхэд хувь нэмрээ оруулж байгааг мэдлээ. Өмнө нь энэ мэргэжлийн хүмүүсийг ямар нэг үл мэдэгдэх код бичиж суудаг тэнгэрийн хүмүүс мэт төсөөлдөг байлаа?

-Ер нь хүний өдөр тутмын ажлыг хөнгөвчлөх ажил хийж байгаа юм л даа. E-Mongolia гэхэд л олон байгууллагын үүд татах их ажлыг цэгцлэх жишээтэй. Хиймэл оюун ухаан хүний боддог ажлыг бас хийж эхэлсэн. Дэлхийн нийт ажлын 30 хувийг хиймэл оюун ухаан, роботууд хийж байна. 25 жилийн дараа нийт ажлын байрны 70-80 хувийг хиймэл оюун ухаан хийнэ гэсэн судалгаа гарсан байна лээ. Хиймэл оюун ухааны чиглэлээр бид бас ажиллаж байгаа. Одоо бол бид нийгмийн сүлжээний бүх постыг татаж аваад, фэйсбүүк, твиттер, мэдээний сайтуудын бүх мэдээ сэтгэгдлийг уншиж, хүмүүсийн хандлагын анализ гаргадаг систем Монголдоо хийсэн. Тухайн байгууллагын маркетинг хийх үед хүмүүсийн хандлага хэр байсан талаар анализ хийдэг. Магадгүй тухайн байгууллагын удирдлагын талаар хүмүүс юу ярьж байна, бүтээгдэхүүний талаар ямар сэтгэгдэлтэй байгааг мэдэхийг хүсч болно. Бүгдийг анализ хийж гаргадаг болсон. Одоо бол хүмүүс ихэнхдээ телевизээр яриад, мэдээллээ сошиалаар цацаад л орхидог. Эргүүлээд нөгөө хүмүүсээс ямар хандлага гарч байгааг мэдэхэд хэцүү байгаа шүү дээ. Магадгүй судалгаа авдаг. Тэр нь тухайн цаг үеийг л хамардаг. Манай систем бол маркетинг хийнгүүт ямар байна, цаг минут секундээр л амьд датан дээр анализ хийдэг. Цагийн өмнө тухайн хүнийг магтаж байснаа цагийн дараа муулах магадлалтай шүү дээ.

Улстөрчдийг бол үг хэлэхээс нь өмнө хүмүүсийн хандлага сайн байснаа ийм өгүүлбэр хэлсний дараа сөрөг сэтгэгдэл нэмэгдсэн гээд гаргах нь байна шүү дээ?

-Тийм тийм. Байгууллагууд бол өрсөлдөгч байгууллага, өөрийн бүтээгдэхүүн дээр анализ хийдэг болсон байгаа.

Өөрөө Японд сурсан юм билээ. МУИСийг программ хангамжийн инженер мэргэжлээр төгссөн гэсэн. Японд сурахад хэл шаарддаг уу, эсвэл дэлхий нийтээр программ хангамжийн нэг хэлээр ойлголцдог юм уу?

-Монголдоо суралцаад, Азийн шилдэг инженерүүдийн тэтгэлэг зарлагдахад, оролцож, дөрвөн инженерийн нэгээр шалгарч байлаа. Очоод хиймэл оюун ухаанаар сураад, сүүл рүүгээ жинхэнэ оюун ухаан руу оръё гээд биоинженерийн чиглэлээр багагүй судалгаа хийсэн. Японд төгсөөд нэлээд хэдэн төсөл дээр ажилласан даа. Программ бичихэд япон хэл шаардахгүй. Гэвч япон хүмүүсээс ажил авч хийхэд японоор ярих хэрэгтэй болохоор яалт ч үгүй хэл сурахаас өөр аргагүй л дээ.

Ямар төслүүд дээр ажилласан бэ?

– Японы Макдоналдс гээд 3000 салбартай байгууллагын хүний нөөцийн программыг бичиж байсан. Ажилтнуудынх нь 80-аад хувь нь цагийн ажилтан байдаг болохоор тэднийг яаж зохицуулах вэ гээд толгойгоо нэлээд ажиллуулж байлаа. Тоёотагийн программ дээр ажиллаж байсан. Ногояагийн их сургуулийн цаг бүртгэлийн систем дээр ажиллаж байв.

Тэдний цаг бүртгэлийн систем өвөрмөц онцлогтой юу. Манайхан бол зарим нь ажил дээрээ очиж картаа дарчихаад гарна гэж ярьдаг?

-Япончууд үнэнч ажилладаг хүмүүс. Ийм асуудал гарахгүй байх л даа. Гэхдээ цаг уншуулахад шийдэл бол байж болно.

Байгууллага, үндэстний онцлогоос хамаараад шийдлүүд нь өөр байх нь ээ?

-Тийм. Бид программаа хийхдээ тухайн байгууллагын шаардлагыг эхлээд сонсдог. Цаг бүртгэл гэхэд манай хүмүүс орж ирчихээд гараад байна гэвэл яаж буцаж гарсныг нь мэдэх талаар бодож эхэлнэ гэсэн үг. Магадгүй гарч орохыг нь бүртгэдэг байх юм уу, эсвэл тухайн хүн өрөөндөө байна гэдгийг мэддэг байх ёстой юм уу гээд шийдлүүд бол бий.Аль технологиос аль хэсгийг нь авч ашиглах гэдэг л асуудал. Барилгаар бол бүх л орц гарцыг нь тооцно гэсэн үг. Хаана ямар шат, цонх хийхээ тооцож байгаад хэрэгжүүлнэ.

-Task гэдэг нэрийг яагаад сонгов?

-Task гэдэг нь жижиг жижиг ажлуудыг хэлдэг. Тэр утгаараа өгсөн. Одоо бодоход яг таарсан нэр шиг санагддаг.

Та Японд ажилласан бол их мөнгө олох боломжтой байсан. Япон мөрөөдлийн төлөө ажиллахыг хүсээгүй гэж нэг ярьсан байна лээ. Ингэхэд монгол мөрөөдөл гэж юу вэ?

-Яагаад ингэж хэлснээ эхлээд тайлбарлая л даа. Манай Монголын олон мундаг залуус гадагшаа гарч, гадны улс орныг хөгжүүлэхэд хувь нэмрээ оруулж яваа. Гадны нэг компанид ажиллана гэдэг тухайн компанийн захирлын мөрөөдлийг биелүүлэхийн төлөө ажиллана гэсэн үг. Сурсан мэдсэнээ Монголдоо зориулъя гэдэг бодол байсан. Монголынхоо хөгжилд хувь нэмрээ оруулах хэрэгтэй л гэж бодсон.

Хүмүүс монгол программист тааруу, Японых мундаг гэж бодож магадгүй. Өөрийн чинь хувьд ямар санагдсан бэ?

-Монголын боловсролын систем муу биш. Монголдоо сураад Японд очоод код бичихэд дутах юм байгаагүй. Биднийг МУИС сайн сургажээ гэж бодсон. Монгол хүний онцлог гэж байна. Ямар ч хэлийг хурдан сурдаг, түүн шиг программ хангамж дээр хэл гэж байдаг. Тэр хэлийг маш хурдан сурдаг. Программчлалын технологи хэл маань маш хурдан өөрчлөгдөж байдаг. Өөчрлөлтөд маш хурдан дасан зохицож сурдаг нүүдэлчин хүмүүсийн онцлог байна л даа. Ийм чадвар дэлхийн хаана ч хэрэгтэй.

Categories
булангууд мэдээ нийгэм шинжлэх-ухаан-технологи

ШИНЖЛЭХ УХААН: Хүн төрөлхтнийг төлөөлж Ангараг гариг дээр буусан роботууд

Ангараг гаригийн роботуудын харьцуулалт.

Зүүн талд “Спирит”, ар талд “Оппортьюнити”, “Сожорнер” байна. Харин баруун талд нь “Кьюриосити” робот байгаа юм.

Хамгийн сүүлд буюу энэ сарын 18-нд АНУ-ын сансар судлалын агентлаг /НАСА/ -гийн сүүлийн томоохон бүтээл болох “Perseverance” робот нь Ангараг гариг дээр бууж анхны зургаа явуулсан билээ.

“Шинжлэх ухаан” буланд Хүн төрөлхтнийг төлөөлж Ангараг гариг дээр газардсан роботуудын талаар товч мэдээллийг хүргэж байна.


“Сожорнер” /Sojourner 1997/

АНУ-ын сансар судлалын агентлаг /НАСА/ анх 1996 оны арванхоёрдугаар сарын 4-нд Ангараг гариг руу ровероо илгээхээр бэлдэж байжээ. Тийнхүү Ангараг гариг руу “Сожорнер” роботийг хөөргөж 1997 оны долдугаар сарын 4-нд газардсан аж. Энэ нь 20 гаруй жилийн өмнөх НАСА-гийн анхны дугуйтай робот юм.

Ровер нь Патфиндер баазын станцаар 1997 оны есдүгээр сарын 27-ны өдөр PDT-ийн 3 цаг 23 минутад Дэлхийтэй хамгийн сүүлчийн харилцаагаа тогтоосон байна. Сожурнер харилцаа холбоо тасарсан үед 100 гаруй метр (330 фут) хол замыг туулсан.

Illustration of Pathfinder lander and Sojourner rover on Mars surfaceДолдугаар сарын 4-нд газардсанаас хойш 1997 оны есдүгээр сарын 27-нд эцсийн мэдээлэл дамжуулах хүртэл Марс Патфиндер 2.3 тэрбум бит мэдээллийг өгсөн бөгөөд үүнд газардуулагчаас 16.500 гаруй зураг, ровероос авсан 550 зураг мөн 15 гаруй химийн шинжилгээ хийжээ. Чулуулаг, хөрс, салхи болон цаг уурын бусад хүчин зүйлийн талаарх өргөн мэдээллийг мөн өгч чаджээ. Буугч болон явган аяллын аль алинд нь шинжлэх ухааны багаж хэрэгслээр явуулсан мөрдлөгийн үр дүнгээс Ангараг нь урьд өмнө нь дулаан, нойтон, шингэн төлөвт байгаа ус, зузаан агаар мандалтай байсан хэмээн гэж таамаглаж байв.

“Оппортьюнити” / Opportuity Sprit 2004 /

2004 оны нэгдүгээр сард Ангараг гариг дээр
буусан. Ингэхдээ тус гариг дээрх нөхцөл байдал урьд өмнө
байсан эсэхийг олж мэдэх байв.

This infographic highlights NASA’s twin robot geologists, the Mars Exploration Rovers (MER) Spirit and Opportunity. Image Credit: NASA-JPL-CaltechАнгарагийн гадаргуу дээр найман км яваад зургаан жил ажилласан. Хурд хэмжигч дээр 45 километр замыг туулсан нь харь гаригийн тээврийн хэрэгслийн үнэмлэхүй дээд амжилт гэж үзжээ. “JPL” компанийн захирал Майкл Уоткинс тэр үед “Ангараг гаригийн гадаргуу дээр илүү тохиромжтой газар байгааг таамаглашгүй. Энэ бяцхан аяллын хөлөгөөрөө түүхэн бичлэг хийхэд түүнийг удирдах хүмүүсийн овсгоо самбаа, хичээл зүтгэл, тууштай байдал харуулах байх” хэмээжээ.

Үүний дараагаар Curiosity (2012 оны наймдугаар сард буусан)-ыг хөөргөсөн юм.

“Кьюриосит” /Curiusity 2012 /

Ангараг гариг руу хүн төрөлхтний хамгийн том бүтээлүүдийн нэг болох “Кьюриосити” роботыг 2011 оны арваннэгдүгээр сарын 26-нд илгээсэн билээ. Тэгвэл энэ робот 2012 оны наймдугаар сарын 8-нд амжилттай газарджээ. Curiosity робот 2012 онд Гейл Кратерт газардав. Өмнөх загваруудаас ялгаатай нь нарны энерги дээр тулгуурладаггүй, плутонийн баттерейгаар ажилладаг байсан тул элсэн шуургыг алдагдалгүй даван туулж чаджээ.

2012 оны наймдугаар сарын 6-нд Curiosity Ангараг гаригийг хөөргөснөөс хойш Ангараг гаригийн 3000 өдөр буюу солс өнгөрч, ровер нь 3 милийн өндөр (5 км өндөр) Шарп ууланд авирах явцдаа шинэ нээлт хийсээр байна. Тус уулыг 2014 оноос хойш судалж байгаа аж.

2020 оны арваннэгдүгээр сарын 18-нд хийсэн судалгаагаар 2.946 дахь сол 122 зургаас нэгтгэн уг панорамыг Роверын гол “нүд” болж буй Mast Camera буюу Mastcam авсан байна. Баруун талын зурган дээр “Кьюриосити”-ийн толгойн хэсгийг нарийвчлан харуулав. Дөрвөлжин хайрцагны хэмжээ нь 0.4 метр. Багаж дотор байрлах нүд мэт зүйл нь Chemcam гэх систем юм. Доод талд нь ангараг гариг дээр өнгөт бичлэг хийх чадвартай камер байрлаж байна.

“Curiosity”-ийн төслийн эрдэмтэн Роверыг бүтээж, удирдаж буй НАСА-ийн Өмнөд Калифорни дахь тийрэлтэт хөдөлгүүрийн лабораторийн ажилтан Ашвин Васавада “Манай эрдэм шинжилгээний баг Гейлийн доторх хэрхэн үүссэн, эртний байгаль орчинд ямар ач холбогдолтой болохыг олж мэдсэндээ баяртай байна” хэмээн хэлжээ.

Персеверанс /Perseverance 2021/

Долоон сарын өмнө дэлхийгээс хөөрсөн робот 470 сая км зам туулж өнөө өглөө Ангараг гаригт амжилттай газардлаа.

No description available.АНУ-ын сансар судлалын агентлаг( NАSА)-ийн Perseverance станц нь тэнд амьдрал оршиж байсан эсэхийг судлах юм. Хоёр жилийн хугацаанд Езеро гэгддэг эртний нуурын ёроол байсан хонхорт ажиллах зургаан дугуйтай дээрх станц газардсан даруйдаа хоёр ч гэрэл зураг илгээгээд байна.


photo of the Mars Perseverance Rover descending from its skycraneЭнэхүү хөдөлгөөнгүй дүрс нь 2021 оны хоёрдугаар сарын 18-нд “НАСА”-гийн робот Ангараг гариг дээр буухад хэд хэдэн камерын авсан видео бичлэгийн нэг хэсэг юм. Ангарагаас цуглуулсан дээжийг агуулах 40 ширхэг тусгай бортого уг роботод бий. 2026 онд эдгээр дээжийг авах өөр нэгэн аппарат дэлхийгээс хөөрөх аж. Калифорнийн Пасадена дахь Caltech-ийн НАСА-гийн удирддаг JPL нь Perseverance ба Curiosity роверуудыг барьж удирддаг

Дээрх зураг нь "тийрэлтэт хайрцаг"-аараа хоёрдугаар сарын 18-нд Ангараг гаригийн гадаргуу дээр буууж буй анхны дүрс юм.

Perseverance камеруудын дийлэнх нь өнгөт зураг авдаг. Гадаргуу дээр буусны дараа Hazard камеруудын хоёр (Hazcams) нь роверын урд болон арын хэсгийг авч, дугуйных нь нэг Ангарагийг харуулав. “Марс 2020”-ийн зорилго нь НАСА-гийн Сараас Ангараг хүртэл судлах бөгөөд үүнд Улаан гаригийг хүн төрөлхтөн хэрэгтэй байдлыг судлах аж.

Illustration of NASA’s Perseverance rover begins its descent through the Martian atmosphere


Д.Отгонтуяа