Categories
булангууд мэдээ нийгэм шинжлэх-ухаан-технологи

АНУ-д гурван дугуйтай нисдэг машин туршина DNN.mn

АНУ-ын Нисэхийн удирдах газар “Samson Sky” компанид гурван дугуйт “Samson Switchblad” нисдэг машинаа агаарт турших зөвшөөрлийг өгчээ.

“Samson Switchblade” -ыг 14 жилийн турш хөгжүүлжээ. Уг машин нь 190 морины хүчтэй, гурван цилиндртэй хөдөлгүүртэй байна. 125 литрийн түлшний савыг бүрэн дүүргэсэн үед 724 км хүртэл зайд нисэх чадалтай ажээ.

Гурван дугуйтай нисдэг машинд хөөрөхөд 335 метр, буухад 213 метр урт зурвас хэрэгтэй гэнэ.

Нэг ийм нисдэг машины үнэ 150 мянган ам.доллар бөгөөд “Samson Sky” компани 1670 машины урьдчилсан захиалга авчээ.

Categories
булангууд мэдээ шинжлэх-ухаан-технологи

“MIT”-гийн эрдэмтэд далайн усыг ундны ус болгох технологи зохион бүтээжээ DNN.mn

Массачусетсийн технологийн дээд сургууль(MIT)-ийн эрдэмтэд ганц товчлуур дарж далайн усыг ундны ус болгон хувиргах чадвартай технологи зохион бүтээжээ.

Энэ нь далайн усны давс болон тоосонцорыг зайлуулж ундны ус болгох чадвартай “давсгүйжүүлэх” төхөөрөмж аж. Уг төхөөрөмжөөр давсгүйжүүлсэн цэвэр ус нь ДЭМБ-ийн ундны усны чанарын стандартыг хангах бөгөөд автоматаар ус үйлдвэрлэх технологи юм.

Хамгийн чухал нь, гар чемоданы хэмжээтэй арав хүрэхгүй килограмм жинтэй уг төхөөрөмжийг ажиллуулахад гар утасны цэнэглэгчээс бага эрчим хүч шаардагдахаас гадна жижиг, зөөврийн нарны зайн хавтангаар ажиллах боломжтой.

Шүүлтүүрээр ус нэвтрүүлэх шаардлагатай бусад зөөврийн давсгүйжүүлэх төхөөрөмжөөс ялгаатай нь энэ төхөөрөмж нь ундны уснаас тоосонцорыг арилгахын тулд цахилгаан эрчим хүчийг ашигладаг. Шүүлтүүр солих хэрэгцээг арилгах нь урт хугацааны засвар үйлчилгээний шаардлагыг эрс багасгадаг байна.

Энэ төхөөрөмж нь ундны усны нөөц багатай, хомсдолд орсон газруудад маш хэрэгцээтэй бөгөөд байгалийн гамшгаас зугтсан дүрвэгсэд эсвэл урт хугацааны цэргийн ажиллагаа явуулж буй цэргүүдэд туслахад ашиглаж болох аж.

Categories
булангууд гадаад мэдээ шинжлэх-ухаан-технологи

Хятад улсын сансарт хөөргөсөн пуужингийн үлдэгдэл далайд унав DNN.mn

Хятад улсын өнгөрсөн ням гаригт сансарт хөөргөсөн пуужингийн ашиглалтаас гарсан эх бие энэ амралтын өдрүүдэд дэлхийн гадарга дээр унахаар байгааг мэргэжилтнүүд хэдэн өдрийн өмнөөс анхааруулж байсан юм.

Таамаг ёсоор Long March 5B пуужингийн үлдэгдэл өнгөрсөн шөнийн 00:45 цагт Энэтхэгийн далайн харалдаа дэлхийн агаар мандалд орж ирснийг АНУ-ын сансрын зэвсэгт хүчин мэдээлжээ.

Үүнээс цааш дэлгэрэнгүй мэдээллийг Хятадын талаас авахыг тус байгууллага хүмүүст зөвлөсөн байна. Удалгүй Хятадын сансар судлалын агентлаг пуужингийн үлдэгдэл агаар мандалд орж ирсэн координатын цэгийг Зүүн уртрагийн 119 градус, Хойд өргөргийн 9.1 градус гэж мэдээлжээ.

Пуужингийн эх биеийн ихэнх хэсэг агаар мандалд шатаж, үлдсэн хэсэг нь Филиппиний Палаван арлын зүүн талын Сулу тэнгисийн усанд унасан байна.

Хятадын мэргэжилтнүүдийн бүтээсэн хамгийн том пуужин болох Long March 5B өнгөрсөн Ням гарагт гурав дахь удаагаа сансарт хөөрөхдөө тус улсын дэлхийн тойрог замд байгуулж буй Тянлонь станцын гурван модулийн хоёр дахийг тээвэрлэж хүргэсэн юм.

Хятад улс 2021 оны дөрөвдүгээр сараас тойрог замын станцаа байгуулж эхэлсэн ба 2022 оны сүүлээр ашиглалтад оруулахаар төлөвлөж буй.

Long March 5B пуужингийн өмнөх хоёр хөөргөлтийн дараа мөн үлдэгдэл бие нь дэлхийн гадарга дээр унаж байжээ.

Эхний пуужингийн үлдэгдэл нь 2020 оны тавдугаар сард Африкийн Кот Дивуар улсын нутагт унахдаа зарим барилга байшинг гэмтээсэн ч хүний амь нас, эрүүл мэндэд хохирол учруулаагүй юм. Хоёр дахь удаагаа Энэтхэгийн далайд унаж байжээ.

Хэдийгээр сансраас дэлхийд унаж буй пуужингийн үлдэгдэл, хаягдал ихэнхдээ агаар мандалд шатаж, хүн амын суурьшлын бүсэд унах магадлал маш бага гэдэг ч 23 тонн жинтэй Long March 5B пуужингийн хувьд эрсдэл арай өндөр юм.

Сүүлийн жилүүдэд сансрын хаягдлыг жолоодлого, хяналтгүйгээр дэлхийд унагах явдлыг олон улсын хэмжээнд шүүмжлэх болсон.

АНУ-ын сансар судлалын байгууллага NASA пуужинг олон жижиг хэсэгт задардаг бүтэцтэй байхаар зохион бүтээхийг Хятад болон дэлхийн бусад улс орнуудад уриалж, өөрөө ч энэ чиглэлд нэлээд хөрөнгө оруулж байгаа юм.

Эх сурвалж: BBC

Categories
булангууд мэдээ нийгэм шинжлэх-ухаан-технологи

Харь гаригийн хөрсний дээжийг 2033 онд анх удаа дэлхийд авчирна DNN.mn

Харь гаригийн хөрсний дээжийг тээвэрлэсэн анхны хөлөг 2033 онд дэлхийд газардах болсныг АНУ, Европын сансар судлалын байгууллагууд өчигдөр мэдээлжээ.

NASA-гийн Perseverance нэртэй робот станц одоо Ангараг гарагийн хөрснөөс дээж цуглуулж байгаа юм.

Олон тэрбум жилийн өмнө оршиж байсан эртний нуурын сав газраас уг дээжийг цуглуулж байна.

Хэрвээ авсан дээжээс бичил организмын ул мөр олдвол Ангараг гарагт өмнө нь амьдрал оршиж байсны баталгаа болох юм.

АНУ-ын NASA, Европын Сансрын Агентлаг хоёр Ангараг гарагаас нийт 30 хэсэг дээжийг дэлхийд авчрах Mars Sample Return хөтөлбөрийг хамтран хэрэгжүүлж байна.

2030 оноос өмнө дээж тээвэрлэх хэд хэдэн хөлгийг Ангарагт илгээх юм.

Одоогоор талууд хөлгийн дизайн боловсруулах үе шатаа дуусах дөхөж байгаа ажээ.

Хөлөгт тээвэрлэгдэх Mars Ascent Vehicle пуужин нь Ангарагийн гадаргаас буцаж сансарт хөөрсөн анхны техник болох юм. Цуглуулсан хөрсний дээжийг тээвэрлэсэн энэ пуужин 2031 онд Ангарагаас хөөрөхөөр болжээ.

Түүнийг Ангарагийн татах хүчнээс гармагц Earth Return Orbiter нэртэй хөлөг тус гарагийн тойрог замд дээжийг хүлээж аваад дэлхий рүү тээвэрлэх гэнэ.

Earth Return Orbiter дэлхийд ойртож ирснийхээ дараа Earth Entry Vehicle нэртэй газардагч станцыг өөрөөсөө салгаж, тойрог замд оруулах юм байна.

Ингээд Ангарагийн хөрсний дээжийг хадгалсан Earth Entry Vehicle станц 2033 онд дэлхийд газардах ажээ.

Эх сурвалж: CNN

Categories
булангууд гадаад мэдээ шинжлэх-ухаан-технологи

Хятад улс сансрын станцынхаа лабораторийн модулийг хөөргөлөө DNN.mn

Хятадын сансрын станцаа амжилттай хөөргөж, Ши Жиньпин баяр хүргэжээ

Хятад улс “Вэньтянь” лабораторийн модулийг дэлхий орчмын тойрог замд байгуулж буй сансрын станц руугаа ням гарагт хөөргөлөө.

Тус улсын жолоодлогот нислэгийн хөтөлбөрийн газраас (CMSA) мэдээлснээр, лабораторийн модулийг Вэньчан сансрын буудлаас (Өмнөд Хятадын Хайнань муж) “Long March-5B Y3” зөөгч пуужингаар хөөргөсөн байна.

Уг модуль хөөргөснөөс хойш 8 минутын дараа дэлхийгээс 400 км-ийн өндөрт нам тойрог замд орж, станцтай залгагджээ.

20.5 метр урттай энэхүү модуль нь Хятад улсын урьд өмнө сансарт хөөргөсөн төхөөрөмжүүдээс хамгийн том нь бөгөөд тойрог замд байгуулж буй тус улсын станцын хоёр лабораторийн модулийн эхнийх нь юм.

Categories
булангууд мэдээ шинжлэх-ухаан-технологи

Нарийн Хүрэмтийн хүн чулуу DNN.mn

Булган аймгийн Сайхан сумын төвөөс зүүн зүгт хорь гаруй км зайтай Нарийн Хүрэмт хэмээх газарт дөрвөн хүн чулуу бүхий цогцолбор дурсгал бий.

Энд түрэгийн үеийн олонх цогцолборт нийтлэг байдаг хашлага болон зэл чулуу огт үгүй, харин нэг дор таруухан байрласан замбараагүй цөөн хэдэн чулуутай, хүн чулууны хоёр нь босоо зоолттой, нөгөө хоёр нь сул хэвтэж байсныг хожим тойруулан газарт зоон хашаалсан байв. Нутгийн хүмүүсийн ярьснаар бас нэг хүн чулуу байсан нь үгүй болжээ.
Бусад хүн чулуудаас хэмжээ болон хийц дүрслэлээрээ эрс ялгарах эхний хүн чулууны тухайд тодруулбал: Уртавтар хавтгай чулуугаар босоо хүний дүрс оруулан хийж босгон зоож тавьсан бөгөөд толгойн дээд хэсэг хажуу талаасаа эмтрэн унасан байна. Өргөн дүгрэг царайтай, хацрыг нэлээд төвийлгөн гаргасан, нүдний доогуур нарийн зураас татжээ. Хоёр гараа цээжиндээ авч дэлбэн амсартай, цүлхэн бөөртэй, бөөрөнхий ёроолтой ваар барьжээ. Гарын сарвуу болон хурууг тодруулаагүй. Баруун ташаандаа дүгрэг хавтага¬тай бөгөөд бүс дээлийн энгэр заамыг тодотгон гаргаагүй цулгуй ажээ. Газраас цухуйх өндөр нь 163 см, мөрний өргөн 43 см. Бусад гурван хүн чулуу нь үүнийг тойрон байрлаж байсан бололтой бөгөөд нэг нь дээрхийн баруун өмнө газарт зоолттой, үлдэх хоёр нь сул хэвтэнэ.

Эдгээр гурвын хийц дүрслэл хэмжээ ерөнхий¬дөө адил бөгөөд чулуунд зөвхөн хүний нүүрийг дүрсэлжээ. Гурвуул хавчиг нарийхан нүүртэй, хоёр нүдийг тойруул¬сан зураасаар урт гонзгой хэлбэртэй гаргаж дундаас нь хамрын шугамыг шулуунаар үргэлж¬лүүлж самсааг нь өргөн сартгар байдалтай дүрсэл¬жээ.Амыг хонхор зураасаар, эрүүний доод талыг тал дугуй зураасаар хийсэн байна. Эдгээрийн өндөр 74-90 см, өргөн 25-28 см. НТ-ын VIII-IX зуун Уйгурын үед холбогдох бололтой хэмээн ШУА-ын Археологийн хүрээлэнгээс мэдээллээ.
Categories
булангууд мэдээ шинжлэх-ухаан-технологи

ӨМӨЗО-ы Улаанхадаас монгол бичигтэй хөшөө олджээ DNN.mn

ӨМӨЗО-ы Улаанхад хотод монгол бичигтэй хөшөө олджээ. Тус хөшөөг Их Юань улсын үеийн бүтээл хэмээн үзэж байгаа аж.

Хөшөөг ус дамжуулах хоолойн засвар хийх явцад олсон байна.

Судлаачдын үзэж буйгаар монгол их хаадын бунханы чулуу Хятадаас олдсон гэжээ. Улаанхад хотын Онниуд хошууны Борхотод ус дамжуулах хоолойн засвар хийх явцад олдсон их Юань улсын үеийн хөшөөнд “Дараач Жигүнтэйн явуулсан сайд үйлсийг ухуулхуй бий таш” гэж монгол бичгээр бичжээ. Тус хөшөөг Япон эрдэмтэн Тамура 1937 онд анх буулгаж аваад Mongolica сэтгүүлд нийтэлсэн ч уг хөшөө нь алдагдаад алга болсон бөгөөд ийнхүү санамсаргүй олдож буй аж.

Categories
булангууд мэдээ шинжлэх-ухаан-технологи

ОХУ-ын олон улсын чулуун цэцэрлэгт хүрээлэнд Монгол үзмэр байршуулжээ DNN.mn

ОХУ-ын Екатеринбург хотноо 2022 оны долдугаар сарын 4-7-ны өдрүүдэд XII Олон улсын аж үйлдвэрийн “ИННОПРОМ” үзэсгэлэн болжээ.

Тус арга хэмжээнд манай улсаас төлөөлөгчид оролцохын зэрэгцээ Монгол, Орос хоёр улс хамтран 2021 онд ёслол төгөлдөр тэмдэглэн өнгөрүүлсэн “Монгол Улс, Оросын Холбооны Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ой”-н дурсгалд зориулж Монгол Улсаас бэлэг болгон ирүүлсэн хоёр тонны жинтэй хайлуур жоншийг 2022 оны 7 дугаар сарын 4-ний өдөр ОХУ-ын Екатеринбург хотын Олон улсын чулуун цэцэрлэгт хүрээлэнд, Ази, Европ хоёр тивийн уулзвар цэг дээр хүндэтгэлтэйгээр суурилуулах ёслолын арга хэмжээнд оролцов. Тус чулуун үзмэрийг Монгол үндэсний гэрийг бэлгэдсэн дугуй хэлбэртэй, боржин чулууг шигтгэж чимэглэсэн цагаан өнгийн суурин дээр байрлуулжээ.

ОХУ-ын Уралын Улсын уул уурхайн их сургуулийн Уралын чулуун төвийн захирал Фират Нурмухаметов хэлэхдээ, “Монголоос авчирсан энэхүү чулуун үзмэр манай геологичдод гэнэтийн бэлэг барьсан нь түүнийг дөнгөж өнгөлж эхлэхэд чулуу нь зөөлөн байсан боловч дараа нь гурван алмазан өрөм хугарсан – сайтар ажихад дотор нь хамгийн хүчтэй кварц чулуу байж байв. Үзмэрийн суурийг чимэглэсэн боржин чулуунуудыг ч мөн Монголоос авчирсан. Тэднийг манай Уул уурхайн их сургуулийн геофизикчид авчирсан юм” хэмээн онцлон тэмдэглэсэн байна.

https://vk.com/video-28417051_456243814

Categories
булангууд мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал шинжлэх-ухаан-технологи

НАСА: James Webb телескопын анхны зургуудыг дэлхий нийтэд танилцууллаа DNN.mn

НАСА шууд дамжуулалтаараа James Webb Телескопын анхны зургуудыг дэлхий нийтэд танилцууллаа.

Өчигдөр буюу долдугаар сарын 12-ны мягмар гаригт телескопын анхны бүрэн өнгөт зураг болон спектроскопийн мэдээллийг олон нийтэд түгээжээ.

Стефаны тавт (Stephan’s quintet) буюу 5 галактикийн бөөгнөрөл, үзэсгэлэнт Карина мананцарт (Carina Nebula) бүрэлдэх нялх оддыг, өмнөд цагираг мананцар (southern ring nebula) дахь ихэр оддыг харах боломжтой. Эдгээр нь одоог хүртэл хүн төрөлхтний авч чадсан орчлон ертөнцийн хамгийн хол алсын зураг юм.

Карина мананцар (NGC 3324)

Star Birth: Хад чулуутай уулын хажуу мэт харагддагаараа онцлог. Энэхүү дүрслэл нь оддын хүчтэй хэт ягаан туяа, оддын салхины нөлөөгөөр мананцар дотор сийлсэн аварга том хийн хөндийн ирмэг юм.

НАСА-гийн тэргүүн Bill Nelson “Бид өнгөрсөн рүү цаг хугацаагаар аялж байна. Орчлон ертөнцийг 13.8 тэрбум жилийн настай гэдгийг мэдэж байгаа тул энэ нь бараг эхлэл цэг рүүгээ очиж байна гэсэн үг” хэмээн хэлжээ.

Deep Field SMACS 0723

Энэхүү галактикийн бөөгнөрөлийн гүн талбайн зургийг авахад долоо хоног зарцуулжээ.


Slitless Spectrograph

Ойролцоогоор 1000 гэрлийн жилийн зайд орших халуун хийн WASP-96b. Хэт улаан туяаны дүрслэл ба зүсэлтгүй спектрограф (NIRISS)-ийн авсан спектрүүдээс бүрдсэн аж.


“A Dying Star”: Энэ нь дэлхийгээс ойролцоогоор 2000 гэрлийн жилийн зайд байрладаг.


Stephan’s Quintet captured

Infrared Galaxies: Пегас одны 290 сая гэрлийн жилийн зайд орших Стефаны Квинтет хэмээх галактикийн нийлмэл зураг юм.

Categories
булангууд мэдээ нийгэм шинжлэх-ухаан-технологи

Сансар огторгуйн хамгийн тод, өнгөт зураг албан ёсоор цацагдлаа DNN.mn

Deep field буюу сансар огторгуйн хамгийн гүн зураг албан ёсоор цацагдлаа.

Одоогийн байдлаар хамгийн өндөр хүчин чадалтай James Webb сансрын дурангийн анхны deep field буюу сансар огторгуйн хамгийн гүн зураг 2022 оны 7 сарын 12-нд албан ёсоор цацагдлаа.

James Webb сансрын дурангийн тусламжтайгаар өнөөг хүртэлх “хамгийн гүн” буюу бидний өмнө хэзээ ч ажиглаж байгаагүй алсын хязгаарыг энэхүү зураг үзүүлж байгаагаараа онцлог юм.