Categories
булангууд мэдээ шинжлэх-ухаан-технологи

Шинэ загварын iPhone камерын сайжруулсан тохиргоотой

АНУ-ын мэдээллийн технологийн салбарт тэргүүлэгч үйлдвэрлэгчдийн нэг болох “Apple” компани лхагва гарагт Калифорни муж улсын Купертино хот дахь “Стив Жобс” театрт “iPhone” загварын шинэ гар утаснуудаа танилцууллаа.

Энэ удаа “iPhone” загварын утасны 10 жилийн ойг тохиолдуулан өнгөрсөн онд худалдаанд гарсан “Х” цувралын залгамж халаа болох 5.8 инчийн дэлгэцтэй “iPhone Xs”, 6.5 инчийн дэлгэцтэй “iPhone Xs Max” болон 6.1 инчийн дэлгэцтэй “iPhone Xr” загварын ухаалаг гар утаснуудыг тус компанийн гүйцэтгэх захирал Тим Кук олон нийтэд танилцуулсан байна.

Шинэ загварын гар утаснууд нь өнгөний дүрслэлийг сайжруулсан “OLED” дэлгэцтэй, камерын сайжруулсан тохиргоотой юм байна. “iPhone Xs Max” загварын ухаалаг гар утасны үнэ 1100 ам.доллар орчим байх бөгөөд баасан гарагаас эхлэн урьдчилан захиалга авч эхлэх бол энэ сарын 21-нээс эхлэн худалдаанд гарах ажээ.

Харин “iPhone Xr” загварын ухаалаг гар утасны хувьд зургаан өнгөний сонголттой ба түүний үнэ 749 ам.доллараас эхлэх юм. Энэ загварын утсыг ирэх аравдугаар сарын 19-ны өдрөөс эхлэн захиалж болох юм байна.

Categories
булангууд мэдээ шинжлэх-ухаан-технологи

Хятадын эртний гар урлалын технологи

Дэлхийн улс орон бүр өөр өөрийн онцлог шинж чанарыг хадгалсан соёлын дахин давтагдашгүй бахархалтай байдаг. Европын орнууд шар айраг, дарс исгэх, хадгалах нарийн технологио одоо гайхуулсаар байгаа бол азийн орнууд цай хандлах, торго нэхэх арга технологио дэлхийд гайхуулсаар байгаа билээ. Тэгвэл Хятад улс бол хүр хорхойг тэжээж, түүний шүлсээр торго нэхэж, сүлжих технологийг нэвтрүүлсэн дэлхийн анхдагч улс юм. Энэ ч утгаараа торгыг дагасан сүлжмэл, хэмэрлиг сүлжих, дарамлан будах, хатгах, ээрэх гээд Хятадын үндэстнүүдийн эртний гар урлалын технологиуд одоо ч гайхагдсаар байна. Нарийн хээ угалз, зүүг бийр мэт ашигласан нэхмэлүүд, сүлжмэлүүд Хятадын эртний үндэстний соёл, уламжлалыг илтгэнэ. Даавууг зүгээр л будаад өнгөрөх бус уяж будах технологиор дахин давтагдашгүй өнгө гаргаж, зөвхөн нэг л үндэстэн мэдэх аргачлалаар торгон даавуун дээр эртний хятадын уул, ус, ан амьтанг дүрсэлж, дэлхийд гайхагдах, соёл уламжлалаа авч үлдэж чадсан хятад үндэстэнг биширмээр. Эртний торго нэхэх, даавуу будах технологийг яг дэргэдээс нь харах боломж, Уран зургийн галерейд нээлтээ хийсэн ӨМӨЗО-ны соёлын өдрүүд арга хэмжээний хүрээнд олдсон юм. Ингээд Хятадын эртний торго сүлжих, будах технологиос өөрийн сонссон мэдээллийг хуваалцая.

Хятадын Сүжөүгийн үндэсний зурагт торго сүлжих технологи

Зурагт торго бол Сүжөүгийн эртний торгон сүлжмэлийн нэгэн төрөл. Сүжөү болон тухайн бүс нутаг хавьцаа илүүтэйгээр дэлгэрсэн байдаг. Эрт цагт мод болон хулсаар хийсэн орхиц, товшуур зэргийг ашиглан таван өнгийнхүрийн ширхгээр өнгө будаг ялган сүжлдэг байжээ. Ингэж л зурагт торгон сүлжмэлийн анхны технологи үүссэн бөгөөд цагийн явцад улам боловсронгуй болж хөгжсөөр өнөөдрийг хүрсэн байна.


Сүлжмэлийн хээ угалзыг ар өвөр гэж ялгадаггүй. Зурагт торгыг үрэх, нухах, угаах зэрэгт тэвсэртэй болохоор “Мянган жилд элэгдэхгүй урлагийн бүтээл” хэмээн онцлон нэрлэжээ.

Дай үндэсний хэмэрлигийн технологи

Хэмэрлиг бол зурагт торгон сүлжмэлээс арай хожуу үед үүссэн гэх боловч нэхмэлийн салбарын хамгийн төгс технологи юм. Дай үндэстний хөдөлмөрч зангийн илрэл. Эртний Дай үндэстний өдөр тутмын амьдрал, шашин шүтлэг зэрэгтэй хэмэрлиг нь нягт уялдаа холбоотой байж.

Дай үндэсний хэмэрлиг нь цагаан дээр дан цулгуй хээ угалз бүхий байна. Гэхдээ хээ угалзны дүрс амьдлаг, олон дахин давхардсан хичээнгүй ажлын үр дүн байдаг. Угалзууд тэгш хэмт, үргэлжилсэн, сийрэг нягтыг уялдуулсан, бодит болон хийсвэрлэлийн уран сэтгэмжийн илэрхийлэл байдаг. Тиймээс ч Дай үндэсний хэмэрлиг Хятадын хэмэрлигт тодорхой, үнэ цэнэтэй байр суурийг эзэлдэг байна.

Бай үндэстний уяж будах технологи

Уяж будах технологи нь Хятадын эрт цаг үед хамаардаг. Далигийн Бай үндэстэн уяж будах аргачлалаар хамгийн алдартай нь. Хятадын Соёлын яамнаас Бай үндэстэнг “уяж будах технологийг үндэслэгч” хэмээн нэрлэсэн байдаг байна. Уяж будах гол дараалал бол хээ угалз зурах, уях, дэвтээх, будах, жигнэж чанах, ээж хатаах, уяа утсыг авах, тээрэмдэх зэрэг юм.

Энэ нарийн ажиллагааны дараа гайхалтай өнгө даавуунд шингэсэн байдаг байна. Технологийн зангилаа бол уях болон будах ажиллагаа юм. Будах хувин, будах шийдэм, жааз, чулуун тээрэм зэрэг нь уяж будах технологийн чухал багаж хэрэгсэл юм.

Манж үндэстний хатгамал

Хатгамал бол Манж үндэстний хамгийн өвөрмөц уламжлал юм. Өдөр тутмын амьдралын хэрэглэл, бүхий л зүйлсэд хамгамалын үр нөлөө их байдаг. Үндэстэн бүр өөр, өөрийн гэсэн онцлог хатгамалтай. Сүжөүгийн хатгамал, Сычуаны хатгамал, Гуанжөүгийн хатгамал зэрэг хятадын үндэстний шинж чанараа хадгалж үлдсэн хатгамалууд байдаг.

Эднээс Манж үндэстний хатгамал илүү уран нарийн, гоо сайхнаараа ялгардаг. Торго болон өөрсдийн нэхсэн хөх, цагаан даавууг түүхий эд болгон ашигладаг. Хатгамал нь зүүн баруун талд тэгш хэмтэй байхыг эрхэмлэдэг. Тухайлбал, баруун талд хөх луу дүрсэлсэн бол зүүн талд цагаан бар дүрсэлдэг нь Манж хатгамалын онцлог давуу тал юм.

Хэжэ үндэстний загасны арьсан технологи

Умард Хятадын хүйтэн усны загасны арьсаар олон төрлийн эд зүйлс хийж болдог гэдгийг Хэжэ үндэстний технологиос харж болно. Загасны арьсаар эд зүйлс хийх соёл бол урамд өргөргийн 45 хэмээс дээш бүс нутгийн өвөрмөц соёл юм. Түүхэнд энэ бүсэд оршдог бүхий л үндэстэн загасны арьсаар эдлэл хийх соёлын арга барилтай байсан гэдэг. Гэвч он цагийн явцад загасны арьс ашиглах соёлын арга барил гээгдсээр Хармөрөн мужийн Тунжян хотын Жүжиньжөү шянгийн Хэжэ үндэстэн уламжлалт соёлоо авч үлдэж чаджээ. Хэжэчүүд урт хугацааны туршид загас агнуураар амьдарч, загас барих, идэх, загасны арьсаар байшин барих, завь хийх, хувцас хунар оёх зэргээр “Загасны арь эзэгнэгч үндэстэн” болж чадсан байна.

Уламжлалт загасны арьсны технологи нь нэг иж бүрдэл боловсруулах явц юм. Үүнд өвчих, хатаах, элдэх, эсгэх, оёх, урлагийн засал чимэглэл хийх зэрэг дараалал багтдаг бөгөөд Хэжэ бүсгүйчүүд бүгд энэ технологид гаршдаг байдаг байна.

Арга технологи нь анхаарал татсан цөөн соёлын өвөөс танилцууллаа. Хятадын их гүрний соёлын өвийг бүгдийг нь танилцуулна гэдэг ихээхэн хөдөлмөр шаардсан ажил болох биз. Гэхдээ л Монголдоо Хятадын эртний соёлын өв, загасны арьсан эдлэл, даавуу будах технологи, зурагт торго нэхэх аргачлал зэргийг харж танилцсантай баяртай байна. Удахгүй Улаанбаатарын соёлын өдрүүд Хөх хотод зохион байгуулагдана. Тэр үеэр манай ноолууран эдлэл, арьс шир бэлтгэх арга аргачлал, Дарьгангын урчуудын соёлын өвд бүртгэгдсэн бүтээлүүдээ танилцуулж, гайхагдана гэж итгэж байна. Соёлын солилцооны нэг зорилго ч энэ болов уу. Жил бүр уламжлал болон зохион байгуулагдаж байгаа энэ арга хэмжээнээс хөрш зэргэлдээ орших найрамдалт улс орнуудыг эртний өв соёл, орчин цагийн технологитой хэрхэн уялдаж, хэрхэн хөгжиж байгаа талаар мэдэж, танилцах, өвлүүлэн үлдээх боломжийг бүрдүүлж өгч байгаад хоёр орны иргэд талархалтай хандаж байна.

Categories
булангууд мэдээ шинжлэх-ухаан-технологи

“Honor 8x Max”, “Honor 8x” гар утсыг худалдаанд гаргалаа

Ухаалаг гар утас үйлдвэрлэгчдийн зах зээлд Хятадын компаниуд хүчирхэг гэдгээ батлан харуулсаар байна. Шинэлэг, хурд хүч сайтай, хамгийн сүүлийн үеийн технологи, программ хангамжийг төгс агуулж чаддаг Хятадын ухаалаг гар утас хэрэглэгчдийн тоо улам нэмэгдэж байгаа нь үүнийг тодотгож байгаа юм. Өнөөдөр Хятадын шилдэг ухаалаг гар утас үйлдвэрлэгчдийн нэг “Huawei” компани шинэ загварын хоёр төрлийн ухаалаг гар утсаа Хятадын зах зээлд албан ёсоор худалдаанд гаргаж эхэллээ. Энэ бол “Honor 8x Max” болон “Honor 8x” нэртэй гар утас юм.

Өчигдөр тус компани олон нийтэд шинэ загварын ухаалаг гар утсаа танилцуулсан бол өнөөдөр хэрэглэгчдийнхээ гарт ийнхүү шилжүүлж байна. Онцлон мэдээлэхэд, энэ гар утас нь бусад гар утастай харьцуулахад том дэлгэцтэй. Тодруулбал, 7.12 инч дэлгэцтэй болжээ.

Эхлээд “Honor 8x Max” гар утасны талаарх мэдээллийг хүргэе. Энэ утас нь 7.12 инчийн IPS бүхий 1080/2244 нягтаршилтай 18:9 хэмжээтэй. Дэлгэцний 90 хувь нь бүхэлдээ үндсэн хэсэг аж. Энэ бол хүрээ маш нимгэн болсныг илтгэж буй юм. Нүүрэн талын камер нь 8 мегапиксел. Гол зүрх нь болох хэсэгт Snapdragon 636, 660 хүчирхэг процессорыг суурилуулжээ. Өөртөө 4 гегабайтын шуурхай санах ойтой, Adreno 512 үзүүлэлттэй хурдасгагчтай. Мөн 5000 миллиампер цаг багтаамжтай батарейтай. Ар талдаа 16+16 мегапикселийн хос камертай, хурууны хээ мэдрэгчтэй. 3,5 мм-ийн аудио оролт, USB Type C зэрэг оролтуудтай. Арван минут цэнэглэхэд 40 минутын турш утсаар ярих боломжтой цэнэгээ хуримтлуулж чаддаг байна. Нийт 210 гр жинтэй, худалдаанд цэнхэр, хар болон улаан өнгийн сонголтуудтай гарчээ.

Харин “Honor 8x” загварын утас нь 6.5 инчийн 2340/1080 нягтаршилтай 19.5:9 пиксел үзүүлэлттэй дэлгэцтэй. Процессор нь Kirin 970 чипэн дээр тулгуурлагдсан 2.2 герцийн чадалтай. Шуурхай санах ой нь 4 болон 6 гегабайт бол санах ойн багтаамж нь 64 болон 128 гегабайт багтаамжтай. Ар талдаа 20+20 мп хос камертай. Селфи камер нь 16 мегапиксел болжээ. Андройд 8.1 үйлдлийн системтэй.

Нийт 175 гр жинтэй. 3750 миллиампер цаг багтаамжтай батарейтай. Худалдаанд 205-278 ам.долларын үнэтэй борлуулагдаж байна.

Categories
булангууд мэдээ шинжлэх-ухаан-технологи

Аналог системийг бүрэн халж, дижитал системд шилжинэ

ОХУ-ын телевизүүд 2019 оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн аналог системийг бүрэн халж, дижитал системд шилжихээр болжээ. Тус улсын Тоон технологийн хөгжил, олон нийтийн харилцаа холбооны яамнаас энэ талаар мэдээлсэн байна.

Шийдвэр нэгэнт гарч, бэлтгэл хангагдсан тул одоо иргэд шинэ телевиз худалдаж авах, эс бөгөөс шилжүүлэгч төхөөрөмжтэй болох хоёр сонголттой үлдэж байгаа аж. Технологийн дэвшил ийнхүү иргэдийн халааснаас мөнгө гаргаж байгаа боловч өмнө нь зөвхөн мөнгө төлж үздэг байсан зарим сувгийг үнэ төлбөргүй, илүү өндөр чанартайгаар хүлээн авах боломжийг олгож байгаа талаар яамны орлогч сайд Алексей Волин мэдэгдсэн байна.

ОХУ-д одоогийн байдлаар нийт үзэгчдийн 10 хувь нь л телевизийн өргөн нэвтрүүлгийг аналог системээр хүлээж авч байгаа тул бүрэн шилжилт хийхэд хүндрэл гарахгүй гэж тооцож байгаа юм байна.

Categories
булангууд мэдээ шинжлэх-ухаан-технологи

Легогоор хийсэн машин

Данийн алдарт LEGO тоглоомын компани “Лего Техникээр бодит зүйлийг бүтээнэ” уриатайгаар Bugatti Chiron (Бугатти Широн) загварын автомашин бүтээснээ 3 сая ам.доллараар үнэлжээ. Ойролцоогоор 1 сая ширхэг LEGO Technic загвараар хэсгээр бүтээсэн Bugatti Chiron автомашин 1500 кг жинтэй аж. Харин яг автомашины мотор шиг ажиллах моторыг 2304 ширхэг легогоор хийжээ. Хэдий Bugatti Chiron машин шиг хурдалж чадахгүй ч LEGO Technic-ээр хийсэн уг машин 5.3 морины хүчин чадалтай, цагт 18 миль хүртэл хурдтай явж чадна гэнэ. Bugatti Chiron загварын машины хяналтын албанд ажилладаг, алдарт Le Mans уралдааны аварга Энди Уоллес легогоор бүтээсэн машиныг унаж шалгажээ. “Хэдийгээр хүүхдүүдийн тоглодог легогоор хийсэн ч энэ машин үнэхээр явж, ажиллаж байгаа нь үнэхээр гайхалтай” хэмээн Энди Уоллес уулга алджээ.

Лего-гоор хийсэн Бугатти загварын машин 3 сая долларын үнэтэй

Лего-гоор хийсэн Бугатти загварын машин 3 сая долларын үнэтэй

Лего-гоор хийсэн Бугатти загварын машин 3 сая долларын үнэтэй

Лего-гоор хийсэн Бугатти загварын машин 3 сая долларын үнэтэй

Лего-гоор хийсэн Бугатти загварын машин 3 сая долларын үнэтэй

Лего-гоор хийсэн Бугатти загварын машин 3 сая долларын үнэтэй

Лего-гоор хийсэн Бугатти загварын машин 3 сая долларын үнэтэй

Лего-гоор хийсэн Бугатти загварын машин 3 сая долларын үнэтэй

Categories
булангууд мэдээ шинжлэх-ухаан-технологи

Шинэ төрлийн нисдэг дрон

Технологийн шинэ дэвшилтэд бүтээлүүд хурдацтай хөгжсөөр байна. Эдгээрээс нисгэгчгүйгээр нисэх чадвартай төхөөрөмж буюу дрон улам боловсронгуй, ашиглахад хялбар болсон нь анхаарал татаж байгаа юм. Энэ удаад шинэ төрлийн нисдэг дроны талаар онцоллоо. Энэ бол дан ганц агаарт хөөрч нислэг үйлдэх чадвартайгаас гадна усны гүнд ч шумбах боломжтой “SPRY” нэртэй дрон юм.

SPRY стартапынхан усан спортоор хичээллэх хүсэл сонирхолтой охид залууст зориулан энэ шинэ төрлийн дроныг бүтээсэн. Агаарт нисгэнгээ залгуулаад усанд ч шумбуулах боломжтой болгосноор зугаацах хэлбэрийн өөр шинэ мэдрэмжийг бий болгожээ. Нисдэг дрон нь ус нэвтэрч ажиллагаагүй болно гэх айх айдасгүй байна гэдэг мэдээж сайхан. Усны нам гүн дор агаарын даралт тэсвэрлэх боломжтой ус нэвтрүүлэхээс хамгаалсан хайрцагтай. Дрон нисгэгч өөрийнхөө харах өнцгийг дурын объектоос харж болно. Мэдээж энэ дрон өөртөө дүрс бичлэгийн камертай. Камер нь 4к/30fps үзүүлэлт бүхий 12 мегапиксел нягтшилтай. Дүрсээ SD санах ойн картад ачаалж дамжуулна. Удирдлагын хувьд Wi-Fi холболтыг ашигласан. Агаарт ч, усны гүнд ч хийж байгаа дүрсээ шууд дрон нисэгчийн удирдлагын хяналтын төхөөрөмжид илгээнэ. Spry дрон 70 км цагийн хурдтай нислэг үйлдэх чадвартай.

Нэг удаагийн дүүрэн цэнэгээрээ 17 минут тасралтгүй ажилладаг. Хэд хэдэн давуу талуудтай болсон талаар үйлдвэрлэгч талаас онцолсон. Жишээ нь, дрон нисэгч эзэн дээрээ хаанаас ч гэсэн автоматаар өөрөө нисэж хүрч очих, эргэн тойрныхоо орчныг бүхэлд нь бие даан бичиж авах гэх мэт.

Үнийн хувьд Spry стартапын хөрөнгө оруулагчдын талаас өгсөн мэдээллээр бол 729 ам.доллар гэжээ. Гэхдээ энэ үнэ нь дахиад 200 ам.доллараар нэмэгдэж магадгүй хэмээн мэдээлсэн. Хүссэн захиалагчид тус дроныг энэ оны сүүлээр гэхэд гар дээрээ хүлээж авах боломжтой. Далайн эргийн амралтын газар, нуур цөөрөм, голын усанд сэлэх, зугаацах хүсэл сонирхолтой залууст илүү тохирсон төхөөрөмж. Магадгүй судалгааны зориулалтаар ашиглахыг үгүй гэх газаргүй шүү дээ.


Categories
булангууд мэдээ шинжлэх-ухаан-технологи

Хараагүй хүмүүс хиймэл нүдээр хорвоог тольдоход нэг алхам ойртлоо

Эрдэмтэд анх удаа 3 хэмжээст хэвлэгч ашиглан тал бөмбөрцөг хэлбэртэй гадаргуу дээр гэрэл мэдрэгчүүдийг суулгаж чадсан нь хиймэл нүд буюу “бионик нүд” бүтээх чиглэлд том алхам болжээ.

Ингэснээр хараагүй хүмүүс хиймэл нүдтэй болж, хорвоо дэлхийг тольдох боломж нээгдэх юм. Миннесотагийн Их сургуулийн судлаачид уг амжилтынхаа тухай “Advanced Materials” сэтгүүлд нийтлүүлжээ.

Өмнө нь 3 хэмжээст хэвлэгч ашиглан хавтгай гадаргуу дээр гэрлийн мэдрэгчүүдийг суулгаж чаддаг байсан бол хагас бөмбөлөг хэлбэртэй гадаргууд суурилуулж чаддаггүй байсан юм.

“Бионик нүд өмнө нь уран зөгнөлд тооцогддог байсан бол одоо бид үүнийг бүтээхэд ойрхон боллоо” гэж судалгааг ахалсан Механик Инженерчлэлийн дэд профессор Майкл МакАльпин ярьжээ.

Түүний багийнхан өмнө нь бионик чих, бионик арьс зэргийг бүтээж байсан юм. 3 хэмжээст хэвлэгчээр бионик нүд бүтээх санааг МакАльпин нэг нүд нь хараагүй ээжээсээ олж авсан гэнэ. Түүний ээж “Чи надад хэзээ бионик нүд бүтээж өгөх гэж байна?” хэмээн үе үе асуудаг байжээ.

Одоо МакАльпиний багийнхан хүний нүдэнд суулгахад тохиромжтой зөөлөн материал дээр гэрэл мэдрэгчүүдийг хэвлэх аргыг олохоор ажиллаж эхэлсэн байна.

Categories
булангууд мэдээ шинжлэх-ухаан-технологи

Хүний биеэс шинэ эрхтэн илрүүлжээ

Шинэ эрхтэн нь хүний дархлааг дэмжин аливаа өвчлөлтэй тэмцэхэд тусалдаг ба тунгалагийн зангилааны дээд хэсэгт байрладаг гэнэ.

Австрали улсын Гарваны анагаах хүрээлэнгийн эрдэмтэд энэ ер бусын нээлтийг хийсэн байна. Хүний биенд урьд өмнө мэдээгүй эрхтэн тул энэ судалгаа шинжлэх ухааны нээлт болж байна. Гэхдээ нүдэнд үл үзэгдэх, маш нимгэн хавтгай бүтэцтэй, зөвхөн микроскопоор л харах боломжтой тул микро эрхтэн гэж нэрлэж байна.

Микро эрхтэнг эхлээд хулганаас илрүүлээд дараа нь хүний биеэс олжээ. Гэхдээ энэ эрхтэн өвчинтэй тэмцэх, бие махбодь эсэргүүцэл үзүүлэх шаардлагатай үед л гарч ирдэг, хүний биед дандаа байдаггүй эд гэж эрдэмтэд дүгнэж байна.

Categories
булангууд мэдээ шинжлэх-ухаан-технологи

​“Таван Богд” ХХК LC200 GX.R petrol high V6, AT загварыг танилцууллаа

“Таван Богд” ХХК-ний захиалгын дагуу Toyota-н үйлдвэрт тоноглолын сайжруулалт хийгдсэн хот хөдөөгийн алинд ч унах боломжтой LC200 GX.R petrol high V6, AT үнэ 161.0 сая төг, лизингийн урьдчилгаа 10%, хугацаа 8 жил, сарын хүү 1.25%, зээл олголтын шимтгэлгүй.

toyota

Үйлдвэрийн тоноглол:

-арьсан суудал

-6 шатлалт хурдны хайрцаг

-LED гоёлын гэрэл

-PTC салоны цахилгаан халаагуур

-4 бүсийн халаалт

-евро2 хөдөлгүүр

-лебёдкагүй

-ухрахын камер

-суудлын удирдлага

-тольны удирдлага

-220В цахилгааны эх үүсвэр

-дифференциал түгжигч

-хайлшин обуд

-дээврийн нээлхий

-урд хойд зайн мэдрэгч

-138 л-н шатахууны сав

Урамшуулалд:

-өвлийн 5 ш Bridgestone дугуй дагалдуулах

-зуны 5 ш Bridgestone дугуй сольж суурилуулах

-3.0 сая төг-н бүтээгдэхүүн, үйлчилгээний эрх

-BlackVue нэрийн автомашины хар хайрцаг

-EGR нэрийн копутны, борооны, их гэрлийн хаалт

-Weathertech нэрийн 4 хос шалавч /сонголтоор 3D 4 хос шалавч/

-Trac Grabber нэрийн цас, шаварнаас гаргагч /4 дугуйнд/

-60 сувгийн ТВ суурилуулалт /1 жилийн эрхтэй/

-хүүхдийн суудал

-цонхны хар хальс суурилуулалт

-100 л шатахуун

-4 жил, 40,000 км дотор 9 удаагийн тос, шүүр солих үйлчилгээ

toyota

Утас: 9511-3333, 9510-1111, 9510-2222, 9510-4444, 9510-5555, 9510-6666, 9510-7777, 9510-8888, 9511-9511, 9511-4444, 9511-5555, 9910-9431, 7577-7979.

Toyota үзэсгэлэнгийн танхим өдөр бүр 09:00-21:00 цагийн хуваарийн дагуу ажиллаж байна.

Хаяг: CБД, 1-р хороо, Олимпийн гудамж, Таван Богд ХХК-ийн Toyota төв.

Facebook хуудас: Toyota-Tavan Bogd /Таван Богд ХХК/

Веб сайт: www.toyota-tavanbogd.mn

toyota

toyota

Categories
булангууд мэдээ шинжлэх-ухаан-технологи

Samsung Galaxy S9, Samsung Galaxy S9+ утас 2018 оны шилдэг бүтээгдэхүүнээр шалгарчээ

Business Insider сэтгүүл ухаалаг утасны зах зээлийг 2018 онд байлдан дагуулсан шинэ бүтээгдэхүүнүүдийн чансааг тодорхойлжээ. Энд үнэ ба чанар гэсэн үзүүлэлтээр таван шилдэг утсыг нэрлэв.Чансааны тэргүүнд зайны хүчин чадал, чанартай камер, Qualcomm Snapdragon 845 процессор, 6 гигабайт шуурхай ой зэрэг үзүүлэлтээрээ OnePlus 6 утас бичигджээ.

Мөн Samsung Galaxy Note 9, Samsung Galaxy S9, LG G7 Thinq, Moto G6 утаснууд удаах байрт оров.iPhone X-ийн амжилтыг эвдэнэ гэж тооцоолж зах зээлд нийлүүлсэн Samsung-ийн шинэ загвар Galaxy S8 загвараа ч давсангүй.

Apple ирэх 9 сард гурван шинэ загвараа танилцуулах тул хараахан энэ жагсаалтад багтаагүй аж.Үүний зэрэгцээ, Business Insider аравдугаар сар хүртэл хүлээхийг зөвлөн, Google Pixel 3 гарахыг сануулжээ.

Харин Оросын Чанарын байгууллагын шинжээчид Samsung Galaxy S9 ба Samsung Galaxy S9+ утаснуудыг 2018 оны шилдэг бүтээгдэхүүн гэж үзсэн байна.