Categories
булангууд мэдээ сав-шимийн-ертөнц

Ангарагийг судлах Хятадын төхөөрөмж даалгавраа төлөвлөсний дагуу биелүүлж, 10 GB мэдээлэл цуглуулжээ

Ангараг гаригийг судлах Хятадын “Zhurong” явагч төхөөрөмж судлан шинжлэх, илрүүлэх даалгавруудаа төлөвлөсний дагуу гүйцэтгэлээ гэж тус улсын Сансар судлалын үндэсний газар /CNSA/ мягмар гаригт мэдээлжээ.

Наймдугаар сарын 15-ны өдрийн байдлаар, “Zhurong” Улаан нүдэн гаргийн гадаргуу дээр Ангарагийн 90 хоног /дэлхийн 92 орчим хоног/ ажиллах хугацаанд шинжлэх ухааны бүх хэрэгсэл нь холбогдох даалгавруудаа гүйцэтгэсэн байна.

Тодруулбал, явагч төхөөрөмж гаригийн гадаргуу дээр 889 метр аялж, шинжлэх ухааны хэрэгслүүд нь 10 GB орчим мэдээлэл цуглуулжээ. Одоо “Zhurong”-ийн үйл ажиллагаа хэвийн, хангалттай эрчим хүчтэй байгаа ажээ.

Сансар судлалын үндэсний газрын мэдээлснээр, цаашид төхөөрөмж эртний тэнгис болон Утопиа нам дор газрын зүүн хэсэгт орших эртний газрын хооронд очиж, нэмэлт даалгавруудыг гүйцэтгэх төлөвтэй байна.

“Zhurong” судлах, илрүүлэх даалгаврыг гүйцэтгэхдээ долоо хоногийн мөчлөгтэй ажиллажээ. Ингэхэд навигацийн камер нь явах замаа төлөвлөх, очих цэгээ илрүүлэн сонгоход нь тусалжээ.

Мөн гадаргын доод хэсгийг судлах зориулалттай радар нь Ангарагийн гадаргуу доорх давхар бүтцийн мэдээллийг олж авсан бөгөөд үүгээр гүехэн гадаргуугийн бүтцийг шинжилж, газар доор ус, мөс байсан эсэхийг судлах боломжтой байна.

Ийнхүү явагч төхөөрөмжийн тээсэн шинжлэх ухааны долоон хэрэгслийн цуглуулсан өгөгдлийг боловсруулж, баталгаажуулжээ. Хятадын судалгааны багуудын хувьд Сар, сансрын судалгааны төвд хүсэлт гаргах боломжтой ажээ.

БНХАУ тойрог замын нислэгийн аппарат, газардагч төхөөрөмж, явагч төхөөрөмж зэргээс бүрдсэн “Tianwen-1” сансрын аппаратаа Хайнань мужийн сансрын буудлаас 2020 оны долдугаар сарын 23-нд хөөргөсөн бөгөөд тавдугаар сарын 15-нд Улаан нүдэн гариг дээр газардсан юм.

Categories
булангууд мэдээ шинжлэх-ухаан-технологи

НАСА дэлхийн хүн амыг баяжуулах солирыг судална


Калифорнийн Технологийн Институтын эрдэмтэд “Psyche 16” хэмээх солирыг хэт ягаан туяаны тусламжтай судалсан аж.

Үүний үр дүнд тус солирыг 10 мянган квадриллион буюу нэг сая тэрбум ам.долларын үнэ хүрэх үнэт метал агуулагдаж байгаа болохыг тогтоож чадсан байна. Тиймээс Агаарын нислэг, сансрын уудмыг шинжлэн судлах төв (NASA) тус солир руу 2022 оны наймдугаар сард тусгай хөлөг илгээхээр болсон бөгөөд төлөвлөгөөний дагуу “Psyche 16” солирт 2026 онд хүрэх гэнэ.

No description available.

1852 оны гуравдугаар сарын 17-нд Италийн одон орон судлаач Аннибале де Гаспарис жижиг гаригийн хэмжээтэй нэгэн астеройд илрүүлсэн бөгөөд үүнийгээ Грекийн домгийн бурхны нэрээр “Психе” хэмээн нэрлэжээ.

Тус астеройдын нийт өртгийг 10 мянган квадриллион доллар хэмээн тооцоолж байгаа ба энэ нь дэлхийн бүх хүмүүсийг долларын тэрбумтан болгохуйц хэмжээний үнэтэй гэсэн үг. “Psyche 16” нь Бархасбадь, Ангараг гаригийн хоорондох солирын бүсэд оршдог.

No description available.Одоогийн байдлаар NASA-ийн зорилго бол тус солирын гарал үүсэл, бүтэц зэргийг нарийн тодорхойлон олж мэдэх явдал юм.

“Psyche” бол М төрлийн солирууд дундаа хамгийн том нь юм. М төрлийн солирууд нь үнэт металлаар баялаг бөгөөд манай нарны аймаг үүсэх явцад задарсан олон гарагуудын цөмийн хэлтэрхийнүүд байж болзошгүй гэдэг.

Б.Ангирмаа

Categories
булангууд мэдээ шинжлэх-ухаан-технологи

Л.Лхагвазаяа: Иргэд машины эд анги, гэр ахуйн хэрэгслээ эвдэрсэн тохиолдолд шинийг авахгүйгээр 3D принтерээр хэвлүүлэх боломжтой

“Крафт Зоне” компанийг үүсгэн байгуулагч Л.Лхагвазаяатай ярилцлаа.


-Аливаа зүйлийг засна, сэлбэнэ, үйлдвэрлэнэ гэхээр нийтэд нүсэр зүйл төсөөлөгддөг. Харин танайх эвдэрсэн эд анги, хэрэгслийг технологийн хөгжлийн тусламжтайгаар буюу 3D принтерээр хэвлээд гаргаад ирж байна. Энэхүү үйлчилгээний онцлогийн талаар танилцуулахгүй юу?

-Манайх 2019 оноос эхлэн гурван хэмжээст буюу 3D принтерийн үйл ажиллагаа явуулж байна. 3D принтер нь ямар ч хэлбэр дүрсийг дижитал загвараас бодитоор хэвлэх төхөөрөмж юм. Ингэхдээ эх бэлдэцийг ухаж, хөрөөдөх, сийлэх зэргээр хасаж бэлддэг уламжлалт биет дүрс бүтээх аргаас ялгаатай нь 3D принтер нь үе үеэр давхарлан нэмэх зарчмаар ажилладгаараа онцлогтой. Багахан түүх хуваалцахад анх 1980 онд 3D хэвлэгчийн санаа гарсан бол анхны 3D хэвлэгч машин 1984 онд Чак Халл гэдэг хүн бүтээсэн байгаа юм. Хэдийгээр тийм боловч 2010 оны эхэн үе хүртэл төдийлөн судлагдаагүй байж. Харин XXI зуун гарснаар энэхүү төхөөрөмж хэрэглээнд нэвтэрч нэлээд эрэлт ихтэй болсон. Манай компани ч гэсэн технологийн дэвшлийг ашиглаж иргэдэд өдөр тутамд тулгардаг сэлбэг, эд анги засч хэвлүүлэх үйлчилгээг үзүүлэх болсон. Манай компани одоогийн байдлаар хуванцраар хийж болох бүхий л зүйлийг хийж байгаа.

-Хичнээн нэр төрлийн бүтээгдэхүүн гаргах боломжтой байна вэ?

-Эвдэрч гэмтсэн, олдоц ховордсон техникийн эд анги, сэлбэг хэрэгсэл болон үйлдвэрийн тоног төхөөрөмж, барилга байгууламжийн макетыг чанарын өндөр түвшинд хийж гүйцэтгэж байна. Мөн байгууллага хамт олны тэмцээн уралдаан, тэмдэглэлт баярын цом, дурсгалт хөшөө дүрс зэрэг бэлэг дурсгал, сувинерын төрлийн үйлчилгээ зэрэг хуванцраар хийж болох бүх л зүйлийн 3D зургийг компьютер дээр гаргаж хэвлэдэг.

-Ихэвчлэн ямар материал ашигладаг бол?

-Манайх одоогийн байдлаар хуванцрын төрлүүдээр үйлчилгээ явуулж байна. Материалын ахуйн хэрэглээний хуванцар, нүүрстөрөгчийн агууламжтай карбон материал, резинэн материал гээд ойролцоогоор таван төрлийн хуванцрын төрлөөс сонгоод үйлчилгээ үзүүлж байгаа. Удахгүй металлаар үйлчилгээ үзүүлэхээр судалгаа хийгдэж байна.

-Үйлдвэрлэх процессоос танилцуулж болох уу?

-Манайхаас 3D зургийг зураад биетэй болгох 3D принтерээр хэвлэнэ. 3D принтер маань яаж ажилладаг вэ гэхээр принтерээ 200-250 хэмд халаагаад үелэх зарчмаар өрж хэвлэдэг гэсэн үг.

No description available.

-Хүмүүс ихэвчлэн ямар төрлийн захиалга өгдөг вэ?

-Олдоц ховор машин техникийн сэлбэг хэрэгсэл, гэр ахуйн эвдэрчихсэн хуванцар зүйлс зэрэг ихэнхдээ эвдэрчихсэн зүйлийг засуулах захиалга өгдөг.

-Машины сэлбэг хэрэгслээс тухайлбал юу юуг 3D принтерээр хэвлэж үйлдвэрлэх боломжтой вэ?

-Жишээлбэл, өмнө нэг эд анги нь гэмтчихсэнээс болоод ашиглах боломжгүй, дахиад шинийг авах шаардлага гардаг байсан. Одоо бол нэг анги эвдэрч, гэмтлээ гэхэд манай компани дээр ирээд зургийг нь гаргуулаад 3D принтерээр хэвлүүлээд авчихдаг болсон. Заавал шинэ эд анги авах шаардлагагүй болсон. Ингэснээрээ иргэдэд эдийн засгийн хувьд хэмнэлттэй. Машины нэмэлт гэрлийн хүрээ, эвдэрч хугарсан сетик, хаалганы бариул зэрэг хуванцраар хийж болох бүх л эд ангийг хийдэг.

-Үнэ ханшийн талаар иргэдэд мэдээлэл өгөхгүй юү?

-Тухайн биетээсээ хамаараад үнэ ханш өөр. Биет болгон өөр өөр эзэлхүүнтэй. Эхлээд тухайн эд ангийн 3D зургийг гаргах үнэ тусдаа бодогдоно. Дараа нь принтерээр хэвлэж гаргахдаа эд ангийн үнийг граммаар боддог. Нэг грамм нь тухайн материалаасаа хамаараад 750-1000 төгрөгийн үнэтэй.

-Хэмжээний хувьд хязгаарлагддаг уу. Овор ихтэй эд анги эвдэрлээ гэхэд танайд хандаж болох уу?

-Болно. Том эд ангийг ч 3D принтерээр хэвлэх боломжтой. Манай принтерийн хамгийн том ажиллах талбай нь 33 см куб доторх биетийг хэвлэж болно. Үүнээс том биетийг хуваагаад хэсэгчлэн хэвлээд эвлүүлдэг.

-Сүүлийн үед эрэлттэй үйлчилгээ юу байна. Үүнтэй холбоотойгоор нэвтрүүлэхээр зорьж буй шинэ үйлчилгээ бий юү?

-Манайх ойрын хугацаанд металлаар хэвлэх үйлчилгээг үзүүлэх гээд судалгаа хийж байна. Мөн өөрсдийн нэрийн бүтээгдэхүүн гаргахаар ажиллаж байна.

-Нэрийн бүтээгдэхүүн юу байх вэ?

-Ихэвчлэн сувинер болон рам дээр ажиллаж байна.

-Машины эд анги эвдрэх тохиолдол их ч тэр болгонд шинийг худалда авахгүйгээр дотоодоосоо сэлбэх боломжтой болно гэдэг хэрэглэгчдийн хувьд маш том давуу тал. Тэгэхээр энэхүү үйлчилгээ илүү хүртээмжтэй байх үүднээс олон хэрэгсэл хэвлэхэд тулгарч буй асуудал бий юү?

-Одоогийн байдлаар учиргүй хүнд хэцүү зүйл байхгүй л байна. Гэхдээ төр засгаас хөнгөлөлттэй зээл зэрэгт жаахан дэмжээд өгвөл манай компани үйлдвэрлэлээ томсгож, илүү өргөн цар хүрээтэй ажиллах бүрэн боломжтой.

Ер нь манай хамт олон хүний гар хараад суухгүйгээр шинийг санаачилж иргэдэд хэрэгтэй зүйл хийхийг чин сэтгэлээсээ хүсдэг залуусаар бүрдсэн учраас урамтай, асуудал тулгарах нь бага байдаг шүү.

-Захиалга хэр удаж гардаг вэ?

-Захиалга бол тасардаггүй. Тухайн биетийн хэмжээнээс хамаарна. Хэлбэр хийцийн хувьд амархан эд анги байвал өдөртөө л хэвлээд гаргачихна. Ажиллагаатай эд анги 3-4 хоногийн дотор бэлэн болдог.

Categories
булангууд мэдээ шинжлэх-ухаан-технологи

Ясан гоёл чимэглэл

Дорноговь аймгийн Дэлгэрэх сумын төвийн баруунтай 10 орчим км зайд “Чандмань хар” хэмээх бараантан харагдах талын намхавтар уул бий. Чандмань хар уулыг газрын зурагт “Чандмань” хэмээн тэмдэглэсэн байх бөгөөд “хар” хэмээх тодотгосон нь ойрхон орших хэд хэдэн ижил нэртэй газраас ялгах нутгийнхны нэршил бололтой. Уулын хамгийн өндөр цэг далайн төвшинөөс 1167 м өндөртэй ба бэлдээ 1100 м орчим байна. Ерөнхийдөө зүүн хойноос баруун өмнө тийш бага зэрэг ташуулдсан байдалтай 4 цувраа толгодоос бүрдэх гол хэсэг, түүний баруун өмнө болон зүүн хойд талд харьцангуй салангид байрших нэг нэг толгойг оролцуулан нийт 3 км орчим үргэлжлэх талын намхавтар уул юм.
Чандмань Хар уул, Дагвын овоо хэмээх хоёр уулын уулзах онь хөтлөөс зүүн урагш чиглэн уруудсан жалганы зүүн талын нурсан эрэгт байрлах Хүннүгийн үеийн 7-р булшнаас илэрсэн ясан гоёлийн чимэглэл.
1-р ясан чимэглэл.
Бод малын хавиргаар хийсэн ясан чимэглэл. Чимэглэлийн дээр нарийн зураасаар навчин маягийн хээг бүхэл талбайг дүүргэн хийсэн байна. Эдлэл нь үзүүр хэсэг рүүгээ шовх, бундан хэлбэртэй болж харин нөгөө тал руугаа нарийсан 1.2 см болж 4.7 см-т гадагш догол гарган илүү өргөн буюу 1.4 см болжээ. Үзүүр хэсэгтээ дугуйруулан ямар нэгэн юм уяж тогтоож байсан бололтой нарийн ховил гаргажээ. Нийт урт 6.6 см, хамгийн өргөн хэсгээрээ 2 см, хамгийн нарийн хэсгээрээ 1 см өргөнтэй, зузаан 0.1 см.

Зургийн тодорхойлолт алга байна.

2-р ясан чимэглэл. Хавтгай зууван дугуй хэлбэрийн ясан чимэглэл.
Хэмжээ 2.5х2.4 см. Зузаан 0.2 см. Эдлэл дээр хоорондоо 1 см зайтай 0.1 см голчтой хоёр нэвт нүх гаргажээ. Гадаргуу дээр навчин маягийн хээг нарийн хурц үзүүртэй зүйлээр сараачин гаргажээ.

Зургийн тодорхойлолт алга байна.

Үзүүрийн ясан чимэглэл
Бундан хэлбэрийн шовх үзүүртэй, доош нарийссан хэсгийн үзүүрийг мөн хоёр талаас нь зүсэж үзүүр гаргасан. Нөгөө талдаа нарийн зүйл орж бэхлэгдэх ховил гаргасан байна. Эдлэлийн нарийн чөмөгний ясаар хийсэн бололтой. Гадаргуу дээр навчин хээг хурц үзүүртэй зүйлээр сийлэн гаргасан байна. Урт нь 7 см, хамгийн өргөн хэсэгтээ 1.6 см, нарийн хэсэгтээ 0.7 см, зузаан 0.2-0.5 см юм.

Зургийн тодорхойлолт алга байна.

Categories
булангууд мэдээ шинжлэх-ухаан-технологи

“Space X” компани сансарт сурталчилгааны самбар байрлуулна

Элон Маскийн “Space X” компани сансарт асар том зар сурталчилгааны самбар байрлуулах явдал тухай танилцуулжээ.

Улмаар хэн нэгэн нь мөнгөө төлөөд сансарт өөрийн сурталчилгаагаа байршуулах боломжтой болох юм.

“Space Х” компани эл төлөвлөгөөгөө хэрэгжүүлэхээр Канадын Geometric Energy корпорацтай хамтран ажиллаж, дижитал самбар бүтээж байгаа аж. Тус самбарыг хиймэл дагуулын хананд байрлуулж, хойтон жилийн эхээр сансарт хөөргөх аж.

Самбар өөрийгөө бичих камертай байх бөгөөд түүгээрээ дамжуулан Youtube сувгаараа сурталчилгаануудыг шууд харуулах юм байна.

Categories
булангууд мэдээ шинжлэх-ухаан-технологи

Их нартын баларын хаднаас илэрсэн мөнгөн цом

Дорноговь аймгийн Даланжаргалан сумын Бичигт багийн нутаг сумын төвөөс баруун урагш 45 км орчим зайтай том боржин чулуун хотгор гүдгэр, цохио, хавцал хадан тогтоцтой газрыг нутгийн иргэд бүхэлд нь Их Нартын хад гэх бөгөөд урд захын цохио хаднуудын дундах Нартын жасын сүмийн тууриас зүүн хойд зүгт 4 км орчим зайтай байрлах цул боржин чулуулгаас бүрэлдэн тогтсон цохио хавцал ихтэй хэсэг хадыг Баларын хад хэмээн нэрлэдэг.
Их Нартын Байгалийн Нөөц Газрын Аргаль судлалын төвийн эрдэм шинжилгээний ажилтан Б.Отгонбаярын эртний тоногдсон булш харсан гэх мэдээллийн дагуу Монгол-Америкийн хамтарсан судалгааны ангийн бүрэлдэхүүн “Их Нартын чулууны археологийн дурсгалыг бүртгэн баримтжуулах” төслийн хүрээнд бүртгэн баримтжуулж, малтлага судалгааг хийж гүйцэтгэсэн. Тус оршуулга нь Баларын хадны дунд урагш гарсан хуурай саарьтай аманд орших худгийн зүүн талаар 100 м орчим зайтай, баруун талаараа өргөргийн дагуу 60 м орчим урт сунаж тогтсон хясаа хадтай, зүүн талаараа налж буусан боржин хаднуудын дунд орших бөгөөд хойд тал руугаа аажим налуу боржин чулуун цохио хаданд байрладаг. Хөмгийн хэмжээ нь 180 см өргөн, 80 см өндөр, 330 см урттай ба хойд зүгт 3600-т байрлана. Хөмөгт 5 см зузаантай банзаар авс хийж тавьсан бололтой тоногдсон эртний оршуулга байгааг илрүүлсэн. Хөмгийн үүдийг өрж тагласан чулууг өмнө тал руу нь нурааж тараасан оршуулгын авсны банзыг хөмгийн үүдэнд ил гаргасны улмаас өнгө цайрсан байна. Авсыг хийхдээ углуурга зангидан хийсэн бололтой нүхнүүд мэдэгдэнэ. Авсны банз хугарч зарим хэсэг нь алга болсон ч одоогийн мэдэгдэх хэмжээ нь 44 см урт, 13 см өргөн, 5 см зузаан юм.

Зургийн тодорхойлолт алга байна.

Уг оршуулгыг үйлдэхдээ зарим эд өлгийн зүйлсийг (Эмээлтэй холбогдох) хөмгийн хойд буланд тавьж дээд талд нь шороо овоолж зориуд нууцалсныг тонуулчид анзааралгүй өнгөрсөн бололтой. Тонуулчдын гарт өртсөний улмаас оршуулгын зан үйл мэдэгдэхгүй болсон байна. Хөмгийн ерөнхий байрлалаас харвал талийгаачийг хойд зүгт хандуулан тавьсан бололтой ба эд зүйлсийг баруун дээд хэсэгт тавьсан гэж үзэж болохоор харагддаг.
Энэхүү оршуулгаас эрт үеийн монголчуудын ахуйн хэрэглээний өвөрмөц нэгэн олдвор болох өндөр суурьт цом илэрсэн нь дундад зууны үеийн монголчуудын гайхамшигтай нэгэн дурсгал болох хүн чулуун хөшөөнд дүрслэгдсэн байдаг.
Хүн чулуун хөшөөний баруун буюу зүүн гарыг тохойн хэсгээр нь нугалж цээжин хэсэгт урт иштэй цөмбөгөр хундага түүний ишийг таван хуруугаараа бүтэн атгасан байдлаар сийлдэг. Энэхүү цом буюу хундаганы талаар ахмад эрдэмтэн Д.Баяр “Дундад зууны Монголчууд өвөг дээдсийнхээ хөрөг хүн чулуунд зөвхөн нэг төрлийн сав суулгатай урладаг байсан нь тахил тайлгын зан үйлд уламжлал болон тогтсон дэг ёсыг чанд баримталдгийн гэрч болох ажээ. Учир иймээс хүн чулуунд дүрслэн гаргасан хундага сав нь дурсгалын он цаг, учир холбогдлыг тодотгох бас нэгэн чухал баримт” [Д.Баяр, 2002: 120] хэмээн үзсэн байдаг. Тиймээс тус цом нь дунд үеийн Монголчуудын ахуйн хэрэглээнд өргөн хэрэглэгддэг байсныг харуулна. Гагцхүү зэрэг дэв болон худалдан авах чадвараасаа шалтгаалан өөрт тохирох хийцийн цомыг хэрэглэдэг байсан нь тодорхой юм.
Энэ нь сүүлийн үеийн археологийн малтлага судалгааны үр дүнгээс тодорхой харагддаг. Эдүгээ цагийн археологийн судалгааны үр дүнд манай улс болон хөрш зэргэлдээх бүс нутгуудаас тус цом нэлээд хэмжээгээр олдсон байна. Тухайлбал: Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын нутаг Таван хайлаастын 4-р бүлэг дурсгалын 2-р булшнаас [Цогтбаатар нар, 2014], Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумын нутаг Хөндлөн цахирын хадны оршуулгаас [Одбаатар, Бүрэнтөгс, 2013] олдсоныг 13-р зууны үед хэрэглэгдэж байсан өндөр суурьт цом аягатай төстэй хэмээн тодорхойлсон байна. Монголын эзэнт гүрний үеийн нутаг, эдүгээгийн манай улсын хөрш зэргэлдээх Өвөр Монголын Дархан Муумянган хошууны нутагт малтсан XIII-XIV зууны үеийн Онгудын булш [Баяр, 2002], Сүнид баруун хошууны Энгэр голын бууц [Дин Юн, 2011], Сибирь [Лхагвасүрэн, 2007: 217] зэрэг газруудаас тус тус олджээ. Тэдгээр цомууд хийц загварын хувьд адил байгаа нь ижил технологиор үйлдвэрлэсэн нэг цаг үеийн бүтээгдэхүүн гэдгийг батлан харуулна.
Баларын хадны нэгдүгээр оршуулгаас гарсан цом нь хэлбэр хийц материалын хувьд дээр өгүүлсэн Энгэр голын бунхнаас гарсан цомтой тун төстэй байна. Тус бунхан нь он цагийн хувьд Юань гүрний үе буюу 1271-1368 онд холбогдох нь тогтоогджээ.
Categories
булангууд мэдээ шинжлэх-ухаан-технологи

Хүннүгийн язгууртны булш бүхий дурсгалт газрын хамгаалалтын бүсийг тогтоов

Нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Сандагсүрэн, НЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга И.Баатархүү, Сүхбаатар дүүргийн Засаг даргын орлогч М.Алтангэрэл, Нийслэлийн Соёл, урлагийн газрын дарга Ж.Дамдинцэрэн нарын албаныхан “Улаанбаатар хотын Бэлхийн амны Хүннүгийн язгууртны булшны археологийн судалгаа” төслийн явцтай газар дээр нь очиж танилцлаа. Энэхүү төслийг НЗДТГ-ын дэмжлэгтэйгээр Нийслэлийн Соёл, урлагийн газар, ШУА-ийн Археологийн хүрээлэн хамтран хэрэгжүүлж буй юм.

Хүннүгийн язгууртны булш, оршуулга бүхий томоохон дурсгалт газар нь Улаанбаатар хотын нутаг дэвсгэр Бэлхийн амны эхэнд оршдог. Төслийн хүрээнд тус дурсгалыг малтан судалж, онцлог, он цагийн хамаарлыг тогтоон, соёлын өв, аялал жуулчлалын бүтээгдэхүүн болгох олон талт ажлыг хэрэгжүүлэх юм. Төслийн судалгааны ажил 70 хувьтай хэрэгжиж байна. Унгарын хамтарсан судалгааны хүрээнд Н.Сэр-Оджав, Т.Хорват нарын удирдлага дор язгууртны булшны гурван дагуул булшинд малтлага, судалгаа хийж, морины тоног хэрэгсэл, зэр зэвсгийн үлдэгдэл, хүний ясны хэсгүүдийг олж илрүүлжээ. Өнөөг хүртэл уг дурсгалын бүтэц, он цаг, соёлын хамаарлыг тогтоох нарийвчилсан археологийн малтлага, судалгааны ажил хийгдээгүй байсан юм.

Тус судалгааны баг дурсгалын агаарын зургийг авч, нарийвчилсан хэмжилт, тодорхойлолтыг хийж, язгууртны зургаан булш, дагуул дөрвөн булшны дэвсгэр зургийг хийж байна. Судалгааны үр дүнд одоогийн байдлаар баруун урагш чиглэсэн дөрвөн метр урт үүдэвчтэй, 6.5х5 метр хэмжээтэй тэгш өнцөгт дөрвөлжин хэлбэрийн оршуулгын нүх, 3.5 метр гүнд язгууртны хэрэглэж байсан тэрэгний эд ангиуд болох хүрэл тоноглолын хэсгүүдийг илрүүлжээ. Цаашид хамгийн том хэмжээтэй булшийг ил үзмэр болгохоор төлөвлөж байгаа бөгөөд уг булшны гаднах нүсэр бүтэцтэй чулуун хүрээний баруун урд хэсгийг цэвэрлэж байна.

Малтлага судалгааны үр дүнд Туул голын саваар нутаглаж асан Хүннүгийн язгууртан, ихэс дээдсийн талаарх олон талт мэдээлэл өгөхүйц олдвор хэрэглэгдэхүүн, он цаг тогтоох материал илэрч байгаа юм. Нийслэлийн Засаг даргын дэргэдэх Ажлын хэсэг уг дурсгалын хамгаалалтын бүсийг тогтоосон бөгөөд дурсгалын хадгалалт хамгаалалт, ил үзмэр, мэдээллийн төв, үйлчилгээний хэсгийг харуулсан төлөвлөлт бүхий аялал жуулчлалын бүтээгдэхүүн болгох урьдчилсан эскиз зураг хийж эхэлжээ.

Мөн албаныхан Сүхбаатар дүүргийн 17-р хорооны нутаг дэвсгэрт орших улсын хамгаалалтын зэрэглэлд байдаг түүх соёлын үл хөдлөх дурсгал болох Дамбадаржаалан хийдийн хадгалалт хамгаалалтын нөхцөл байдалтай танилцлаа. Энэ үеэр Нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Сандагсүрэн уг дурсгалыг сэргээн засварлах, орчин нөхцөлийг сайжруулах талаар холбогдох байгууллагуудад тусгай төсөл боловсруулж, нийслэлийн төсөв болон төсөл хөтөлбөрийн хүрээнд шийдвэрлэх боломжийг судлах чиглэл өглөө.

Categories
булангууд мэдээ шинжлэх-ухаан-технологи

Сэлэнгэ мөрний хөндийд орших Элсэн суурингууд

Булган аймгийн Сэлэнгэ сумын нутагт, Сэлэнгэ мөрний урд эрэгт өөр хоорондоо 4.2 км зайтай орших чулуун зэвсгийн үеийн 2 суурин бий. Тэдгээрийг тухайн газар орны нэрээр “Бухын манханы” суурин, “Өлзийбүрэнгийн арын” суурин хэмээн нэрлэнэ.

Эдгээр дурсгалт газрууд нь чулуун зэвсгийн ил суурингийн төрөлд хамаарна. Тус дурсгалуудын газрын гадарга дээр орших хэв шинж нь элсэн манхан дундаас чулуун зэвсгийн олдворууд илэрч олддогоороо энэ бүс нутагт байх бусад чулуун зэвсгийн суурин газраас онцлогтой. Мөн чулуун зэвсэг хийх түүхий эдээ сонгохдоо ихэвчлэн хар өнгийн хас чулууг голлож зарим цөөн олдворууд нь цахиурын төрлийн чулуу, голын хайрган чулууг ашиглаж байсан зэргээрээ адилсаж байгаа нь эрт цаг үед өөр хоорондоо харилцаа холбоотой байсныг гэрчилнэ.

Бухын манханы чулуун зэвсгийн суурингаас нийт 746 ш олдвор түүвэрлэсэн бөгөөд анхдагч цуулалтын ангилалд 54 ш, зэвсгийн төрөл зүйлд 55 ш, цуулдасны үйлдвэрлэлд 637 ш эдлэл хамаарч байна. Өлзийбүрэнгийн арын чулуун зэвсгийн суурингаас нийт 14 ш эдлэл түүвэрлэн цуглуулсан бөгөөд анхдагч цуулалтын ангилалд багтах 5 ш эдлэл, зэвсгийн төрөл зүйлийн 9 ш эдлэл байна. Эдгээр суурингаас олдсон зэвсгийн төрлийн олдворууд нь хянгар, хусуур, хутга, харуул, сүх, хүнхэр зэвсэг, хатгуур, хосолмол зэвсэг, цохиур чулуу, чоппер, чоппинг, цавчих зориулалттай зэвсэг зэрэг багтаж байгаа бол анхдагч цуулалтыг илтгэх эдлэлүүдийн гол төлөөлөл болох үлдэц нь дотроо цохилтын нэг талбайтай, зэрэгцээ цуулалтын зарчимтай хавтгай үлдэц, говийн үлдэц, тайрсан хэв шинжийн үлдэц хэмээн 3 ангилагдана. Эдгээр үлдцүүд нь Хангайн бүс нутагт он цаг нь тогтоогдсон чулуун зэвсгийн соёлт давхарга бүхий дурсгалууд болох Төлбөр-15, Орхон-7 чулуун зэвсгийн суурингуудаас илэрч олдсон эдлэлүүдтэй цуулалтын арга, хэв шинжээрээ ижилсэж байгаа юм.
Categories
булангууд мэдээ шинжлэх-ухаан-технологи

Сугар гаригийн агаар мандлаас азоны давхарга илрүүлжээ

Европын Сансар Судлалын Агентлагийн эрдэмтэд Сугар /Venus/ гаригийн агаар мандалд азоны давхарга байгааг олж илрүүлсэн бөгөөд азоны давхарга нь Дэлхийнхээс 100 дахин бага нягтаршилтай юм гэж үзэж байгаа аж. Үүнээс өмнө Галактикийн буюу Нарны аймгийн гаригуудаас Дэлхий болон Ангараг гаригийн агаар мандалд азоны давхарга байдаг болохыг илрүүлж байсан билээ.

Энэхүү шинжлэх ухааны шинэ нээлт нь өөр бусад гаригуудад ч гэсэн амьдрал байгаа эсэхийг судлан шинжлэхэд одон орон судлаачдад дөхөм болох юм байна.

Сугар гаригийн агаар мандал нь азоны нимгэн давхаргатай болохыг “Venus Express” гэх аппаратаар одод эрхэсийг судлах судалгааны явцдаа олж илрүүлсэн ажээ.

Түүнийг Дэлхийн агаар мандлын давхаргатай харьцуулахад ойролцоогоор 15-20км-ийн өндөрт байгаа бөгөөд эрдэмтэд компьютерийн загварчлалаар Сугар гаригийн азоны давхарга нь манай гаригийнхтай тун ойролцоо болохыг тогтоогоод байгаа юм.

Эрдэмтэн сулдаачдын үзэж байгаагаар бол азоны давхарга нь агаар мандлын дээд хэсэгт Нарны гэрлийн үйлчлэлийн нөлөөн дор нүүрсхүчлийн хийнээс үүсдэг гэнэ.

Categories
булангууд мэдээ сав-шимийн-ертөнц

Хэт халалтын улмаас дэлхий даяар 83 сая хүн амиа алдаж болзошгүйг эрдэмтэд тооцоолжээ

Агаар мандал дахь хүлэмжийн хийн хэмжээ нэмэгдэж буйгаас шалтгаалан дэлхийн цаг агаар үргэлжлэн халж, 2100 он хүртэл 83 сая хүн хэт халалтын улмаас амиа алдахыг эрдэмтэд тооцоолжээ.

АНУ-ын Колумбын Их Сургуулийн дэргэдэх Дэлхий Судлалын Хүрээлэнгийн эрдэмтэд уг дүгнэлтийг гаргасан байна.

Тэд уур амьсгалын өөрчлөлтийн хохирлыг хэмжих шинэ хэмжүүрийг танилцуулжээ.

Өөрөөр хэлбэл уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг улс орнууд, бизнесийн байгууллагуудын авч хэрэгжүүлэх арга хэмжээ хэчнээн хүний амийг аврах, эсвэл хохироохыг хэмждэг болсон байна.

2020 оны байдлаар агаар мандалд цацаж байгаа 4,434 тонн нүүрстөрөгчийн хий тутамд нэг хүний амь хохирч байгаа ажээ.

Одоогоор дэлхийн агаарын дундаж температур аж үйлдвэржилтийн өмнөх үетэй харьцуулахад Цельсийн 1.1 хэмээр нэмэгдээд байгаа. Хэрвээ энэ хэвээр үргэлжилбэл 2100 он гэхэд уг хэмжээ Цельсийн 4.1 хэм болох ажээ.

Үүний улмаас өнөөдрийн Герман улсын хүн амтай тэнцэх хэмжээний буюу 83 сая хүн дэлхийн дулаарлын улмаас амиа алдах тооцоо гарсан байна. Хохирогчдын ихэнх нь Африк, Ойрх Дорнод, Өмнөд Ази зэрэг дэлхий хамгийн ядуу, халуун уур амьсгалтай бүс нутгуудад байх гэнэ.

Уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх Парисын гэрээнд нэгдсэн улс орнууд энэ зууны төгсгөлд дэлхийн дулаарлын өсөлтийг аж үйлдвэржилтийн өмнөх үетэй харьцуулахад Цельсийн 2.4 хэмээр хязгаарлах зорилго тавьсан юм.

Хэрвээ ингэж чадвал 74 сая хүний амийг аврах тооцоо гарсан байна.