Categories
булангууд мэдээ шинжлэх-ухаан-технологи

Битүүгийн хүн чулуу


Уйгарын үед холбогдох хүн чулуун хөшөө.
Баян-Өлгий аймгийн Сагсай сумын төвөөс баруун тийш 8,5 км-т орших Битүү гэдэг газарт нэгэн том овор хэмжээтэй хүн чулуун хөшөө байх бөгөөд 10×10 м хэмжээтэй талбайд, 120 см өндөр товгор довжооны баруун хэсэгт азимутын 84 хэмийн чиглэлд хандуулан суулгасан.
Хүн чулууг саарал өнгийн боржингоор хийсэн бөгөөд хавтгайдуу оройтой, хоёр чихийг сөхөж өмссөн дугариг малгайг товгор, хонхор зураасаар дүрсэлсэн. Хөмсөг, хамрыг нэгэн үргэлж зураасаар сийлэн, өргөн дугариг царайнд нилээд зайтай зууван хэлбэрийн хоёр нүд, сахалгүй жижгэвтэр амыг хонхор зураасаар дүрсэлсэн. Хоёр чихийг тал цагариг хэлбэрээр товойлгон дүрсэлж доор нь хоёр ээмэг мэт зүйл унжиж байгаагаар гаргасан. Хоёр гараа гэдэсний өмнө авч цүлхэн бөөртэй, дэрэвгэрдүү амсартай ваарыг барихдаа хоёр эрхий хуруу нь цаад талд орсон бололтой, хос дөрвөн хуруу нь тодорхой мэдэгдэж байна.
Дөрвөн унжлага бүхий өргөн бүс бүсэлсэн нь товруун чимэглэл байхгүй, газраас цухуйсан өндөр 183 см, нүүрний өргөн 70 см, мөрний өргөн 77 см, бүсэлхийн өргөн 87 см, зузаан нь толгой хэсгээр 32 см, бүсэлхий орчим 48 см байна.
Хийц дүрслэл болоод дэргэд нь Түрэгийн дурсгалд байдаг хашлага, зэл чулуу байхгүй зэргээс үзэхэд энэ нь IX зууны Уйгарын үед холбогдуулж үздэг хүн чулууны төрөлд орох нь тодорхой.
Categories
булангууд мэдээ шинжлэх-ухаан-технологи

Алтан овооны хүн чулуу

Энэ удаад XIII-XIV зууны үед хамаарах Алтан овооны хүн чулууг толилуулж байна.

Сүхбаатар аймгийн Дарьганга сумын төвийн зүүн хойно дөрвөн хүн чулуун хөшөө бий. Эдгээрийг нутгийн ард олон “ноён, хатан, хүү, бэр” хөрөг хэмээн нэрлэж хадаг тавин идээ, цагааныхаа дээжийг өргөж хүндэлсээр иржээ. Дурдсан хөргүүдийг анх 1927 онд Зөвлөлтийн судлаач В.А.Казакевич, Монголын эрдэмтэн, судлаач Н.Сэр-Оджав /1961 онд/, Д.Баяр /1981-1985 онд/ давтан судалж удаа дараа хэвлэн нийтэлсэн байна. Харьцуулсан судалгааны дүнд эдгээр хөрөг нь ХIII-ХIV зууны монголчуудын бүтээсэн дурсгал болох нь нэгэнт тогтоогджээ.

Энэхүү дөрвөн хөргийг өөр өөр төрлийн, өнгө зүс ялгаатай чулуугаар харилцан адилгүй ур чадвар гарган хийсэн боловч ерөнхий хэлбэр байдал дүрсэлж гаргасан хувцас, эд хэрэглэл нь нэгэн цаг үе, нэг соёлын хүрээнд хамаарахыг илтгэнэ. Ноён хэмээх хөргийг цайвар, бусад хөргийг шаргал саарал, улбар өнгөтэй гантиг болон галт уулын гаралтай чулуугаар урлан хийжээ.

Эдгээрийн нэгээс бусдын толгой хугаран алга болсон агаад В.А.Казакевичийг очиж үзэх үед Ноён хөргийн толгой байсан нь түүний нийтлүүлсэн гэрэл зураг, тэмдэглэлд хадгалагдан үлджээ. Эдгээрийн нэн тэргүүн нүдэнд тусах нийтлэг байдал нь бүгдийг түшлэгтэй, исэр сандалд суусан байдлаар хийсэн явдал юм. Ноён хөрөг хэмээн алдаршсан хамгийн том хөргийн ноёны заларч буй исрийг зөрүүлдэг хөлтэй, түшлэгийн арын самбарт бадам цэцгэн хээг товойлгон цоолборлож хоёр гарын түшлэгийг элдэв сийлбэр хээгээр чимэглэжээ.

Дээл нь зөв тийш дарж товчилдог, ташуу энгэр, нарийн ханцуй, урт хормойтой уужим халхгар бөгөөд нугалаасыг тун бодитой нарийн дүрсэлсэн. Тухайлбал, ноён хөргийн дээлийн заамыг хоёр эмжээртэй, хатан хөргийнхийг хоёр нарийн, нэг өргөн нийт гурван эмжээртэй хийсэн нь ХIII-ХIV зууны монгол хаад хатдын хөрөг зурагт эр, эм хүний дээлийн ялгааг тодотгон гаргасан байдагтай яг дүйдэг.

Ноён хөргийн дээлийг дал мөрөн дээгүүр нь толгойд углаж өмсөх, шашны зан үйлийн “додиг” хэмээх өмсгөлийн хэлбэрээр угалз гарган чимэглэсэн. Түүнээс гадна энэ хөргийн дээлийн хормойн өвдөгцөө голоороо усны долгион хээтэй өргөн тууз гаргажээ. Хөргүүдийн хормойн дороос гутлын хамрыг цухуйлган дүрсэлсэн, ихэнх хөргийнх мөлгөр хоншоортой, уллагаатай байх ба харин хатан хөргийн гутал яльгүй ээтгэр хоншоортой байна.

Эр хүний дүрстэй хөргүүдэд бүс, бүснээс зүүж хоёр ташаа дамнуулан унжуулсан хавтага сав, хутга, сэтгүүр мэтийн зүйл товойлгож урласан. Харин эмэгтэй хүний хөргийг бүс үгүйгээр урласнаас гадна биеийн галбир төрх ч эмэгтэй хүн гэж ялгагдахаар дүрсэлжээ. Нутгийнхан “бэр” хөрөг хэмээн нэрлэдэг.

Эдгээр хөргийг чулуу овоолон хийсэн булш мэт дүгрэг байгууламжийн голд байрлуулсан байна. Харин үүрэг зориулалтын хувьд эдгээр нь булш биш мөн адил тахил шүтээний чанартай зүйл болох нь судалгаанаас тодорхой болжээ.

НТ-ын XIII-XIV зууны Монголын дундад үед хамаарна.

гадаа болон хөшөө дурсгал гэх мэтийн зураг байж болно

No description available.

No description available.


Categories
булангууд мэдээ онцлох-нийтлэл сав-шимийн-ертөнц туслах-ангилал

Я.Мягмарсүрэн: Монголд алсдаа цагаан будаа, тутарга тарина гэж бэлтгэж байгаа

Дарханы Ургамал, Газар Тариалангийн Хүрээлэнгийн эрдэмтэн, нарийн бичгийн дарга, доктор Я.Мягмарсүрэнтэй ярилцлаа. Тэрбээр шинэ сорт гаргах ажил хийдэг. Үр тарианы 25 сорт гаргасан агаад 16 нь нутагшин, өргөн тариалагдаж буй. “Хавар үр хэрэгтэй болохоор чухам хэрэгцээтэй хүн болчихдог” гэж Я.Мягмарсүрэн хошигносон юм.


-Энэ намрын ургацын чанар, болц ямар байгаа бол?

-Яамны шугамаар аж ахуйн нэгжүүдээр яваад, бүх тариан талбайг хавар нэг үзсэн. Одоо бас үзээд, ургац хэр байна, болц нь ямар байна гээд танилцах баг гарсан. Тэд хараахан ирээгүй л байна. Монгол бусад улс орнуудтай харьцуулахад үр тариа тарихад эрсдэлтэй бүсэд ордог юм. Ус чийг багатай. Энэ жил ус чийг сайтай байгаа болохоор буудай, тариа маань сайн ургаж байна. Ялангуяа манай Дархан, Сэлэнгэ хавиар ургац үнэхээр мундаг байна. Болц нь ч гүйцэхээр байна. Архангай, Хөвсгөлд бороо жаахан оройтож орсон. Бороо оройтохоор алаг цоог соёолоод, будаа нь сайхан ургаж байгаа боловч болц оройтож мэдэхээр байна лээ. Ялангуяа өндөрлөг газрууд эрт хүйтрэх учраас болц бүрэн гүйцэхгүй байх магадлалтай. Гэхдээ сүүлийн жилүүдэд урт намар болж байгаа учраас найдлага тавьж л байна. Бороо хур их байхад өвчин их гардаг. Олон талбайд септориоз нэлээд гарсан. Навч нь шарлаж, харлаад үхдэг өвчин, навч л байхгүй бол фотосинтез нь явагдахгүй, ургац мууддаг. Зэв бас их гарсан. Олон аж ахуйн нэгжид бид зөвлөгөө өгсөн л дөө. Ургамал хамгааллын хүрээлэнгийнхэн ч бас зөвлөсөн. Өвчний эсрэг бодис цацсан болохоор өвчилсөн талбай нэмэгдээгүй. Септориоз их гарахаар үр жаахан хорчийх хандлагатай байдаг. Сайн үр авахад жаахан хүндрэлтэй болж мэднэ. Гантай жил ургац алддаг. Энэ жил болц л гүйцвэл эрт хяруу унаж, цас орчихгүй бол ургац авахаар л байна.

-Ургац хураахаас өмнө хүйтэрчихвэл яах бол доо. Тариаланчид үүнийг тооцоолсон байлгүй дээ?

-Тооцоолж л байгаа. Энэ жил ус, чийг их байгаа болохоор тарианы өсөлт хөгжил 7-10 хоногоор хойшлох маягтай явна. Болц нь арай гүйцэхгүй байна гэж үзвэл болц түргэтгэдэг сеникаци (боловсролтыг түргэтгэх зохиомол арга), дессикаци хийхийг зөвлөж байгаа. Болц нь дөнгөж цутгаад ирэхэд нь гербицидийг азотын бордоотой бага тунгаар хольж, цацвал азот үрэнд нь сайнаар нөлөөлж, болц нь эрчимжих магадлалтай. Ингэж амжихгүй, хариугүй цас бороотой тулчихвал сеникаци хийнэ. Энэ аргуудыг тариаланчид маань хэрэглэж байгаа байх. Түүнээс гадна ангилан хадах гэх мэт олон аргаар тариаланчид маань үзэх байх.

-Цаг уурын өөрчлөлтөд дасан зохицсон буудай тариалах талаар ярьдаг. Ганд тэсвэртэй сорт гаргахаар та нэлээд ажилласан даа. Энэ ажил ямар үр дүнд хүрч байна вэ?

-Уур амьсгал хуурайшиж, бас дулаан болоод, буудай ургахад жаахан тохиромж муутай болж байгаа. Монголд ганд тэсвэртэй сорт чухал. Бид ганд тэсвэртэй сорт гаргаж авахын тулд дэлхийн олон орны шилдэг сортуудаас ганд тэсвэртэйг нь сонгоод, нутгийн сортуудтайгаа эрлийзжүүлж, гантай нөхцөлд хамгийн өндөр ургац өгч байгааг нь сонгох маягаар ажилладаг. Бид олон сорт гаргаж авсан. Эрт болцтой Дархан 131, 160, Халх гол сортууд бий. Өндөрлөг уулын бүст тарихад тохиромжтой, тэндээ болц нь гүйцдэг гэсэн үг. Төвийн бүсэд тарина гэвэл гангаас зугтаалгаад оройхон тариад ургац авах боломжтой сортууд байгаа. Дунд болцтой сортууд гэвэл Дархан 34, Дархан74, сүүлд гаргасан Дархан 193 гэсэн сортууд байна. Энэ сортууд маань нэлээд таригдаж байгаа. Монголд таригдаж байгаа сортууд дундаас гантай нөхцөлд хамгийн их ургац өгдөг, ус чийгийг эрчимтэй ашигладаг учраас чийгтэй жилд ч өндөр ургац өгдөг Дархан 144 сорт гаргасан. Энэ сорт маань чийгтэй, гантай жилд ч өндөр ургац өгдөг учраас аж ахуйн нэгжүүд их сонирхдог. 2014 онд бидний гаргасан буудайн сортууд маань нийт тариалангийн талбайн 10 хүрэхгүй хувьд тариалагдаж байсан бол одоо 40 орчим хувьд нь тариалагдаж байна. Аж ахуйн нэгжүүд яаманд сортын тариалангийн мэдээ өгдөг. 2018 оны мэдээгээр Дархан 144 сорт маань улсын дунджаас 2.5-3.6 центр илүү ургац өгч байсан. Жил бүр энэ үзүүлэлт хэлбэлздэг ч сүүлийн жилүүдийн нэмэлт ургацыг тооцоолж үзэхэд 10-22 тэрбум төгрөгийн нэмэлт ургацыг аж ахуйн нэгжүүд авч байгаа. Ийм үр дүнтэй сорт гаргасан. Шинэ сорт гаргахад 15-18 жил зарцуулагддаг. Энэ хугацаанд Монголд тариалагдаж байгаа бүх сортуудтай харьцуулж үзээд, давж гарахгүй бол “заазалдаг”. Давсныг нь аваад явдаг учраас бидний гаргасан сорт эх орондоо дасан зохицдог. Одоогоор Монголд 20 гаруй сорт тариалагдаж байна. Бидний гаргасан 6-7 сорт тариалагдаж, бусад нь Оросын сортууд байна. Энэ 20 гаруй сортыг жил болгон зэрэгцүүлж тариад судлахад манай сортууд гадныхаас илүү ургацтай байдаг.

-Уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох талаар их ярьдаг. Тариаланчид, судлаачид маань зөвхөн ярих биш бодит ажил болгожээ?

-Тариаланчид маань оюунлаг болсон. Шинжлэх ухааны нээлт ололтыг ашиглах эрмэлзэлтэй байдаг. Урьд нь эдийн засгийн хувьд ч хүнд байсан. Шинэ сорт, сайн үрээр тарих нь чухал гэж бодсон ч санхүүгийн боломжиндоо тааруулаад олдсоныгоо л тарьдаг байв. Одоо бол сонголт хийж, бүс нутагтаа тохирсон сортыг сонгож, сайн үрээр тариалахад анхаардаг болсон. Манай хүрээлэн л элит үр гаргадаг. Улсын хэмжээний үрийг хангалттай хэмжээгээр үржүүлэхэд манай чадавхи бүрэн хүрдэггүй. Түүнээс биш сортууд маань илүү их тариалагдах боломжтой.

-Ургац сайн өгдөг юм байна. Хүний биед шим тэжээлтэй талаас нь тооцдог уу?

-Бид шинэ сорт гаргах гэж 15-18 жил зарцуулдаг. Энэ хугацаанд ургацын бүтэц, ургалтын хугацаа болц, уураг, цавуулаг, гэх мэтээр чанарын 14-15 үзүүлэлтээр харьцуулж сонгодог. Өвчин хортонд тэсвэртэй байх гэх мэт бүх шинжүүдийг харгалздаг. Шинэ сортоо гурваас доошгүй жил туршиж чанар, Улсын сорт сорилтын комиссын хурлын шийдвэрээр нутагшсан сорт байна, тариалж болно, үрийг нь үржүүлж болно гэдэг зөвшөөрөл өгдөг.

-Манай тариаланчид химийн бордоо, ургамал хамгааллын бодис хэр их хэрэглэдэг вэ?

-Үр тарианы хувьд манай хөрс нэн ядуу. Манай хөрс агрохимийн лабораторийнхон Монголд тариалан эрхэлж байгаа бүх талбайд гурван удаа шинжилгээ хийсэн. Монгол орны нийт тариалангийн талбайн 60 орчим хувь нь элэгдэл, эвдрэлд орсон. Азотоор нэн дутмаг гэдэг ангилалд багтаж байгаа юм. Үр тариа тарьж байгаа хүмүүс талбайгаа зайлшгүй бордох шаардлагатай. Бордож байж бүрэн сайн цутгасан, байх ёстой бүх шимт бодистой үр гаргаж авах боломжтой. Хор, гербицидийг нэлээд хэрэглэдэг. Гэхдээ буудайн хувьд хог ургамлын эсрэг гербицид цацъя гэвэл бүр бутлалтын үед тарьснаас хойш 25-30 хоногийн дараа л жижигхэн ногоон гурав, дөрвөн навчтай үед нь цацаж байгаа юм. Түүнээс хойш цацвал ургамал нь үхчих гээд, ургац нь буурдаг учраас үр тариан дээр хийх ёстой юмаа цаг хугацаанд нь зөв хийдэг гэж би боддог. Харин хүнсний ногоон дээр жаахан замбараагүй, олон төрлийн хор гербицид цацдаг шиг байгаа юм. Үр тариан дээр Хөдөө аж ахуйг дэмжих сангийн шугамаар гербицид нь том томоор орж ирдэг учраас Мэргэжлийн хяналт, олон шалгуураар дамждаг, судлагдаагүй бодис хэрэглэх нь бага. Ургамалд хортой тал нь хамгийн гайгүй. Манайх бараг л органик талдаа. Эрдэс бордоо үнэтэй учраас хүмүүс авч чадахгүй, хэрэглээ бага байна. Яах аргагүй хог ургамлаа дарах гэж гербицид хэрэглэдэг. Бууц хамгийн сайн органик бордоо боловч га-д 20 тонн бууц хийнэ гэхээр 1000-3000 га-д тариалалт хийдэг газруудад хэрэгжүүлэхэд хүнд. Би бол органик тариалан хүнсний ногоон дээр байвал зүйтэй гэж боддог юм. Гэхдээ органик тариалан гэж ярихаасаа өмнө химийн хор бордоог цаг хугацаанд нь зөв норм горимоор хэрэглэх газар тариалангийн зохистой дадал нэвтрүүлэх учиртай. Түүнээс биш Англи мэтийн 100-200 жил тариалан эрхэлсэн, бордоо зогсоо зайгүй хэрэглэж, азотын илүүдэлд орчихсон, тэр нь ургамалдаа хортой нөлөөлдөг газруудад бол органик тариалан зайлшгүй чухал. Тэгтэл манай хөрс ядуу учраас бордож тордохгүй л бол шимт бодис агуулсан ургамал ургахад хүндрэлтэй.

-Сэлгэн тариалалт чухал гэдэг. Үүнийг хэр их нутагт хийж байгаа вэ?

-Ургамал болгон хөрснөөс авч байгаа үндсэн элементүүд харилцан адилгүй байдаг. Хөрсөндөө адилгүй үлдэгдэл үүсгэнэ. Хог ургамлаа дарангуйлах чадвар нь ч өөр. Аль болох сэлгэж таривал хөрснийхөө үржил шимийг муутгахгүй, ургацаа тогтвортой байлгах нөхцөл үүсдэг. Монголд үр тарианы хувьд хуучин бол уринш буудай гэсэн хоёр сэлгээ хийдэг байсан. Дараа нь хоёрдогч таримал юмуу арвай, овьёос тариалдаг байлаа. Одоо бол хүмүүс ач холбогдлыг нь ойлгож, сэлгээг хийж байна. Тосны ургамал, рапс олон таримал оруулж байгаа болохоор сэлгээ хийгдэж байна. Уринш хийх гол ач холбогдол хөрсөндөө ус хуримтлуулах, хог ургамлыг дарангуйлах юм. Ус чийг хангалттай газруудад уринш хийхгүй байна. Хуурай газруудад бол ядаж 30 хувьд нь уринш хийж байж ургац авахаас өөр замгүй.

-Энэ жилийн хувьд юуг онцолж захимаар байна?

-Хур бороо элбэгтэй байгаа учраас бордооны үр ашиг сайн харагдана. Сортын өөрийнх нь чадавх ургацанд сайн нөлөөлдөг. Манай тариаланчид бүс нутагтаа тохирдог үрийг үржүүлж, нөөцлөх хэрэгтэй. Хавар зээлээр авчих юм чинь гээд намар бүх үрээ зарчихаж болохгүй. Гэтэл хавар үр дутагдахаар гадаадаас судлаагүй, янз бүрийн үр сортууд оруулж ирж байна. Энэ бол аз сорьсон үйлдэл. Манайд таарч тохироо ч үгүй ч үү. Чанартай сайн сортын үрээ авч үлдээрэй. Хуучин шиг тарьсан нь үнэн, гербицид цацна, тэгээд намартаа хураагаад авна гэж таарахгүй. Ургалтын үе шат болгонд тохируулж, тордож, арчлах, органик бордоо, идэвхижүүлэгч бодис хэрэглэж, ухаалаг технологи баримтлах нь зүйтэй.

-Та саяхан грант авсан байна лээ. Сүүлийн үеийн судалгааны ажлынхаа талаар яриач?

-Буудайн селекцийн хувьд 15-18 жил зарцуулж нэг сорт гаргана гэдэг маш урт хугацаа болоод байгаа юм. Гадаадад бол зургаагаас найман жилд нэг шинэ сорт гарч байна. Бид энэ хугацааг богиносгохын тулд орчин үеийн арга технологиуд нэвтрүүлэхээр ажиллаж байна. Цөмийн энергийн агентлагтай хамтарч, молекул генетикийн лаборатори байгуулсан юм. Энэ лабораторид өвчин тэсвэрлэх чадвар чанарыг сайжруулахын тулд гадаадын сортуудаас тухайн өвчинд тэсвэртэй ген бүхий сортыг өөрийн сорттой эвцэлдүүлж, гарсан эрлийз дотор нь өвчин тэсвэрлэх ген байна уу гэж үзээд, гентэйг нь авах жишээтэй. Ингэвэл бид нөгөө сортоо талбайд тариад, өвчнөөр зохимол халдварлуулаад, тэсвэртэй байна уу гээд судлах шаардлагагүй болсон. Гол нь ганд тэсвэртэй чанар гэж үзэж байгаа. Эрлийзжүүлсэн олон удмаас ганд тэсвэртэйг нь сонгох чухал учраас ургамалаа бага үед нь гангийн нөхцөлтэй адилхан даралт үүсгэж, тусгай программаар үндсийг судалж тооцоолоод, сонгодог болсон. Бид зөвхөн буудайн селекци хийдэггүй. Сэлгээнд олон таримал оруулахын тулд хатуу буудай, арвайн гурван янзын селекци хийж байна. Хүнсний нүцгэн арвай, пивоны арвай дээрээс нь тэжээлийн арвай байна. Эрдэнэшиш чухал. Болц нь гүйцдэггүй гэж таригддаггүй байсан бол Монголд тохирсон, эрт болдог, үрээ өгдөг эрдэнэшишийн сорт гаргахаар ажиллаж байна. Цагаан будаа, тутарга Монголд ургахгүй гэж үздэг байсан бол маш их дулаарч байна. Алсдаа тарина гэж бэлтгэж байх ёстой учраас тутарганы селекци хийж байна. Гадаадын 150 гаруй шилдэг сортыг авчирч, эндээ туршиж үзээд, Японы Хокайдагаас гаралтай, хятадын хэдэн сортууд Монголд үр өгч байна. Тэднийг илүү сайжруулахаар ажиллаж байна. Гэх мэтчилэн тарималаа олон болгож байгаа.Тэдний нэг нь тэжээлийн арвай. Маш шим тэжээлтэй. Монголд тэжээлийн арвайн сорт байхгүй. Бид “Шимт” гэдэг тэжээлийн арвайн сорт гаргасан. Нэлээд хэдэн аж ахуйн нэгж энэ сортыг маань тарьж,ургац их авсан. Энэ судалгааныхаа үр дүнгээр ХХААЯ-ны грант авсан юм. Одоо ногоон тэжээл тариалах сонирхолтой хүмүүс олширсон. Тэжээл тариалахад хадлангийн ургацаас 10 дахин ургац авч байна. Нэг га-гаас 10-15 тонн ногоон массын ургац өгч байгаа. Өнгөрсөн жил ногоон тэжээл маш үнэтэй байсан. Бараг будаанаас илүү ногоон тэжээл ашиг өгсөн. Малчид маань ч хадлангаа хадъя. Мөнгөөр худалдаж авахгүй гэсэн хандлага нь өөрчлөгдсөн. Ногоон тэжээл их зарагддаг болсон.

-Тэжээлийн арвайнаас гадна дэлгүүрүүдэд арвайн гурил их үзэгдэх болсон байна лээ?

-Арвайн гурилыг монголчууд эртнээс хэрэглэж ирсэн. Арвайнд үл орлогдох маш олон амин хүчлүүд бий. Хүнсний арвайгаар бид бас шинэ сорт гаргах гээд ажиллаж байна. Нутгийн дээжүүд олон байдаг. Манай хүрээлэнд Хөдөө аж ахуйн таримал ургамлын генфонд байдаг. Энд дээр үед тариалж байсан, одоо алга болсон, цуглуулга судалгаагаар цуглуулсан гадаад дотоодын 20 000 орчим сорт дээж хадгалагдаж байдаг. Тэндээс арвайн нутгийн дээжүүдийг бид эрлийз мутацийн аргаар сайжруулах ажил хийж байна. Пивоны арвайн Бурхант1 сорт гаргасан. Сая тэжээлийн арвайн “Шимт” сорт гаргасан. Хүнсний арвайн селекци хийж байгаа. Хийх ажил их байна. 18-26 насандаа дөрвөн хүүхэд төрүүлсэн. Хүүхдүүд том болсон болохоор судалгааны ажилд хамаг цагаа зарцуулдаг. Ажилдаа “донтож” суудаг (инээв).

Categories
булангууд мэдээ сав-шимийн-ертөнц

Эмгэнт хошууны хүрэл дуулгат дөрвөлжин булш

Хүрэл зэвсгийн үеийн дөрвөлжин булшны соёлд хамаарна.
Булган аймгийн Хутаг-Өндөр сумын нутаг Хантай багийн төвөөс зүүн урагш 30 гаруй км зайд, Эгийн голын хойд талын Баруун бэлсэгийн аманд орших хадтай хошууг Эмгэнт хошуу хэмээн нэрлэнэ.
Энд 10 гаруй дөрвөлжин булш, хиргисүүр бий. Эдгээрээс гурав дахь дөрвөлжин булш /5×7 м хэмжээтэй/-ийг 1992 онд малтан шинжилсэн. Зүүн урагшаа хандуулсан оршуулгын энэ байгууламжийг 70 см хүртэл гүн малтах үест адууны толгойн ясны үйрмэг хэсэг, шүд, эрүүний яс олдож 100 см гүн малтахад оршуулгын нүхэнд хүрчээ. Оршуулгын нүх нь гаднах байгууламжийн адил азимутын 125 хэмийн чиглэлтэй байв. Булш маш ихээр тоногдсон байсан учраас оршуулгын нүхэнд хүнээ хэрхэн яаж оршуулсан болох нь мэдэгдээгүй бөгөөд нүхний байдлыг ажиглахад зүүн зүг хандуулж тавьсан бололтой байжээ. Булш хэдийгээр тоногдсонч нүхний баруун хананд шахаж тавьсан хүрэл дуулгаас гадна толгойн талаас нь ваарны гурван ширхэг хагархай, нэг ширхэг хүрэл товруу, нэг ширхэг оюу зүүлт, богийн шагай зэрэг зүйлс гарсан байна. Эдгээр олдворыг дор бүрд нь тодруулбал:
Хүрэл дуулга нь орой дээрхи сэнжийг нь оролцуулан 22 см өндөр, урдаасаа хойшоо эгц харсан. Өргөнөөрөө 22 см, зүүнээс баруун тийш эгц харсан өргөнөөрөө 16 см байв. Дуулганы нүүр болон шилэвч тал нь ялгарч мэдэгдэхгүй, урд хойд хоёр тал ижил хэмжээтэй, хоёр шанаавчны доод ирмэгт 6-7 мм дугуй голчтой бүч сүвлэх нүхтэй аж. Дуулганы зах ирмэгийг 5 мм өргөнтэй товгор хүрээгээр эмжин хүрээлжээ. Орой дээрхи гогцоо нь 2 см өндөр, 3,5 см өргөн, 1 см бүдүүн юм. Хүрэл товруу нь 9 мм голчтой, тал бөмбөлөг, ардаа зүүлтний сэнжтэй, оюу зүүлт нь 6×8 мм хэмжээтэй, 2 мм зузаантай, голдоо нүхтэй, ваарны хагархай хэсэг нь хар хүрэн шаварлаг шороогоор зуурч, шатааж хийгдсэн байв.

Зургийн тодорхойлолт алга байна.

Дурдсан хүрэл дуулгыг монгол нутгаас олдсон хадны сүг зураг, БНХАУ-ын Өвөрмонголын нутгаас олдсон хүрэл дуулгуудтай харьцуулан НТӨ XI-VII зууны үед холбогдох дурсгал гэж судлаачид тогтоожээ.
Categories
булангууд мэдээ шинжлэх-ухаан-технологи

Баян-Өндөрийн хадны оршуулга

Киданы үе
2008 оны 06 сард ШУА-ийн Археологийн хүрээлэнгийн судлаач Д.Батсүх, Т.Батбаяр нар “Монгол Алтай судлалын хүрээлэн”-гээс хэрэгжүүлсэн “Монгол Алтайн баруун хэсгийн түүх, археологийн дурсгалууд-II: Ховд аймаг” төслийн шугамаар Ховд аймгийн Дуут, Манхан, Мөнххайрхан, Булган сумдын нутагт археологийн хайгуулыг хийж гурван хадны оршуулгын мэдээг газар дээр нь шалган малтлагын ажлыг гүйцэтгэжээ.
Булган сумын Баянгол багийн иргэн Пагмын Сундуйжав 2005 оны 11 сард Булган ууланд ан хийж яваад нэгэн агуйд оршуулга байсныг анх олж илрүүлэн тус судалгааны багийнханд мэдэгдсэнээр тэд газар дээр нь очсон байна.

гадаа гэх мэтийн зураг байж болно

Булган сумын төвөөс баруун хойд зүгт 10,5 км зайд Баян-Өндөр уулын агуй нь оршино. Баян-Өндөр уул нь Булган уулын нэгэн салбар уул бөгөөд оршуулга буй агуй нь тус уулын зүүн талын энгэрт бий. Агуйн ам зүүн зүгт харсан 5,5 м урт, 3,8×5 м өргөн амсартай, төв хэсэгтээ 2,15 м өргөн, мухарт 50-65 см өргөн, агуйн төвд адраас шал хүртэл 90-100 см өндөр хэмжээтэй нэг хонгил бөгөөд үүдэн хэсгээрээ уужим тул хүн бөхийж явах бололцоотой боловч мухар руугаа нарийссан тогтоцтой.

байгаль гэх мэтийн зураг байж болно

Энэхүү агуйд уулын бэлээс 170 орчим метр өгсөн явж хүрнэ. Уг агуйд очиход булшийг анх хөндсөн хүний хэлснээр, агуй дотор байсан модон авсыг хөндөж хүний яс болон эд өлгийн зүйлсийг нь гаргаж хаян агуйн төвд гүн нүх ухсан байв.
Азаар модон авс бараг эвдэрч гэмтээгүй байдалтай агуйн баруун ханын дагуу, ухсан нүхэн дотор байх төдийгүй түүний дэргэд урьд хүн үзээд агуйн үүдэнд хүний хоёр гавалтай хамт тавьсан гэдэг модон аяга, таваг, үүдэнд хүрзний модон толгой зэрэг зүйлс ил харагдаж байжээ. Харин агуйн үүдэнд аяга, тавагтай хамт тавьсан гэдэг хүний толгойн хоёр яс алга болсон байжээ. Уг агуй нь хэц хясаатай газарт байх тул тэдгээр нь амьтны хөлөөр гадагшилж, доош унан үгүй болсон бололтой. Агуйн үүднээс гадагш 2×4 м талбайд авсны өгөршиж гандсан нимгэн хавтгай хэдэн мод, хүн ба амьтны элдэв яснууд хөглөрсөн байв. Агуйн гадна болон дотор талд ил байх эд өлгийн зүйлс болон хүн ба амьтны яс зэргийн тодорхойлолт үйлдэж гэрэл зураг авч баримтжуулан, агуйн үүдэнд овоорсон өтөг, шороог бүх талбайгаар нь малтаж шалгахад хүний бугалга, шуу, хавирга, тойг, шүд, хөл гарын сарвууны яснууд болон бог малын шийр, толгойн яс, гутлын ширэн улны хэсэг, хуйларч бөөгнөрсөн ногоон, улаан өнгийн торгоны жижиг тасархайнууд, мөн хуйларч бөөгнөрсөн даавууны жижиг тасархайнууд, задгай амтай хүрэл цагариг, үйлийн бололтой жижиг төмөр хутга, төмөр арал зэрэг зүйлсийг илрүүлсэн. Агуйн үүдийг шалгаж үзсэний дараа агуй доторх авсыг авч, авс байсан 360 см урт, 80-100 см өргөн, 40-50 см өндөр хана үүссэн нүхийг нарийвчлан шалгаж үзэхэд толгойн бүтэн яс, шилбэ, хавирга зэрэг хүний яснууд, түүнчлэн амьтан буюу бог малын бололтой чөмөг, хавирга, хүзүүний яснууд, модон бариултай төмөр шөвөг зэрэг эд өлгийн зүйл, нарийхан бургас мод их хэмжээгээр гарсан нь авсыг ороож мөн авсны доор дэвсэж байсан бололтой байжээ.
Тус булшны палеоантропологийн хэрэглэгдэхүүнийг судлан үзэхэд энд насанд хүрсэн нэг хүн, хоёр хүүхдийг хамтад нь оршуулсан байжээ. Насанд хүрсэн хүний гавал болон их биеийн яснуудын дийлэнх нь байсан бол хоёр хүүхдийн яснаас зарим үе мөчний яс л үлдэж ихэнх нь үрэгдэж алга болсон байв. Хүний ясны хэмжилтийг ШУА-ийн Археологийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан антропологич Ц.Амгалантөгс хийж тодорхойлжээ.

Зургийн тодорхойлолт алга байна.

Тэдгээр бодгалийг А, Б, В гэж дугаарлан тодорхойлбол: А) Толгой, доод эрүүний хамт, бугалга хосоороо, баруун дал, баруун сүүж, ууцны яс, баруун эгэм, шилбэ, дунд чөмөг, бүдүүн ба нарийн шилбэ, зүүн талын тойг, нурууны 4 нугалам, аман хүзүү, хатан хүзүү зэрэг яснууд судалгаанд хамрагдлаа. Ясны байдлаар 35-40 орчим насны, 156,7 см өндөр нуруутай эрэгтэй хүн болох нь тогтоогдов.
Б) Бага насны хүүхдийн бүдүүн, нарийн шилбэний яс судалгаанд хамрагдсан ба бусад яс байхгүй болсон байна. Өндрийг тодорхойлох боломжгүй ба ясны өсөлт болон эпифази заадлаас үзэхэд 0-3 (?) орчим насны хүүхэд бололтой.

хутга гэх мэтийн зураг байж болно

В) Эрүү, зүүн талын бугалга, баруун талын далны яс, хөл болон гарын үений яснууд л судалгаанд хамрагдсан юм. Ясны байдлаас нь 5-8 орчим насны хүүхдийнх болно.
Герман улсад хийлгэсэн модон хүрзний дээжийн радиокарбоны шинжилгээгээр тус оршуулга нь НТ 980-1130 он (2 сигма калибровк хийхэд) буюу Киданы үед холбогдох нь тодорхой болсон байна.
Энэ оршуулга нь хэдийгээр нэлээд их хэмжээгээр хөндөгдөж анхны унаган байдлаа aлдсан боловч Киданы үеийн монгол нүүдэлчдийн оршуулгын соёлыг судлах, модон эдлэлийн урлагийг нээн харах боломжийг олгох ач холбогдолтой дурсгал болно.

Зургийн тодорхойлолт алга байна.

Зургийн тодорхойлолт алга байна.

Зургийн тодорхойлолт алга байна.

Зургийн тодорхойлолт алга байна.

Зургийн тодорхойлолт алга байна.

Зургийн тодорхойлолт алга байна.

Зургийн тодорхойлолт алга байна.

Зургийн тодорхойлолт алга байна.

Categories
булангууд мэдээ шинжлэх-ухаан-технологи

“Байконур”-аас “OneWeb”-ийн хиймэл дагуулуудыг амжилттай хөөргөжээ

Их Британийн “OneWeb” компанийн харилцаа холбооны 34 хиймэл дагуулыг “Байконур” сансрын буудлаас ОХУ-ын “Союз-2.1б” зөөгч пуужингаар хөөргөж, тойрог замд амжилттай орууллаа гэж “Роскосмос” корпорац мэдээлжээ.

Пуужинг Москвагийн цагаар 1 цаг 13 минутад хөөргөжээ. Үүнээс өмнө хөөргөлтийг хоёр ч удаа хойшлуулсан байна. Эхний удаа наймдугаар сарын 19-нд хөөргөх цогцолбор дахь Оросын тоног төхөөрөмжийн эвдрэлийн улмаас хойшлуулсан бол хоёр дахь удаад наймдугаар сарын 20 -нд “OneWeb” компанийн хиймэл дагуулын газрын удирдлагын цогцолборын программ хангамжад эвдрэл гарснаас болж хойшлогджээ.

“Фрегат” хурдасгуур блокоор хиймэл дагуулуудыг тойрог замд гаргах ажил 3 цаг 45 минутийн турш үргэлжилжээ. Энэ хугацаанд хурдасгуур блок 10 маневр хийж, хиймэл дагуулуудыг есөн бүлэг болгосон байна.

“OneWeb” компани нь 2021 оны сүүлчээс харилцааны холбооны хиймэл дагуулын үйлчилгээ үзүүлж эхлэх бөгөөд 2022 оны зургадугаар сар гэхэд тойрог замд 648 хиймэл дагуул байрлуулж дэлхийн өнцөг булан бүрт байгаа хэрэглэгчдэд өргөн зурвасын интернэтийн үйлчилгээ үзүүлэхээр төлөвлөж байгаа ажээ. Энэ удаагийн хөөргөлтийн дараа тойрог замд байрлуулсан хиймэл дагуулынх нь тоо 288 болжээ.

Categories
булангууд мэдээ шинжлэх-ухаан-технологи

Маргаан шийдэгдтэл NASA төслөө зогсоолоо

АНУ-ын сансар судлалын NASA агентлаг 2024 онд саран дээр дахин хүн буулгахаар төлөвлөж, саран дээр буух хөлөг бүтээх тендерийг Элон Маскийн Space X компанид өгч, гэрээ байгуулсан юм. Гэвч Space X компанийн гол өрсөлдөгч болох Blue Origin компанийн эзэн Жефф Безос тендерийн шалгаруулалт шударга бус болсон хэмээн гомдол мэдүүлж, дахин зарлахыг шаардаж, АНУ-ын засгийн газрыг шүүхэд дуудсан билээ. Тиймээс NASA агентлаг дээрх асуудлыг шийдэгдтэл Space X-тэй хамтран ажиллахгүй байхаар болжээ. Нөгөө талаас Space X компани ч дээрх шийдвэртэй санал нийлж, арваннэгдүгээр сар хүртэл хөлөг бүтээх ажлаа завсарлахаар болсон байна.

Тухайлбал, энэ долоо хоногийн эхээр Жефф Безос NASA-ын тендерийг Space X авч, засгийн газраас 2.9 тэрбум ам.доллараар санхүүжсжн явдлыг шударга бус хэмээгээд шалгаруулалтыг дахин хийж, Blue Origin компанид өөрсдийн бүтээсэн системээ танилцуулах боломж олгохыг шаардсан билээ.

Харин NASA агентлагийн хэвлэлийн төлөөлөгчийн хэлснээр талууд бүгд тохиролцсоны үндсэн дээр бүх ажлыг гурван сарын хугацаанд завсарлах боллоо.

Categories
булангууд мэдээ шинжлэх-ухаан-технологи

Амьдрал тэтгэх боломжтой гариг илрүүлжээ

Эрдэмтэд манай гаригаас холгүй орших хатуу гадаргуутай, амьдрал тэтгэх боломжтой агаар мандал бүхий гаригийг олж илрүүлсэн байна.

Проксима-Б гэж нэрлэсэн энэхүү гариг нь дөрвөн гэрлийн жилийн зайд оршдог аж. “Nature” сэтгүүлд нийтэлсэн судалгааны тайланд тэмдэглэснээр энэхүү одны аймаг нь манай нарны аймагт хамгийн ойр орших Альфа Центавр галактикийн нэг хэсэг байж магадгүй бөгөөд сансар судлалын цаашдын судалгаа шинжилгээний ажилд ихээхэн нэмэр болох чухал ач холбогдолтой байна.

Манай дэлхийн хувьд нарыг бүтэн тойроход 365 өдрийг зарцуулдаг байтал энэ гариг эх одыг богино хугацаанд тойрч байгаагаас ойрхон оршдог гэсэн дүгнэлтийг боловсруулжээ. Манай дэлхийгээс 1.3 дахин их масстай Проксима-Б гариг амьдрал тэтгэх боломжтой аж. Учир нь, гаригийн эх од болох улаан одой од нь манай нарнаас бүлээхэн төдийгүй, арай бүдэг юм байна. Тиймээс гаригийн гадаргуу ус шингэн төлөвт оршин байж болохуйц нөхцөл бий гэсэн үг аж. Түүнчлэн дэлхийгээс холгүй орших энэхүү гаригийн ачаар бид хэзээ нэгэн цагт од хоорондын аялал хийх боломжтой болж байгааг судлаачид онцолж байна.

Г.Байгальцэцэг

Categories
булангууд мэдээ сав-шимийн-ертөнц

Дэлхий дээр таван далай байдгийг тогтоожээ

АНУ-ын Үндэсний газарзүйн нийгэмлэг Өмнөд далайг манай гаригийн тав дахь далай хэмээн хүлээн зөвшөөрөв. “Өмнөд далай” гэсэн нэр томъёог өмнө нь албан бус байдлаар Антарктидыг тойрсон Номхон, Атлант, Энэтхэгийн далайн өмнөд хэсгийг нэрлэхэд ашигладаг байсан аж.

No description available.

АНУ-ын Үндэсний Газарзүйн Нийгэмлэг нь Олон Улсын Гидрографийн Байгууллага (IHO)-ээс гаргасан газрын зураг дээрх тэмдэг нэршлийн дүрэм, журмыг өнөөг хүртэл мөрдөж ирсэн.

1937 онд тус байгууллага “Өмнөд далай”-г албан ёсоор хүлээн зөвшөөрөх байсан ч 1953 онд санал зөрөлдсөний улмаас энэхүү хүсэлтийг цуцалжээ.

1999 оноос хойш Антарктидыг тойрсон далайн усыг албан бусар Өмнөд далай хэмээн нэрлэж ирсэн байна. Албан бус учраас түүний хил хязгаарыг тогтоогоогүй бөгөөд энэ талаар олон улсын түвшинд удаан хугацааны турш маргаантай байсаар өнөөг хүрсэн юм. Гэвч эцэст нь өмнөд далайг олон улсын түвшинд хүлээн зөвшөөрсөн байна.

No description available.

Одоо манай дэлхий албан ёсоор тав дахь далайтай болсон бөгөөд 2021 оны зургадугаар сараас газрын зураг дээр тэмдэглэж эхэлжээ.

“Өмнөд далайг эрдэмтэд эрт үеэс хүлээн зөвшөөрч ирсэн ч энэ талаар олон улсын гэрээ хэлцэл хийгдээгүй тул бид ч мөн албан ёсоор зөвшөөрөх боломжгүй байсан” гэж АНУ-ын Үндэсний Газарзүйн Нийгэмлэгийн газар зүйч мэдэгдсэн байна.

Түүний хэлсэнчлэн, Өмнөд далайг албан ёсоор хүлээн зөвшөөрснөөр олон зүйл өөрчлөгдөх гэнэ.

Г.Байгальцэцэг

Categories
булангууд мэдээ сав-шимийн-ертөнц

Дэлхий дээрх цорын ганц үхэшгүй амьтан


Британийн эрдэмтэд нь нарны доор мөнхийн юм гэж огт байдаггүй гэсэн сэдвийг няцааж байна учир нь “Turritopsis nutricula” гэдэг “медуз далайн залхаг” олсон байна.

Энэ учир битүүлэг амьтан өөрийгөө залуужуулдаг хосгүй чадвартай. Британийн олон нийтийн мэдээллийн хэрэгслүүдийн мэдээлснээр, “Turritopsis nutricula” медуз халуун орны бүлээн усанд байдаг бөгөөд ердөө 4-5 миллиметрийн огтлолтой аж.

No description available.

Бусад төрлийн медузийг бодвол үржиж олширсныхоо дараа үхдэггүй, харин ч хөгжлийнхөө үеэс бага үедээ буцаж орсноор өөрийгөө залуужуулдаг. Онолын хувьд энэ төрлийн медуз нь үхэлгүй мөнх байж чадах юм. Эс нь нэг хэлбэрээс нөгөөдөө хэрэгжиж буй үйл явцыг ажиглахаар эрдэмтэд найдаж байгаа гэнэ.

No description available.

Б.Ангирмаа