Categories
мэдээ нийгэм

БЗД-т халдварын эрсдэл өндөртэй 22 хорооны 26 мянган өрхийн иргэнээс шинжилгээ авна

“Нэг хаалга-нэг шинжилгээ” тандалт, илрүүлгийн шинжилгээг өнөөдрөөс эхлэн гурав хоногийн хугацаанд зохион байгуулж, Баянзүрх дүүрэг дэх халдварын эрсдэл өндөртэй 22 хорооны 26.990 өрхийн иргэнээс шинжилгээ авна гэж тус дүүргийн Онцгой комиссоос мэдээллээ.

Тодруулбал, БЗД-ийн 1, 2, 3, 4, 5, 7, 8, 9, 10, 12, 14, 15, 16, 17, 18, 19, 21, 22, 25, 26, 27, 28-р хорооны сонгогдсон байршлын иргэдээс хороодын иргэний танхимд байрлах байнгын цэг болон явуулын цэгүүдээр шинжилгээ авна. Бусад хороод болон сонгогдсон хороодын дурьдагдаагүй байршлуудад амьдардаг иргэд шинжилгээнд хамрагдахгүй юм байна.

Явуулын цэгүүд айл болгоны үүдэнд очиж, нийгмийн харилцаанд хамгийн их ордог нэг хүнээс шинжилгээ авах тул иргэдийг хөл хорионы дэглэмээ баримталж, шинжилгээндээ идэвхтэй хамрагдахыг дүүргийн Онцгой комиссоос уриаллаа.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *