Categories
мэдээ нийгэм

БЗД-ийн нутаг дэвсгэр дэх зөвшөөрөлгүй барилгуудын үйл ажиллагааг зогсоолоо

МХЕГ-ын 2019.01.15-ны өдрийн 01/16 дугаартай “Улсын болон орон нутгийн төсөв, бусад санхүүгийн эх үүсвэрээр баригдах барилга байгууламжид урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийх тухай удирдамжаар Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт шинээр баригдаж байгаа барилга байгууламжид дэд бүтцийн хяналтын хэлтсийн холбогдох чиглэлийн байцаагчид, хяналт шалгалт хийлээ. Шалгалтаар “Барилгын тухай” хуулийн 26.1.1 дэх заалт,”Зөрчлийн тухай” хуулийн 12.1 дүгээр зүйлийн 2.2, 5.2, 7.4 дэх заалтыг зөрчсөн барилга угсралтын ажлыг эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүй барилгын эхлүүлсэн зөрчил илэрсэн доорх барилгуудад Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ хувьцаат компанитай хамтран гүйцэтгэлийг шалгаж, зөрчил дутагдлаа арилгаагүй иргэн аж ахуйн нэгжийн цахилгааныг хязгаарлах арга хэмжээ авлаа.

Tус шалгалтанд хамрагдсан АЖ АХУЙН НЭГЖ БАЙГУУЛЛАГУУД, үүнд:

а. БЗД-ийн 22-р хороо, захиалагч нарны хүү, сарны охин ХХК, гүйцэгэгч Гурван марал констракшн ХХК-ний захиалгат Амар амгалан хотхоны 2-р ээлж.

б. БЗД-ийн 1-р хороо, захиалагч иргэн Т.Цогт, Ч.Цогтбаяр, гүйцэтгэгч “биг таур” ххк-ийн үйлчилгээтэй орон сууцны барилга.

в. БЗД-ийн 8 дугаар хороо, захиалагч иргэн Д.Болд, гүйцэтгэгч “төгс гүрэн” ххк-ийн 173 айлын орон сууцны барилга.

2. Барилга угсралтын ажил хийгдээгүй олон жил зогссон,архитектур төлөвлөлтийн даалгавар зөрчсөн, барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээгүй, зөрчилтэй барилгуудын цахилгааны эх үүсвэрийг хязгаарлан, мэдэгдэх хуудас хүргүүлсэн.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *