Categories
мэдээ нийгэм цаг-үе

БЗД-ийн Нэгдсэн эмнэлэгт коронавирусийн халдвартай иргэн эмчлүүлж байсан нь батлагдлаа

Баянзүрх дүүргийн IX хороонд коронавирусийн сэжигтэй тохиолдол бүртгэгджээ. Тус эмнэлгийг шөнийн 23:55 цагийн үед цагдаагийн хамгаалалтад авч, орох гарах хөдөлгөөнийг бүрэн хаасан байна.

Тодруулбал, тус хорооны “Энх-Энэрэл” өрхийн эрүүл мэндийн төвөөр үйлчлүүлж байсан нэг хүнээс түргэвчилсэн оношлуураар халдвар илэрсэн гэх мэдээлэл цахим сайтуудаар цацагдсан юм. Энэ талаар “Энх-Энэрэл” эрүүл мэндийн төвийн дарга Г.Ууганцэцэг “Өнөөдөр манай эмнэлэгт сэжигтэй тохиолдол бүртгэгдсэн нь үнэн. Тиймээс бид шинжилгээний хариу гарах хүртэл иргэдийг эмнэлэг дээр ирж үйлчлүүлэхгүй байхыг анхааруулсан. Бид өөрсдөө энэ тохилдлыг илрүүлээгүй. Үүнээс илүү мэдээлэл өгөх боломжгүй” гэв.

Харин зарим эх сурвалж “Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаад гарсан иргэнээс авсан түргэвчилсэн оношлуурын хариу эерэг гарсан. Түүний ойрын хавьтлын 27 хүнийг ХӨСҮТ-д тусгаарлаад байна. Мөн тус эмнэлгийг тусгаарласан” хэмээж буй юм. ЭМЯ болон бусад албаны эх сурвалж уг мэдээллийг үгүйсгээгүй ч тодорхой мэдээлэл өгөхөөс татгалзлаа. Харин ХӨСҮТ-ийн нэгэн эх сурвалж “Тус иргэний пи си ар-ын шинжилгээний хариу эерэг гарсан нь үнэн” гэсэн юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *