Нийслэлийн Баянзүрх дүүрэгт “Ковид-19” түргэвчилсэн оношлогооны 16 цэг ажиллаж байна.
Нийтийн тээвэр болон зарим банкууд тодорхой цагийн хуваарийн дагуу ажиллаж эхэлсэнтэй холбогдуулан дүүргийн Засаг даргын гаргасан захирамжийн хүрээнд Цагдаа, Онцгой, Эрүүл мэнд, Мэргэжлийн хяналт, Улаанзагалмай болон холбогдох байгууллагууд бүх нийтийн бэлэн байдлын дэглэмийг сахиулан ажиллаж байгаа юм.
Одоогоор 7505 иргэнийг коронавирус илрүүлэх шинжилгээнд хамруулсан бөгөөд үүнээс 6505 иргэнийг түргэвчилсэн оношлуураар шинжилсэн бол 1005 иргэнийг PCR шинжилгээнд хамруулахад 12 хүн коронавирусийн халдвартай болох нь тогтоогдоод байгаа юм.
Нийслэлийн Баянзүрх дүүргийн Засаг дарга Н.Баярмөнх “Ойрын хугацаанд 4 ба 10 дугаар хорооны нийт 25 мянга орчим иргэнийг шинжилгээнд хамруулах шаардлагатай байгаа тул тухайн хороодод оршин суугчид 1900-1063 дугаараас зөвлөгөө, шинжилгээний талаарх мэдээлэл авна уу” гэлээ гэж НОБГ-ын БЗД-ийн Онцгой байдлын хэлтсээс мэдээллээ.