Нийслэлийн Налайх дүүргийн 6 дугаар хороо, Тэнгэрийн энерги бясалгалын төвд долоодугаар сарын 31-ний өдрийн 22.35 цагийн орчим Хан-Уул дүүргийн II хорооны иргэн 25 настай эмэгтэй О сураггүй болсон тухай дуудлагыг наймдугаар сарын 1-ний өдрийн 11.04 цагт хүлээн авсан.
Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн алба хаагчид 09.06-ны өдрийн 10:00 цагаас тус дүүргийн “Тэнгэрийн-Энерги” бясалгалын төв, “Тэрэлжийн шинэ гүүр”, “Их хуралдай”, “Байтаг богд”, ”Баянцагаан” гэдэг газруудаар 18 км-т “Туул” голын усаар завьтай урсаж, 35 км-т явганаар болон автомашинтай эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул 09.06-ны өдрийн 20:28 цагт түр зогсоосон. 09.07-ны өдрийн 09:30 цагт эрэн хайх ажиллагаа эхлүүлнэ гэж ОБЕГ-аас мэдээллээ.