Шинэ жилийн баярын үеэр эрэлт ихтэй бүтээгдэхүүний нэг бол бялуу. Бялуу, кремт бүтээгдэхүүн худалдан авахдаа та дараах зүйлсийг анхаарахыг мэргэжлийн хяналтын байгууллагаас зөвлөж байна. Үүнд:
- 0-6 хэмд худалдаалж байгаа эсэх,
- Ил задгай, хөлдөөсөн болон хөргөлтгүй лангуугаар буюу тасалгааны температурт хадгалж буй бялууны төрлийн бүтээгдэхүүн худалдан авахгүй байх,
- Зориулалтын сав баглаа боодолтой эсэх,
- Шошгыг харах. Бүтээгдэхүүнийг хаана, хэзээ үйлдвэрлэсэн болон орц найрлагын талаар мэдээлэл байгаа эсэхийг шалгах зэрэг болно.
- Лаазалсан бүтээгдэхүүний сав нь зэвэрсэн, хонхойсон, хий дүүрч таг нь бөмбийсөн, задалж үзэхэд дээр нь хийн бөмбөлөг үүссэн байвал,
- Өндөгний хальс нь нимгэрч, өнгө нь өөрчлөгдсөн, хагарч цуурсан, ураг нь гоожсон, гадна тал нь бохирдсон байвал,
- Хиамыг барьж үзэхэд гадаргуу нь чийглэг, гарт наалдаж байвал худалдан авахгүй байхыг зөвлөж байна.