Categories
мэдээ нийгэм

“Буянт Ухаа-I” хорооллын 547 айл гэрчилгээгээ авчээ

“Буянт-ухаа 1” хорооллын 1764 айлын орон сууцанд захиалга өгсөн иргэдээс өнөөдрийн байдлаар материалаа бүрэн бүрдүүлсэн 713 иргэний орон сууцны үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээг гаргуулан тодорхойлолтыг Төрийн орон сууцны корпорациас  Хан-Уул дүүргийн эд хөрөнгийн бүртгэлийн хэлтэст хүргүүлжээ.

Үүнээс 547 иргэний гэрчилгээ гарсныг Төрийн орон сууцны корпораци  хүлээн авч, бүртгэн иргэд болон арилжааны банкинд хүлээлгэн өгсөн бөгөөд үлдсэн 166 иргэний үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ Хан-Уул дүүргийн бүртгэлийн хэлтэст бүртгэгдэхээр судлагдаж буй юм байна.

Төрийн орон сууцны корпораци нь иргэдийн материалыг хүлээн авч, бүрдүүлэлтийг шалган, гэрчилгээ гаргуулах тухай албан бичгээр баталгаажуулан ажлын 3 хоногт багтаан Хан-Уул дүүргийн  эд хөрөнгийн бүртгэлийн хэлтэст хүргүүлж,  улмаар Эд хөрөнгийн бүртгэлийн хэлтэс иргэдийн материалыг хуульд заасан хугацаа буюу ажлын 14 хоногт багтаан гэрчилгээг гаргаж байгаа аж.

Төрийн орон сууцны корпорациас тус хорооллын  орон сууцны үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээг гаргахын тулд өдөрт 70-80 иргэдийн материалыг хүлээн авч журмын дагуу шийдвэрлэж байгаа юм байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *