Үндэсний Бүтээн Байгуулалтын Корпорацийн барьж байгаа “Буянт-Ухаа 2″ хорооллын барилга угсралтын ажил эхлээд хоёр сарын хугацаа өнгөрсөн бөгөөд ажлын явц 17 хувьтай үргэлжилж байна. Энэ хугацаанд ТОСК- ийн зүгээс барилга тус бүрийн үе шатны ажлаар хяналт тавьж, мэдээ гаргаж байгаа юм. Одоогоор “Буянт-Ухаа 2″ хорооллын нийт 48 барилгын газар шорооны ажил болон суурийн ажил бүрэн дууссан бөгөөд 36 барилгын зоорийн буюу гражийн давхрын бетон цутгалтыг хийгээд байна. Мөн 19 барилгын нэгдүгээр давхрын ажил дуусч, 18 барилгын хоёрдугаар давхрын бетон цутгалтын ажил дуусах шатандаа ороод байна. Түүнчлэн таван барилгын гуравдугаар давхрын ажил хийгдэж байгаа бол 109, 110 дугаартай хоёр барилгын гуравдугаар давхрын бетон цутгалтын ажил дуусч, дөрөвдүгээр давхрынхаа хэв хашмал, арматурчлалын ажлыг эхлүүлээд байна.