Categories
мэдээ нийгэм

“Буянт-Ухаа 2”-ын захиалгыг есдүгээр сарын 7-ноос авна

“Буянт-Ухаа 2” орон сууцны хорооллын орон сууцны захиалгыг ирэх есдүгээр сарын 7-ны өдрөөс эхлэн авч эхлэхээр болсон тухай ТОСК-ийн удирдлагууд өнөөдөр мэдээллээ. Барилгын эхний ээлжийн 1620 айлын орон сууц ирэх аравдугаар сард бүрэн ашиглалтад орох тул ийнхүү захиалагчдын хүсэлтийг хүлээн авч эхэлж байгаа аж.

Тус байранд орох хүсэлтэй иргэд банкны орон сууцны найман хувийн зээлийн журмыг судалж, зээлд хамрагдаж чадах эсэхээ шалгаж төлбөрийн 10 хувийг эхний ээлжинд банкинд байршуулсан байх шаардлагатай ажээ. “Орон сууцыг авах эрх бүрдвэл үлдсэн 20 хувийг нэмж байршуулна. Хэрэв таван талт хэлэлцээрийн дагуу байрны урьдчилгаа төлбөрийг 10 хувь болгох шийдзвэр гарвал нэмж мөнгө төлөхгүй байх боломжтой. Мөн нэг метр квадратын үнэ 1.350 сая төгрөг байна” гэж ТОСК-ийн удирдлагууд хэллээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *