Categories
мэдээ спорт

Буудлагынхан Кувейтыг зорино

Монгол Улсын Буудлагын шигшээ багийн тамирчид энэ сард Кувейтыг зорих нь ээ. Тэдний энэ оны анхны тэмцээн нэгдүгээр сарын 24-31-ний өдрүүдэд Кувейтэд болох Хааны нэрэмжит олон улсын Гран при тэмцээн байх аж.

Энэхүү тэмцээнд манай улсын тамирчид анх удаагаа оролцож буй юм байна. МУГТ О.Гүндэгмаа тэргүүтэй Л.Уранзаяа, Э.Даваахуу, З.Батхуяг, Ч.Нарантуяа, З.Намдуун, Б.Намуунзул, Д.Лхагвасүрэн, Д.Лхамсүрэн нарын тамирчин цэц сорих гэнэ.

Манай буудлагын тамирчдад Олимпийн эрх авах таван тэмцээн энэ онд болно. Тэд ирэх дөрөвдүгээр сараас эхлэх дэлхийн цомын дөрвөн цуврал тэмцээнд эхний хоёр байрт орсон тохиолдолд болон ирэх арваннэгдүгээр сард болох Азийн аварга шалгаруулах тэмцээнд медаль хүртсэн бол олимпийн эрх авах боломжтой бүрдэх аж.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *