Categories
мэдээ нийгэм

Бүсгүй таны гар өөрийг чинь таних толь…

Нэг найз маань “Би эмэгтэй хүний гарыг хамгийн түрүүнд хардаг” гэж хэлж байсан юм. Яагаад гэж асуутал, гар бол бүсгүй хүний эрүүл мэнд, ариун цэвэр, өөртөө хэр арчаатайнх нь толь болдог гэж хариулсан юм. Хумсаа янзалсан байдал, хурууны урт богино, тэгш мойногоос гадна гар маань бидний гоо сайхан, эрүүл мэнд, зан араншингийн талаар ч олон мэдээллийг өгдөг. Хүн бүр гарын ариун цэвэр болон арьсны үзэмжинд анхаарах хэрэгтэй. За тэгээд гараа нэг харъя даа?

Урт бүдүүн хуруу, том алга
Тамирчин шинжтэй, хөдөлгөөнтэй хүмүүсийн алга ийм байдаг. Амьдралд олдсон боломж бүрийг алдахгүйн төлөө маш их хичээдэг. Байгаа орчноосоо баяр баясгаланг амархан олдог учраас ийм гартай хүмүүсийн стресс ихэвчлэн бага. Байгалийн шинж нь гал.

Богино бүдүүн хуруу, том алга
Их нээлттэй, илэн далангүй. Жижиг сажиг зүйлээр оролддоггүй, нэг мөсөн том тоглоомонд л оролцдог. Тайзан дээр байхдаа маш өөртөө итгэлтэй байдаг. Бусдыг байлдан дагуулахдаа гарамгай. Байгалийн шинж нь газар.

Бүдүүн урт хуруу, жижиг алга
Чи бусдаас маш өөр бөгөөд, үүндээ ч их дуртай байдаг. Бусад хүн чиний талаар хов жив ярьж байсан ч чи тоодоггүй. Өөрөө өөртөө л таалагдаж өдөр хоногийн өнгөрүүлэх дуртай. Өөрийгөө ямар ч үед маш үзэсгэлэнтэй харагддаг гэдгээ мэддэг. Байгалийн шинж нь цэцэг.

Бүдүүн богино хуруу, жижиг алга
Чи маш гүн сэтгэгч. Бодит байдлаас тасарч, бодолдоо төөрөх нь бараг л чиний зуршил бөгөөд чамд урам зоригийг гаднаас хайх шаардлага гардаггүй. Учир нь чи өөртөө хангалттай урам зориг өгч чаддаг. Байгалийн шинж нь үүл.

Урт нарийхан хуруу, том алга
Амьдралын ухаантай, өдөр бүрээсээ аз жаргалыг олж чаддаг. Жинхэнэ найзыг хайж байгаа хүнд чи л хамгийн сайн тохирно. Маш нөхөрсөг, өөдрөг, юу ч тохиолдсон нүүр дүүрэн инээгээд л явж байдаг хүн бол чи. Байгалийн шинж нь мод.

Нарийхан богино хуруу, том алга
Чи өөрийнхөө амьдралын зорилго юу болохыг аль хэдийнэ тодорхойлчихсон. Замдаа таарсан ямар нэг саад бэрхшээлийг хэрхэн даван туулахаа үргэлж мэддэг. Зориг хэрэгтэй үедээ хүмүүс чамд хамгийн түрүүнд ханддаг. Байгалийн шинж нь өвс.

Нарийхан урт хуруу, жижиг алга
Хэрэв чамайг нэгээс дээш удаа төгөлдөр хуур тоглохоор хуруутай гэж хэлж байсан бол битгий гайхаарай. Хуруунууд чинь чиний урлаг уран зохиолын мэдрэмж, тансаг сайхныг хүртэх хувь заяаг илэрхийлнэ. Чи хааяа ичимхий болчихдог ч, хамгийн дотны найзуудтайгаа нээлттэй ярилцах дуртай. Байгалийн шинж нь агаар.

Нарийн богино хуруунууд, жижиг алга
Гүн бодолд бараг л автдаггүй хүн гэж чамайг л хэлнэ. Учир нь чи амьдралд хэзээд инээх баясах шалтгаан байдаг гэдэгт итгэдэг. Чи бусдын сэтгэлийг сэргээхдээ сайн. Мөн өөрт нь хэцүү зүйл тохиолдсон үед түших мөрөө чамаас л эрдэг. Байгалийн шинж нь ус гэх мэт…

Мөн гарын төлөв байдал эрүүл мэндийн талаар дараах зүйлсийг өгүүлдэг юм.

Улаан алга
Хэрэв гар чинь бүхэлдээ улайдаг, эсвэл улаан улаан толбонууд гардаг бол элэгний өвчний шинж тэмдэг байж болзошгүй. Элэгний үйл ажиллагаа муудна гэдэг нь биеэс хорт бодисыг гадагшлуулах систем чинь бүрэн ажиллахгүй гэсэн үг. Тиймээс цусанд хуралдсан хорт бодисууд цусны улаан эсүүдийг хөл гар луу тарахад хүргэдэг. Жирэмсэн эмэгтэйн гар улайх нь санаа зовох зүйл биш юм. Учир нь энэ бол цусны эргэлт нэмэгдэж, эсүүдийн үйл ажиллагаа идэвхжиж байгааг илэрхийлдэг. Мөн улаан гар нь харшил, экземагийн ч шинж байх магадлалтай. Гарын хүчтэй, үнэртүүлэгч бодис, химийн найрлагатай тос хэрэглэснээс харшил экзем өгөөд байгаа юм биш биз?

Хөхрөлт, цайралттай хуруу
Хэрэв чиний хуруунууд хүйтэн зүйлд хүрсний дараа түр зуур хөхрөх, юм уу хэсэг хэсгээрээ цайрч толботдог бол Рейнаудын өвчний шинж тэмдэг байх магадлалтай. Энэ нь эрчүүдээс илүү эмэгтэйчүүдэд элбэг тохиолддог хачирхалтай, нэг их хор хөнөөлгүй өвчин юм. Цусны эсүүд нь булчин руу орсноор хуруу хөхөрч цайрах, түр зуур мэдээ алдах зэрэг шинжүүд илэрдэг. Хэрвээ Рейнаудийн өвчтэй бол хүйтний улиралд бээлий өмсөж, хөлдүү зүйлд хүрэхээс зайлсхийгээрэй. Хуруунууд түр зуур биш, үргэлж хөх туяатай байдаг бол тэр нь уушги, зүрхний өвчний шинж юм.

Хуурайшиж үрчлээтсэн гар
Гар ч бас бусад арьс шиг нас нэмэгдэхийн хэрээр үрчлээтдэг. Хэрвээ нүүрний арьс үрчлээгүй хирнээ, гарын арьс дангаараа үрчлээтэж, уян хатан гөлгөр чанараа алдсан бол энэ нь хуурайшилт, хүйтний улиралд бээлийгүй явах, хүчтэй угаалгын бодис, химийн бодисуудтай нүцгэн гараараа харьцсантай холбоотой байж болно. Гэнэт ихээр турах, гараа дарж унтах зэргээс ч бас үрчлээ тогтож болдог. Яг л орны арыг үргэлж дэрлэж ном уншдаг бол хүзүү үрчлээтэх магадлал өндөртэй байдагтай адил юм. Өвлийн улиралд тослог, хуурай бүх төрлийн арьстай бүсгүйчүүд гар, тохойндоо өдөрт 1-2 удаа тос түрхэж иллэг хийн зөөлрүүлэх хэрэгтэй байдаг.

Учир нь хүйтэн цаг агаар гарын арьсыг хуурайшуулж, чийгшилгүй болгож гоо сайхныг нь алдагдуулдаг. Энэ өвлийн турш аль гарын тостой нөхөрлөхөө сонгоогүй байгаа бол, найрлаганд нь глицерин, Е витамин агуулагдсан эсэхийг хараарай гэж зөвлөе. Монос Косметиксийн “Уян” хөгшрөлтийн эсрэг гарын тос нь дээрх бодисуудыг агуулсан байдаг. Дан ганц гарын арьс биш, хумсанд давхар тэжээл өгч, тайвшруулан амрааж, хөгшрөлтөөс урьдчилан сэргийлэн, хамгаалах, чийгшүүлах, зөөлөн болгох болон хөгшрөлтийн эсрэг нөсөө толбыг зогсоох үйлчилгээтэй. Өнгөө алдаж хэт хуурайшсан гар ямар эвгүй харагддаг билээ дээ. Үргэлжийн толигор, цагаан гараа ч бас залуу нас, эрүүл мэндийнхээ нэг илэрхийлэл болоосой гэж хүсч байвал “Уян” тосыг өдөр тутамдаа хэрэглээд үзээрэй.

Хумсны өнгө өөрчлөгдөх

• Хуруу цагаарах нь элэгний өвчний шинж.
• Хумс шарлах нь мөөгөнцөр болон чихрийн шижингийн шинж.
• Тал нь ягаан, тал нь цагаан хумс нь бөөрний өвчний шинж.
• Хумсны доор жижиг улаан толбонууд гарч байвал endocarditis хэмээх зүрхний өвчний шинж.
• Хуурай, хугарамтгай хумс нь бамбай булчирхайн шинж байх магадлалтай.
• Хэрэв хумсан дээрээ дараад үзэхэд, өнгө нь цагаарснаа буцаж хурдан ягаарахгүй байвал цус багадалтын шинж.
• Хумсны арын мах хэт улаан өнгөтэй бол зүрхний өвчний шинж.
• Харин хумсны арын мах хэт цагаан бол цус багадалтын шинж юм.

Эрхэм уншигч бүсгүй та энэ нийтлэлийг уншаад гарынхоо гоо үзэмжинд анхаарал тавиарай.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *