Энэ оны есдүгээр сарын байдлаар Дорноговь аймгийн ХХҮГ-ын Хөдөлмөрийн хэлтэст ажил хайж бүртгүүлсэн 320 хүний 272 буюу 85 хувь нь бүртгэлтэй ажилгүй иргэд байна.
Харин 48 буюу 15 хувь нь ажилтай боловч өөр ажил хайж байгаа иргэд юм. Нийт бүртгэлтэй ажилгүй иргэдийн тоо өмнөх оны мөн үеийнхээс 31.9 хувиар буурсан байна. Өнгөрсөн оны есдүгээр сарын байдлаар 419 иргэн шинэ ажлын байранд зуучлагдан оржээ