Categories
мэдээ нийгэм

Бүртгэлтэй ажилгүй иргэдийн дийлэнх хувийг залуучууд эзэлж байна

Үндэсний статистикийн хорооноос энэ оны хоёрдугаар сарын Монгол улсын нийгэм, эдийн засгийн статистик мэдээг танилцууллаа. Уг статистик мэдээлэлд хөдөлмөр эрхлэлтийн байгууллагад ажил хайж бүртгүүлсэн иргэн 33.9 мянга байсан юм. Үүнээс 24 мянга буюу 70.7 хувь нь бүртгэлтэй ажилгүй иргэд. Харин 29.3 хувь нь ажилтай боловч өөр ажил хайж байгаа иргэд байв. Нийт бүртгэлтэй ажилгүй иргэд өмнөх оны мөн үеэс 565 хүнээр буурсан үзүүлэлт гарчээ. Гэсэн ч бүртгэлтэй ажилгүй иргэдийн 52.7 хувь нь эмэгтэйчүүд, 1.7 хувь нь хөгжлийн бэрхшээлтэй иргэд, 56.5 хувь нь 15-34 насны залуучууд байна. Өөрөөр хэлбэл, бүртгэлтэй ажилгүй иргэдийн дийлэнх хувийг залуучууд эзэлж байгаа юм. Мөннийгмийн даатгал төлж буй иргэдийн тал нь 806.6 мянган төгрөгөөсдоош цалитай, тал нь үүнээс дээш цалинтай байна гэсэн мэдээллийг дурдлаа.

П. САЙНЖАРГАЛ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *