Баянхонгор
аймгийн прокурорын дэргэдэх зөвлөлийн ээлжит хуралдааныг хийлээ.
Зөвлөлийн хуралдаанаар Улсын бүртгэлийн хэлтсийн байцаагч нараас
явуулсан захиргааны зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагаа, холбогдох
хууль, тогтоомжид хэрхэн нийцэж байгааг шалгасан шалгалтын дүнг тус
аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн дарга Д.Пүрэвдамба, улсын бүртгэлийн
байцаагч Л.Мэндбаяр нарыг байлцуулан хэлэлцсэн байна.
Шалгалтын
хүрээнд иргэний цахим үнэмлэхээ хаяж үрэгдүүлсэн үндэслэлээр Захиргааны
хариуцлагын тухай хуулийн 27 дугаар зүйлд зааснаар торгууль ногдуулсан
199, гадаад паспорт хаяж үрэгдүүлсэн 8, иргэний үнэмлэх хуульд заасан
хугацаанд аваагүй 1, нийт захиргааны зөрчлийн хэрэг бүртгэлтийн
ажиллагаа явуулсан 208 материалыг хянаснаас хөөн хэлэлцэх хугацаа
дууссан байхад захиргааны шийтгэл ногдуулсан 28, шийтгэвэр бичээгүй
байтлаа торгуулийн мөнгийг урьдчилан төлүүлсэн 58, зөрчлийн тэмдэглэлийг
хуульд заасан журмаар бичээгүй, зөрчил гаргасан цаг хугацааг
тогтоогоогүй 64 буюу нийт 150 зөрчил илрүүлсэн ба зөрчлийг арилгуулахаар
прокурорын шаардлага бичиж хувийг Улсын бүртгэлийн ерөнхий газарт
хүргүүлж, холбогдох хууль тогтоомж зөрчсөн 28 шийтгэврийг хүчингүй
болгож, иргэдийн зөрчигдсөн эрхийг сэргээхээр шийдвэрлэжээ.