Бүртгэгдсэн гэмт хэрэг 2022 оны эхний улиралд 11,182 болж, өмнөх оны мөн үеэс 5,505 буюу 97 хувиар өсчээ. Ингэж өсөхөд
- өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг 4,375 буюу 2.6 дахин
- хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг 902 буюу 52.3%
- хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэг 145 буюу 96.7%
- хүний амьд явах эрхийн эсрэг гэмт хэрэг 88 буу 58.3%-аар өссөн нь голлон нөлөөлжээ.
16 ба түүнээс дээш насны 10,000 хүнд ногдох бүртгэгдсэн гэмт хэрэг 2022 оны эхний улиралд 52 болж, өмнөх оны мөн үеэс 25 буюу 92.6%-аар өссөн байна. Харин 2022 оны гуравдугаар сард 17 болж, өмнөх сараас 1 (5.5%)-ээр буурчээ.
Гэмт хэрэгт холбогдсон нийт яллагдагчдын 346 буюу 5.7хувь нь 18 хүртэлх насны хүүхэд байжээ
Гэр бүлийн хүчирхийллийн улмаас үйлдэгдсэн гэмт хэрэг 2022 оны эхний улиралд 583 болж, өмнөх оны мөн үеэс 195 (50.3%)-аар, эмэгтэй хүн оролцсон хэрэг 1678 болж, 992 (2.4 дахин)-оор, хүүхэд оролцсон хэрэг 312 болж, 236 (4.1 дахин)-гаар, согтуугаар үйлдсэн гэмт хэрэг 1,558 болж, 501 (47.4%)-ээр, бүлэглэн үйлдсэн хэрэг 422 болж, 137 (48.1%)-оор, мансуурсан үедээ үйлдсэн хэрэг 50 болж, 2 (4.2%)-оор тус тус өсжээ.
- Гэмт хэргийн улмаас учирсан хохирол 2022 оны эхний улиралд 124.8 тэрбум төгрөг, нөхөн төлүүлсэн хохирлын хэмжээ 65.6 тэрбум төгрөг болж, өмнөх оны мөн үеэс учирсан хохирол 82.2 тэрбум төгрөг буюу 2.9 дахин, нөхөн төлүүлсэн хохирол 55.8 тэрбум төгрөг буюу 6.7 дахин тус тус өссөн байна.
- Гэмт хэрэгт холбогдсон нийт яллагдагчдын тоо 2022 оны эхний улиралд 6,076 болж, өмнөх оны мөн үеэс 2,750 буюу 82.7%-аар өсжээ. Нийт гэмт хэрэгт холбогдсон яллагдагчийн 346 буюу 5.7% нь 18 хүртэлх насны хүүхэд, 1,483 буюу 24.4% нь эмэгтэйчүүд байна.
- Гэмт хэргийн улмаас хохирсон хүн 2022 оны эхний улиралд 10.9 мянга болжээ. Үүнээс 532 нь 18 хүртэлх насны хүүхэд, 4,943 буюу 45.2% нь эмэгтэйчүүд байна.
- Гэмт хэргийн улмаас 2022 оны эхний улиралд 2,835 хүн гэмтэж, 293 хүн нас барсан байна. Өмнөх оны мөн үетэй энэ үзүүлэлтийг харьцуулбал гэмтсэн хүн 1,009 (55.3%)-өөр, нас барсан хүн 110 (60.1%)-аар тус тус өсжээ.