Бүртгэгдсэн гэмт хэрэг 2022 оны эхний 4 сард 14150 болж, өмнөх оны мөн үеэс 6308 буюу 80.4 хувиар өсчээ.
Нийт бүртгэгдсэн гэмт хэргээс өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг 4894 (2.2 дахин), хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг 1143 (49.3%), хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэг 179 (84.4%), хүний бэлгийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг 90 (48.6%) болж тус тус өссөн байна.