Монглын спортын ертөнц дэх эрэгтэй, эмэгтэй тамирчдаас жил бүр уламжлал болгон шалгаруулдаг “Оны шилдгийн шилдэг тамирчин”-г тодруулах “Бөртэ чоно-2017” хүндэтгэлийн ёслолыг энэ сарын 20-нд зохион байгуулахаар товложээ.
Монголын спортын сэтгүүлчдийн нууц санал асуулгаар тодруулдаг “Оны шилдгийн шилдэг тамирчин” шалгаруулахнууц санал асуулга онлайнаар явах бөгөөд 2017 оны 12 дугаар сарын 12-ны 00:00 цагаас 12 дугаар сарын 18-ны 23:59 цагийн хооронд үргэлжилнэ. Улиран одож буй 2017 онд манай тамирчид ДАШТ болон Ази тивийн АШТ-нүүдээс алт, мөнгө, хүрэл медаль олноор хүртсэн билээ. Иймд энэ жилийн хувьд “Бөртэ чоно” өмнөх он жилүүдээс илүүтэйөрсөлдөөнтэй болох нь дамжиггүй юм.
Ингээд энэ жилийн “Бөртэ чоно-2017”-д нэр дэвшсэн шилдэг тамирчдын нэрсийг Цагаан толгойн дарааллаар танилцуулж байна.