Хүнс, хөдөө аж ахуйн яамны Төрийн нарийн бичгийн дарга Н.Ариунболд ОХУ-ын Бүгд Найрамдах Буриад Улсын “Бурятмяспром” ХХК-ийн орлогч захирал К.Л.Николаевна-г хүлээн авч уулзлаа.
Тэрбээр “1937 оноос хойш үйл ажиллагаа явуулж буй ОХУ-ын Буриад Улсын “Бурятмяспром” ХХК жилд 36 сая консерв, 5000 тонн хиаман бүтээгдэхүүн, 2000 тонн хагас боловсруулсан бүтээгдэхүүн үйлдвэрлэх хүчин чадал бүхий үйлдвэрээ 2013 онд байгуулсан бөгөөд түүхий эд /мах/-ийн хангамж байхгүйгээс үйл ажиллагаа явуулахгүй байна. Иймээс Монголоос мах худалдан авах хүсэлтэй байна. Цаашдаа Монгол Улстай мах боловсруулах хамтарсан үйлдвэр барих сонирхолтой байгаа ” хэмээв. Төрийн нарийн бичгийн дарга Н.Ариунболд энэхүү асуудлыг бодлогын хувьд дэмжиж ажиллахаа илэрхийлээд саналаа бичгээр ирүүлэхийг хүсчээ.