Монгол, Буриадын нутгаар аялах “Найрамдал -2014” дугуйн аялагчид өнөөдөр Чингисийн талбайгаас хөдөллөө. Энэ сарын нэгнээс Сүхбаатар аймгаас гараагаа эхэлсэн таван дугуйчин хоёр сарын хугацаанд Монгол, Буриадын нутгаар аялах юм байна. Тэдний аялал Баруун-Урт, Улаанбаатар Хатгал, Ханхын нутгаар дайран Монголоос гарч, цааш Монды, Байгаль нуур, Улаан Үд, Чита, Агинское гэсэн маршрутаар үргэлжлэх аж. Ш.Энх-Амар ахлагчтай, Н.Гантөмөр, М.Бямбадорж, Б.Тэгшбаяр, Э.Мөнх-Эрдэнэ гишүүдэй дугуйн багт ССАЖЯ, Монголын дугуйн холбоо, Адал явдалт аяллын холбоо, Төрийн банк, Бодь даатгал Сүхбаатар аймгийн Засаг даргын Тамгын газар, Биеийн тамир спортын хороо дэмжлэг үзүүлж байгаа юм байна.